 |
|
 |
|
Хурган дарга нар хүний амиар зугаагаа гаргадаг болсон юм биш биз |
|
|
 |
|
 |
Хурган дарга нар хүний амиар зугаагаа гаргадаг болсон юм биш биз
2011-03-14-ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ч.АДЪЯАСҮРЭНГ ЗУГААЦУУЛАХ ГЭЖ ЯВСАН Ч.ДЭЛГЭРСАЙХАН НАР ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ГЭХ ХЭРГИЙН МӨРӨӨР-  Төвөөс ирсэн даргыг зугаацуулж, сайхан амраахын тулд жирэмсэн бүсгүйг дутуу төртөл нь цочроон хориотой ангийн цус уулгах хүртлээ долигонож, бүр нутгаа гэсэн залууг буу шагайхад хүргэдэг эмгэнэлт үйл явдал "Үлгэр дууссан хойно" кинонд гардаг. Кинонд гардаг дээрх үйл явдал дээхнэ үед бодит амьдрал байлаа. Дарга нар ан хийж зугаацахаар явахдаа нутгийн иргэдийг газарчнаар, анчнаар хүчээр шахуу дагуулж явдаг. Ийм уламжлал энэ цагт ч үргэлжилсээр байна. Аймаг, сумын хурган дарга нар зугаагаа гаргахдаа гэрийнхэнтэйгээ амарч байсан нэгэн залууг хүчээр шахам авч яваад аминд нь хүрсэн хэрэг энэ сарын 6-нд Төв аймгийн Жаргалант суманд гарлаа. Амьтны хамраас цус ч гаргаж үзээгүй талийгаач нутгийнхаа залуусын гуйлт, шахалтаар дарга нарыг дагаж явснаас аав ээж, хамаатан садных нь элэг эмтэрч, нэгэн бүсгүй ханьгүй, бяцхан хоёр охин аавгүй болж өнчирч хоцорлоо. "Санамсаргүй байдлаар буу алдсан" гэж дүгнэж буй дээрх хэргийн талаар сурвалжлахаар бид Төв аймгийн Жаргалант сумыг зорьсон юм. Анд явсан дарга нарын гаргасан авир, талийгаачийн ар гэрийнхэнд хандсан хандлагыг сурвалжлага хийж явахдаа сонсоод хурган дарга нар хүний амиар зугаагаа гаргадаг болсон юм биш биз гэж бодогдсоныг нуух юун.
ҮНЭНИЙ МӨРӨӨР
Төв аймгийн Жаргалант сум руу өнгөрсөн бямба гаригт хөдлөхөд цасаар шуурч байлаа. Дархан руу явах замаас баруун тийш салснаар 30 гаруй км-ийн зайд Жаргалант сум бий. Гэвч Тал булаг гэдэг газраас цааш зам бүхэлдээ хаагдсан байсан юм. Жаргалант сум руу явж байгаа гурван ч машин цасанд суужээ. Цаг агаарын аюулт гэж хэлж болох үзэгдлээс болж зорьсон газартаа очиж чадахгүйд хүрсэн бид нийслэл рүү буцахаар шийдээд байлаа. Цасанд суусан "Фортер" автомашины жолоочид зорьж яваа хэргийн талаар дуулгахад "Талийгаач Баянбат хүний дээд байсан юм, хөөрхий. Манай суманд л лав талийгаачийн талаар муу үг унагах хүн байхгүй. Гэр бүлийнхэн, хамаатнуудыг нь ч Жаргалантынхан андахгүй. Талийгаачийг өчигдөр (өнгөрсөн баасан гаригт) нутаглуулсан. Архангай, нийслэлээс хамаатнууд нь бүгд ирчихсэн байгаа" гээд хамаатных нь утсыг өглөө. Ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож зорилгоо хэлбэл "Үнэний мөрөөр өдий хүртэл яваа бол бид болсон явдлыг нуухгүй. Зөвхөн үнэнийг л иргэдэд хүргээрэй. Нэгэнт Жаргалантад дөхөөд ирчихсэн юм чинь талийгаачийн эхнэр, хүүхэдтэй нь уулзаад явсан нь дээр. Бид өмнөөс чинь хоёр машинаар тосоод авъя" гэв. Ингээд талийгаачийн ар гэрийнхэн хаагдсан замаас холуур уулаа тойрч цас ухсаар биднийг тосч авсан юм. Тэр үед шуурганы хүч харьцангуй суларч байсан учраас жолооч нар цасанд суусан машинаа хамжиж гарган, заримыг нь чирсээр явцгаасан юм. Талийгаачийнх Жаргалантын Гараашийн бараан тал гэж нэрлэдэг гудамжинд байдаг. Ах дүү, хамаатан садан нь ч тэр хавьд амьдарцгаадаг аж. Хашаанд нь тав, зургаан машин, хоёр гэр байлаа. Мөн нэг байшин байсан нь талийгаачийнх гэнэ. Байшинд орвол настнууд хойморт нь эрхи эргүүлж сууна. Аав ээж, хамаатан садан нь цуглачихсан болоод ч тэр үү хөл ихтэй байлаа. Гэрт байсан хүмүүс нэгнийхээ даралтыг үзэж, заримыг нь эм уухыг зөвлөж байсан нь сэтгэл санаа нь үймэрч, хэцүү байгааг илтгэж байв.
Гэрийн хойморт талийгаачийн зургийг малгай, зодог шуудагтай нь залжээ. Хананд нь гуч гаруй медаль өлгөөтэй байсан нь талийгаачийнх бололтой. Эхнэр нь хэсэг хугацаанд чимээгүй суусны эцэст ханийнхаа талаар ярихыг зөвшөөрсөн юм.
ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ч.АДЪЯАСҮРЭН АН ХИЙХ БЭЛТГЭЛ ХАНГАХЫГ ТУШААЖЭЭ
Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн нутгийнхаа удирдлагуудыг эзгүйчилж ан хийж зугаагаа гаргахаар шийдсэн бололтой. Эзгүйчилж гэхийн учир нь хэрэг гарах үеэр Төв аймгийн Засаг дарга Японд ажлаар явсан байжээ. Ч.Адъяасүрэн анд явах тухайгаа Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Цолмонгэрэлд дуулгаж бэлтгэл хангахыг даалгажээ. Тэр хоёр найз нөхдийн гэхээс илүү намаар холбогддог. Ч.Адъяасүрэн 50 гаруй настай. Наснаас нь дүгнэхэд буурь суусан гэж хэлж болохоор нэгэн. Тэрбээр Татварын хэлтсийн даргаар томилогдохоосоо өмнө Төв аймгийн МАН-ын даргаар ажиллаж байжээ. Харин Т.Цолмонгэрэл 30 гаруй настай, залуу боловсон хүчин. Тэрбээр Жаргалант сумын МАН-ын дарга. Аймгийн МАН-ын дарга асан сумын МАН-ын даргад лүндэн буулгасан нь тэр. Т.Цолмонгэрэл ч намынхаа ахын даалгаврыг биелүүлэхээр чамгүй мэрийсэн нь нутгийнхны ярианаас ажиглагдсан юм. Тухайлбал, сумынхаа эмнэлгийн нягтлан Эрдэнэбат руу ярьж албаны "УАЗ-469" машиныг анд явахад бэлэн болгохыг даалгажээ. Гэсэн ч эмнэлгийн машинаар дуудлагад явсан учраас нутгийн эрчүүдийн нэг Ч.Дэлгэрсайханд ан хийх төлөвлөгөөгөө ярьжээ. Ч.Дэлгэрсайхан Т.Цолмонгэрэлтэй үе тэнгийн. Сумандаа ногоо тарьж, чамгүй хөлжсөн нэгэн. "Ланд-80" маркийн автомашинтай тэрбээр саяхан 12 сая төгрөгөөр дахин шинэ машин авсан сурагтай. Нутгийнхны яриагаар Ч.Дэлгэрсайхан архинд нэлээд дуртай, уухаараа агсам гэнэ. Эхнэрээ уулын оройд аваачиж буудна гэж сүрдүүлж байсан гэх яриа ч жаргалантынхны дунд байдаг юм билээ. Тэрбээр хувьдаа буутай, бас ан гөрөөнд сонирхолтой учраас Т.Цолмонгэрэл хамт явахыг санал болгосон бололтой. Харин Ч.Дэлгэрсайхан хадам ах Ж.Баатарсүрэнгээ авч явахаар болжээ. Тэд Даашка гэдэг малчин хүүг дагуулаад явахаар тохиролцож. Даашкагийн хувьд дээр дурдсан хүмүүстэй дотно биш, зүгээр л ан хийхийг харахаар сонирхлоороо явжээ. Ингээд Ж.Баатарсүрэнгийн цагаан өнгийн "Ланд-80" маркийн автомашинаар Т.Цолмонгэрэл, Ч.Дэлгэрсайхан, Даашка нар явахаар болж Ч.Адъяасүрэн даргын тушаасан анд явах бэлтгэл хангагджээ. Ч.Адъяасүрэн дарга жолоочтойгоо гуравдугаар сарын 5-нд (баасан гариг) Жаргалантад очиж тэр шөнөө ан хийх нөхөдтэйгээ наргиж хоножээ.
ЯАГААД БУУ Ч ҮГҮЙ, АН ХИЙДЭГГҮЙ БАЯНААГ АВЧ ЯВАХЫГ ЧУХАЛЧЛАВ
Ан хийх багт Б.Баянбатыг оруулах саналыг Ч.Дэлгэрсайхан гаргасан гэдэг. Ч.Дэлгэрсайхан сүүлийн үед талийгаачтай дотносохыг хичээдэг, гэрт нь согтуу орж гардаг болсон талаар гэрийнхэн нь ярьж байсан юм. Талийгаач архи, тамхи хэрэглэдэггүй учраас Ч.Дэлгэрсайхантай найзууд болохыг чухалчилдаггүй байж. Ч.Дэлгэрсайхан гуравдугаар сарын 5-ны орой Б.Баянбат руу утсаар ярьж "Хамт салхинд гараад ирье" гэжээ. Тухайн үед талийгаач нийслэлээс дөнгөж ирээд байсан учраас явахгүй гэдгээ хэлж. Талийгаачийн хамаатнууд жил бүр эмэгтэйчүүдийн баярыг хамтдаа тэмдэглэдэг байжээ. Энэ жил ч Улаанбаатарт цуглаж "марталсан" аж. Эхнэрээ баярлуулж яваад гэртээ ирсэн Б.Баянбат "Юун салхинд гарах. Маргааш өдөржин унтаж амарна аа" гээд утсаа салгаад амарчээ. Гэтэл Ч.Дэлгэрсайхан хашаанд нь байдаг айлын утсаар дахин ярьж "Хамт яваач" гэж шалж эхэлсэн байна. Бүр гуравдугаар сарын 6-ны өглөө 6.30 цагийн орчимд хоёр нь цонхыг нь цохиж сэрээгээд хамт яваач гэж гуйжээ. Буу ч үгүй, ан хийдэггүй хүнийг ямар учраас заавал авч явах гээд байсан юм бол гэдэг асуултад гэрийнхэн нь хариулт олохгүй байна. Ингээд талийгаачтай нийлээд долоон хүн "Ланд-80" маркийн цагаан, хар хөх өнгийн хоёр машинд хуваагдан анд гарчээ.
"ЭХНЭРИЙГ МИНЬ ДУУДААД ӨГӨӨЧ"
Ч.Адъяасүрэнгээр ахлуулсан анчид сумын төвөөс долоон км-ийн зайд Цант гэдэг газарт түр саатжээ. Хамт явсан хүмүүсийн яриагаар Ч.Дэлгэрсайхан буугаа шалган, бай онилж байж. Гэнэт Б.Баянбат "Намайг буудчихлаа" гээд тонгойгоод, тэр зуураа алхаад байсан гэдэг. Яг яаж буудсаныг нь хэн ч анзаараагүй гэж Т.Цолмонгэрэл, Ж.Баатарсүрэн нар ярьсан байна. Харин Даашка хэрэг 8.00 цагийн орчимд болсныг хэлжээ. Цант гэдэг газат Мобиком компанийн утасны сүлжээ барьдаг аж. Гэтэл хүн буудуулчихаад байхад хэн ч ар гэрийнхэнд нь хэлсэнгүй. Цантаас сумын төв рүү явахад талийгаачийн хашааны урдуур өнгөрдөг замтай. Талийгаачийн хүргэн ах 9.00 цагийн орчимд хонио бэлчээгээд явж байхад Ч.Адъяасүрэнгийн албаны хар өнгийн автомашин хурдтай дэргэдүүр нь өнгөрчээ. Тэр үед "Танай хүн буудуулчихлаа эмнэлэг рүү яваарай" гээд хэлчихсэн бол аврах боломж байсан юм гэж ар гэрийнхэн нь харамсч байсан юм. Мөн Ч.Дэлгэрсайхан, Т.Цолмонгэрэл нар шархадсан хүнийг эмнэлэгт хүргэхээсээ өмнө сумын эмнэлгийн дотрын эмч Т.Машбатыг дуудсан гэнэ. Т.Машбат Ч.Дэлгэрсайханы дотны найз. Гэрчүүдийн яриагаар өвчтөнийг 9.00 цагийн орчимд эмнэлэгт хүргэсэн аж. Тэр үед Т.Машбат эмнэлэгт очоогүй байж. Талийгаач сумын төвд очих хүртэл, эмнэлэгт байхдаа ч "Эхнэрийг минь дуудаад өгөөч" гэж тасралтгүй гуйж байжээ. Гэтэл талийгаачийн үгэнд ороод эхнэрийг нь дуудчих хүн тэнд байсангүй.
"ТАВХАН МИНУТЫН ӨМНӨ МЭДСЭН БОЛ..."
Талийгаачийн ар гэрийнхэн үе үе энэ үгийг давтаж байлаа. "Тавхан минутын өмнө ирсэн бол аврах боломж байлаа" гэж Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эмч гэрийнхэнд нь хэлжээ.
Б.Баянбатын эхнэр Г.Отгонжаргалын гар утсанд тэр өдрийн 10.27 цагт 9919... дугаараас дуудлага иржээ. Утсаа автал "Дээгий (Ч.Дэлгэрсайхан) Баянааг буудчихлаа. Эмнэлэгт хүрээд ир" гэж. Г.Отгонжаргал 10.30 цагт эмнэлэгт очиход талийгаачийн уруул нь хөхөрч, хөрсөн байдалтай байжээ. Талийгаач хүлээн авах өрөөнд ганцаараа хэвтэж байсан бөгөөд Ч.Дэлгэрсайхан, эмч Т.Машбат нар эмнэлгийн гадна нь байсан байна. Талийгаач эхнэртээ "Миний хань ямар удаан ирдэг юм бэ" гэсэн нь удаан хүлээснийг нь илтгэж байв. Эмнэлгийнхэн "Талийгаачийн бие хүнд байна, хот руу авч явъя" гэж нэг ч удаа хэлээгүйг ар гэрийнхэн нь онцолж байсан юм. Гэрийнхэн нь "Энэ хүний бие хүнд байна. Хот руу явмаар байна" гэж шалсаар 10.40 цагийн орчимд хот руу хөдөлжээ. Талийгаач 22-ын товчоогоор орж ирэхдээ "Би азтай хүн шүү. Буудуулчихаад амьд байдаг" гээд инээж байсан гэдэг. Харамсалтай нь Саппорогийн тойрог хүрээд ухаан алджээ. Ар гэрийнхэн нь Гэмтэл согог, судлалын үндэсний төвд урьдчилан мэдэгдэж эмч нарыг бэлэн байлгасан ч хүнээ аварч чадсангүй. Тусламж үзүүлэлгүй цаг алдсанаас амиа алджээ.
ЦУСНААС ЦЭЭРЛЭДЭГ Т.МАШБАТ ЭМЧ ТА ТАНГАРГАА САНААЧ
Өвчтөнийг эмнэлэгт ирснээс хойш шархыг нь үзэж, боох нь бүү хэл дээлийг нь ч тайлаагүй байна. Ар гэрийнхнийх нь яриагаар талийгаач цус алдаж гутлын түрий, дээл хувцас нь нэлэнхүйдээ цус болсон байж. Түүнийг хот руу Т.Машбат эмч авч явжээ. Харамсалтай нь яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэй эмч машины урд талын суудалд тухалж явсан гэдэг. Талийгаачийн ах нь "Энэ хүн цус алдаад байна. Шархыг нь боогоод өгөөч" гэж гуйхад "Шаардлагатай тусламжаа үзүүлсэн" гээд хэнэг ч үгүй суугаад байжээ. Өвчтөнийг машинаас буулгахад Т.Машбат эмчийн ханцуйд цус хүрэх төдийд "П.. гэж" гэж хараан гараа сэжиглэсэн байдалтай сэгсэрч байсныг харсан гэрийнхэн одоо ч түүнд гомдолтой байна. "Хуруугаа эсгэхэд хүртэл боодог байтал бууны сум биеийг нь нэвтэлчихээд байхад даавуу ч хүргээгүйгээс цус алдсан. Т.Машбат эмч ямар ч тусламж үзүүлээгүйд гомдолтой байна" гэж эхнэр нь ярьсан юм. Т.Машбат эмч 2007 онд "Ач" анагаах ухааны дээд сургуулийг их эмч мэргэжлээр төгсчээ. Жаргалант суманд гурван жилийн өмнөөс ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил тус суманд зам тээврийн осол болоход тэрбээр согтуу ирж хохирогчдод тусламж үзүүлж чадаагүй тухай яриа ч сумынхан дунд байсан. Ар гэрийнхнийх нь хардаж байгаагаар хэрэг гарахаас урьд өдөр Т.Машбат эмч Ч.Адъяасүрэн нартай наргиж хоносон байж магадгүй. Хэрвээ тийм бол өглөө архи нь бүрэн гарсан гэдэг нь эргэлзээтэй. Талийгаачийн ар гэрийнхний хэлснээр Т.Машбат эмч та хүний цуснаас цээрлэдэг бол эмч байхын хэрэг байна уу. Бас өргөсөн тангаргаа нэг удаа ч гэсэн санахыг оролдооч.
СУВИЛАГЧИД ӨВЧТӨНД БООЛТ ХИЙХ ЁСТОЙ Ч ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭГҮЙГЭЭ ЗӨВШӨӨРӨВ
Өвчтөнийг эмнэлэгт хүргэхэд сувилагч М.Энхманлай, асрагч Ц.Батцэнгэл нар ээлжнээс бууж таарчээ. Дараагийн ээлжинд М.Басан сувилагч гарах байв. Ээлж солилцох үеэр өвчтөнг хүргэж очсон тул эмнэлэгт хоёр сувилагч, хоёр асрагч байжээ. Биднийг тус сумын эмнэлэгт очиход М.Энхманлай сувилагч ээлжтэй байж таарав. Түүнээс өвчтөнд ямар тусламж үзүүлсэн талаар тодрууллаа.
-Өвчтөн хэдэн цагт, бие нь ямар байдалтай ирсэн бэ?
-Ж.Баатарсүрэн, Ч.Дэлгэрсайхан, Т.Цолмонгэрэл нар 9.40 цагт өвчтөнг эмнэлэгт авчирсан. Өвчтөн цус их алдаж, дээл нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Гэхдээ шархнаас нь цус гараагүй байдалтай байлаа. Би ээлжнээс бууж байсан ч хүнд өвчтөн ирсэн учраас нөгөө сувилагчтайгаа хамт тусламж үзүүлсэн.
-Тэр үед эмнэлэгт жижүүр эмч байгаагүй юм уу?
-Тэр өглөө хүүхдийн эмч С.Дэлгэрмаа ээлжинд гарах байсан. Гэхдээ хот явсан гэсэн байх аа, ажилдаа ирээгүй. Өвчтөнг хүлээж авсны дараа Т.Машбат эмч ирсэн. Т.Машбат эмч өвчтөнг үзсэнээс хойш 25 орчим минут болоод л хот руу авч явсан.
-Эмнэлэгт байх хугацаанд ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Цус тогтоох тариа, Витамин-Ка, Кальци, зүрхний үйл ажиллагааг дэмжих тариа, 400гр-ийн дусал хийсэн.
-400гр дуслыг ямар хугацаанд хийх вэ?
-Цаг гаруй хийнэ.
-Тэгвэл өвчтөнг эмнэлэгт байх 25 минутад дусал хийж дуусах уу?
-Талыг нь үлдээгээд явсан.
-Өвчтөний хувцсыг тайлж боолт хийсэн үү. Та шархыг нь харсан уу?
-Хувцсыг нь тайлаагүй. Шархыг нь харж амжаагүй. Эмч л харсан байх.
-Эмнэлгийн хүний чинь хувьд танаас асуухад шархыг нь боох ёстой биз дээ. Яагаад хувцсыг нь тайлаагүй юм бэ?
-Заавал боож, цусыг нь тогтоох ёстой. Гэхдээ энэ удаад тэгээгүйгээ хүлээн зөвшөөрч байна.
-Талийгаач эмнэлэгт байхдаа юу ярьж байсан бэ?
-Эхнэр, хүүхдийг маань дуудаад өгөөч. Өвчин намдаах тариа хийгээд хот руу хүргээд өгөөч гэж гуйж байсан.
-Яагаад гэрийнхэнд нь хэлэлгүй цаг алдсан юм бэ?
-Тухайн үед тусламж үзүүлэх л гэж байснаас гэрийнхэнд нь дуулгах ухаан ороогүй.
-Эмч чинь боолт хий гэж хэлээгүй юм уу?
-М.Басан сувилагчид хэлсэн байж магадгүй. Би тэгсгээд буугаад явчихсан.
-Хүн шархадсан байхад мэс заслын эмчээ яагаад дуудаагүй юм бэ?
-Уг нь дуудах ёстой. Яагаад дуудаагүйг нь мэдэхгүй гэв.
-Ээлж хэдэн цагт хүлээлцдэг юм бэ?
-9.00 цагт (Тэр өдөр ээлж авсан хүнийг ажилдаа ирж байхад өвчтөн ирсэн. Гэтэл эмнэлэгт 9.50 цагт хүлээж авсан тухай бүртгэл бичжээ)
Харин тэр өдөр ээлж хүлээж авсан М.Басан "Намайг ээлж хүлээж авахаар ирэхэд өвчтөн ирж байсан. Өвчтөн орилоод байсан учраас дээлийг нь тайлах боломж байгаагүй. Уг нь хувцсыг нь тайлж, шархыг нь боох ёстой. Эмч ч боо гэж хэлээгүй. Бид ч боогоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өвчтөний дээлний нэг ханцуйг тайлаад л тариа хийсэн. Шарханд нь марла ч хүргээгүй. Машбат эмч хувцасны гаднаас яаж үзсэнийг мэдээгүй байна" гэв. Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Үргэлжлэл бий.
ӨДРЙИН СОНИН
|
| Хурган дарга нар хүний амиар зугаагаа гаргадаг болсон юм биш биз |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин tsaazaar av huuuuuuuuuuuli shudarga handana bizdee
hurgan darga naraa
2011-03-15 | 11:17:58 | 122.254.125.12 | |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|