 |
|
 |
|
38 тэрбумын бараг 10 хувийг Монгол компани болон Монгол хүмүүс эзэмшиж байна |
|
|
 |
|
 |
38 тэрбумын бараг 10 хувийг Монгол компани болон Монгол хүмүүс эзэмшиж байна
2011-04-21Хөрөнгийн зах зээлд Монголчууд маань идэвхтэй оролцож, Монголд байгаа давуу талаа ашиглаж чадвал боломж их  байна гэж MICC хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ ярилаа. Хэрвээ та хувьцаанд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа бол түүний зөвлөгөө олон асуултад тань хариулт өгөх болно. -MICC компани Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын бирж дээр бүртгэлтэй гадны компаниудын индексийг 2005 оноос гаргаж эхэлжээ. Индекс гаргаж байсан үеийг өнөөтэй харьцуулбал ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ? -Тухайн үед “MICC mining index” арван хэдэн компанитай, 2.5 тэрбумын үнэлгээтэй байлаа. Одоо индекст 25 компани орж байгаа. Монголд явуулж байгаа үйл ажиллагааны цар хүрээг нь гол шалгуур болгож сонгодог юм. Энэ хугацаанд ихэнх компани нь зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн компаниуд болж өөрчлөгдсөн байна. Компанийн тоо нэг их нэмэгдээгүй ч үнэлгээ бараг хорь дахин өссөн. Ямар их өсөлт гарсан нь эндээс харагдаж байгаа байх. Энэ хугацаанд Монголын хөрөнгийн бирж ч өссөн. Гэхдээ Монголын хөрөнгийн бирж дээрх компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2 тэрбум доллар бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын үнэлгээ 38 тэрбум ам.доллар байна. 2005 оныг эргээд харвал гадны уул уурхайн компаниудад монгол хүмүүсийн оролцоо огт байхгүй байсан гэж хэлж болно. Компаниуд хувьцаа гаргаад, ирээд л өрөмдчихөөд явчихдаг байсан. Одоо бол Австрали, Хонконг дээр гарч байгаа компаниуд их өөр бүтэцтэй болж байна. Монгол компани юм уу, монгол менежментийн баг хувьцааг нь эзэмшдэг компаниуд олноор нэмэгдэж байна. Монгол хувь нийлүүлэгч олонтой, ТУЗ-д нь монгол хүмүүс байдаг боллоо. 38 тэрбумын бараг 10 хувийг монгол компани болон монгол хүмүүс эзэмшиж байна. Энэ бол сайн үзүүлэлт. -Монгол компани юм уу, монгол хүмүүс хувьцааг нь эзэмшдэг компаниудын жишээг дурдахгүй юү? -“Аспайр майнинг”, “Хүннү каол”, “Петро матад”, “Харанга ресурс”, “Занаду майнс”, “Voyager resources” гээд олон компани бий. “Аспайр майнинг”, “Петро матад” бол нэлээд хувийг нь монгол хүмүүс эзэмшиж байгаагаараа онцлогтой компаниуд. Бараг 30-40 хувийг нь монгол хүмүүс эзэмшиж байгаа. Үүгээр би баялаг бий болж байгаа байдал арай тэнцвэртэй болж байгааг хэлэх гэсэн юм. Ашигт малтмалын баялгийг хувьцаагаар дамжуулж олон нийт хүртэх юм бол уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байх болов уу. 2006 онд уул уурхайн компаниуд руу их дайрсан шүү дээ. Хэтэрхий нэг талаа бариад байвал түүн шиг ойлгохгүй байдал гарахыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар уул уурхайн компаниуд ч гэсэн монгол хувь нийлүүлэгчдээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа монгол хүмүүст ойлгуулах талаар илүү их ажиллах ёстой юм уу гэж бодогддог. Бид ч гэсэн гадны уул уурхайн компаниудад тэгж зөвлөдөг. -Монголын хөрөнгийн бирж дээрх компаниудын зах зээлийн үнэлгээ 2 тэрбум доллар байхад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын үнэлгээ 38 тэрбум ам.доллар байна гэлээ. Уул уурхайн өсөлтийг дотоодын бирждээ хэрхэн “наалдуулах” ёстой вэ? -Монголын Хөрөнгийн бирж дээр байгаа компаниудын санхүүгийн тайлан ил тод биш, засаглал тодорхойгүй, эзэд нь хувьцаагаа бөөгнүүлэх сонирхолтой байдаг. Хувьцаагаа задалж, хөрвөх чадварыг нь ихэсгэдэггүй. Энэ байдлаас болоод Монголын хөрөнгийн бирж сонирхолтой хөрөнгө оруулалт биш болчихоод байгаа юм. Гэхдээ Лондонгийн бирж менежмент хийснээр энэ байдал өөрчлөгдөх байх аа. Санхүү, засаглал нь ил тод болж, олон улсын стандарттай ижил болох байх гэж найдаж байна. Цөөхөн бөгөөд чанартай компаниудын хувьцаа гардаг болох болов уу. Монголд ажиллаж байгаа компаниуд монголчуудад хувьцаагаа эзэмшүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс ч IPO хийхэд нь харилцагч нартаа зориулж тодорхой хэмжээний хувьцаа авахад дуртай өгдөг. Монгол хүмүүс хувьцааг нь эзэмшээд, компанийн хөгжилд нь санаа тавих юм бол Монголд ажиллаж байгаа учраас өөрсдөд нь хэрэгтэй гэсэн ойлголт байдаг л даа. Тийм ч учраас Монголын бирж дээр хувьцаагаа гаргая гэж “Айвенхоу Майнз”, “Саутгоби ресурс”, “Рэдхил” компаниуд хөөцөлдөж байсан. Бид ч гэсэн “Айвенхоу”-гийн хувьцааг гаргаж өгөх гэж таван жилийн өмнө нэлээд ажил хийсэн. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийн стандарт, Үнэт цаасны хууль гадаадынхаас зөрдөг. Үндсэн зах зээлээ бариад явбал Монголын хуулийг зөрчсөн болох тул болгоомжилдог юм. Манай бирж Лондонгийн биржийн тусламжтайгаар маш хурдан нэг стандартад оруулчихвал энэ компаниудад давхар IPO хийж Монголын бирж дээр гарах байх. Тэгвэл нэг давуу тал нь компаниуд бүх тайлан, мэдээллээ Монгол хэлээр гаргах үүрэг хүлээнэ. Энэ нь эргээд Монгол хүмүүст нээлттэй болж, хөрөнгө оруулахад илүү амар болох болно. Нөгөөтэйгүүр, Монголын Хөрөнгийн бирж биржийнхээ хувьд сайжрах ёстой ч компаниудын санаачилга маш чухал. Бирж дээр сайн компаниуд байгаа ч хувьцаа хэтэрхий төвлөрчхөөд байна. 80-90 гаруй хувь нь нэг компани дээр төвлөрдөг. Бирж дээр байгаа компанийн удирдлагууд компанийнхаа ил тод байдал, засаглалыг сайжруулаад, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллээ сайн хүргэдэг болоод хувьцааныхаа бүтцийг задалж, өөр хувь нийлүүлэгчдийг оруулбал илүү их баялаг хуримтлагдах боломжтой. Үүнийг компаниудын томоохон хувь нийлүүлэгчид сайн бодоосой. Дотоодын зах зээл дээр сайн ажилладаг компаниудад хамгийн тохиромжтой зах зээл нь мэдээж Монголын Хөрөнгийн бирж байх болно. Дотооддоо сайн танигдсан брэнд, сайн компанитай хүн бол Монголын бирж дээр хувьцаагаа гаргах нь илүү ашигтай. Монголд их өсөлт бий болж байна, ийм их баялаг бий болж байна гэхээр гаднаас хөрөнгө оруулагчид ч ирнэ. Лондонд байгаа хөрөнгө оруулагч, Японд байгаа хөрөнгө оруулагчид Монголын бирж дээрх хувьцаанд хөрөнгө оруулахыг сонирхох болно. -Гэхдээ үүнийг хүлээхгүйгээр монгол хүмүүст Монголд бий болж байгаа уул уурхайн өсөлтөөс ашиг хүртэх, оролцох боломж хэр байна вэ? -Боломж байна. Түүнийг бий болгохын тулд ч бид ажиллаж байгаа. Сүүлийн нэг жилд монгол компани болон хувь хүмүүс хувьцаанд идэвхтэй хөрөнгө оруулдаг болсон. Энэ нь эдийн засгийн байдал сайжирсантай холбоотой. Хоёрдугаарт, ММС Монголын үндэсний компанийн хамгийн том IPO-г хийсэн. Энэ нь монголчуудын хувьцааны арилжаанд оролцох сонирхлыг нэмэгдүүлсэн болов уу гэж боддог юм. Бид ММС болон “Хүннү коал”, “Харанга ресурс”-ын IPO-д монгол хөрөнгө оруулагчдыг анхдагч зах зээлийн үнээр оруулсан. Эдгээр компанийн менежментэд монгол хүмүүс байдаг болохоор Монголчууд илүүтэй итгэж байсан л даа. Итгээд хөрөнгөө оруулсан хүмүүс ч алдаагүй. Ялангуяа өнгөрсөн жил IPO-д оролцсон манай харилцагчид маш ашигтай ажилласан. “Хүннү коал” гэхэд л IPO хийснээс хойш хувьцаа нь 8 дахин үнэд орсон. ММС IPO хийснээс хойших зургаан сарын дотор хувьцаа нь 40 гаруй хувиар үнэд орчихсон байгаа. -Ер нь уул уурхайн компанийн хувьцааг ямар үед авбал ашигтай байдаг вэ? -Хүмүүс хувьцаан дээр тоглоно гэж ярьдаг л даа. Тоглоно гэсэн үг буруу юм гэж би хэлэх дуртай. Энэ нь цаг хугацаагаа зөв олоод, хувьцааны судалгаан дээр үндэслэн ухаантай хөрөнгө оруулалт хийх юм бол ашиг олох боломжтой үйл ажиллагаа. Ер нь уул уурхайн компанийн үйл ажиллагааны шатлалыг ажиглаж байхад үнэ цэн нэмэгдэх хэд хэдэн үе шат байдаг. Нэгдүгээрт, нөөц тогтооход үнэ цэн нэмэгддэг. “Айвенхоу майнз” компани Монголд ирэхдээ хувьцаа нь 2 доллар байсан бол нөөц олсны дараа 15 доллар хүртэл өсч байх жишээтэй. “Хүннү коал” компани нөөцгүйгээр бирж дээр гарсан. Жилийн хугацаанд 400 сая тонн нөөц олоод, одоо уул уурхайн ашиглалтын лицензээ авах гэж байгаа учраас хувьцаа нь 8 дахин үнэд орчхоод байна. “Аспайр майнинг” компани бас л арав дахин үнэд орчхоод байгаа. Энэ нь мөн л нөөц олсонтой холбоотой. Анх өрөмдлөг хийх гэж 2 сая доллар босгож байсан. Одоо нийт зах зээлийн үнэлгээ нь 500 сая долларын үнэлгээтэй болоод байна. 330 сая тоннын коксжсон нүүрс Монголоос олсон томоохон компани боллоо. Мөн “Петро матад” компанийн үнэ цэн өсч байна. Дараагийн шат нь санхүүжилтэд шаардлагатай мөнгөө босгочихвол ТЭЗҮ-ээ боловсруулаад ашиглалтад ордог. Тэр үед нэлээд өсдөг. Энэ жил ашиглалтад орох компани гэвэл “Хүннү коал” байна. ММС үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэж байгаа нь хувьцааны өсөлтөд нөлөөлөх ёстой. “Мон Эн Ко” энэ жил ашиглалтад орох байх. Ердөө нэг л жилийн дотор гарч байгаа өөрчлөлтүүд шүү дээ. Энэ амжилтуудын араас шинээр компаниуд IPO хийж гарч ирж байна. Энэ их ашиг хөрөнгийн зах зээл дээр дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл Монгол орны нэг давуу тал нь барууны стандартаар сайн хайгуул хийгдээгүй. Бүх нутгийн маш бага хэсэг буюу 20-30 хувьд л геологийн хайгуул хийгдсэн гэдэг. Тэгэхдээ маш өнгөцхөн гадаргуу дээрх судалгаа хийгдсэн гэж байгаа. Энэ компаниуд мөнгө босгон Австралийн технологи, аргачлалаар газрын гүн рүү өрөмдлөг хийж байна. Менежмент нь сайн байх юм бол орд олох магадлал ч өндөр байгаа. -Та өсөлттэй байгаа компаниудын жишээг ярилаа. Хувьцаа эзэмшигчдээ эрсдэлд оруулж мэдэх бууралттай хувьцааны жишээг хэлээч? Хувьцааны үнэ буурахыг хэрхэн урьдчилж таамаглаж болох вэ? -Өссөн юм буудаг. Дандаа өсөөд байхгүй гэдгийг хувьцаанд хөрөнгө оруулагчид сайн мэддэг. МIСС индекст орсон компаниудын дийлэнх нь уул уурхайн компаниуд. Уул уурхайн компанийн хувьцаа эдийн засгийн циклийг дагаж өсч, урууддаг. 2008 оны төгсгөлд болсон хямралаар хувьцаанууд огцом унасан. “Айвенхоу майнз”-ын хувьцаа 15 доллар хүрч байснаа хамгийн доод талдаа 1.65 доллар болсон. BHP, “Рио тинто” гээд маш олон компанийн хувьцаа ингэж унасан. Гэхдээ дэлхийн эдийн засаг хямралаас харьцангуй хурдан гарлаа. Шалтгаан нь Хятадын эдийн засаг энэ хугацаанд саараагүй, харин ч хурдан өсч байсантай холбоотой. Энэ бол хамгийн их түүхий эд хэрэглэдэг эдийн засаг. Монгол улс энэ эдийн засгийн яг хажууд байгаа нь маш том давуу тал юм. Тиймээс ч хямрал Монголд харьцангуй бага нөлөөлсөн. Австрали уул уурхай өндөр хөгжсөн, маш их бүтээгдэхүүн экспортолдог орон. Хятадын эдийн засгийн өсөлт сайн байсан учраас том эдийн засгууд дотроос Австрали мөн л хямраагүй. Тиймээс хувьцаанд хөрөнгө оруулахдаа эдийн засгийн мэдээнүүдийг сайн харах хэрэгтэй юм. Эдийн засгийн нөхцөлөөс гадна компанийн менежменттэй ч сайн танилцах хэрэгтэй. Хайгуулын компанийн хувьд өмнө нь ийм үйл ажиллагаа эрхэлж байсан туршлага байна уу, орд олох магадлалтай байна уу гэдэг нь менежментийн туршлагаас хамаардаг. Хайгуулын шатаа дуусгаад үйлдвэрлэл рүү орох гэж байгаа компаниудын хувьд нөөц олох уу, үгүй юү гэсэн эрсдэл байхгүй. “Айвенхоу майнз” компани одоо үйлдвэрлэлээ эхлэх гэж байна. Ашиглалтад хурдан орох тусмаа хувьцаа нь хурдан үнэд орно. Зэсийн үнэ өсөх прогнозтой байгаа үед хувьцаа нь дагаад үнэд орно гэсэн үг. MIСС индекст байгаа байгаа компаниудаас үйлдвэрлэж байгаа нь их цөөхөн. ММС, “Саутгоби ресурс” хоёр л байна. Энэ нь Монголын уул уурхай дөнгөж эхэлж байгааг харуулж байгаа хэрэг. Уул уурхайн компаниудын хувьцааны үнэ нь ихэнхдээ төслийн хөгжлийн үе шатаас нь хамааран өөрчлөгдөж байдаг. Хувьцааны үнэ  -Танай хувьцааны судалгааны баг “Винсвэй” компанийг судалж байгаа юм байна. Энэ компанийг сонгох болсон шалтгаан нь юү вэ? -Судалгааны дүн хараахан гараагүй байна. Монголд байгаа уурхайнууд дэд бүтцээс хол. Дээр нь хөрөнгө оруулалтаа багаар эхлээд аажимдаа нэмэгдүүлэх замаар явж байгаа учраас энэ нь Хятадад төвтэй худалдааны компаниудад маш их боломжийг нээж өгч байна. “Винсвэй” компани гэхэд л Монголоос гаргадаг нүүрсний 70 хувийг худалдаж авдаг гэсэн мэдээ бий. Энэ компани Монголоос түүхий нүүрс худалдаж аваад боловсруулан өндөр ашигтайгаар зардаг. ММС компанийн өмнөхөн IPO хийсэн 2 тэрбум долларын үнэлгээтэй компани. Монголын нүүрсийг худалдаж аваад, угаагаад зарахад л ийм их ашиг олж байна. Яваандаа компаниуд хөрөнгө оруулалтаа сайжруулан угаах үйлдвэрээ Монголдоо байгуулбал “Винсвэй”-гийн маржин багасна. Нөгөө талаар Монголын төмөр замын бодлого тодорхой биш, төмөр зам баригдаагүй учраас Хятадын тээвэр хийдэг болон худалдаж авдаг компаниудад маш их боломж гараад байгаа юм. Хэрвээ төмөр замтай бол дундын хэрэглэгч гарахгүй. Дундын зуучлагч, дамжуулагчгүйгээр шууд эцсийн хэрэглэгчдээ очих болно. “Винсвэй” компани дараагийн 3-5 жилдээ маш их ашигтай ажиллах бизнес олоод авчихсан байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол шүү. Манай аналистын дүгнэлт хараахан гараагүй байгаа. Энэ жил гарсаар бид ММС, “Хүннү коал” компанийн судалгааг хийсэн. IPO-д нь оролцсон учраас харилцагчдынхаа хүсэлтээр энэ хоёр компанийг сонгосон юм. “Винсвэй”-гийн тухайд нүүрсний зах зээлийг харж байгаад сонгосон. Маш том маржин үүсчихсэн энэ бизнесийг их ашигтай юм байна шүү гэдгийг хүмүүст хэлмээр санагдсан. 2005 онд Монголд байгуулагдсан компани маш богинохон хугацаанд 2 тэрбум долларын бизнестэй болчихсон байна. Цаашид ч өсөх магадлалтай байна. Бид хувьцааны судалгаа хийгээд прогнозоор 20-иос дээш хувиар өсөхөөр гарвал худалдаж ав гэсэн дүгнэлт өгдөг. Дунджаар 10 хүртэл хувиар өсөхөөр байвал авсан бол хадгалж бай, аваагүй бол хүлээж бай гэж зөвлөдөг. Хэрвээ түүнээс доош хувьтай гарвал зарах хэрэгтэй гэсэн дүгнэлт өгдөг. Одоогоор судалгаа хийсэн хоёр компаниас “Хүннү коал”-ын хувьцааг энэ жилдээ олборлолт эхлэхтэй холбоотойгоор өсөх боломжтой, ММС-гийн хувьцааг энэ жилдээ 13 Хонконг доллар хүрэх юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Манай дүгнэлт гарснаас хойш “Хүннү коал”-ын хувьцаа нэлээд үнэд орчихсон байгаа. -Танай анализ хийж байгаа хувьцаануудыг харахад дандаа өсөх ирээдүй, боломжтойг нь сонгожээ. Хувьцаа эзэмшигчдээ хамгаалах үүднээс эрсдэлтэй компанийг ч гэсэн орхигдуулж болохгүй биз дээ? -Өөрийн чинь хэлж байгаа зөв л дөө. Хөрөнгө оруулалтын банк дандаа ав гэсэн зөвлөгөө өгөөд байвал хүмүүс итгэхээ больдог. Одоогоор бид сард нэг л компанийн хувьцааны судалгааг хийж байна. Зарим компанийг гадны банкууд их судалдаг. “Мо Эн Ко”-гийн хувьцааг зарах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг “Стандарт чартерд” банк гаргасан байна лээ. “Саутгоби ресурс”-ийг гэхэд л бараг 10-аад банк судалдаг юм билээ. Бид заавал 11 дэх нь болж ороод яах вэ. Судлагдаагүйг нь судлахыг хичээдэг. Монголчуудын сонирхдог хувьцааны судалгааг гаргахыг боддог. -Ер нь Монгол хүмүүс ямар компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ? -Монгол харилцагчид гадаадын бирж дээрх компаниудыг илүүтэй сонирхдог бол гадаадынхан Монголын бирж дээрх компаниудыг сонирхох хандлага ажиглагддаг. Гадаадын бирж дээрх компаниудад монголчууд хөрөнгө оруулах дуртай байдгийн гол шалтгаан нь мэдээлэл ил тод бөгөөд байнга гардаг, хувьцааны хөрвөх чадвар сайнтай холбоотой. Нэгээс хоёр минутад л хувьцаагаа заръя гэвэл зараад, авъя гэвэл авчихна. Бүсийн хэмжээгээрээ авах ч, зарах ч боломжтой. Тиймээс гадны бирж дээрх компаниудын хувьцааг илүүд үздэг юм. Монголын хөрөнгийн бирж дээр нэлээд хэдэн уул уурхайн компани байгаа. Нийт зах зээлийн үнэлгээ нь 1.6 тэрбум доллар. Эдгээрээс “Тавантолгой” ХК л ашигтай ажилладаг. Бусад нь үйлдвэрлэл явуулдаг ч ашигтай ажилладаггүй. Энэ нь нүүрсний үнийг төрөөс зохицуулж байгаатай холбоотой. Цахилгааны үнийг чөлөөлөхөөр яваандаа ашигтай болох байх. Гадны хөрөнгө оруулалтын сангууд ч хувьцааг нь нэлээд авч эхэлж байна. -Дотоодын бирж дээрх компаниудын хувьцааг сонирхож байгаа хүмүүст мэргэжлийн байгууллагын анализ их дутагдах юм. Монголынхоо бирж дээрх компаниудын хувьцаанд судалгаа хийдэггүй юм уу? -Бид судалгаагаа анх Монголынхоо бирж дээрх компаниудаас эхэлсэн юм. АПУ, “Говь” компанийн судалгааг хийсэн. Дараа нь харилцагчдынхаа хүсэлтээр гадаадын бирж дээр байгаа компаниудын судалгааг хийж эхэлсэн юм. Монголын бирж дээр байгаа компаниудад судалгаа хийх хүсэлтээ тавихад зарим нь ойлгодоггүй. Яагаад судалгаа хийх гэж байгаа юм, мэдээлэл өгөх үүрэг бидэнд байхгүй, та нарт ч шаардах эрх байхгүй гэх байдлаар ханддаг л даа. Гэтэл гадны компаниуд маш сайхнаар хүлээж авдаг. Бүх менежментээрээ уулзаад, мэдээллээ гаргаж өгдөг учраас ажиллахад амар байдаг. Монголын бирж дээр мэдээллээ чөлөөтэй хуваалцсан компани дээр судалгаа хийхгүй бол бидний дүгнэлт үнэн зөв гарч чадахгүй. АПУ, “Говь” компани нь олон улсын аудитаар тайлангаа баталгаажуулсан учраас бид судалгаа хийсэн. Менежменттэй нь ойрхон ажиллаж чадсан. Бид саяхан “Говь” компани дээр өмнө хийж байсан судалгааныхаа мэдээллийг шинэчилж тавьсан. АПУ-гийн судалгааныхаа мэдээллийг шинэчилнэ. “Тавантолгой” ХК-ийг ойрын үед судлах зорилт тавьж байна. Бидний бодлоор “Тавантолгой” ХК сонирхолтой хөрөнгө оруулалт байж магадгүй. Гэхдээ нөөц нь хэд болох нь ил биш болохоор хөрөнгө оруулалтын дүгнэлт гаргаж чадахгүй байна л даа. Монголын бирж дээр байгаа компаниудын нөөц их тодорхой бус байдаг. Гадаадад ЖОРК стандарттай учраас тооцоо шинжилгээ хийгээд, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхөд их амар байдаг л даа. -Энэ жил шинээр гарах IPO-д харилцагчдаа оролцуулах төлөвлөгөө бий юу? -Торонто дээр гарах 2 ч IPO-д оролцохоор ярьж хэлэлцээд явж байна. 2-3 сарын дотор Торонтогийн бирж дээр нүүрсний хоёр компани гарах юм билээ. Ярилцсан Н.Ариунтуяа The Mongolian Mining Journal |
| 38 тэрбумын бараг 10 хувийг Монгол компани болон Монгол хүмүүс эзэмшиж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|