 |
|
 |
|
Энхийг сахиулагчид энэ цагийн дандар баатрууд |
|
|
 |
|
 |
Энхийг сахиулагчид энэ цагийн дандар баатрууд
2011-04-25УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдтой ярилцлаа.  -УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Танай яамны ажилд ч үнэлэлт, дүгнэлт өгч байгаа. Хэрэв сайд таныг салбарынхаа ажлыг өөрөө дүгнээч гэвэл ямар дүн тавих вэ?
-Монгол Улсын Батлан хамгаалах салбарыг удирдаж байгаагийн хувьд ажил төрөл маань ямархуу түвшинд байгаа талаар өөрийн үнэлэлт дүгнэлт мэдээж надад бий л дээ. Гэхдээ өөрөө толгойлдог салбартаа дүн тавих нь хаашаа юм. Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орсноор энэ хавраас эхлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг парламентаар хэлэлцэж байгаа нь зөв зүйтэй, ажил хэрэгт тустай хэлэлцүүлэг болж байна гэж ойлгож байгаа. Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Засгийн газрын хөтөлбөрийн манайтай холбоотой хэрэгжилтийг хэд хоногийн өмнө авч хэлэлцсэн. Ойрын өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дүгнэж, цэгнэж ярих байх. Байнгын хорооны болон намын бүлгүүдийн хурал дээр гишүүд санаа авмаар цөөнгүй зүйл ярьж байна лээ. Тэр бүхнийг цаашид ажилдаа тусгаж ажиллана. Чухамдаа бидний ажилд бодит дүнг Их Хурлын гишүүд л тавьж таарна. Түүнээс гадна иргэд сонгогчдын хатуу шалгуур бий. Таны асуултын хариулт болгож хэлэхэд манай яамныхан Их Хуралд гаргаж өгсөн танилцуулгадаа Засгийн газрын 4 жилийн хөтөлбөрт тусгагдсан манайтай холбоотой заалтуудын хэрэгжилтийг 2010 оны байдлаар 66.5 хувь гэж дүгнэсэн байна лээ. Сайдын хувьд ч би иймэрхүү багцаатай байгаа болов уу гэж бодож байна. 2010 оны ажлын үр дүнгээр яамдыг Засгийн газрын ХЭГ-аас шалгаруулсан байна лээ. Үүгээр манай яам нэгдүгээрт орсон. Ер нь батлан хамгаалахын ажил үйлс өөдрөг талдаа байгаа гэж хэлж болох байх. Батлан хамгаалахын шинэчлэл өнгөрсөн 3 жилд гайгүй хийгдсэн гэж үздэг. Энэ жилийг шинэчлэлийн шийдвэрлэх жил болгож зарлаад том том зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллацгааж байна.
-Ерөнхий зүйл яривал бүх л яамдад хийсэн бүтээсэн зүйл байгаа. Тиймээс танай яамнаас хамгийн сайн хэрэгжүүлсэн, хэрэгжихэд хамгийн төвөгтэй байгаа хоёр асуудлыг онцолж ярилцвал ямар вэ?
-Тэгье. Засгийн газрын хөтөлбөрийн 5.2.2-т заасан “НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх” зорилт өнгөрсөн хугацаанд хамгийн амжилттай хэрэгжиж байгаа гэж үзэж байна. Яг он, сараар яривал ийм ажиллагаанд оролцогсдын тоо ихээхэн хэлбэлздэг. Жишээ нь, 2010 онд манай энхийг сахиулагчид Чадад анх удаа бүтэн сектор хариуцан үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын цэргийн хүчнийг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
Энэ үед нэг ээлжинд бид 264 цэрэг дайчдаа Африк тив рүү илгээж байлаа. Гэтэл манайхаас биш, НҮБ, Чадын Засгийн газрын харилцан үл ойлголцлоос хамаараад Чад дахь энэ ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон. Ингэхээр нэг ээлжинд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэж байгаа дайчдын тоо цөөрчихөж байгаа юм. Гэвч амьдрал баян. Чад, Сьерра-Леонд манай ажиллагаа дуусч байхад Суданд Монголын зэвсэгт хүчин анх удаа цэргийн хээрийн 2-р шатны эмнэлгээ дэлгэж байх жишээтэй. 2-р шатны эмнэлэг гэдэг маань ажиллагааны бүсэд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, цэргийн багт мэс засал, сэхээн амьдруулах зэрэг нарийн мэргэжлийн төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг нэг ёсны томоохон клиникүүдтэй ижил зиндааны эмнэлэг байдаг.
Манай эмч, сувилагчид АНУ-аас тусламжаар ирсэн хэдэн сая долларын өртөгтэй тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгслээ дэлгэчихээд алс Африкт олон улсын энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хамгаалж байна гэсэн үг. Афганистанд бид саяхан нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургагч багш нараа илгээлээ. Бүр 2003 оноос Монголын зэвсэгт хүчин их бууны сургагч багш нараа тийш нь явуулж Афганистаны үндэсний армийн офицер, ахлагч нарыг хэдэн мянгаар нь их буучин болгож бэлтгэсэн. Тэгвэл одоо нисдэг тэрэгний нарийн ширийн зүйлд афган нөхдөө сургаж байна. Ингэхээр манай энхийг сахиулагчид жилээс жилд чадваржиж байгаа нь гарцаагүй биз.
Манай 2300 офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид Сьерра-Леоны тусгай шүүхийн аюулгүй байдлыг 5 жилийн хугацаанд найдвартай хамгаалж сая энэ үүргээ дуусгалаа. Энэхүү ажиллагаа дууссантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс энэ 3-р сарын 3-ны өдөр гаргасан 1971 дүгээр тогтоолд Монголын цэргийн багт тусгайлан баяр хүргэсэн байна лээ. Үе залгамжилсан цэргийн алба хаагчид гэдэгчлэн манай зэвсэгт хүчинд ажиллагаа дамжсан туршлагатай, хал үзсэн энхийг сахиулагчдын бүхэл бүтэн үе бойжиж байна. Зэвсэгт хүчний 311-р ангийн захирагчийн орлогч дэд хурандаа Б.Баатар, 330-р ангийн захирагчийн 1-р орлогч дэд хурандаа Б.Эрдэнэбат, Батлан хамгаалахын их сургуулийн тэнхмийн дарга дэд хурандаа Ц.Гандорж, 150-р ангийн ротын ахлагч ахлах ахлагч Т.Энхбаатар, Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийн ахлах багш хошууч А.Балжинням нар хамгийн олон удаа буюу тус бүр 5 удаа үүрэг гүйцэтгэн Ирак, Косово, Сьерра-Леон, Чад улс дахь энхийг сахиулах ажиллагааны анхдагчид гэж зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Би тэднээрээ бахархдаг.

Монголын Батлан хамгаалахын сайдын хувьд анх удаа Пентагонд албан ёсоор 3-р сард айлчлахдаа, Португалийн Лисбонд улсынхаа Ерөнхийлөгчийн хамт НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохдоо, дөнгөж сая Сөүлд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жиний урилгаар айлчилж хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийхдээ ч Монголынхоо эгэл бор цэргүүдийн ачаар энэ бүх урилгыг хүлээн авч, үүний үр дүнд манай салбарын шинэчлэл урагшилж байна гэдгийг юун түрүүнд мэдэрч байснаа хэлье гэж бодож байна.
Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралт гээд хүнд хэцүү сорилтуудыг манай зэвсэгт хүчний алдар гавьяат ахмадууд нэр төртэй даван туулсан. Тэдний залгамж халаа шинэ цагийнхан энэ үеийн зэвсэгт хүчний дүр төрхийг тодорхойлж байна гэж би итгэлтэй хэлнэ. Чухамдаа манай энхийг сахиулагчдын шилдгүүд бол орчин цагийн Дандар баатрууд гэж би бас хэлнэ.
-Та дандаа гэгээлэг зүйл ярилаа. Энхийг сахиулахтай холбоотой бүх юм ногоон гэрлээр бүтэж байгаа гэсэн үг үү?
-Яаж тийм юм байхав дээ. Харин ч хамгийн их эсэргүүцэл дунд хамгийн их амжилт олж байгаа ажиллагаа бол энхийг сахиулах гэж би ойлгодог. Бодлогын түвшинд бол энхийг сахиулахыг эсэргүүцээд болиулъя гээд байгаа зохион байгуулалттай хүч үгүй. Төр засгийн түвшинд сайн дэмжлэгтэй байгаа. Хууль нь өнгөрсөн онд шинэчлэгдэж сайжирсан. Харин зарим улс төрчид эргэлзээ байдаг. Байж ч болно. Тэд юу гэдэг вэ гэвэл Л.Болд хэдэн цэргүүдээ Африк явуулчихаад энд бэлэн байдал алдагдуулж байна гэдэг. Хуулиар Монголын зэвсэгт хүчин эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхэд цаг ямагт бэлэн байхын тулд манай зэвсэгт хүчний ангиуд, цэрэг дайчид байнгын бэлтгэл сургууль хийж байх ёстой л доо. Манайхан зохих хэмжээнд хийж дадсан. Гэхдээ галт хэрэгсэл, сум, нөөц хэрэгслээс авахуулаад дутагдаж гачигдах юм зөндөө. Тиймээс байнгын бэлэн байдал гэдэг яг үнэндээ асуудалтай тулгардаг. Энэ байдлыг гэтлэхэд тус болж Монголын зэвсэгт хүчний байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангахад онцгой хувь нэмэр оруулж байгаа ажиллагаа бол энхийг сахиулах. Тиймээс энд бодлогын түвшинд ч, үйл ажиллагааны хувьд ч ямар ч ухралт байх ёсгүй гэж би хатуу боддог. Түүний төлөө ч болохгүйгээс болохыг нь хүртэл зүтгэж байгаа.
Энэ оны эхээр Монголын зэвсэгт хүчин НҮБ-аас Зааны ясан эрэг улсад хэрэгжүүлж байгаа энхийг сахиулах ажиллагаанд батальоны хэмжээний бүрэлдэхүүнтэй оролцох урилга хүлээн авсан. Энэ бол манайханд том шанс байсан. Чад, Сьерра-Леоны ажиллагаа дуусгавар болсноос тэр. Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээд түвшинд манай оролцоог дэмжсэн л дээ. Харин түүнээс доогуур ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаа алдсанаас болж бид энэ ажиллагааг хэрэг дээрээ алдахад тулаад байна. Би үүнд маш харамсаж байгаа. Хэрэв манайхан энэ ажиллагаанд батальон оролцуулж чадсан бол энэ жилдээ гэхэд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 10 тэрбум төгрөг НҮБ-ын нөхөн төлбөрөөр орох байлаа. Үүгээр бид энэ жилдээ багтаж барихаар төлөвлөсөн 300 айлын сууцаа өлхөн санхүүжүүлэх байсан. Манай цэргийнхэн чинь насаараа ангиас анги, аймгаас аймаг, сумаас сумдын хооронд нүүдэллэж явдаг улс. Сонголтоороо биш тушаалаар шүү дээ. Насны эцэст орон байр ч үгүй үлддэг. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлтийг батлуулснаар энэ асуудлыг шийдвэрлэх бололцоо гарч байгаа ч төсөв мөнгө хомсдолтой хэвээр л байна. Чухам ийм л зорилгод тэр 10 тэрбум төгрөг зарцуулагдах байсан юм.
Энхийг сахиулахыг ил далд эсэргүүцэгчдийн өөр нэг гаргаж ирдэг үндэслэл нь эрсдэл. Л.Болд хэдэн цэргээ мөнгөний төлөө дайн байлдаантай газар руу явуулж байна. Одоо болно, үүгээр хязгаарлая, бүр зогсооё гэцгээдэг. Зогсоож болно л доо. Гэхдээ үүнээс цэрэг дайчид маань лав хожихгүй. Монголын зэвсэгт хүчин хожихгүй. Үүнийг би баттай хэлнэ. Мэдээж Афганистанд явах амралтад очиж байгаатай адилгүй. Би нэг удаа цэргүүдээ Афганд газар дээр нь очиж эргэсэн. Манай төлөөлөгчдийг очихоос өмнө зарим орны сайд, дэд сайдад халдсан учир хамгаалалтын өндөр зэрэглэлд биднийг авсан. Намайг 3 сэтгүүлч дагалдан явсан. Сэтгүүлчид, цэргийнхэн бид бүгд хамгаалалтын хантааз зэргийг оролцуулаад 17 кг жинтэй тээш биедээ авч явдаг байлаа. Амьд үлдэхийн баталгааны тулд шүү дээ. Тэгэхээр ямар ч ажиллагаа эрсдэлтэй гэдгийг бүх түвшиндээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Бид яаман дээрээ ярьж байгаад “Монгол цэргүүд Иракт” баримтат кино бүтээлгэсэн юм. Тэнд 5 жилийн турш манай 10 ээлжийн 2000 орчим дайчин Иракт байнгын халдлага дайралтад өртөж байсныг үнэн мөнөөр нь үзүүлсэн. Үүнээс ард иргэд маань, тэр тусмаа хүүгээ, охиноо энхийг сахиулахаар явуулж байгаа цэргүүдийн маань ар гэрийнхэн ямар хүнд хэцүү нөхцөлд монгол цэргүүд үүрэг гүйцэтгэдэг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон байх.
Нөгөөтэйгүүр монгол хүний аз, хийморь лундаанд, монгол цэргийн сүр хүчинд бид итгэдэг. Бурхан харж үзсэн юм байлгүй. Өнөөдрийг хүртэл ямар нэг том эрсдэл хүлээгээгүй байна. Гэхдээ огт хохиролгүй өнгөрсөн гэвэл худал. Энэ дашрамд эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, энхийг сахиулах ариун үйлсийн төлөө амиа алдсан хурандаа Д.Нарантулга, гэрээт цэрэг Б.Мөнгөншагай нартаа, тэдний гэр бүлд гүн хүндэтгэлээ илэрхийлье гэж бодож байна. Тэд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч эх орны эрэлхэг хөвгүүд байсныг нь салбарынхан нь өнөө хэр дурссаар л байдаг.
Сүүлийн үед зарим хэвлэлээр цухалзуулах болсон нэг таагүй хандлагын талаар хэдэн үг хэлье. Саявтар интернетийн нэгэн сайтад Сьерра-Леонд мэндэлсэн хар хүү энхийг сахиулагч эцгээ Монголоос хайж байна гэх утгатай мэдээлэл цацагдаж, түүнийг нь зарим хэвлэл шүүрч аван болсон явдал мэтээр хэсэг шуугилаа. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ийм утгатай захидал занаа хаанаас ч ирээгүйг манай албаныхан нотолж байна лээ. Өнгөцхөн харахад ердийн нэг мэдээлэл гэмээр, лавшруулаад үзвэл цаанаа илт өөр зорилготой нь ойлгогдож байсан. Үүний өмнө ер нь цэргийнхэн, ялангуяа Африкт явж байгаа нь ДОХ, бусад халдварт өвчнөөр өвдсөн байх вий, үзлэг шинжилгээнд хамруулъя гэх яриаг хэвлэлийнхэн төдийгүй төрийн байгууллагын зарим ажилтан ч санаатай санамсаргүйгээр гаргаж байсан. Ингэж нэг хэсэг шуугиснаа Сьерра-Леоны зохиомол захиа болоод даамжраад гараад ирж байгаа юм. Энэ нь гэм биш зан. Манай салбарыг бүр шефэлж аваад өө л олдвол худал голдуу байнга шүүмжилж байдаг өдөр тутмын сонин байх. Зарим улс төрчид энэ сонины ард Монгол ардын намын том зүтгэлтэн байдаг гэлцдэг. Хамтарсан засагт сайд хийж байгаа болохоор өөр намын том зүтгэлтэн үүнийг зохион байгуулаад байгаа гэдэгт би итгэдэггүй. Нэг удаа энэ сонин намайг нисдэг тэргээр 20 хэдэн км-т байх гэртээ хүргүүлдэг гэж залахаар нь шүүхэд өгөөд заргаа авсан юм. Тэгээд зогсох болов уу гэсэн үгүй юмаа. Яам, Жанжин штабын албаны баримт бичгийг хүртэл жагсаалт маягаар тавиад гүжирдэнэ. Жишээлбэл, манай цэргүүд Чадад явахад тендерээр тодорхой хэмжээний худалдан авалт хийсэн. Мэдээж монголын компаниудаас. Гэтэл нэг дугаартаа нөгөөх сонин манайд юм нийлүүлсэн бүх компанийн нэрсийг жагсаагаад дээр нь “Төрийн мөнгөөр хөлжигсөд” гээд тод гарчиг тавьчихсан байх жишээтэй. Хэдий ийм жижиг юмаар хөөцөлдөх зав зай үнэхээр байдаггүй ч хаанаас ийм мэдээлэл тараагаад байна гээд сураглахаар амьгүй албат нэг тодорхой сэтгүүлч Зэвсэгт хүчнээс халагдсан нэг нөхрөөс мэдээлэл авч нийтлүүлээд байгаа нь бараг тодорсон.
Би 1990 онд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан хүний хувьд тэр нэг сэтгүүлчтэй цаг ямагт заргалдаад байлтай биш. Хамгийн гунигтай нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааран ажил төрлөөсөө өөрчлөгдсөн цөөн хүн ийм юм энд тэнд тараагаад байгаа гэж яригдаад байгаа нь үнэхээр таалагддаггүй. Цэргийнхэн цэгц, голч, ноён нуруутай байх ёстой улс. Алба хааж байхдаа ч, тэтгэвэрт гарсан хойноо ч. Харамсалтай нь хувийнхаа жижиг гомдлоос салбарынхаа олон мянган залуусын энхийг сахиулах ариун үйлсийг харлуулахаас ч буцахгүй хүн байдаг нь тун тоогүй. Гэхдээ ийм хүн дэндүү цөөн. Цаашдаа улам цөөрнө биз. Нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоох хүч байхгүй биз дээ. Манай энхийг сахиулагчид дотооддоо болон гадаадад одоо ч нэр хүндтэй байгаа, цаашид ч нэр хүндтэй, урилга заллагатай байна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Энэ 7 хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай яам томоохон бодлогын баримт бичиг боловсруулсныг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэр нь “Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах чиглэл”. Одоогоор НҮБ-аас дэлхий даяар энхийг сахиулах 16 ажиллагаа явуулж байгаагаас манай Зэвсэгт хүчин 13 ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчдаа илгээх бололцоотой гэж бид үзэж байгаа юм.
Үүнийгээ Засгийн газраар нэг мөр баталгаажуулах зорилттой байна. Сайд нар ч дэмжих байхаа. Ингэвэл НҮБ-аас урилга ирэх үед олон шатанд шийдвэр хурдан гаргахад амар хялбар болно. Нэг ёсондоо Зааны ясан эргийн ажиллагаанд хоцорсон гашуун явдлаас сургамж авч байна гэх үү дээ. Манайхны зарим нь НҮБ-ын ажиллагаа гэхээр л бэлэн, манай цэргүүдийг хүлээгээд байдаг юм шиг ойлгодог. Тийм юм байхгүй. Социализмын үед мах, сүүнд монголчууд дугаарладаг байсан шиг олон улсын нэр хүндтэй энэ ажиллагаанд бас л дараалал, өрсөлдөөн байдаг юм. Харин монгол цэргүүдийн өрсөлдөх чадвар дэлхийд дээгүүр байгаа.
-Одоо тэгвэл хэрэгжихэд хамгийн төвөгтэй байгаа асуудлаа ярихгүй юу.
-Хэрэгжүүлэхэд хамгийн төвөгтэй гэж хэлэх боломжгүй ч зохих саад бэрхшээлтэй учирч байгаа зорилт бол цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах. Энд мэдээж хамгийн гол саад нь хөрөнгө мөнгө. Уг нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-ын нэр бүхий 30 гишүүний санаачлагаар нэмэлт, өөрчлөлт орж батлагдсанаар цэргийн алба хаагчид, ялангуяа тэтгэвэрт гарч байгаа, олон жил ажилласан хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг нааштай шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдсэн. Энэ хуулийн нэмэлтийг хэрэгжүүлэх 4 журмыг Засгийн газраас баталсан. Ингэхээр жил бүрийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө суугаад асуудал шийдээд явна гэсэн үг. Гэхдээ л бодит байдал дээр удах шинжтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч удахгүй “Төрийн батлан хамгаалах бодлого”-ын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ төсөлд Зэвсэгт хүчинд дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиас доошгүйг жил бүр төсөвлөж байх зарчмын чухал заалт тусгагдаж байгаа.
Энэ 4 хувьд зөвхөн батлан хамгаалах, зэвсэгт хүчин төдийгүй хилийн ба дотоодын цэрэг ч хамаарахаар төсөлд тусгагдсан. Одоогоор өмнө нэрлэсэн цэргийн байгууллагуудын төсөв нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд ч хүрдэггүй. 4 хувь болбол зэвсэгт хүчнийг үлдэгдлийн зарчмаар санхүүжүүлж ирсэн өнөөг хүртэлх хандлага нааштай өөрчлөгдөх юм. Тиймээс манай салбарынхан УИХ-ын хаврын чуулганаар салбарынхаа Үндсэн хууль болсон Төрийн батлан хамгаалах бодлого шинэчлэгдэнэ, ялангуяа тэр 4 хувьтай холбоотой заалт батлагдана гэж хүлээж байгаа. Нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд цэргийн амралт, сувилал, худалдаа үйлчилгээний татваргүй сүлжээг нэвтрүүлэхээр Засгийн газрын хөтөлбөрт тусгайлан заагдсан. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр цэргийн Багабаян амралтад барьж байгаа энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төвийн барилгын ажил ахицтай байгаа. 9-р сард ашиглалтад хүлээгээд авчих байх. Манай яам салбарын амралт сувиллын сүлжээтэй болохоор хүч тавьж ажиллаж байна. Өмнө нь манай харьяанд байсан ч ашиглалт нь төдийлөн сайн биш Монгол цэрэг жуулчин, “Шонхор” хүүхдийн зуслан, Найман шарга сувилал, Аварга тосонгийн рашааныг түшиглэсэн сувилал зэргийнхээ үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ цэргийн томоохон ангиудын байршилд ойр байгалийн үзэсгэлэнтэй газруудад зарим амралт сувилал нэмж байгуулахаар төлөвлөж байна. Төсөл хөтөлбөрөө ч сайдын зөвлөлийн хурлаараа баталсан, гүйцэтгэх удирдлагаа ч томилсон. Ар талын мэргэжилтэй, бизнес сэтгэлгээтэй хошууч генерал М.Жаргалыг туршлага, мэдлэгийг нь харгалзан сүлжээний гүйцэтгэх захирлаар ажиллуулж байна. Сүлжээгээ төсвийн мөнгөөр биш манай энхийг сахиулагчдын олж ирсэн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр өргөтгөх бодлого баримталж байгаа. Гэтэл цэргийнхэнд энэ олон амралт хэрэгтэй гэж үү, Л.Болд намынхнаасаа энд тэнд амралт худалдаж авах гэж санаархаж байна, санаархал нь баригдаад түр зогслоо гэх мэтээр манайхыг шефэлсэн нөгөө сонин бас л бичээд амжсан байна лээ. Тэдэнд мэдээлэл дамжуулсан “сонор соргог” нөхөрт хандан нэг зүйл хэлье. Би өөрөө амрах гэсэн юм биш, цаашид нэг ээлжинд нэгэн зэрэг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 1500 хүртэлх цэрэг дайчдынхаа эрүүл мэндийг бодсондоо, эх орондоо байгаа нийт цэргийнхнийхээ тусын тулд, Засгийн газрын хөтөлбөрт болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт туссан учир цэргийн амралт сувиллын сүлжээг байгуулах л болно. Би Монголын үйлдвэрчний эвлэлээс ажил хөдөлмөрийн гараагаа зааварлагчаар эхэлсэн хүн. Тэнд 6 жил ажиллахдаа халуун, хүйтэн, хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн зовлон бэрхшээлийг сайтар ойлгосон. Цэргийнхэн бол хаана ч ачаалал авч байдаг, сайн дураараа биш томилолтоор, хүслээрээ биш тушаалаар үүргээ гүйцэтгэх гээд явж байдаг улс. Цэргийнхэн үйлдвэрчний эвлэл байгуулж эрх ашгаа хамгаалж болдоггүй. Тэдний эрх ашгийг төр хамгаалдаг. Тиймээс эхэлсэн, зорьсон ажлуудаа сайдын бүрэн эрхийн хугацаа дуусах сүүлчийн мөч хүртэл гүйцээхийн төлөө, түүнээс цааш улс төрч ч бай, иргэн хүнийхээ хувиар ч гүйцэлдүүлэхийн төлөө ажиллах болно гэж хэлмээр байна даа.
Ч.Гангэрэл.
Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин. |
| Энхийг сахиулагчид энэ цагийн дандар баатрууд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
Хваса: Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч, одоо эергээр хүлээж авч чаддаг болсон 15:54 БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй.
|
БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй. »»
|
|
Эмүжин: Ерөнхий сайдаасаа өөр юу нуусан бэ, за үнэнээ хэлчих, хүүхээ 15:34 Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын
|
Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын »»
|
|
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй 15:10 Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны
|
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны »»
|
|
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 14:41 НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр
|
НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр »»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв 19:07 Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд
|
Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд »»
|
|
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 18:53 Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар
|
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар »»
|
|
“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ 17:38 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын »»
|
|
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт 1280 нэмэлт ор дэлгэжээ 17:13 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст »»
|
|
Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ 17:08 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг »»
|
|
MXRNINGSTAR: Бидний уран бүтээлийн эрх чөлөө хэн нэгнээс хамааралгүй 14:10 Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг
|
Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг »»
|
|
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг дөрөвхөн удаа толилуулна 14:02 “Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол
|
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДСАН С.ОТГОНЧУЛУУНД ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 12:29 Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна.
|
Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна. »»
|
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Ийм загварын хүнд ачааны машиныг Монгол Улсад экспортолдог юм байна 06:31 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11 »»
|
|
Норд бэнзийнхэн “ногоон” машин үйлдвэрлээд эхэлжээ 06:18 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10 »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Цайны магтаал 14:07 Цайны магтаал
|
|
|
Хонконгт гарсан түймэрт 94 хүн амиа алдаж, сураггүй болсон 300 гаруй хүнийг хайж байна 12:34 Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн,
|
Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн, »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 12:20 Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|