 |
|
 |
|
“Миний Монгол” продакшны захирал, хөтлөгч Р.Нямбаяр: Хийвэл бүтнэ, бүтэхгүй гэсэн хоёр хувилбартай. Хийхгүй бол зөвхөн бүтэхгүй |
|
|
 |
|
 |
“Миний Монгол” продакшны захирал, хөтлөгч Р.Нямбаяр: Хийвэл бүтнэ, бүтэхгүй гэсэн хоёр хувилбартай. Хийхгүй бол зөвхөн бүтэхгүй
2011-04-21“Монголын саятан” нэвтрүүлгийн хөтлөгч Р.Нямбаяртай ярилцлаа. Наргианч, хөгжилтэй, хийж бүтээх эрч хүчээр  дүүрэн энэ залууг “Үнэн үү” ток шоугаар нь олон хүн хэдийн таньдаг болсон билээ. 1996 оноос радиогийн хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлж байсан тэрээр мөрөөдлөө биелүүлж өөрийн гэсэн FM-тэй болсон. Ажлынх нь өрөөнд өрнүүлсэн яриагаа та бүхэнд ийнхүү хүргэж байна. -Анхны FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн. Ер нь таны амьдрал радиотой салшгүй холбоотой юм? -Тийм шүү. 1996 онд нэгдүгээр курст байхдаа л хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Аз таарч өөрийн гэсэн радиотой ч болсон. -FM тэгээд хэр ашигтай байна? -Дээхэн үед бол сайн л байсан. Одоо бол өчнөөн радио байна шүү дээ. Уг нь цөөхөн, чанартай байсан бол гоё л байсан юм. Одоо сонсогчид аль радиог сонсож байгаагаа ч мэдэхээ больж. Ялангуяа япон машинд бол долгионы тоо нь ч өөрөөр гардаг болсон. -“Үнэн үү” ток шоу нэг хэсэг үзэгчдийн анхаарлыг нэлээд татаж байсан. Гэтэл хэн нэгний дарамтаас болж нэвтрүүлгээ орхиход хүрэхэд чинь таныг тийм аймхай юм уу гэсэн бодол хүмүүст төрсөн байх? -Чамайг ажлаа хийгээд явж байхад тэр ажлаас чинь болоод чиний гэр бүл, үр хүүхэд, аав ээж чинь заналхийлэлд өртвөл чи болино биз дээ. Хэрэв би ганц бие, гозон толгой амьдардаг бол үнэндээ л айх юм алга. -Энэ талаарх нууцаа дэлгэх болоогүй юу. Тэр үеийн бичлэгийг ашиглана гэж ярилцлага өгсөн байсан? -Хүн болгон л мэдэж байгаа шүү дээ. Тэр бичлэгийг устгачихсан. Нэгмөсөн больё гэж бодсон. Дахиж “Үнэн үү” шиг нэвтрүүлэг хийхгүй. -Хүмүүс таныг бүдүүлэг, соёлгүй, ичгүүргүй гээд янз бүрээр хэлсэн байсан? -Бүдүүлэг гэдгийг ямар хэмжүүрээр хэмжиж байгаа нь тэр хүний л асуудал байх. Хөлөө ачиж суусныг бүдүүлэг гэж байгаа юм уу. Яг “Үнэн үү”-г үзэхэд тийм хараалын үг, бүдүүлэг байдал байгаагүй л дээ. -“Монголын саятан” нэвтрүүлэг хэр байна? -Дажгүй л байгаа гэж бодож байна. Хүнээс ганц төгрөг авахгүйгээр мэдлэгийг нь үнэлж мөнгө өгч байна шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нийтлэл, нэвтрүүлгийн ядаж 0,01 хувь нь соён гэгээрүүлэх үүрэгтэй байх хэрэгтэй. Тэр ч утгаараа ард түмэнд мэдлэг олгох л зорилготой нэвтрүүлэг. Сүүлийн үед ч элдэв яриаг тоохоо больчихсон. -Энэ нэвтрүүлэг цаашдаа хэр тогтвортой явах вэ? -Реклам байхгүй л байгаа. Гол нь хүмүүст юм үзүүлэх л хэрэгтэй. Бас мөнгө олох хэрэгтэй. Гэхдээ яагаад заавал 15 минутын реклам байх ёстой гэж. Харин ч бүтэн нэг цагийн нэвтрүүлгийн дундуур хоёр минутын реклам явуулаад тэрнийг нь хүн үзэж байх ёстой л гэж би боддог. Тиймдээ ч бусад телевизийн рекламны ханшаас үл ялиг өндөр үнэ санал болгодог. Үнэтэй санагдсан уу. Реклам ирэхгүй л байна. Гэхдээ хэр удаан явахыг нь үзнэ дээ. Мэдээж хасахтай явж байна. Яахав, хэзээ нэгэн цагт болох байлгүй. Ямар ч гэсэн нэг жил явуулаад үзье. Телевизүүдийн ханшаар 15 минутын реклам аваад явахад балансаа барина л даа. -Таныг ном их уншдаг юм шиг санагддаг? -Ном сайн уншина. Сагс тоглох дуртай. Алтан үеийнхний дурсамжуудыг унших их сайхан. Саяхан зохиолч Ж.Барамсайн “Цүнхтэй инээд” гэдэг номыг хүүдээ авч өгсөн. Түүнийг уншаад буцаад хүүхэд насандаа оччихсон юм шиг л санагдлаа. Хуучин ном худалдаалдаг хүмүүс намайг сайн танина. -Чөлөөт цаг хэр гарч байна? -Хүн бүр маш сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Гэр бүлдээ цаг гаргадаг. Өөртөө цаг гаргадаг байх ёстой гэж би боддог. Өглөө 07,00 цагаас оройны 19.00 цаг хүртэл ажиллахад хангалттай шүү дээ. Гэтэл хоногийн 24 цагийг ажилдаа зарцуулдаг хүн байна. Чи надаас ямар машин унадаг вэ гэж асуу л даа. Би машинаа гайхуулъя л даа? -Ямар машин унадаг юм? -Машингүй ээ /инээв/. -Тэгээд ажлаа яаж амжуулдаг юм? -Гэр бүлийн хүнийхээ машиныг гуйж унаад л амжуулна даа. -Анх хэдэн онд, ямар машин унаж байсан бэ? -1997 онд тоёота королла гэдэг машин унаж байлаа. 19 настай жаахан хүүхэд тийм машин унана гэдэг тэр үедээ гоё л байлаа. -Яагаад гоё машин авч унахгүй байгаа юм? -Машин бол яахав дээ. Саяхныг хүртэл нэг утсаа зургаан жил хэрэглэлээ. Хэрэгцээ л хангаж байвал боллоо шүү дээ. Гэгээрчихсэн байна уу? -Гэгээрнэ гэхээр яах уу. Арай цагаан хоолонд орчихсон юм биш биз дээ? -Үгүй ээ. Улам л сайхан сэтгэлтэй болоод байх шиг. Ер нь их уужим бодолтой болоод байгаа. Хэн нэгний хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихдэг. Бүх юманд уужим тайван ханддаг. Нэг машин ирээд шахангуут “За яахав дээ. Яарч байгаа юм байлгүй дээ” гэж бодох жишээний. Ер нь эр хүн уужим байвал зүгээр гэж санагдаад байгаа шүү. -Залуу хүний баримтлах зарчмын талаар та ямар бодолтой байдаг вэ? -Өдрийнхөө цаг завыг маш сайн зохицуулаад аливаа зүйлд анхаарал, болгоомжтой, хичээнгүй, хариуцлагатай хандах юм бол Монголд хаана ч ажилласнаас илүү сайхан амьдрах боломж байна. Гол нь цагаа зөв зохицуулж, тэмүүлэлтэй, мундаг байх хэрэгтэй. Монголд залуу, хөгшин ч гэлтгүй хэн ч сайхан амьдарч болно. Цалинг нь хангалттай өгөөд ажилд авъя гэсэн захирал олон байна. Гэтэл манайханд цаг барихгүй алдаа байна. Хариуцлагагүй байна. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ суръя гэсэн эрмэлзлэл байхгүй байна. Ажил дээрээ очоод мессенжерт ороод, интернэт хэсээд суугаад байвал хөгжихгүй шүү дээ. 200 мянган төгрөгний цалин аваад амьдрах уу, сая төгрөгний цалин авах уу гэдэг нь тэр хүнээс л шалтгаална. Бараа зөөдөг жолооч байж гэж бодъё. Ажлаа яс хийдэг. Борлуулалтаа маш сайн мэддэг. Аль дэлгүүрт юу зарагдаж байна гэдгийг тэр жолооч л сайн мэднэ. Хэрэв тэр жолооч захирал дээрээ ороод “Энэ бараа ингэж сайн зарагдаж байна, ийм дэлгүүрүүд илүү сайн авч байна, үүнийг надад хариуцуулаад өгчих, тэгвэл би ингэж ажиллана” гэж санал тавих юм бол “Ок, чи хий” гэх дарга олон гэж боддог. Тэгж л өөрийгөө дайчилвал шат ахина. Бүгдийг оролдож үзэх хэрэгтэй байх. -Та тэгвэл болзошгүй эрсдэлээс айдаггүй хүн үү? -Би юм хийвэл болно, болохгүй гэсэн хоёр хувилбар миний өмнө байна. Би юу ч хийхгүй бол зөвхөн болохгүй л гэсэн хувилбар үлдэнэ. Тийм болохоор хийнэ бүтээнэ гэж боддог. Харин бизнест бол эрсдэлийг тооцоолох олон арга бий шүү дээ. -Хэр эх оронч, үндсэрхэг хүн бэ? -Эх орондоо хайргүй монгол хүн ганц ч байхгүй байх. “Эх орныхоо төлөө дайнд яв” гэхэд бүх монгол эрс явна. Гэхдээ би хэт үндсэрхэг, хэт шашинлаг юманд үнэн голоосоо дургүй. Хэт шашинлагаас дайн, хэт үндсэрхгээс фашизм, нацизм гэдэг чинь үүсдэг байхгүй юу. Германд суралцаж байхдаа болсон явдлыг ярьж өгье. Метроны буудал дээр зогсож байсан чинь бөөн нацист залуучууд ирж байна аа. Гэтэл нэг вьетнам залуу чихэвчний хөгжим зүүчихсэн метро хүлээгээд зогсож байна. Би “Хөөе” гэж орилсон боловч сонсоогүй. Дуудах гэсээр байгаад чадахгүй яалт ч үгүй олны дунд орсон. Гэтэл нөгөөдүүл чинь очоод л тэр залууг зодчихсон. Явсных нь дараа цүнхтэй юмаа түүж байхад нь очоод “Цусаа арч” гээд салфетка өгөхөд л уйлж байгаа юм чинь. “Ийм тэнэг юм бодож амьдардаг хүмүүс байх гэж. Эд нар манай оронд ирэхэд бид яах ч үгүй шүү дээ” гэж ярьж байсан. Харин үндсэрхэг үзэл бол надад бий. Байх ч болно. -Та нацистуудад хэр зодуулж байв? -Би ч зөндөө зодуулж байсан. Нацистуудад зодуулаад зугтаж байхад рокууд нь өмөөрдөг шүү дээ. Нэг амьдрал, нэг дэлхий, нэг хүмүүс гэж ирээд л угтдаг. Би багадаа нэгдүгээр дэлгүүрийн хажууд самар зардаг хужаа өвгөнийг “муу өмхий хужаа” гэж мөн ч их дээрэлхсэн дээ. Очоод л самрыг нь асгана, талаар нэг цацна. Тэрнийхээ хариуг Германд хангалттай авсан. Тэр өвгөнийг дээрэлхэж байсны хариуд бурхан гэсгээсэн гэж боддог. Тиймээс хэт үндсэрхэг үзэл дэмий гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Хэрэв тэр өвөө одоо байдаг бол очоод уучлалт гуйх юмсан. -Улс төрд дуртай юу. Яваандаа улс төр сонирхох юм биш биз? -УИХ-ын гишүүний үүрэг хууль боловсруулж, батлах шүү дээ. Тэрнээс тойргийнхоо ядуучуудад гурил, будаа тарааж өгөх нь чухал биш ээ. Хүн өөрийнхөө сайн хийж чадах зүйлийг хийсэн нь дээр биз дээ. -Хэрэв УИХ-ын гишүүн болчихвол ямар хууль батлах вэ? -Гол нь хууль батлаад хэрэгжүүлж байгаа нь алга. Замын хөдөлгөөний тухай хуулийг хурдан шинэчлэн батлаасай. Торгуулийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Аль 1990 оны 5000 төгрөг одоо мөнгө биш болж. Хэрэв торгуулийн хэмжээг нэмчихвэл жолооч нарын хариуцлага дагаад өсөх байх. -Танд ямар сайн тал, ямар муу тал байна? -За байз бодъё. Сайн тал гэвэл би ерөөсөө согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Тамхи татдаггүй. Цагийг яс барьдаг. Надад нэг ажил даалгаад хий гэвэл чанарын өндөр төвшинд хийнэ. Өндөр хариуцлагатай. Өглөө 09.00 цагт уулзана гэсэн бол цагтаа л очно. Энэ бол миний амьдралын зарчим. Ямар нэг ажлыг төгс хийхийн тулд улайрдаг. Харин миний муу тал гэвэл би дэндүү өрөвчхөн сэтгэлтэй. Зарим юман дээр чанга байх ёстой байх. -Үгүй гэж хэлж чадах уу? -Үгүй гэж хэлэхээс аргагүй зүйл бол хэлэлгүй яахав. -Амьдралын баяр баясгаланг хамгийн ихээр юунаас мэдэрдэг вэ? -Банкнаас мөнгө тоолж авч байхдаа л амьдралын амтыг мэдэрнэ шүү дээ. /инээв/ Ингэж мэдэрдэг хүн олон байгаа. Би бол тийм хүн биш ээ. Гэр бүлтэйгээ хамт байх хамгийн сайхан баяр баясгалан. Хүүтэйгээ ноцолдож тоглоод л. Тиймэрхүү зүйлээс л амьдралын кайфыг авна даа. Банкнаас мөнгө тоолж авахдаа амьдралаас кайф авдаг хүмүүс битгий олон болоосой. Бүх зүйлд мөнгө чухал гэдэг ойлголтыг халах юмсан. -Та өөрийнхөө хүссэнээр амьдарч чаддаг хүн мөн үү? -Нэг хүн 20 доллар гаргаж ирээд “Авах хүн байна уу” гэсэн чинь хүн болгон “Авъя” гэж гэнэ. Тэгэнгүүт нь нөгөө нөхөр дэвсгэртээ үрчийлгээд “Авах хүн байна уу” гэж дахиад асууж. Гэтэл “Авъя” л гэж гэнэ. Тэгэхээр нь шороотой хутгаад дээр нь дэвслээд дахиад асуусанд мөн л “авъя” гэж. Энэ бол үнэ цэнэ. Би тийм байхыг л хүсч байна. Мэдээж өөрийнхөө хувьд шүү дээ. Өөрөө өөртөө л кайфтай, өөртөө л аз жаргалтай, өдөрт хамгийн гоё хоолыг гэр бүлдээ зориулж, гоё ундаа уугаад, дулаахан яваад, гэр бүлээ сайхан амьдруулаад, эрүүл энх байгаад хүссэн юмаа хийгээд явах шиг сайхан юм байхгүй шүү дээ. -Дахин суралцах талаар ямар бодолтой байдаг вэ? -Юу сурах вэ гэдэг нь чухал. Зайлшгүй хэрэгтэй юмыг бол сурах хэрэгтэй. Яагаад дэлхий нийтээр англиар ярьж байхад биднийг “Англи хэл битгий сур. Сайхан Монгол хэл байна шүү дээ” гэж зарим хүмүүс уриалаад байгаа юм. Мэдээж англи, монгол хольж ярих нь буруу л даа. Гэхдээ англи хэлийг суралцах нь буруутгаж болохгүй байх. Цахим ертөнцөд бизнес, соёл урлаг, мэдээ мэдээлэл англи хэлээр л түгж байна шүү дээ. Сурах хэрэгтэй, тэмүүлэх хэрэгтэй, эрмэлзэх хэрэгтэй. Шинэ технологиос эхлээд бүх зүйлтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Мэдээж ёс заншлаа авч үлдэлгүй яахав. -Нямбаа зайлшгүй суралцах зүйл ээ сурч чадсан уу? -Хүн хэзээ ч төгс сурна гэж байхгүй. Өнөөдөр болчихлоо гэтэл маргааш мэдэхгүй зүйл гараад ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь өөрийгөө дайчилж сурах ёстой байх. Хэрэв үүнийг сурчихвал сайхан биш гэхэд боломжийн амьдарчихна. -Уучлалт гуйх тохиолдол хэр олон гардаг вэ? -Би байнга “Уучлаарай, баярлалаа” гэж хэлэх дуртай. Харамладаггүй. Нэг нэгнээсээ харамлах зүйл огтхон ч биш. -Илтгэгч болъё гэж хэзээ нэгэн цагт бодож байв уу? -Би тэгж их яриад байдаггүй шүү дээ. Харин ч хүнийг сонсох дуртай. Нэг удаа би нэг хүнтэй яриад суув аа. Цагаа хараад суугаад байлаа нөгөө нөхөр чинь цаг гаран надад юм ярьсан. Эртний түүхээс эхлээд дэвэн дэлхийг хамж ярьсан даа. Тэгтэл ярьж байснаа “Чингис хаан, Есүс хоёр чинь яс юман дээр уулзсан байхгүй юу” гээд явчихдаг байгаа. Тэгэхээр нь би “За хөгшөөн, уучлаарай би чамайг яг нэг цаг 15 минут сонслоо. Найз нь бодлоо илэрхийлж болох уу” гэсэн чинь “Болно” гэж байна. “Чингис хаан чинь 1167 онд төрсөн. Есүс төрөхөд манай тоолол эхэлсэн гэдэг дээ. Энэ хоёрын хооронд 1100 жилийн зөрөө байгаа юм биш үү” гэсэн чинь намайг “Чи ер нь үүх түүхээ мэддэггүй юм байна” болоод явчихлаа. Тэгэхээр нь “За за миний буруу юм байна. Би ер нь буруу ярьж байгаа юм байна” гээд бууж өгөх жишээний. /инээв/. Гэхдээ ямар хүнийг сонсох вэ гэдэг нь бас өөр асуудал шүү. -Таныхаар тэгвэл жинхэнэ илтгэгч гэж хэн бэ? -Ухаантай хүмүүсийг сонсох дуртай. Уншсан, үзсэн зүйлээ өөрийн болгоод хэрэгжүүлээд ярьж байгаа хүмүүсийг сонсох дуртай. Тэрнээс биш “аудио” номуудыг сонсох дургүй. -Аудио ном оо? -Манай зарим мундаг илтгэгч нэртэй хүмүүс байна шүү дээ. Тэд нар чинь аудио ном байхгүй юу. Тийм хүмүүс Монголд их байна. Нэг номоо уншчихдаг. Түүнийгээ бат үнэн гээд итгэчихдэг. Үсгэн хэлбэрийг нь толгойдоо аудио болгоод ярьж явдаг гэсэн үг. -Нямбаяр 50 нас хүрээд эргээд харахад харамсахгүйгээр амьдарч чадаж байна уу? -Хүн бүр л тодорхой хэмжээгээр харамсах байх даа. -Харамсахгүйн тулд хичээж байна уу? -50 нас гарчихаад ажиллаад байвал утгагүй шүү дээ. Яахав сонирхлоороо ажиллаж болно. Гэхдээ мөнгөний төлөө ажиллаж болохгүй. 50 нас хүртлээ хөрөнгөө хураачихсан байх ёстой л гэж би бодож байгаа. Тэгээд дуртай улс руугаа аялаад, амраад л... -Та тэгвэл тэгж амьдарч чадаж байна уу? -Чадахын төлөө л хичээх л хэрэгтэй байна. Тэгж амьдрахын төлөө хамтдаа хичээцгээе. Амьдралдаа зорилготой урагш алхвал бүх зүйл сайхан болох байлгүй дээ. -Мөрөөдлөө биелүүлж чадсан гэж боддог уу? -Зарим мөрөөдлөө биелүүлсэн. 1997 онд сард 50-хан мянган төгрөгний цалинтай оюутан байхдаа өөрийн гэсэн радиотой болох юмсан гэж мөрөөдөж байсан. Өөрийн гэсэн ток шоутай болохыг хүсч байсан. Монголын урлаг соёлынхон, дуучин, жүжигчин, загвар өмсөгч, мисс гээд бүх л сайхан хүмүүстэй ярилцлага хийж чадсан. Хүн бүрт ийм боломж олдохгүй байх. “Үнэн үү” ток шоугаараа 80 гаруй хүнтэй ярилцлага хийсэн байна лээ. Зарим хүмүүст таалагдаагүй гэдгээ мэдсэн. Ойлгосон. Өөрийнхөө хэмжээнд чадан ядан хийсэн. Харамсалтай нь зарим нэг хүмүүст таалагдаагүй. Гэхдээ ганц, хоёр хүнд ядаж таалагдсан байлгүй. Тэдэндээ зориулаад гоё нэвтрүүлэг хийж үзлээ. Ингээд хоёр мөрөөдлөө биелүүлчихлээ. Би ойрын 15 жилд багтаан ярилцлагын гоё нэвтрүүлэгтэй болно. -“Үнэн үү” ток шоуны дараа телевизийн нэвтрүүлгийн хөтлөгчид нэгэн ижил загварыг бас арай өөр болгохыг хичээж эхэлсэн шиг санагддаг? -Хөөх, тийм үү. Чи тэгж харсан бол гоё л байна шүү. Надад бас таатай байна. баярлалаа. Хэрэв хөтлөгчдийн асуулт асуух хэв маяг арай өөр болсон бол ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа миний чадах зүйл тэр байж. -Хоёр мөрөөдлөө биелүүлчихлээ. Дахиад шунамаар зүйл юу байна. Ямар ажил хиймээр байна? -Мөрөөдөлдөө хүрээд цаашаа шунаж байвал улам л сайн. Би маш их мөнгөний төсөл дээр л ормоор байна. Том төсөл шүү. Тийм ажилд хүмүүстэй баг болж ажиллаж үзмээр байна. Одоохондоо санал ирээгүй л дээ. Би хүнд загнуулаад явж чадах хүн. Мэдээж тэвчээр, ухаан хэрэгтэй. Гэхдээ нөгөө хүндээ уурлах боломж олгохгүй л дээ. Ажлаа мундаг сайн хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Шинэ жилийн үдэш 00.00 цагт сүү уудаг хүний ажлыг ч хиймээр л байна. /инээв/. -За, цаг гаргаж илэн далангүй ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. Б.Солонго
"Зууны мэдээ" |
| “Миний Монгол” продакшны захирал, хөтлөгч Р.Нямбаяр: Хийвэл бүтнэ, бүтэхгүй гэсэн хоёр хувилбартай. Хийхгүй бол зөвхөн бүтэхгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Үнэн үү ч том асуудал үүссэн байна шүү.
2011-10-14 | 14:13:28 | 83.164.57.8 | |
|
|
|
|
|

Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|