 |
|
 |
|
NBA-гийн түүхэн дэх хүчирхэг “Их гурвалууд” |
|
|
 |
|
 |
NBA-гийн түүхэн дэх хүчирхэг “Их гурвалууд”
2011-06-13Дуэйн Уэйд, Леброн Жеймс, Крис Бош нарыг нэгтгэснээр “Майами Хит” баг 2006 онд аваргалснаасаа хойш  плей-оффт шалгарвал дандаа нэгийн даваанд бүдэрч ирсэн хар цувралаа тасалсан билээ. Хэрвээ олон жил мөр зэрэгцэн тогловол NBA-гийн түүхэн дэх хамгийн хүчирхэг “Их гурвал”-уудын эгнээнд элсэх магадлалтай хэмээн үнэлэгдэж буй тэд гар нийлэн тоглосон анхны улиралдаа зорилгодоо хараахан хүрч чадсангүй, финалд “Даллас”-т 2:4-өөр хожигдлоо. Өдгөө сагсан бөмбөг сонирхогч хүн бүрийн амны уншлага болсон “Их гурвал” (Big 3) гэсэн үгтэй холбогдуулан NBA-гийн түүхэнд өөрийн гэсэн мөрөө үлдээсэн гуравтуудыг танилцуулъя. Ингэхдээ энэ жагсаалтад хамтдаа дор хаяж аваргын хоёр цом гардсан “Их гурвал”-ыг орууллаа. Ийм “босго” тавьснаар 70-аад оны эхэн үеийн “Лейкерс”-ийн Уилт Чэмберлин, Жерри Уэст, Гэйл Гүдрич (тэд 1972 онд аварга болсон), 80-аад оны “Филадельфи”-гийн Жулиус Ирвин, Мозес Мэлоун, Морис Чикс (тэд хамтдаа 1983 онд л нэг удаа түрүүлсэн), өдгөө харих тийшээ хандаж буй “Бостон”-ы Кевин Гарнетт, Пол Пирс, Рэй Аллен нар (2008 оны аварга) энэ жагсаалтад багтсангүй.
Билл Рассель, Боб Коузи, Том Хейнсон 13 улиралд 11 удаа аваргалсан “Бостон Селтикс”-ийн их амжилтын эхлэлийг энэ гурван тоглогч бүрдсэнээр тавьж байлаа. “Ногоон өмсгөлтнүүд”-ийн найруулагч Боб Коузи 1950 оноос NBA-д хүчин зүтгэсэн бол 1956 онд Билл Рассель, Том Хейнсон нар драфтаар сонгогдон, сагсан бөмбөгийн хүчирхэг энэ лигийн түүхэнд анхны “Их гурвал” бүрдсэн юм. Тэд гар нийлсэн эхний улиралдаа л аваргын цом хүртэж, хамтдаа нийт зургаантаа түрүүлсэн. Коузи 1963 онд зодог тайлж, хожим 1969-70 оны улиралд “Цинцинатти Ройялс”-т тоглогч-дасгалжуулагчаар ажилласан ба Хейнсон 1965 онд аваргын найман бөгжтэйгөөр тэтгэвэртээ гарчээ. Өдгөө “Бостон”-ы эзэмшиж буй NBA-гийн хамгийн олон түрүүтэй багийн рекордын цөмийг гүйцэтгэсэн тэдний хувийн дугаарыг (Рассель 6, Коузи 14, Хейнсон 15) баг нь хожим хэнд ч өгөлгүй дархалсан байна. “Селтикс”-ийн төвийн тоглогч домогт Билл 11 удаа (1957, 1959-66, 1968-69) аваргын цом гардаж, улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тавантаа (1958, 1961-63, 1965) тодрон, Бүх оддын тоглолтод 1958-69 онд 12 жил дараалан оролцсон ба самбараас бөмбөг авалтаар дөрвөн улиралд лигийн тэргүүн болжээ. Самбарын доор түүнтэй мөр зэрэгцэн, давж гарахад бэрх хана хэрмийг босгосон довтлогч Том Хейнсон лигт тоглосон эхний жилдээ Биллээс илүү үнэлэгдэн, Шилдэг шинэ тоглогчийн шагналыг гардаж, Бүх оддын тоглолтод зургаан удаа (1957, 1961-65) оролцсон. Тэрбээр тоглох хугацаандаа нэг тоглолтод дунджаар 18,6 оноо, 8,8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Тэгвэл туршлага, ур чадвараараа дээрх хоёр тоглогчийг нэгтгэсэн Коузи 1957 онд улирлын MVP-гээр тодрон, “Бостон”-д тоглосон хугацаандаа жил бүр Бүх оддын тоглолтод шалгарч (1951-63 онд 13 удаа) байв. Боб нэг тоглолтод дунджаар 18,4 оноо авч, 7,5 оновчтой дамжуулалт хийсэн амжилттай.
Дэйв Дебуше, Уолт Фрэйзер, Уиллис Рид 1962-68 онд “Детройт Пистонс”-т данстай байхдаа 1964-65 оны улирлаас тоглогч-дасгалжуулагчийн мяндагтай болон, NBA-гийн түүхэнд хамгийн залуу “coach”-аар (24 нас) тэмдэглэгдэн үлдсэн хүчний довтлогч Дэйв Дебуше 1968 онд “Нью-Йорк Никс”-т очсоноор тус багт хүчирхэг “Их гурвал” бүрдсэн. 1967-77 онд АНУ-ын эдийн засгийн төв хотын багт тоглоод хожим “Кливлэнд”-д гурван улирлыг өнгөрүүлсэн холбогч Уолт Фрэйзер, 1964-74 онд “Никс”-ийн төвийн тоглогч байсан Уиллис Рид нар Дебушегийн хамтаар дөрвөн улиралд гурвантаа NBA-гийн финалд шалгарч, 1970, 1973 онд аваргын цом гардаж байв. Эхнийхэд нь “Лейкерс”-ийг долоон тоглолтоор буулган авсан ба 1973 онд мөн л “Нуурынхан”-ыг 4:1-ээр сөхрүүлсэн. Түүнчлэн тэд 1972 онд Холливудын хотын багт 1:4-өөр дийлдэж байлаа. “Никс”-ийн “Их гурвал” эхний түрүүгээ авсан 1970 онд тэд бүгд Хамгаалалтын I багт нэрлэгдсэн нь NBA-гийн түүхэнд ховор тохиолдох үзүүлэлт билээ. Дебуше Бүх оддын тоглолтод найман удаа (1966-74) оролцож, Хамгаалалтын I багт зургаан улирал дараалан (1969-74) нэрлэгдсэн ба энэ хугацаанд нэг тоглолтод дунджаар 16,1 оноо авч, 11,0 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна. Фрэйзерийн хувьд Бүх оддын тоглолтод долоон удаа оролцож, Хамгаалалтын I багт мөн тооны удаа багтан, 1975 оны “All Star Game”-ийн MVP-ээр тодорсон амжилттай. Тэрбээр 18,9 оноо, 5,9 самбараас бөмбөг авалт, 6,1 оновчтой дамжуулалтаар багийнхаа амжилтад дэм болж байв. Уиллис Рид нөгөө хоёроосоо үзүүлэлтээр арай бага ч 1970 онд улирлын шилдэг тоглогчоор шалгарснаараа давж гардаг. Дунджаар 18,7 оноо авч, 12,9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж байсан Рид 1965 онд Шилдэг шинэ тоглогчийн шагнал гардан, Бүх оддын тоглолтод долоон удаа (1965-71) оролцсон юм. Урьд нь “Балтимор Буллетс”-ийн ганц од нь явсан Эрл Монро 1971 онд “Никс”-т очсоноор тус баг үлэмж хүчирхэгжиж, NBA-гийн түүхэн дэх шилдэг 10 дасгалжуулагчийн тоонд багтдаг Ред Хольцман нэгэн дээвэр дор багтана гэж төсөөлөхөд бэрх оддыг хэрхэн зөв удирдан жолоодож болдгийг харуулан, аваргын замд хөтөлж байв. Багийнх нь түүхэн дэх аваргын хоёр цомыг залсан эдгээр тоглогчийн бүгдийнх нь хувийн дугаарыг “Нью-Йорк Никс” (Дебуше 22, Фрэйзер 10, Рид 19, Монро 15) дархалсан.
Ларри Бёрд, Кевин Макхейл, Роберт Пэриш Домогт дасгалжуулагч Ред Ауэрбахын ур ухаан зарцуулж бүрдүүлсэн “Их гурвал” нь. Тэрбээр 1980 онд драфтын тэргүүн тоглогчийг сонгох эрхээ “Уорриорз”-д өгч, оронд нь Пэришийг №3 сонголтын хамт авсан нь тухайн үед шуугиан тарьж байсан ч нүдээ олсон солилцоо болсныг түүх гэрчилнэ. “Уорриорз” №1-ээр олонд төдий л танигдаагүй Жо Бэрри Кэрролл гэгчийг авсан бол “Селтикс” №3-аар “Их гурвал”-ынх нь нэг тулгуур болсон Макхейлийг сугалсан. Ауэрбах өмнөх жилийнх нь драфтын №6-аар Ларри Бёрдыг аваад байсан юм. Тэд хамтдаа тоглосон жилүүдийнхээ эхний хагаст тавантаа түрүү байрын төлөө тулаанд шалгарч, 1981, 1984, 1986 онд аваргын цом гардаж байв. Бёрд NBA-д хөл тавьсан эхний улиралдаа Шилдэг шинэ тоглогчоор шалгарч, хожим MVP-гийн алдарт гурван удаа (1984-86) хүрсэн ба Шигшээ тоглолтын шилдгээр хоёр удаа (1984, 1986) нэрлэгдсэний зэрэгцээ Бүх оддын тоглолтод 12 удаа (1980-88, 90-92) оролцон, 1982 онд “All Star MVP” болсон сүрдэм амжилттай нэгэн. Тэрбээр 24,3 оноо, 10,0 самбараас бөмбөг авалт, 6,3 оновчтой дамжуулалтаар багийнхаа амжилтын цөм нь болж явсан юм. Дуулиант наймааны үр дүнд “Бостон”-д драфтлагдсан Макхейл 1984, 1985 онд хоёр жил дараалан Шилдэг зургаа дахь тоглогчоор тодрон, Бүх оддын тоглолтод долоон удаа (1984, 1986-91) шалгаран оролцсон. Хүчний довтлогчийн байрлалд тоглодог байсан Кевин нэг тоглолтод дунджаар 17,9 оноо, 7,3 самбараас бөмбөг авалтаар багтаа тус хүргэж явжээ. 1980-аад оны эхний хагаст “Бостон”-ы “Их гурвал”-ын нэг болж явсан Пэриш NBA дэх сүүлчийн улирлаа “Чикаго”-д өнгөрүүлж, аваргын дөрөв дэх бөгжөө зүүсэн ба Бүх оддын тоглолтод есөн удаа (1981-87, 90-91) оролцсон юм. “Бостон Селтикс” Бёрдын 33, Макхейлийн 32, Пэришийн 00 дугаарыг “TD Garden”-даа хүндэтгэлтэйгээр залсан байгаа.
Карим Абдул-Жаббар, Мэжик Жонсон, Жеймс Уорти “Лейкерс”-ийн түүхэн дэх анхны “Их гурвал” нь дандаа драфтын тэргүүн тоглогч гэдгээрээ онцлогтой. 1969 онд “Бакс”-т сонгогдсон Карим Абдул-Жаббар иргэдийнх нь дунд цагаачдын эзлэх хувиар улсдаа тэргүүлдэг хотуудын нэг Милуокигийн багт 1971 онд аваргын цом авч өгсөн ба 1975 онд “Лейкерс”-ийг зорьжээ. “Нуурынхан” 1979 онд драфтын №1-ээр Мэжик Жонсоныг авснаар хүчирхэг энэ хослол 1980, 1982 онд багаа аваргын хэргэмд хөтөлсөн. Улмаар 1982 онд Жеймс Уортиг драфтаас авсан “Лейкерс” 1985, 1987, 1988 онд дахин гурван удаа аваргалсан. Тэд 1988 онд түрүүлснээр 60-аад оны “Бостон”-оос хойш аварга цолоо хамгаалан, хоёр жил дараалан цом гардсан анхны баг болж байжээ. NBA-гийн түүхэнд оролцсон тоглолт, авсан оноо, талбайд өнгөрүүлсэн минут, довтолгооны оролдлого, оновчтой довтолгоо, блок шот, хамгаалалтын самбараас бөмбөг авалт болон хувийн алдааны тоогоор тэргүүлдэг Карим улирлын шилдэг тоглогчоор зургаан удаа (1971-72, 1974, 1976-77, 1980) тодорч, Шигшээ тоглолтын шилдгээр хоёр удаа (1971, 1985) нэрлэгдэн, Бүх оддын тоглолтод 19 удаа (1970-77, 1979-89) оролцож байв. Нэг үе ДОХ-ын халдвар авч, дэлхий нийтийн анхаарлын төвд явсан Мэжик Жонсон улирлын (1987, 89-90) болон шигшээ тоглолтын (1980, 82, 87) шилдгээр тус бүр гурвантаа тодорч, Бүх оддын тоглолтод 12 удаа (1980, 1982-92) оролцсон бол “Их гурвал”-ын хамгийн залуу нь болох Уорти 1988 онд финалын MVP-гээр нэрлэгдэн, Бүх оддын тоглолтод долоон удаа (1986-92) оролцож байв. Карим 33 дугаараа тоглосон хоёр багтаа хоёуланд дархлуулсан ба “Лейкерс” Мэжикийн 32, Уортигийн 42 дугаарыг мөн мөнхөлсөн билээ.
Майкл Жордан, Скотти Пиппен, Деннис Родман Эцгийнхээ үхлийн дараа сагсан бөмбөгөөс хэсэг хугацаанд хөндийрсөн Майкл Жордан эргэж ирснээр алдарт Фил Жексон “Чикаго Буллз”-ыг аваргын төлөө өрсөлдөөнд эргүүлэн авчрах боломжтой болсон. Ингэхдээ “Зен Мастер” төвийн тоглогч Хорас Грантаа довтлогч Деннис Родманаар наймаалж, амжилтад хүрэх хөдөлгүүрээ цогц болгосон байдаг. Жордан, Пиппен, Родман гурав хамт тоглосон гурван улиралдаа дандаа аваргалж, 1995-96 онд 72-10 амжилт үзүүлэн өнөө хэр эвдэгдээгүй рекордыг тогтоосон билээ. 1984 оны драфтын №3-аар “Буллз”-д сонгогдсон “нисдэг хүн” төдийлэн олон үзүүлэлтээр NBA-гийн түүхэнд тэргүүлдэггүй ч тоглосон улирал, оролцсон тоотой нь харьцуулахад гайхамшигтай амжилтад хүрсэн нэгэн юм. Тэрбээр улирлын MVP-гээр таван удаа (1988, 91-92, 96, 98), финалын шилдгээр зургаантаа (91-93, 96-98) тодорч, 14 удаа Бүх оддын тоглолтод оролцож байв. Түүний гол хамтрагч Пиппен Бүх оддын тоглолтод долоон удаа оролцож, 1994 онд шилдгээр нь нэрлэгдэж байсан ба Хамгаалалтын I багт найман жил дараалан багтсан. Энэ хоёр тоглогчтой гурван удаа аваргын цом хүртсэн Родман урьд нь 1989-90 онд “Детройт”-ын “Муу залуус”-ын нэг болон хоёр удаа аваргалж байв. “Моторын хот”-ын багт 1986-93 онд тоглосон Родман “Пистонс”-т 10 дугаараа мөнхлүүлсэн бол Жордан, Пиппен нар мөн “Чикаго”-д 23, 33 дугаарт өмсгөлөө дархалсан билээ.
Коби Брайант, Шакил О`Нил, Дерек Фишер Авч буй оноо, бусад үзүүлэлтээр өмнөх “Их гурвал”-уудын аль ч тоглогчийн зиндаанд очихгүй ч Дерек Фишер “Лейкерс”-ийн дараалсан гурван түрүүнд жинтэй хувь нэмэр оруулсан тоглогч юм. Эгзэгтэй үед тун чухал оноонуудыг авчирдаг, баг нь яаж ч хожигдож байсан тайван, хараатай тоглодог чадвар нь “Лейкерс”-ийн амжилтын нэгэн тулгуур болж ирсэн билээ. Харин тогтоож барихад бэрх аварга биет Шак, ур чадвар нь өдрөөр өсч явсан Коби нарын сүүдэрт дарагдах түүнийг хүмүүс тэр бүр олж хардаггүй байсан юм. “Лейкерс”-ийн дараалан гурав түрүүлсэн жилүүдэд аварга Шак финалын MVP-гээр тодорсон ба тэрбээр 2000 онд улирлын тэргүүн тоглогчийн алдрыг хүртсэн. Хожим тэр “Майами”-гийн бүрэлдэхүүнд дахин нэг аваргын алдарт хүрсэн. Харин бууриа сахиж үлдсэн хоёр нь сүүлд дахин хоёр удаа аваргалж, тэр бүрт Коби финалын шилдэг тоглогчоор шалгарч байв. Брайант 2008 онд улирлын MVP болж, хамгийн олон улирал тоглож байж нэр хүндтэй энэ шагналыг авсан рекордыг тогтоосон.
Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили Энэ гурван тоглогч бүгд легионер (Данкан хэдийгээр АНУ-ын иргэн хэмээгддэг ч Виржинийн арлуудад төрснөөрөө легионер гэж тооцогддог), мөн зөвхөн нэг багтаа л тоглосоор ирсэн гэдгээрээ бусад “Их гурвал”-аас ялгардаг. Тим Данкан 1997 оны драфтын тэргүүн сонголтоор “Спэрс”-т очиж, Дэвид Робинсоны хамтаар “Ихэр цамхаг” хэмээгдэн, тэд самбарын доорх хамгийн хүчирхэг хослолоор нэрлэгдэж явсан билээ. “Сан-Антонио” 1999 онд энэ хоёр тоглогчийн ачаар түүхэндээ анх удаа аваргын цом гардаж, төдөлгүй “адмирал” хэмээх Робинсон зодог тайлсан. Харин Техасын баг 2001 онд франц тоглогч Тони Паркер, 2002 онд аргентин довтлогч Ману Жинобилиг авснаар хүчирхэг гурвалыг бүрдүүлэн, 2003, 2005, 2007 онд аваргын хэргэмд хүрч байлаа. Драфтын тэргүүн тоглогчийн зиндаагаа мэдрүүлэн улирлын шилдэг шинэ тоглогчоор шалгарч байсан Тим хожим улирлын MVP-гээр хоёр (2002, 03), финалын шилдэг тоглогчоор гурван удаа (1999, 2003, 2005) шалгарсан билээ. Тэгвэл Ману 2008 онд Шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг гардсан бол Тони 2007 онд Шигшээ тоглолтын шилдгээр нэрлэгдэж байв.
|
NBA-гийн түүхэн дэх хүчирхэг “Их гурвалууд” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|