 |
|
 |
|
Америк маягийн ардчилал уу, монгол ардчилал уу? |
|
|
 |
|
 |
Америк маягийн ардчилал уу, монгол ардчилал уу?
2011-04-22Дэлхий нийт дөнгөж өнгөрсөн зууны эхээр л ардчилал буюу эрх, эрх чөлөөний тухай сэхээрч эхэлсэн.  Гэтэл монголчууд эдүгээгээс 100 мянган жилийн тэртээ бөө тархийг хөгжүүлж, бөө гэгээрлийг олсон бөгөөд түүнийхээ үндсэн дээр бөө тархи бол эрх гэдгийг тунхаглаад, бөө тархийг хөгжүүлсэн хүнд л эрх эдлэх боломж нь нээгддэг жаягийг тогтоон нийхэмийг байгуулах үйлсдээ хэрэглэж иржээ. Өөрөөр хэлбэл, монголчууд одоогоос 100 мянган жилийн өмнөөс өөрсдийн эрхийн болон хариуцлагын тогтолцоо буюу монгол ардчилалыг онолын үндэслэлтэйгээр хөгжүүлж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Америк маягийн ардчилал нь хүмүүст тэгш эрх эдлүүлэхийг чухалчилдаг. Монгол ардчилал нь иргүнд бүрэн эрх эдлүүлэхийг чухалчилдаг. Америк маягийн ардчилал нь хүний идэгч, идсэндээ цэлмэг өдөр мэт сэтгэл нь ханагч, идэхдээ бусдыг хорлож иддэг амин чанаруудад нь эрх эдлүүлдэг тогтолцоо бол харин монгол ардчилал нь иргүний тархины өндөр хөгжилтэй холбоотой оюунлаг, гэгээлэг амин чанаруудад нь эрх эдлүүлдэг тогтолцоо болох нь тодорхой харагдана. Тэгэхээр ардчиллын утга учир, мөн чанар нь эрх эдлүүлэхдээ гол биш, харин хэнд, хэдийд, ямар хэмжээний эрх эдлүүлэхдээ чухал нь оршдог байна. Тэр тусмаа америк маягийн ардчилал шиг хүний амьтнаас ялгарахгүй идэлхүү амин чанарт эрх эдлүүлэх нь тэр амьтанлаг идэлхүү чанарыг нь тэтгэн дэвэргэж, хөөргөн дэмжиж, хүнийг мунхаглал руу нь хөтөлдөг байна. Ерөөсөө эрх гэдэг бол шагнал болох тухайд өмнө нь тодорхой өгүүлсэн. Тэгвэл хэний, ямар амин чанарт эрх эдлүүлнэ тэр л амин чанарыг тэтгэн дэмждэг. Тиймээс америк маягийн ардчилал бол хүний идэлхүү амин чанарт эрх эдлүүлснээрээ хүний идэлхүү болон мунхаг амин чанаруудыг бүр ч ихээр дэвэргэн хөөргөж байгаа хэрэг юм. Тэгэхээр эрх эдлүүлэх нь хэдийгээр маш зөв үйл явц боловч бас нарийн утга учиртай, зүй тогтолтой, онолтой үйл явц юм. Чухамхүү тэр эрх эдлүүлэх утга учир, зүй тогтол, онолыг монголчууд одоогоос 100 мянган жилийн өмнө олж харж, ухаарч сэхээрснээр хүний тэгш эрх биш, харин иргүний бүрэн эрхийг эдлүүлдэг монгол ардчиллыг бий болгон, хэрэгжүүлсээр иржээ. Монгол ардчиллын гол мөн чанар нь иргүний бүрэн эрх. Харин америк маягийн ардчиллын гол мөн чанар нь хүний тэгш эрх. Энэ хоёр ардчилал нь хоёулаа л хүмүүст эрх эдлүүлэхийг чухалчилж байгаагаараа ижил төстэй, дэвшилттэй боловч америк маягийн ардчилал нь хүн бүхэнд тэгш эрх эдлүүлэх, монгол ардчилал нь хүнээс иргүн болж хөгжигсдөд бүрэн эрх эдлүүлэх зорилготойгоороо ялгаатай юм. Монголын хүн амыг дотор нь -боулихайн бүлэг, -иргүний бүлэг гэж хоёр хуваадаг байжээ. Боулихайн бүлэг бол идэлхүү хижи гөрөөсний бүлэг. Энэ бүлгийнхэн дотроо бас 5 ангилагдана. Үүнд, -Хижи гөрөөс. Энэ нь идэхийг эрхэм болгогч босоо гөрөөс буюу хүн дүрс амьтан. -Хүн. Энэ нь идсэндээ сэтгэл ханагч хижи гөрөөс. Гэхдээ бусдыг хорлож байж иддэг хижи гөрөөс. -Булай. Энэ нь хоолоо олоход хоосролыг ашиглагч хижи гөрөөс буюу бэлэн хоолтой байдаггүй учир явж хайж, эрж олж идэгч хижи гөрөөс. -Булхай. Энэ нь идэхийгээ булаалгаж дассан хижи гөрөөс. Явж хайж, эрж олсон хоолоо өөр хижи гөрөөсд булаалгаж дассан хижи гөрөөс. -Боулихай. Энэ нь бусдын олсныг булааж идэгч хижи гөрөөс. Эндээс, эдгээр 5 зүйл хижи гөрөөсний зорилго нь булаах, булаалгах, хорлох, бузарлах гэх мэтээр өөр өөр ч бүгдээрээ идэлхүү амин чанарт хижи гөрөөс буюу амьтан болох нь илэрхий харагдаж байна. Тиймээс монгол ардчиллын тогтолцоогоор хижи гөрөөс болон хүний идэлхүү амин чанарт нь эрх эдлүүлдэггүй байна. Тэр тусмаа зөвхөн идэхийн тулд хорлож, бузарлаж, булааж, булаалгадаг энэ амин чанарт бүүр ч эрх эдлүүлдэггүй байжээ. Өөрөөр хэлбэл, боулихайн бүлгийнхэнд эрх эдлэх боломж байхгүй гэсэн үг. Учир нь, тэд өмнө нь өгүүлсэнчлэн эрх эдлэх боломж, нөхцлийг бүрдүүлж хангаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, бөө гэгээн тэнгэр тархийг хөгжүүлж, оюун ухаанаа хөгжүүлж, гэгээрүүлж чадаагүй учир эрх эдлэхгүй. Харин иргүний бүлгийнхэн дээрх бүх шалгуур, нөхцөл, боломжийг бөө тархиа хөгжүүлж, гэгээрлээр амьдрах чадвартан болсноор хангасан учир тэд эрх эдэлнэ. Гэхдээ бас учиртай, ялгаатай. Юу гэвэл, иргүнүүдэд хүний тэгш эрх шиг бүгдэнд нь тэгш эрх эдлүүлдэггүй. Монгол иргүнийг гэгээрлийг олсон түвшинг өөр нь дотор нь бас дэмч, элч, ил гэж гурав ангилна. Иргүнүүд бөө гэгээн тэнгэр тархийг хөгжүүлж, бөө гэгээрлийг олж, гэгээрлээр амьдрах чадвартан болж эрх эдлэх шалгуурыг давж, эрх эдлэх нөхцөл хийгээд боломжийг хангасан учир иргүнүүд түвшин түвшингөөрөө өөр өөр бүрэн эрх эдэлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, дэмч, элч, ил нар нь бүгд ижил тэгш эрх эдлэх биш, харин өөр өөр бүрэн эрхийг эдэлдэг байжээ. Чухамхүү үүнийг л иргүний бүрэн эрх гэж нэрлэдэг. Ингэж иргүнүүдийн хөгжүүлсэн тархи, олсон гэгээрлийнх нь төвшинд тохирсон ялгаатай бүрэн эрхийг эдлүүлдэгээрээ монгол ардчилал нь маш шударга тогтолцоо болж чадсан байдаг. Америк маягийн ардчилал нь хүний идэлхүү амьтанлаг чанарт эрх эдлүүлэх бөгөөд тэгэхдээ бүр бүгдэнд нь ялгал үгүй тэгш эрх эдлүүлж байгаа нь дэндүү шударга бус тогтолцоо болох нь америк маягийн ардчилал, монгол ардчиллын ялгаан дээрээс маш тодорхой харагдаж байгаа байх. Өөрийнхөө төлөө болон гэр бүл, улс нийхэмийнхээ төлөө тархи, оюун болон эрдэм, мэдлэг, хүч хөдөлмөр, авъяас билэг, хамаг байдгаа дайчлан ажиллаж, улс нийхэмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, үүргээ биелүүлэн ажиллаж амьдарч байгаа хүний эдэлж байгаа эрх нь траншейнд амьдарч байгаа хүний эдэлдэг эрхтэй ижил тэгш байна гэдэг хүний тэгш эрх гэгч үнэхээр шударга бус тогтолцоо болохыг хэлж өгнө. Эрхийн болон хариуцлагын тогтолцоо нь улс, нийхэмийн амьдралтай шууд нөхцөлдөгч үүрэгтэй. Тухайлбал, эрхийн болон хариуцлагын тогтолцоо хэдий чинээ шударга байна улс, нийхэмд шударга ёс төдий чинээ сайн тогтоно. Хэдий чинээ шударга бус байна улс, нийхэмд шударга ёс төдий чинээ муу тогтоно. Тэгвэл америк маягийн ардчилал нь өөрөө шударга зарчим дээр үндэслэн суурилж чадаагүй учир шударга бус ёсыг дэвэргэн хөөргөдөг. Тийм ч учраас өнөөдөр манай дэлхийд шударга ёс, шударга зарчим маш ихээр алдагдаад байна. Хэдийгээр америк маягийн ардчилал нь хүмүүст эрх эдлүүлэх боломжийг хайснаараа дэвшилтэт талтай ч хүний амьтанлаг идэлхүү чанарт нь эрх эдлүүлж байгаагаараа, бас тархиных нь болон амьдралынх нь чанарын түвшинг харгалзахгүйгээр тэгш эрх эдлүүлж байгаад түүний сул тал оршино. Ийм л учраас өнөөдөр америк маягийн ардчилал мухардалд орчихоод байна. Өнөөдөр арабын ертөнц бараг бүхэлдээ америк маягийн ардчиллын эсрэг хандсан. Бас латин Америкийн олон орон барууны бус үзэл баримтлалаар замнаж байна. Европ чимээгүйхэнээр хөгжлийн өөр гарцыг хайн бэдэрч байна. Гэхдээ гарцаа ерөнхийдөө марксизмаас хайж байна. Ялангуяа, Герман улс. Хуучны социалист, коммунист үзэл санаа, чиг баримтлалдаа үнэнч орнууд хэд хэд байгаа нь дэлхий нийтэд ингэж хөгжиж болох юм байна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. Энэ бүхэн нь америк ардчиллын нэр хүнд жилээс жилд унаж байгаатай шууд холбоотой юм. Ерөнхийдөө хүн төрөлхтний сэхээлэг хэсэг америк маягийн ардчилал болохгүй байна, мухардчихлаа гэдгийг ойлгоод, мэдэрчихсэн байгаа. Тийм ч учраас дор бүрнээ ил, далдаар хөгжлийн хамгийн оновчтой гарц, үзэл, онол, бодлогыг хайцгааж байна. Гэсэн ч тэд итгэн найдаж байсан америк маягийн ардчилал нь яагаад, юунаас болоод мухардав гэдгийг ойлгохгүй байгаа. Тэгвэл иргүний бүрэн эрхийг биш, хүний тэгш эрхийг эдлүүлсэндээ, бас хүний амьтанлаг идэлхүү амин чанарыг эрхийн тогтолцоогоор дамжуулан хөхүүлэн дэмжсэндээ америк маягийн ардчилал мухардалд ороод байна. Английн Ерөнхий сайд асан У.Черчиль “Ардчилал бол тийм ч сайн зүйл биш. Гэхдээ бид одоогоор түүнээс сайныг олж чадаагүй байна” гэж онцлон хэлсэн байдаг. Энэ бол дэлхийн сэхээлэг хэсэг ардчилал бүрэн төгс боловсорч чадаагүй гэдгийг мэдэж биш, мэдэрч байсных нь илрэл юм. Ардчилал бүрэн төгс боловсорч чадаагүйн шалтгаан нь онол байгаагүйд оршино. Аливаа онол бол урьдчилан харалт, урьдчилан мэдрэлт, урьдчилан тооцоололт, эдгээрт тохирсон удирдлага, чиглүүлэг байдаг. Тэгэхээр дэлхийн хүн төрөлхтөн онолгүй нийгэмийг хөгжүүлж ирснийхээ эцэст эрх, эрхийн тогтолцоо хэрэгтэй гэдгийг ойлгож ухаарсан ч тэр эрхийн тогтолцоог боловсруулах онол байгаагүй. Тийм учраас америк маягийн ардчилал өнөөдөр мухардчихаад байна. Аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд хөшүүрэг заавал хэрэгтэй болдог. Физикт хүч хожих хөшүүргийн хууль буюу механикийн алтан дүрэм гэж байдаг. Хүч хураая гэвэл хөшүүрэг хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл аливаа нийхэмд хүмүүсийг гэгээрүүлэн тархи, оюуныг нь хөгжүүлэх, хүслийн зүйтэн болгох, илүү өөдрөг амьдрах хөшүүрэг нь эрх юм. Энэ утгаараа эрх бол шагнал юм. Тэгвэл эрх гэдэг бол тухайн хүний улс, нийхэмийнхээ өмнө хариуцлагаа бүрэн үүрч, үүргээ бүрэн биелүүлэх хөшүүрэг нь гэдэг талаас олж хараагүй учраас америк маягийн ардчилал нь хүн бүрт ижил эрх эдлүүлсэн. Хэрвээ түүнийг олж харж, сэхээрч чадсан бол хариуцлагаа илүү үүрч, үүргээ илүү гүйцэтгэж чадсанд нь илүү эрх эдлүүлдэг, хариуцлагаа дутуу үүрч, үүргээ дутуу биелүүлсэнд нь бага эрх эдлүүлдэг онол, зарчимтай эрхийн тогтолцоог бий болгох байсан. Ингэж л америк маягийн ардчилал нь эрх болон хариуцлагыг, эрхийн болон хариуцлагын тогтолцоог бүрэн ойлгож ухаарч чадаагүй учир түүнд алдаа гарсан. Онолгүй учир тэрхүү алдааг олж харж, засаж залруулж чадахгүй байна. Шуудхан хэлэхэд, америк маягийн ардчилал нь хүний оюунлаг, гэгээлэг чанаруудыг биш, харин хүний амьтанлаг, зэрлэг бүдүүлэг чанаруудыг тэтгэн дэмжиж байдаг. Тийм ч учраас өнөөдөр манай дэлхий дээр болохгүй, бүтэхгүй бүхэн бий болж, хүмүүс мунхаглалын далайд живснээр хүний хорлол, хүний гай гэм газар авсаар байна. Үүнийг манай ухаант өвөг дээдэс хүний тэгш эрх хэмээх мунхаглал гэж нэрлэсэн буй. Ухаант өвөг дээдсийн минь сургаснаар хүний идэхийг нь эрх гэж үзэж байгаа бол тэр нь төрийн тураал аж. Төрийн тураал гэж юу болох тухайд: Ард түмэнд үндэсний алтан дээд гэриэ байдгийг Үл мэдэгч хэн ч хүн зэрлэг Их монгол улсад үүслийн гэгээн дээд үндэс байдгийг Үл ойлгогч хэн ч хүн мунхаг Эцсийн шийдвэрлэгч нь ард түмэн байдгийг Үл ойшоогч хэн ч хүн алуурч Зэрлэг, мунхаг, алуурч гурав нь төрийн тураал Хүн бол төрийн тураал, тархины тураал гэж сургасан байдаг. Тэгэхээр хүн зэрлэг, хүн мунхаг, хүн алуурч гурав нь төрийн тураал ажээ. Тэгвэл хүний тэгш эрх гэдэг эцэстээ төрийн болон тархины тураал бөгөөд энэ нь хүн зэрлэг, хүн мунхаг, хүн алуурч, хүн хорлол гэсэн хүний гай гэм, хүний нийгэмээр илэрдэг байна. Чухамхүү ийм учраас л бидний өвөг дээдэс онолтой явагчийн нийхэмийг байгуулахын чухлыг сургасан бөгөөд нийхэм онолтой байгуулагдан хөгжихүй дор мунхаглалаар амь зуугч хүн биш, харин гэгээрлээр амьдрагч иргүн төлөвшиж, хүний тэгш эрхийн тогтолцоо биш, иргүний бүрэн эрхийн тогтолцоо хэрэгжсэнээр хүмүүс гэгээрлээс гэгээрэлд зоригдон, улс нийхэм төвшин сайхны орон болдог байна. Ийнхүү ардчилал буюу эрхийн болон хариуцлагын тогтолцоо нь нийхэм тогтвортой, аюулгүй оршин тогтноход нь шийдвэрлэгч чухал үүрэгтэй нийхэмийн гол бөгөөд үндсэн амин чанаруудын нэг юм. Тэгэхээр өнөөгийн хүн төрөлхтөнд зөв оршиж, зөв амьдарч, зөв хөгжиж, зөв засаглахад нь хүний тэгш эрх эдлүүлдэг америк маягийн ардчиллаас илүүтэй иргүний бүрэн эрх эдлүүлдэг монгол ардчилал илүү чухал шаардлагатай байгааг уншигч та ухаарч, сэхээрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. З.Бат-отгон Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, физикч, философич, монгол судлаач, доктор (Ph.D)
Зууны мэдээ: |
| Америк маягийн ардчилал уу, монгол ардчилал уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
|
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог »»
|
|
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|