 |
|
 |
|
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар: Луйварчид даврах болоогүй |
|
|
 |
|
 |
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар: Луйварчид даврах болоогүй
2011-05-18-Хамтарсан Засгийн газар тааруухан ажиллаж байна гэсэн шүүмжлэл тасрахгүй, харин ч идэвхижих янзтай.  Засгийн дотоод ажлыг зангидаж байгаа хүний байр суурийг сонсмоор санагдлаа? -Монгол Улсын эдийн засгийн өсөлт эхний улирлын байдлаар 9.7 хувь гарлаа. Дэлхийн дундач өсөлтөөс дөрөв дахин өндөр байна. Инфляцийн түвшин 5.5 хувьтай байгаа. Банк санхүүгийн салбар ч хямралаас гарлаа. Энэ нь манай улсын эдийн засаг хямралаас богино хугацаанд гарч, хөгжил рүүгээ хурдацтай давшиж байгаагийн илрэл. Нөгөө талаас С.Батболдын Засгийн газар 2010 онд юу хийв гэдгийг тоймлож хэлье. Монгол Улс цаашдаа хөгжих үндэс суурийг тавихаар томоохон, улс орны шинжтэй шинэчлэл хийж, эрх зүйн орчныг бүрдүүлэн бодит ажил хийж хэрэгжүүлж байна. Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгааг олон түмэн мэдэж байгаа. Хүний хөгжлийн сангийн тухай хууль хэрэгжүүлээд Монгол Улсын иргэн бүр сар болгон хувь хишгээ хүртэж байна. Одоо Таван толгойн гэрээ хэлэлцээрийг хийж байна. Иргэддээ үнэгүй хувьцаа эзэмшүүлэхээс гадна Монголын хөрөнгийн биржийг дэлхийн жишигт хүргэхээр Лондонгийн хөрөнгийн биржтэй гэрээ байгуулан ажлыг нь эхлүүллээ. Монгол Улсын Шинэ бүтээн байгуулалт гэсэн хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц, төмөр зам, авто зам барих зэрэг томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Эдгээр төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банкийг байгууллаа. Монгол Улсын боловсролын салбарт шинэчлэл хийж, их, дээд сургуулиудыг хотхон байдлаар хөгжүүлэх, Кембрижийн стандартыг нэвтрүүлэх, ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд аль ч орны их, дээд сургуульд гологдохгүй элсэн орох боломжийг нь нээж өгөх гэхчлэн нэлээд ажил хийж байна. Бас Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд аймгуудыг нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбох ажлыг эхлүүлснээр холбогдох байгууллагууд нь гэрээ байгуулах тодорхой үүрэг, чиглэл аваад байгаа. Монгол орны өргөн уудам нутгийг хэрсэн төмөр замын сүлжээг бий болгохоор ажиллаж байна гэх мэт олон ажлыг Засгийн газар хийж, хэрэгжүүлж байна. Эдийн засгийн, боловсролын салбарт реформ хийж байгаа төдийгүй, Эрүүл мэндийн салбарт ч онцгой анхаарч байна. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Эрүүл мэндийн даатгал бие даасан бүтэцтэй болж, энэ салбар даатгалаас голчлон санхүүждэг нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж байгаа. Олон жил шүүмжлэл дагуулж байгаа төсвийн бодлогод шинэчлэл хийж, орон нутагт эрх мэдлийг тодорхой хэмжээгээр олгохоор Төсвийн тухай хууль, Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэн боловсруулаад Засгийн газар УИХ-д өргөн барилаа. Мөн Тендерийн тухай хуулийн төслийг ч оруулсан байгаа. Бас амжаагүй зүйл ч бий. -Тендерийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ? -Тухайн орон нутаг өөрсдөө тендерээ шалгаруулж хяналт тавьдаг байя, улсын, бүсийн шинж чанартай төслүүдийг улсын хэмжээнд шалгаруулж хийдэг болгоё зэрэг нэлээд олон зүйлийг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан -АН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж дүгнээд хангалтгүй, тааруухан гэсэн дүн тавилаа шүү дээ. Энэ нь ахиц муутай байна гэдгийг нотолж байгаа хэрэг биш үү? -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнд чиглэсэн байхаар гаргадаг болмоор санагддаг. Яагаад гэвэл заалтын тоогоор нь биш, 1024 өгүүлбэр биччихээд үг, үсгээр нь хөөцөлдөөд байгаа зүйл ажиглагдаж байгаа. 2010 онд Засгийн газар маш их ачаалалтай ажиллаж олон зүйлийг шийдсэн. Хүний хөгжлийн сангийн хувь хүртээх ажлыг Засгийн газар 2010 онд эхлүүлсэн. Иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамрууллаа. Хүн амаа ч тооллоо. Эдийн засгийн, боловсролын, эрүүл мэндийн салбарт л гэхэд томоохон реформыг эхлүүлсэн. Ер нь улс орны шинж чанартай, суурь тогтолцоог хөндсөн асуудал нь өнөөдөртөө үр дүнгээ өгөхгүй байгаа юм шиг ч харагдаж магадгүй л дээ. Гэхдээ ирээдүйд, улс орны хөгжил дэвшилд, монголчуудын амьдралд эерэгээр нөлөөлнө. Засгийн газар суурь асуудлын эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна бодит ажлыг хэрэгжүүлж байгаа учир тааруухан гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. -Засгийн газрыг огцруулах асуудал байн байн яригдаж, зарим сайдыг огцруулах саналыг оруулаад л байна. Сонгуулийн хугацаа дуусахаас өмнө огцрох вий гэсэн айдас та бүхэнд төрдөг байх, тиймээ? -Засгийн газарт орж ажиллаж байгаа манай намын болон АН-ын сайд нар эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээж байна. Харин ч хэтэрхий их ажлыг хийх гэж оролдоод байгаа нь алдаа байж магадгүй. Олон ажлыг зэрэг амжуулах гэж зүтгэж байгаа, ажил хийе гэж чин сэтгэлээс зорьж байгааг үгүйсгэж, харлуулж болохгүй биз дээ. Гэхдээ МАН, АН-д эрүүл, саруул сэтгэхүйтэй гишүүд олон байгаа гэдэгт итгэдэг. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллана гэдэгт би итгэлтэй байдаг. -Таван толгойн гэрээ хэлэлцээр хийж байгаа Засгийн газрын таван төлөөллийн нэг нь та. Хэлэлцээр ямархуу шатандаа яваа вэ? -Бидэнд ийм чиглэлээр гэрээ хэлэлцээр хийгээрэй гэсэн удирдамж хангалттай бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж ч өгсөн. Мөн УИХ-аас батласан 39 дүгээр тогтоол байна. Энэ хүрээнд л хэлэлцээрийг хийж байна. Талууд гол зүйлүүдээ тохироод одоо гэрээний төслийн бичиг цаасны ажил дээр сууж байгаа. -Манай тал хоёр тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр авч 1.5 сая төгрөгийн амлалтыг биелүүлэх гэж улайраад дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэрлэлт зэрэг чухал асуудлаа хойш тавиад байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Арай тэгж хүндээ хөнгөнөөс өгч байгаа юм биш биз дээ? -Таван толгойг дэлхийн тэргүүлэх уурхай болгох ёстой гэж үзэж байгаа. Тиймээс дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх гээд олон талаас нь анхаарч гэрээ хэлцлийг хийж байна. Том Тавантолгойг түшиглэж өмнийн говийн бүсэд дэд бүтцийн асуудлыг шийдэн бас баялгийн хараал хүрэхгүйн тулд боловсруулах үйлдвэр олноор байгуулья гэж тооцож байна. Ийм багц асуудлын хүрээнд гэрээ хэлцэл явагдаж байна. -Хэзээ гэрээ, хэлэлцэл хийж дуусах вэ? -Одоо удахгүй ээ. -Манай талаас тавьсан болзлыг дэлхийн зургаан том групп, консорциумууд хэр хүлээж авч байгаа бол? -Гэрээ хэлцэл ид явагдаж байгаа учраас эцэслэн тохироогүй, албажаагүй асуудлуудыг одоо энд ярих шаардлагагүй биз дээ. Тэртэй, тэргүй гэрээ хэлцэл дуусахаар олон нийтэд мэдээлнэ. -Иргэний хөдөлгөөнийхөн таныг шалгуулахаар АТГ-д бичиг хүргүүлж байгаа. Улсын ерөнхий прокурорын газарт мэдэгдэл илгээхэд шалгах үүргийг Нийслэлийн прокуорт өгсөн гэсэн мэдээлэл гарах болов. Хэрэг үүсгээд байгаа юм уу? -Анод банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа гэдэг хүн л өөрөө ч хийгээд байгаа юм уу, өрөөл бусдаар хийлгүүлээд байгаа юм уу, тиймэрхүү мэдээллийг зохион байгуулалттайгаар цацаад байгаа юм шиг байна. Анод банкны гүйцэтгэх захирал байсан Уламбаяр гэдэг хүн банкны менежмэнт нь буруу байсан учраас Анод банк дампуурахад хүрсэн гэж хэлсэн байна лээ. Энэ банк хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн атлаа буруутай үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын төрийг 200 орчим тэрбум төгрөгийн хохиролд оруулсан. Гэтэл энэ банкны эзэд байсан хүмүүс Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах тухай хөдөлгөөнийг бүрэн хэмжээгээр санхүүжүүлээд, шийдвэр гаргахад оролцож байгаа хүмүүс рүү чулуу шидэж байгаад харамсч байна. Янз бүрийн асуудал байгаа бол шалгадаг, нягталдаг газар нь шалгана биз ээ. -АТГ, Нийслэлийн прокурорын газраас таныг ирж тайлбар өг гэсэн бичиг ирүүлсэн үү? -Үгүй. Надад хэлсэн, мэдэгдсэн зүйл алга. -Н.Даваа гуай Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтныг шалгах ёстой гэж олон нийтэд зарлалаа. Ямар нэг учир шалтгаан байгаа юм болов уу? -Наад асуултаа надаас биш тэгж зарлаад байгаа хүмүүсээс асуувал таарна. -Таныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үетэй л холбоод байгаа юм шиг байна лээ? -Анод шиг олон жил дээсэн дөрөөн дээр байсан дампуу банктай Сангийн яам хамтарч ажилладаггүй юм. Тэр их зээл авч банк дампууруулсан, банкаа буруу удирдсан хүмүүс нэр цэвэр үлдээд нэг ч төгрөгний зээл авч байгаагүй, огт холбоогүй, таних ч үгүй над шиг хүнээр оролдоод юу ч олж долоохгүй гэдгийг хэлье. Асуудлыг займчуулах гэж л над руу чулуу шидэж байгаа хэрэг биз. Банк дампууруулж тэр их зээл авсан, түүнд нь үйлчилж байсан хүмүүс яасан юм бэ. Тэдгээрт ямар хариуцлага тооцсон юм бэ? -Засгийн газрын сайдуудыг нэг нэгээр сугалж огцруулах ажиллагааны нэг хэлбэр юм болов уу? -Мэдэхгүй юм аа. Гэхдээ ганцхан зүйлийг бол хэлчихье. Монгол Улсын банк санхүүгийн салбараар тоглосон, бүхэл бүтэн банкийг буруу менежмэнтээр явуулж дампууруулсан этгээдүүдтэй хатуу тэмцэх ёстой. Яагаад гэвэл үүний цаана олон хадгаламж эзэмшигчид, улс орны эрх ашиг бий. Банкны салбар эрүүл саруул байх нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд асар их нөлөөтэй. Банкны систем бол улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын зүрх нь юм шүү дээ. Үл бүтэх этгээд бужигнуулж, завхруулчихаад банкны салбарыг хямруулж төрд ихээхэн хохирол учруулчихаад хэн нэгэн эрх мэдэлтэн рүү үсчиж, асуудлыг өөрөөсөө займчуулж байгаад уснаас хуурай гарна гэвэл дэндүү том эндүүрэл. Би холбогдох байгууллагад нь хандана гэж бодож байна. -Нэр төрд халдсан гэж хууль, хяналтын байгууллагад хандана гэж үү? -Буруу зүйл хийсэн гэдэг нь тогтоогдоод хэрэг үүсгээд эрүүгийн ял авах гэж байгаа хүн ил, далдаар шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүн рүү чулуу шидээд байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Тиймээс асуудлаа тавина. -УИХ-ын гишүүн Ц.Батбаяр таныг коксон түлш үйлдвэрлэх үйлдвэр барих 17 тэрбум төгрөгийн тендерт нөлөөлж “Аморе интернэшнл” компанид авч өгсөн гэж мэдэгдсэн. Энэ үнэн юм уу? -Ц.Батбаяр гишүүн тийм зүйл ярьж байсан. Намайг Түлш эрчим хүчний сайд байхад Улаанбаатар хотыг утаагүй болгох чиглэлээр коксжсон түлш үйлдвэрлэх талаар асуудал яригдаж байсан. Хятадын хөрөнгө оруулалттай компани энэ ажлыг хийе гээд холбогдох байгууллагад хүсэлт гаргаад явдаг байлаа. Бас нэг хэсэг хүмүүс ОХУ-ын технологийн дагуу үйлдвэр барья гэж санал гаргаж байсан. Тэгээд л Засгийн газрын гишүүнийхээ хувьд ийм хоёр компани маргаан гаргаад, зөрчилдөөд байна гээд нүүрсний боловсруулалттай холбоотой асуудлаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн, Эрчим хүчний удирдах газрын ажил эрхэлж байгаа хүмүүсээс ажлын хэсэг бүрдүүлээд энэ санал болгоод байгаа технологиудыг судалж ир гэсэн үүрэг өгсөн. Тэгээд тэр ажлын хэсгийнхэн Хятадын технологийг газар дээр нь очиж үзэж ирээд, ёстой бүтэхгүй юм байна, байгаль орчинд халтай, олон улсын стандартыг хангахгүй юм байна гэж танилцуулсан учраас хятадын компанийн саналыг хүлээж авах боломжгүй гэж шийдэж байсан. Тэр үеэс намайг харлуулах гэж мөн ч их гүтгэлэг тараасан. Гэхдээ намайг ТЭХ-ний сайдын ажлаа өгснөөс хойш 2 жилийн дараа тендер шалгаруулсан юм байна лээ. Тэгэхээр намайг үүнд хутгаад хэрэггүй биз дээ. Эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн явуулж байгаа бодлого л болов уу гэж бодож байна. -Сүүлийн үед таныг захиалгатайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж оролдоод байгаа юм шиг ээ? -Ийм зохион байгуулалттай ажиллагааг миний эсрэг явуулаад байна гэж би харж байгаа. Эзнийг нь мэдэж байна. -Хэн юм бэ? -ЗГХЭГ-ын даргын хувьд нэг агентлагийн даргыг ажлаа тааруухан хийгээд байгаа учир хариуцлага тооцохоо мэдэгдэж, ажлаа өгөх өргөдлөө өг гэж хэлсэн. Түүний дараагаас өдөр алгасахгүй миний тухай сөрөг мэдээллийг төлбөртэйгөөр хэвлэлүүдээр цацаж байна. Тэр нөхөр яасан ч их мөнгөтэй юм. Би тэр агентлагийн даргаас өргөдлийг нь заавал авна гэдгийг танай сониноор дамжуулаад шулуухан хэлчихье. Д.Доржпагма |
| ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар: Луйварчид даврах болоогүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|