Тэвчээрийн сар
2011-04-28ДОРОМЖЛОЛЫН ХАРИУ Тэвчээрийн сар доромжлолоор эхэлж байна.  Эрх баригчид хариуцлагаа хүлээх үү, эсвэл ард түмэн хариуцлага тооцох чадваргүй "үхээнц малнуудын сүрэг" гэсэн доромж нэр зүүгээд басамжлагдан доромжлогдсоор тарах уу? гэдгээ шийдэх.
Сүүлийн хэдэн жил шорлосон хашаа, гантиг сүүдрэвч, зэвсэгт морьтны хөшөөгөөр давхар хамгаалалт хийсэн цайзандаа хоргодсон, эрх мэдэл, эд баялгаа алдахаас айсан дээрэмчид хэр удаан тэсэх бол? Тэд яг энэ тулаанд удаан бэлтгэсэн.
Цайзанд хоргодсон торгон зангиатай, үнэт чулуун шигтгээт бөгж, алтан цагаар гангалсан тэднийг ядуу нүүдэлчид бүслэн буужээ. Үе үе нүүдэлчдийг довтлон хяддаг байсан торгонд хөлбөрсөн Хятадын хааны хотыг өсөрхсөн нүүдэлчид нэгдэхээрээ заналхийлдэг шиг. Нүүдэлчид хүрээлэн буугаад 20 жил дээрэмдсэн бүхнээ эргүүлэн өгөхийг шаардана. Бэлчээр нутгийг нь сүйтгэж, гол усыг нь таслаж, мал сүргийг нь хордуулсан этгээдүүд. Олон зуун жил ариглан хамгаалж ирсэн баялгийг нь хууран мэхэлж гадныханд худалдсан увайгүй худалдаачид, банкны бүх хадгаламжийг эзэгнэгч, бүх малыг нь барьцаанд авсан хүний мөсгүй мөнгө хүүлэгчид, авсан бүхнийхээ хариуд мөнгө эд баялаг амласан хоосон цэцэрхэгчид, завхай явдалтнууд ордныхоо хүнд модон хаалганы ард нуугдана.
"Цайзны-хот улсынхны бөгсийг долоогчид" хир ханхлуулсан, шивтэр үнэртүүлсэн бүдүүлэг морьтон-нүүдэлчид хэмээн үзэн ядаж, элдвээр хараан гутаав. Интернет дэх сэтгэгдлүүдийг харвал яг тийм дүр зураг ажиглагдаж байна. "Монголчууд хар муухай хиртэй, ханхлах муухай үнэртэй..." гэж хийх ажилгүй төрийн албан хаагчид бичжээ. Монголын нууц товчоонд ингэж хэлсэн Найманы Гүрбэсү гуа яалаа? Тэд Монголчуудыг ингэтэл үзэн яддаг, дорд үздэг гэж үнэндээ төсөөлж ч байсангүй. Ой гутмаар.
Энэ увайгүй гутаагчид бол эрх баригчдын татвар цуглуулагч-цөлмөгчид юм. Энэ олон арван мянган соруулаар дамжуулж эзэд нь нийгмийг ясанд нь тултал мөлждөг, бас дарлан зовоодог. "Түшмэдүүд нь нийтийг захирах засгийн эрхийг барьж, мөн албан татвар хураах эрх эдэлснээрээ нийгмийн дээр оршигч байгууллага болдог" гэж Ф.Энгельс бичсэн байдаг юм. Энэ тайган луаа адил хүнд сурталт бэртэгчид өөрсдийгөө цагаан гартай ухаантнууд гэж бодож, ард түмнээ дорд үзэж байна. Өөрсдийг нь тэжээгч эрх баригчдыг унахаас эздээсээ илүү айж байгааг ойлгож байна аа. Нүүдэлчдэд бүслэгдсэн цайзынхан.
Магадгүй тэд айсандаа түрүүлж довтолно, хүч хэрэглэн хөөн тараахыг оролдох байх. Ер нь эрх баригчид л түрүүлж хүч хэрэглэдэг жамтай. Ингэснээрээ тэд төрийг жинхэнэ утгаар нь ард түмнийг дарангуйлагч зэвсэг болгон хувиргах замд түлхэж болзошгүй. Гэвч "Хүч хэрэглэгч нь шинэ нийгмээр жирэмсэлсэн аливаа хуучин нийгмийн эх баригч нь болдог. Эцэстээ хүч хэрэглэх явдал нь нийгмийн хөдөлгөөнд зам нээж, улстөрийн царцанги үхээнц хэлбэрийг эвдэхдээ ашигладаг зэвсэг болгон хувирдаг" гэж К.Маркс хэлжээ.
Долдугаар сарын 1-нд эрх баригчид хамтдаа гартаа цус атгасан огт өөр шинэ үеийг "эх барьж" авсан. Дараа нь шинэ нийгмээ өчүүхэн мөнгөөр хахуульдах гэж оролдсон. Ард түмнийг өөрсөдтэйгээ адилхан гэж бодож л дээ. Ердөө өнгөрсөн долоо хоногт эрх баригчид шинэ шорон барьж байгуулснаа баяр ёслолын байдалтай, сүр дуулиантай нээж байна. Эрүүл сэтгэлгээтэй нийгэмд шорон барьснаа баяр бахдал болгон зарладаггүй л юмдаг. Тэд солиорчихож. Шорон, цагдаагаар айлгах гэж байна.
2003 оноос иргэний хөдөлгөөнүүд яг 1990 оныхтой адил царцуу хүйтэн жавар дунд дуу хадаан мэндэлсэн. 2006 оны дөрөвдүгээр сард бүтэн сар үргэлжилсэн сунжирсан тэмцэл зохион байгуулж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний цуст мягмар гарагт ард түмний цус урссан. Энэ бүхний эцэст төрийн эрхийг эзэгнэгчид хөдөлгөөнүүдийг л буруутгах гэж оролдож байснаас "Юу шаардаад байна? Яаж засах вэ? Яавал илүү сайн, жагсаалгүй нийгэм бий болгох вэ? гэж бодоогүй. Хэрэв тэгж бодсон бол Ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн бараг тэн хагаст өрнөж буй иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийн урт хугацаанд парламентын болоод Ерөнхийлөгчийн, орон нутгийн зургаан сонгуулийн хугацаанд асар их зүйлийг өөрчилж, сайжруулан засаж чадах байсан. Даан ч эрх баригчид үүнийг л хүсээгүй юм. Тиймээс В.Лениний хэлсэнчлэн "Урьдын бүх үйл ажиллагаа төрийн буруу машиныг төгс болгож байсан юм. Энэ машиныг эвдэх хэрэгтэй". Яагаад гэвэл цайзад алуурчдаар хамгаалуулсан, аллагын захиалагчид нуугдаж байна. Зарим нь Понти Пилат шиг гараа усаар угааж ч байх шиг. Цайз хэр удаан тэсэх вэ?
ТЭВЧЭЭРИЙН ХЭМЖҮҮР
Гурван тал байна. Үүнд Нэгдүгээрт Засгийн газар. Хоёрдугаарт УИХ. Гуравдугаарт жагсагчид. Нөхцөл байдлыг шинжиж үзье. Танд ч өөрийн дүгнэлт бий байх.
Нэгдүгээрт жагсагчид аль болох тайван замаар бүслэлтээ аль болох удаан үргэлжлүүлэхийг хичээнэ. Бүслэлтийн хугацааг уртасгаснаар эрх баригчдад сэтгэл зүйн хүнд дарамт үүснэ. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын сургамж бий учраас найдаж байгаа нь аль аль тал нь түрүүлж хүч хэрэглэх шийдэлд хүрэхгүй, чухам иймээс тэвчээр сорьсон сэтгэлзүйн бүслэлт бий болно. Ийм нөхцөлд довтолж байгаагийн хувьд жагсагчид сэтгэлзүйн анхдагч давуу талтай. Удах тусам эгнээгээ өргөжүүлэх нь тодорхой. Ядуурал, ажилгүйдэл туйлдаа хүрсэн учраас олон нийт нэгдэнэ.
Египетэд "Жасмин" бүслэлт 18 хоног үргэлжилсэн. Украйны "Улбар шар майдан" ч сар хүрээгүй. Киргизэд өмнөд нутгаас Бишкекийг зорьсон жагсаал хагас сар үргэлжилсэн ч нийслэл дэх гэнэтийн өөрчлөлт "Алтан зул"-ын хувьсгалд хүргэчихсэн. Харин Монголд орон нутгаас хүмүүс аль хэдийн ирчихээд байна. Тэднийг явахын өмнө цагдаад бүртгүүлэхийг шаардсан нь яг коммунизмын үеийн арга барил. Ар гэрт нь дарамт үзүүлэх зорилготой байж ч болзошгүй. Орон нутгаас ирсэн 600 гаруй "нүүдэлчин" байнга байрлавал их хүч талбайд байнга байрлана гэсэн үг. Урьд өмнө хөдөлгөөнүүд ийм их хүчийг байнга байлгаж чаддаггүй байсан. Эрх баригчид өдрөөр ямарваа хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүй байх магадлалтай. Учир нь өдөр хүмүүсийн тоо шөнөөс дор хаяж хоёр дахин олон байх юм.
Өмнөх туршлагуудаас үзвэл эрх баригчид бүр тракторчдын тэмцлийн үеэс дандаа шөнөөр, үүрийн 04-05 цагийн үед гэр буулгах, машинаар дайрах, хүчлэн тараах ажлыг зохион байгуулдаг нь хэвлэл мэдээллийнхнээс болгоомжилсон хэрэг. Өнгөрсөн жил 50 шахам хүнтэй талбайн тэмцэгчдийг тараахдаа нэг хүнд 5-6 цагдаа оногдохоор зохион байгуулсан ба ингэхдээ эмэгтэй цагдаа нарыг хүртэл дайчилсан байв. Тэд шигшмэл хүчээ жагсагчдын эсрэг хаяад олонхиороо Сүхбаатарын талбайг бүрэн бүслэж, гадаад орчноос таслахыг хичээдэг. Энэ харьцаагаар тооцвол дотоодын цэргийг л дайчлахгүй бол олон зуун хүнийг тараах хүч хотын цагдаад байхгүй.
Энэ удаад Сүхбаатарын талбайг бохирдуулж байна гэсэн шалтаг сэдсэн байна. Гэвч энэ ноцтой шалтаг биш. Нийслэл 1,35 сая хүнтэй. Хэрэв Сүхбаатарын талбайд үүний хамгийн бага бутархай 0.05 саяас олон хүн цуглавал эрх баригчид бууж өгөхөөс өөр гарцгүй. Нийслэл дээд тал нь хоёр мянган цагдааг байнга дайчилж чадна. Гэвч өдөр нь үүрэг гүйцэтгэж ядарсан цагдаа нар жагсаал сунжрах тусам ажиллах чадвараа алдана. Үүний зэрэгцээ долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа эрх баригчид шархадсан, үймээнд өртсөн цагдаа нарын нийгмийн асуудлыг шийдэхдээ хойрго хандсан тул тэдний итгэл үнэмшил илт суларчихаад байна.
Ямарваа томоохон тэмцлийн явцад үүгээр далимдуулж асуудлаа шийдүүлэхийг оролдох нийгмийн бүлгүүд гарцаагүй идэвхждэг бөгөөд энэ нь асар олон шаарлага шахалтанд эрх баригчдыг унагах болно. Хэрэв асуудлыг шийдэхгүй бол тэд жагсагчидтай нэгдэж, хүчээ зузаатгасаар байх болно. Мөн урьд өмнө үйл ажиллагаа явуулж байгаад сарнисан хөдөлгөөнүүд сэргэх боломжтой. Бас улстөрийн намууд, магадгүй АН-ынхан үйл явцад жагсагчдын талыг баримтлах хандлага гаргавал парламент хүндхэн шахаанд орно.
Монгол дахь хувьсгалт өөрчлөлт амжилтад хүрэлгүй удсан шалтгаан бол гадаадын санхүүгийн дэмжлэг, оролцоо байгаагүйд оршино. Учир нь АНУ ч, ОХУ ч, БНХАУ ч өнөөгийн эрх баригчдад бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байгаа. Чухам иймээс Монголын эрх баригчид гадаад нөлөөллөөс болгоомжлох шалтгаан байхгүй, гэхдээ дотоод дарамтыг хүндээр мэдрэх болно. Жагсагчдад сул тал бий, энэ бол санхүүжилт. Гэвч амжилт олох магадлал өсөхийн хэрээр санхүүжилтийн асуудал шийдэгдсээр байх болно.
ЗАСГИЙН ГАЗАР
Ерөнхий сайдын тэвчээр хэзээ барагдах бол? Засгийн газар хоёр хүчний хавчилганд орох магадлалтай. УИХ өөрийгөө авч үлдэхийн тулд Засгийн газрыг золиосонд явуулах оролдлого хийж болзошгүй юм. МАНАН бол Засгийн газрын түвшинд бат бэх холбоотой байгаагаас бус парламентын түвшинд хэврэг.
Гол эрх баригч МАН-д дангаараа Засгийн газар байгуулах сонирхол асар их түгсэн байна. Ийм нөхцөлд гадны дарамт шахалтаар далимдуулж, Засгийн газраа огцруулаад дангаараа засаглахыг хичээж болзошгүй юм. Оюу толгойн гэрээнээс МАН ашиг олоогүй, учир нь С.Баяр хамгийн их эрсдэлээр гаргаж ирсэн залуу сайд ба АН-ын сайдуудад тулгуурлаж гэрээ хийснээс МАН-ын бусад бүлэглэл юу ч олж долоогоогүй. Тиймдээ ч МАН-ынхан хөөрхий Д.Зоригтыг далим л гарвал баалахаас буцдаггүй болчихож. Өөрөөр хэлбэл чаддагаа л дээрэлхэж байгаа юм. Гэтэл Таван толгой бол том бялуу. Оюу толгойтой харьцуулшгүй.
Тиймээс эрх баригчид улам бүр найдлагаа алдаж буй хүнд нөхцөлд Ерөнхий сайд, намын даргаа хадгалж үлдээд дангаараа засаглах хувилбар гарч болзошгүй байна. Хэдийгээр парламентад хүчтэй эсэргүүцэл гарч болох ч 45 суудал нь МАН-д дангаар засаглах эрхийг нь бүрэн баталгаажуулна. Эсвэл Ерөнхий сайдаа л өөрчлөөд, АН-ын тавыг хөөж, Засгийн газраа сольж болно. Энэ бол маш хялбар бөгөөд хуулийн шууд заалттай зам.
АН-д сонгуулиас өмнө МАНАН-гаас салахыг хичээж байгаа, үнэндээ бүр анхнаасаа хамрахыг эсэргүүцэж байсан 13-15 хүнтэй бүлэг бий. Тэд хүч султай ч бүлэглэл биш, хэрэв Засгийн газарт хамтрагчид дангаараа тэднийг эсэргүүцвэл хүч тэнцэнэ. (АН-ын 12+МАН-ын 45) гэсэн бүлэглэл тэднийг дараад байгаа болохоос.
Сү.Батболд тогтож үлдэхийн тулд намаа золиод АН-ын амлалтыг биелүүлэхийн тулд хувьцаа тараах шийдвэр яаран гаргасан байна. Нэгэнт эхэлсэн энэ ажил цаашид хэрэгжих нь тодорхой учраас АН-д Засгаас гарч, "Хамтарсан нэрээр гол амлалтаа биелүүлсэн зальжин сөрөг хүчний дүрд" тоглохыг санаархагчид давамгайлах болжээ. Гэтэл гол эрх баригч МАН-ын бэлэн мөнгөний амлалт хэрэгжих ямар ч бололцоо байхгүйг Сү.Батболд мэдэхийн цаагуур мэдэж байгаа нь 2012 онд МАН-д туйлын тааруу нэр хүнд авчирч байна, үүнээс гарах цорын ганц арга нь "дахин мөнгө амлахгүй байх гэрээ" авч энэ гэрээ ирээдүйд хэрэгтэйгээс өнгөрсөн амлалтад ямар ч нөлөө байхгүй юм.
ПАРЛАМЕНТ
Одоо МАНАН-г торгоох цорын ганц шалтаг нь "Сонгуулийн хууль". Гэвч МАН хоёр танхимтай парламент хэмээх "бараг хувьсгалч" санал дэвшүүлснээр АН-тай бүрмөсөн зөрчилдөж орхилоо. Сү.Батболд үүгээрээ гудамжны тэмцлийг "Ер нь л дэмжиж байгаа" гэдгээ харуулахыг зорьсон ба тэр эрх баригч аль ч бүлэглэлээс илүү "гудамжныхантай" ойр ажиллах замаа засаад байгаа юм. Тиймээс одоо гагнаас байхгүй. Магадгүй АН-ын дотор Таван толгой, төмөр замын төслөөс ашиг олох сонирхлын лобби хүчтэй явж болох ч дараагийн сонгууль хүртэл ганцхан жил үлдээд байна. Хэрэв АН Засгаас гараад ялбал бүхий л бялууг дангаараа хамах бололцоо бий юм. Бүр яарвал ээлжит бус сонгуулиар Засгийн эрхийг авах хувилбар илүү найдвартайг тооцохгүй байна гэдэг юу л бол.
Нэгэнт бүслэлтэд орчихсон л бол парламентад "Амь амиа бодоорой" гэж хашгирах хүн цөөдөхгүй. Ард түмний амлалтын нэхэл, хариуцлагаа хүлээх шаардлагыг цахдан эсэргүүцэгч хэн боловч дараагийн сонгуульд ялах магадлалаа алдана. Учир нь энэ удаад зөвхөн хотынхон биш орон нутгийнхан идэвхтэй оролцож байна.
Ийм нөхцөлд нам доторх өрсөлдөгчид нь идэвхжиж эхэлдэг нь жам. Сонгуульд дэвших боломжоо олж авахын тулд одоогийн гишүүдийг эрх баригч намууд дахь ҮЗХ болон МАН-ын бага хурлын гишүүд давхар шахах улс төр эхэлнэ. Засгийн газар жагсагчид ба парламентын бахинд орсон ч парламент өөрөө нэг их дээрдэхгүй нөхцөлд байгаа юм. Учир нь жагсагчид ба намын бахинд орохоороо парламентын дотоод зөрчил сэдрэх гарцаагүй. Ингэснээр популистууд түрүүлж тэвчээр алдана. Гэтэл намын дотоодоос ирэх дарамт шахалтыг парламентаас зайлуулж чадах харизматик удирдагч аль аль намд нь алга. Тиймээс парламент дахь бүлгүүд нэгдэлтэй байж чадахгүй, тэр тусмаа намуудын дарга нар өөрсдөө нэр хүнд муутай байгаа тул ар хударгаар нь нам дахь "ордны эргэлтэд" гарах магадлалтай байна.
Эрх баригчид нэг зүйлд их найддаг байсан нь цаг хугацаа. Яаж ийгээд жагсаалыг сунжруулж тараагаад наадам дөхүүлдэг заль хэдийгээр шалгарсан тактик авч энэ удаад жагсагчид өөрсдөө аль болох удаан бүслэлт хийхийг эрмэлзэж байгаа нөхцөлд найдваргүй. Хаа байсан долдугаар сарыг хүртэл эрх баригчид тэсч чадна гэж үү?
Нөгөө талаас жагсаал зохион байгуулагчид асар их туршлага хуримтлуулсан байна. Өмнөх бүх алдаа дутагдлаа шүүн тунгаасан тул энэ удаад нарийн зохион байгуулалттай тэмцэл эхлүүлжээ. XXI зууны бүхий л өнгөт хувьсгалын үр дүн, үйл явцыг мэдэж байгаа нь, яг тэдгээр хувьсгалуудтай зэрэгцсэн ужгирсан урт тэмцэл хийж ирсэн нь томоохон давуу тал юм.
ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Жагсаал цуглааны томоохон хүчийг талбайд гаргалгүй бараг сар шахам барьсан нь эрх баригчдыг төөрөгдүүлэхээс гадна эдийн засгийн шалтгаантай байсан юм. Египтийн хувьсгалын дараа, Ливийн хэрэг явдал өрнөхөд Азид, ялангуяа өмнөд хөршид эдийн засгийн хүндхэн асуудал тулгарах учиртай байв.
АНУ тэртээ 1960-аад оны сүүлчээр Японы иенээр дамжуулж яаж дарж авсан тэр л аргаараа Хятадын өсөлтийг хазаарлахыг оролдож байна. Юанийг бүрмөсөн чөлөөлөхийн тулд шаргуу шахаж, юань долларын ханшийн зөрүүгээс Хятадын мэдэлд буй Засгийн газрын үнэт цаасаа үнэгүйдүүлэхийг хичээж байна. АНУ асар их хэмжээний долларыг нийлүүлж, хямралаас гарахыг чармайж байна. Лав л АНУ-ын төлөөлөгчийн танхимд хэрүүл болоход гурван их наядыг нийлүүлснээс хагас их наядыг хааш нь хийв? гэсэн асуултад АНУ-ын холбооны нөөцийн захирал шуудхан "мэдэхгүй" гэж хариулж байна.
Ойрхи Дорнодын хувьсгалууд ялангуяа нефть олборлогч орнуудаас гадна нефть зөөх гол замын дагуу гарч буй хувьсгалууд нефтийн үнийг гарцаагүй өсгөх юм. Ямар боловч Хятадад инфляци нүүрлээд байна, хэрэв Хятад дахь инфляци эдийн засагт нь нөлөө үзүүлэх хэмжээнд хүрвэл Монголд ч таагүй нөлөөлж, бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь гарцаагүй юм. Гадаад худалдаа, ялангуяа өргөн хэрэглээний барааны импорт өмнөд хөршөөс 70 гаруй хувийн хамааралтай. Ази тэр чигээрээ нефтийн үнээ өсгөж байхад ганцхан Монгол л нефтийн үнээ 50 төгрөгөөр буулгаж байгаа нь Монгол шиг ядуу, жижигхэн, хараат эдийн засагтай орны хувьд гайхалтай л үзэгдэл гэдгийг хэн ч анзаарахгүй байна.
Сү.Батболд нефтийн үнийн өсөлтөөс яг ийм шалтгаанаар айж байсан, тиймээс дэлхийн нефтийн зах зээлээс харьцангуй бага хамааралтай, Оросоос 90 гаруй хувийн хамааралтайгаа ашиглаж инфляцийн эсрэг арга хэмжээ авч, татварын зохицуулалт хийснээр суурь үнийг буулгахыг чармайж байна. Гэвч хариуд нь Оросоос хараат нөгөө нэг бүтээгдэхүүн цахилгааны үнийг өсгөчихлөө. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн нэг халаасанд жаахан мөнгө хийгээд нөгөө халааснаас нь цөм хулгайлчихаж байна юм даа. Үүнийг манай эдийн засагчид анзаарахгүй байгаа нь гайхмаар. Машинтай хүмүүсийг дэмжээд машингүй тэр тусмаа цахилгаан хэрэглэдэггүй ганц ч өрхгүй хотынхноос мөнгийг нь дээрэмдчихэж байна. Цахилгааны үнийн өсөлт үйлдвэрлэгчдэд эхлээд хүндээр тусна, тиймээс мань эр жижиг дунд үйлдвэрлэгчдийг үхэхээс нь өмнө нэг эргэчихье гэж байх шив.
Яаж ийгээд тэсэхийг хичээж л байна л даа. Энэ тэсвэрийнх нь золио яаж тусах бол, ард түмэнд. Наад зах нь өнөөдөр "Эх орны хишиг" иргэн бүрт өгөх 21 мянган төгрөгийн эх үүсвэр байхгүй. Гэтэл Засгийн газар шатахууны татварт хөнгөлсөн өөрчлөлт хийж байна.
Ноднин Сангийн сайд С.Баярцогт 800 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд тараахаар төсөвлөсөн ч 500 гаруй тэрбумынх нь эх үүсвэр байгаагүй юм. Өөрөөр хэлбэл байхгүй мөнгийг тараахаар амласан. Одоо их сайндаа байгаа 300 гаруй тэрбумаа тараагаад дуусгачихсан.
УИХ энэ байхгүй эх үүсвэрээ тодотгохыг шаардсан ч хуулийн хугацаагаар зөрүүлээд шахчихсан. Тодорхой хэлбэл УИХ төсвийг хугацаанд нь батлаж чадахгүй бол тарах тул С.Баярцогт цаг хожсоор УИХ-аар "байхгүй мөнгийг өгөх" төсвийн хууль батлуулсан. Засгийн газар УИХ-ыг молигодож чадах ч бодат байдлыг яаж ч чадахгүй. Эцсийн мэх нь "Бэлэн мөнгө амлахгүй" гэсэн гэрээгээр далимдуулж, өмнөх амлалтаасаа буцах арга саам хайж байна.
Төсөв баталж чадахгүй бол тарах ёстой УИХ худлаа төсөв баталсныхаа төлөө ямар хариуцлага хүлээх вэ? Энэ бол цэвэр эдийн засгийн асуудал. Гэхдээ нэг л өдөр 21 мянгыг өгөхөө зогсоовол улс төрийн асуудал болж хувирна. Магадгүй Засгийн газар өөрийн мэдлээс салгаагүй Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалыг цацчихаж болзошгүй. Ийм оролдлого хийсээр, түүнийг МҮЭХ эсэргүүцсээр байна. Ингэвэл монголчууд өнөөдөр 21 мянгыг авахын тулд ирээдүйгээ бүрмөсөн баллана. Гэтэл ирээдүйгүй эрх баригчид өнөөдөр тогтож үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байгаа нь хамгийн аюултай.
Эрх баригчид тэсч үлдэхийн тулд сүйдсэн улс төрийн системээ аврахын тулд эдийн засгаа, тэр тусмаа иргэдийн амин чухал аюулгүй байдлын баталгаа болсон сангуудыг сүйрүүлбэл тэр олигархууд яах ч үгүй л дээ, харин ядуу ард түмэн сүйрэх болно. Ийм нөхцөлд тэгээд тэмцлээ үр дүнд хүргэх гэж тэсэхээс биш эрх баригчдын мөнгө өгөхийг хүлээж тэсэх ямар ч утгагүй болж байгааг эрхбиш ойлгож байгаа байлгүй дээ. "Өдрийн сонин"
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|