2011-06-11“Тод харуулна” уриатай ETV телевиз тун удахгүй үзэгчидтэйгээ дотноор шивнэлдэх гэж байна гэсэн содон мэдээ чих

дэлсээд авлаа. Үүний ул мөрөөр шиншлэн тус телевизийг зорин насанд хүрэгчдэд зориулсан “Шивнээ” нэвтрүүлгийн хөтлөгч Маралтай уулзаж, цөөн минут хөөрөлдлөө.
Үдшийн Шивнээ: Сайн уу, юун түрүүнд “Шивнээ”-тэй танилцъя. Энэ нэвтрүүлгээрээ юу шивнэх гэж байна даа?
Марал: Энэхүү нэвтрүүлгээрээ хүмүүст эротик, гоо зүйн мэдээлэл өгөхийг зорьж байгаа. Манай нэвтрүүлэг өвөрмөц шинэлэг булангуудтай. Булан бүрээрээ шинэ содон мэдээлэл хүргэх болно. Ерөнхийдөө нэвтрүүлэг маань чөлөөт байдлыг эрхэмлэсэн. Ямар ч байсан дугаар бүр нь шинэлэг байж хүмүүсийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
ҮШ: Бусад үдшийн нэвтрүүлгээс юугаараа ялгарах вэ?
М: Нэвтрүүлгийн маань өнгө төрх, тайз засалт,шторк гээд бүгд шинэлэг байх болно. Үзэгчид маань үзээд өөр өөрийн гэсэн дүгнэлтээ хийх байхаа.
ҮШ: Шторк гэснээс “Шивнээ”-гийн бяцхан танилцуулга болсон шторк нилээн өвөрмөц болсон байна лээ шүү. Үүнээс нэвтрүүлэг үнэхээр сонирхол татахуйц гэдэгт итгэлтэй байна?
М: Баярлалаа. Аливаа зүйл эхнээсээ л өвөрмөц байх ёстой гэсэн үүднээс манай телевизийн уран бүтээлчдийн мэргэжлийн баг үүн дээр ажилласан. Би ч энэ тал дээр хичээж, намрын сэрүүнийг ажрахгүй гадаа зураг авахуулсан шүү.
ҮШ: ETV “тод харуулна” гэсэн уриатай. Тэгэхээр “Шивнээ” ч тод харуулна байх?
М: Ер нь тэгэхийг л зорьж байна. “Шивнээ” нэвтрүүлгийг үзэгчид маань үзээд амралтын цагаа уйдахгүй сайхан өнгөрүүлэх байх.Хүмүүс урлаг, спорт, романтик кино үзээд оюуны таашаал авч сэргээд сайхан болдог шиг манай нэвтрүүлгийг үзэж байгаа амраг хосууд, үзэгчид маань сексийн дотно харьцааны талаар илүү ихийг мэдэрч, биесээ улам хайрлаж, нэгэн үдшийг халуухан үднэ гэдэгт итгэлтэй байна. Манай нэвтрүүлгийн гол учир энд л оршино.
ҮШ: Аливаа нэвтрүүлгийн хөтлөгч ямар байхаас бүх зүйл шалтгаалдаг. Ялангуяа эротик төрлийн нэвтрүүлэгт бүр ч чухал.Тэгэхээр Маралаа үзэгчдийг юугаараа татах бол?
М: Мэдээж хөтлөгчийн ур чадвар, хүмүүст мэдээллээ хэрхэн хүргэх вэ гэдэг нь маш чухал. Хөтлөгч хүн өөрөө гоё байхаас гадна хэрэгтэй мэдээллийг олж, хүмүүст зөв зохистой байдлаар хүргэж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч би энэ тал дээр туршлага хуримтлуулж байгаа. Нэвтрүүлгийнхээ өнгө төрх, мэдээ мэдээллээрээ үзэгчидээ татна л гэж бодож байна. Гэхдээ гол нь юунд нь татагдаж үзэх бол гэдэг чинь үзэгчдийн л мэдэх хэрэг байх.
ҮШ: Сексийн тал дээр арвин мэдлэг хуримтлуулж байгаа гэсэн. Үүнийгээ амьдрал дээрээ ч хэрэгжүүлнэ биз?
М: Хүмүүсийн дотно харьцаа, хайр дурлалын талаар үзэгчиддээ шивнэх гэж байгаа болохоор энэ тал дээр их анхаарч байгаа. Хамт олон, мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар мэдлэг хуримтлуулж, үүнийгээ үзэгчидтэйгээ хуваалцах болно. Ер нь болохоос болохгүйг хүртэл хийнэ дээ. Харин яг өөрийн амьдрал дээр хэрэгжүүлье гэж бодож байгаагүй юм байна.Гэхдээ хайртай залуутайгаа хэрэгжүүлж болох л юм /инээв/.
ҮШ: Яагаад “болох л юм” гэж. Эрчүүд чинь сексийн мэдрэмжтэй, туршлагатай бүсгүйчүүдэд дуртай шүү дээ!
М: Мэдээж хайртай залуудаа сайхан үдшийг бэлэглэхийн төлөө хичээнэ ээ. Эхлээд мэдэрнэ, дараа нь хэрэгжүүлнэ, тэгээд туршина даа/инээв/.
ҮШ: Ярианаас чинь ажихад үдшээр шивнэлддэг хайртай хүнтэй юм аа даа?
М: Тийм ээ, байгаа...
ҮШ: Ийм сайхан бүсгүйтэй үерхдэг тэр залууд эрчүүд ч атаархана даа. Ер нь эр хүний юуг нь хардаг вэ?
М: Яг ийм тийм гэсэн юм байхгүй ээ. Хүн болгонд л онцгой зүйл байдаг шүү дээ. Би хүний байгаа байдал, зан төлөвийг их анхаардаг. Эхлээд биеэ авч яваа байдал, харьцаа нь тэр хүнийг өнгөц илэрхийлдэг. Харин хэсэг хугацааны дараа далд чанарууд, зан төлөв нь түүнийг ямар хүн бэ гэдгийг хэлээд өгдөг... Ер нь миний хайртай залуу надад итгэдэг, хайрладаг, тууштай л бол болоо.
ҮШ: Бас эр хүнийхээ ажлыг гайхалтай эзэмшсэн байх хэрэгтэй ш дээ, тийм ээ?
М: Тийм л дээ. Гэхдээ гол нь дээр хэлсэн чанарууд чухал. Секс бол дараагийнх нь.
ҮШ: Хичнээн хайртай ч сексийн харьцаан дээр таарч тохирохгүй бол яах вэ?
М: Бид хоёрт ийм асуудал байхгүй...
ҮШ: Ийм хос ер нь байдаг л даа. Ялангуяа нөхрөөсөө таашаал авдаггүй, дур тавих гэдгийг мэдэхгүй байсаар хэдийн 50 хүрсэн эмэгтэйчүүд их байдаг?
М: Яг энэ мэтчилэн сексийн олон асуудал, үүнээс гарах арга, эр эм хоёрын биесээ хайрлаж энхрийлэх нандин холбооны талаар манай нэвтрүүлэг шивнэхийг зорьж байна. Ер нь эмэгтэй хүн байгалиасаа л сексийн нарийн мэдрэмжтэй төрсөн. Секс бол тэр чигтээ бүсгүй хүн, түүний хүсэл тачаалыг өдөөж, жаргааж чаддаг эр хүн жинхэнэ эр хүн гэдгийг нэрт секс судлаачид нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгэхээр ганц эмэгтэйчүүд ч биш эрчүүдийнхээ сексийн амьдралд туслах үүднээс бид энэ нэвтрүүлгийг хийх болсон. Хүн сексээс уйддаггүй шиг “Шивнээ”-гээс ч уйдахгүй байх.
ҮШ: Маралаа ч үзэгчидээ уйдаахгүй биз дээ?
М: Уйдаахгүйн төлөө хичээнэ дээ. Ер нь надаас үзэгчид маань уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.
ҮШ: Өөрийг чинь ингээд хараад суухад байгалиасаа л секси төржээ. Аргагүй л шивнэлдэж баймаар. Сайхан хөхтэй юм аа. Арай...?
М: Та намайг хиймэл хөхтэй байж магадгүй гэж “харджээ” дээ /инээв/.... Би гоо сайхны мэс засалд орж байгаагүй. Гэхдээ гоо сайхны мэс ажилбарыг хувьдаа эсэргүүцдэггүй. Хүн ганц л амьдарна. Яагаад бусдад сайхан харагдахын тулд ийм зүйл хийж болохгүй гэж, тийм биз дээ. Харин миний хувьд одоо л лав биш. Магадгүй 40 хүрээд хийлгэж болох юм.
ҮШ: Ний нуугүй асуухад, секс өөрт чинь хэр чухал вэ. Ямар байрлалд дуртай вэ?
М: Сексд дургүй хүн байхгүй байх. Хайртай хүмүүсийн хамгийн нандин холбоо бол секс. Би камасутрагийн олон байрлалыг туршиж үзэхийг хүсдэг. Нэгэн хэвийн байрлалыг хүсдэггүй. Ихэнх хос нэгэн хэвийн байдлаар сексд ханддаг. Учрал болгон шинэлэг байвал гоё. Яагаад ширээн дээр, зочны өрөөнийхөө буйдан дээр, бүр шүршүүрт орж байхдаа хийж болохгүй гэж.
ҮШ: Энэ нэвтрүүлгийг хөтөлснөөр залуучууд өөрийг чинь их сонирхож, элдэв арга сүвэгчлэх л байх. Тэр үед?
М: Ямар ч байсан би нэвтрүүлэгээ хөтөлж байхдаа үүргийнхээ дагуу л ажиллана. Энэ чинь нэвтрүүлэг бас миний ажил. Цэнзүүр гэж байна. Тэрнээс амьдрал дээр тийм байнаа гэсэн үг биш шүү дээ. Энэ тал дээр маш хатуу байр суурьтай байгаа.
ҮШ: Гэхдээ үнэхээр таалагдаад байвал...?
М: Яахав таалагдаж болох л байх. Тэглээ гээд уулзахгүй ээ.
ҮШ: За за бяцхан халуухан яриа өрнүүлсэн Маралаадаа амжилт хүсье. Үзэгчдийнхээ хайртай “амраг” нь болоорой.
М: Баярлалаа. Би үзэгчдийнхээ хамгийн үнэнч “амраг” нь байх болно. Надтай хамт шивнэлдээрэй залуус аа!
Шивнэлдсэн: С.Ялгуун