 |
|
 |
|
Ш.Сайхансамбуу: С.Баярцогт, Л.Гансүх нарыг авилгач гээд байгаа шүү дээ |
|
|
 |
|
 |
Ш.Сайхансамбуу: С.Баярцогт, Л.Гансүх нарыг авилгач гээд байгаа шүү дээ
2011-04-14УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.  -Сонинд өгсөн ярилцлагаасаа болж таныг АТГ-т дуудсан гэж сонссон. Юу болсон юм бэ? -Сонины сурвалжлагч ярилцлагынхаа дундуур авлигачдын талаар надаас асуухаар нь “Би авлигачидтай зэрэгцээд сууж байгаа” гээд хэлчихсэн юм. УИХ-д авлига авдаг хүн байдаг. Гэхдээ бүгд биш шүү дээ. Гэтэл олон нийтийн байгууллага болон ард түмэн УИХ-ын гишүүдийг нийтээр нь 76 авлигач гэдэг байхгүй юу. Би өөрөө авлига өгдөггүй, авдаггүй болохоор ийм нэр цол авмааргүй байна шүү дээ.
Миний ач, гуч нар “Өө, манай өвөө нөгөөх алдарт 76 авлигачийн нэг байсан юм байна” гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс авилгач гэж нэрлүүлээд байгаа улсуудыг шалгуулахыг хүссэн юм. Тэр ярилцлагыг сонинд гарсны дараа Нийслэлийн прокурорын газраас АТГ-т надаас тайлбар ав гэж үүрэг өгсөн юм билээ л дээ. Тэгээд иргэнийхээ үүргийг биелүүлж очиж тайлбар өгсөн.
-Танаас ямар тайлбар авсан юм бэ? -Би АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэст очиж тайлбар өгсөн. Тэд тухайн ярилцлагын хамгийн сүүлчийн хэсэг болох “Би авлигачдыг нэрлэж чадна” гэсэн хариултад л ихээхэн ач холбогдол өгсөн бололтой онцолчихоод хариулт нэхээд байсан. Тэгэхэд нь би “Би энэ ярилцлагад Монгол Улс яагаад хөгжихгүй байгаа талаар л ярьсан. Тиймээс ярилцлагын нийт утгаар нь л тайлбар өгнө” гэсэн.
Яг үнэндээ бол би авлигачдыг нэрлэдэг, илрүүлдэг хүн нь ч биш. Харин УИХ-д сууж байгаа хүний хувьд энд болж байгаа үйл явдлыг шүүмжлэх эрхтэй. Тэгэж хэлснийхээ төлөө би ямар нэгэн хэрэгт татагдах үндэслэлгүй. Харин авлигатай нэр нь холбогдоод байгаа хүмүүсийг л шалгуулж, тэдний хоморгонд өртдөг нэр цэвэр гишүүдийг хамгаалахыг хүссэн юм.
-Таныг ингээд ярьчихаар ангийнхнаас тань ямар нэгэн эвгүй хандлага мэдрэгдэж байна уу? -Иргэний хөдөлгөөнүүд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэн УИХ-ын гишүүдийг бүгдийг нь авлигач гэж цолломооргүй байна. Өөрөөр хэлбэл, авлигачдыг ялгаж, салгаж ил болгох цаг болсон гэмээр байна. УИХ дотор чинь авлигад хамаагүй, өөрийн дураар хүн ажлаас нь халдаггүй, томилдоггүй, зөвхөн төсвөө батлаад шударга үнэнээ хэлж, иргэдээ төлөөлж дуугарчихдаг арваадхан хүн байгаа юм. Түүнээс биш 76-уулаа авлига аваад, луйварчин дээрэмчин болчихсон юм биш шүү дээ. Яагаад 56 авлигач гэж болдоггүй юм. -Таны хөндөж байгаа асуудал зөв л дөө. Гэхдээ авлигчдыг ил болгохын тулд нэрлэх хэрэгтэй юм шиг ээ? -Эхнээс нь нэрлэж л байгаа шүү дээ. Тэр нэрлэсэн хүмүүсийг шалгаж эхлэх хэрэгтэй байхгүй юу.
-Тухайлбал, хэн хэн гэж? -УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Н.Ганбямба нар авлигачдыг нэрлээд л байгаа шүү дээ. Гэтэл тэдний нэрлэснийг шалгахгүй байгаа. Мөн Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх нарыг авлигач л гээд байгаа шүү дээ. Тэднээс эхэлж шалгах хэрэгтэй биз дээ.
-Та АТГ-ыг ажлаа муу хийж байна гэх гээд байна уу? -Үнэн шүү дээ. АТГ байгуулагдсан цагаасаа хойш авлигын эсрэг юу ч хийгээгүй. Арван хэдхэн хүнтэй Мөрдөн байцаах хэлтэс нь авлигыг илрүүлэх ямар ч бололцоо байхгүй. Аргагүй шүү дээ, эрх мэдэл байхгүй юм чинь. Хүн дуудаад шалгах гээд мөрөөр нь ордог. Гэтэл мөрдүүлж байгаа нөхөр нь хэн нэгэн эрх мэдэлтэнд хэлээд л мөрдөн байцаагч нь юу ч хийж чадахгүй шалгасан ч биш, шалгаагүй ч биш болоод үлдэж байгаа байхгүй юу.
Миний бодлоор АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн байцаагч нар шүүгч, прокурорууд шиг биеэ даасан, босоо удирдлагад захирагддаггүй л хүмүүс байх ёстой. Манай зарим шүүгч, прокурор нар буруу зүйл ярьж байгаа даргынхаа эсрэг зогсч, зөв шийдвэр гаргаж чадаж байна. Ийм цөөхөн шударга хүн Монголд байгаа. Хуулийн дагуу шударгаар бүх зүйлийг хийж байхад дарга нар нь яаж ч чадахгүй шүү дээ.
-АТГ-ын дарга Ч.Сангарагчаад анхан шатны шүүхээс оноосон ялыг та шударга шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлж байна уу? -АТГ-ынхан хараат байна гэдгийг л шүүмжилсэн төдий. Харин Ч.Сангарагчаагийн асуудал УИХ-аар хоёр ч удаа орсон. Гэхдээ би Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш учир тэнд юу ярьсаныг сайн мэдэхгүй байна. Тэгээд ч Ч.Сангарагчаад шүүхээс ямар нэгэн авлигатай холбож ял өгөөгүй. Гүйцэтгэх үйл ажиллагааг л хууль зөрчиж хийсэн, ажлын алдаа гаргасан гэдгээр буруутгасан. Буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Энэ жишгээр бүх албан тушаалтнуудад хууль үйлчлээсэй гэж найдаж байна. Түүнээс биш цөөн хүнээр үлгэр дуурайл үзүүлсэн төдий болчихоод дуусчихвал ямар ч үр дүн гарахгүй.
-Тухайлбал, ямар албан тушаалтнуудыг шалгавал зохилтой гэж? -Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар гэж жинхэнэ олигархиуд бий болчихсон байна. Биднийг мэдэхгүй хойгуур дээрх хүмүүс чинь хэрээс хэтэрчихсэн байгаа юм биш үү
-Тухайлбал? -Бүх аймгийн удирдлагууд ялгаа байхгүй. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дарамталж мөнгө авч, хувьдаа тэр мөнгийг завшдаг. Төрийн мөнгийг зүй бусаар зарцуулж, аймгийн тэмдэглэлт ой нэрийдлээр мөнгө завшиж байна шүү дээ. Энэ бүхэнтэй л АТГ тэмцэх ёстой.
-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан УИХ-аас гарсан ажлын хэсгийнхний дүгнэлтийг саяхан олон нийтэд ил болгосон. Гэтэл үүнийг нууцын зэрэглэлийн материалыг задруулсан дэмий зүйл байсан гэх байр суурь гарах болж. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? -Энэ хэргийн дүгнэлтийг олон нийтэд ил болгосон нь маш зөв гэж бодож байгаа. Үүнд ард түмэн өөр өөрийн дүгнэлтийг хийх ёстой. Нууцлаад байх зүйл байхгүй. Долдугаар сарын 1-ний хэрэг анхнаасаа л ил байсан. С.Баяр ч энэ сэдвээр телевизэд ярилцлага өгч байна билээ. Яг энэ хэргийг өдөөсөн хүмүүсийн зугтаж байгаа дүрс бичлэг байхад тэр хүмүүсийг шалгахгүй, цагдаа нар руу хэргийг чихэж байгаа нь замбараагүй л байдал юм.
-Энэ хэргийг дахин шалгаж байгаатай холбоотойгоор тухайн үед хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс тайлбар авахаар болсон. Дээрх хариултаараа үүнийг шүүмжилж байна уу? -Тухайн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан хоёр хүнийг хуулиар олгогдсон эрхээ эдлээд үүргээ биелүүлсэн нь зөв байсан эсэхийг нь тогтоох үүднээс тайлбар авах гэж байгаа юм гэж ойлгож байгаа. Түүнээс биш гадуур ярьж, бичээд байгаа шиг байцаалт биш. Тиймээс энэ бол буруу зүйл биш. Тэдний тайлбар нь мөрдөн байцаалтад маш их туслалцаа үзүүлэх байх. АТГ-аас надаас тайлбар авсантай л төстэй юм уу даа.
-Хоёр танхимтай парламенттай болох саналыг Ардын. намын дарга С.Батболд бусад намын дарга нарт тавьсан. Өөрийн намын гишүүдэд энэ саналыг дэмжихийг уриалсан гэж сонссон. Таньд саналаа дэмжээрэй гэж мэдэгдсэн үү. Та ер нь энэ саналыг хэрхэн хүлээж авч байна вэ? -1990-1992 оны хооронд хоёр танхимтай парламенттай байсныг 1992 онд өөрчилсөн. Одоо үүнийг хамгийн зөв арга гээд дахин сэргээхээр ярьж байна: Намайг энэ саналыг дэмж гэж ятгасан зүйл байхгүй л дээ. Анх энэ саналыг УИХ-ын гишүүн асан Н.Оюунбаатар бид хоёр С.Батболдыг Ерөнхий сайд болоод удаагүй байхад дэвшүүлсэн юм. Тухайн үед бидний саналыг хүлээж аваад судлахаар амлаж, сайн санал байвал хэлэлцүүлэг болгохоо илэрхийлж байсан. Нэг гишүүнийхээ тавьсан саналыг одоо эргээд ажил болгоод явж байгаагаас харахад холч хараатай хүн юм гэсэн бодолтой байгаа.
-Сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй байхаар намын дарга нар тохиролцоонд хүрсэн. Үүнд ямар саналтай байна? -Энэ саналыг дэмжиж байгаа. Ер нь бэлэн мөнгөний амлалтын оронд нийгмийн халамжийг сайжруулах талаар амлалт өгөх ёстой юм. Манай улс төрийн амьдрал одоо л зөв голдиролдоо орж байгаа юм уу гэж харж байна. Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг иргэддээ үнэгүй олгох түүхэн шийдвэр гаргалаа. Стратегийн бусад ордуудын 10 хувийг ч иргэддээ хувааж олгох ёстой. Бизнесмен хүний нүдээр харахад ингэх цаг болсон. Бизнесмен байсан Ерөнхий сайдын ачаар энэ бүхэн эхнээсээ хэрэгжиж байх шиг байна.
Тухайлбал, Хөрөнгийн биржийг Лондоны Хөрөнгийн биржтэй холбоно гэдэг зүгээр нэг хүний хийчихдэг ажил биш. Бас ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад ч Монголчууд баярлах ёстой гэж боддог. Монголчуудын амьдрал дээшлэх үе ирж байна гэж харж байна. Харин энэ бүхнийг буруу удирдчих юм бол ард түмэнд юу ч үлдэхгүй л дээ. Хэдхэн хүний л халаасанд баялаг бий болно. Тиймээс ашиг сонирхолгүй хүмүүс улс төрд орох ёстой. Ийм хүмүүс чинь мөнгийг нэг их тоохгүй шүү дээ. Энэ парламентад ч үүний цөөнгүй жишээ бий.
Тухайлбал, Г.Батхүү, Х.Баттулга, Б.Ганхуяг нар байна. Бизнесээр хөлжсөн хүмүүсийг олигархиуд гэж нэрлэдэгтэй би санал нийлдэггүй. Жинхэнэ олигархиуд чинь төрийн мөнгөөр хөлжсөн хүмүүс юм. -Иргэдэд хувьцаа тарааж эхэлсэн нь Монголчуудын амьдралд түлхэц болно гэдэгт та итгэлтэй байна уу? -Одоо энэ асуудалд зөв, буруу гэж хэлэх эрт байна. Үнэнийг хэлэхэд Монголчуудын дунд хувьцааны талаар мэдлэгтэй хүн цөөхөн. Энэ бүхэнд мэргэшихэд 2-3 жил шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд ч хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Монголчуудын хувьцаа эзэмших асуудал “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаар хязгаарлагдахгүй. Хувьцааны талаар мэдлэгтэй болсон хойно нь Оюутолгойн хувьцаанаас 10 хувийг Монголчуудад өгөх ёстой. Монголын талаас тав, Оюутолгойн талаас таван хувь хувьцааг Монголчуудад босгож өгөх ёстой гэсэн асуудал яригдана. Энэ асуудлыг цаашид тавих болно.
-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Үүнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос чиглэл өгсөн. Энэ асуудал юу болж байна вэ? -Дөрвөн чиглэл өгсөн. Үүний дагуу гэрээ хэлэлцэгдээд явж байгаа. С.Баярцогт сайд энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд танилцуулна. Гэхдээ одоо эхний улирал дуусаагүй байна. Хугацаа нь болохоор танилцуулах байх. Аль нэг талаас санал гаргаад гэрээг байнга өөрчлөх заалт байгаа. Эхний удаад манайхаас санал гарсан. Одоо хэлэлцэгдэж л байна.
-Энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ингэхэд та сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байгаа вэ? -Жинхэнэ утгаараа бол Монгол Улс ганцхан тойрог болоод л улстөрчид өрсөлдмөөр байгаа юм. Ингэж байж улстөрчид хэн нь хэн бэ гэдэг нь харагдана шүү дээ. Чуулганд үг хэлэх бололцоо гарвал энэ саналаа хэлнэ гэж бодож байгаа. Найман суманд очиж, хамаатан садан,найз нөхдөөрөө нийлж байгаад УИХ-д сонгогдох нь байж боломгүй асуудал. Ер нь болж өгвөл нутагтаа нэр дэвшдэг асуудлыг болимоор байгаа юм. Ингээд яриад ирэхээр Үндсэн хууль, Хүний эрхийн талаар өөдөөс яриад эхэлнэ л дээ.
-Нэг тойрог гэж та юуг хэлээд байна вэ? -Монгол Улс нэг тойрог болж 1992 онд пропорциональ системээр сонгууль хийж байсан юм. Тухайн үед туршлага багатай байсан болохоор тэгс ингэсгээд өнгөрсөн. Дараа нь 1996, 2000, 2004 онд жижиг тойрог буюу найман суманд нэр дэвших аргаар сонгууль хийсэн. Харин 2008 онд томсгосон тойрог болгосон. Тухайлбал, Завхан аймгийг нэг тойрог болоод нэг намаас гурван мандатын эрх олгож байсан. Тиймээс одоо үлдэж байгаа хувилбар нь юу гэвэл холимог л байгаа байхгүй юу.
Бүх л хувилбараар сонгууль хийгээд үзчихсэн. Бөөн хэл ам дагуулсан Би холимог хувилбарыг нь дэмжиж байгаа. Хуулийг нь боловсруулж, энэ хувилбараар нэг үзвэл болох л юм. Эсвэл 1992 оных хишиг тойргоо томсгоод пропорциональ сонгуулийн арга ашиглаж болно. Том тойрогтой болбол сонгууль шударга болно. Ингэж чадвал сонгогчдын дунд нэр хүндтэй хүн л сонгогдоно. Түүнээс биш илтгэл, дөрвөн мөртөөр ярьдаг улстөрчид Монголын улс төрд хийж чадсангүй.
Тэгэхээр бид сэтгэлгээтэй хүмүүс сонгогдсон нь зөв болов уу. Бас нэг зүйл хэлэхэд улстөрчид л сонгуульд бэлдээд байдаг. Гэтэл сонгогчид ч тэдэнтэй зэрэгцээд сонгуул бэлдэх ёстой шүү дээ. Бас манай сонгогчид их өрөвчхөн байна. “Энэ хүүг ёстой олон унагааж байсан. Энэ удаа дэмжээд санал өгөөд гаргачихъя” гэдэг. Энэ чинь юу гэсэн үг вэ. Одоо ийм сэтгэлгээнээс салах цаг болсон.
Р.Сарангоо
Улс төрийн тойм |
| Ш.Сайхансамбуу: С.Баярцогт, Л.Гансүх нарыг авилгач гээд байгаа шүү дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|