 |
|
 |
|
Жүжигчин Р.Анхням: Азгүйтсэн дурлал залуу халуун насанд маань их ухаарал өгсөн |
|
|
 |
|
 |
Жүжигчин Р.Анхням: Азгүйтсэн дурлал залуу халуун насанд маань их ухаарал өгсөн
2011-06-16Үргэлж л олон нийтийн зүгээс асуулт, сониучирхсан харц хүлээж авч байдаг нэгэн хэвлэлийн баатартай таныг уулзуулж  байна. Гоо үзэсгэлэнтэй, ганц бие, Монголын хүсэмжит 10 бүсгүйн нэг гээд энэ залуухан бүсгүйд сонирхолтой зүйл олон бий. ”Зvvдийг минь эргvvлж өгөөч буюу стриптиз блюз” хэмээх Монголын анхны эротик жүжигт эр зоригтойгоор нүцгэлж, тэсрэлт хийж байсан Р.Анхням энэ удаа урд өмнө ярьж байгаагүй сэдвээрээ илэн далангүй ярилцлага өглөө.
-Ярилцлагаа шуудхан таны эротик секси имижийн талаар эхлүүлье гэж бодлоо. Урлагийн ертөнцөд та эротик, секси имижээрээ Р.Анхням гэх жүжигчний орон зайг тодорхойлчихлоо. Танд үүнээс өөрөөр олонд танигдах боломж байгаагүй гэж үү? -Тэгж хэлж болохгүй л дээ. Нэг жүжигт бүтээсэн дүрээс болоод ийм ойлголт бий болчихсон. Тухайн үед тэр жүжгийн менежментээс болоод ийм нэр цолтой болчихсон. Гэхдээ би энэ жүжгээс өмнө “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны нэлээн даруухан охины дүрд тоглосон Эндээс хүн юуг ямраар харахыг хүснэ, түүнийгээ л хардаг гэдэг нь батлагдаж байгаа юм. Намайг тэр өнцгөөс нь харахыг л хүссэн байхгүй юу. Тэрнээс биш Анхням гэдэг хүн хувь чанар, дотоод ертөнцийнхөө тухайд их өөр.
-Танаас гомдол үнэртэж байна. Тэр жүжигт тоглох нь таны л шийдвэр байсан биз дээ? -Миний шийдвэр. Би ерөөсөө гомддоггүй. Гомдохоос илүү энэ бол миний хийх ёстой ажил гэдэг үүднээс нь хүлээж авдаг. -”Зvvдийг минь эргvvлж өгөөч буюу стриптиз блюз” нэртэй энэ жvжиг тавигдаж байсан тэр үеийг санаж байна. 50 долларын өртөгтэй, тухайн үедээ л өндөр ханштайд тооцогдох жvжгийг Цvки Хаусын тайзнаа тоглож Монголын баячууд зөвхөн таны нvцгэн биеийг харах гэж хошуурч байлаа. Тэр үеийг эргээд дурсаач? -Би тэнэг их зоригтой байсан. Одоо эргээд бодоход тэр үед хүмүүс намайг сонирхож ирж байна, энэ жүжиг ийм үнэтэй энэ тэр гэж би ерөөсөө бодож байгаагүй. Оюутны ширээнээс амьдралд хөл тавиад анх авч тоглосон жүжгийн гол дүр. Энд би сайн тоглох ёстой л гэж бодож байсан. Тэрнээс карьер, нэр төр хөөж эсвэл муу нэртэй болох байх, аль эсвэл мандан бадрах байх гэж ер бодож байгаагүй юм байна.
-Буруутгах аргагүй л дээ. Таны залуу халуун нас шүү дээ. Дуучин Ариунаа анх эротик имижээр гарч ирж тун ч амжилттай карьерынхаа үндэс суурийг тавьсан. Хар сарнайгийнхан өмдөө тайчиж байсан гээд бүгд л зөвхөн залуу хүмүүсээс л гарч болох зоригтой, хайрламаар алхмууд түүх болон үлдэж. Зөвхөн залуу нас… -Юу ч хийхээс буцахгүй, тэрэндээ гэмшихгүй залуу нас гэдэг нь үнэн л дээ. Би ер нь шийдвэр гаргахдаа их шийдмэг л дээ. Эргэж буцах, айж эмээх юм надад байдаггүй.
-Одоо бол танаас ийм зориг гарах уу? Ер нь тэр үеэс хойш та хэр өөрчлөгдсөн бэ?
- Үгүй ээ, одоо гарахгүй ч гэж хэлэхгүй л дээ. Дахиад тийм жүжигт тоглох, ямар нэг кинонд нүцгэлэх тухайд зориг нэг их хамаатай биш. Амьдрал дээр бол би аймхай хүн биш. Нэг их хулчганаад байдаггүй. Хэрвээ таалагдвал би тоглоно. Яагаад гэвэл би жүжигчин хүн шүү дээ. Энэ бол миний ажил, мэргэжлийн шаардлага. Өөрчлөлтийн тухайд, мэдээж байгаа. 2003 оныг одоогийнхтой харьцуулбал би юмыг хийхдээ боддог болсон. Гэхдээ л бас болоогүй байгаа. Зарим юман дээр бодлогогүй шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр бас залуухан байна, болоогүй байна гэж боддог.
-Нууц биш бол дээрх жүжигт тоглоод та хэдий хэр мөнгө авч байсан бэ? -Өдөртөө 50 мянган төгрөг авч байсан юм болов уу. Тэгж санагдаж байна. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байсан надад гоё л санагдаж байсан.
-Нарийндаа бол дүр сонголтын хувьд жүжигчний гэхээсээ илүү найруулагчийн таашаал илүүрхдэг гэдэг. Тэр утгаараа та найруулагчдын нүдэнд хүүхэнлэг, секси талаасаа илүү тусдаг жүжигчин юм гэсэн бодол бас байдаг л юм. Санал нийлнэ биз? -Хүн хүний нүдэнд янз янзаар харагддаг байх. Ер нь ийм сэтгэлгээ тэр жүжгээс хойш тогтсон байхаа. За байз, эротикдуу дүрд тоглочихоор хэн байдаг билээ гэхэд нөгөө Анхням чинь нэг тийм юманд тоглоод байдаг ш дээ гэх жишээний. Тэр жүжигт тоглоогүй бол хаанаас миний тийм имиж гарах вэ дээ. Зарим хүмүүсийн хувьд би даруухан, гэрээсээ гардаггүй эхнэр, эсвэл бүрэг номой эмэгтэйн дүрээр харагддаг юм шиг. Найруулагч найруулагчийн харах өнцгөөс болдог байх.
-Та сүүлд “Сексийн эрх чөлөө” кинонд бас тоглолоо… -“Сексийн эрх чөлөө” киноны хувьд хоёр талтай. Киноны найруулагч Жамъяансүрэн бид хоёр сайн найзууд. Оюутан байхдаа “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд хамт тоглож, тэр үедээ “Чи гоё кино найруулаад, би гол дүрд нь тогловол гоё, тийм ээ” гэж ярьж байсан юм. Мөрөөдөж байгаа ш дээ. Сүүлд Жамиа нэг кино бичиж байна гэж байсан юм. Энэ дүрийг надад зориулж бичсэн байхгүй юу. Нэг талдаа Жамиа бид хоёрын багын мөрөөдөл биелсэн. Би найзынхаа кинонд тоглож өгсөн. -Нэрний хувьд их том, сүржин юм. Яагаад заавал Анхнямд зориулсан кино нь “Сексийн эрх чөлөө”-ний тухай байгаа юм бол гээд олон асуулт гарч ирнэ? -Сексийн эрх чөлөө гээд их хашгирсан нэр байгаа биз дээ. Хүн болгоны чихэнд цохигдож сонсогддог. Ерөнхийдөө гэр бүлийн сэтгэхүйн эротик кино гэж болох юм. Яг жанрыг нь нарийн хэлж чадахгүй байна. Миний бодлоор хүний сексийн эрх чөлөө тархиныхаа ар дагзанд байдаг байх. Хүн сексийн тухай бодлоо бусдад хэлдэггүй. Ялангуяа эрчүүд. Гэр бүлтэй боловч эр ч бай, эм ч бай өөрийнх нь амьдрал өөрт нь сэтгэл ханамжтай бус санагдах тэр үед дотроо боддог ч гадагшаа задалж хэлж чаддаггүй. Гэхдээ хүн юугаа ч нуулгүй ярьж хэлж явдаг ертөнцөд амьдардаг бол нэг талдаа амар ч юм шиг нөгөө талдаа аймаар ч юм шиг. Ямар ч байсан үл итгэлцэл гэж байхгүй байна байх. Хэзээ ч бүтэшгүй боловч заримдаа ингэж бодохоор сонин байдаг юм. Энэ утгаараа би сексийн эрх чөлөө ар дагзанд байдаг гэж боддог. Энэ кинонд миний тоглож байгаа дүрийг юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ. Ерөнхийдөө гэр бүлийн харилцаа, тэр дундаа сексийн харилцаа, илүү юманд шунаснаас болж эцэст нь юунд хүргэж болдгийг харуулсан.
-Сексийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Ийм кино бүтээхэд хувь хүн талаасаа хангалттай хэмжээний туршлага танд бий юу? -Энэ туршлага чинь эцсийн цэг нь хаана хүрээд яаж дуусахыг би мэдэхгүй байна ш дээ /инээв/. Гэхдээ жүжигчний ажил мэргэжлийн онцлог нь заавал өөрөөрөө туулж өнгөрүүлсэн зүйлээ гаргах биш бусдын туулсан амьдралын үзүүрээс атгаж аваад өөр дээрээ ургуулан бодсоны эцэст сэтгэлээрээ дүрээ урлаж гаргадаг ажил. Тиймээс хангалттай туршлага хуримтлуулсан байх албагүй. Сексийн талаарх бодол гэвэл гэр бүлийн харилцаан дахь хүний ёс шүү дээ. Гэхдээ энэ талаар яаж ч ярьсан гэсэн хүмүүсийн чихэнд хэзээ ч таатай тусдаггүй байх. Ямар ч байсан хүний амьдрах, орших үндэс бол секс.
-Та гэр бүлийн харилцаа гээд их л онцлох шиг. Үнэндээ секс бол зөвхөн гэр бүлийн харилцааны хүрээнд бус илүү өргөн хүрээнд хэрэглэгддэг зүйл шүү дээ? -Мэдэхгүй, би эсвэл их тогтож буусан насан дээрээ ирчихсэн юм болов уу /инээв/. Надад одоо тэр талаараа их бодогддог болчихоод байгаа. Гэхдээ д сексийг хэзээ ч замбараагүй юмтай хольж хутгаж болохгүй. Уул нь болж өгвөл их гамнаж байх ёстой зүйл гэж боддог. Тэр тал нь л жаахан замбараатай байх хязгаараа даваад эхэлбэл хүний амьдрал ч задгайрч эхэлдэг юм шиг ээ. Харж байхад ууж иддэг, замбараагүйдүү хүмүүсийн тэр тал нь ч гэсэн задгай байдаг. Залуу хүний хувьд секс маш чухал. Ялангуяа хайртай хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, уусах хамгийн эрхэм нандин харилцаа. Хайргүй эсвэл зугаа цэнгэлийн агуулгатай бол үүнээс болж маш их алдаанд ч хүрч болох. Хэн нэгний амьдралаар тоглож, хэн нэгний амьдралыг сүйтгэж болох аюултай харилцаа.
-Та сая тогтож буусан нас гэлээ. Таны хувьд зохимжгүй сонсогдож байнаа? -Хүний ухаан бодол насаар хэмжигдэхгүй ээ. Юу сурч, юу нь боловсорсон юм, юу туулж, ямар орчинд амьдарч байснаас шалтгаалж хүний ухаан бодол төлөвшдөг. Амьдрал намайг хүссэн хүсээгүй хүмүүжүүлж, ухааруулж байна.
-Эмэгтэй хүний гучин насыг Бальзакын нас гэдэг. Таны хувьд тэр насны босгыг алхаж яваа эмэгтэй. Хайрлаж, дурлаж, гэр бүлтэй болох талаар бодож байна уу? -Гэр бүлтэй болох талаар үнэхээр бодсон юм алга. Ярилцлага өгөхдөө “Би гэр бүлгүй, найз залуу байхгүй” гэчихээр сонин хэвлэлийн хуудсаар дамжуулаад би найз залуу, нөхөр хайж байна гэсэн зар тарааж байгаа юм шиг болчихдог. Миний хариулт бол үүнд би ач холбогдол өгөхгүй байна. Миний сэтгэлд нийцэх хүн нь ч алга. Угаасаа нас явах хэрээр сэтгэлд хүрэх сонголт багасдаг гэдэг шүү дээ /инээв/. Би арай ч тийм насан дээрээ хүрчихээгүй байна. Гэхдээ л үнэхээр сэтгэлд хүрэхгүй байна. Зарим хүмүүс итгэл дааж чадахгүй юм шиг санагддаг. Итгэл бол хамгийн гол зүйл шүү дээ. Хүн өөрийг нь хайрлаад, сэтгэлээ өгч байхад эргүүлээд намайг ч гэсэн хайрладаг байх ёстой. Тийм хүн олоход хэцүү болчихсон юм уу. Гэхдээ бурхны зураг байдаг биз дээ. Нэг хүнтэй суулгаад хэдэн хүүхэдтэй болгоод зурчихсан тэр төөргөөр л явна.
-Та ч их л хаширсан хүн шиг ярих юм. Өдий насан дээрээ хэр их дурлаж, хэр их зүрх чинь шархалсан бол? -Нэг их зүрх шархлаад аймаар болох нь ч юу байхав дээ. Би их өөдрөг үзэлтэй хүн. Гутраад шаналаад байх нь ховор. Ийм байх ёстой юм байлгүй дээ гээд орхиод л цаашаа явдаг. Хүн дурлаа л биз, дурлал нь явсан л биз. Тэрний төлөө нүдэндээ гуниг тээгээд байх утгагүй шүү дээ. Гэхдээ би амьдралдаа дурлаж байсан. Тэр маань жаахан азгүйтчихсэн л болохоос. Гэвч би ямар азгүй юм бэ гэж боддоггүй л дээ. Хувь төөрөг л байсан байх гэж боддог.
-Хайртай залуугаа алдсан тухайгаа ярьж байгааг тань ойлгож байна. Магадгүй энэ тухай ярихгүй ч байх ёстой байх, уучлаарай. Тэр үе амьдралын тань хамгийн хүнд хэцүү үе байсан нь мэдээж? -Их олон хүний амьдралд тийм юм тохиолдож байгаа. Тэрнээс ч аймшигтай юм тохиолдож байгаа. Тэр бодлоор л өөрийгөө хуурдаг. Мэдээж амаргүй, хэцүү байсан. Тэр тохиолдолд өөрийгөө аль болох хурдан сэргээж авахыг хичээсэн. Нэг л хатуу үнэн байдаг, амьдралд хүн ирсэн л бол буцдаг зовлон, хагацал сүлдэг хорвоод бид амьдардаг. Тэр бүхний өмнө хүн толгой гудайн, дотогшоо бүхнээ залгиж амьдардаг хуультай. Энэ бүхнийг дааж давж гарах сэтгэлийн хат, тэнхээ л чухал. Үлдсэн хүн амьдарна. Нэгэнт амьдрахаас хойш тэмцээд амьдрах хэрэгтэй, даваад гарах хэрэгтэй -Залуу нас омголон, бардам байдаг. Тэр насан дээрээ амссан анхны хүнд цохиолт байсан байх даа? -Миний өвөө, эмээ хоёр бас өөд болсон л доо. Бас л миний хамгийн эрхэм чухал, хайртай хүмүүс. Энэ бүхэн надад хүний ертөнцийн жам ийм байдаг, үүнтэй бид хэзээ ч тэмцэлдэж чадахгүй. Харин түүнээс ухаарах ёстойгоо ухаарч, цаашид зөв амьдрах ёстой гэдгийг маш сайн ойлгож үлдсэн. Амьдралд мөнгө бол үнэндээ юу биш. Хэрэглээ. Хүн сэтгэлээрээ амьдардаг амьтан юм байна гэдгийг энэ олон хагацал надад ойлгуулсан. Бас омголон бардам занг нэлээн номхтгож өгсөн.
-Дурлаж хайрлаж явсан тэр өдрүүдийнхээ дурсамжаас хуваалцаж болох уу? -Бүх юм нь сайхан байсан даа. Хүнд хайрлаж дурлана гэдэг гайхалтай гоё зүйл. Амьдрал тэр чигээрээ аз жаргал дунд, бүх юм гэрэлтэй тод харагдаж байсан. Муухай зүйл, болохгүй бүтэхгүй юм харагдахаа больдог. Хамтдаа байсан бүхий л өдөр, цаг мөч бүхэн үнэ цэнэтэй дурсамж болон үлдсэн. Ялангуяа анх эргүүлж байсан үе нь их гоё болоод тод дурсамж үлдээсэн. Хүмүүсийг ажиглаж байхад цаг хугацааны эрхэнд удаан амьдраад ирэхээрээ үнэт зүйлсээ алдаад эхэлдэг юм шиг. Эсвэл мартчихдаг ч юм уу. Үргэлж миний дэргэд байхаас хойш гэж боддог юм уу. Тэрнээс гомдол үүсдэг. Хажууд байгаа хүнээ болж л өгвөл хайрлаж, үнэ цэнэтэй бүхнээ тэр чигээр нь ариун нандинаар хадгалж, дурсаж явах хэрэгтэй гэж боддог. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Анхнямын хайрлаж, дурлаж явсан тэр хүн ямархуу хүн байсан юм бол гэж сонирхох хүн бишгүй байдаг. Тухайн үед зодоон нүдээн үүссэн ч гэж ярьдаг..? -Зарим нэг сонин хэвлэлээр тэр үед буруу ташаа мэдээллүүд гарч байсан. Хүнтэй муудалцаад зодолдсон гэдэг ч юм уу. Яг юу болсныг би дэргэд нь байгаагүй учраас тодорхой мэдэхгүй байна. Ямар ч байсан тийм амархан юманд уурлаж, бухимдаад байдаггүй, зөөлөн сайхан сэтгэлтэй бусадтай нийтэч хүн байсан. Эр хүний сайхан зан чанартай л хүн байсан даа
-Алдахаас айгаагүй залуу нас гэдэг. Тэр насны гоо сайхан, түүнээс гарах алхам бүгд эр зоригийнх байдаг гэдэгт би итгэдэг юм. Асаж, шатаж, дурлах насан дээрээ та явна. Магадгүй энэ явдал таны дурлах нүдийг хаачихсан юм шиг? -Надад үүнтэй дасан зохицох хангалттай цаг хугацаа хэрэгтэй байх аа. Цаг нь ирвэл хайрлаж дурлах л байлгүй дээ. Хэрвээ миний сэтгэлийг хөдөлгөж чадах хүн гарч ирвэл.
-Та Өвөрмонголд бараг жил гаруй болчихов уу даа. Өвөрмонголын бэр болох гэж байна гэхээс авахуулаад сенсаац хөвөрч өгсөн. Ер нь тэнд амьдрах хэр боломжтой юм? -Ер нь хүний нутагт амьдрах хэцүү. Ялангуяа Хятадад Монгол хүн амьдрах бүр хүнд. Тэр их гүрэнд гадны хүнийг дээш нь гаргана гэж бараг л байхгүй. Цойлж гарна гэдэг үнэхээр хэцүү. Нөгөө талдаа хятад хэл сураад, өөрийгөө боловсруулаад тэндхийн кастингийн агентлаг, продюссерүүдтэй гэрээ байгуулаад, Хятадад би амьдрахыг хүсэж байна гэвэл бас боломжгүй биш л дээ. Миний хувьд тэгж амьдрахаар хүн биш байх. Ядахдаа хоол нь надад тохирдоггүй. Өвөрмонгол хүнтэй суулаа гэж сонин хэвлэлээр бичихэд би их гомдсоон. Бичих ярих юмандаа бодолтой хандаасай, арай дэндэж байгаа юм биш үү гэж бодсон. Надад Өвөрмонгол хүнтэй суух бодол байдаггүй юм аа. Ер нь гадаад хүнтэй суух бодол байхгүй. Уул нь болж өгвөл Монгол хүнтэйгээ суумаар байна. Гэтэл манай залуучууд ямар ч юм бэ дээ. Энэ дундаа хүн сонгоод сууна гэдэг, мэдэхгүй ээ…
-Би бодохдоо та тэнд авьяас, хөдөлмөр, гоо сайхнаа илүү хангалттай үнэлүүлж чадсан байх? -Мэдээж Монголдоо тоглосноос хамаагүй дээр л дээ. Ямар найруулагчийн ямар төрлийн кинонд тоглохоос их шалтгаалдаг юм байна лээ. Маш олон эрчүүдтэй та холбогдлоо. Энэ бол гайхах зүйл биш, яагаад гэвэл та залуухан, ганц бие, бас үзэсгэлэнтэй, олны танил. Олон шалтгаан байгаа биз. Гэхдээ ажиглаж байхад таны сонголт, вкус яавч биш баймаар эрчүүд байдаг юм л даа. Жүжигчин Бямбацогт, гитарчин Өөжгий, дуучин Банзрагч гэх мэтээр. Яагаад вэ? Сонин хэвлэлийн хуудаснаа би маш олон эрчүүдтэй холбогдсон нь үнэн. Бүр гурав ч байна уу, дөрвөн ч хүүхэдтэй юм шиг байна лээ ш дээ. Хоёр ихэр хүүхэд лав гаргасаан /инээв/. Таны хэлж байгаа хүмүүсийн хэнтэй нь ч би хайр сэтгэл болоод эр эмийн харилцаанд ороогүй. Зүгээр ажил хэргийн эсвэл найз нөхдийн харилцаатай явсан хүмүүс.
-Та ер нь эрчүүдийн юуг нэгдүгээрт тавьдаг вэ? -Таалагдах вкус бол нэгдүгээрт. Цэвэрхэн эрэгтэй надад таалагддаг. Хүнд амласан амлалт гэж байдаг. Түүндээ хүрдэг байх ёстой. Үнэнч байх ёстой гэж хэлж чадахгүй ч худалч, хулчгар эр хүнд би үнэхээр дургүй. Эр хүн хүчирхэг байх гоё.
-Таныг Монголын тачаангуй бүсгүйчүүдийн нэг гэдэг боловч яагаад ч юм үргэлж та үнэхээр даруухан харагдах юм. Яг энэ имиж чинь хааяа таныг хөдөөний төрхтэй гэхэд хүргэдэг байх. Урлагийн тайз таны энэ багийг тайчиж хаях цаг болсон баймаар. Насны хувьд ч гэсэн таны ёстой жиргэж, эмэгтэй хүний гайхамшиг, ид хавыг үзүүлэх нас шүү дээ? -Миний өссөн орчин ийм байхгүй юу. Миний эргэн тойрон үсэрч цовхочсон хүмүүс байдаггүй. Ээж, аав номын хүмүүс. Жаахан байхад Орост сурцгаагаад, ерөнхий суурь эмээ, өвөө дээр тавигдчихсан. Жижигхэн хүнийг өөрсдийнхөө бодлоор өсгөчихөөр өөрийн эрхгүй буурь суурьтай болгочихдог юм шиг байна лээ /инээв/. Ер нь эмээ, өвөөгийн хүүхдүүд голцуу хэрсүү, тиймэрхүү тавилттай байдаг биз дээ.
-Алдааны тухайд та ямар бодолтой явдаг вэ? -Хүн ер нь эртхэн алдаад алдаад үзчихмээр юм шиг ээ. Гуч хүрсэн тэнэгийг жинхэнэ тэнэг гэдэг шүү дээ. Эцэг, эхчүүд хүүхдээ алдаа хийлгэхгүйн тулд багаас нь тэгж болохгүй, энэ чинь буруу гэдэг. Нэг талдаа энэ эцэг эхийн хайр, буруутгах аргагүй боловч нөгөө талаар өөрөөр нь алдуулаад үзүүлчих хэрэгтэй. Нэг алдсан хүн дахиад алдахгүйг хичээдэг. Би бол өөрийнхөөрөө зүтгэдэг хүн. Хүн боль гэж байхад би хийнэ, ард нь гарна гэдэг. Олон ч юмны ард гарч, яахыг нь харсан. Гэхдээ би алдаандаа хэзээ ч харамсдаггүй. -Та жүжиг, кинонд тоглохоос гадна өдөр тутамдаа юу хийж байна? -“A artist” продакшн байгуулсан. Шинэ тутам байгуулагдсан учраас хийх ажил их байна. Манайд байгаа олон студи, продакшнуудаас юугаараа ялгарах вэ, яавал зөв, ашигтай ажиллах вэ гээд хичээж байна. Та амьдралаа өөрийн хүчээр босгож, бүтээнэ гэж ярьсан байсан. Өөртөө хэтэрхий их ачаа, үүрэг даалгавар өгч байгаа хэрэг биш гэж үү? Би тэгж бодохгүй байна. Эмэгтэй хүн биеэ даасан, хүчтэй байх ёстой. Яг өнөөдрийн манай нийгэмд ихэнх гэр бүлийг эмэгтэйчүүд нуруун дээрээ авч явж байна. Үнэхээр дайчин байна. Гэхдээ насны ялгаатай. Би бүгдэд хамруулж байгаа юм биш, залуухан охид хөнгөн чанараар биеэ зовоохгүй амьдрахыг эрхэмлэдэг болж. Амархан олдож байгаа амьдрал амтгүй. Өөрсдөө тэмцэж зүтгэе гэж бодохгүй байгаа юм шиг. Цөөн тооны зарим охидод хэлж байгаа юм шүү. Амархан аргаар мөнгө олоод гоёж гангалах, машин унахыг боддог. Хэн нэгэн баян хүнтэй суучихлаа гэж бодъё. Эхэндээ сайхан л байна биз дээ. Хоёр хүүхэд гаргалаа, гэртээ суудаг эхнэр нөхөртөө гологдож эхэлнэ биз дээ. Нөгөөх нь эр хүн л болсон хойно уйдаад, солиод өөр хүүхэнтэй сууна. Энэ хүсэх амьдрал гэж үү. Би бол хэзээ ч баян хүнтэй суухыг хүсдэггүй. Би сайн л хүнтэй сууж, хүнтэй нь амьдарч сэтгэл түвшин байхыг амьдралын хамгийн үнэт зүйл гэж боддог.
Баярлалаа. Амжилт хүсье.
М.ДАРЬЯА |
| Жүжигчин Р.Анхням: Азгүйтсэн дурлал залуу халуун насанд маань их ухаарал өгсөн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|