 |
|
 |
|
"Иргэд дуртай үедээ бэлэн мөнгөний машинаас хүний хөгжил сангийн мөнгөө авчих боломжтой болж байгаа" |
|
|
 |
|
 |
"Иргэд дуртай үедээ бэлэн мөнгөний машинаас хүний хөгжил сангийн мөнгөө авчих боломжтой болж байгаа"
2011-05-14Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг сар бүрийн 15-наас хойш арилжааны гурван банкаар иргэдэд олгогдож  байна. Тиймээс 15-наас хойш банкуудын үүдэнд урт дараалал үүсдэг үзэгдэл түгээмэл болоод буй. 21 мянган төгрөгний төлөө ингэж дараалж буй нь ард түмэн ямар ядуу байна вэ гэсэн бодол хүн бүрийн толгой руу орж байгаа биз. Иргэдийн энэхүү дараалал нь банкуудад ч их ачаалал, дарамт болж Хүний хөгжил сангийн мөнгийг аль аль талдаа амар, хялбар байдлаар тараах шийдэл гаргаж ирэх шаардлага хэдийнэ бий болжээ. Тиймээс ч банкууд Хүний хөгжил сангийн мөнгийг тараах асуудлыг хялбаршуулах тал дээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай ярилцаж гэрээгээ шинэчлэхээр болоод байгаа аж. Ер нь 21 мянган төгрөгний эргэн тойронд иргэдийн мэдэхгүй олон асуулт бий. Иймд бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгтэй уулзаж иргэдээс хамгийн түгээмэл ирдэг асуултуудад хариу авлаа. -Хүний хөгжил сангийн мөнгийг иргэд бөөнөөр урьдчилж авч болох уу гэсэн асуулт их ирж байна. Зарим банк олгоод, зарим нь олгохгүй байгаа мэдээлэлтэй? -Хүний хөгжил сангийн 2011 оны төсөв батлагдсантай холбогдуулж Монгол улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх журам гэж байдаг. Энэхүү журамд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөд хишиг, хувийг сар бүр олгох эсвэл бөөнөөр олгох гэсэн хоёр хувилбар байгаа. Бөөнөөр олгох гэдэг нь гэр бүл эсвэл хэсэг иргэн санал, санаачлагаараа нэгдэн нийлээд ажлын байр бий болгох, бизнест хөрөнгө оруулах зорилгоор 10 саяаас доошгүй төгрөгийг бэлэн бус хэлбэрээр олгох боломж байгаа. Яагаад бэлэн бус хэлбэрээр вэ гэхээр иргэд нэгэнт ажлын байр бий болгож, бизнест хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа болохоор тухайн мөнгийг бараа, материал, тоног төхөөрөмж авахад шилжүүлж байгаа. Тиймээс иргэд аль аж ахуйн нэгжээс бараа, тоног төхөөрөмж авах гэж байгаа түүнийхээ нэхэмжлэхийг нь бүрдүүлэх материалдаа хавсаргах ёстой. Түүнээс өөрөөр Хүний хөгжил сангийн мөнгийг урьдчилан олгох нөхцөл одоогоор байхгүй байна. Дээрх хэлбэр буюу ажлын байр нэмэгдүүлэх, бизнест хөрөнгө оруулах зорилгоор манайд гэхэд 4685 иргэн бүхий 57 төсөл ирсэн. Үүнээс манайх эхний таван сард 3036 хүний 29 төсөлд 636,1 сая төгрөгний санхүүжилтийг хийсэн байгаа. Үлдсэнийг нь энэ сардаа шийдэхээр Сангийн яамны Төрийн сан руу шилжүүлээд байна. -Хүний хөгжил сангийн 252 мянган төгрөгөө иргэн урьдчилан авах боломж зарим банкинд байгаа гэж байсан. -Энэ асуудалд манай байгууллага хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Иргэн, банкны хоорондын асуудал байж болно. Учир нь 2011 оны улсын төсөвт тухайн иргэний мөнгө төсөвлөгдсөн учир иргэн, банк хоёр тохиролцсоны эцэст мөнгийг урьдчилан авах боломж байгаа. Үүнд манай зүгээс ямар нэгэн дүрэм, журам байхгүй. Арилжааны банкуудын шийдэх эрхийн асуудал юм. -Одоо ямар ямар банкаар Хүний хөгжил сангийн мөнгийг тарааж байна вэ? -Хаан, Хадгаламж, Капитал гэсэн гурван арилжааны банкаар иргэдэд мөнгө олгож байгаа. -Банк бүрт нь хүний хөгжил сангийн дэвтрээр нь хадгаламжийн дэвтэр автоматаар үүсгээд мөнгөө дуртай үедээ авдаг байхаар шийдэж болохгүй юу. Хадгаламжийн данс үүсчихээр иргэний мөнгөнд тухайн банкны хүү бодогдоно гэсэн үг. -Монгол улсын иргэн бүр хишиг, хувь хүртэж байгаа. Түүнээс гадна арилжааны банкууд халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг тараадаг. Тэгхээр ачаалал маш их болсон. Арилжааны банкуудаас бидэнд хэд хэдэн хүсэлт ирсэн. Тиймээс ч бид дээрх гурван банктай хийсэн гэрээгээ шинэчилж байна. Үүний хүрээнд Хүний хөгжил сангийн мөнгийг бид цахим картаар олгох асуудлыг нэлээд судалж үзээд банкуудтай эргээд энэ талаараа ярилцаж эхэлж байгаа. Мөнгөө дуртай үедээ авч болох эсэх асуудал бол нээлттэй. Иргэнийг заавал сар сардаа мөнгөө очиж авах хэрэгтэй гэж шаардлага тавьдаггүй. Тухайн иргэнд өнөөдөр, маргаашдаа мөнгөний хэрэгцээ гарахгүй бол мөнгөө арванхоёрдугаар сард ч очоод авч болох юм. Түүнчлэн өдөр тутам тогтмол ажилтай хүмүүсийн хувьд банкинд очиж мөнгөө авч амжихгүй байгаа тохиолдол их байна. Ажил тараад очихоор банк нь хаачихдаг. Амралтын өдөр хамт амарчихдаг. Тиймээс ч бид цахим картны системийг нэвтрүүлэх гээд байгаа юм. Иргэн дуртай үедээ ATM-ээс Хүний хөгжил сангийн мөнгөө авчих боломжийг бид шийдэхээр хэлэлцэж байгаа. -Хадгаламжийн дэвтэр автоматаар үүсгэгдэх асуудал шийдэгдэх болов уу? -Энэ саналыг анх банкуудаас манайд тавьж байсан. Үүнийг бид нэрийн данс гэж нэрлэдэг. Нэрийн дансийг ашиглаж байсан туршлага бидэнд бий. Та бүхэн мэдэж байгаа, Хүний хөгжил сангийн мөнгийг олгож эхлэхээс өмнө төрөөс 18 хүртэлх насныханд хүүхдийн мөнгө олгож байсан. Энэ үед бид нэрийн данс нээж ажилласан. Гэвч манай улсын бүртгэлийн асуудлаас үүдэж хяналт алдагдах явдал байсан. Учир нь манай улсад бүртгэлийн нэгдсэн сан харайхан бүрдээгүй тиймээс мэргэжлийн санхүү, хяналтын байгууллагуудаас энэ үйл ажиллагааг зогсоохыг шаардсан. Тиймээс энэ нэрийн дансыг төдийлөн дэмждэггүй. Үүний оронд харин иргэн өөрийн хүсэлтээр данс үүсгүүлээд Хүний хөгжил сангийн мөнгөө тухайн данс руу шилжүүлж байх нь бас л иргэн, банк хоёрын шийдэх асуудал юм. -Арилжааны банкууд төрийн энэ халамж, хишиг, хувийг тараахдаа өөрсдөө саналаа гаргадаг юм уу. Танайх сонгож байна уу. Иргэд болдог бол бүх банкаар л авчихмаар байдаг гэж ярих юм. -Хүний хөгжил сангийн тухайд манайх шууд сонгон шалгаруулах замаар банкуудыг сонгосон. Арилжааны банк мэдээж бидэнд хүсэлтээ тавьсны дагуу бид шалгаруулалтаа явуулсан. -Одоо Хүний хөгжил сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг яг яаж шийдэж байна вэ. “Эрдэнэт” үйлдвэрээс зээлж байгаа гэсэн үнэн үү? -Энэ талаар би хариулж мэдэхгүй байна. Сангийн яамны шийдэх асуудал учир. -Өнөөдрийн байдлаар Хүний сангаас хэчнээн иргэн хэчнээн төгрөг аваад байна вэ? -Хүний сангийн мөнгийг иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан иргэдэд олгож байгаа. Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан нийт хоёр сая, дөрвөн зуун 79 мянга, 700 хүн буюу нийт хүн амын 90,8 хувь нь Хүний хөгжил сангийн хишиг, хувинд хамрагдаад явж байна. Хишиг, хувийг гадаадад байгаа болон хорих ял эдэлж буй бүх л хүн эрх тэгш байдлаар хүртэж байгаа. -Үлдсэн 10 хувь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй гэсэн үг үү? -Бичиг, баримтын зөрчилтэй хүмүүс гэж ойлгож болно. -Энэ оны тавдугаар сард бичиг баримтын зөрчлөө арилгалаа гэхэд өмнөх жил, сарын мөнгөө авч боломж нээлттэй байгаа юу? -2010 оны хувьд эхний 70 мянган төгрөгийг бичиг баримтын зөрчилгүй хүмүүст олгосон бол үлдсэн 50-ийг нь Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгосон. Энэ жил өнгөрсөн оны мөнгийг аваагүй иргэн байвал 2011 ондоо авч болохоор байгаа. Өөрөөр хэлбэл энэ тавдугаар сард бичиг, баримтын зөрчлөө арилгалаа гэхэд өмнөх оны, саруудын мөнгөө нөхөж авах боломжтой. -Гадаадад байгаа иргэдийн мөнгийг энд байгаа гэр бүлийнхэн нь итгэмжлэлээр авах боломж байгаа байх. Тийм үү? -Байлгүй яахав. Тухайн улс орноосоо журмын дагуу итгэмжлэлээ гаргаад энд байгаа ар гэрийнхэн нь Хүний хөгжил сангийн мөнгийг нь авч болж байгаа. -Энэ итгэмжлэлийг хаанаас авах вэ? -Итгэмжлэлийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулж Гадаад харилцааны яам руу явуулдаг. -Дээр нь хууль бусаар гадаадад амьдарч байгаа иргэд Хүний хөгжил сангийн хишиг хувийг хүртэж болох мөн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдахдаа баригдчих вий гэсэн нэлээн айдастай байдаг гэсэн. Үүнд та нэг тодруулга өгөхгүй юу? -Иргэд үүнд нэг ойлголттой болох хэрэгтэй. Ямар ч улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газар тухайн оронд байгаа Монгол иргэдийн эрх, ашгийг хамгаалах гол зорилготой байгууллага гэж ойлгож болно. Түүнээс хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийг барьж, хорьдог буцаадаг газар биш юм. ХЭДДҮГЭЭР САРД Ч ТӨРСӨН ШИНЭ ХҮҮХЭД ТУХАЙН ЖИЛИЙНХЭЭ МӨНГИЙГ БҮТНЭЭР НЬ АВАХ БОЛОМЖТОЙ -Шинээр төрсөн хүүхэд тухайн сараасаа мөнгөө аваад явч байгаа юу? -Шинээр төрсөн хүүхдийн гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний дараа мэдээж Хүний хөгжил сангийн хишиг хувь хүртэх эрх нээгдэнэ. Өөрөөр хэлбэл төрсний гэрчилгээ авсны дараа Хүний хөгжил сангийн дэвтэр нээлгүүлэх хэрэгтэй. Ингэж байж данстай болно. Мөн шинэ хүүхэд тухайн оны хэддүгээр сард ч төрсөн жилийнхээ мөнгийг бүтнээр нь авах боломжтой. Жишээ нь, 2011 оны гуравдугаар сард мэндэлсэн хүүхэд Хүний хөгжил сангаас энэ жилийн нэг, хоёрдугаар сарын мөнгийг бөөнөөр нь авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2011 оны хэддүгээр сард ч төрсөн бай 252 мянган төгрөгөө бүрнээр авах боломжтой юм. -Харин нас барсан хүний тухайд ямар журам үйлчилж байгаа бол? -Нас барсан хүний тухайд мөн шинэ төрсөн хүүхэдтэй ижил зарчим үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн 2011 оны нэгдүгээр сард нас барлаа гэхэд 2011 онд авах ёстой 252 мянган төгрөгийг нь гэр бүлийнхэн нь бүтнээр авах боломжтой. Учир нь энэ хүний Хүний хөгжил сангийн мөнгө 2011 оны төсөвт суучихсан гэсэн үг. ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ ТӨЛБӨРИЙГ ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН МӨНГӨӨРӨӨ ТӨЛӨХ АЖИЛ 2012 ОНООС ХЭТРЭХГҮЙ ШИЙДЭГДЭНЭ -Хүний хөгжил сангийн мөнгөө бөөнөөр нь аваад орон сууцны санхүүжилтандаа өгч болно гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу? -Ер нь бол Хүний хөгжил сангийн 1,5 сая төгрөгийг 500 мянгийг нь бэлнээр, нэг саяыг нь бэлэн бус хэлбэрээр хүртэнэ гээд заачихсан байгаа. Өнгөрсөн оноос эхлээд бэлнээр тараах мөнгөө олгоод эхэлсэн нь 120 мянга, энэ жилийн 252 мянган төгрөг. Бэлэн бус мөнгөний тухайд дөрвөн төрөл бий. Үүнд, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт, даатгалын үйлчилгээнүүд хамгийн сүүлд нь орон сууц худалдан авсны төлбөрт Хүний хөгжил сангийн хишиг хувийг шилжүүлэх асуудал байгаа. Гэхдээ энэ дөрвийг хэрэгжүүлэх зорилгоор тухайн жилийн улсын төсөв батлагддаг. 2010 оны тухайд иргэддээ зөвхөн 120 мянган төгрөгийг олгох мөнгө төсөвлөгдсөн. Харин энэ жил нийт 805 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс иргэн бүр сар болгон 21 мянган төгрөгөө хүртэнэ. Бэлэн бусаар хоёр хэлбэрээр олгож байгаа. Нэгдүгээрт иргэн, 2011 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт Хүний хөгжил сангаас мөнгө шилжүүлж болж байгаа. Үүнд, ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр малчид, ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа хүмүүс, их, дээд сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн оюутнууд хамрагдах боломж бий. Хоёрдугаарт, оюутны сургалтын төлбөр буюу Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн суралцагч хичээлийн төлбөрийн 500 мянган төгрөгийг бэлэн бусаар хийлгэж болж байгаа. Орон сууц худалдан авах төлбөрт Хүний хөгжил сангийн төлбөрийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж байгаа. Одоо энэ ажил судлагдах шатандаа явж байгаа гэсэн үг. Ямар ч байсан орон сууцны төлбөрт энэ жил Хүний хөгжил сангаас мөнгө шилжүүлэх төсөв байхгүй. Гэхдээ 2011 оны төсвийн тодотголд тусгагдахыг үгүйсгэхгүй. 2011 онд энэ ажил хийгдэж амжихгүй бол 2012 оны төсөвт тусгагдах байх гэж бодож байна. -Иргэдээс анх бэлэн бус нэг сая төгрөгөө дээрх дөрвийн алинд нь зарцуулах вэ гэж нэг асуулгын хуудсаар санал авч байсан. Энэ хуудсанд орон сууцны санхүүжилтад зориулна гэж бөглөсөн хүмүүс хамрагдана гэсэн үг үү. Өмнөх Засгийн газрын хурлаар иймэрхүү зүйл яригдсан болохоор иргэд тэр хуудсаа бөглөсөн билүү, яалаа гэж нэлээн санаа зовж байх шиг байна. -Энэ асуудалд тусдаа нэг журам гарч ирнэ гэсэн үг. Шинэ журам гарч ирэх учраас иргэд одоо санаа зовох хэрэггүй. Дүрэм, журмыг олон янзын хувилбараар судалж байгаа. Тухайлбал, гэр бүлийн нэг гишүүн нь орон сууц худалдан авсан зээлтэй бол гэр бүлийн бусад гишүүн нь тэр хүүхдийнхээ зээлд нь өөрсдийн мөнгөө шилжүүлж болох, эсвэл хашаандаа шинэ байшин барихад дэмжлэг үзүүлэх ч юм уу. Хувилбар, саналууд зөндөө их байна. Удахгүй энэ журам гарна. Ярилцсан Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn |
| "Иргэд дуртай үедээ бэлэн мөнгөний машинаас хүний хөгжил сангийн мөнгөө авчих боломжтой болж байгаа" |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана 14:45 Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно.
|
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно. »»
|
|
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 хувиар бууруулахаар тусгажээ 14:44 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ. »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
ЭМЯ | Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна 13:01 Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн
|
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн »»
|
|
Өнөөдрөөс бага ангийн сурагчдын өвлийн амралт эхэллээ 12:32 Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд
|
Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт 11:20 Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь
|
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь »»
|
|
Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна 11:00 Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
|
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна »»
|
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 10:55 Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд:
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд: »»
|
|
Галын аюулаас 30 хүнийг эсэн мэнд гаргажээ 10:54 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15)
|
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15) »»
|
|
Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ 10:21 Ховор тохиол
|
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө 09:35 Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар
|
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Г.Уянгахишиг: Оюу толгойтой хэлэлцээр хийх хугацааг нэгдүгээр сарын 31 хүртэл сунгачихсан байгаа 09:04 Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа. »»
|
|
О.Наранзул дэлхийн аварга боллоо 08:47 Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах
|
Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах »»
|
|
УИХ-ын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан 2025 оны Намын Онцлох Улстөрчөөр шалгарлаа 08:28 Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон
|
Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон »»
|
|
БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжилно уу 08:25 Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон
|
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон »»
|
|
Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 08:24 ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын
|
ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын »»
|
|
Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 08:21 БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион
|
БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион »»
|
|
Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|