 |
|
 |
|
Алуурчин төрийн ордон дотуур алхаж л байг |
|
|
 |
|
 |
Алуурчин төрийн ордон дотуур алхаж л байг
2011-04-18Монголын ардчилсан хувьсгалын алтан хараацайн нэг Д.Баасан лам өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр  таалал төгссөн юм. Талийгаачийн 49 хоног дууссаны дараа түүний эхнэр З.Алтанцэцэг, Д.Баасан ламыг бусдад хорлогдож, ёс бусаар нас барсан гэх мэдээлэл хийснийг уншигчид санаж байгаа байх. Тэрбээр Д.Баасан ламыг хордуулсан талаарх нотлох баримтыг хууль, хяналтынханд өгч шалгуулахаа мэдэгдэж байв. Д.Баасан ламыг хордуулсан гэх шалтгаан, хууль хяналтынхан асуудалд хэрхэн хандаж байгаа талаар талийгаачийн эхнэр З.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Ханиа бусдад хорлогдсон гэж та үзэж байгаа. Гэвч хордуулсан гэх үндэслэлийг зарим хүн төдийлөн сайн ойлгоогүй өнгөрсөн юм шиг санагддаг. Талийгаачийг чухам яагаад хордсон гэж үзэж байгаа юм бэ?
-Өөрийн чинь тавьсан асуултад хүссэнээр чинь хариулъя гэж бодъё. Хариулт хэнд ашигтай болохыг, хэнд дахин гарз хохирол учирч, эргээд нөхөх аргагүй зовлонд хэн унаж болохыг та тооцоолсон уу. Ламтны хав харанхуй нийгэм дотор амьдарч, тамлагдан шоодогдож, эцэст нь хорлогдож хорвоогоос зүй бусаар одох нь хэнд хэрэгтэй байсан тухай баримтуудыг дээдсүүдэд, ардчилагчдад, андалж зүтгэж явсан нөхдөд нь, хууль хяналтын байгууллагын дээд албан тушаалтнуудад ч өгсөн. Эдгээр баримт материал буух эзэнтэй, буцах мөртэй, гэрчүүдтэй. Алуурчин этгээд тодорхой байхад асуудалд ийм хачин чимээгүй хандаж буйд ганц би биш, энэ тухай мэдэж буй олон хүн гайхшран хүлээж байна. Хүлээх л болно. Алуурчин этгээд зулын бадам мэт гэрэлтэн бадарч л бай. Зул бөхөхийнхөө өмнө их гэрэлтэж бадарсаар унтардаг даа. 2012 оныг хүртэл хүлээнэ ээ. Алуурчин одоохондоо Төрийн ордон дотуур алхаж л байг.
-Хууль хяналтын байгууллага баримт материалыг шалгасан уу?
-Тийм ээ. Дүүргийн хэмжээнд шалгасан л даа. Гэвч тэд бидний хүрээнээс хэтэрсэн асуудал байна гэсэн. Тэднийг албадах нь амиа бодсон хэрэг болно. Би үхэхээр чи үх гэж буйтай адилхан шүү дээ. Айхаас ч яахав дээ, хөөрхийс. Долдугаар сарын 1-нд хохирсон 200-аад цагдаагийн зөрчигдсөн эрх, эрүүл мэндийн асуудлыг ч шийдэж чадахгүй байгаа хүчний байгууллага шүү дээ. Тушаал өгсөн эрх мэдэлтэн нь тодорхой байхад ямагт хариуцлагаас зугтсаар өнөөдрийг хүрсэн. Харин үүрэг авсан цагдаа нар, тэнд оролцсон ард түмний үрс хохирол амсаад, зарим нь ял эдэлж байна. Гэтэл хэрэг хариуцах эзэнгүй зүгээр л мэтгэлцээний талбар болж хувирлаа. Үүнтэй л адил зүйл болоод байна.
-Өвчний онош өөрчлөгдсөн талаар ч та ярьж байсан. Оношийг хэн, яаж өөрчлөв өө?
-Анхны онош нь архины гүн хордлого, нойр булчирхайн цус харвалт гэж гарсан. Гэтэл энэ хүн архинд хордох нь битгий хэл, архи уух ч завгүй явсан. Эмч нар эхлээд хэн болохыг нь мэдээгүй учраас үнэн зөв оношилсон юм. Харин хэн болохыг нь мэдсэнийхээ дараа оношийг огт өөр болгосон байгаа юм. Бүх эрхтэн системд нь өөрчлөлт байхгүй мөртлөө нойр булчирхайн цус харвалт гэх онош нь зүрхний шигдээс болж хувирсан байна лээ. Надтай мэргэжил нэгтэй бяцхан “дүү” нар том сандарч байна даа. Гэхдээ надад анхны баримт нь бий. Үүнийгээ олон хувилаад тараасан байгаа.
-Та Д.Нинж нарын хүмүүс “Eagle” ТВ-ээр таны ханийн үхлийн шалтгааны талаар ярьсанд ихэд дургүйцэж байсан шүү дээ. Тэд чухам юу ярьсан юм бэ?
-Д.Нинж нар миний ханийн 49 хоног ч дуусаагүй байхад ясыг нь өндөлзүүлж, мэдээлэл хийсэнд би эмзэглэсэн. Гэхдээ Д.Нинж бол ингэж ярих эрхтэй хүн. Дотны хүнээ алдсан хүний сэтгэлийг би мэдэрнэ. Харин Д.Нинжийн ар талд нэг их гашуудалтай Н.Удвал нарын хүмүүс эгнээд суучихсан байсан. Монголын алдарт хувьсгалт намын Н.Удвал мэтийн амьтдад улс төр хийж явах эрх байхгүй шүү. МАН-ын нэрийг нандигнан авч явсан ламтантай зүйрлэхийн аргагүй арчаагүй амьтад. Түүхээ ч олигтой мэдэхгүй байж бас улс төр хийх санаатай. Би нэгэн жишээг түүхэн хуудаснаас иш татаж хэлмээр байна. /Монголын хувьсгалт залуучуудын эвлэл хэрхэн байгуулагдсан тухай ахмад зүтгэлтнүүдийн дурсамж. Мөнх дурсгалт эхний хуудсууд Ш.Банзрагч/ 1963 он 26 дугаар талд/ Үндэстний тойм сэтгүүл дээр гарснаар “...Чиний аав, ээж лам багш, ах дүү хэн боловч хувьсгалын үйл хэрэгт гаж буруу хэрэг үйлдвээс чи яах вэ? гэх асуулт тавиад Хайр найргүй тэмцэж устгана гэж хэлүүлэн элсүүлдэг байжээ...”. Залуучуудыг ийм л шалгуураар элсүүлдэг байсан. Эцэг эх, лам багшаа бууны аман дор зогсоож байгаад нүд цавчилгүй буудаж, тэднийгээ матаж, тагнаж, туршиж, үйлийг нь үзэж, үстэй толгойг нь үхтээлгэж явсан нь үйлийн үрийн боловсрол л байх. Тиймээс барих биегүй, хариуцлага тооцох эзэнгүй намаар айлган сүрдүүлж, нийгмийн хамгийн үнэ цэнэтэй зүйл болох ёс зүйг эвдсэн хав харанхуйд дурлагсдад ламынхаа нэр хүндийг жанч халсан ч ашиглуулахгүй гэдгийг анхааруулъя. Та нарт миний ханийн үхэл тийм их хэрэгтэй байсан юмуу гэж асуумаар байна.
-Талийгаач МАН гэх нэрийг олон жил хамгаалж явсан. Яагаад хуучин МАХН-ын нөхдөд шилжүүлэх шийдвэр гаргасан юм бол?
-Ламтан бол сэтгэгч, алсын бодолтой, ямар ч үед зоригтой, ухаалаг алхам хийж чаддаг хүн байсан. Монгол Улс түүхгүй, ой санамж ч үгүй болсон. 1924 оноос гадны улсын улаан коментерн гэгчийн нөлөөгөөр үнэн түүх арчигдаж, түүхээ мэддэг генийн фондуудыг нь сорчлон устгасан. Энэ гажуудлыг засч залруулах бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүтэц, бодлого бүхий, ард түмний эрх ашигт нийцсэн, улс төрийн хүчин байгуулахын чухлыг ламтан мэдэрч байсан юм билээ. Тиймээс оюун ухаанаасаа өвлөгдөж гарсан МАН хэмээх унаган нэрээ залгамжлахыг хүссэн. Хуучин намын доторх өөдрөг, шинэ сэтгэгчдийг дэмжиж, нандигнан явсан МАН нэрээ эрмэлзэх арван зүйлтэй нь, бурхантай нь, номтой нь шилжүүлсэн юм. Үр дүн нь гарч л байна. МАН-ын түүх хэмээх есөн боть номын долоон боть нь хэвлэгдэн гарлаа. Хэр үнэн бичсэн болохыг сурвалжлагч та олж уншаарай.
-Тантай МАН нэрээ өгөх талаар зөвлөлдсөн үү?
-Ямар ч асуудлыг надтай зөвлөдөг. Ламтны гаргасан энэ зоримог бөгөөд зөв шийдвэрийг би дэмжсэн. Гаргасан шийдвэрүүд нь бүтэл муутай байсан удаагүй. Дандаа нийгмийн сайн сайхны төлөө байдаг учир дэмжихгүй байхын аргагүй.
-МАН гэх нэрийг их хэмжээний мөнгөөр худалдсан гэх хардлага бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-МАН 1921 онд байгуулагдсан түүхтэй. Наймдугаар богд Жавзандамба хутагт хүртэл МАН-ыг байгуулахад оюун сэтгэлээ зориулж явсан. Ийм учраас энэ нам жинхэнэ монгол язгууртай. Ламын ярьснаар МАН дэлхийд хамгийн өндөр настай нам юм билээ. Нэг хүний өмч биш, Монгол Улсын түүхийн өмч. Хэн дуртай нь зарж иддэг бараа таваар биш. Зарим зоргоороо дур мэдэн чалчдаг нөхдүүд байна. Тэдний яриагаар манай лам учиргүй баян болчихсон шүү дээ. Таван давхар хаустай, 140 сая төгрөгийн үнэтэй машин унаад салхи сэнгэнүүлэн давхиж явдаг. Бас болоогүй хагас сая доллар өвөртөлж, алтан загасны үлгэрийн эмгэн болох шахсан. Уучлаарай, МАН-ын нэрийг өгөөд сохор улаан зоос ч аваагүй юм шүү гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Харин ламтан алд биеэ даавуугаар ороолгоод алдсан, өгсөн юм ихтэй хорвоогоос явсан юм шүү.
-Талийгаач ямар үйл хэргийн төлөө явсан, ямар хүн байсан талаар ярихгүй юу?
-Ламтан шашны дээд суургуулийг онц төгссөн ганц хоёрхон хүний нэг. Ардчиллын салхийг Гандангийн дэнж дээр сэвэлзүүлсэн цорын ганц лам. ОХУ-д Олон улсын харилцааны чиглэлээр сургууль дүүргэж, Монголдоо төрийн удирдлагын академийг төгссөн өндөр боловсролтой хүн байсан. Есдүгээр богдыг Монголд залахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж Монголын буддын шашны мандах, ард түмний тахин шүтэх эрх чөлөөг бий болгох, Гандан хийдээ сэргээхийн төлөө энэ хүн ардчиллыг эхлүүлсэн гэж боддог. Тийм ч учраас устгагдсан 70 гаруй сүм хийд сэргэж, хурал номоо хурж байна. Төр, сүм хийдийн харилцааны асуудлыг цэгцлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх ажлыг сэдчихсэн явж байсан. Монголын буддын шашны тэргүүн хэн байх тухай есдүгээр богдыг анх зарласан хүн. Үүнээс гадна нийгмийн халамжаас тусгаарлагдсан лам нар амьдралдаа хүрэхгүй цалин авч байгаа тухай хөндөж үүнийг өөрчлөхийн төлөө эцсийн амьсгалаа хураах хүртлээ тэмцлээ. Харамсалтай нь, энэ бүхнээ гүйцэд хийж чадсангүй.
-Та ханиа олон жил хэлмэгдэж, дарамт шахалтад амьдарсан гэж ярьдаг. Талийгаачийг хавчин гадуурхах ямар шалтгаан байсан юм бол?
-Тийм ээ. Дэндүү, дэндүү үнэн. Хорин жилийн турш хэлмэгдэж, дарамтанд амьдарсаар дууслаа. Ламын үйл хэрэг, тэмцэл зарим хүний атаа хорслыг их төрүүлдэг байсан болов уу. 1990 онд ардчилсан хувьсгалыг хийчихээд одоо буян номоо дагая, түүхээ судлая, номоо бичье гэсэн бодлоор гандан хийддээ очсон юм. Гэтэл хамба лам Д.Чойжамц шашир, жанчийг нь өгөлгүй, олон хүний өмнө Д.Баасан ламыг “Ардчилагч лам, нийгмийг үймүүлэгч этгээд ганданд суухгүй” гэж хөөж гаргасан байдаг. Өрөвдмөөр байгаа биз. Энэ цагаас л хэлмэгдүүлэлт, дарамт эхэлсэн. Үүний дараа ламтан гандандаа буцаж очих өргөдөл бичээд сууж байсныг тод санаж байна. Тэгээд “Би ийм юм бичиж суух ч гэж дээ. Манай лам нарын амьдрал, гандан хийдийг авч яваа хүмүүсийн үнэн царай үнэхээр гутмаар байна. Би энэ бүхнийг дэлгэвэл шашныхаа нэр хүндийг гутаасан даанч муухай хэрэг болно. Ард түмэн үнэмшихгүй болов уу. Ер нь больдог юмуу даа. Мөрөөрөө номоо бичээд, буянаа хийгээд явж байя” гэж ярьж байсан. Ийм тэсвэртэй хүн. Хэтэрхий тэсвэртэй байх дэмий юм байна гэдгийг би одоо л ойлгож байна. Хань маань өөрийгөө умартан бусдын эрх ашгийн төлөө тэмцсэн. Үүгээрээ энэ хүн сайн явбал явахаар л боллоо. Үгүй юм байна.
-Ганданд суух эрхгүй болоод “Гэсэр” сүмд очсон гэлүү?
-Гандан хийдээс гутамшигтайгаар хөөгдөөд өөрийн гэсэн хурал номын байртай болъё гээд хөөцөлдөж эхэлсэн. Үүнийх нь үр дүнд Нийслэлийн Засаг даргын 2001 оны аравдугаар сарын 3-ны өдөр 148 тоот тогтоолоор хуучин “Гэсэр” сүмийн цогцолборыг ламтанд хүлээлгэж өгсөн юм. Хийдээ хүлээж аваад их баярлаж байсан даа, хөөрхий. Шашны төлөө олон жил гүйснийх ямар ч гэсэн сүмийн мухарт орлоо гэж. Хурал ном нь хураад 21 хонож байхад Гандантэгчинлэн хийдийн санхүү, бусад бүхий л асуудлыг хариуцдаг Хяналтын албаны дарга Гүнчин-Иш буу шийдэмтэй хүмүүс дагуулж ирээд хурлыг нь тарааж, ном судрыг нь гаргаж чулуудаад, үүд хаалгыг нь түгжсэн. Тэд “Гэсэр” сүмийг булааж авахын тулд 2001 оны аравдугаар сарын 19-нд “Гэсэр” сүмд байрлаж буй хийдүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд үүрэг болгох тухай бас нэгэн захирамж гэгчийг гаргуулж авсан юм билээ. Үүгээрээ далайлган хөөж туусан байгаа юм. Миний хань “Гэсэр” сүмээсээ хөөгдчихөөд гадаа нь гурван цаг чимээгүй суусан, их өрөвдмөөр. Ингээд цөхрөнгөө барахдаа дуганыхаа ардхан талд таван ханатай монгол гэр бариад хурал номоо явуулж байхад байн байн гэрээс нь бурхан тахил, судар номыг нь хулгайлж, арц хүжийг нь гадаа гаргаж хаядаг байсан. Гэрт байсан хосгүй үнэт Лхам бурхан алга болсонд л их харамсаж явдаг. 1800 оны хийц, шүр, номин, алт, мөнгө зэрэг эрдэнэсийг нухаж, нунтаглаж, будгийн хэлбэрт оруулаад зурж бүтээсэн Монголд цорын ганц байдаг, хосгүй үнэтэй бурхнаа алдсан. Хулгай орох болгонд Чингэлтэй дүүргийн цагдаа дуудна. Сүүлдээ танайд зохион байгуулалттай хулгай орж байна гээд тоохоо больсон. Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслол 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 12.06 цагт болоод ламтан оролцохоор явсан юм. Энэ хойгуур нь Гүнчин-Иш ламтны гэрийг тойруулаад төмрөөр хашаа хийж, хаалга үүдийг нь хүртэл гагнаад орхисон байсан. Гэртээ орох аргагүй болсон учир сүмийнхээ хашаанд зуны пинд суудаг болсон. Гэтэл бас л зүгээр байлгахгүй гадуур нь шээнэ, байнга хөөж тууна. Гүнчин-Иш лам хүн хэрнээ “Би амьдармаар байна, би олон хүүхэдтэй хүн” гэнэ. “Гэсэр” сүмийн өрөөнүүдийг түрээслүүлж, хөзөрчин хүртэл суулгадаг. Үнэн байдлыг хэлэх юм бол хөөж тууж, зодож нүднэ. Энэ бол өнөөгийн буддын шашны үнэн нүүр царай. Энэ бүхнийг ламтан мэдэхийн цаагуур мэдэж байсан ч хэзээ нэг өдөр өөрчилнө гэсэн бодлоор чимээгүй явж ирсэн юм. Бузар булай бүхнийг илчлэх цаг нь сая нэг ирсэн боловч, хорлогдчихлоо шүү дээ. Сүм хийд гэдэг цэвэр ариун, ашиг хонжооны төлөө бус, буяны газар байх ёстой гээд төсөл гаргачихсан байсан. Даан ч биелүүлж чадсангүй, эрт явлаа даа. Энэ бүхнийг хэлмэгдэл гэхгүй өөр юу гэхэв дээ.
-Ламтан нас барахаасаа хэд хоногийн өмнөөс сэтгэл санаа нь тогтворгүй байсан гэсэн. Ийм зүйл болохыг таамаглаж байсан юм болов уу?
-Тийм ээ. Өөрийнхөө үхлийг мэдэж яваад өнгөрнө гэдэг эгэл бидний хувьд аймаар зүйл. Харин эгэл бус, төрөл өндөр тэр хүний хувьд өөр байх. Ямар ч гэсэн агуу үүрэг хүлээсээр аяарладаг ийм л хүн юм байна. Би хожим л ойлголоо. Одоо надад алдах юм байхгүй. Яагаад гэвэл би хамгийн эрхэм, нандин хүнээ алдлаа. Би үхлээс ч айхгүй байна.
-Та эмч хүн. Ламтны эрүүл мэндийн байдлыг хэнээс ч илүү мэдэх байх. Амьсгал хураасны дараа хумс харласан нь ямар учиртай байдаг юм бэ?
-Хумс, шүд тас хар болох цорын ганц шалтгаан нь хор. Энэ бол дэндүү үнэн дэлхийн практик. Манай хүн ямар ч хууч өвчингүй байсан. Задлан шинжилгээгээр бүх эрхтэн систем нь эрүүл гэж гарсан шүү дээ. Би 20 гаруй жил эмчээр ажиллаж байна. Эмчийн нүдийг юу ч хуурдаггүй л байхгүй юу. Гэвч би ханийнхаа хордуулсан байсныг мэдэхгүй явсандаа л харамсаад байна. Ний нуугүй хэлэхэд ламтан хор тайлах эмчилгээг өөртөө хийж байсан байна лээ. Үхэхээ ч мэдэж байсан учраас хүмүүст зөндөө юм үлдээсэн. Би шинжээч эмчээс нь “Яах аргагүй хордуулсан учраас үснээс нь заавал дээж аваарай” гэж гуйсан л даа. Яагаад гэвэл үсний шинжилгээгээр ямар ч хорын хэмжээ, төрөл нь гарч ирдэг. Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн байдаг юм билээ. Харин лаборатори нь ямар болохыг сайн мэдэхгүй юм. Харин тэр эмч “Лам хүн болохоор толгой нь үсгүй байсан” гэсэн байгаа юм. Толгой нь үсгүй байж болно, хоёр суганд нь үс байхгүй гэх анатом ярьдаг эмчийг л гайхаад байна. Аргаа ядсан хүний л хариулт байхгүй юу.
-Та ламтныг хордуулсан хүн нь тодорхой гэлээ. Яагаад илчлэхгүй байгаа юм бэ?
-Гэрч, нотлох баримтууд байна. Олон хүн илчлэхээс айж байгаа байх. Хуулийнхан ч болгоомжилж байх шиг. Айх хэрэггүй шүү дээ. Саяхан МҮОНТВ-ээр Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Хууль эрх зүйн орчинд онцгой өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэдэг механизмийг бий болгоно” гэж ярьж байна лээ. Тэгэхээр нийгэмд байгаа шударга бус зүйлс зөв голдрилдоо орно гэсэн найдвар тээгээд хүлээж байна.
-Цаашдаа та яах вэ. Үр хүүхдээ бодоод чимээгүй суух уу?
-Би өнөөг хүртэл чимээгүй байгаагүй. Холбогдох хүмүүст баримтуудыг нь өгчихлөө. Хариуг нь хүлээж байна. Тэд ямар арга хэмжээ авахыг харж сууна. Би тэртээ тэргүй өнгөрсөн хүн. Надад үхэхээс айх шалтгаан алга. Эцэст нь би нэг зүйлийг хэлмээр байна. Монголын нийт лам хуврагууд аа, та бүхнийг эрүүл мэнд, нийгмийн даатгалтай болгох Д.Баасан ламын хөөцөлдөөд дуусгаж чадаагүй ажлыг би гүйцээж хийнэ. Амин чухал, нийгмээс гадуурхагдсан хувь заяаны чинь төлөө зүтгэнэ. Ламынхаа оюун бодолдоо бясалгаж, хийхийг зорьж байсан ажлуудыг заавал гүйцээх болно гэж амалж байна. Цаашид би лам нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллага байгуулна. Лам, төр сүм хийдийн харилцааны тухай хууль баталж, лам нарын парламент бий болгоно. Үүнийг хийхгүй бол хэсэг бүлэг нөхөд дур зоргоороо аашилж байна. Бас төр, шашны төлөө бүх насаа зориулсан ханийнхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Гэсэр” сүмийг Д.Баасан ламын нэрэмжит болгох бодолтой байгаа. Холбогдох хүмүүст нь энэ талаар хүсэлт гаргасан.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд ламтныхаа хэлсэн үгийг танай сонины уншигчдад дамжуулья. “Монгол бичгээ төрийн бичиг болгож, монгол хүн Монголынхоо түүхийг өөрөө бичих нь Монголын тусгаар тогтнолын баталгаа болно” /2010-12-01 Д.Баасан/ гэж бичиж үлдээснийг хожим би олж уншлаа. Хань маань үнэхээр оюунлаг, номыг дээдэлдэг хүн байсан учир оюуны бүтээлийг нь эмхэтгэн хэвлүүлэхээр ажиллаж байгаа.
С.Отгонсүрэн
"Ньюс мн"
|
| Алуурчин төрийн ордон дотуур алхаж л байг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|