2011-05-03Хонь (03.21-04.20)

Хайр дурлал
Та зөвхөн хайр сэтгэл мөрөөдөөд зогсохгүй, түүнийгээ мэдэрмээр байна. Од гарагсын таатай ивээлээр таны хүсэл сонирхол ч өндөр байна! Хайртдаа шинэ байдлаар хандаж баярлуул, хань чинь ч их баярлана.
Ажил
Хэт их хөндий байгаад байвал таныг үнэхээр сонирхож буйг тань мэдэхгүй өнгөрнө шүү дээ, тиймээс боломжийг алдахгүйн тулд туйлбартай оролд. Ажил төрөлдөө шинэ холбоо тогтоох боломж их байна.
Эрүүл мэнд
Эрч хүч оргилсон үе тул спортоор хичээллэж, юм юмаар оролдоод авахад гэмгүй.
Үхэр (04.21-05.20)
Хайр дурлал
Од гарагсын таатай ивээлээр таны харилцаа тун эв найртай байж, хань тань ч таныг маш сайн ойлгож, таньд бүрэн итгэнэ. Харилцан итгэлцсэн уур амьсгалын нөлөөгөөр халуун дотно байдал ноёлоно.
Ажил
Нилээд тэвчээр шаардсан сар, ялангуяа санхүүгийн асуудлаар. Таалагдсан бүрийг авах гээд хэрэггүй, хямгатайхан байхад нэг их асуудал үүсэхгүй.
Эрүүл мэнд
Таны бие тэнхээ дориун, дотоод тэнцвэр ч сайн байна, гайхалтай! Таны хувьд бие сэтгэлийн зохирол хамгийн чухал шүү дээ. Оюун ухаан тань саруул үе тул уншиж судлах, ноцтой яриа хөөрөө өрнүүлэхэд таатай үе.
Ихэр (05.21-06.21)
Хайр дурлал
Та ч угаасаа тансаглах дуртай хүн, хайр сэтгэлийн хувьд ч та юу хийхээ сайн мэддэг. Ганц бие хүмүүс ч амьдралын баяр баясгаланг дүүрэн эдэлнэ, та бүхэнд амжилт хүсье!
Ажил
Бүтээлч сэтгэлгээ тань тун өндөр байх тул янз бүрийн нөхцөл байдалд та сайн шийдлүүдийг олж чадна. Энэ нь хүмүүст ялангуяа удирдлагадаа ихээхэн сэтгэгдэл төрүүлнэ. Санхүүгийн хувьд ч тун дажгүй.
Эрүүл мэнд
Амжилт бүтээл тачаангуй харагдуулна гэдэг тань дээр харагдаж та ч ёстой гайхалтай харагдаж байна даа! Шинэ үс засалт, хувцсаар хүч нэмээд өгвөл ч бүр янзтай даа.
Мэлхий (06.22-07.22)
Хайр дурлал
Санал нийлэхгүй явдал гарна, та үүнийг боломж гэж үзэн маргаантай асуудлаа хамтрагчтайгаа ярилцан шийдвэрлээд авахыг бод. Юуны өмнө цаад хүнийхээ үгийг сайн сонсож, аль болох бодитой хандах нь зөв шүү.
Ажил
Хэзээ л та нэг их дарамтанд ороод байдаг байлаа даа? Яарч сандран амлаад яахав, чадах зүйлээ л зөвшөөр. Сүүлд нь санаа зовох асуудал үүсгэх хэрэггүй.
Эрүүл мэнд
Энэ үед та жаахан ядарсан байж мэднэ, нэг их олон юманд самгардаад хэрэггүй, өөртөө цаг гаргаж амарч тайвшир. Ингэж чадвал бие тань амархан сэргээд ирнэ.
Арслан (07.23- 08.23)
Хайр дурлал
Хүсэл бүр тань биелсэн ёстой жаргалын сар байна даа. Хосууд ханиа жаргааж, ганц бие хүмүүс хосоо олж авах алтан үе!
Ажил
Ажил төрлийн амжилт бүтээл арвин, оргилсон үе. Санхүүгийн хувьд ч энэ сард айдгүйгээ авдартаа хийгээд авсан байна.
Эрүүл мэнд
Гадаад үзэмжиндээ анхаарах гэж байгаа бол санаснаараа л бол. Энэ нь зөвхөн бие төдийгүй сэтгэл санаанд тань ч эерэгээр нөлөөлнө.
Охин (08.24-09.23)
Хайр дурлал
Сэтгэл хөдөлгөсөн сар ялангуяа сарын дундаас хайр дурлал, эротик бүхнийг гүнзгий амсах болно. Байдлыг тайван хүлээн авч, хосын жаргалыг таалан соёрх доо.
Ажил
Сайн санагдсан санал бүр уруу үсрээд байлгүй болгоомжтой ханд, ялангуяа гэрээ хэлцэл хийхдээ бүр ч няхуур бай. Ингэж чадвал алдаа эндэгдлээс өөрийгөө аварч чадна.
Эрүүл мэнд
Эрч хүч тань оргилж буй тул хүссэнээрээ туйлмаар байгаа байх. Биеийн хүчний дасгал сайн хийх нь зөв болов уу, гүйж харайх, бөмбөг тоглох гэх мэт, ядарна гэж айлтгүй дээ.
Жинлүүр (09.24-10.23)
Хайр дурлал
Юу хүсэж буйгаа та сайн мэдэж буй тул ил тод зарлахаас буцахгүй байна. Үгийн сонголтоо зөв хийж, эелдэг аятайхан байхыг хичээгээрэй. Хөгжимд хөг аялгуу нь л чухал байдаг шүү дээ. Угаасаа юмны эвийг нь олохдоо сайн тул та алзахгүй дээ.
Ажил
Бодож санасан юмгүй урагшилж олны анхаарлын төвд орно гэж үү? Тэгэх ч үгүй шүү! Чимээгүй шиг ард нь үлдээд, бүхнийг аль болох сайн эргэцүүлж цэгнэн үзсэн нь дээр, юуг ч аз мэдэг гэж орхиж болохгүй.
Эрүүл мэнд
Стрессээс аль болох зугтах нь зөв. Эрүүл амьдралын хэв маягтаа анхаарч, эрүүл хооллолт, хангалттай нойр авалт, тогтмол хөдөлгөөн чухал. Ингэж чадвал айлтгүй.
Хилэнц (10.24-11.22)
Хайр дурлал
Юундаа ичээд байгаа юм бэ? Сэтгэлээ илчилж, түүний тухай юу бодож, ямраар хандаж байгаагаа ил тод хэл л дээ. Зөв үгээ сонгоход тань од гарагс ч туслана. Буруутаад байх юу байх юм бэ?
Ажил
Та ч их л өглөгч зантай байна даа. Мөнгөндөө гамтай хандаж, болгоомжтой байсан нь дээр болов уу, хоолны бага нь амттай гэдэг байхаа.
Эрүүл мэнд
Диван дээрээ налайгаад л ном уншиж суух нь таньд таатай байна даа. Болохгүй нь ч юу байх вэ, харин ч сайн байх!
Нум (11.23-12.21)
Хайр дурлал
Үлгэрийн юм шиг сар байна даа. Хайртдаа бүхнээ зориулж, аль болох ихээр хамтдаа байцгаа. Энэ нь та хоёрыг улам ойртуулж, ялагдашгүй нэгэн цул болгоно.
Ажил
Их л зүйлийг гүйцэтгэхээр төлөвлөж дээ. Ганц цохилтоор бүхнийг хийх гэж яарч сандрах хэрэггүй. Цагаа зөв хуваарил, тэгвэл төлөвлөснөө бүгдийг амжуулна.
Эрүүл мэнд
Ажилдаа маш их дарагдсан байгаа тул чөлөөт цагаа аль болох аятайхан өнгөрөөх хэрэгтэй. Ажил тармагц стрессээ мартаж, амарч тайвширч байвал сэргэлэн цовоо байдал тань амархан сэргээд байна.
Матар (12.22-01.20)
Хайр дурлал
Ганц бие нэгэн болгоомжтой байхад илүүдэхгүй. Хожим биелэхгүй зүйл хүлээгээд хэрэггүй. Бүхнийг сайн бодож үзэхийн тулд өөртөө цаг хангалттай гарга, яарах юу байхав. Үнэхээр таньд хайртай бол хүлээнэ шүү дээ.
Ажил
Од гарагсын таатай нөлөөгөөр харилцааны чадвар тань ихэд дэмжигдэх тул хамт олон , үйлчлүүлэгч болон удирдлагатайгаа амархан хэл амаа ололцоод байна, албан тушаал ахихад ч нэмэртэй дээ!
Эрүүл мэнд
Сэтгэл санаа нэг л тайван биш байгаа болохоор амарч тайвшрах болон үйл ажиллагааныхаа тэнцвэрийг сайн олохыг хичээ. Ингэж чадвал дотоод сэтгэл тань тогтворжиж, тийм ч амархан хямарчихгүй.
Бумба (01.21-02.19)
Хайр дурлал
Од гарагсын сайн нөлөөгөөр хайр сэтгэлийн тал дээр тун таатай сар. Ганц бие хүмүүс аль болох ихээр хүмүүс дунд байхад тааламжтай уулзалт баталгаатай даа. Хосуудын хувьд ч нэн таатай үе.
Ажил
Та том зорилго өмнөө тавьчихаад, хийх хүсэл тэмүүлэл ч дүүрэн байна. Харин та жаахан өөрийнхөөрөө зүтгэх гээд байна уу даа, энэ ч харин буруу шүү. Бусдын үгийг сонсож, багаар ажиллахыг хичээ. Ингэснээр ажлын газарын уур амьсгал ч сайжирна.
Эрүүл мэнд
Бие тэнхээ тань дажгүй сайн, од гарагс ч ивээж байна, ямар ч саадыг даваад гарчихаар эрч хүчтэй байна.
Загас (20.02-20.03
Хайр дурлал
Хайрттайгаа тун сайн хэл амаа ололцоно, ирээдүйгээ төлөвлөж, хамтдаа урагшлахад тохиромжтой цаг! Нилээд хүсэл тань биелэх байх.
Ажил
Таны тэмүүлэл ч их байна, өдөр тутмын ажлаа гялалзуулаад бас дээр нь шинэ төслүүдэд ч ханцуй шамлан орно. Энэ бүхэн ч сайн үнэлэгдэнэ, урагшаа зүтгээд бай даа!
Эрүүл мэнд
Гомдоллоод байх юм алга, бие тань сайн, дотоод сэтгэл тань тогтвортой байна. Найз нөхөдтэйгээ уулзах, урлаг соёл үзэх за ер юу хүссэнээ л хий, амьдралын сайхныг мэдэр дээ!