 |
|
 |
|
М.Энхсайханы ярьдагтай МАН-ын яриа ч ойртоод ирлээ |
|
|
 |
|
 |
М.Энхсайханы ярьдагтай МАН-ын яриа ч ойртоод ирлээ
2011-04-08УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хоёр танхимтай парламенттай болох саналыг хэдийнээс ярьж эхэлсэн.  Тэрбээр энэ саналаа найман үндэслэлээр тодотгож тайлбарлаж байгаа юм. Ингээд түүний яриаг хүргэж байна.
-МАН хоёр танхимтай парламентын тогтолцоог дэмжиж буйгаа илэрхийллээ. Гэхдээ анх ярьж эхэлсэн нь та. Одоо бол автор нь МАН болж харагдах гээд байгаа юм шиг? Таныг санааг МАН шүүрээд авчихав уу? -Ийм тогтолцоог санаачилсан хүн нь гавьяат хуульч Б.Чимид гуай юм. Бүр 1990 оны гуравдугаар сард Үндсэн хуулинд өөрчлөлт хийе гэж “Үнэн” сонинд бичиж байсан юм. Шилжилтийн тухайн үед маш их хэрэг болсон гайхалтай өөрчлөлт. Түүхийн үнэнээр бол автор нь яалт ч үгүй Б.Чимэд гуай. Зөвхөн шилжилтийн үеийн бус ер нь их сайн тогтолцоо юм биш үү гэдгийг би дөрөв таван жилийн өмнөөс сэргээж сөхөж ярьсан. Одоо бол би 1990-1992 оны тогтолцоо зөв байсан гэдэг үндэслэлүүдийг яриад байгаа юм. Олон үндэслэл байна. Нэгдүгээрт өнөөдөр манай ард иргэд улс төрийн том хэмжээний өөрчлөлтийг нэхэж байна. Өнөөгийн төрийн тогтолцооны хүрээнд зөвхөн Сонгуулийн хуулийг өөрчлөх төдий шинэчлэлийг хүмүүс хүлээж авахгүй нь шиг байна. Дорвитой том өөрчлөлтийг нэхэж байна. Сүүлийн үед сонгогдсон төр нь хүмүүсээс алсарч, нэг сонгочиход эргээд хүрэх аргагүй холдчихоод байгаа нь хүмүүсийн сэтгэлийг гонсойлгоод байх шиг. Тиймээс илүү өөртөө ойрхон төрийн тогтолцоог нэхэх хандлагатай болжээ. -Өөрөөр хэлбэл, Ардын их хурлын үеийн тогтолцоо зөв байсан гэж нэхэж байна гэж үү? -Парламентын хоёр танхим гэж яриад зуршсанаар бол дээд танхим нь иргэдтэй илүү ойрхон, төлөөлөгч нь сумаас сонгогддог байсан. Одоо бол аймгаас сонгогдож гарсан УИХ-ын гишүүд иргэдээс хэтэрхий их холдчихож байна шүү дээ. Орон нутгийн удирдлагын эрх мэдэл бага, асуудлыг төв Засгийн газар шийдэж байгаа учраас тэд дээд удирдлагын шийдсэн асуудлыг орон нутагт “аялуулах” байгууллага болсон. Жинхэнэ эрх мэдэл энд, Улаанбаатарт саарал ордонд байгаа учраас тэд төлөөллөө саарал ордонд аваачих сонирхолтой болсон. -Одоогийн тогтолцоогоор иргэдэд ойр байх ёстой Иргэдийн хурал ч байна, иргэд өөрсдөө сонгодог хууль тогтоох байгууллага ч байна. Гэвч түүнийгээ байх ёстой хэмжээ, төвшинд ажиллуулж чадахгүй алдарснаас төр иргэдээсээ холдлоо гэж хүмүүс шүүмжилж байгаа. Тэгээд л өөр тогтолцоо эрж хайгаад байгаа гэж үү? -Үнэхээр тийм. Төв Засгийн газар сум орон нутаг, аймгийн эрх мэдлийг юу ч үгүй хурааж авсан. Дээр хэдэн дарга нар асуудлыг шийддэг болсон. Үнэхээр үүнээс болж нийгмийн ийм хандлага бий болсон ч байж болох юм. Өөрийн тань хэлснээр энэ бол яах аргагүй нэг шалтгаан мөн. Орон нутагт эрх мэдлийг эргүүлж өгөх асуудалд бид олон жил хойрго хандаж ирлээ ш дээ. Тэнд асуудал шийдэх бололцоог олгосонгүй. Цаашдаа боломж олгох хандлага алга. -Тэгээд, сонгодог утгаар нь хэрэгжүүлсэн бол ажиллаад явах системээ байх ёстой төвшинд нь ажиллуулж чадаагүй мөртлөө одоо яагаад дахиад шинэчлэлт, өөрчлөлт хийх гээд зүтгээд байгаа юм бэ? Иргэдийн хуралдаа эрх мэдлийг нь өгсөн шиг өгөөд, сонгогдонгуутаа тэнгэрт заларсан мэт алга болчихдог гишүүдээ байх ёстой байранд нь байлгавал ажиллаж болохгүй систем гэж үү, одоогийн тогтолцоо? -Одоо байгаа хүрээнд шинэчлэл хийх боломжтой гэж үзэж байгаа хүмүүс бий, таны хэлсэн шигээр. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төв Засгийн газар гэдэг хэрэгтэй үедээ эрх мэдлийг нь өгдөг, бас хэрэгтэй бол хураагаад авчихдаг найдваргүй этгээд л болчихоод байна л даа. Үүгээр Үндсэн хуулийн дархлаа сул байгаа нь харагдсан. -Тэр “этгээд”-ийг найдвартай болгож болдоггүй юм уу? -Одоо бид яг ингэж л хоёр талд гарчихаад мэтгэлцээд байна л даа. Б.Чимэд гуай, Х. Тэмүүжин гишүүн нар наадхийг чинь хэлээд байгаа юм. Нөгөө талаас баялаг ихтэй болчихсон ийм үед орон нутгийн эрх мэдэлд их болгоомжтой хандах ёстой болж байна. Орон нутгийнхан баялагтаа эрдэж, өөрийн эзэмшлийн зүйл болгох гэж орон нутаг салан тусгаарлах, бусдад уруу татагдах аюул гарахгүй гэх баталгаа алга. -Өнөөдөр ч баялаг ихтэй, орд газруудтай сумын дарга бол ядруухан аймгийн Засаг даргаас ч толгой дээгүүр байдаг болсон биш үү? -Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр баялаг ихтэй аймгуудын Засаг дарга нар том толгойтой, бүр өөрийн гэсэн бие даасан гадаад харилцаатай болоод эхэлсэн байна. Энэ бол маш аюултай зүйл. Ардчилалд шилжээд дөнгөж 20 жил болж байгаа Монгол төдийгүй, ардчиллын маш өндөр соёлтой, урт хугацааны уламжлал, туршлагатай, хууль дүрмээ ягштал биелүүлдэг улс орнуудад ч салан тусгаарлах сонирхол гаргаж л байна. Одоо ч Их Британиас шотландууд, Даниас Гренланд арлынхан салан тусгаарлах гээд зүтгээд байна шүү дээ. Энэ бодох л ёстой асуудал. Харин ч тэр үед Үндсэн хуулинд “Төрийн эрх мэдлийг орон нутгийн өөрөө удирдах эрх мэдэлтэй хослуулна” маш зөв заалт оруулсан. Тэгэхдээ л бид хослуулах торгон цэгээ олж чадахгүй байна. Нэг бол төв Засгийн газар нь эрх мэдлийг нь булаагаад авчихдаг, нэг бол төв засгийн газарт ямар ч хамааралгүйгээр орон нутагт эрх мэдэл өгчихдөг. Жишээ нь, Засаг даргыг томилоход одоо Ерөнхий сайд бараг үүрэггүй болсон. Тэгээд өнөөдөр Засаг дарга нар, ялангуяа баялагтай газрынхан их дураараа байна. Гэтэл урьд нь Ерөнхий сайд Засаг даргыг огцруулдаг байх үед хэтэрхий бас нөгөө тийшээ туйлширсан. Түүнээс хамгаалах гэтэл бас өөр тийшээ туйлширчихсан. Хоёр дахь үндэслэл нь: 2000-2004 онд МАХН дангаараа үнэмлэхүй эрх барьж байх үед УИХ нэг хүний эрх мэдэлд орохгүй байх онцгой дархлаа тогтоож чадаагүй юм байна гэдэг нь харагдсан. Тэр цөөхөн хүнийг нэг том удирдагч “маллаад”, өөрийнхөө цэрэг болгосон. Үүний эсрэг тэр үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди л ганцаараа арай ядан зогссон. Яах вэ тэр үед бол азаар, бурхны авралаар юу юугүй дарангуйлагч дэглэм тогтоочихьё гэсэн бодол хэн хэнийх нь толгойд төрөөгүй юм шиг байгаа юм. -Н.Энхбаярт уу? -Каддафи шиг дарангуйлагч болчихьё гэдэг бодол тухайн үедээ төрөөгүй. Бас ч яах вэ, эрх мэдэлтэй байхыг хүссэн, гэхдээ зөөлөн хэлбэрийн дарангуйлал байсан болохоос ардчиллын үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн хүндлэл бол байсан. Тэгээгүйсэн бол, тэр үед Гитлер шиг амбицитай нэг нөхөр байсан бол өнгөрсөн л дөө. Парламент нь тийм ядуу байсан. Тиймээс өөрчлөх ёстой гэсэн нэг үндэслэл. Гурав дахь үндэслэл нь сонгох, сонгогдох эрх. УИХ том тойргуудад хуваагддаг, түүнд өрсөлдөхөд мөнгө, санхүүгийн хувьд маш их хүчтэй байх ёстой, мөнгөтэй байж л сонгогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, хуулиар бичээгүй ч гэсэн мөнгө, өмч хөрөнгөтэй хүн л сонгогдох эрхтэй болж бусдынх нь хангагдахгүй байна. Тогтолцоо нь өөрөө ийм байдал руу түлхэж байна. Өмч хөрөнгөөр сонгогдох эрхийг хязгаарлахыг л олигархийн тогтолцоо гээд байгаа. Олигарх гэж баячуудыг хэлээд байгаа юм биш. Ердөө л чи хөрөнгө мөнгөтэй бол сонгогдох эрхтэй, үгүй бол “Уучлаарай чи яв” гэсэн энэ тогтолцоог л олигархийн улстөр гэж хэлээд байгаа юм. Бид олигархийн тогтолцоо руу хэдийнэ шилжчихсэн, үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёр танхимтай болбол сумаас сонгогдох магадлалтай сайн малчин ч гэсэн нэрээ дэвшүүлээд үзээд л алдана. Ардын их хурлын депутатууд ч ингэж сонгогдож байсан. Зон олныхоо итгэлийг хүлээж чадах хүн бол нэг сарын дотор эрх биш мориороо ч сумаа тойроод, өөрийгөө сурталчилчихна. Сонгуулийн зардал ч асар бага болж байгаа юм. Мөнгө л байхгүй бол сонгогдох эрхгүй болоод байгаа эрхийг нь л эргүүлж өгнө гэсэн үг. Сонгогдох эрх хэнд ч нээлттэй болно. -Таны яриад байгаагаар бол дээд танхимын төлөөлөгчдийг сумаас иргэдийн саналаар шууд сонгож, түүнээс доод танхимыг дахин сонгох билүү? -Иргэд сумын төлөөлөгчдөө сонгоод мөн, намуудад саналаа өгнө. Намд өгсөн саналын хувиар доод танхимд нам хэнийг сонгохоо оруулж ирэхэд дээд танхим хэлэлцэн батална. Дээд танхим хууль тогтоох танхимаа томилчихно гэсэн үг. Дөрөвдэх үндэслэл: Орчин үед хууль тогтоох болон ард түмний засаглалын эрхийг салгахгүй бол болохгүй нь гэдэг нь харагдаж байгаа. Хууль тогтоох нь илүү мэргэжлийн ажил. Орчин үед нийгмийн харилцаа нарийн, төвөгтэй болчихсон. Жишээ нь, интернэтийн асуудлыг зохицуулах хууль гаргана гэдэг Зохиогчийн эрхийн асуудал гэх мэтчилэн нарийн харилцаатай, Ерөнхийлөгчийг сонгохтой адил асуудал биш болчихсон. Афины ардчиллын үед дайн хийх үү, бусадтай найрамдах уу гээд л нийтээрээ сууж байгаад шийдчихдэг байсан бол одоо бол шинжлэх ухааны нарийн асуудлаар нийгмийн харилцаа тодорхойлогддог болчихсон. Тэгэхээр хоёр танхимаар ард түмний засаглал, хууль тогтоох хоёрыг салгахгүй бол болохгүй болчихоод байна. Хууль тогтоох байгууллага нь нэлээд нарийн шалгууртай. Харин дээд танхим нь Засгийн газраа байгуулах, төсвөө ярих, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээ томилох гэх мэт мэддэг зүйлээ шийднэ. Энэ бол шинжлэх ухааны нарийн зүйл, засаглалын л ойлголт. -Одоо дараагийн тав дахь үндэслэл рүүгээ орох уу. Дунд нь янз бүрийн асуулт оруулж ирээд таны тайлбарлах үндэслэлүүдийн дэс дарааллыг алдуулаад байх шиг байна, уучлаарай. -Тав дахь үндэслэл маань Монголын түүхээс улбаатай. Төрийн эрх мэдэл цөөн хүний гарт байх тусам бусдын хараат байдалд орох магадлал өндөр. 1919 онд Улсын дээд хурлын цөөхөн ноёд хахуульдагдаад “Монгол Улс бол Дундад иргэн улсын хэсэг мөн” гээд шийдвэр гаргаад хаячихсан. Тэгээд доод танхим буюу нөгөө Бодоо, Данзан, Сүхбаатар нар маань бослого гаргаж байлаа шүү дээ. Социализмын үед ч гэсэн Улс төрийн товчооны цөөхөн хэдэн хүн улсаа удирддаг, үндсэндээ Зөвлөлтийн мэдэлд л байлаа шүү дээ. Тэгэхээр жижиг улсыг цөөн хүн удирдана гэдэг эрсдэлтэй. Жижиг гэлтгүй оронд ч эрсдэлтэй байдаг юм билээ. -Үүнд сөргүүлж тавьж байгаа бас нэг болгоомжлол айдас бол тэртэй тэргүй одоо данхайгаад байгаа төрийн бүтцийг хоёр танхимтай болгочихвол зардал улам л ихэсч, одоогийн 76 шиг 400 гаруй эрх ямбатантай болчихно. Хоёр сая гаруй хүнд 400 даргын хэрэг байна уу гэсэн шүүмжлэл байна? -1990-1992 онд байсан тогтолцоо өнөөгийнхөөс инфляцийн өсөлттэй ханшаар нь харьцуулаад тооцоод хамаагүй бага зардалтай байсан. Одоогийнх шиг нүсэр том сонгууль болдоггүй байлаа. Ерөөсөө л Ардын их хурлаа сонгоно. Тэд ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгчөө, Дээд шүүхийн шүүгчээ томилчихно. Бас байнгын бус ажиллагаатай.Тэгэхээр би бол зардал буурна гэж бодож байгаа. -Жижигхэн жишээ татахад тэр үед Ардын их хурлын гишүүд шар Паз автобусаар бөөнөөрөө ирээд л хуралдаа суучихдаг. Одоогийн гишүүд шиг машин унаа, туслах, зөвлөх гэдэггүй, гэнэн цэвэр хүмүүс байж. Гэтэл одоо байдал өөр болсон. Хүссэн ч эс хүссэн ч нэгэнт тогтсон хэрэглээний зардал, ахуй хангамжийг бууруулж чадахгүй л болов уу? Тэгэхээр ядахдаа дээд, доод танхимын гишүүдийн ахуй хангамжийн зардал өсөх болов уу? -Зардал их үү, бага үү гэдгээс илүү хэр үр ашигтай, зөв зүйлд зарцуулсан бэ гэдэг нь гол асуудал. Аюулгүй байдлын дархлаа бий болгоход бид зардал зарцуулж чадаж байна уу. Цөөхөн хүн дээгүүрээ идэж ууж байна л гэдэг, хариуцлага тооцож чадахгүй байна. Тэр хариуцлага тооцдог механизмыг бий болгох, ажиллуулахын тулд, ард түмний итгэлийг хөсөрдүүлдэггүй болгохын тулд бид мөнгө зарах л ёстой. Тэгэхээр зардлыг хэр зөв зүйлд зарцуулах вэ гэдэг л чухал. Би бол зардал ч багасна, зорилго ч илүү утга учиртай болно. Ардын их хурал байх үед бага хурлаас гишүүнээ эргүүлэн татаж байсан. Дамдин гишүүнийг 20 дугаар тогтоолын дараа хадгаламжийн мөнгө нь өссөн ч билүү, тогтоол гарах гэж байгааг хадам ээждээ хэлсэн ч билүү шалтгаанаар эргүүлэн татаж байсан шүү дээ. Үүнийг хүмүүс одоо сонсоод тэр үед манай төр ямар гэгээн, цэвэр тунгалаг байсан юм бэ гэж дуу алдах байх. -Уг нь ч ийм л байх ёстой л доо. Тэгэхээр цэвэр тунгалаг байсан тэр зарчмаа хадгалж яагаад чадаагүй юм бэ, хүмүүсийг, тогтолцоогоо байх ёстой төвшинд байлгаж яагаад чадаагүй юм бэ гээд дээр асуугаад байсан асуулт руу эргээд л орох нь. Нөгөө талаас монголчуудын зарчмын хувьд маш сайхан эрхэм нандин зорилго тавиад, боломжтой шийдвэр гарцыг нь олж чадсан мөртлөө хэрэгжүүлэхдээ завхруулчихдаг нэг зан бий. Сая хэлсэн хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой зардлыг эсрэгээр нь эрх ямбандаа зарцуулчих вий. Бүр өмнө нь 76 хүн идэж уудаг байсан бол эсрэгээрээ 400 хүн идэж, уудаг болчих вий гэж болгоомжлохоос өөр арга байхгүй байна шүү дээ? -Яг энэ асуулттай уялдуулаад би зургаа дахь үндэслэлээ тайлбарлах боломжтой боллоо, баярлалаа. Манай Үндсэн хууль үнэндээ гайхалтай сайн хууль. Гэхдээ улстөрчдөөс өндөр ёс суртахуун шаардсан хууль. Улс орныхоо төлөө өөрийгөө зольсон төгөлдөр ёс зүй нэхдэг Үндсэн хууль. Цөөхөн хүн эрх мэдэл барьж байхад тэдний ёс суртахуунд найдахаас аргагүй. Тэгэхээр Хэрвээ хүний ёс суртахуунд найдах гэж байгаа бол аль болох олон хүнийг шийдвэр гаргуулах хэрэгтэй гэдэг. Олон ёс суртахуунгүй хүн хоорондоо тохиролцох бололцоо нь цөөн ёс суртахуунгүй хүнийхээс тэр хэрээр бага байдаг. Ёс зүйгүй 76 хүн тохиролцоход маш амархан, харин 400 бол тохироход хэцүү. Ёс суртахуунгүй 400 хүнээс шийдвэр гарлаа ч нийтэд ашигтай шийдвэр байх магадлал өндөр. -Манайхан “авьяаслаг” юм чинь дөрвөн зуугаараа нийлж байгаад тохирч чадах хүмүүс шүү дээ? -Одоо тэгвэл долоо дахь үндэслэл гарч ирж байна. Б.Чимэд гуай, Х.Тэмүүжин гишүүн нар бол “Наадхи чинь Хятад, Зөвлөлтөд байсан төр ард түмний эрх мэдэлд байгаа гэж харуулах жүжгийн төрөл” гэж зад эсэргүүцдэг. “Социалист төрийн тогтолцоог чи яахаараа одоо эргүүлж яриад байдаг нөхөр вэ” гэж загнадаг юм. Би бол “Нэг намын тогтолцооны үед үнэхээр жүжиг байсан. Олон намын тогтолцоотой үед бол ондоо. Ард түмний засаглалыг харуулж чадна. Тухайлбал, 1990-1992 онд үр ашигтай гэдгийг харуулж чадсан” гэж сөргүүлж мэтгэлцдэг юм. Энэ бол миний долоо дахь үндэслэл. Харин найм дахь үндэслэл нь сонгуультай холбоотой. Манай сонгуулийн тойрог их том учраас. Тойрог томрох тусмаа нэр дэвшигчээ таньж, судлах боломж хомсдож, ердөө хамгийн гоё популист амлалт өгсөн, гар цайлгасан, эсвэл нэг их буянтай царайлсан хүнээр баримжаалахаас өөр аргагүй. Суманд сонгууль явуулахад харин тэр баримжаа бол алдагдахгүй. Сумынхан бүгд бие биеэ мэддэг, танилын холбоо. Жишээ нь, би Чимэд гуайн суманд очоод яаж ч сайхан амлаад сонгогдохгүй. Танилын холбоонд нэг тийм сүргийн зөн байдаг. Сүрэг бол аргагүй сайныгаа л манлайдаа тавьдаг. Нөгөөтэйгүүр сонгууль зөв, шударга явах бололцоотой болно. Ардын их хурлын сонгууль маш шударга болж байсан. Нэг жижиг суманд түмэн хүн нэр дэвшинэ. Бие биеэ хянана гэж жигтэйхэн, тэр сонгуулийн хороог хааш нь ч хөдөлгөхгүй шүү дээ. Би бол одоо сонгуулийнхаа ажиллагааг хянаж, чадахгүй, яагаад ч сум болгон дээр би байж хянаж чадахгүй. Ганц суман дээр бол асуудалгүй хянана шүү дээ. Сонгуулийн эцсийн зорилго бол зөв сонгууль. Тэгэхээр хоёр танхимтай болсноор зөв сонгууль хийх магадлал руу илүү их дөхөж байгаа юм. -Үндэслэлүүдээ тайлбарлахаас тань өмнө нь дундуур нь асуулт тавьж таслаад байсанд уучлаарай. Гэхдээ асуулттай маань харин ч нийцүүлээд та найман үндэслэлээ “амжилттай” тайлбарлалаа, баярлалаа? -Би ийм л үндэслэл яриад байгаа юм. Гэхдээ мэдээж, хэрэг бид сайн ярилцах ёстой. Үндэслэлүүдээс гадна тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Бөөн амбицитай 400 гаруй хүн гарч ирээд бүх ажлыг булаагаад унавал яах вэ? Би эрх мэдэлтэй гээд өөрсдийгөө дөвийлгөөд 400-гуулаа орон тоотой болох гээд зүтгэчихвэл яах вэ? Тэдэнд шийдвэр гарах дээд эрх мэдэл шилжинэ. Ийм сөрөг үр дагавар гарах уу гэдгийг олон талаас нь тунгаах учиртай. Дахиад хэдэн жилийн дараа “Ээ халаг, буруу болчихож, тэр үед Чимид гуай их зөв зүйл ярьж байж” гээд манаргаж байвал яана. Ийм гашуун туршлага байна. 2000 онд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль тогтоогч бус сайд болох сонирхолтой хүмүүсийг УИХ-аар дамжин сайдын суудал руу авирдаг болгосон шүү дээ гэж шүүмжилж байгаа. -Эрх барьж байгаа хоёр намынхан ямарваа нэг асуудал дээр ам тохироод ирэхээрээ цаашдын процесс маш хурдан, бүр санаанд оромгүйгээр түргэн шийдэгдчихдэг. МАН хоёр парламенттай болохыг дэмжихээ илэрхийлчихлээ. Танай Ардчилсан нам ч дургүй биш байгаа бололтой? -Үгүй. Ардчилсан нам үүнд нэлээд өөр байр суурьтай, одоо байгаа Үндсэн хуулийнхаа хүрээнд шинэтгэл хийе гэсэн хандлага зонхилж байгаа. -Хоёр танхимтай болохыг дэмжих гишүүд ч байгаа байх, Ардчилсан намд. Тэгэхээр нэлээд олон жил яригдсан энэ асуудал эрх баригч намын хүчээр юу юугүй шийдэгдчих вий гэсэн болгоомжлол байна л даа. Асуудлыг гэнэт л шийдээд галт тэрэг хөдөлчихвөл...? -Хоёр нам тохироод асуудлыг шийдчихдэг гэдэг сэжгийг олон нийт аль хэдийнэ авчихсан. Алдах нь ч их байдаг гэдгийг гадарлахтайгаа болчихсон. Одоо бид эрх баригч гээд хүч түрэн дайраад байхыг парламентын гадна байгаа улс төрийн хүчнүүд ч зөвшөөрөхгүй. Ард түмэн ч тэр галт тэргийг тийм хурдан явуулчихгүй. Тэгэхээр эрх баригч гэж биеэ тоосон хандлага хол явахгүй гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ тэгвэл яах вэ гэж бас муугаар нь бодож үзэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр гишүүн болгон өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлээд эхлэх байх аа. Мэдээж хэрэг улстөрчдийн өөрсдийнх нь сонирхлыг хөндсөн асуудал гарна. Намын сонирхлоос гадна хувь улстөрчийн. Тэгэхээр энэ бол тийм ч их амаргүй асуудал босч ирэх байх. Гэхдээ ямар ч гэсэн ярилцаж эхэлж байгаа нь чухал. Бас нэг баярлууштай хандлага нь хүчирхийллээс зайлсхийх боломжийг бий болгож байна. Гадна байгаа улс төрийн хүчнүүд улс төрийн шинэчлэлийг эд хийхгүй ээ, тийм учраас хүч хэрэглэсэн хувьсгал хийх хэрэгтэй гэж байлаа. Гэтэл эрх баригч нам нь ч, хаа хаанаа шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг яриад эхэллээ. “Гадаа” байгаа М.Энхсайханы ярьж байгаа зүйл Ардын намын яриатай ойртоод эхэллээ. Хүч хэрэглэх шаардлагагүй юм байна, улс төрийн шинэчлэл хийх нь нээлттэй гэдгийг хаа хаанаа ойлгочихлоо. Хүч хэрэглэхгүйгээр асуудлаа шийдэх зам руугаа орж байгаа нь сайн хэрэг гэж би баярлаж байна. Зарим гишүүд “2000 оных шиг цөөхүүлээ шийдчихээд, дараа нь юу болов гэж хашгирдаг шиг зүйл байж болохгүй ээ, ард иргэдээсээ асуу” гэж шууд хэлж байна. Яриа хэлцэл их явагдана. Тал тал нь оролцож байгаа учраас сайн үр дүн гарна гэдэгт би итгэж байна. Үүний үр дүнд өнөөдрийн төрийн олигарх байдал үгүй болно гэдэгт би итгэлтэй байна. МАН бол хоёр танхимын тухай яриа улс төрийн их татах хүчтэй гэдгийг ойлгоод ханцуй шамлаад орж байна л гэж ойлгож байна. -Өөрсдийгөө хэрхэн дархлах вэ гэдэг асуудал чухал байгаа учраас ийн яаравчилсан ч юм уу гэж харж болохоор...? -Суманд байгаа улстөрчид сумынхаа улс төрийг “малладаг” өөрөөр хэлбэл хариуцаж байдаг гол хүмүүс нь. Тэд хэнийг дэмжиж байна гэдгээс шийдэл тэгж гардаг. Тийм ч учраас намууд “сумын улстөрчид” рүүгээ гүйдэг. Гэтэл тэд өнөөдөр депутат болохыг хүсч байгаа. Бат-Үүлийг 20 жил харж, өөрсдөө сумандаа үлдэх үү? Тэгэхээр сумын улстөрчдийн хорхойг маш их хүргэж байгаа программ. -Нөгөө талаас нь намууд доод танхимын төлөөллөө томилох учраас намд дархлагдсан хүмүүс ч бас намынхаа дэмжлэгээр доод танхимдаа торойгоод байх боломж өгөх нь? -Эерэг талаас нь харах гэвэл их олон зүйлийг шийдэж байгаа юм. Пропорциональ системийг сонгохоор дан намын, мажоритараар бол 76 хувь хүн дураараа засаглах тогтолцоо болчихдог. Нам гэдэг төрийн бодлого тодорхойлдог болохоор намын засаглалыг үгүйсгэх аргагүй. Хоёр танхим руу шилжвэл, намуудад төрийн бодлого тодорхойлох эрхийг нь өгч байна, нөгөө талаас, шууд сонгогдох, сонгох ардын засаглалын ч иргэдэд эрхийг өгч байгаа сонирхлуудыг хослуулж байгаа юм.
А.АЛТАНТУЯА
"Ньюс мн"
|
| М.Энхсайханы ярьдагтай МАН-ын яриа ч ойртоод ирлээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|