 |
|
 |
|
Х.Отгонбямбаа: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжигтнээр татаж, ганц худагт хорьж, 11 жилийн амьдралаар минь тоглосон |
|
|
 |
|
 |
Х.Отгонбямбаа: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжигтнээр татаж, ганц худагт хорьж, 11 жилийн амьдралаар минь тоглосон
2011-03-31Хүний амьдрал гэдэг тэр чигээрээ тэмцэл, бас түүх намтар байдаг.  Бүхий л насаараа Монголын цагдаад алба хашсан, хошууч Х.Отгонбямбаа анх ардчилсан хувьсгалын төлөө жагсаж, С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татагдан, Ганц худагт хүртэл хоригдож байсан юм. Гэвч энэ эр өнөөдрийг хүртэл тэмцэж, иргэдийн төлөө үгээ хэлж, жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Мөн Х.Отгонбямбаа тэргүүтэй хэсэг хүмүүс Монгол улсын ерөнхийлөгчийг Авилгалтай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргаж байжээ.
-Та Монголын нэгдсэн хөдөлгөөнийг удирдан Ялалтын талбай дээр жагсаал, цуглаан зохион байгуулдаг байсан. Сүүлийн яагаад чимээгүй болчихов. Нууц биш бол хаана, юу хийж байна?
-Хөдөлгөөнийхөн дуугаа хориулаагүй. Шаардлага гаргаж, олны санаа бодлыг илэрхийлсэн олон ажил зохион байгуулдаг нь хэвээрээ байгаа. Гэхдээ жагсдаг, цугладаг нөхдийн маань хүч сүүлийн үед жаахан тарамдсан. Өвгөчүүл нь бурхан болж, залуучууд нь тоохоо больсон. Монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Бошигт, Б.Базарсүрэн, Д.Доржзовд, Л.Өлзийбат бид голлон зохион байгуулж ирсэн.
-Жагсаал, цуглаанаа хийгээд ард түмэндээ үгээ хэлье гэхээр яагаад цуглах хүн цөөрчихдөг билээ. Харин ч та нарын үе шар зангиатай залуусаар эгнээгээ тэлсэн биш үү?
-Жагсаал болдог, Сүхбаатарын талбай руу очьё гээд хөдлөхөөр “Тэгье, тэгье” гэж гарчихаад замдаа өөр замаар аваад явчих жишээтэй, ингээд цөөхүүлээ үлддэг. Ер нь иймэрхүү ажиллагаа ихээхэн явагддаг болсон. Сүүлийн үед жагсаал, цуглаан өргөжиж, олуулаа болох нь уу гэтэл тийм биш юм. Тухайлбал, МоАХ-ны архивын эрхлэгч байсан Г.Баасан болон Ж.Батзандан, О.Магнай нар Сүхбаатарын талбайд өдөр шөнөгүй түмпэн нүдэж, нийслэлийнхний амгалан тайван байдлыг алдагдуулдаг байсан. Хамтраад жагсч, цуглая гэхээр нэгддэггүй, дуу чангаруулагчийг нь аваад ард түмэнд үгээ хэлье гэхээр өгдөггүй, нуучихна. Тэдний үйл ажиллагааг ажиглахад, эх оронч, дайчин шударга ард түмний жагсаал, цуглаан биш. Төлбөртэй жагсч, тэмцдэг болсон байна. Ард нь байгаа захиалагч, ивээн тэтгэгч нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Бидний үед хэрчим талх эргүүлэх байтугай, гэр бүл, үр хүүхдээ орхиод ажлынхаа чөлөө заваар, бор зүрхээрээ жагсч, тэмцдэг байлаа.Олны түрхрээн, уур бухимдал галдах, шатаах, буудах тухай уриа, лоозон тавина. Тиймээс өөрийн биеэр 24 цаг дэргэд нь байж хардаг байлаа. Би 17 настайгаасаа цагдаагийн албанд ажилласан болохоор Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба, хэв журмын тасагтай холбоотой ажиллаж, сөрөг үр дагавараас сэргийлж байсан. Хэдийгээр жагсагчид буу шийдэм, хутга мэсгүй ч уур бухимдал юунд ч хүргэж болзошгүй гэдгийг холбогдох байгууллагуудад анхааруулдаг байсан.
-Сүүлийн үед жагсаал, цуглаан ширүүссэн. Тухайлбал, долоодугаар сарын нэгний үймээн галдан шатаалт, дээрэм, хулгай, хүний амь нас эрсдүүлсэн сөрөг үр дагавар авчирсныг та хэрхэн дүгнэж байна. Тэр үеэр хаана байв?
- 2008 оны долоодугаар сарын нэгэнд эх орон, ард түмний төлөө гэсэн тодорхой зорилготой жагсаал, цуглаан болоогүй. Өс хонзонгийн улмаас жагсаал цуглаан явагдсан. Би тэр өдөр Нисэхээс хот орж ирээд буцсан юм. Тэр үеэр Ялалтын талбай орж, СЕХ-ны нарийн бичгийн дарга нартай уулзаад “40 мянгатын эмийн сангийн хавиар Ж.Батзандан, О.Магнай нарын шар бүчтэй хүмүүсийн жагсаал цуглаан үргэлжилж, Сүхбаатарын талбай руу явж байна. Янз бүрийн үйл ажиллагаа явагдах вий, телевиз болон намын байр руу дайрдаг. Өмнө нь МАХН-ын байр руу дайрч 21 сая төгрөгийн хохирол учруулахад ард түмэн хохирч, энэ нөхөд ял завшсан. Тэрнээс илүү юм болох вий, та нар анхааралдаа ав” гэж хэлээд Сонсголонгийн автобусанд суугаад явсан юм. Гэтэл тэр өдөр үймээн болсон байгаа юм.
-Нэгний үймээнийг хэн удирдан зохион байгуулсан гэж бодож байна?
-МоАХ-ны анхны илтгэлийг уншиж байсан гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж, “Женко” Х.Баттулга нар тусгай газар уулзаж, жагсаал, цуглааныг удирдаад тараах бүү хэл өдөөн турхирах, хатгах үйл ажиллагаа явуулсанаар маш ноцтой, хүн амины гэмт хэрэг гарсан. Тухайн үед ерөнхийлөгч онц байдал зарлаагүй бол түүнээс ч аюултай хөнөөл учрах байв. Нэг намын байрнаас эхлээд, түүх, соёлын асар их өв санг шатаачихаад хариуцлага хүлээлгүй, ял завшаад албан тушаал ахиж, дэвшээд байдаг. 60:40-ийн харьцаатайгаар хамтарсан Засгийн газар байгуулсан гэдэг ч АН-ынхан албан тушаалын ихэнхийг авч байна. Ажлын байр байхгүй гэхчихээд төрийн албан хаагчдын орон тоог өсгөж, сайдуудаа нэмээд байдаг. Тоочоод байвал, ийм байдал их бий.
Жагсаал цуглаантай холбогдуулж, нэг зүйлийг зориуд хэлэхэд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нөхцөл байдал ноцтойгоор эргэх тохироо бүрдчихээд байсан. МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр сурталчилгааг өргөн явуулахгүй, цөөхөн нэр дэвшигчтэй, сонгогчид хүнээ сайн таньдаг учраас янз бүрийн сурталчилгаа тараагаад яах вэ гэсэн утгатай үг хэлсэн. Гэтэл Ц.Элбэгдоржийн сурталчилгаанд хэчнээн жийпний цуваа гарчихсан бэлэг сэлт тараагаад байсан. Ард түмэн дэмжих нэг нь дэмжсэн. Сурталчилгаанд явах нь хүчтэйхэн ч явсан байх. Сонгуулийн сурталчилгааны үеэр засаг дарга нарын халаа, сэлгээг ихээхэн хийж, бараг бүгдийг нь шахам АН-аас томилсон. Дүүргүүд нь хороодын засаг дарга нараа АН-ынх болгосон. Ингэж мөнгө, хөрөнгө, эдийн засгаар Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болсон. Хэрэв төрийн тэргүүн болоогүй бол маш хор хөнөөлтэй, эргэж төлөгдөшгүй хохирол учруулах байсан. Ах, дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд, найз нөхөд нь тэр үед бэлэн байдалд байсан байгаа юм. Тэр нөхөд хэрэв Ц.Элбэгдорж сонгуульд ялагдлаа гэх юм бол маш их аюул учруулах байсан. Аюултай үйл ажиллагаа явагдахыг таслан зогсоосон юм билээ.
Одоо “Шударгын төлөө” гэж амлан гарч ирсэнээс хойш, цагдаа, шүүхийн байгууллагыг шалгаад яваад байгаа. Юу болж байгааг жирийн иргэн бид юу мэдэх вэ. Саяхан Сүхбаатар аймгийн хилээр явсан байна. Цэргүүд нэгийгээ буудсан зэвсэгт гэмт хэрэг гарсан тэр газарт ч гэсэн очсон байна билээ. Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан жагсаалын үеэр дөрвөн хүн амиа алдсан. Түүнтэй уулзсан цэргүүд нэгнийгээ буудсан. Хамт анд явж байсан энгийн иргэн амиа алдсан, жолооч нь хүртэл аваарт орж нас барсан. Түүнээс ажил хүлээж авах гэж байсан С.Зориг бусдад алагдсан гээд тоочоод байвал асар их зүйл бий. Энэ хүний явсан газар цусан зам татаж байна. Иймэрхүү үйл явдал давтан гарах юм бол эх оронд маань аюултай. Ц.Элбэгдоржийн хоёр хүүхэд нь АНУ-д суралцаж байна, гэтэл тэр мөнгө, хөрөнгө нь хаанаас, хэнээс гардаг юм бэ. Ц.Элбэгдорж угаасаа баян, чинээлэг байгаагүй шүү дээ. Ховдын Зэрэг сумынх гээд л майжгий бахиалтай залуу тэр үеийн “Улаан Од” сонины дарга хурандаа Ядмаагийн өрөөнд ажилд орох гээд зогсч байсан юм даг. -МоАХ-ны анхны жагсаал, цуглаанд оролцож байв уу? -Ялалтын талбай дээр жагсч цуглаж байхад тэд тусдаа жагсдаг байсан юм. Д.Дорлигжав, Э.Бат-Үүл нар ирээд бүх юм тарамдаад явчихдаг. Тракторын жагсаал болоход Э.Бат-Үүл баахан хүн дагуулж ирээд архидуулаад явуулчихдаг, хүнд байсан. -С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргийн талаар та юу мэдэх вэ?
-Баримттай зүйлүүдийг л хэлье. С.Зориг агсан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэр үед Ц.Элбэгдорж ерөнхий сайд байсан. Хоёр хоногийн дараа С.Зоригийг ерөнхий сайдаар томилох шийдвэр гарчихсан байх үед бусдын гарт амиа алдсан. Өөрөөр хэлбэл, томилгоо хийхээс хоёрхон хоногийн өмнө амь насыг нь хөнөөсөн байгаа юм. Учир битүүлэг байдлаар амийг нь хөнөөсөн энэ хэрэг анхаарал татдаг. Эхнэр Н.Булган нь хажууд нь байж л байсан. Тэгээд угаалгын өрөөнд гутлын үдээсээр гарынхаа эрхий хурууг уяулчихаад аллага болж байхад тэрийг мэддэггүй, сонсдоггүй хүний хань гэж хаа байхав дээ. Талийгаач өнгөрчихөөд байхад ул мөрөн дээр нь арав гаруй хүн орж ирсэн байдаг. Цагдаагийн дарга, гавъяат хуульч, хурандаа Д.Мөрөн тэргүүтэй, Ша.Батбаяр, Э.Бат-Үүл нарын арваад хүн шарил дээгүүр нь харайж гүйж байсан.
Энэ хэргийг шалгахаар мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Алтангэрэл томилогдоод бүх материалыг цуглуулж байтал шүүх магадлалын баримтууд хэрэг болсон. Гэтэл Эрүүл мэндийн сайд асан Ша.Батбаяр бүх баримтыг үндсээр нь устгасан. Одоо хэргийн талаарх шүүх магадлалын бичиг, баримт байхгүй. Гэхдээ ард иргэд, хэргийн эзэн дотроо байна, жинхэнэ гүйцэтгэгч нь байхгүй, 100 сая төгрөг өгнө гэж амлаад л цааш харуулсан. Одоо захиалагчид нь саарал ордноор дүүрэн байна гэж хэлдэг. Амьд гэрч Н.Булган, Э.Бат-Үүл байж л байна. Тэднийг яагаад барьдаггүй юм бэ. Хэрэг гарсаны дагуу цагдаагийнхан С.Зориг агсаны гэрт үзлэг хийхэд Э.Бат-Үүлийн малгай, бугуйн цаг гарсан ч мөрдөн байцаалтын явцад алга болчихсон. Тэр бүү хэл хогийнх нь саван дотор талийгаачийн зангиа эвхээтэй байж байсан. Мөн л хэргийг шалгах явцад алга болсон. Хүмүүс ярихдаа өмнө нь Д.Төмөр-Очир агсаныг Дарханд цус гаргалгүй алсан учир битүүлэг хэрэг гарч байсан. С.Зоригийн хэрэг ч бас тэрний араас орлоо гэж яриад байдаг. Гэтэл тийм биш, С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн бүх гэрч байна. Харин хуулийнхан ажиллахгүй айгаад байгаа юм.
-Хуулийнхан ажиллахгүй байна гэж дүгнэх ямар үндэслэл байна. Яагаад айж байна гэж? -Тэд ардчиллын нэр барьж гарчихаад НАХЯ-ыг Ардын хянан шалгах хороотой нь хамт үндсээр нь устгасан. Хэрэв устгаагүй байсан бол Монгол оронд ДОХ гэдэг өвчин ч орж ирэхгүй байсан. Хамгийн чухал байгууллагуудыг устгаж, гэмт хэргээ баллах, ул мөрөө далдлах гэсэн алсын бодлоготой юм хийсэн улс даа.
-Таныг С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан барьж хорьсон гэлцдэг. Зарим нь жагсаал, цуглаанаас үүдэн баривчлагдсан гэж ярьдаг. Аль нь бодитой вэ? -Жагсаал, цуглаан зохион байгуулж байхдаа саарал ордны хойд талын хаалган дээр цагаан хоолойгоо барьж очоод Р.Гончигдорж, М.Энхсайхан, Э.Бат-Үүл нараас “УИХ, Засгийн газар огцрох уу. Та нар үгээ хэлээч, ард түмэнд” гэж асуудаг байлаа. Тэд зугатаад алга болчихно. Иймэрхүү юмнаас үүдэн намайг 1998 оны аравдугаар сард оройн цагаар Ялалтын талбай дахь штабаас цагдаагийнхан ямар ч баримт, үндэслэлгүй, прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан юм. Юуны ч туханд хүрэлгүй гавлах гэхээр нь “Би гавлуулах хэрэг хийгээгүй. Жагсаал, цуглаан, миний улс төрийн ажилд холбогдолгүй юм бол үндэслэлээ хэл, прокурорын зөвшөөрөл авчир” гэж шаардсан.
Тухайн үед Ялалтын талбайн цаад талд цагдаа, тагнуулын машин хөлхөлдөж байсан. Ингээд “Ганц худаг”-т сар шахам хугацаанд хорихдоо С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван удаа байцаасан.Би тэдэнд “Хүнээ олж ярь, үхрээ олж мөөр. Та нар алсан биз дээ, хоёрдугаарт та нар хамгаалж чадаагүй шүү дээ” гэж хэлсэн. Мөрдөн байцаах явцад буу, шийдмээр айлгаж, дарамт шахалт үзүүлдэг. Сүүлчийн байцаалтад “Таныг авч явна. Н.Булгантай нүүрэлдүүлнэ” гээд захиалгат камерт тахал хулгайч, шоронгийн атаман, бууны нохойнуудтай хамт хорьсон. Тэд надаас “Та яагаад тэр сайхан хүнийг алчихав?” гэж асууж байсан юм. Яагаад тэдэнд мэдээлэл оччихсон байна вэ, мэдээлэл очоогүй бол юу гэж тэгж асуух вэ дээ гэдэг нь анхаарал татсан учраас би захиалгат камерт орсоноо мэдсэн. Н.Булгантай нүүрэлдүүлнэ гэж Нийслэлийн цагдаа дээр авчирчихаад “Олон юм хэрэггүй. Та биднээр их тоглолоо” гэсэн.
Тэгэхээр нь “Та нар тоглов уу, би тоглов уу” гэж асуусан юм. Худлаа ярьж хүнийг баривчилдаг, прокурорын зөвшөөрөл өгөөгүй байхад хорьдог” гэж хэлсэн. Ингээд даалтад гаргаад жил гаруй болоход ямар ч хариу өгөөгүй. Хоёр жил шахам хэрэгтэн хэвээрээ явсаны эцэст Нийслэлийн шүүх, Дээд шүүх, УИХ, Хууль зүйн байнгын хороонд хандахад ямар ч хариу өгсөнгүй. Аав чинь хэрэгтэн гээд хүүхдүүд сургуульдаа явж чаддаггүй, завсардлаа. Цөхрөнгөө барсны эцэст Эрүүгийн цагдаагийн газраас албан бичгийг нь аваад цааш нь заргаа үргэлжүүлсэн. Тухайн үед би хувийн компанид машины засварчин, харуул, хамгаалалтын ажил хийж, цайны газар ажиллуулж байсан юм. Тэр бүхнийг тооцоод зургаан сая 550 мянган төгрөгийн орлогоо нэхэмжилсэн. Шүүх хурлаас хохирлыг 100 хувь барагдуул гэсэн шийдвэр гарч 1.2 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр гэр оронтой болсон ч одоо мод нь хугарч, бүрээс нь хуураад нурж унах дөхлөө. Төрийн заргыг авсан ч С.Зоригийн амь насыг хохироосон хилс хэрэгт хэлмэгдсэнээс хойш 11 жил ажил, амьдралгүй хохирч явна. -Та одоо хэнтэй амьдарч байна. Хүүхдүүд тань том болсон уу?
-Хүүхдүүд тусдаа гарсан. Хөгшинтэйгээ хоёулаа байгаа. Чих нь сонсголгүй, бие муутай хүн бий.
yanaa: |
| Х.Отгонбямбаа: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжигтнээр татаж, ганц худагт хорьж, 11 жилийн амьдралаар минь тоглосон |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|