 |
|
 |
|
С.Бямбацогт: Манай нам МАН гэдэг нэртэйгээ цааш яваасай |
|
|
 |
|
 |
С.Бямбацогт: Манай нам МАН гэдэг нэртэйгээ цааш яваасай
2011-04-15Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогттой өнөөгийн улс төрд тулгамдаад байгаа цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Өргөн барьсан төслийнхөө талаар эхлээд товч танилцуулах уу?
-Улсын Их Хурлын нэр бүхий 30 гишүүн нэгдээд Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт дээрх нэмэгдлийг олгоно гэж тусгасан байдаг. Гэвч хамтарсан Засгийн газар энэ асуудал дээр нэг л удаан, хариуцлага багатай ажиллаж байна. Өнгөрсөн жил УИХ-ын хэдэн гишүүн бүсийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хуулийн төсөл өргөн барьсан ч харамсалтай нь гишүүд дэмжээгүй. Харин энэ онд УИХ-ын даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулж, 330 гаруй сумдад судалгаа хийсний эцэст амжиргааны өртгөөс нь хамааруулж иргэдийг дэмжих бүсийн нэмэгдлийг олгох хэрэгтэй гэж үзсэн. Алслагдсан бүс нутгийн 91 сум, говийн бүс нутгийн 82 сумыг бусийн нэмэгдэлд хамруулахаар хуулийн төсөл боловсруулж өргөн барьлаа. Алслагдсан болон говийн бусэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг сар бүр 20 хувийн нэмэгдэлтэй олгож байх, ажилласан жилээр нь тооцож таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгох тухай юм.
Төрийн албан хаагчиддаа урамшуулал олгосноор тогтвор сууршилтай ажиллах, төрийн үйлчилгээг ард иргэддээ чанартай хүргэх болно гэж үзэж байгаа. Нийтээр нь авч үзвэл төрийн албан хаагчдаас гадна иргэд, хувийн хэвшлийнхэн, ажилгүй иргэд, малчид зэрэг олон хүн байгаа. Эдгээр хүмүүст үзүүлж байгаа дэмжлэг гэвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж өдөр тутмын хэрэглээний зардлыг нь бууруулах байдлаар амжиргааны чанарыг нэмэгдүүлэх талд анхаарна гэж үзсэн. Тухайлбал, гурил, шар болон цагаан будаа, элсэн чихэр, ногоон цай зэрэг бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх юм. Мөн хилийн боомтоор орж ирж буй дизелийн түлш, авто бензинийг НӨАТ, гаалийн татвар, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөх асуудлыг хөндлөө. Бензин шатахууны үнэ буурснаар иргэдийн орлого нэмэгдэж, зарлага буурах ёстой. Алслагдсан болон говийн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэддээ эхний ээлжинд ийм дэмжлэг үзүүлье гээд хуулийн төсөл өргөн барьлаа.
-Энэ нь бас л бэлэн мөнгө тарааснаас ялгаагүй төсөвт халтай, иргэдэд ашиггүй хууль болох юм биш үү?
-Хүнээ хөгжүүлэх, хамгаалах, халамжлах нь төрийн үүрэг. Гарцаагүй ядарсан дорой, ажилгүй, амьдралын баталгаажих төвшин доогуур хүмүүсийг нийгмийн дод давхарга руу шилжихээс хамгаалах нь төрийн үүрэг байдаг. Хийе, бүтээе гэсэн хүмүүсээ ч дэмжиж урмшуулах нь хүний хөгжлийг дэмжиж байгаа хэрэг. Ажил хийдэг хүнийг бид дэмжих ёстойгоос биш ажил хийдэггүй, залхуучуудыг халамжлах ёсгүй. Тиймээс эхний ээлжинд ажил хийдэг хүмүүсээ дэмжиж байгаа юм. Халамжийн хуулиар бол ядуу, амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, өнчин өрөөсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг халамжлах ёстой.
-Ингэснээр нийслэл рүү шилжин ирэгсдийн урсгалыг сааруулж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж чадах уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьдрах, оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй гэж гэж заасан. Харин төрийн үүрэг бол иргэдээ ая тухтай, аюулгүй, эрүүл орчинд амьдрах боломжоор хангах байдаг. Гэтэл тэр алслагдсан болон говийн бус нутагт ая тухтай амьдрах нөхцөл одоо хэр нь бүрдээгүй байна. Үүнээс болж өнөөдөр хөдөө газар бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсаар. Улаанбаатар хотоос 1500-2000 км алслагдсан газар хүн зовон зовон амьдарч байхаар Улаанбаатар хотод очиж ажил орлоготой болъё, гэрэл цахилгаантай, соёл боловсролтой болъё гэдэг тэмүүллээс л хөдөөгийн иргэд нийслэл рүү их шилжиж байна. 1998 онд Улаанбаатар хотын хүн ам 650 мянга байсан. Гэтэл өнөөдөр 1,1 сая болсон. Улаанбаатарын хүн ам хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнийг дагаад агаарын бохирдол, хөрсний бохирдол, авто замын түгжрэл, эмнэлэгт хэвтэхэд ор олдохгүй коридор, хонгилд хэвтэж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал боллоо. Нийслэлийн хүн амын механик өсөлт нэмэгдсэнээр нийслэлд амьдарч байгаа иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах эрх хөндөгдөж байна. Тиймээс нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулахад бидний өргөн барьсан хууль тодорхой хэмжээний үр дүн үзүүлэх байх гэж найдаж байна.
-Энэ хуулийн төсөл бас л баруун аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тойргийнхоо сонгогчдод таалагдах гэж ийм хууль гаргаж байна гэх хардалга байна?
-Бүсийн нэмэгдэл олгох талаар 1970-1980-аад он буюу социализмын үед сайд нарын зөвлөлийн тогтоолоор бий болгож хэрэгжүүлж байсан түүх бий. Өндөр уулын нэмэгдэл, говийн бүсийн нэмэгдэл, Халх голын сангийн аж ахуйн нэмэгдэл гэх мэтээр хуучин социализмын үед хэрэгжиж байсан шийдвэр. Харин 1990 оноос шийдвэр хэрэгжихээ больж, орхигдсон. Энэ шийдвэрийг дахин хэрэгжүүлэхээр 1998, 2000 оны үед УИХ-ын гишүүд ярьж байсан юм билээ. Тэгэхээр үе үеийн улс төрчдийн хийхээр зүтгэж байсан ажлыг бид хийх ёстой гэж үзээд нийгмийн өмнө тулгамдсан энэ томоохон асуудлыг шийдэхээр оролдож байна.
-Сүүлийн үед танай намынхан парламентийн хоёр танхимтай болох тухай ярих боллоо. Гэвч улс төр судлаачдын зүгээс шинэчлэл гэхээсээ илүү хуучин тогтолцоо руугаа хойш ухарсан алхам гэж шүүмжлээд байгаа. МАН-ын шинэ залуу үеийн төлөөллийн хувьд та үүн дээр хэр шүүмжлэлтэй хандаж байна?
-Хоёр танхимтай парламент байх ёстой гэдэг асуудалд яг одоогоор миний зүгээс зөв, эсвэл буруу гэж хэлэх боломж алга. Хуулийн танилцуулга, үзэл баримтлал бэлтгэгдээд, ийм байх ёстой гээд зорилго нь гарцаагүй тодорхой болсон цагт дүгнээд хэлж болно. Гэвч зорилго нь бас зөв байх ёстой. Хоёр танхимтай парламент гэж ярьж байгаа боловч тэр нь ямар эрх, үүрэг, зохицуулалттай байх талаар тодорхой харагдахгүй, одоохондоо сураг төдий л байна шүү дээ. Тийм болохоор юу ч хараагүй сургаар юм сонсчихоод зөв, буруу гэж хэлэх бололцоо алга байна.
-Хоёр танхимтай парламенттай байх төсөл боловсруулчихсан юм биш үү. Төсөл санаачлахын тулд эхлээд хуулийнхаа агуулга, үзэл баримтлалыг намынхаа бүлэг болон байнгын хороогоор хэлэлцүүлж дэмжүүлсэн байх ёстой биз дээ?
-Хоёр парламенттай байх талаар манай намд ажлын хэсэг байгуулагдаагүй. Энэ талаар би хэвлэлээс мэдээлэл авч байгаа. Уг асуудлаар улс төрийн намуудын дарга нар гэрээ байгуулаад, эсвэл манай намд ажлын хэсэг байгуулчихаад ардаа нууж хаагаад байгаа зүйлгүй. Хоёр парламенттай байх талаар манай намын Удирдах зөвлөл болон намын бүлгийн хуралд яриагүй. Тодорхой хүмүүсийн дунд яригдаж байгаа асуудал юм болов уу. Би ийм л ойлголттой байгаа. Харин хоёр намын дарга мөнгө амлахгүй гэж гэрээ хийсэн. Парламентын хэдэн ч танхимтай байсан, сонгуулийн ямар ч хууль, ямар ч системтэй байсан мөнгө амлах явдал харин гарч болох байсан. Энэ явдлыг харин намын дарга нар гэрээ хийж хаасан. -МАХН гэсэн нэрийг авахаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар нэлээд хөөцөлдсөн ч үр дүн багатай байна. Гэвч энэ нэрийг тэдэнд өгөх нь зүйтэй, хууль зүйн ч үндэстэй. Гэтэл МАН иргэдийн үзэл бодлоороо эвлэн нэгдэх эрхийг зөрчиж гэдэг шүүмжлэл мөн гараад байгаа. Энэ тухайд?
-МАХН өнгөрсөн XXVI Их хурлаар МАН гэдэг хуучин нэрээ сэргээсэн. Хараад байхад энэ нь ард иргэд, ялангуяа залуучуудад маш их таалагдаж байна. Миний хувьд үнэхээр МАН гэдэг нэрийг сонгосон маань зөв байжээ гэж бодож байгаа. Анх үүсэн байгуулагдсан Монгол Ардын нам гэдэг нэр дээр хувьсгалт гэдэг үг нэмээд 1924 онд МАХН болгож байсан. Энэ нэрээрээ 2010 он хүртэл явлаа. Энэ хугацаанд Монгол Улсын түүхэнд алдсан, оносон, сайн, муу бүхэн үнэхээр МАХН буюу МАН-тай холбоотой. Хүмүүс МАХН-ын түүхийг хэтэрхий их харлуулах гуйвуулах байдлаар ярьдаг. Ингэж ярих болгонд “хувьсгалт” гэдэг үгтэйгээ хамт МАН-ын муу болгон алга болоосой. МАН гэдэг нэртэйгээ нам маань цааш яваасай гэж боддог.
-МАН 90 жилийн түүхтэй Монгол орныг өдий зэрэгтэй авч яваа гэж танай намынхан ярьдаг. Яагаад муу нэрийг нь орхиод сайн нэрийг нь авч үлдэх ёстой гэж. МАН өнгөрсөн түүхийн хариуцлагыг хүлээхгүй гэж байгаа бол МАН шинээр байгуулагдсан гэдгээ зарлах ёстой биш үү?
-Аливаа зүйл дандаа муугаасаа сайн тал руугаа улам сайжирч, төгс төгөлдөржиж байдаг. Энэ үүднээсээ анх МАН гэж байгуулагдсан хэрнээ коментерний нөлөөгөөр хувьсгалт гэдэг үг намын нэрэнд нэмэгдсэн. Харин 1990 онд МАХН болсон боловч МАХН-ын XXVI Их хурлаар МАН хэмээх хуучин нэрээ эргээд сэргээлээ. Өнгөрсөн 90 жилд МАН-д алдсан алдаа бий. Гэхдээ “хувьсгалт” гэдэг үгийг нэрнээсээ хасч байгаа шигээ алдаагаа давтахгүй байгаасай гэж хэлж байгаа. Түүнээс биш МАН шинээр байгуулагдаагүй. Ямар нэг хариуцлагаас зугтааж байгаа хэрэг ч биш юм аа.
-Тэгвэл МАХН-ын тухай, МАХН-ыг дарга Н.Энхбаяр гэдэг хүний тухай юу хэлэх вэ, улс төрчийнхөө хувьд хэр зөв газраа зогсч байна гэж та боддог вэ?
-Монгол Улсын төрийн тэргүүн, МАХН-ын дарга гээд Монгол Улсын үе үеийн төр, нийгэм, улс төрд хийсэн ажилтай, хэлэх үгтэй зөвхөн Н.Энхбаяр дарга биш, С.Баяр даргаас эхлээд өшөө олон хүмүүс байна. Энэ хүмүүсийг айхтар дүгнэж хэлээд байдаг хүн нь би биш. Гэхдээ хүн болгон өөрсдийнхөө хэмжээнд дүгнэлгүй яах вэ. Өнөөдрийн МАХН эсвэл МАН-ын дотор байгаа зөрчил болж байгаа үйл явц яах аргагүй үе үеийн намын удирдлагуудтай холбоотой. Тэр үүднээсээ нөхдүүд маань эхлүүлсэн зүйлээ дуусгах байх гэж боддог. Энэ намтай ажил, амьдралаа холбож явсан дарга нар маань нэг сайхан нартай өдөр намдаа эргээд орж ирэх байх л гэж бодож байна.
-МАН-ын хуучуул, тухайлбал Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын гишүүд намын даргаа солих тухай яриа хөөрөө хийж, хотоос гадур уулзаж учрах болсон тухай яриа гараад удаж байгаа. Үүнд залуучуудын оролцоо байгаа юу, та жишээ нь дэмжиж байна уу?
-Тэр талаар надад мэдэж байгаа зүйл надад алга. Мэдээж хийсэн ажилтай хэлэх үгтэй хүмүүсийг ард түмэн, намын нөхөд нь дэмжих л байх. Хийж хэлж байгаа үг нь зөрөөд байвал хэцүү хэрэг. Тийм болохоор одоохондоо тодорхой үнэлж дүгнэх бололцоо алга. Сүүлийн үед харж байхад Засгийн газрын үйл ажиллагаа сайн байна гэж хэлж чадахгүй.
-Сонгуулийн хуулийг МАН гацааж байгаа гэдгийг Ардчилсан намынхан ил тод хэлж байгаа. Та ч гэсэн тогтолцоог өөрчлөхийн эсрэг байгаа юу?
-Пропорционал, мажоритари, эсвэл холимог гэдэг ч юм уу тэр энэ тогтолцоо хэрэгтэй гэж хүн болгон л ярьж байна. Хүн болгон ярьж байна гэдэг чинь хүн болгон өөр өөрсдийн бодолтой. Хэрэв ингээд хийх юм бол надад ашигтай гэдэг өнцгөөс ярьж байгаа байх. Тийм болохоор өөрт ашигтай гэдэг өнцгөөс харж өөрт нь таалагдсан бол гоё хууль болдог, таалагдахгүй бол их муу хууль болдог. Тэгэхээр урьтаад яриад байх чухал биш байх гэж бодож байгаа. Үүний оронд яаж сонгуулиа шударга явуулах вэ, сонгуулийн үр дүнг яаж үнэн зөв гардаг болгох вэ гэдэг нь чухал байна. Өнөөдөр сонгуулийн өмнөх үйл явц, сонгуулийн өмнөх компанит ажлыг яаж шударга явуулах, мөнгө амлахгүй байх, эд материал тараахгүй сонгогчдыг хуурч мэхлэхгүй байх гэдэг асуудлыг бид бодох хэрэгтэй. Мөн санал хураалтыг яаж шударга явуулах, санал тооллогыг яаж үнэн зөв гаргах вэ. Тооллого хэрэв таалагдахгүй бол дахин тоолдог хэрнээ үнэн зөв тоолуулдаггүй. Хэрэв буруу зөрүү тоолох юм бол хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Сонгуулийн үйл явц үнэн зөв байх ёстой болохоос биш хууль ийм байвал надад ашигтай гэдэг байдлаар хандах хэрэггүй. Тэгсэн хэрнээ түүнийгээ зөв гэж тайлбарлаад байгаа нь таалагдахгүй байна. Хэрэв тэр хүн өөрөө хийсэн ажилтай хэлэх үгтэй байвал ямар тогтолцоо, ямар ч сонгуулийн систем байсан ард түмэн үнэлээд гаргаад ирэх байх. Тийм болохоор энэ нь зөв гэж ярих шаардлага байхгүй.
-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Су.Батболд “Уг нь холимог тогтолцоо нь хэрэгтэй. Гэхдээ сонгуулийн хугацаа ойртсон болхоор дэмжлэг авахаас өнгөрлөө” гээд байгаа. Системийн өөрчлөлтийг гацаагаад байгаа тэр хүмүүс нь хэн юм бол. Танай намын бүлгээр энэ асуудлаар санал хураасан уу?
-Сонгуулийн систем, тогтолцоо холимог, пропорционал, можаритар ч юм уу ямар байх нь чухал биш. Харин ард түмний хийсэн сонголт шууд буудаг байх нь чухал. Харин санал хураалт ноотой боллоо гэвэл хатуу хяналтан дор дахин тоолох асуудал нээлттэй байх хэрэгтэй. Харин хуйвалдаж сонгуулийн санал луйвардсан тохиолдолд хүлээлгэдэг хариуцлага маш чанга байх нь чухал. Энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох тухай ярьж байгаа үүнийг би дэмжинэ. Түүнээс биш сонгуулийн системийн өөрчлөлтийг хэн нэг нь гацаагаад байгаа зүйлгүй.
-Намын нэр дугуйлахаас МАН татгалзаад байгаа. Хүний нэрийг дугуйлсан, намын нэр дугуйлах ямар ялгаа байна?
-Түрүүний хэлдэгтэй агаар нэг. Мэдээж нам гэдэг өөрөө тодорхой үзэл бодол бүхий хүмүүсийн бөөгнөрөл. Тодорхой зорилготой, түүнийгээ дагаад намын болоод хувь хүмүүсийн хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгэнд ялгаа юу байна. Тийм болохоор энэ нь ашигтай, тэр нь ашиггүй гээд байх хэрэг надад лав байхгүй.
Б.Алтансүх
"Ньюс мн"
|
| С.Бямбацогт: Манай нам МАН гэдэг нэртэйгээ цааш яваасай |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно 17:46 “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион »»
|
|
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана 17:24 Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон
|
Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон »»
|
|
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна 17:23 Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
|
Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. »»
|
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 17:17 УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны
|
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна 15:22 Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.
|
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13:39 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж,
|
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, »»
|
|
Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна 12:14 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны
|
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны »»
|
|
Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихгүй байхыг анхаарууллаа 12:07 Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай
|
Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай »»
|
|
ТББХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив 12:02 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны
|
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны »»
|
|
Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна 11:50 Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
|
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав »»
|
|
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|