2011-05-07Заяа дүүтэйгээ гэрээ янзлан тэрүүхэн хавьдаа аз жаргалаар умбаж байлаа.

Өмнө нь тэнэглэж мөнгөний төлөө, дүүгээ авч явахын төлөө өвөө шигээ настай хүнтэй сууж болоо ч үгүй наснаасаа ахадсан араншин сууж өөрийгөө өөрчлөхөөр оролдож байснаа бодохоор...гэхдээ алдаа бол бол алдаа. Ахин унахгүйн тулд тэмцэх хэрэгтэй. Дүүгээ тэр өөрийн хөдөлмөрөөр авч явах хэрэгтэй. Тэр яаж ийгээд их сургуулиа төгсөж чадсан шүү дээ. Танил тал муутай жиринй нэг бүсгүй ажил олдохгүй гадаа хонох нь холгүй байсан, энэ бүхнээ үзэн ядаж өвгөн хүний амраг болхоор шийдсэн нь тэр. Харин одоо амьдра шинээр эхэлж байна, тэрэнд хайртай хүн байгаа шүү дээ.
Орой унтахаар хэвтэж байтал Галаагаас мессэж ирлээ. “сайхан амраарай, үнсье” . Аз жаргал эрхбиш одоо үүдийг нь тогших байлгүй дээ.
Шүүхийн хаалгаар Заяа гарч ирлээ. Хорин хоёртой, гэр бүл салсан, дүүтэйгээ хамт амьдардаг, өнчин...ганц бие бүсгүй. Амьдарлынхаа төлөө өөрөө тэмцэхээр зогсож байгаа бүсгүй. Гэхдээ тэр анх удаа сэтгэл хангалуун инээмсэглэж үзлээ. Довдон хэмээх энэ баян өвгөнтэй амьдарсан жилийн хугацаанд өвөө шигээ настай хөгшин хүнд тэврүүлэн нулимстай нүдээр шөнийг бардаг байсан бол одоо өртэй ч гэлээ орох оронтой дүүтэйгээ хамт байх болсондоо баяртай байлаа. Аавынх нь ах түүнд мөнгө зээлүүлсэн хэрэг. Төрсөн атлаа тэлсэн мэт ааштай эдгээр хүмүүст эгч дүү хоёр аль хэдийн чухал хүн бишболсон юм. Гэхдээ...хоёулаа байхад одоо алзахгүй ээ.
Галаа өдөр түүн рүү утасдлаа. Орой таван цагт уулзахаар болов. Дүүгээ хоолоо өөрөө хийгээд идээрэй гэж хэлээд гарахаар бэлдэв. Заяагийн эмэгтэй дүү Гэрэлтчимэг хоёрдугаар ангийн сэргэлэн охин. Багаасаа асрамжийн газар эгчтэйгээ өсөж харин анх сургуульд орох жилээ авга ахындаа байхаар хөдөө явсан билээ. Энэ хёор жилийн хугацаанд Заяа дүү рүүгээ хамаг л олигтой юмаа явуулж, мөнгө явуулдаг байсан тэдгээрийг хөөрхий охины гар дээр бүтэн очсон нь ховор.
Бэр эгч нь үргэжл загнаж хааяа нэг авга ахаас нь нууцаар нудраад авах нь ч бий. Угийн хахир хатуу ах нь нэг их олон үг хэлэхгүй боловч нэг буухаараа жинтэй тул охин чихийг халууцуулахагүйг хичээж тэр гэрийн хамаг л ажлыг нугалан бяцхан нуруундаа баймгүй ачаа үүрдэг байлаа. Хэзээ эгч ирж авах болоо гэж хүлээн хотоос машин хааяахан орж ирдэг сумын бяцхан толгодыг элтэл ширтдэг байлаа. Харин одоо эгч дүү хоёр эцсийн эцэст хамтдаа байхаар боллоо.
-ганцаараа айхгүй биз дээ, ажаагийн дүү?
-би дуртай хоолоо хийж идээд, таньд хийгээд тавьчихая тэхүү, айхгүй ээ
-за жаахан оройтох байх, миний дүү хүлээлгүй эртхэн унтаарай за. Хамаагүй хүн хаалга тайлав гэж жижүүрийн үгээ хэлээд Заяа гарлаа.
Уулзаагүй хоёрхон хонож байгаа атал хорин жил болсон мэт санагджээ, Галаад. Хөхөрсөн хүн нь одоо нэг хүний царай харахаар болжээ. Бас ч үгүй үсээ янзлан дуу аялав. Хайр хүнийг хөглөдөг юм боловв уу.
Заяа болзсон цагаасаа жаахан хоцорсоор инээмсэглэн ирлээ.
-уучлаарай жаахан хоцорчихлоо.
-чамайг ирэхгүй нь гэж айлаа шүү дээ
-яалаа гэж дээ. Хоёул бие биенээ харан яагаад ч юм инээд нь хүрэх шиг.
Нэг газар орж хоол идээд нэг л мэдэхэд хөтлөлцөн Галаагийнх руу явж байлаа. Заяа түүнд анх биеэ зориулсан , одоо ер нь маяглаад ч яахав дээ гэж нэг бодлын бодно бас нөгөөтэйгүүр энэ бодлоосоо цочих шиг. Галаа харин энэ бүсгүйтэй л байгаад байвал хорвоо хөрвөөсөн ч хамаагүй болжээ.
Гэрийн хаалгаар ороод Галаа бүсгүйн гараас зөөлөн татан уруул нь дээр үнслээ. Заяа ч татгалзсангүй.
Галаа бүсгүйн сайхан үнэрт мансуурч хамаг л биенийх нь булчин чангаран байж ядавч басхүү халдаж ядан энхрийхнээр гоолиг сайхан хүзүүн дээр нь үнссээр доошиллоо. Залуу бүсгүйн чулуу мэт хатуу хөх эр хүний ширүүхэн уруул шүргэхэд улам хатууран сэрийнэ. Дуу алдан тачаадсаар халуухан жаргалын амтанд хоёулхнаа ууслаа.
Хөлсөндөө нэвчин янагийн жаргалдаа халууцан хоёр чанга тэврэлдэн бие биенээ үнсэж таалсаар шөнө дунд өнгөрчээ. Галаа дээрээс нь хараад шанаагаа тулан инээмсэглэж буй бүсгүйн урдуур нь орсон үсийг хойш нь болгоод
-хайртай биз дээ, надад?
-харин чи?
-би түрүүлж асуусан шүү дээ, миний хөөрхөнөө
-хайртай
-би ч гэсэн, хэнд ч хайртай болж байгаагүй, харин дурлаж явсан.
-би айгаад байх юм
-юунаас тэр вэ?
-чи намайг нэг л өдөр орхиод явах вий гэж.
-чи намайг орхихгүй л бол хэзээ ч орхихгүй шүү дээ.
Бүсгүйгээ дахиад л үнсэж эхлэв. Түүний энэ дулаахан зөөлөн уруулыг яасан их хүснэ вэ. Заяа доороос нь зөөлөн түлхэв.
-одоо харихгүй бол дүү гэртээ ганцаараа байгаа.
-жаахан л хэдхэн минут байчих тэгэх үү, тэгээд би хүргээд өгье.
-за.
Галаа үнэхээр хэн нэгэн бүсгүйд хайртай болж байсан нь үгүй, Батцэцэгт ухаангүй зүгээр л солиотой дурлаж байснаа л санаж байв. Бүр хүнд хайртай болох юм бол гомо болъё гэж найзуудтайгаа наргиж байсан удаатай. Түүний замд ганцхан шөнийн жаргал болх бүсгүй ч тэр , түүнд дурлан нулимсаа залгиад үлдсэн бүсгүйчүүд ч мундахгүй. Харин өөрийгөө ингээд жирийн нэг бүсгүйд дурлаалд аз жаргалдаа умбан басхүү багахан сэтгэлийн тарчлаанд унана гэж бодсонгүй.
Заяаг гэрт нь оруулж өгчихөөд хаалган дээр нь хэсэг чимээгүй зогслоо. Гэтэл хаалаг онгойн Заяа завсраар нь шагайн
-хариад сайхан амраарай за, хайраа гээд уруул дээр нь үнслээ. Галаа хайртынхаа хацрыг илээд
-миний хайр ч сайхан амраарай гээд инээмсэглэв.
Галааг ойрд бараг л нүд нь байнга баяр хөөрөөр гэрэлтэж нисэх шахам явдаг болсоныг найз нөхөд нь гайхаж байлаа. Мань хүн дурлаж дээ гээд шалгаасан боловч Галаа та нарт дараа танилцуулнаа гэнэ. Гэхдээ түүнийг ийм байхыг харж байгаагүй найзуудад нь нэг бодлын гайхмаар ч юм шиг. Ажлаа тараад нэг газар суух уу гэж шалдаг байсан хүн одоо тараад л хаашаа юм яардаг болжээ.
Энэ өдөр Галаа ажлаасаа эрт тараад Заяатай уулзах гэж гүйх шахам гарлаа. Хаалгаар гаран хэд алхаж байтал нэг л танил нөгөө дуу..Батцэцэг. Энэ бүсгүй хаана л бол хаанаас гэнэт л гараад ирэх юм.
-Сайн уу? Чи энд ажилладаг юмуу? Гээд Батцэцэг уриалгахан нь аргагүй асуув.
-сайн сайн, энд л ажилладаг байсан шүү дээ. Мартаа юу даа. Энд юу хийж явна даа?
-хүнтэй уулзана гэж тохирсон юмаа. Ажлаар...
-ажил тарж байхад уу?
-Тиймээ, манай нэг найз хүүхэн байдаг юм. Тэгээд л уулзах гээд.
-аан заза.
-чи над руу утасдахыг чинь хүлээгээд л байлаа шүү дээ.
-харин зав муутай л байна. Нээрээ нөхөр чинь сайнуу?
-Салчихсан шүү дээ. Таарч тохирохгүй.
-заза тийм байж...за найз нь яараад байна. Дараа л тухтай уулзъя даа. За баяртай. Галаа бараг дуржигнуулах шахам хэлэв.
-за баяртай. Батцэцэг араас нь харсаар хоцорлоо.” Энэ залуу надад хайртай л байсан юм даа. Хачин юм...”
Батцэцэг үнэндээ нөхрөөсөө салсанаас хойш өөдөлсөнгүй. Бэлэн хөрөнгөн дээр хөлбөрч тансаг амьдралд умбаж байсан тэр гэнэтхэн л нөхөр нь өөр нэг сайхан бүсгүй олоод өөрийг нь хөсөр орхиод явахад олигтой сурсан ч юмгүй тул ажил ороод нэг их явсан ч үгүй. Харин нэг найзаараа дамжуулж ажилд ороод удаагүй байгаа нь энэ. Анх Галааг харчихаад гайхаж байлаа.
Түүнд хаягдаад хоцорсон тэр залуу мөн гэж үү? Анх таарахад нүд нь баяраар гэрэлтэж за жаргалтай явж байсан. Сая ч мөн адил. Тэр надад л хайртай байсан ш үүдээ. Одоо бас хэн нэгэн бүсгүйд... Уг нь Галааг бодох юмгүй орхиод явж байсан сан. Гэтэл одоо яагаад ч юм нэг л харамлах мэт. Эмэгтэй хүний атаархуу сэтгэл ч дотроос нь маажих шиг...
Нийтэлсэн: narciuss,