 |
|
 |
|
Дархан аварга Х.Баянмөнх: Аварга чинь барилдахаа болиод л уяач болсон шүү дээ |
|
|
 |
|
 |
Дархан аварга Х.Баянмөнх: Аварга чинь барилдахаа болиод л уяач болсон шүү дээ
2011-03-30Хорьдугаар зууны манлай Монгол бөх, дэлхийн 100 жилийн бөхийн од,  Монголын тамирчдаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх манай сонины энэ дугаарын зочин юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя. -Аварга Та амархан сайн уу? Хаваржаа тавтай юу. Хүч тэнхээ их үү? -Сайн, сайн байна. Хаваржаа ч сайхан. Харин өвгөн аварга нь барилдахаа больсноос хойш уяач болж морь малын захад чөлөө цагаа өнгөрүүлдэг болсон шүү дээ. -За тэгвэл морь хурдан байна уу гэвэл зохилтой байхнээ дээ? -Хурдаан хө. Морьд маань миний уясан хэмжээнд л уралдаж байгаа. Тэгэхээр л болоо биз дээ. -Барилдахыг бол Та хэнд ч заана. Харин уяачийн эрдэмд хэр суралцаж байгаа билээ? -Би бол муухан л уяач. Гэхдээ хэнээр ч заалгаагүй. Уг нь өөрөө малчин ардын хүүхэд, багадаа наадмын морь унаж гийнгоо хангинуулж морин дэл дээр өслөө. Морины ажил, заслын талаар ерөнхийд нь мэднэ. Энэ дээрээ үндэслэн шинжлэх ухаанч аргыг морь уях аргад аминдаа хэрэглэж байдаг юм. Манай удмынхан ч адууч удамтай. -Шинжлэх ухаанч гэнээ? -Тийм ээ. Би уг нь морь, бөх, сур гээд Монгол үндэсний гурван төрлөөр улсын шалгалт авдаг сургалтын системийг өөрийн биеийн тамирын сургуульдаа нэвтрүүлсэн юм л даа. Тэгээд би морь уяхдаа тамирчин хүнийг дасгалжуулалтын ерөнхий циклүүдийг ашигладаг. Морь хүн хоёр чинь нэг нь хүн, нэг нь мал болохоос биш бас махбодийн бүтэц биологи нөхцөл нь яг адил. Тийм болохоор амьсгал задлах, тэнхээгээ хадгалах, тэвчээр суулгах гээд шинж бүхэн ойр. Ир орох үе ч гэж бий. Энэ тамирчин хүнд ч моринд ч байх. Ер нь тэгээд морь уралдах, тамирчин хүн марафонд (холын зайнд гүйх) гүйх хоёр адил гэж боддог. Ийм аргыг морио барьж хөнгөрүүлэхээс эхлээд л анзаарч байдаг. Үүнийгээ л шинжлэх ухаанч өнгө төрх гэж боддог доо. -Та энэ тухайгаа том уяачидтай санал солилцдог уу? -Үгүй ээ. Энэ санааг дуулсан ганц нэг хүн "зөв шүү" гэж байдаг юм. Гэхдээ тэд бие бялдрын дасгалжуулалтын онол мэдэхгүй. Зөвхөн Монгол арга ухаанаар л ажилладаг юм чинь. -За тэгээд уясан морьд чинь хэр хурдалж байна даа? -Гавиагүй ээ. Гэхдээ намайг баясуулж урамшуулаад сайхан давхиад ирдэг нь болоо. Миний морь түрүүлээсэй, айрагдаасай гэж бодох мөрөөдөх юм алга. Яахав. Нэг сунгаанд морь минь сайн давхичихвал уяач Баянмөнх баярлаж л байх жишээтэй. -Энэ жил чинь том ойтой наадам болно. Бас Монгол туургатны морин уралдаан болно. Та уралдах л байлгүй. -Тийм ээ. Морин уралдааны хувьд тун онцлог жил. Тиймээс морины ажлаа эхэлчихээд л байна. Энэ жилийн улсын наадамд эрлийз холихгүй Монгол морь уралдуулбал би наадна шүү. Ийм л бодолтой. -Аваргаа Та бид хоёр баахан морь ярьчихлаа. Бөх рүүгээ жаахан орно байгаа даа? -Баянмөнх хэрхэн барилдаж, улсын наадмыг хэдэн жил манлайлав. Ямар цол гуншигтайг хэн хүнгүй мэднэ дээ. Гэхдээ онцлог юм бий. Би бөхийн таван төрлөөр олон жил барилдлаа. Үндэсний бөхөөр улсын баяр наадамд 10 түрүүлж, нэг бөх түрүүлсэн тоог хоёр оронтой тоонд анх хүргэсэн гэдгийг захын бөх сонирхогч хэлэх байх. Харин миний нэг бахархаж явдаг нэг зүйл хоёр их ойд түрүүлж гурав дахь их ойд дөрөвт үлдэж байлаа. Тэр гурван их ойд дамжин барилдахад 30 жилийн цикл харагдаж байгаа юм. Энэ амжилт бол давтагдашгүй юм шүү. Бусад дархан аваргуудаас их ойд түрүүлсэн хүн байхгүй гээд бод доо. -Та үндэсний бөхийн цолнуудыг яг дарааллаар нь авч байв уу? -Даян аварга цолыг алгассан байдаг юм. 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор түрүүлээд далай аваргаас дархан аварга болж байлаа. 1963 онд улсын начин болсноос хойш цолыг ээлж дараагаар нь бараг жил дараалж авсан даа. -Самбо бөхөөр барилдсан амжилт чинь тун онцлог юм билээ. Энэ тухай жаахан тодруулна уу? -1970-аад оны эхээр самбо бөхийн төрөл Монголд анх орж ирсэн. Улс орон өмнөө барьдаг бидний хэдэн бөх энэ төрлөөр эхэлж барилдсан юм. Эхний тэмцээнд орохдоо нэг их дасгал сургууль ч үгүй. Ингэвэл оноо авдаг тэгвэл оноо алддаг. Бас өчих гэдэг аюултай мэх байдаг тухай мэдэх төдий байлаа. Би самбогоор тив, дэлхийн таван тэмцээнд оролцсон. Тэгээд дөрвөн алт, нэг мөнгөн медаль авсан. Ер нь самбогоор ялагдана гэдэг юу байдгийг мэдээгүй л энэ төрлийг орхисон. -Нэг удаа мөнгөн медаль авахдаа ялагдаагүй гэж үү дээ? -Тийм ээ. Ялагдаагүй. Минскт болсон ДАШТ-нд би ЗХУ-ын бөхөөс илүү байсан. Гэтэл миний оноог будилуулаад намайг хоёрдугаар байрт оруулчихсан байлаа. Ингээд бид заргын бичиг мэдүүлж хэл ам болсон чинь тэмцээн зохион байгуулах комиссын дарга нь биднийг хүлээн аваад уучлалт гуйсан. Юу гэсэн бэ гэвэл шүүлт мадагтай болсныг зөвшөөрсөн. Гэхдээ нэг их зовлон байна гэсэн. -Тэр нь юу байсан хэрэг вэ? -Ярианы гол утга хоёрхон сая хүрэхгүй үгүйтэй хүнтэй Монголоос нэг тамирчин ирээд бөхийн хоёр төрөлд алт аваад явах болсон. Тэгвэл 250 сая хүнтэй ЗХУ-ын ард түмэнд би юу хэлэх вэ гэсэн санаа хэлсэн дээ. Би урд өдөр нь чөлөөтөөр алтан медаль авчихсан байсан болоод тэгсхийгээд заргаа зогсоосон. Ингэж мөнгөн медаль авсан. Уг нь ялагдаагүй нь чин үнэн байлаа. -За тэгвэл сонгомол барилдаанд ямар амжилт үзүүлсэн бэ? -Олимпийн хөтөлбөрт байсан л төрөл. Энэ төрөлд Улаанбаатар хотын аварга болов. Дараа нь сонгомол барилдааны Азийн тоглолт гэж Иранд болоход мөнгөн медаль авсан. Энэ нь Монголын тамирчид Азийн тоглолтоос авсан анхны медаль байлаа. -Чөлөөт бөхөөр бас олимпийн мөнгөн медаль авсан. Энэ бас онцгой үйл явдал гэгдэж байлаа даа. -Тиймээ. Би чөлөөт бөхөөр 15 жил барилдсаан. Миний жинд ЗХУ-ын бөхчүүд, дэлхийн нэр бүхий гурван аварга жагсчихаад хөдөлгөхгүй байсан. Гэхдээ би тэр дундаас гарч ирж дэлхийн аварга болж чадсан. Ер нь миний амьдралын гол нэг бахархал бөхийн гурван төрөлд аварга болсон явдал. Ийм бөх олон биш ээ. Монголд бол байхгүй, тийм бөх төрөх цаг ч хэзээ юм мэдэхгүй. -Та таван олимпод оролцсон. Бас дэлхийн аваргын тэмцээн гээд... Энэ үед улсын баяр наадмыг олон удаа өнжсөн үү? -Олимп, дэлхийн аварга, сайн санааны тоглолтод оролцож яваад дөрвөн наадам "тасалсан" байдаг. Тэр 1970, 1980-аад он бол миний ид үе, хэнд ч торохооргүй байсан цаг. Олон түрүүгээ алдсан гэсэн үг юм даа. -Дэлхийн 100 жилийн бөхийн од цолыг хэдэн онд танд олголоо доо? -Таван олимпод тамирчнаар оролцсон хүн дэлхийд цөөхөн. Би олимпод оролцохдоо тавууланд нь ялалт байгуулсан. Хоёр олимпод 10-ын дотор, хоёрт нь эхний тавд, нэгд нь мөнгөн медаль авч байлаа. Үүнээс гадна олимпийн төрөлд баггдаг их спортоор 10 жил шагналт болон медальт байрт шалгарсан амжилтыг маань үнэлж Дэлхийн бөхийн холбоо 2003 онд "Дэлхийн 100 жилийн бөхийн од" цолыг хүртээсэн билээ. Энэ бол Монгол бөхийн түүхэнд онцгой үйлс, хойч үеийнхэнд сургамжтай хэрэг юм даа. -Бөхийн шинжлэх ухааныг хөгжүүлж байгаа хүний нэг нь Та. Тиймээс энэ талаар асуулгүй өнгөрвөл алдаа болох байхаа? -Манай Монгол бөхийн түүхэн замнал олон зуун жилийн хөгжлийн явцыг судлана гэдэг бол том шинжлэх ухаан юм. Би Монгол бөхийнхөө түүхэн уламжлал, барилдааны талаар 30-аад жил судалгаа, хийж байна. Энэ сэдвээрээ дэд докторын зэрэг хамгаалсан. Бөх судлалын академийг байгуулсан. Монгол бөх судлал нь бусад шинжлэх ухаантай хэрхэн холбогдохыг судалгааныхаа гол зорилтоо болгож ирлээ. Ер нь бөх судлал гэдэг их нарийн л даа. Зөвхөн нэг сэдэв хэлэхэд барилдаанд нарны тусгалын өндөр нам, хоол унд, цаг агаар, бэлтгэл дасгалжуулалтын чанар хэрхэн нөлөөлхөв. Мөн тухайн бөхийн тэсвэр хатуужил, удамшил, зан араншин ямар юм гэдгийг олж мэдэхийг мэрийсэн. За тэгээд биологийн хувьд ямар нөлөө байна. Ер нь бөх хүн төрж байна уу. Нэг бол бэлтгэл сургуулийн хүчээр бөх болж байна уу. Ийм олон асуудалд хариу эрж олон жил судлав. -Таны судалгааны ажил амьдрал дээр хэрхэн батлагдаж байна вэ? -Зөв сайн судлахын тулд бодсон санаснаа практик дээр харах гол нь. Иймээс эхлээд бөхийн "Шонхор" клубыг байгуулж тэндээс сайн сайн бөхчүүдийг төрүүллээ. Аварга А.Сүхбатаас эхлээд арслан, заанууд Б.Ганбат, Д.Бумбаяр, Б.Гантогтох, О.Одгэрэл гээд л тоочвол олон арван бөх нэрлэж болно. Харцага Ж.Намжилдорж, начин Н.Эрдэнэбилэг, Х.Цэрэнхүү болон чөлөөтийн дэлхийн хоёр удаагийн мөнгөн медальт О.Пүрэвбаатар, гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Л.Сэргэлэнбаатар гээд нэмж болноо. Дараа нь тэр сайхан бөхчүүдээ боловсролтой болгохын тулд клубээ өргөтгөн дээд сургууль байгуулсан юм. Монгол бөх барилддаг хүн бол дээд боловсролтой байх ёстой гэсэн санааг би анх дэвшүүлсэн юм шүү дээ. Монгол бөхийн 666 мэхний талаар судалгаа хийсэн. Энэ жил дуусгана. Энэ сэдвээрээ эрдмийн цолоо ахиулах бодолтой доо. "Монгол бөхийн далайгаас түүсэн 666 дусал" нэртэй найман ном бэлтгэчихээд байна. Ингэж залуудаа амжуулж болох ажлыг барилдаж яваад өнгөрүүлчихээд нас хэвийсэн үедээ хийх гэж зүтгэж явна даа. -Барилдах, эрдмийн ажил хийх хоёрын аль нь хэцүү санагдаж байдаг вэ? -Барилдана гэдэг хэцүү шүү дээ. Даангүй над шиг олон төрөлд зодоглосон хүнд барилдаан бүрийн онцлогоос болж бэрхшээл тохиолдох нь элбэг. Барьц, мэх нь өөр, ёс журам нь бүр тэс ондоо. Бас жин барих асуудал гарна. Тэгвэл судалгаа шинжилгээ, эрдмийн ажил бол оюуны хүч шаардахаас биш бие махбодид ачаалал өгөх, зовоох нь барилдахаас арай л хялбар гэж болно. Гэхдээ нас ахисан хүнд оюуны их ачаалал хүнд юм шиг байна шүү дээ. -Монгол бөх хөгжиж байгаа гэж хүмүүс ярилцаж байна. Энэ талаар таны санаа бодол ямар байгаа бол? -Монгол бөхийн барилдаан одоо философич чанараа үнэхээр алдсан, агуулгаа ч гээсэн. Барилдааны дүрэм ч авах юмаар тун бага даа. Хоёр хүн барилдаад эцэст нь зөвхөн давах нь чухал. Яаж барилдав, мэх хийв үү. Удаан барилдав уу. Чанартай барилдаан гаргав уу тэр огт хамаагүй. Үнэн ч бай, худлаа ч бай давсан бол болоо. Ийнхүү даваа тоолдог хэт механик аргад шилжсэн. Даваа бүрийг цолтой болгосныг би буруу гэж үздэг. Яагаад гэхээр даваа болгон найраатай болсон гэсэн үг. Бөхийн цолонд ч чанарын үзүүлэлт байдаггүй. -Тэгвэл барилдааныг яаж чанаржуулах вэ? -Маш олон арга бий. Би Монгол бөхийн барилдаанд технологийн шинэчлэл хийх, барилдааныг чанаржуулах тухай журам дүрмийг эрт боловсруулж оюуны өмчийн баталгаа авсан. Гэтэл энэ маань Х.Баянмөнх автортой учраас тоогдохгүй өдий хүрлээ. -Та барилдааны чанараас гадна цолонд бас чансаа байх хэрэгтэй гэж хэллээ? -Ерөөс тав давбал начин, зургаа давбал харцага гээд л... Дараа нь яаж барилдсан ч огт давдаггүй байсан ч зогсдог газраа л зогсож байдаг. Жишээ хэлбэл зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат аварга 11 түрүүлсэн залуу дархан аварга Б.Бат-Эрдэнийн өмнө манлайд хэдэн жил зогссон шүү дээ. Ийм биш л дээ. Тухайн үед тэр бөх хэрхэн барилдаж байгаав. Тэр байдлаар цол дотор нь чансаа байх учиртай юм. Бас даваа бүхэн оноотой. Түүнийг тоолж чансааг гаргадаг. Ядаж улсын баяр наадмаар тэр чансааны дагуу дараалал тогтоодог байвал зохино. Бууж өгсөн бөхийн чансааг эрс ухраадаг байх нь зөв. -Та удаан барилдах тухай асуудал дээр хөндсөн л дөө. Тээр жил хоёр Мөнх удаан барилдсанаасаа болж наадмаас хасагдаж байсан нь домог мэт яригддаг. Үүнд тайлбар сонсъё? -Бид хоёр ердөө хоёр цаг гаруйхан барилдсан. Тэгээд хасагдаж байлаа. Хүн бүхэн мэднэ. Тэхдээ бид хоёр чинь хоёул улсын наадамд хэд хэд түрүүлчихсэн дархан аваргууд. Баяр мэх ойролцоо. Ийм бөхчүүд байсан юм. Өмнөх даваануудад бид хоёр хэнтэй ч таарсан 5-10 минут л барилддаг. Хоёр биенээсээ өөр бөхөд тордоггүй байсан юм. Улсын арслан, заан байсан ч удаж байсангүй. Гэтэл одооны удаан барилдааны рекорд бүр дөрвөн цаг гаруй биз дээ. Улсын арслан юм уу, гарди цолтой бөх гарч ирээд аймгийн арслантай үзээд л байна, үзээд л байна. Аягүй бол уначихна. Мөөеө бидний үед ийм тохиолдол даанч байсангүй. Тэгэхлээр бид хоёрын тэр удалт одоогийнхоос өөр нөхцөлтэй юм даа. -За аваргаа, яриагаа өндөрлөх дөхөж байна. Энэ жилийн наадмын бөх ямар болох бол. Та л нэг юм хэлэх байх? -Таах арга алга. Учрыг олоход хэцүү байна. Энэ гайгүй бөх гараад ирлээ гэхээр тийм цоорхой хүн алга. -Цолоо ахиулчих сайн бөхчүүд байна уу? -Байна аа. Миний тооцоонд 10 гаруй бөх байна. Нэрийг нь хэлээд ч яахав. Зарим нь баярлахад зарим нь гомдоно. -Даян аварга Г.Өсөхбаяр одоо түрүүлж чадах болов yу? -Мэдэхгүй ээ. Би ноднин Өсөхбаярыг үзүүр, түрүүнд хүрнэ гэж тооцсон. Харин Б.Ганбатад уначихна гэж бодоогүй л дээ. Уг нь нэг түрүүлээд дархан аварга болчихвол өөрт нь хэрэгтэй л юм. Д.Цэрэннадмид
''Зууны мэдээ" |
| Дархан аварга Х.Баянмөнх: Аварга чинь барилдахаа болиод л уяач болсон шүү дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|