 |
|
 |
|
Д.Дашжид: П.Сумъяажавын ээж “Шүүгч нарт 45 сая төгрөг өгчихсөн. Шоронд суулгахыг нь харья л даа” гэж хэлсэн |
|
|
 |
|
 |
Д.Дашжид: П.Сумъяажавын ээж “Шүүгч нарт 45 сая төгрөг өгчихсөн. Шоронд суулгахыг нь харья л даа” гэж хэлсэн
2011-04-18"Нарантуул захаас наалддаг тууз, нүүр далдалдаг малгай, уяа зэргийг худалдаж авч, бэлдсэн байсан.  Охидод танигдахгүйг хичээснийх шүү дээ. Даанч танигдчихсан учраас аргагүйн эрхэнд аминд нь хүрсэн. Том охиныг нь би, бага охиныг нь Д.Бямбадорж хариуцаж нухсан" хэмээн хээв нэг ярилцлага өгсөн хүнийг П.Сумъяажав гэдэг. Тэрбээр бага насны хоёр хүүхдийг тамлаж нэгнийх нь амь насыг нь хөнөөж, нөгөө нь зэрэмдэглэж орхисон харгис нэгэн. Энэ аймшигт хэрэг 2009 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гарчээ. Гэрээ сахиж байсан балчир охид руу мэс бариад орох зоригтон үгүй санагдана. Гэтэл П.Сумъяажав найз Д.Бямбадоржийн хамт танилынхаа гэрээс мөнгө хулгайлахын тулд дөрвөн настай Н-ийн амь насыг бүрэлгэж, 12 настай О-гийн хоолойг нь хэрчиж хүнд гэмтэл учруулсан юм. Эгчийнх нь нүдэн дээр балчир дүүг нь хөнөөсөн түүнд хууль өршөөлтэй хандсанд хохирогчдын эцэг, эх гомдолтой явна. Учир нь хүний санаанд ч оромгүй харгис, хэрцгий хэрэг үйлдсэн тэднийг насанд хүрээгүй гэх шалтгаанаар Өршөөлийн хуульд хамруулан эрх чөлөөтэй болгосон байна. Нэг хүүхдийн аминд хүрч нөгөөг нь зэрэмдэглэн ар гэрийхнийг амьдийн тамд унагаасан хэрэгтнүүд өнөөдрийг хүртэл хохирогчдод сэтгэл санааны нөхөн төлбөр ч өгөөгүй аж. П.Сумъяажав нь тийм ч ядруу айлын хүүхэд биш. Баянхошууны эцэст хувийн хоёр давхар байшинд амьдардаг. Өөрсдийн гэсэн үндсэн хөрөнгө болох тусгай объекттой. Хэн ч харсан боломжийн амьдралтай айлын хүүхэд юм. Хүний шунал гэж барагдахгүй болохоор өөрт байгаа хөрөнгийг бус өрөөлийн эд зүйлсэд шунаж хүний аминд хүрчихээд өнөөдрийг болтол "уучлалт" ч гуйгаагүй аж. Цусандаа будагдсан балчир охид амь гуйн тарчилж байхад эд зүйлсийг нь хамаж байсан этгээдүүдэд хүн чанар, нинжин сэтгэл байсангүй. Үхтэл үр харам гэж үг бий. Гэтэл үрээ алдсан эхийн сэтгэл ямар байх вэ. Бяцхан охиныхоо инээд, дуу хоолой, дүр төрхийг зүрхэндээ л хадгалж үлдсэн тэрбээр нүдэндээ нулимстай хоёр жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд гэмт хэрэгтнүүдийг шүүх хурал болсон. Харамсалтай нь гэмт этгээдүүд зохих ялаа үүрсэнгүй. Харин ч элэг бүтэн, эрх дураараа зугаалж яваа гэнэ. Хохирогч охидын ээж Д.Дашжидтэй ярилцлаа. -Хэдхэн хоногийн өмнө бусдын гарт амиа алдсан охиныхоо амийг Засгийн газраас нэхэмжилсэн байгаа. Энэ асуудлаар төр засгаас ямар нэгэн хариу өгөв үү? -Одоохондоо хариу ирүүлээгүй байна. Хуулийн хугацаагаар бол нэг сарын дотор хариу өгөх ёстой юм билээ. -Танай гэр бүлд нөхөж баршгүй хохирол учруулсан залуус Өршөөлийн хуульд хамрагдчихсан. Тухайн үед насанд хүрээгүй хүүхдүүд байсан гэдэг утгаар нь хуульд хамруулсан байх? -Өршөөлийн хууль гэдэг бол дутуу дулимаг зүйл. Энэ хуулийг зөвхөн долдугаар сарын 1-ний өдрийн хэрэгт холбогдсон иргэдийг гаргаж авах гэж баталсан. Хуулийн заалтыг ялгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангийг ялгаж өгөөгүйгээс насанд хүрээгүй гэх шалтгаанаар гэмтнүүд суллагдсан. Насанд хүрээгүй хүн тийм муухай аллага үйлдээд нэг өдөр, нэг ч минут шоронд суугаагүй байдаг. Ар гэр нь юу ч болоогүй юм шиг баяр наадам тэмдэглээд л явж байна. Эдгээр айлын амьдралд ямар ч өөрчлөлт гараагүй. Үүнд гомдолтой байдаг. Зөвхөн манай гэр бүл л хохирч үлдсэн. Бүхэл бүтэн дөрвөн хүний амьдралаар тоглочихлоо шүү дээ. Манай гал голомт үнс нурам болчихлоо. Ганцхан манай гэр бүлээс гадна төрөл төрөгсөд бүгдээрээ сэтгэл санаагаар хохирсон байгаа. Хоёрын хоёр хулгайч, алуурчин зүгээр явж байгааг харахад хэцүү байдаг. Ийм алуурчдыг өршөөгөөд явуулчихдаг Ерөнхийлөгч, 76 гишүүн Өршөөлийн хуулийг эргэж харах хэрэгтэй. Аймшигтай хэрэг үйлдчихээд гэр бүл нь элэг бүтэн аз жаргалтай амьдарч байгаа. Гэтэл бид бурханы өмнөх зургаа хараад, хүүхэд харах бүрд л “миний охин” гэж боддог. Хүний амь үнэ цэнэгүй болжээ. Өнгөрсөн долоо хоногт хохирсон иргэд нэгдэж цугласан юм. Бид хүний үнэ цэнийг гаргаж ирэх санаачлага гаргасан. Нэг үгээр хэлбэл арга ядсан хэрэг юм л даа. Бид идэх хоолгүйдээ мөнгө гуйгаагүй. Гадаадын орнуудад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцдог. Энэ чинь хүний үнэ цэнийг өргөж байгаа хэрэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Үйлдсэн хэрэгтээ ял эдлэх ёстой нөхдүүд наранд инээж, хөхөрч, элэг бүтэн явахад би амьд үлдсэн охиноо эмчлүүлээд, нас барсныг нь оршуулчихаад л явж байна. -Хэрэг гарснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар нэгэн нөхөн төлбөр гэж юм өгөөгүй юу? -Энэ хугацаанд нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй. Мөнгө төгрөг өгдөггүй юм аа гэхэд сэтгэл санааны дэм ч үзүүлээгүй байгаа. Өнөөдөр бид амьд үлдсэн охиноо тахир дутуу болгочихмооргүй байна шүү дээ. Охины маань биеийн байдал нь харьцангуй дээрдсэн. Гэхдээ нэлээн өөрчлөлт гарсан байгаа. Охин минь ирээдүйд ээж болох боломжгүй болсон. Нүдэнд нь өөрчлөлт гарч торлог бүрхэвч нь гэмтсэн. Дээрээс нь сэтгэл санааны цочролд орсон. Шилжилтийн насан дээрээ байгаа хүүхдэд ямар ч өөрчлөлт гарах юм билээ. Бид мэдэхгүй шүү дээ. Охиноо тайван байлгахын тулд янз бүрийн юм ярихаас эмээдэг. Улаан цагаан хүнд боолгуулаад, хажууд нь дүүгийнхээ амьсгал хурааж байхыг харсан хүүхэд ямар байх вэ? Бид ч гэсэн хүүхдийнхээ цогцосыг хөрж амжаагүй байхад тэврээд сууж байх дүр төрхийг яаж мартах юм бэ? Энэ зовлонг маань хэн ч мэдэхгүй шүү дээ. “Шөнө зүүдэллээ. Миний дүү байсан бол одоо тэгнэ дээ, ийм хувцас өмсөх байсан байх даа” гээд. Бид аль болох яриаг нь өөр тийш хандуулахыг хичээдэг юм. -Хэрэгтнүүд “Өршөөл үзүүлсэн Ерөнхийлөгчдөө баярлалаа” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Тэрийг уншихад хэцүү байсан байх даа? -Ийм хэрэг хийсэндээ гэмших болов уу гэж бодож байсан. Гэтэл юу ч болоогүй юм шиг ярилцлага өгснийг хараад хэлэх ч үг олдоогүй. П.Сумъяажавын ээж нь "Бид шүүгч нарт 45 сая төгрөг өгчихсөн. Шоронд суулгахыг нь харья л даа" гэж ярьсныг сонссон. -П.Сумъяажавынх боломжийн амьдралтай айл гэсэн. Энэ үнэн үү? -Ц.Сумъяажав чинь хамгийн гол нь гэмт хэргийг зохион байгуулсан байхгүй юу. Бид таньдаг байсан. Мөнгө төгрөг дутаад байхааргүй айл. Харин хамсаатан Д.Бямбадоржийнх нь ядруу айл юм шиг байна билээ. Сайн мэдэхгүй байна. Гол нь тэд хурим найр хийх үү, авгай авах уу гэдэг дээрээ тулчихсан залуучууд шүү дээ. Хуулийн заалтад өөрчлөлт орох хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, ямар хүнийг насанд хүрээгүй вэ гэж заамаар. Эрүүгийн хуулийг өөрчилнө гээд байгаа, гэхдээ ямар заалт зүйл ангид өөрчлөлт оруулах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Гэтэл 15-16 насны хүүхдүүд чинь юу хийж болох вэ, хүн алж болохгүй гэдгээ мэддэг байх учиртай. Насанд хүрээгүй гэдэг утгаар нь хууль шийтгэж чадахгүй бол хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг, эхэд нь хариуцлага тооцох ёстой. Бид чинь хуулийг мэддэггүйгээсээ болоод хохирч үлдээд байдаг юм байна. Хохирогч, гэрчийг хамгаалах ямар ч заалт байдаггүй юм билээ. Хууль судлаад явахаар дутуу дулимаг юм зөндөө байдаг. -Хэрэгтэн гэх П.Сумъяажавтай хамаатан юм уу аль эсвэл танил байсан уу? -Ээжтэй нь танил байсан юм. Тэгээд надаас "Манай хүүгийн амралт эхэлчихсэн. Зуны гурван сарын амралтаар нь зах дээр зогсоогоод өгөөч" гэж гуйсан. Тэгээд хэн хэндээ тустай юм байна гэж бодоод зах дээр туслуулдаг байсан. Миний нөхөр зах дээр наймаа хийдэг байсан болохоор туслах хүн хэрэгтэй байсан юм. Ингээд л манай гэрээр орж гардаг болсон. Шунахайн сэдлээр миний охины амийг хөнөөнө гэж яаж санах билээ. -Болсон үйл явдлын талаар ярьж болох уу? -Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дуугүй явлаа. Хэргийг шийдтэл янз бүрийн яриа өгөөд байх хэрэггүй биз гэж бодож байсан. Тэгээд ч сэтгэл санааны хувьд аймшигт явдлыг дурсаад байх хэцүү байдаг юм. Шүүхийн шийдвэр эцэслэн гарч гэмт этгээдүүдийг Өршөөлийн хуульд хамруулсан болохоор дуугүй хараад суух тэсвэр алга. Эхний ээлжинд Засгийн газарт хандаж үзлээ. Ямар нэгэн шийдвэрт хүрэхгүй бол тэмцэх болно. Янз бүрийн л бодол толгойд орж ирэх юм. Арга барахдаа хэрэгтэн П.Сумъяажавын гэрийн гадаа өлсгөлөн зарладаг ч юм уу, очоод зоддог ч юм уу гээд. Хүмүүс ч "Чи тэг, ингэ" гээд л хэлдэг юм. Хэрэг гардаг өдөр валентины баярын өдөр байсан юм. Тэр өдөр хоёр охин маань гэрээ сахиад үлдсэн. Оройн 17.00 цагийн орчимд нөхөр маань бараагаа гэртээ оруулчихаад машинаа гараажид хийхээр гарсан байдаг юм. Тэгээд баярын өдөр юм чинь гэр бүлийнхэндээ бялуу, дарс аваад оръё гээд дэлгүүр орсон юм билээ. Тэр хооронд энэ аймшигт хэрэг гарсан. Тэр хоёр муухай амьтад, охидуудыг маань айлгаж сүрдүүлээд орхисон бол өөр. Амь насыг нь бүрэлгэж, зэрэмдэг болгосонд гомдолтой байна. Тэгээд манай нөхөр гэртээ орох гээд хаалгаа нүдтэл ямар ч чимээ гараагүй гэсэн. Уул нь манай хоёр чинь гүйж ирээд л онгойлгодог байхгүй юу. Гэтэл том охин маань мөлхсөөр хаалга онгойлгож өгсөн байсан. Цустайгаа хутгалдчихсан. Айж сандарсан аав нь хажуу айлын хүмүүсээс юу болсныг асуусан байгаа юм. Ингээд эмнэлэг, цагдаа дуудсан. Тэр үед би Эмийн санд ажиллаж байсан юм. Нөхөр маань утасдаад "Хурдан ир" гэсэн. Тухайн үед "Охиноо л халуун юманд түлэгдчихээд юм байх даа" гэж бодоод такси бариад гэртээ иртэл аймшигтай дүр зураг угтсан. Намайг гэрт ороход миний бага охин аль хэдийнэ нас барчихсан байсан. Би эмч хүн болохоор том охиноо яаралтай эмнэлэгт хүргээд бүх мэс засал, эмчилгээнд нь гар бие оролцсон юм. Том охины минь хоолойг 20 орчим см зүссэн байсан. Азаар гол судас нь гэмтээгүй үлдсэн байсан. Охин маань энэ хугацаанд их эмчилгээ хийлгэж байж өдий зэрэгтэй байгаа. Гэхдээ л мэс засал хийгдсэн хойно сорвитой эдгэсэн. Тухайн үед гэрт юу болсныг бараг л санахгүй шахуу ухаан балартаад нөхөр маань хэлэхдээ "Гэрийн энд тэндгүй цус болсон байсан" гэсэн. Охин маань амь тэмцэхийн эрхэнд энд тэндгүй цусаа гоожуулж явсан байсан. Манайх гурван хутганы ком, нэг заазууртай байсан юм. Гэтэл хамгийн урт хутгаар нь охидыг минь тамласан байсан. Бид гэрийнхээ бүх эд зүйлсийг шатаасан байгаа. Мөн байраа зарсан. Тэнд чинь миний охины бүх дурсамж шингэсэн газар болохоор сэтгэл санаагаар их унаж байсан юм. Гэвч одоо ч үгүйлдэг, санадаг. -Хэрэгтнүүд урьдчилан төлөвлөсөн байж дээ. Та нарыг эзгүйг сайн мэдэж байсан байх? -Тэд захаас очиж нүд, ам хэсгээрээ цоорхой малгай, скоч, олс авсан байдаг. Тэгээд манайд ирсэн гэсэн. Хэрэгтнүүд мэдүүлэг өгөхдөө "Ямар ч зорилгогүй. Мөнгө авах гэсэн юм" гэх утгатай зүйл ярьсан байсан. Тийм л мөнгө хэрэгтэй байсан юм бол охидыг минь загнаж сүрдүүлээд аваад явна биз. Амь насыг нь бүрэлгэхдээ яах вэ дээ. -Гэмт хэргийг П.Сумъяажав болон түүний найз Д.Бямбадорж нар үйлдсэн гэдгийг яаж мэдсэн юм бэ? -Охин маань эмнэлгийн машинд явж байхдаа хэсэг ухаан орсон. Тэр үед нь "Яагаад танихгүй хүнд хаалгаа тайлж байгаа юм бэ" гэж асуухад "Монхоо ах байсан" гэж хэлсэн юм. Тэгээд л П.Сумъяажав гэдгийг нь мэдсэн. Бид түүнийг Монхоо гэж дууддаг байсан. Тэгээд гэр рүу нь утасдаад "Монхоо ирээд явсан юм шиг байна" гэж хэлсэн. Ингээд цагдаа нар зургийг нь бариад эрэн сурвалжилж эхэлсэн. Манай цагдаа нар их сайн ажилладаг юм билээ. Хэрэгтэнг буудалд хүүхэнтэй хонож байхад нь баривчилсан. Тэд манай гэрээс гараад хорооллын дэлгүүрээс хувцас, компьютер авсан байсан. Мөн буудалд өрөө авч хүүхнүүдтэй хамт байсан юм билээ. Ямар нэгэн хэрэг гарсан даруйд цагдаа, дүүргийн шүүх үнэн зөвөөр ажилладаг. Харин дээд шатны шүүхүүд хэргийг замхаруулдаг гэдгийг ойлгосон. Би цагдаа нарыг муулах эрхгүй. Миний аав Нийслэлийн шүүхээс уйлаад гарч ирж байсан хүн. Учир нь шүүгч нар “Та хүүхдийн зураг барьчихсан шүүгч нарын сэтгэл зүйд нөлөөлөх гэлээ" хэмээн хөөж гаргасан байсан. Өнөөдөр шүүгч нарын ёс зүй алдагдсан гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Төр засаг нь хэрэгтнүүдийг өмгөөлж байгаа юм бол хохирсон иргэдийг бас хамгаалалтад авах хэрэгтэй. Биднээс гадна олон хүнийг битгий ингэж хохироогоосой гэж хүсмээр байна. Анхан шатны шүүхээс П.Сумъяажавт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл, хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар ял оногдуулсан. Харин хам хэрэгтэн Д.Бямбадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйл 32 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл найзтайгаа хамтран шунахай сэдэлтээр хүний амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэгт буруутгасан юм. Гэвч шат шатны шүүхүүд хэргийг хэрэгсэхгүй болгож Өршөөлийн хуульд хамруулжээ. Хохирогч талынхан "Өршөөлийн хууль хэрэгтнүүдэд ял завших боломж олгож байна" байгааг хэлж байсан. Зарим өмгөөлөгч хэлэхдээ Монголд ял завших явдал газар авсан гэлцдэг. Энэ үнэний ортой зүйл болжээ. Хуульд зааснаар бол гэм хийсэн этгээдүүд яллагдах учиртай. Гэтэл өнгөрсөн хугацаанд гарсан хэргүүдийн эзэн холбогдогч нь ямар нэгэн байдлаар хуулийн цоорхой ашиглаж ял завшсаар байгаагийн жишээ энэ юм. А.Лхагважав
"Нийгмийн толь" |
| Д.Дашжид: П.Сумъяажавын ээж “Шүүгч нарт 45 сая төгрөг өгчихсөн. Шоронд суулгахыг нь харья л даа” гэж хэлсэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (9) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Адгийн новшнуудыг адилхан тамла . Алсан ч яадаг юм . Мөнгөтэй нь үхэхгүй байхыг нь харъя лдаа. Тааралдсан бүхэн нулимж өшиглөж байг
2015-12-11 | 20:51:10 | 150.129.143.162 | |
Зочин одоо олон улсын сууxэд өг.
2011-10-16 | 05:33:41 | 72.196.198.97 | |
Зочин одоо олон улсын сууxэд өг.
2011-10-16 | 05:33:39 | 72.196.198.97 | |
Зочин одоо олон улсын сууxэд өг.
2011-10-16 | 05:33:36 | 72.196.198.97 | |
Зочин одоо олон улсын сууxэд өг.
2011-10-16 | 05:33:33 | 72.196.198.97 | |
Зочин одоо олон улсын сууxэд өг.
2011-10-16 | 05:33:29 | 72.196.198.97 | |
Зочин Алмаар санагдсан хунээ насанд хурээгүй тэнүүлчдээр алуулаад бвал зугээр юм шив дээ,эрөнхийлөгч ю бодож бна,энэ этсэг эх хоорхий ,хуухэн аваад унтаж бгаа алуурчин хуухэд мон уу,мон ч блаа гэсэн,уртэй хун оороороо зуйрлээсэй!
2011-04-22 | 07:56:28 | 69.81.205.206 | |
Зочин энэ арай дэндэнэ ээ хүмүүнлэг энэрэнгүй нийгэм ч гэх шиг
2011-04-18 | 18:00:07 | 202.126.91.248 | |
Зочин үнэний төлөө тэмцэцгээе. Элбэгдоржид заавал захиа бичээрээ. Адгийн шаар энэ хуулийг яах гэж санаачилсан юм бол, эсвэл тэр 45 саяыг нь авсан байхалдаа новш чинь. Би та нартай хамтарч тэмцэхэд бэлэн байна.
2011-04-18 | 16:44:09 | 202.170.68.19 | |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|