 |
|
 |
|
Нөхөд минь намайг улс төрд хурцалсан |
|
|
 |
|
 |
Нөхөд минь намайг улс төрд хурцалсан
2011-04-25Д.Арвиных гэдэг айлд өнжихөөр очлоо. Энэ нэрийг сонсоод УИХ-ын гишүүнийх гэж мэдэж байгаа биз ээ.  Бид тэдний гэрийг нь тансаг харшаар төсөөлж, гэрийн эзэгтэйг бол эдэлдэггүйг эдэлж, хэрэглэдэггүйг хэрэглэдэг хэмээн бодож явав. Төрийн түшээд ард түмнээсээ тасарчихсан баян амьдардаг гэсэн ойлголт өнөөгийн монголчуудын дунд түгээмэл болсны илрэл энэ байх л даа. Ингээд өнжих айлынхаа гэрт орлоо. Хаалга тайлж өгсөн охин манай сурвалжлах багийнхнаас бэргэсэн байртай угтлаа.
Гадуур хувцсаа тайлангаа гэрийн эргэн тойрныг ажиглаж зогсов. Хаалгаар ормогц дээд давхартаа гардаг хүрэн модон шат угтана. Өөдөөс цэлийх том өрөөнд буйдан, ширээ, ханын тавиур, зурагт харагдана. Жирийн л нэг айл. Бидний төсөөлсөн шиг байсангүй. Харин гэрийн эзэгтэйн дуу цаад өрөөнд сонсогдоно. Дуу гарсан чигт зүглээд орвол хоймроо Ногоон дарь эх залсан, голдоо цайны дугуй ширээ зассан жижиг өрөө байв. Д.Арвин гишүүн тэнд юм хум онгичин сууна. Хийж байгаа ажилдаа сатаараад биднийг ч анзаарсангүй. Нэг л дурамжхан аястай байснаа "Бүр гурвуулаа яваа юм уу" гэж хэлээд бидэн рүү харахад нь хэрэг бишдэх нь, өнжүүлэхгүй гэх нь дээ гэсэн бодол толгойд эргэлдлээ. Харин ашгүй цаг зав гаргаад зориод ирсэн биднийг буцаагаад гаргасангүй. "Манай бурханд мөргөөд сууцгаах уу. Та нарт цай өгье" гэхийг нь сонсоод тайвширч, бурхнаас адис аваад суув. Гэрийн эзэгтэй хэр баргийн хүнийг бурхандаа мөргүүлдэггүй гэнэ. Ойр дотныхныгоо л адис авахыг зөвшөөрдөг юм байна. Өвчин зовлонд шаналсан найз нөхөд нь "Танай бурханд мөргөе" хэмээн гуйж ирдэг тухай тэр ярьж байлаа. Түүний гэрт залсан Ногоон дарь эх бурхныг Буриадын "Иволга" хийдэд бүтээж, Аюуш хамба аравнайлж, цэвэр модоор урлажээ. Итгэлт хамбын биеийг ороож байсан таван өнгийн хадгаар бурхныхаа биеийг ороосон байна. Бурхнаа гэртээ залах тэр өдөр тэнгэр дэх сар зөвхөн Ногоон дарь эхийн толгой дээр голлон тусч, биеийг нь тойрон гэрэл цацарч харагдсан гэдэг. Бурхан ийм гэгээн, тэнгэрлиг хэмээн гэрийн эзэгтэй үнэн сэтгэлээсээ мэдэрч, биширдэг бололтой. Хаалга онгойлгож өгсөн охин шар будаагаар хайруулдаж хийсэн монгол цай бидэнд аягалав. Энэ охин гэрийн ойр зуурын ажилд тусалдаг нутгийнх нь хүүхэд гэнэ. Чухам түүний чанасан цай юу, гэрийн эзэгтэйн гарын цай юу гэдгийг нь мэдээгүй. Д.Арвин гишүүн гал тогоотой зууралддаггүй гэсэн. Тэр гэртээ хооллоно гэж бараг үгүй. Эрүүл мэнддээ их анхаарна. Өглөө босоод зөгийн балтай сүү, ус ууж, хөнгөн зууш иднэ. Өдөр нь ажлынхаа хойхно байрлах рестораны монгол лавшаанд нугасгүй гэсэн. Тэгээд л орой нь гэртээ ирээд хар чавга, үзэм, жимс гээд хөнгөхөн хооллодог учир гэртээ хоол хийх шаардлагагүй байдаг бололтой. Харин сонины сурвалжлагч ирсэн гээд үхрийн өвчүүний мах чанаж, өргөст хэмх, сонгиноор хачирлан дайллаа. Бурхантай тэр өрөө нь уран зураг ихтэй юм. Гэхдээ ханандаа хадаж чамирхаагүй байлаа. Учир нь худалдаж авсан зургуудыг хүнд бэлэглэх хоббитой гэнэ. Торгон дээр найман шарга морь урласан уран зураг хэний ч харцыг булаахаар сайхан бүтээл аж. Гэрийн эзэгтэй энэ мэтийн төгс урлагийн бүтээлүүдэд гар татдаггүй гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд В.Путины хөрөг зургийг дээш тавьсан нь нүдэнд содон туслаа. Д.Арвин гишүүн түүнийг биширдэг юм байна. "Монгол Улс хэний хүчинд тусгаар тогтнолоо олов. Орос улс байгаагүй, Сталин гэж хүн зөвшөөрөөгүй бол манай улс тусгаар улс болсон байх ч билүү, тиймээ" хэмээн тэр асууна. Үргэлжлүүлэн "Монголд бүтээн байгуулалт өрнүүлж, хот суурин байгуулаад, өвчин эмгэгт баригдсан, 500 мянга хүрэхгүй хүн амтай улсыг өөд татсан юм шүү. Тиймээс хойд хөрштэйгээ найрсаг харилцаатай байх ёстой гэж боддог "хэмээн бодлоо илэрхийлж байлаа. Монголыг тусгаар тогтносон улс байхыг хүлээн зөвшөөрснийх нь төлөө Сталинд тэр "хайртай" юм байна. Тиймээс Сталины 130 жилийн ойн медалиар түүнийг ОХУ-ын Коммунист намын дарга Зюгянов шагнаснаа илгээсэн гэнэ лээ. Энэ ярианууд бидний анх орсон өрөөнд өрнөсөн юм. Тэр өрөөнөөс гарч том өрөөг сонирхон буйдан дээр суулаа. Түүний үүсгэн байгуулсан "Их өргөө" компани энэ орон сууцыг 1997 онд барьжээ. Өөрийнхөө барьсан орон сууцанд амьдраад арав гаруй жил болж байгаа нь энэ. Тэр л үед авсан тавилгуудаа одоо хүртэл солиогүй гэнэ. Эднийх дээд, доод давхартайгаа нийлээд зургаан өрөө юм уу даа. Хоймортоо тавьсан ханын тавиур дээр гэр бүлийнхээ зураг, аавынхаа бичсэн номыг залжээ. Хүүхэд насных нь дурсамжийг эргэн сануулах тэр зургууд дээр бидний яриа төвлөрлөө. Түүний ээж цэргийн бүжигчин хүн. Урлагийн гэр бүлд төрж өссөн болохоор ч тэр үү Д.Арвин гишүүн багын л ганган хээнцэрт дуртай байж. Гэр бүлээрээ авахуулсан зурагт тавхан настай Арвин охин гар цүнх барин дэгжирхжээ. Өөр нэг зураг дээр гуравхан настай бяцхан охин дугуй малгай духдуулан тавьж гангарсан байв. Арван хүүхэдтэй айлын дунд охин мөртөө эгч нараасаа илүү гоёх гэж маяг хөөдөг байсан нь энэ. Гар цүнхээ ээжийнхээ будаг шунхаар дүүргэж барьдаг "шуналтай". Харин ээж нь театрынхаа ганц нэг будгийг хийчихээд хоосон шахуу цүнх үүрээд явдаг байсан гэж байгаа. Багын чамин ганган охин том болоод тэр зангаа хаясангүй. Гоё сайхан хувцсанд мөнгө хайрлахгүй цацдаг, чанар даасан эдэд гар татдаггүй явж иржээ.
ХУРАНДААГИЙН ЭРХ ОХИН
"Дуугаараа мөнхөрсөн хурандаа" гэсэн хүрэн хавтастай ном бол түрүүнд хэлсэн аавынх нь тухай ном юм. Аавынхаа бичсэн шүлэг, дууны үг, хэлсэн үг, бүтээлийг эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн нь энэ аж. Аюуш баатар, Халх гол, Ардын арми зэрэг Д.Дашжамц хурандаагийн зохиосон дуу өнөөг хүртэл дуулагдаж, тэр дундаа цэргийнхэн амандаа аялж явах нь олонтаа. Д.Арвин гишүүний аав нь байлдагчаас хурандаа, жагсаалын цэргээс хорооны захирагч хүртэл Зэвсэгт хүчинд насаараа зүтгэсэн нэгэн ажээ. 1939 оны Халх голын дайнд тавдугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хорооны Хүнд пулемётын суманд цэрэг, 1945 оны чөлөөлөх дайнд тулалдаж явсан ахмад дайчин. Саяхан аавынхаа "1945 оны чөлөөлөх дайны үед Хуягт бригадад зохиогдсон нам, улс төрийн ажил" сэдэвт эрдмийн цол горилж бичсэн бүтээлийг нь бүрэн эхээр нь олж авч бөөн баяр болсон гэсэн. Арвин гишүүн "Муу аав минь жаахан халахаараа би их баян хүн. 10 хүүхэдтэй хүн" гэж байнга бахархдагсан. Биднийг их эрхлүүлдэг ч, өглөө таван цагт босгож хичээл хийлгэдэг байсан даа. Манай бага дүүг гурван настай байхад аав минь таалал төгссөн. Нас барахынхаа өмнө намайг дуудаж гурван зүйл захисан. Миний охин сургуулиа дүүргээд цэргийн хүн болоорой, дүү нараа харж яваарай, улс орныхоо төлөө хэрэгтэй зүйл бүтээгээрэй гэж хэлсэн юм даа. Энэ бүх захиасыг биелүүлэхийг чармайж явна. Аавтайгаа Дорнодын Буйр нуурын хөвөөнд очиж тоглож байсан үе минь миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч дөө. Энэ зургийг хар даа. Миний аав ийм л сайхан хүн байсан юм шүү дээ" гэж зургийн альбомоо дэлгэн үзүүлж, бага насныхаа хөгтэй дурсамжийг ярина. Аавтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан зургийг нандигнан хадгалдаг ажээ. Ер нь аавын амин охин байсан бололтой.
21 НАСТАЙ ДЭСЛЭГЧ
Аавынхаа захиасыг биелүүлсэн тэрээр 21-хэн настайдаа дэслэгч болжээ. Аав нь зөрсөөр байж түүнийг МУИС-ийн түүхийн ангид оруулсан гэдэг. Дөнгөж сургууль төгссөн залуухан бүсгүй 221 дүгээр ангийн Армийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар хуваарилагдсан байна. Тухайн үед 163 эвлэлийн хороо ажиллаж байжээ. Дарга нар нь бүгд эрчүүд. Тэр дунд ганц эмэгтэй байсан нь Д.Арвин. Барилгын цэргийн ангид ажиллаж байсан болохоор эмэгтэй хүн гэж янгуучлан, ажлаас хойш сууж байгаагүй, адилхан эр хүн шиг ханцуй шамлаад ажил бүхэнд махруу зүтгэдэг байсан гэсэн. Эрчүүдийн тоглоом хатуу. Зарим үед сүнс хий үзэгдэл ярьж айлгана. Гэвч сүүлдээ ана мана үзэлцэн 30-аад насны олон эрсийг эвлэлийн ажилд татан оруулж зангиддаг байжээ.
ДЭНДҮҮ САЙХАН НАЙЗУУД МИНЬ
Д.Арвин гишүүн найзуудынхаа тухай яриад сэтгэл нь их хөдөлнө лээ. Тэрбээр яруу найрагч О. Дашбалбар, УИХ-ын гишүүн асан М.Зэнээ, Ш.Гүрбазар, алмас хэмээх сэтгүүлч Батбаяр, Ш.Уянга гээд голдуу яруу найрагч, сэтгүүлчтэй нөхөрлөж явжээ. Омог бардам, авьяас билэг танхай найрагчдын шүлгийг нь сонсоно, бичсэн бүтээлийг нь шимтэн уншина. Заримдаа тэд улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ноцтой зүйл ярихаар айх шиг болдог байлаа, тэд аргагүй л эх орноо гэсэн халуун сэтгэлтэй, ховорхон авьяастай, шулуун шударга зантай, сайхан хүмүүс байсан, даанч дэндүү богино насалсан даа хэмээнэ. Аав нь цэргийн дарга хүн ч олон дуу, шүлэг зохиосон яруу найрагч хүн байсан болохоор хүүхэд байхаасаа л Арвин гишүүн яруу найрагт "дурлаж", уран зохиолын номноос салдаггүй байжээ. Тиймээс ч голдуу уран бүтээлчидтэй найзалдаг байсан биз ээ. "Их өргөө" хэмээх барилгын компаниа байгуулаад бизнес хийгээд завгүй бужигнуулж явахад нь нөгөө л найзууд гүйгээд л ирнэ. Яруу найрагч Ш.Гүрбазар, Уянга, алмас Батбаяр гурав "Цаад Арвин чинь ямархуу ааштай байна, ууртай байвал мөнгө өгөхгүй ээ, сайхан зантай байвал уулзаад гаръя" хэмээн эхлээд шагайж хараад орох эсэхээ шийддэг байсан гэдэг. Сайхан зантай байна гэж таахаараа хөхрөлдсөөр тэр гурав орж ирэн өрөөнд нь байдаг жижигхэн ногоон диван дээр шахцалдан зэрэгцэж суучихаад л хууч хөөрнө. Ярианыхаа далимд мөнгө хэрэгтэй байна гэдгээ цухуйлгана. Заримдаа "Та гурав өгсөн мөнгөөр бүтээлээ туурвихгүй, хар ус гудраад, надад илүүдээ гарсан мөнгө алга" гэж аашлах үе бий ч май гээд өгөх нь түүнээсээ олонтаа. Тухайн үед "Халуун хөнжил" энэ тэр гээд дандаа хов жив бичдэг шар сонинууд борооны дараахи мөөг шиг олшров. Талийгаач, яруу найрагч Уянга "Сенсаци хэмээн хошуурч хар бараан зүйлийг бичсээр хүмүүсийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж байна, ухаарал бодрол хайрлах, хийж бүтээх урам зориг төрүүлэх нэг гэгээлэг сонин" гаргамаар байна гэсэн санал гаргаж л дээ. Тэгээд найрагч Ш.Уянга "Тайлбар бичиг" хэмээх сонин гаргаж, Арвин гишүүн санхүүжүүлнэ. Авсан хамаг мөнгөөрөө архи зооглочихно гээд гэргийг нь дуудан цалинг нь өгдөг байсан гэсэн. Яруу найрагч О.Дашбалбар маань улс төрд хөл тавиагүй бол амьд сэрүүн байж бүтээлээ туурвиж байх байсан ч юм билүү. Энэ агуу найрагч улстөрч болж, УИХ-ын гишүүн болчихоод Төрийн ордонд ийм бохир тоглолт өрнөж байна хэмээн шүүмжлэн газар шорооныхоо төлөө сэтгэл нь шимширдэг байсан даа. Нэг удаа "УИХ-ын чуулганы нээлт дээр яагаад тийм хувцас өмсөв өө, яг гитлер шиг онцгүй харагдаж байна лээ" гэхэд "Тэр чинь Сүхбаатар жанжны хувцас за юу" хэмээн тас тас хөхрөх дүр нь Арвин гишүүний санаанд нь тодхон үлдсэн гэсэн. М.Зэнээ агсан Арвин гишүүнийг цэргийн байгууллагад олон жил ажилласан, сайн бууддаг гээ биз дээ хэмээн анд дагуулж явна. Нэг дошны ард тарвага сахиулчихаад гарч ирэхээр нь "Буудаарай" гэдэг байжээ. "Онилсон бол алддаггүй байсныг бодоход та шаггүй мэргэн буудагч байж дээ" гэхэд Арвин гишүүн инээгээд "Цэргийн байгууллагад олон ажил ажилласан хүн яаж хоосонгүй байхав дээ" гэв. Зэнээ агсныг бие нь муудан Бээжинд эмчлүүлж байхад нь очиж уулзахад "Намайг чи УИХ-д орлож байгаарай. Очоод цаадуултай чинь би алалцаж өгнөө" гэж байсан даа хөөрхий минь, даанч тэгээд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэв. Нөхөд минь намайг улс төрд хурцалсан гээд Арвин гишүүн найз нөхдийнхөө хийж бүтээж байсан, хэрхэн хууч хөөрдөг байсан гээд гэгээлэг сайхан дурсамжаа ярихаар инээд алдан, тэднээр бахархан хуучилна. Харин эмнэлэгт хэвтсэн, эргэж очсон, таагүй мэдээ сонссон гээд гунигт зүйл хуучлахаар хоолойных нь дуу зэгэлтэн, нулимс нь цэлэлзэн, сэтгэл нь хямарч байгаа нь ажиглагдав. Тиймээс бид ярианыхаа сэдвийг хазайлган та голдуу л бүсгүй дээл өмссөн харагддаг, үзэж сонирхож болох уу гэсэн юм.
ШҮҮГЭЭ ДҮҮРЭН ДЭЭЛТЭЙ
Арвин гишүүн ч бидний хүсэлтийг уриалгахан хүлээж авч "Та нар үзэж сонирхмоор байвал бололгүй яахав" гээд дээд давхар руугаа дагуулан гарав. Хувцасны өрөөний хойморт тавьсан том шүүгээнд нь шар, ногоон, үзмэн ягаан гээд янз бүрийн өнгийн, гоёмсог материалаар, өвөрмөц загвар хийцтэй хийсэн монгол дээл олноороо өлгөөстэй харагдана. Булган дотортой дээл, хатдын өмсдөг байсан дээлний загвараар урласан өвөрмөц содон өмсгөл, ууж, хантааз, дан дээл гээд ёстой л өнгө өнгөөрөө, ёоз ёозоороо байдаг юм билээ. Яагаад бүсгүй дээл өмсдөг юм гэхэд "Манжийн дарлалд орохоос өмнө буюу 17 дугаар зуунаас өмнө монгол эмэгтэй хүн бүсгүй дээл өмсдөг байсан юм билээ. Харин харь орны дарлал, түрэмгийлэлд орсноос хойш эмэгтэй хүн гадаа гарч эр болж, гэрт орж эм болж бүстэй дээл өмсдөг болсон гэдэг. Уг нь эмэгтэйчүүд нь бүсгүй дээл өмсдөг байсан учраас бүсгүй хүн, эрчүүд нь бүстэй дээл хэрэглэдэг байсан учир бүстэй хүн гэж дууддаг байсан байгаа юм. Нэгэн археологийн олдвороос Хүннүгийн үед эмэгтэйчүүд нь бүсгүй дээл өмсдөг байсныг нотлох эд өлгийн зүйл олдсон байна лээ. Би өөрөө МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн хүн. Тиймээс ч түүхийн талаар судалж, археологийн олдворуудыг сонирхож, судалгаа шинжилгээний материалыг уншиж сонирхдог. Тэгээд ч монголчууд үндэсний дээл, хувцсаа зөв өмсөж байгаасай гэсэн үүднээс голдуу эртний монгол бүсгүйчүүдийн хувцасны загвараас санаа авч хувцсаа хийлгэдэг. 2220 жилийн өмнөх үеийн олдвор Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлигийн нарсны дэргэдээс олдсон. Тэр булшнаас дээрээ шүхэртэй сүйх тэрэг гарсан байна лээ. Ер нь монголчууд эрт дээр үеэс тансаг, ур хийц сайтай зүйл эдэлж хэрэглэж ирсэн. Энэ сүйх тэрэгний загварыг нь дуурайлгаж хийлгэсэн. Үүнийгээ Дуурлигийн нарсны дэргэд барьж байгаа Монгол хатдын хүндэтгэлийн цогцолбортоо зална. Би Монгол дээлээр гоёх дуртай" гээд дээл, хувцсаа бидэнд дэлгэн үзүүлсэн юм. Ташуу энгэртэй, ташаагаараа дүүрэн товчтой, мөр нь дэрэвгэр гээд өвөрмөц загвар хийцтэй, торгомсог, тансаг материалаар хийсэн өмсгөл, хувцсууд үнэхээр хараа булаах аж. Сор нь гялалзсан, содон загвартай цагаан саарал өнгийн булган шубыг бид заан "Энэ ямар үнэтэй вэ" гэж сонирхоход 20 сая төгрөгөөр авч байсан гэв. Тэрбээр "Би ямар үнэтэй адуу мал худалдан авч, энд тэнд тансаг хаус барих биш өөрөөсөө харамлаад ч яахав дээ. Хүссэн, таалагдсан хувцсаа л авдаг байсан. Хэндээ, юундаа зориулна гэж үхэн хатан шунаж, хадгалах вэ дээ. Би залуудаа хамгийн дэгжин, гоё, үнэтэй хувцсыг авч өмсдөг байлаа. Бизнес эрхлээд овоо ч ашиг олдог байж, нас ч залуу байж хувцас авах гэж л Сингапур, Япон руу нисдэг байлаа. Одоо тэгээд нас ч яваад, эдэлж хэрэглээд үзчихээр сонирхол буурдаг юм байна. Ямар өмсч, эдэлж үзээгүй ч биш гэж бодох болсон. Одоо харин сэтгэлийн амар амгаланг бодож, хүнд хэрэгтэй зүйл бүтээхийг чухалд үздэг болсон" гэв. Та нээрээ ядарсан хүмүүст хувцас, зүүлтээ ч тайлаад өгчихдөг гэж сонссон юм байна, тийм үү гэхэд "Яахав дээ. Тиймэрхүү зүйл байх ш дээ. Хүн өгөөмөр байвал, амьдрал чамд илүү ихийг өгдөг юм" гээд хариулж дуусаагүй байтал утас нь хангинав. Одоо оройны 9 цаг болж байна, та ажил хөөцөлдөөд гарах гэж байгаа юм уу гэхэд "Би чинь ажил хөөцөлдөөд оройхон орж ирдэг хүн. МҮОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Спорт ба эмэгтэйчүүд комиссын тэргүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга гээд олон сонгуульт ажлыг давхар хашна. Тэр бүрийг амжуулах гээд завгүй харайна шүү дээ. Спортыг хөгжүүлэхэд оруулж байгаа ажил үйлсийг минь Олон улсын олимпийн хорооноос үнэлэн Швейцарийн Лазань хотод 290 -ээд орноос Ази тивийг төлөөлөн намайг "Спортын зүтгэлтэн эмэгтэй" шагналаар шагнасанд маш их баярлаж байлаа. Бусдад тусалбал ажил үйлс аяндаа бүтдэг юм шүү дээ" хэмээв.
ХҮҮ НЬ ЭЭЖЭЭСЭЭ НУУГДАН САГС ТОГЛОЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Та ачтай болсон гэсэн, хэр халамжтэй эмээ вэ дээ гэхэд "Би чинь өглөө гараад орой орж ирдэг болохоор цаг зав бага гаргадаг тааруухан эмээ байх шүү. Ачийг бэрийн маань аав, ээж хардаг юм" гэв. Арвин гишүүний хүүг нь Од гэдэг. Сагсны лигт тоглодог байсан, шаггүй сайн тамирчин гэдгийг залуучууд андахгүй мэднэ. Түүний хүү гэргий, хүүхэдтэйгээ тусдаа Зайсан дахь байрандаа амьдардаг аж. Хүүгээ МУИС-ийн эдийн засгийн ангийг төгсөхөөр нь "Их барилга" компанийнхаа захирал болгосон ажээ. Бизнесээ хүүдээ даатгасан болохоор ажил төрөлд нь оролцоод байдаггүй гэнэ. Ганц хүү нь спортод нугасгүй нэгэн. Ямар сайндаа сургууль төгссөний дараа ээж нь "Одоо сагс гэж гүйхээ боль. Бизнесээ л хий. Эхнэр, хүүхдээ тэжээхийн тулд ажил хийх хэрэгтэй" гэхэд хүү нь "Спортоос зодог тайллаа. Амлая" гэжээ. Гэтэл найзууд "Офицерууд" хэмээх сагсны баг байгуулж л дээ. Тэгээд хүү нь ээжээсээ нуугдан сэмээрхэн очиж тоглож байгаад баригдсан удаатай гэнэ. Одоо бол хүү нь ээжийнхээ санааг зовоохооргүй бизнесмэн болжээ.
АМЛАЛТ ЗҮҮДЭНД ОРСОН НЬ
Д.Арвин гишүүн их шүтлэгтэй, уул, ус, овоондоо залбирдаг ажээ. Хаврын эхэн сарын шинийн найманд Хан хэнтийчүүдийн шүтдэг Өндөр хаан хайрханаа нутгийн зон олныхоо хамт олон жил тахиулж байгаа юм билээ. Тэрбээр, Дондогдулам хатанд зориулан өргөө босгоно гэж суурийн чулууг нэлээд олон жилийн өмнө тавьчихаад хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод орхижээ. Гэтэл зүүдэнд байнга орох болсон гэдэг. Тиймээс амласнаа биелүүлэх гэж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлигийн нарсны дэргэд Монголын түүхэнд мөнхөрч үлдсэн есөн их хатанд зориулан "Монгол хатдын их өргөөг" босгохоор барилгын ажлыг хийж дуусгаад ирэх зургадугаар сард нээлтийг нь хийхээр төлөвлөжээ. Тус өргөөний хойморт Өүлэн, Бөртэ, Мандухай, Дондогдулам гээд есөн хатны сэнтийг урлуулан залж, Цагаан дарь, Ногоон дарь эх бурхныг босгожээ. Хатдын их өргөө цогцолборынхоо зургийг бидэнд дэлгэн үзүүлж, монгол эмэгтэйчүүдийн улс орноо төвхнүүлэхэд оруулж байсан хувь нэмрийг хойч үе нь марталгүй дурсч байг гэсэн үүднээс босгож байгаа гэж байлаа.
Түүнээс та яагаад хүнтэй суухгүй байгаа юм бэ гэсэн асуултыг үнэндээ бэргэж бэргэж төгсгөлд нь асуучихлаа. Тэгсэн "Нэг удаа амьдрал зохиогоод бүтээгүй юм аа. Болохгүй зүйлийг хүчээр бүтээх хэрэггүй биз ээ. Аавыг минь нас барахад бага дүү маань гурван настай байлаа. Ах эгч нар маань бүгд тусдаа гарсан болохоор олон өнчин дүүгээ өсгөх үүрэг надад ногдсон. Амьдралд бие дааж зүтгэсэн надад эр нөхөр бодох зав чөлөө байгаагүй. Одоо ч тэгээд дэмий биз дээ" гэж тэр ярив. Ер нь тэр дайчин хүн юм. Тиймдээ ч эр нөхрийн нөмөр нөөлгийг үгүйлэхээргүй өөрийнхөө хүчээр элбэг хангалуун амьдарч чадаж яваа нэгэн бололтой. Тэрбээр цэрэг болон эвлэлийн байгууллагад арав гаруй жил ажил хийж байгаад 1980-аад оны сүүлээс л бизнесийн гараагаа аялал жуулчлалаар эхлүүлж байжээ. Ийнхүү илэн далангүй яриа дэлгэсээр хэдийнэ 22 цаг болсныг бид анзаараагүй байлаа. Түүний утас дуугарч, уулзах хүмүүс хүлээж байгааг сануулснаар бид тэднийхээс гарсан юм.
Д.ДОРЖПАГМА, Я.МӨНГӨНЦЭЦЭГ
"Өдрийн сонин"
|
| Нөхөд минь намайг улс төрд хурцалсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|