 |
|
 |
|
Д.Дэмбэрэл: Монголчууд бид дэлхийд гайхагдах үйлдвэрлэл эрхэлж байна |
|
|
 |
|
 |
Д.Дэмбэрэл: Монголчууд бид дэлхийд гайхагдах үйлдвэрлэл эрхэлж байна
2011-05-05УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймгийн төвд өнөөдөр болж байгаа  "Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил" сэдэвт баруун бүс нутгийн улсын зөвлөгөөнд оролцож байна. Тэрбээр тус зөвлөгөөнд оролцож буй баруун бүс нутгийн малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид, төв, орон нутгийн удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ, хүн төрөлхтний ахуй, үйлдвэрлэлийн хөгжилд нүүдлийн мал аж ахуй өөрийн гэсэн жинтэй хувь нэмрийг оруулсан. Тэр дундаа эх байгалиа шүтэн амь зууж ирсэн нүүдэлч монголчууд мал аж ахуй эрхэлж ирсэн олон мянган жилийн түүхтэй бөгөөд үлэмжхэн туршлага хуримтлуулсан билээ. Тэрхүү уламжлал өнөө хүртэл хадгалагдсаар ирсэн нь бидний монголчуудын бахархал юм. Ийм орон дэлхийд тун цөөхөн. Энэ утгаараа бид дэлхийд гайхагдах үйлдвэрлэл эрхэлж байна. Тэгэхдээ бидний өмнө өнөөгийн нөхцөл байдалд зохицуулан мал аж ахуйн үйлдвэрлэлийг улам төгөлдөржүүлэх, аж ахуй эрхлэн хөтлөх орчин цагийн дэвшилтэд арга, технологид шилжих шинэ зорилтууд тулгарч байна.
Эдүгээ Монгол оронд байгалийн баялгийн нөөцөө ашиглан уул уурхайг хөгжүүлж үлэмж үр дүнд хүрэх сайхан боломж нээгдэж байгаа билээ. Тэглээ гээд манай улсын эдийн засагт мал аж ахуйн эзлэх байр суурь, ач холбогдол буурч байгаа юм биш, харин ч өгөөжтэй, ирээдүйтэй нь улам тодорхой харагдаж байна. Учир нь газрын хэвлийн нөөц баялаг нь шавхагдан дуусдаг бол мал аж ахуй нь хөдөлмөрөө шингээж ажиллаж чадвал ашиг шим нь нэмэгддэг, шавхагдашгүй баялаг юм. Харин уул уурхайн үйлдвэрлэл нь мал ахуйг дэмжих бааз суурь болох юм аа.
Ямар ч нөхцөлд шинэ мах, шинэ сүү, шинэ ногоо хэрэглэхийг хүмүүсийн амьдрал шаардах болно. Өнөө ба ирээдүй үе ийм л амьдралыг хүснэ. Дэлхий дахины хандлага ч энэ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхий дахинд тэнгэрт хадаж, сэтгэл зовоох болсныг олон улсын хүнс, хөдөө аж ахуйн болон эдийн засгийн байгууллагууд мэдээлж, орон бүхнийг өөрийн нөөц боломжоо дээд зэргээр ашиглахыг уриалах боллоо. Хэцүү цагт хоёр хөршийн зах зээлээс хоол, хүнсний зүйлээ зөөгөөд иднэ гэдэг ойлголт нь эндүүрэл юм. Улс орны дотоодод хүнсний хэрэглээ нэмэгдэж байна. Гадаадын жуулчдаас эхлээд бүтээн байгуулалтад орон орны оролцогчид олширох болов. Энэ бүхэн зах зээлийн нөхцөлд малчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд үйлдвэрлэлээ өргөтгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх таатай боломж гэж ойлгогдож байна. Монголын малчдын хөдөлмөрийн үнэлгээ, түүний үнэ цэнэ ийнхүү тодорхойлогдож байна.
Бид ирээдүйн ач холбогдлоо үнэлж "бүс нутгийн онцлогийг харгалзан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, малыг эрүүлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, экспортыг нэмэгдүүлэх" зорилтыг Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан.
Энэ удаагийн Улсын Их Хурал мал аж ахуйн хөгжилд онцгой анхаарал тавьж байна. "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг баталлаа. Урьд хожид ийм хөтөлбөр гарч байгаагүй билээ. Үүнийг бид мал аж ахуйн шинэ бодлого, түүхэн шийдвэр гэж үздэг.
Төр, засгаас энэ бодлого, шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Хөдөлмөрөөр баялаг бий болгодог энэ салбарт Монгол Улсын төсвийн гурван хувийг жил бүр зарцуулж байхаар бид шийдвэрлэсэн. Үүнийг энэ онд баталсан гурван их наядын төсвөөр тооцвол бараг 90 тэрбум төгрөг болох бөгөөд 2011 оны төсөвт 51 тэрбум төгрөгийг тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх баталгаа болгож ийм арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газраас авч байгаа юм. Өнгөрсөн онд "Монгол мал" хөтөлбөрийн хэрэгжилтийн эхлэлийг дэмжих үүднээс 9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болсон юм. Харамсалтай нь 4 тэрбумыг нь тухайн ондоо ашиглаж чадаагүй байна.
Бид мал аж ахуйд орчин үеийн дэвшилтэд арга технологийг нэвтрүүлэх, монгол малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах асуудлыг мэргэжлийн боловсон хүчинтэй холбон үзэж байна. Энэ үүднээс сум бүрт мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн 3 орон тоотой нэгжийг байгууллаа. Эдгээр нэгжид ажиллаж буй мэргэжилтний унаа, бусад зардлыг энэ онд шийдвэрлэнэ. Мөн сум бүр шаардлага хангасан лабораторитой болох ёстой юм. Бодлого хэрэгжүүлэх бодитой арга хэмжээг ийнхүү дэс дараатай авч явуулбал үр дүнд хүрнэ.
Мал аж ахуйн хөгжлийн асуудлыг дан ганц "Монгол мал" хөтөлбөрөөр шийдвэрлэх гэж байгаа юм биш ээ. Нөөц, боломжийн хэрээр мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ихээхэн арга хэмжээ авч байна. Өөрөөр хэлбэл "Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна" гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж байгаа хэрэг юм. Мал аж ахуй, хөдөөг хөгжүүлэхэд зориулан улсын төсвөөс зөвхөн энэ онд гэхэд 70 гаруй тэрбум төгрөгийг зарцуулна.
Энэ жилийн төсөвт сум бүрт дунджаар 60 сая төгрөг ногдохоор бодож, 24,8 тэрбум төгрөгийг хуваарилсан. Малчдыг хувь хүний орлогын албан татвар болон бэлчээрийн төлбөрөөс чөлөөлж, "Хүний хөгжил" сангаас сар бүр 21 мянган төгрөг олгож буй зэрэг нь тэдэнд төрөөс үзүүлж буй томоохон дэмжлэг юм.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 30-аад тэрбум төгрөгийн эргэлтийн санг байгуулаад хоёр жил гаруй болж байна. Түүнээс гадна гадаад орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран тогтвортой амьжиргаа, бичил-санхүүгийн зээлийн болон малын индексжүүлсэн даатгал, малжуулах зэрэг төслүүдийг хөдөөд хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг оновчтой ашиглах нь малчид, тариаланчид Та бидний сэтгэл, зүтгэлээс хамаарах зүйл гэдгийг хэлмээр байна.
Мал аж ахуйг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын зангилаа асуудлыг юуны өмнө монгол хүнийг хөгжүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулахтай холбоотойгоор авч үзэж байна. Улсын Их Хурал 2009 онд "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийг баталсныг Та бүхэн мэдэж байгаа. Малчид иргэнийхээ хувьд нийгмийн халамжаас хувь хүртэх, эрүүл мэндээ хамгаалуулах, үүнийгээ бодит байдал дээр эдлэх бололцоог нь бүрдүүлэх талаар төрөөс анхаарах ёстой. Энэ бүхнийг шийдвэрлэхэд малчдын талаар төрөөс баримтлах бодлого туслах болно. Малчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай байх нь энэ салбарт ажиллаж байгаа Та бүхэнд ирээдүйдээ итгэлтэй, салбартаа тогтвортой ажиллаж амьдрах боломж олгоно байх гэж бодож байна.
Мал аж ахуйн салбарт дөрвөн томоохон эрсдэл байдгийг сүүлийн жилүүдийн байдал тодорхой харууллаа.
Нэг дэх нь, эдийн засгийн хямралаас улбаалан мал, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ, ханш унах явдал ажиглагдав. 2008 оны сүүлчээс мал, мал аж ахуйн түүхий эдийн зах зээлийн эрэлт багасч, улмаар мах, ноос ноолуур, арьс шир зэрэг түүхий эдийн үнэ 2-3 дахин буурсан. Үүний үндсэн шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал, түүний нөлөөгөөр БНХАУ-ын зах зээл хумигдах болсонтой холбоотой байна.
Хоёр дахь том эрсдэл бол бид амьдралаараа, бүр яс махандаа хүртэл мэдрэх болсон ган зуд. 2009 оны өвөл 10 гаруй сая малаа алдсан. Түүний дотор баруун бүс нутгийн мал 7.4 сая болж 2008 оныхоос 4,7 сая толгойгоор буурлаа. Энэ нь жил бүр хоёр сая гаруй мал хорогдлоо гэсэн үг. Үүний ихэнх нь ган зудын гамшгаас улбаатай байна. Гэхдээ хямралын ард гарах гэж мал, махаа илүүтэй хэрэглэсэн, өр зээлээ дарах, хүүхдүүдээ сургах, хот хөдөөгийн ах дүүдээ зориулан зарцуулсан өгөөмөр сэтгэлийн гэж хэлж болох зүйлд зарлага гаргасан нь ойлгомжтой.
Гурав дахь эрсдэл бол малын халдварт өвчин. Зүүн аймгуудад шүлхий, зарим нутаг усанд бас бус өөр өвчнүүд ч гарлаа. Малыг эрүүлжүүлэхгүй бол монгол малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж чадахгүйд хүрч, боломжоо алдах болно. Статистикийн мэдээнээс үзэхэд манай улсад сүүлийн 3 жилд 396 мянган мал өвчний улмаас хорогдсон байна. Мал аж ахуйн энэ эрсдлийг туйлшруулан буруу ойлголт төрүүлэх явдал байсаар байна. Монгол орон өргөн уудам нутагтай. Бүс нутаг бүрт мал сүргээ онцлог байдлаар адгуулан малладаг. Баруун энэ бүс нутагт малын гоц халдварт өвчингүй, эрүүл малтай бүс нутаг болох асуудлыг олон улсын түвшинд баталгаажуулах хэрэгтэй байна.
Дөрөв дэх, магадгүй, хамгийн сөрөг үр дагавартай нь хүрээлэн байгаа орчин, бэлчээрийн доройтол юм. Ийм байдалд хүргэхгүйн тулд манай ард түмэн үеэс үед хичээн ажиллаж, түүнийгээ амьдралын гүн ухаанд шингээж ирсэн.
Монгол мал өөрөө эх байгальтайгаа хүйн холбоотой билээ. Монголын ард түмэн, түүний дотор манай малчид нутаг ус, байгаль, цаг уураасаа ургуулсан өргөн мэдлэгтэй, тэр нөхцөлдөө тохирсон ажиллах дадлагатай билээ. Байгалиа хамгаалдаг, түүнд сэтгэл зүрхээ өгдөг. Энэ гайхалтай чанарыг бид хойч үедээ уламжлуулан үлдээх ёстой. Мал аж ахуйг эрхлэн явуулахдаа бэлчээр, усаа зөв ашиглах, хайрлан хамгаалах нь эдүгээ тус салбарын дэвшин дээшилж хөгжих амин хэрэгцээ, шаардлага болж байна. Гол горхийг хамгаалах, булаг шандыг тохижуулах, газрын гүний усыг ашиглах замаар малын усан хангамжийг сайжруулах шаардлагатай. Бэлчээрийг малчин хүн өөрөө эзэмшин, түүнийхээ төлөө анхаарал тавих хэрэгтэй юм.
Ашигт малтмалын нөөцийн нарийвчилсан хайгуул, судалгаа хийгдээгүй, хөрс, байгаль цаг уурынх нь онцлогийг авч үзвэл баруун бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхээс өөр аргагүй гэж ойлгогдохоор байна. Үйлдвэрлэлийн хөгжлийн өөр тодорхой чиглэл энэ бүс нутагт хараахан тогтоогүй байна.
Ийм болохоор манай баруун бүс нутгийнхан мал аж ахуйг эрхэм зорилтоо гэж үзэх болно. Энэ ажилдаа онцгой анхаарал тавьж, шамдах ёстой. 2009 оны байдлаар баруун бүс нутгийн нийт хүн амын 70,8 хувь хөдөө амьдарч байгаа нь энэ бүс нутаг мал аж ахуйгаас бүрэн хамааралтай болохыг тов тодхон харуулж байна. Тэгвэл мал аж ахуйн орлого нь Та бидний амьдралыг бүрэн залгуулж чадаж байна уу, хэдий хэмжээний малтай айл эдүгээгийн соёлт хэрэглээтэй, хоол, хувцас дутагдахгүйгээр сэтгэл зовохгүй энэ аж ахуйг эрхлэх вэ, түүнчлэн эдийн засгийн үүднээс авч үзвэл мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, ялангуяа, бүтээгдэхүүний борлуулалт, түүний үнэ цэнэ ямар байх вэ гэдэг өөрөө томоохон асуудал юм. Монгол төрийн стратегийн бас нэг зорилт бол мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, хадгалж хамгаалах үйлчилгээг үндсэн зах зээлд нь ойртуулах явдал юм. Энэ нь орон нутагт ажлын байр бий болгох талаасаа онцгой ач холбогдолтой.
Ийм нөхцөлд Улсын Их Хурал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлахаар ажиллаж байна. Үүний цаана бас малчид зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд хөдөлмөрөө зарж буй болгосон бүтээгдэхүүнийг бирж дээр үнэ хүргэж борлуулах, цаашид үйлдвэрлэл эрхлэх сонирхлыг нь төрүүлэх, өөрөөр хэлбэл, Та бүхний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх асуудлыг л шийдвэрлэхийг зорьж байгаа юм.
Энэ салбарт нэн тэргүүнд найдвартай эрчим хүч, дулаан уур усны хангамж, цэвэрлэх байгууламж, зам харгуйтай болох алхмууд хийгдэж байгааг Та бүхэн мэднэ. Үүнийг угтуулж манай бизнес эрхлэгчид хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг бариад эхэлсэн гэж ойлгож байна. Миний тооцоогоор баруун бүс нутагт мах боловсруулах бага, дунд хэмжээний 10-аад үйлдвэр, мөн гурилын үйлдвэр, цехүүд баригдаж, бүс нутагт чацаргана тариалж, түүгээр хийсэн бүтээгдэхүүн болон Завханы Тосонцэнгэл орчмын нутгийн нэрс зэрэг жимс жимсгэний ундаа хүний өдөр тутмын хэрэглээ болох нь ээ. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор эх орондоо үйлдвэрлэсэн мах, сүү, хүнсний ногоог нэмүү өртгийн татвараас чөлөөлөх хуулийг Улсын Их Хурал саяхан баталсан. Энэ бол үйлдвэрлэгчдэд олгож буй томоохон боломж.
Хөдөөгийн ард түмэн төрөөс их зүйлийг санаачлан зохион байгуулахыг хүсч хүлээж байдаг аа. Малчдын цөөнгүй хэсэг нь радио телевизтэй, холбооны хэрэгсэл, цахилгааны үүсгүүр, бага оврын трактор, автомашинтай болсон хэдий ч малчдын амьдралыг улам дээшлүүлэхэд юу хэрэгтэй байгааг нарийвчлан авч үзэх нь төрийн түшээд биднээс эхлээд сум, багийн дарга хүртэлх бүх шатны удирдлагын үүрэг гэдэг нь ойлгомжтой.
Аймаг, сумын удирдлагууд энэ бүхнийг манлайлж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах ёстой. Малчдад зоо, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулахад нь туслах, хөдөлмөрөө хоршиж хамтарч ажиллах арга ухаанд сургах талаар хийх ажил Та бүхэнд их байгаа нь ойлгомжтой. Гагцхүү санаачилга, хариуцлага, хүнд хүрч ажиллах нь чухал.
Энд малчин хүний өөрийнх нь хичээл зүтгэл шийдвэрлэх үүрэгтэй. Орчин цагийн мал аж ахуйг эрхлэн явуулахад чадварлаг, мэдлэгтэй, бүр нарийн яривал мэргэшсэн малчид хэрэгтэй байна. Тэд л энэ салбарын хөгжлийг шийдвэрлэх болно. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 22 мянган залуучууд сурч байгаагийн дотор мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр 3000 орчим хүүхэд ирээдүйд мэргэжилтэй малчин, тариаланч болохоор шамдаж байна. Мэдээж суралцагсдын тоо өснө. Үүнийг бид мал аж ахуйг эрхлэн явуулах ирээдүй гэж тооцож байна.
Мал аж ахуйн хөгжил газар тариалантай шууд холбоотой. Газар тариалан зөвхөн үр тариа, төмс хүнсний ногоо гэсэн хоёр чиглэлээр хязгаарлагдахгүй. Бидний яриад байгаа мал аж ахуйн эрчимжилтэд малын тэжээл тариалах, хадлангийн газрыг сэргээж тордон арвин ургац авах асуудал багтаж байгаа. Газар тариаланг хөгжүүлэх бас нэг чиглэл нь энэ ээ. Мал аж ахуйг байгалийн гэнэтийн цохилтоос гаргах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх боломж энд бий. Бид тэжээлийн арвин ургацын төлөө байна.
Малын бэлчээр, тариалангийн газар нь хүний хөдөлмөрийн үр дүнгээр тэжээгдэж байдаг. Баруун бүс нутаг 290 мянган га хадлан бэлчээрийн талбайтай. Ийм болохоор хадлан талбайг байнга тордон сайжруулахад хөрөнгө хүч зарах хэрэгтэй болно.
Цаг хүндрээгүй нөхцөлд бэлдсэн хадлан, ногоон тэжээлээр малаа бордож таргалуулж мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх эдийн засгийн тооцоотой ажиллах боломжийг ашиглах хэрэгтэй. Малын тэжээлийн зэрэгцээ төмс, хүнсний ногоогоо өөрсдөө тариалаад хэрэглэх боломжтой газар баруун бүс нутагт захаас аван бий.
Эрхэм нөхөд өө,
Баруун бүс бол Монголын газар нутгийн 27 хувийг эзэлсэн, Алтай, Хангайн завсар говь, хээр тал, уул ус нь тэгширсэн уудам сайхан нутаг аа. Энэ нутгийн малчин, тариачны бүтээлч, хөдөлмөрч баатарлаг уламжлал, түүхэн замнал эх орны бахархал болж ирсэн.
Ийм сайхан уламжлалыг өвлөсөн шилдэг сайчууд өдгөө олширч байна. Тэдний ажлын туршлагыг судалж дэлгэрүүлэх ёстой. Баян-Өлгий аймаг гурван мянган га газрыг хашаажуулж, арвин их хадлан, ургац авч байна. Тус аймгийн Алтай сумын Хар нуур багийн Улсын сайн малчин Смагул газрыг усалж, хашиж хамгаалан ногоон тэжээл тариалж, мал сүргээ өвлийн эрсдлээс хамгаалдаг;
Завхан аймгийн Тэлмэн сумын "Тэлмэн тэгшхэм" хоршоо жил бүр 150-200 тонн таримал тэжээл, 100-гаад тонн байгалийн хадлан бэлдэж, өөрийн болон зэргэлдээ сумын хэрэгцээг хангадаг;
Увс аймгийн Х.Төгсжаргал захиралтай үржлийн аж ахуй баяд хонины сайн чанарын 250-300 толгой хээлтүүлэгчийг иргэд, аж ахуйн нэгжид нийлүүлж, малын үүлдэр угсааг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж байгаа;
Мал аж ахуйг газар тариалантай хослон эрхлэх, хөдөөг хөгжүүлэхэд гаргасан амжилтаараа Ховд аймгийн Дарви сум Улсын тэргүүний сум болсон;
Говь-Алтай аймгийн Дарви сумын "Буян-Ундрал" хоршоо Улсын тэргүүний хоршоогоор шалгарсан сайхан жишээ, туршлагыг дурдаж болно.
Алдарт хоньчин С.Цогтгэрэл, Ц.Намхайнямбуу, Л.Санжжав, М.Ахан нарын малч өв санг уламжилсан Ховд аймгийн Дарви сумын малчин, Монгол Улсын гавьяат малчин Д.Лхасүрэн болон Увс аймгийн Сагил сумын малчин Г.Батжаргал, Говь-Алтай аймгийн Бугат сумын малчин Н.Пүрэвням, Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин Т.Солтанат, Завхан аймгийн Сантмаргац сумын малчин Б.Өлзийжаргал нарын зэрэг улс, аймгийн сайн малчид амжилт бүтээлээрээ нэрд гарч байна.
Хөдөө аж ахуйн ажлыг гарамгай зохион байгуулж зүрх сэтгэлээ өгч ажилласан Хөдөлмөрийн баатар Б.Лувсан, Б.Доржсамбуу нарын ажлын аргыг бүтээлчээр баяжуулах орчин цагийн мал аж ахуйн гарамгай менежерүүд, мэргэжилтнүүд, энэ салбарын эрдэмтэд олноор төрөн гарч байгааг ч тэмдэглэе. Тэдний туршлага, жишээгээр ажиллавал амжилтад хүрнэ хэмээн онцлон дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. |
| Д.Дэмбэрэл: Монголчууд бид дэлхийд гайхагдах үйлдвэрлэл эрхэлж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Хашаа байшин худалдаж авах урт хугацаатай бага хүүтэй зээл олгож байна. Хугацаа 10 жил, сарын хүү 1,5 хувь , хэмжээ 20 сая төгрөг хүртэл, урьдчилгаа 30 хувь. Холбоо барих утас 99074904 , 99073365 , 99022509
2011-05-05 | 17:21:40 | 202.170.65.50 | |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|