 |
|
 |
|
С.Жаргал: Н.Энхбаяр бахь байдгаараа ард нь азаргалаад явах юм бол хэрэггүй |
|
|
 |
|
 |
С.Жаргал: Н.Энхбаяр бахь байдгаараа ард нь азаргалаад явах юм бол хэрэггүй
2011-03-21Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргалтай ярилцлаа.  -Та үймээнт 2008 оны сонгуулиас хойш анир чимээгүй амьдарлаа. Энэтхэг улсад сурч байгаад ирсэн дуулдсан. Тэгэхээр холын хүнээс үг сонс гэдэг дээ? -2009 оноос төрийн нөөцөд бүртгэлтэй байгаа. Зургаан сарын хугацаанд Европын улс орнуудаар хуучин найз нөхөдтэйгөө уулзаж ярьж хөөрөөд ирсэн. 2010 онд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Энэтхэг улсын Засгийн газрын зардлаар Дели хотын олон улсын интернэшнл менежментийн студид ерөнхий стратегийн чиглэлээр диплом хамгаалалтад суугаад ирлээ. Яахав, сонгуулиас хойшхи энэ хугацаа их амархан өнгөрлөө. Энэ хугацаагаа ашиглаж,мэдлэг боловсролоо дээшлүүллээ. Өмнө нь 1999 онд би бас ийм сэдвээр хамгаалж байсан, энэ удаа үүнийгээ баталгаажуулаад англи хэлний бичгийн боловсролоо сайжруулаад ирсэн. Цагийг ашиглаж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн ийм л цаг хугацаа өнгөрлөө. -Таныг харьд сурах өнгөрсөн хугацаанд манай улс төр ихээхэн үймлээ. Ялангуяа 2010 он адал дүүрэн болсон. Улс төриин ууган хүчин нэр усаа ч солилоо, хоорондоо ч муудлаа гээд зөндөө л юм болов. Та харьд ч бай, эх орондоо ч бай үүнийг ажиглахгүй өнгөрнө гэж байхгүй? -Гадаадад байх хугацаанд энд өрнөж байгаа байдлыг харахад МАН гэж шинээр нам бий болж, АН маань МАН-тай нэлээд холбоо сүлбээтэй, зарим хүний хардлагаар бол МАНАН болж, нэг нам болсон ойлголт бий болжээ. Энэ хооронд 2-3 чухал гэрээний асуудал шийдэгдлээ. Харамсалтай нь өнөө гэрээ нь буруу зөв эсэхийг ард түмэн ч ойлгоогүй л байна. Цаана нь олон сөрөг асуудал дагуулсан дутуу дулимаг зүйл зөндөө байна. Тэгэхээр энэ хоёр намын нэгдэл болсон хамтарсан Засгийн газрын бий болгож байгаа үр дүн нь хуйвалдааны чанартай нууцлаг байгаа нь бүх зүйлийг балласан хэрэг. Үнэн чанартаа бол энэ гэрээ хэлцэлхийгдэх л ёстой асуудал. Харин үүн дээр эрдэмтэн мэргэд болон ард олныхоо санаа боддыг сонсоод ард түмнийхээ төлөө илүү боломж олгосон гэрээ хэлцэл хийж болох байсан болов уу гэж бодож байна. Харин энэ өнгөрсөн хугацаанд МАХН гэдэг айл өрх тусгаарлаад явчихжээ. Тэгээд л цаанаас нь намын нэр өгөх үү, үгүй юу гээд л маргаад байгаа юм байна. МАН ч их л өрөвдөлтэй юм даа. Нэгнээсээ айдаг ч юм уу, эсвэл өөрсдийнхөө чадваргүйгээс айдаг юм уу. Үнэхээр улс төрд юм хийгээд явъя гэж байгаа бол тэр нэрээ авна уу, намаа байгуулна уу хэнд ямар хамаа байна вэ. Үнэхээр л хийж бүтээж ард түмнийхээ төлөө явж л байгаа бол хаях л ёстой асуудал. Тэгээд өрсөлдөөд ажлаа хийгээд явах л ёстой биз дээ. -Сонгууль дөхөж байгаа үед МАХН өрх тусгаарласан нь ирэх сонгуулийг нэлээд сонирхолтой болгоно гэж ярьж байна. Энэ талаар? -Одоо сонгууль дөхөж байна. Пропорциональ гээд ярьж байсан, өнөө 76 нь 76 тэрбумаа авчихсан байдаг. Түүнийгээ тараачихсан байдаг. Тэгэхээр энэ мөнгөөр дараагийнхаа сонгуулийг бэлдчихсэн байгаа. Ирэх сонгуульд энэ хэд жижиг 76-гаараа явах нь тодорхой. Үүнийгээ хийчихсэн юм шиг байна. Намын амьдралд мэдээж хөгжил дэвшил явах ёстой. Гэтэл манай хоёр нам ингэж нэгдэж, асуудлыг хуйвалдаанаар шийдэж байгаа нь улс орны эдийн засагт муугаар нөлөөлнө. Монгол Улсын нэр хүнд ч дэлхий нийтэд унана. Уг нь бол нэг нам нь ялалт байгуулсан бол өөрийнхөө бодол эрмэлзлээр яваад, нөгөө нь хурцалж сөрөг хүчний байр суурьтай бодитойтэмцэж явсан бол дээр байх байлаа. Гэтэл нэг нэгнээ ингэж хаацайлаад эхлэхээр аливаа юм буруу болдог. Одоо Оюутолгой, Тавантолгой гэж байна. Цаана нь олон төслүүд бий, Энэ хурдан явах ёстой. Гэхдээ өнөөдөр ингэж хамтраад цаана нь ард түмэнд худлаа айдас төрүүлээд байх юм. Ер нь буруу тийшээ л яваад байна. Монголын эдийн засгийг дэлхий нийт харахдаа Монголын эдийн засаг Азидаа 2011, 2012 онд маш хурдан өснө гэж үзэж байгаа. Өнөөдөр бид нүүрсний борлуулалтаараа зэсийн борлуулалтад хүрээд иржээ. Тэгэхээр дэд бүтцээ хөгжүүлээд төмөр замаа бариад зоригтой л явах хэрэгтэй. Цаг хугацаа алдаад, эсвэл алдаатай шийдвэр гаргаад байх юм. Ард түмэн өнөө гэрээ хэлэлцээрийг хайгаад л өнөө сайд дарга нар нь гэрээ засч байна гээд суудаг. Дэлхийн хаана ч ийм юм байхгүй. Ерөөсөө л буурай дорой авлигад идэгдсэн гэдэг байдлаар л гадаадын улс орнуудад харагдаж байна. Ингэхээр л биднийг дээрэлхэж эхлээд байна шүү дээ. -Дээрэлхэж байна гэдгийг ямар үндэслэлээр хэлж байна? -Ингээд хараад байхад манай тэр сайхан залуу Б.Хурцыг баривчилж байгааг хар. Манай төр сул дорой болсны л шинж. Миний ойлголтоор бол ийм асуудал гараад явж байгаа бол Английн байгууллагад хандах хэрэгтэй. Хүний эрхийн асуудал байна, тийм зүйл болсон уу, үгүй юу гээд шийдэж болох л асуудал. Энэ нь үндсэндээ бол улс төрийн л юм шүү дээ. Төр улс нь чадвар муутай болохоор тэр улсын төрийн, төрийн албан хаагч иргэнийг хүний газар баривчилж байна шүү дээ. Ингэхэд манай төр их суларсан байна л гэж хэлмээр байна. -Сонгууль дөхөж байна. Тэгэхээр улс төрийн намуудын хувьд хаана нь ялалтын туг мандахаар харагдаж байх юм? -Ирээд нөхцөл байдалтай сайн танилцаж амжаагүй л байна. Гэхдээ ирээд анхны төрсөн сэтгэгдэл бол энэ 76 гишүүнд ард түмэн итгэхээ байжээ. Ер нь энэ 76 гишүүнийг тав арван жилийн дараа бүх булхайг илчилнэ. Ер нь нууц гэж байхгүй, бүгдийг цаг хугацаа илчилдэг. Энэ нь гадны хүмүүсийн эрхэнд автагдах лобби хийсэн. Монголынхоо, ард түмниихээ эрх ашгииг уландаа гишгэж, хувийнхаа эрх ашгийг өмнөө тавьсан энэ улсын шүүх хурал тун ч удахгүй болох байх. Түүний урьдчилгаа бол ирэх сонгуулийн ажил байна. Машинд явлаа, нийтийн унаанд ч явлаа, олон нийтийн төлөөлөлтэй ч уулзлаа гээд байдлыг ажаад байхад төрийг барьж байгаа улсын нэр хүнд үнэхээр уначихсан байна. Энэ хэд нийлээд тал хувийг авах уу, үгүй юу болжээ. Төрд цэвэрхэн үнэн шударга асуудлыг шийддэг хүмүүс л хэрэгтэй гэсэн үүднээс сонгууль явагдана. Тийм учраас ирэх 2012 оны сонгуульд хэчнээн хиймэл амлаад ч нэмэргүй. Мөнгөөр сонгууль хийдэг эрх баригчид ард түмний саналыг худалдаж авч чадахгүй болчихжээ. Тэгэхээр осолтой нэг юм бий. МАХН гээд Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ гэсэн нөхдүүд нэлээд давуу талтай. Болохгүй байгаа зүйлийг болохгүй байна гэж яриад байхаар ард түмэнд таалагдана биз дээ. Нөгөө талд Ардчилсан намаас өрх тусгаарлаад явж байгаа М.Энхсайхан нарын хүмүүст ихээхэн боломж нээгдэж байгаа юм. Тэдний хувьд 30 байтугай 50 хувийг авчихаж болохоор харагдаж байна. Иргэний зориг, Ногоон намуудын хувьд яахав ээ, зөв хүнээ сонгоод явах юм бол хоёрыгоо тав болгож чадах уу, үгүй юу гэдэг байдал харагдаж байгаа юм. Энэ хэд сөрөг хүчний хэмжээнд хүчтэй дуугарч чадсангүй, тийм ч боломжгүй байв уу даа. Гарч ирээд дотор нь уусч байгаа байдлыг харахад шүү дээ. Тэгэхээр улс төрийн гуравдагч хүчний байр суурийг энэ хоёр нам нийлээд ч авч чадахгүй гэдэг нь тодорхой.Харин энэ гуравдагч хүчний байр суурийг авах гэсэн хүмүүс бол Н. Энхбаяр, Ц.Шинэбаяр, нөгөө талаас М.Энхсайхан, Ц.Цолмон нарын хүмүүс юм. -МАН-аас МАХН тасарч гарсан нь зөв буруу гэх мэт шуугиан дэгдээд одоо ч намдаагүй байна. Тэгэхээр таны хувьд тэдний талд тийм ч буруу өгөхгүй байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярьга бужигнуулаад байгаа үйлдлийг юу гэж бодож байна вэ? -Н.Энхбаярын тухай бол хүмүүс олон сайн муу юм ярьж байна. Энэ нь ч ойлгомжтой. Дэмжиж байгаа хүмүүс нь магтаж, эсрэг байгаа хүмүүс нь муулж байгаа. Хүн алдаа дутагдлаа ойлгоод улс эх орныхоо төлөө зөв шийдвэр гаргаж ажил бүтээгээд үнэхээр бодитой явах юм бол Монголын ард түмэн дэмжинэ. Харин хуучин бахь байдгаараа худлаа амлаад бүх юмны ард суугаад азаргалаад явах юм бол хэрэггүй. Яахав, энэ явдал нь бүх хүнд ойлгомжтой, тэр хүмүүс чинь албан тушаалын төлөө л явж байгаа. -МАН-ынхан Н.Энхбаяраас их айж байна. Ингэх хэрэг байна уу үгүй юу? -Ер нь намууд өөрсдөө намынхаа үзэл баримтлал гэдгээ сайн ойлгож байгаа юм уу үгүй юм уу. Энэ олон залуучуудыг гаргаад ирсэн нь сайн муу хоёр талтай. Бидний эцэг эхийн зөв хүмүүжил, эх орноо гэсэн сэтгэл байгаа юу үгүй юу гэдэг нь ард түмэнд харагдчихсан. Эдний хувьд албан тушаал, нэр алдрын хойноос л явж байна шүү дээ. Ингээд хараад байхад Авдчилсан нам, МАН хоёуланд нь хуучйн намын байдал арга барил, залуучуудаа шинэ бүхнээ тусгаарладаг хасдаг хясдаг тийм байдал ажиглагддаг. Улс төрийн товчооны 11 хүний л тэр арга барил явж л байна. Шуудхан хэлэхэд өнөөх л коммунизмд амьдруулах гэсэн эрмэлззл илт харагдаж байна. Сая гэхэд Ардчилсан нам Н.Энхбаяраар айлгаж байгаад ротаци болох юм яриад л гаднаасаа цусаа сэлбэхгүй байна. Энэ бол нам хүнтэйгээ ажилладаг, хөдөө орон нутагт явдаг сайхан санаа л даа. Намынхаа хунд хүрч л ажиллахгүй бол ротаци өөрчлөгддөг. Яахав тэр мөнгө хөрөнгөний ажил байнга гардаг. Одоо манай Хэнтийд гэхэд л холбоо ч байхгүй Ардчилсан намыг хүмүүс нь 10 жил авч явлаа. Үүний тулд гурван удаа сонгуульд орууллаа. Намынхаа гишүүдээс тасарчихсан ийм байдалтай байлаа. Ер нь Ардчилсан нам ийм байдалтай яваад байвал ирээдүй нь тун бүрхэг харагдаж байгаа юм. -Та бас хуралд дэвшиж, аймгийн даргаар ажиллаж гээд аимгиин дарга нараас арай л илүү олны анхааралд байдаг хүн. Хэвлэл мэдээллээр ч чамгүй “гөвүүлдэг” хүн. Эндээс хархад таныг намаас чинь нэлээд хавчдаг байдал ажиглагддаг? -Би Ардчилсан намыг насаараа дэмжиж байгаа хүн. Цаашид ч дэмжих л болно. Бидний хүүхдүүд ардчилсан нийгэмд амьдрах хэрэгтэй. Тэгэхээр Ардчилсан намын ротаци бол хийгдэх ёстой байсан. Тоглоомын дүрэм тодорхой байдаг. Тэгээд нэг хүнээр айлгаад, үнэн худлаа яриад дараа нь тоглоомын дүрмийг өөртөө тааруулж өөрчилдөг. Жишээлбэл: Намайг 2004-2008 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхад, 2004 оны сонгуульд ялалт байгуулаад +500 хүнтэй байж байхад Ардчилсан нам тоглоомынхоо дүрмийн дагуу ахиж тоолъё гээд тоолох байсан. Тэгэхэд ямар хуйвалдаан асуудал байсан юм. Намайг ахиж тоолоогүй. Тоолсон бол гарах байсан. Тэгээд би 100 хүнээр одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд ялагдсан болж таарсан. Ард түмэн ухаантай. Орон нутгийн сонгуульд 31 хүнээс 21 хүн нь намайг дэмждэг. Энэ сонгуулийн дараа Хэнтийн төлөө явах зүрх сэтгэлтэй гээд аймгийн дарга болгохоор тохирсон байсан. Гэтэл Ардчилсан нам ахиад л тохирооноосоо ухарсан. Тухайн үеийн Ардчилсан намын дарга байсан Да.Ганболд эд нар нийлээд л Жаргалыг аймгийн даргаар тавихгүй ээ л гэсэн. Өөрсдөө байхгүй, хотод байна. Тэгээд юм зохион байгуулчихаар өөрсдөө ирээд сүйтгэдэг. Да.Ганболд гэж нэр л яваад байхаас ямар ч ажил хийж чаддаггүй нөхөр дандаа хүний өмнө саад болж байдаг шүү дээ. Бид ардчилсан залуучууд яаж сэтгэдэг яаж ажилладгийг харуулъя гээд зүтгэж байсан. Хэнтий аймгийг хөгжүүлье гээдявж байхад манай Ардчилсан намынхан МАН-тай нийлж цохидог. Сонин хэвлэлээр доромжилдог, гүтгэдэг ийм байдалтай байсаар ирсэн. Оруулж байгаа Мэргэжлийн хяналт, Аудитын шалгалт, АТГ-ын шалгалт гээд энэ олон зүйлд нэг ч удаа хамгаалалт орж ирж байгаагүй нь харин ч надад сайнаар нөлөөлж намайг хурцалсан. Манай залуучуудыг төрд үнэн сэтгэлээсээ алба хашиж, юм хийж чаддаг болгосонд нэг талаас баярладаг. Нөгөө талаасаа намынхаа төлөө зүрх сэтгэлээ зориулаад, хөрөнгө мөнгөө зориулаад нэг аймгийн ардчилсан залуучууд ийм байдаг гадгийг харуулаад явсан хүний хувьд тухайн үед сэтгэл дундуур үлдсэн. Өнөөдрийн байдлыг харахад бас л тийм. Цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө Ардчилсан нам маань яваад байна. Өнөөдөр монголчууд бид зөв нэгдэх хэрэгтэй. Монголын ард түмэн энэ нутагтаа, энэ их баялагтаа сайхан амьдрах ёстой гэдэг зүйл дээр л нэгдэх ёстой. Ингэж чадвал энэ 76 гишүүнд бүгдэд нь алтан хөшөө босгосон ч яахав. Тийм ч мөнгө бий. -Таныг аймгийн дарга байхад бид хоёрын дээр ярьсан зүйлүүд удаа дараа болж байсныг санаж байна. Үүний гол дүрд Д.Ар.ин гишүүн их тоглосон байх тийм үү? -Миний хувьд хөөрхий Д.Арвин гэж хэлэхгүй ээ. Намын бодлого гэдэг чинь зөвхөн нэг хүнээр хүрээлэгддэггүй юм. Яам тамгын газрын аппаратууд улс төржсөн хүмүүс тавигдсан байсан. Намайг 350 километрын цаанаас давхиж ирж байхад тухайн үеийн сайдууд хүлээж авдаггүй байсан. Тэгэхээр чинь энэ нь төрийн төлөө юу, хүний төлөө юу гэдэг нь гайхмаар асуудал болдог юм. Энэ мэт намын буруу бодлого явж байсан учраас тэнд байгаа ганц хүнийг ийм тийм гээд яахав. -Та мэдээж ажигласан байх. МАН-ын 90 жилийн баярын үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр жижиг намууд болон иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй нийлээд телевизийн шууд хэлэлцүүлэг хийсэн. Энэ талаар? -Гүйцэтгэх засаглалын арга. Аймгийн дарга байсны хувьд тухайн орон нутагт байж байхдаа үйл ажиллагааг гүйцэтгэх засаглалын хувьд би хариуцах ёстой. Хэрвээ манай Хэнтий аймагт 300-400 халамцуу залуу орж ирээд манай захиргааг шатаая гэсэн асуудал гаргасан бол манай аймгийн цагдаа 100, Онцгой байдлын газрын 100 гаруй хүн бий. Энэ хүмүүс 300 байтугай 1000 хүн байсан ч асуудлыг шийдэх л байсан. Долдугаар сарын 1-ний үймээнийг хүмүүс ямар нэг тайлбаргүйгээр харчихсан. Тэгж ч хүргэсэн. Хүн бүр мэдэж байгаа. Миний ойлголтоор тухайн үеийн гүйцэтгэх засаглал тэр асуудлыг хариуцаж байсан. Хотын дарга, хотын цагдаагийн газрын дарга, дүүргийн дарга хариуцах байсан. Наад захын энэ хүмүүс л асуудлыг зохицуулах байсан юм. 4000 цагдаатай газар хүнийг цохиж зодох биш очоод тэврээд авч болох байсан. Тэр талбайг чөлөөлж болох байсан.700 хүн баривчилсан гэдэг. Тэгэхээр 4000 цагдаатай газарт зохицуулъя гэвэл болох л асуудал байсан. Тиймээс би үүнийг хариуцлагагүй гэхээсээ илүү санаатай үйлдэл гэж хардаг. Тэгж л тэр хүмүүсийг резинин сумаар буудаж, хорт хийгээр хордуулж, дор байгаа архины дэлгүүрээ хэргээр шатаалгаж, хөлчүүрхүүлж, архидуулж, хүмүүсийн зүрх цөсийг хөөргөж хөөргөж, дараа нь 10 цагт цагдаагийнхаа хамгаалаитыг татаад явдаг нь туйлын хариуцлагагүй санаатай үйлдэл гэж боддог. Харин өнөөдөр Монголын цагдаа сул дорой биш шүү. Тэр цагдаа хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Тэр 400 хүүхдийг манай Хэнтий аймгийн 50 цагдаа ороод л эвтэйхэн тараачих байсан. -Таныг ирэх сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн яриа бий. Тэгэхээр ирэх сонгуульд намаасаа дэвших үү, эсвэл? -Би жил хагас хугацаанд яваад ирлээ. Өнгөрсөн зун хүрч ирээд ард түмэнтэйгээ уулзахад эерэг сэтгэгдэл төрүүлсэнд баярлаж байгаа. 2008 онд энэ улс төрийн заваан юмнаас болоод намаас дэвших боломж олдоогүй юм. Тэгэхдээ би Хэнтий аймгийнхаа төлөө ажиллана хөдөлмөрлөнө гэж боддог. Тийм учраас надад бололцоо бий. Тиймээс би сонгууль дөхөхөөр асуудлаа шийдээд явна гэж бодож байгаа. Ер нь дараачийн сонгуульд улс орныхоо төлөө гэсэн боловсролтой зүрхтэй, зоригтой хүмүүс сонгогдоно гэж бодож байгаа. Дээр би дурьдсан Оюутолгойн гэрээг эргэж харах хэрэгтэй. Үүнийг олон улсын практик дээр ч тэр цуцалж болох л гэрээ. Чадваргүй, боловсролгүй сайдуудын сул талыг ашиглаж хийсэн гэрээ болов уу гэж боддог. Энэ нь цаашпаа Монголынард түмэнд их муугаар нөлөөлнө. Тийм биш бол энэ хүмүүс бүх хөзрөө дэлгээд бүх зүйлээ яагаад ил болгохгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг олон улсын хэмжээнд гаргаад ирэх юм бол засч залруулах, хариуцлага тооцох гээд зөндөө зүйл бий. Одоо ч тэгээд гадныхантай нийлээд луйвар хийдэг асуудал ил болчихлоо. Үүнийгээ ч ил зарлах болсон. Тэгэхээр сонгууль ихээхэн үр дүнтэй болох шаардлагатай болжээ. -Сонгууль мэдээж хуучнаар явагдах нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр бас л энэ байдал үргэлжлэх болов уу гэх хүмүүс бий? -Мэдээж энэ хэд сонгуулиа хуучнаараа явуулна гэдэг нь нүүрэн дээр нь ил болчихсон. Гэхдээ энэ жилийн сонгууль арай өөр болно. Тэд нэг нэг тэрбум төгрөг авчихсан. Үүнийгээ яаж хуваарилж байгааг бид нүдээрээ мэдэж байгаа. Зарим нь улаан цайм Дорнодоос үхэр аваад л далд оруулж байна. Зарим нь барилгын компани руугаа шилжүүлээд гээд бөөн юм боллоо. Орон нутгийн төсөв рүү орохгүй, гишүүдийн мөнгө гэдэг утгаараа л явж байна. Эд ийн мөнгөө сонгуульд ашигтай байрлалд хувааж хийчихээд жижиг 76-гаараа сонгууль явуулах нь тодорхой. Тэгэхгүй юм бол эдэнд гарц байхгүй. Ингэж байж л хэдэн хүний санал авах уу, үгүй юу гэдэг нь харагдаж байна. Энэ хэд өнөөх л төсвийн хөрөнгөөр ард түмэнд юм амлаж байж гарахыг оролдоно. Өөрсдөө бүтээсэн нэг ч баялаг байхгүй шүү дээ. Гэхдээ ард түмэн ухаантай ирэх сонгууль өөр болно. Бид олон хууртсан, одоо бол үгүй шүү дээ. С.Ууганбаяр  |
| С.Жаргал: Н.Энхбаяр бахь байдгаараа ард нь азаргалаад явах юм бол хэрэггүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|