 |
|
 |
|
Ерөнхийлөгч цэрэг эрсэд мэндчилгээ дэвшүүлжээ |
|
|
 |
|
 |
Ерөнхийлөгч цэрэг эрсэд мэндчилгээ дэвшүүлжээ
2011-03-18Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Монгол цэргийн өдөр”-т зориулан  Соёлын төв өргөөнд хийж буй Нийслэлийн иргэд, Цэргийн алба хаагчдын төлөөлөгчдийн баярын хуралд өчигдөр оролцон үг хэлсэн юм. Ерөнхийлөгч хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн ахмад дайчид, генерал, офицерууд, цэргийн албан хаагчид, мөн тэдний ар гэрийнхэн, иргэд, манай эрхэм зочдын энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол цэргийн өдрийн гал цогтой халуун мэндчилгээг та бүхэнд дэвшүүлье. Монгол цэргийн баяр бол Монголын ард түмний баяр.
Монгол цэргийн баяр бол Монголын төрийн баяр. Монголын ард түмэн, монголын төр, монгол цэрэг бүгдээрээ нэгдмэл эрх ашигтай, нэг эрх ашигт үйлчилдэг ариун нандин үүрэгтэйг та бүхэн бүгдээрээ мэднэ. Энэ эрх ашиг бол үндэсний эрх ашиг юм. Үндэсний эрх ашиг гэдэг ойлголтод Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт, бие даасан байдал, ард иргэдийн амгалан тайван байдал, эрх, эрх чөлөө энэ бүхэн багтдагийг та бүхэн сайн мэдэж байгаа. Монгол цэргийн түүх Монгол төрийн түүхтэй салшгүй холбоотой. Төр байсан цагт цэрэг байдаг түүхтэй юм. Энэ жил Монголын ард түмэнд мянганаар, зуунаар тоологдох их түүхэн ойн жил тохиож байна. Энэ түүхэн ойн жил Монгол цэргийн баяр давхцаж байгаа нь их бэлгэдэлтэй. Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой, эдгээр мянганаар, зуунаар тоологдох их түүхт тэгш ой өнөөдөр монгол цэргийн түүх, монголын төрийн түүх, монголын ард түмний түүхийн бахархалт хуудсыг бидэнд эргэж сануулж байгаа юм.
ХХ зуунд Монгол Улсын олсон ололт амжилттай Монголын зэвсэгт хүчний ололт амжилт салшгүй холбоотой байсан. XXI зууны хоёр дахь шинэ арван эхлээд удаагүй байна. Энэ шинэ арван, шинэ зуун өнөөдөр монгол цэргийн өмнө, Монгол Улсын зэвсэгт хүчний өмнө, манай нийт хүчний байгууллагуудын өмнө шинэ шаардлага, шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. Зэвсэгт хүчин, хүчний байгууллага гэдэгт арми, манай хилийн цэрэг, дотоодын цэрэг ордог. Мөн цагдаа, тагнуулын байгууллага, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гээд эх орондоо тангараг өргөж, мөрдөс зүүж, онцгой үүрэг биелүүлж хэрэгжүүлдэг эдгээр байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхнийг ч оруулж хэлж байгаа юм. Тэгэхээр шинэ зуунд эдгээр байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа, гарч ирсэн шинэ нөхцөл байдал юу байна вэ гэдэг дээр би товчхон хоёр гурван зүйлийг хэлье. Аюул гаднаас ирдэг биш дотроосоо гардаг нөхцөл бий болж байна.
Хэрвээ төрийн байгууллага нь сайн ажиллаж чадахгүй, төрд тангараг өргөсөн хүмүүс нь ёс зүй, дэглэм журам, сахилга батаа сайн баримталж чадахгүй, тэр байгууллага нь үүргээ муу гүйцэтгэх юм бол тэр аюул дотроосоо бий болж байна гэсэн үг. Аливаа орон гаднаасаа эзлэгдэж дуусахаас илүүтэй, дотроосоо ялзарч мөхдөг хандлага түүхэнд байсан. Ийм байдал өнөөдөр бидний өмнө шинэ нөхцөлийг нээж байгаа. Зөвхөн гаднаас аюул заналхийлдэг биш, байгалиас ч аюул заналхийлдэг болсон байна. Өнөөдөр зэвсэгт хүчин, онцгой байдлынхан гээд манай бүх тангараг өргөсөн иргэд энэ байгалийн аюулыг сөрж зогсох үйл ажиллагаанд хамгийн өмнө нь явж байна. Дээрээс нь аливаа зүйлд бэлтгэлгүй, анхааралгүй, хайхрамжгүй, сахилга зохион байгуулалтгүй байх юм бол тэр нь эргээд аюул болдог байдал ажиглагдаж байна. Эдгээр шинэ нөхцөл байдалд Монгол Улс онцгой анхаарал хандуулж, 2010 оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа бүрэн шинэчилсэн билээ.
Шилжилтийн үед бид эдийн засаг, санхүүгийн асуудалд илүүтэй анхаарал хандуулж, асуудлыг шийдэхдээ энэ шалгуурыг гол болгож хардаг үе байсан. Энэхүү Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсанаар манай төрийн нийт байгууллага, түүний дотор тангараг өргөсөн цэргийн албан хаагчид, албан тушаалтнууд аливаа шийдвэр, үйл хөдлөлөө үндэсний аюулгүй байдлын шалгуураар, хэмжиж гаргах шаардлагатай болж байна. Бидний үндэсний эрх ашиг хаана байна, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь хаана байна гэдэг энэ шалгуурыг бүхний өмнө, бүх гаргаж байгаа шийдлийнхээ өмнө, үйл хөдлөлийнхөө өмнө тавьж байх шаардлагатай болсныг нэмж хэлье. Монгол Улс өөрийнхөө аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хамгаалах уламжлалт бодлого үргэлжилж байгаа.
Дипломатын арга гэж юу гэсэн үг вэ? Үүнд манай зэвсэгт хүчин, цэргийн зохион байгуулалт ч орно. Мөн бид бусадтай ухаанаараа, сахилга, зохион байгуулалтаараа, аливаа асуудлыг шийдвэрлэх чадавхиараа уралдана гэсэн үг. Манай зэвсэгт хүчин, тангараг өргөсөн иргэд, нийт алба хааж байгаа хүмүүс бусадтай, гадаад улс орнуудын ижил үүрэг бүхий албан хаагчидтай өөрийнхөө ухаанаар, өөртөө байгаа зохион байгуулалтаараа, ёс зүйгээрээ, чадавхиараа уралдах шаардлага өнөөдөр тавигдаж байна гэж би хэлж байгаа юм. Иймээс өнөөдөр манай Зэвсэгт хүчинд аливаа улс төржилт, талцал, гоморхол, ёс зүйгүй авир байх ёсгүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Яагаад гэвэл Зэвсэгт хүчин нэгдмэл эрх ашигтай.
Нэгэнт өнөөдөр зэвсэгт хүчний эгнээнд алба хааж, цол, хүндэтгэлийг хүлээсэн бол цаашид бэлтгэл, энгийн болсон ч тэр цолоо бодож ёс зүйтэй дагаж явах ёстой. Өнөөдөр монголд ёс зүйгүй генерал байх ёсгүй. Өнөөдөр монголд талцал бий болгодог тийм бүлэглэл байх ёсгүй. Өнөөдөр нэгдсэн эрх ашигтаа нэгдэж чаддаг тийм хүмүүс зэвсэгт хүчинд байх ёстой. Зэвсэгт хүчнээс халагдсанд нь ч, өнөөдөр алба хааж байгаа хүмүүст ч энэ хамаатай гэж би цохон тэмдэглэмээр байна. Ер нь муу үлгэрлэл монгол генералын, монгол цэргийн бахархал биш юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Яагаад энэ зэвсэгт хүчнийхэн чөлөөндөө гараад ч бэлтгэл хурандаа, бэлтгэл генерал, бэлтгэл ахмад гэж хэлдэг вэ гэхээр тэр эрхэм нандин эрх ашгийг та насан туршдаа авч явах үүрэг хүлээсэнтэй холбоотой.
Энэ өргөсөн тангараг чинь насан туршийн тангараг гэдгийг сануулж өгч байгаа юм. Манай зэвсэгт хүчнийхэн дайчин нөхөрлөлөөрөө нийгэмдээ үлгэрлэж байх ёстой. Буурал болсон ч саарал шинельтэй нөхрөө санаж явдаг тийм сайхан дайчин нөхөрлөл зэвсэгт хүчинд байх ёстой. Хамт алба хааж байсан, бид хоёр нэг оных, бид хоёр нэг сургуулийнх, бид хоёр хамтдаа эрх орныхоо төлөө үүрэг биелүүлж явсан гэдэг энэ агуу нөхөрлөл бол насан туршийнх байдаг. Энэ нөхөрлөл бол аливаа зүйлийг гэтэлж, давж чаддаг, аливаа муу, сөрөг зүйлийг гэтэлж давж чаддаг гайхамшиг юм гэдгийг энд цохон хэлье. Монгол Улс энх тайванч гадаад бодлоготой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол Улс бусдын эрх ашгийг ямагт хүндэтгэнэ, аливаа бодлого нь бусдын эсрэг чиглэхгүй гэсэн үг. Нөгөө талаар Монгол Улс үндэсний эрх ашгаа хамгаалах чадвартай байна, бусдад туслах энх тайванч зорилгод үйлчилнэ гэсэн үг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүсэлтээр энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй, нэр төртэй оролцоно гэсэн үг.
Манай зэвсэгт хүчин, цэргийнхний нэр, алдар өсч өнгөжиж байна. Оны ялгаа, харилцааны зөрчил гэдэг ужиг асуудал, тураалтай цэрэг гэдэг сонины нүүрнээс салдаггүй сэдэв, зэвсэгт хүчнийг үлдэгдлийн зарчмаар санхүүжүүлдэг байдал өнөөдөр түүх болон үлдэж байна. Монголын ард түмэн бий болгож, бүтээн байгуулж байгаа, сайн сайхан зүйлээ зэвсэгт хүчинтэйгээ холбон харж байна. Өнөөдөр зэвсэгт хүчний, манай хууль хүчний байгууллагын хэмжээн дэх орон сууцны хангалтын асуудал, сургалтын асуудал, цалин, тэтгэвэр, нэмэгдэл гэх мэт асуудлууд шийдвэрлэгдэх боломжууд гарч байна. Энэ чиглэлд удирдах албан тушаалтнууд, төрийн байгууллагууд тодорхой бодитой алхмууд хийж, хэрэгжүүлж байгаад туйлын талархалтай байна. Манай зэвсэгт хүчний зиндаа дэлхийн хэмжээнд хүрч байна. Саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Монгол Улсыг, Монгол Улсын зэвсэгт хүчнийг, түүний дотор Монгол Улсын зэвсэгт хүчнээс гадаад улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа манай цэрэг дайчдыг нэр заан цохож сайшаасан.
Энэ бол монголын зэвсэгт хүчин өнөөдөр дэлхийн зиндаатай болсныг харуулж буйн нэг тодорхой үзүүлэлт юм. Өнөөдөр бусад улс оронд, тухайлбал, Япон Улсад аюул тохиолдоход манай Онцгой байдлын албан хаагчид тэнд үүрэг гүйцэтгэхээр явж байна. Бусад албан хаагчид өнөөдөр үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Зарим энгийн иргэд наашаа ирж байхад, манай тангараг өргөсөн хүмүүс тийшээ зорин очиж байна. Зэвсэгт хүчин, үүрэг хүлээсэн хүмүүс ийм л байх ёстой. Япон Улсад өнөөдөр Онцгой байдлын 12 албан хаагч ажиллаж байгаа. Тэд бол манай тангараг өргөсөн дайчид. Онцгой байдлын албан хаагчид ямар бахархалтай, ямар үлгэр дуурайлалтай ажиллаж болдгийг бид харж байна. Монголын ард түмэн зэвсэгт хүчнийхээ амжилтаар бахархдаг, зэвсэгт хүчнийхээ өнгөнд татагддаг болсон байна.
Саяхан хөдөө орон нутагт явж байхад манай аймагт цэргийн анги байгуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг ард иргэд, төрийн байгууллагууд их тавьж байна. Сүүлийн жил манай орны гурван аймагт барилга инженерийн гурван анги байгуулагдсан. Ангиуд маань үйл ажиллагаагаа эхэлж, жанжин тугаа хүлээн авч, бие бүрэлдэхүүнээ бүрдүүлэн ажиллаж эхэлж байна. Ер нь энхийн цагт манай зэвсэгт хүчин бүтээн байгуулагч хүчин байх ёстой. Манай зэвсэгт хүчин эх оронч, шилдэг иргэдийг бэлтгэдэг газар байх ёстой. Цэрэгт алба хаана гэдэг бол бахархал. Цэрэгт алба хаасан, удаан хугацаанд ажилласан хүнийг энгийн байгууллагууд хамгийн түрүүнд ажилд авдаг. Яагаад гэвэл цэрэгт алба хаасан, цэргийн газар ажиллаж байсан хүмүүс найдвартай, итгэлтэй байдаг юм. Энэ гайхамшигтай үүрэг, итгэл найдварыг алба хааж байгаа нь ч, халагдаад энгийнээр ажиллаж байгаа нь ч үргэлжлүүлж явах ёстой.
Цаашдаа Монголын томоохон аймгуудын төвд цэргийн инженерийн, барилгын инженерийн ангиудыг байгуулахыг дэмжих ёстой. Тэнд алба хаах цэргүүдийн хугацааг уртасгах шаардлага байж магадгүй. Үнэхээр тэнд ажилласан цэргийн албан хаагчид, тэдний эзэмшсэн мэргэжил улс оронд хэрэгтэй гэдгийг ард түмэн ойлгож байна. Цэргээр дамжсан хүмүүс хамгийн хөрвөх чадвартай, хамгийн өрсөлдөх чадвартай, найдвартай хүмүүс болж гарч ирдэг юм. Учир нь тэр хүмүүс Монгол Улсын төлөө зүтгэе гэдэг тэр эрхэм үгийн үнэ цэнийг мэдэрдэг. Аминаас илүү эрх ашиг гэж монголын ард түмэнд байдаг. Үхээд боссон ч хамгаалах тийм эрх ашиг бий шүү гэдгийг цэргийн хүн хамгийн түрүүнд мэдэрсэн байдаг юм.
Тийм учраас тийм эрх ашигт нэгдэж чаддаг, тийм эрх ашгийн төлөө зоригтой, дайчин явж чаддаг. Үүгээрээ манай цэргийнхэн цаашдаа ч үлгэрлэх ёстой гэж бодож байна. Цэрэгт алба хаана гэдэг бас сэтгэлийн хатыг бий болгодог. Өнөөдөр манай зэвсэгт хүчинд бүсгүйчүүд маань хүртэл цэргийн алба хааж, сургуульд нь сурч байна. Эх орон дуудсан үед манай бүсгүйчүүд үсээ шуугаад босч байсан тийм гайхамшигтай түүх бий. Өнөөдөр тэр гайхамшгийг манай бүсгүйчүүд үргэлжлүүлж байгаад би гүн талархалтай байна. Манай нийт цэргийн албан хаагчдын 14 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ бол бусад орны цэргийн байгууллагуудтай харьцуулахад хангалттай сайнд тооцогдох тоо юм. УИХ, Засгийн газраас баримталж буй төрийн албыг бэхжүүлэх бодлогыг би дэмжиж байгаа.
Цэрэгт алба хаасан бол төрийн албанд хамгийн түрүүнд тэр хатуужилтай хүмүүсийг авч ажиллуулах ёстой гэсэн бодлогыг монголын төр барьж байна. Энэ бодлого үргэлжлэх ёстой гэж бодож байна. Ийм учраас иргэдэд цэргээр дамжуулан энэ эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, сэтгэлийн хат суулгах, шилдэг иргэдээ бэлтгэх нь монголын төрийн чухал бодлого байх ёстой. Монгол цэргийн баяр бол монголын ард түмний баяр гэж би үгийнхээ эхэнд хэлсэн. Яагаад гэвэл хэрэгтэй цагт бид бүгдээрээ цэрэг болох ёстой. Эх орон дуудсан цагт монголчууд хөгшин, залуугүй, эрэгтэй, эмэгтэйгүй бүгдээрээ цэрэг болох чадвартай хүмүүс. Ийм учраас Монгол цэргийн баяр бол өнөөдөр монголын ард түмний баяр юм. Монгол төрийн баяр юм. Монгол төрийн өлмий бат оршиж, монгол түмний сүлд хийморь үргэлж өөдөө байж, монгол цэргийн суу алдар мөнхөд бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж саяхан зарлиг гарган дээд офицеруудын цолны мөрдөст нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Тиймээс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж генералуудад шинэчилсэн мөрдөс гардууллаа. Тухайлбал Л.Моломжамц, Ц.Бямбажав, Г.Дамдинсүрэн, Ш.Арвай нарт дэслэгч генералын, С.Гомбосүрэн, Б.Борбаатар, Д.Сандаг-Очир, Я.Пүрэвдорж, Н.Жалбажав нарын 11 хүнд хошууч генералын, Б.Баярмагнай, Ц.Сэргэлэн, З.Болдбаатар, М.Заяабаатар, П.Пүрэвбазар, Д.Энхбаатар нарын 18 хүнд бригадын генералын шинэчилсэн мөрдөс өнөөдөр гардуулж өгөв.
|
| Ерөнхийлөгч цэрэг эрсэд мэндчилгээ дэвшүүлжээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|