Монгол маань хаачив?
2011-04-25Уншигчдын хүсэлтийн дагуу энэ сарын 22-нд болсон “Бүх ард түмний их хуралдай” дээр Ерөнхийлөгч асан,  МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгийг нийтэлж байна.
Сүүлийн үед Монгол оронд зайлшгүй хариу шаардсан олон асуулт тулгараад байна. Харин эдгээр асуултад тэр бүр оновчтой хариу олдохгүй, төөрч будилах явдал бишгүйдээ гарч байна. Ялангуяа өнөөгийн эрх баригчид үнэхээр төөрч будилжээ. Тэд өөрсдөө төөрч, бусдыг ч мөн адил төөрөлдүүлэхийн тулд МАН-АНг бий болголоо.
МАН-АН бол нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэж, ард түмнээ ядуурал, ажилгүйдлээс авран гаргах гарц биш, харин өөрсдөө ард түмнийхээ хөрөнгө мөнгийг идэж шамшигдуулж байгаагаа нуун дарагдуулах, хэлсэн амласнаасаа бултаж зугтах, ард түмнийг хуурч мэхлэх гэсэн, гэнэдэж итгэсэнд бэлдсэн хавх мөн гэдэг нь хүн ардынхаа амь насыг хөнөөн хөнөөн байж, иргэдээ олноор нь эрэмдэг зэрэмдэг болгож, орон шоронд оруулан оруулан байж, 2008 оны луйврын сонгуулийн дүнг цаасан дээр “баталгаажуулсан”-аас хойш ард түмний 40 хувь нь ядуу зүдүү амьдарсан хэвээр, амласнаа хэзээ өгөх бол? хэмээн хүлээсэн хэвээр өнгөрүүлж буй өдөр хоног, сар, жил улиран одох тусам улам бүр ил тод болж байна.
Гэхдээ эрх баригчид нэг зүйлийг ойлгохгүй төөрч будилж байна. Тэд өөрсдийгөө хамгаалж, луйврын сонгуулиудаа нэг чичихэд л цоордог цаасан дээр баталгаажуулсан, харин ард түмэн тэр сонгуулиудын дүнг оюун ухаандаа хүчингүйд тооцсон, зүрх сэтгэлээрээ хүлээж аваагүй юм. Ийм луйвраар бий болсон төр, засгийг хууль ёсны бус, хууль эрх зүйн чадамжгүй төр, засаг гэдэг билээ.
Гэхдээ МАН-АН дотор одоогоор харьцангуй цөөн ч гэсэн төөрч, будилж буйг мэдэж ойлгож, энэ будлиантай МАН-АН-гаас салахсан гэсэн сэтгэлтэй шинэ Шинэбаяртангууд байгаа гэдэгт итгэж байна. Тийм эх орончид олон болоосой гэж ерөөж, ард түмэн тэднийг шудрага дуу хоолойгоо өргөн гарч ирж, ард түмнийхээ талд зогсохыг хүлээж байна. Бас хүсэж байна. Албан тушаал, мөнгө хөрөнгөний талд биш, ард түмнийхээ л талд зогсоно гэдэг МАН-АН-гийн үед амаргүй ч, МАН-АН-гаас гарч байж л бодит амьдралын үнэнийг олж харна гэдэг нь ч бас ойлгомжтой.
Эрх баригчид өөрсдөө будлианыг тарьж, өөгшүүлж, МАН-АН-г буй болгосон учир тэд учраа ойлгож, алдаа дутагдлаа засахыг хүлээвэл нэг битгий хэл нилээд хэдэн хүний, бүр үеийн нас хүрэхгүй тул ард түмэн эх орныхоо хувь заяаны асуудлыг гартаа авч, өөрөө шийдэхээс өөр аргагүй болжээ. Ард түмний энэ хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болсон дуу хоолой улам тод томруун сонсогдож байна. Өчигдөр Төрийн ордноос хөөгдөн туугдсан ч энэ сайхан танхимд Ард түмний хүсэлтээр, шахалт шаардлагаар анх удаа зохиогдож буй Бүх ард түмний анхдугаар их хурилдай чухамхүү эдгээр хүнд асуултуудад хариу олоё, өгөе, мухардлаас гаргах гарцаа гаргая, үүний тулд нэгдэж зүтгэе, босч тэмцэе гэсэн эрхэм зорилгыг өмнөө тавьжэ. Энэ их хурилдайд эх орны маань дөрвөн, зүг найман зовхисоос эх оронч сэтгэлтэй баатрууд эр зориг гаргаж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотод хуран цугларчээ.
Та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Эрх баригчид бас нэг юмыг ойлгохгүзй байна. Танхим ард түмнийг чимэхгүй, харин ард түмэн танхимыг чимдэг билээ. Ард түмэнгүйгээ болсон төрийн ордны танхим хоосон бөгөөд хүйтэн, харанхуй бөгөөд эзгүй байна. Төрийн ордны танхим хэзээ ард түмнийх биш болсон бэ? Өнөөгийн эрх баригчид тэнд ард түмнээсээ нуугдан цугларч, Оюу толгойн гэрээ хэмээх монголын ард түмэнд хохиролтой гэрээг байгуулсан тэр өдрөөс хойш ард түмнийх биш болсон гэж хэлж болно.
Нэг энгийн жишээ. Оюу толгойн гэрээнд монголын тал 34-хөн хувьтай. Гэрээний дагуу нийт хөрөнгө оруулалтын 34 хувьтай тэнцэх хөрөнгийг монголын талын өр гэж бичсэн байгаа. Өөрийн баялгийг бусдаас зээлж авна гэж юу гэсэн үг вэ? Ийм тэнэглэл ганцхан Монголд байна уу, эсхүл өөр газар бас байна уу? Энэ өрийг эрх баригчид биш, ард түмэн л төлнө шүү дээ. Сурч боловсроё гэж байгаа хүүхэд залуусын мөнгөнөөс булаан авч, эрүүл саруул болоё гэж зүтгэж буй өвдөж зовсон хүмүүсийн мөнгөнөөс тасдан авч, үйлдвэр эрхэлж ажлын байр бий болгож, юм хийж бүтээе гэж зорьж буй бизнесменүүдэд ногдох хөрөнгөнөөс хураан авч төлнө.
Хоёрт, “Эрдэнэт” үйлдвэртэй адилхан тодорхой цаг хугацааны дараа өөрийнхөө баялгийн 51-ээс дээш хувийг монголын ард түмэн мэдэлдээ авах ёстой байсан. Гэтэл гэрээгээр хэзээ ч 34 хувиас дээш мэдэхээргүй, өөрөөр хэлвэл баялгаа хэзээ ч өөрөө мэдэхээргүй болсон байгаа. Ийм гэрээ хийсний дараа монгол хүн бүрийн тархи толгойд Монгол орон маань хаачив, байна уу үгүй юу, бид түүний иргэд мөн үү, энд хэн эзэн нь болоод байнаа? гэсэн асуулт босч, өдөр амар амгалан байлгахгүй, шөнө унтуулахгүй шаналган зовоож, цаашид ч энэ гэрээг засан застал эргэлдэж зовоох нь ойлгомжтой байна.
Ийм л утгагүй гэрээнд төрийн ордны хурлын танхимд гарын үсэг зурж сүржигнэсэн. Төрийн ордонд Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж, ард түмнээ өртэй болгож болдог, харин ард түмэн үнэн үгээ хэлж, зөв шийдвэр гаргаж болдоггүй болжээ. Одоо төрийн ордноо ч эгүүлж авах, Оюу толгойн гэрээг ч засах цаг болжээ. Энийг эрх баригчид биш, харин энд хуран цугласан ард түмэн л хийж чадна. Хийх ч ёстой.
Та бид ард түмэн нь чимж буй энэ сайхан танхимд улс орны хэрэг явдал, төр, засгийн үйл хэргийг тал талаас нь шүүн хэлэлцэж, дүн тавих болно. Хатуу дүн тавихаас эрх баригчид айг, харин та нар битгий ай. Ард түмний дүн хатуу байбайвал төр, засгийн үйл хэрэг цэгцэрнэ. Төрийн ордонд ашиг хонжоо, албан тушаалын төлөө амиа тавихаас буцахгүй зүтгэж буй этгээдүүдийн бялдууч үг, хоосон амлалт дуулдана, гэхдээ тэр бол хоосон амлалттайгаа адил хоосон л болсон танхим. Харин энэ танхимд эх орончдын хатуу боловч үнэн үг, бодитой амьдралын тухай халуун яриа өрнөнө. Ард түмний танхимд хэлсэн үг, гаргасан шийдвэрийн цуурай улс орны өнцөг булан бүрт хүрнэ, эх орноо гэсэн сэтгэлтэй болгоныг баярлуулна, зоригжуулна, эх орондоо эзэн нь болох хүслийг нь бадраана, эрхийг нь баталгаажуулна.
Монгол Улс маань ямар замаар яваад байна?
Шуудхан хэлэхэд буруу замаар. Ардчилал гэдэг үгээр алдаа завхрал болгоныгоо хаасаар байгаад энэ үг, ухагдахууныг утгагүй болгожээ. Энэ үгээр луйвар булхайгаа зөвтгөсөөр байгаад, энэ үгийг зөвхөн хэн ч юу дуртайгаа хийж болдог, эргээд хариуцлага хүлээдэггүй хэмээн тайлбарлаж ашигласаар байгаад ардчилсан нэртэй ч үнэн хэрэг дээрээ хамгийн хариуцлагагүй, ард түмнээсээ хамгийн хол хөндий төр, засгийг бий болгосон байна.
Монголын ардчилал бол хариуцлагагүйн дарангуйлал.
Монголын ардчилал бол эрх баригчдад дүн тавьдаггүй, дүрэмгүй, зарчимгүй, жудаггүй зүгээр л нэг тоглоом.
Хариуцлагагүйн дарангуйлалын илэрхийлэл нь МАН-АН, тэд тоглоомонд дуртай, жудаггүй тоглоомонд бүр ч дуртай.
Хариуцлагагүйн дарангуйлал бол эзэн нь амархан олддоггүй, буруутан нь сайн нуугддаг учир хамгийн аймшигтай дарангуйлал.
Ийм дарангуйллыг устгахын тулд эр зориг, эрдэм боловсрол, мэдлэг туршлага аль аль нь хэрэгтэй. Монголын ард түмэнд, энэхүү ард түмний танхимд хуран цугласан хүмүүст эр зориг нь ч байна, эрдэм боловсрол нь ч байна, мэдлэг туршлага нь ч байна.
Саяхан болтол буруу замаар яваад байгааг нь мэддэг, мэдэрдэг байсан хүний тоо цөөн байсан бол бол одоо ихэнх нь мэддэг, мэдэрдэг болсон байна. Буруу замаар яваад байгаагийн баталгаа бол луйврын сонгууль, худал хуурамч амлалт, баян, хоосны ялгаа улам бүр гүнзгийрч байгаа байдал, хээл хахууль гаарсан явдал, намууд төрийн толгой дээр сандайлан суусан байдал, монгол хүн эх орондоо алхам тутамдаа хүнд суртлын хана мөргөж амьдралаа алдаж, хувь заяагаараа тоглуулж байгаа явдал мөн.
Ер нь буруу замаар өөрсдөө яваад байна уу, эсхүл явуулаад байна уу?
Улс орон өөрөө буруу замаар явна гэж юу байхав, харин өнөөгийн төр засгийн эрхэнд луйвар булхайн аргаар гарч ирсэн эрх баригчид улс орныг маань ард иргэдээс нь залилахыг нь залилж, буудахыг нь буудаж, булаан авчихаад булхайгаа хуйвалдан нуун дарагдуулж, улс орны баялгийг ард түмнээсээ харамлаж, зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн ашиглаж байгаа нь тэд буруу замаар явуулаад байна гэсэн үг.
Тэгээд хэн ингэж хөглөөд байна, монголчууд өөрсдөө юу? Эсхүл гадныхан уу? Эсхүл гадныхны гар хөл болсон өөрийн толгойгүй, монгол гэсэн нэртэй ч эрэмдэг сэтгэлтэй этгээдүүд үү?
Шуудхан хэлэхэд энэ бүх бурууг гаднаа монгол царайтай ч сэтгэлдээ эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгаас уравсан этгээдүүд хийж байна. МАН-АН-гаар хааж нууж, төөрөгдүүлж байна. Ардчилал гэж бид ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэх биш, гадныхнаар, тэдний эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргаж үнэлүүлэхийг хэлдэг болоод уджээ. Хамгийн тод жишээ нь Оюу толгойн гэрээ, Таван толгойн шийдвэр. Одоо ардчилалыг гадныхны бус, харин ард түмнийхээ заавраар ажиллаж сурах зарчим хэмээн хаа хаанаа хатуу ойлгож, ард түмний эрх ашгийг урдаа тавьдаг улсуудаа урагш нь гарган дэмжиж, улс орныхоо эрх ашгаас уравсан этгээдүүдтэй хариуцлага тооцох цаг болжээ.
Хариуцлагагүйн дарангуйллаас хамаг Монголынхоо төлөө хүн бүр үүрэг хүлээдэг шудрага тогтолцоо руу орцгооё.
Хамгийн эхлээд Таван толгойг ард түмэндээ 100 хувь өгөе. Монгол хүн бүр Монголынхоо баялгийн эзэн болоё. Ингэж та бид эх орныхоо эзэн болсноо мэднэ, “ямар их хувь тавилангаар монгол хүн болсныгоо” ч мэдэрнэ. Энэ эрхэм үйл хэрэгт зүтгэх эр зоригтой хүмүүсийн эгнээ өдрөөс өдөрт өргөжиж, энэ том танхимыг ард түмний төлөөлөл дүүргэснээс харахад цаашид ч улам эрч хүчээ авах нь ойлгомжтой байна. Энэ танхим ард түмний тэмцэл хийхэд багадаж байна, тийм учир улс орноо, монгол хүнээ гэсэн, ядуурал, ажилгүйдэл, авлига хээл хахуулийн эсрэг шудрага тэмцлээ эрэлхэг зоригтой Сүхийн талбайд эвлэлдэн нэгдэж үргэлжлүүлэхээс өөр аргагүй.
Та биднийг эвлэлдэн нэгдэхийг хэн хүсэхгүй байна? Тэд айлган сүрдүүлж байна уу? Айгаад суух уу, айлгаад хөөх үү?
Эвлэлдэн нэгдэх эрх бол хүний язгуур эрхийн нэг. Саяхан Монгол орноо монгол хүндээ зориулан сайхан улс орон болгоё гэж санаа зориг шулуудсан хүмүүс санаа бодлоороо, эр зоригоороо эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж, МАХН-ыг үүсгэж, сэргээн байгуулсан билээ. МАХН-ын алдааг нь орхиж, амжилтыг нь арвижуулж, ажилгүйдэл, ядуурлыг арилгая, авлига хээл хахуультай тэмцэе, ард түмнээ өмөөрөе гэж шийдсэн хэрэг.
Гэтэл энэ язгуур эрхийг бүдүүлгээр зөрчиж, МАХН-ын нэрийг бүртгэхгүй өнөөг хүртэл луу унжсаар байна. Оюу толгойн гэрээг МАХН-ыг бүртгэхтэй адил ийм их цаг хугацаа гаргаж, ингэж нарийн судалсан бол тийм муу гэрээ болохгүй байсан бизээ. Эрх баригчид Оюу толгойн гэрээ өөрсдөд нь ашигтай тул яаран сандран байгуулсан, МАХН өөрсдийнх нь ардчилангуйлалын багийг хуулах гээд байгаа тул айгаад бүртгэхгүй санаатайгаар удааж байна.
Эвлэлдэн нэгдэх эрх нь хүсвэл эдэлдэг, хүсэхгүй бол мартдаг зүгээр нэг эрх биш ажээ. Энэ бол улс үндэстнээ боддог, эх орондоо эзэн нь болж амьдрая, амьдралаа өөд нь татая гэж зорьдог хүн бүрийн эрх гэхээс илүү үүрэг болсон байна. Энэ үүргээ үүрэхгүй бол 7 сарын 1-ний амь насаа алдсан хүмүүс шиг нэг нэгээрээ буудуулаад, нэг хэсгээрээ шоронд ороод, нийтээрээ доромжлуулж басамжлуулаад дуусах нь ээ.
Монголд муу төр, засаг байгаа нь “төрийн нууц” биш. Муу төр, засаг байх нь хүсмээргүй ч бас гайхаад байх зүйл биш. Гэхдээ муу төр, засаг байхад сайн сөрөг хүчин байвал улс орноо аврах боломж бололцоо, гарц байна гэж хэлж болно. Тийм учир та бидний тэмцэл өнөөгийн муу төр, засгийг зайлуулаад улс орноо ард түмнийхээ заавраар аваад явчих сайн сөрөг хүчин төрүүлэх, бэлдэх давхар зорилготой.
Монголын ард түмэн эрх мэдлээ гартаа авая гэж байгаа л бол сайн сөрөг хүчин хаа нэгтээгээс өөрөө хүрээд ирэхийг хүлээх биш, харин дотроосоо өөрсдөө захиалж, өөрсдөө төрүүлж, өөрсдөө бойжуулж, өөрсдөө дэмжиж төлөвшүүлэх их үйл хэрэг юм. Эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж, үүргээ хүлээхийн утга учир үүнд оршино. Өчигдөр энэ танхимд монгол хүнийг боолчилж болдоггүй гэж хэлснийг та бид сонссон. Санал нэгтэйгээр дэмжсэн. Гэхдээ өнөөгийн эрх баригчид ард түмэндээ хэрхэн яаж хандаж байгааг харахад ард түмнээ боолчилсон юм шиг ааш авир гаргаж байна. Эзэн нь боолоо дарлахдаа хамгийн түрүүн басамжилдаг. Өнөөгийн эрх баригчдын гаргаж буй ааш араншин бол ард түмнээ басамжлах явдал гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Басамжлуулсан хүн удаан дуугүй тэвчвэл боол болно.
Монгол хүнийг боол болгож болдоггүй нь үнэн юм бол монгол хүн басамжлуулах дургүй нь бас үнэн байж таарна. Басамжлуулахгүйн тулд, боол болохгүйн тулд эвлэлдэн нэгдэе. МАХН гэсэн нэрээ ч авая. Сайн сөрөг хүчин болж, ард түмэндээ ирээдүй рүү гарцыг нь гаргаж өгөе. Ард түмэн ч нэрээ бодоё. Нэр нь МАН-АН болсон луйварчидаас эх орноо эгүүлэн авая. Монголын ард түмэн ядууран туйлдаж, дарга нар нь баяжжээ. Дарга нар нь ядуу, ард түмэн нь баян болгоё. Монгол хүн эх нутагтаа айлд байгаа юм шиг толгой хорогдон сууж, хэн хэзээ орж ирээд хөөх бол гэсэн шиг тухгүй амьдарч байна. Зарим нь өөрийн эрхгүй гадаадад гарч, ажил хөдөлмөр эрхэлж байна. Эх орондоо ард түмэн нь эзэн болоё, монгол хүн бүр хүн шиг амьдрах эрхээ эдлэе. Үүний төлөө эвлэлдэн нэгдэе.
Монгол хүн ажил байхгүй байгаа учир ядуу байна. Хуруу хумсаа хугалах шахаж байж олсон орлого нь хаана нь ч хүрэхгүй байна. Хангалуун амьдралтай болгохын тулд монгол хүнийг ажлын байртай болгоё. Ядуурлыг ард түмнээ гэсэн сэтгэл нь ядуурч хоосорсон дарга нартай хамт шахан зайлуулая. Шудрага ёс хүнд амьсгалдаг агаараас нь илүү хэрэгтэй. Байгалд хүчил төрөгч байвал амьтай болгон амьдарна. Нийгэмд шудрага ёс байвал хүн бүр хөгжинө. Шудрага ёс байхгүй бол хүн бүр хүчил төрөгчгүй болсон өвс ургамал мэт гудайна, басамжлуулна, боолчлогдоно.
Нийгмийн хүчил төрөгч - шудрага ёсыг тогтоож, цээж дүүрэн амьсгалая, өөрсдөө ч хөгжицгөөе, улс орноо ч хөгжүүлцгээе. Монголчууд нас үл харгалзан ямагт залуугаараа байдаг улс. Залуу учраас насны хувьд хөгшин ч, залуу ч шудрага ёсны төлөө, өөрийнхөө төлөө гэхээс илүү өрөөлийн төлөө дуу хоолойгоо өргөдөг. Тэр чанарыг нь ч үнэлэхдээ монголчууд өрөвч зөөлөн сэтгэлтэй улс гэдэг. Өөрийн хэргээс илүү өрөөлийн үйлс бүтэх ёстой гэж боддог ард түмэн мөнхийн залуу байдаг. Залуучууд зоригтой, залуучууд тууштай.
Залуу сэтгэлтэй ард түмний зориг бүхнийг ялна. МАН-АНг ч арилгана. Монголоо ч аварна.
2011 оны 4 дүгээр сар 23. Улаанбаатар хот. |
| Монгол маань хаачив? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (10) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ýíý ýíõ áàÿðò òîëãîé ãýæ áàéíà óó ºìíº íü óíòààãààðàà òýð îëîí àëáà õàøñàí áîëæ áàéíà óó ¿ã¿é áîë àðä ò¿ìíýý äîðîìæëîîä áàéíà óó
2011-04-25 | 16:06:35 | 202.179.10.162 | |
Зочин боли до чамаар монгол улс дутахгуй за, зайлаа чи бас ямар юм хийх гээд дубчигнээд бгаа юм бэ
2011-04-25 | 15:58:12 | 222.91.160.158 | |
Зочин Сайхан үнэнэ бичиж хэлж. Одоо муусайн шаарнуудыг үр хүүхэд, үндэс угсаагаар нь байх ёстой газар нь аваачих цаг болсон. Хэн нь хийгээд хийгээд магнайн үрчлээ нь арилахгүй. 2 хоног сэтгэл амар амарч чадахгүй хэн нь хэний нусгай нь тэр хүний жилийн хөдөлмөрийг 1 цагт наргиж дуусгаж байна. Бид одоо болноо. Хамгийн сайхан гэгдэж байгаа Норвеги Дани улсуудад ч нийтээрээ л сайхан байх юм даа.
2011-04-25 | 15:29:58 | 61.50.142.28 | |
Зочин Ýíõáàÿð Øèíýáàÿð íàðûã äýìæèå Õóâüñãàë õèéõ õýðýãòýé ø äýý.
2011-04-25 | 15:26:10 | 202.179.20.201 | |
Зочин Ýíõáàÿð Øèíýáàÿð íàðûã äýìæèå Õóâüñãàë õèéõ õýðýãòýé ø äýý.
2011-04-25 | 15:26:10 | 202.179.20.201 | |
Зочин Ǻâ Ýíõáàÿðûã äýìæèæ áàéíà.
2011-04-25 | 15:25:30 | 202.179.20.201 | |
Зочин Õóâüñãàëûã õèéõ õýðýãòýé. Áàò-¯¿ë õ¿ðòýë Ìîíãîëä òàéâàí õóâüñãàë õèéå.Òèéì òóðøëàãàòàé ãýæ áè÷ñýí áàéíà ëýý.
2011-04-25 | 15:24:58 | 202.179.20.201 | |
Зочин ene hun er ni ymar sanaatai yah geed bga ym turiin deed 3 suudald bugded ni suuj bhdaa yu hiij baisan ym avilagaliin zagalmailsan etseg minee
2011-04-25 | 15:22:58 | 112.167.238.143 | |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|