2011-06-17Сүүлийн хэдэн сарын турш Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийг хувьдаа өмчилж авах гэж улааран зүтгэж байгаа
хөөрхий Н.Энхбаярт дахиад л гай барцад тохиолдлоо.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, Н.Энхбаярын хамаг найдварыг үгүй хийж орхив. Уг нь мань эр Их хуралдай гэгчийг их мөнгөөр зохион байгуулж, бас МАХН гэдэг нэрийг өөрийн болгож авахыг хүсэж, хуучин "Монгол ардын хувьсгалт намын өмч хөрөнгө ч гэсэн минийх болно" гэж том амлаж байсан. Тийм ч учраас манв эр Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байлаа. Харамсалтай нь УДШ түүний хүсэлтийг Үндсэн хуулийн цэц рүү чулуудаж орхисон. Гэвч Үндсэн хуулийн цэц Улсын Дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу ... нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ...нэр...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үр гэлжлүүлэн хэрэглэхийг хориг лоно” гэж заасан нь Үндсэн хуу лийн арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.
Уг маргааныг Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаа наараа хянан хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн дээр дурдсан заалт Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа. Өөрөөр хэлбэл Н.Энхбачр Монгол ардын хувьсгалт нам гэдэг энэ нэрийг эзэмших эрхгүй болж, мухардалд ороод байгаа юм. Одоо мань эрд ганц л гарц бий. Тэр хүн М, А, Х, Н гэсэн дөрвөн үсгээр эхэлсэн намын нэр бодож олж, намын дарга болох мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Тиймээс М, А, Х, Н гэсэн дөрвөн үсгээр эхэлсэн намын нэрсийн жагсаалтыг гаргаж экс төрийн тэргүүнд бэлэг барьж байна.
1.Монголын Алдарт Хамар Нам
2.Монголын Авгай Хүүхнүүдийн Нам
3.Монголын Алдарт Хулгайчдын Нам
4.Монголын Авилга Хөгжлийн Нам
5.Монголчуудыг Анхнаасаа Хулхидагчдын Нам
6.Монголын Авлигалч Хулгайчдын Нам
7. Монголын Алх Хадуурт Нам
8. Монголын Авралт Хайлан Нам
9. Миний Аавын Хүслийн Нам
10. Монос Аньстай Хувийн Нам
11. Миний Амин Хайртай
12. Мэргэн Ардын Хүслийн Нам
13. Монголын Ану Хатаны Нам
14.Монгол Ардын хувьсгалт нам
15.Монголын алсын хараатай нам
16.Монголын ардчилсан хөгжлийн нам
17.Монголын ардчилсан хувьсалын нам
18.Монголын Амин хүслийн нам
19.Монгол Алсын хөгжлийн нам
20.Монгол Алтан хөгжлийн нам
21.Монгол Ариун хурлын нам
22.Монголын азын хөгжлийн нам
23.Монголын алхаа хувьсалын нам
24.Монголын аз хураах нам
25.Монголын Авьяас хүслийн нам
26.Монголын Алтан хувьцааны нам
27.Монголын авхаалж хөгжлийн нам
28.Монголын алтан хааны нам
29.Морьтон ардын хөгжлийн нам
30.Мөнхийн ариун хүслийн нам
31.Миний ардын хурдтай нам
32.Мандах ардын хайртай нам
33.Монголын ариун хаш нам
34.Монголын ашид хөгжлийн нам
35.Монголын Алдарт хөдөлмөрч нам
36.Морьтоны амин хайрын нам
37.Монголын анхны хувьсалын нам
38.Монгол анхдагчдын хувьсгалт нам
39.Монголын алдасгүй хэцүү нам
40.Монголын Алдаагүй Хамтын нам
41.Монголын амарыг хамгаалагч нам
42.Монголын алдарыг хайрлагч нам
43.Монголын амьд Хувилгаан нам
44.Монгол Алдарт хувьсгалын нам
45.Монгол Ардын хувьсалын нам
46.Монгол Ардын хүрдний нам
47.Монгол Ардын хурдны нам
48.Монголын ариун хөгжлийн нам
49.Мөнхийн ардчиллыг хурдасгагч нам
50.Морьтон ардын хүмүүнлэг нам
51.Монголын алтан хөгжлийн нам
52.Монголын алагчлалгүй хөгжлийн нам
53.Монголын амин хайртай нам
54.Монголын ачит хайрын нам
55.Монголын аялгуут хөгжлийн нам
56.Монголын ачлал хүндэтгэлийн нам
57.Монголын асар хойчсын нам
58.Монголын асралт хайлган нам
59.Манай ардын хөгжлийн нам
60.Монголын ариун хүмүүний нам
61.Монгол ардын хүмүүнлэгийн нам
62.Монголын Азтай хүмүүний нам
63.Монголын Асралт хүмүүний нам
64.Монголын Асура хүрээний нам
65.Монголын анхны хөгжлийн нам
66.Морьтон анхны хүмүүнлэг нам
67.Монголын Алсын харилцааны нам
68.Монголчуудын Андын харилцааны нам
69.Мөрөөдөлт ардын Хамтын нам
70.Монголын ариун хишигтэний нам
71.Монголын анхны хүрээний нам
72.Морьтоны ардын хүрээлэнгийн нам
73.Монголчуудын ариун хүрээллийн нам
74.Морьтон ардын хөгжлийн нам
75. Монголыг Архиар Хахуульдах Нам
76. Монголын Алцгар Хавчгаруудын Нам
78. Монголын Аймшигт Хамар Нам
79. Монголын Алтыг Хайгчидын Нам
80. Монголын Амбицтай Хулгаруудын Нам
81. Монголд Айдас Хүргэгчидийн Нам
82. Молиго Амтлуулсан Хулхи Нам
83. Монголчууудын Араас Хутгалагчидын Нам
84. Молор нь Арилсан Хөөрхий Нам
85. Монголыг Албаар Хувхайруулах Нам
86. Монголын Амбиц Хөгжүүлэх Нам
87. Монголын Ардчилалыг Хөлдөөх Нам
88. Мундаг Амбицтанг Хүрээлэх Нам
89. Мөхөл Аймшигт Хүргэх Нам
89. Мөч Аарцаг Хөгжүүлэх Нам
90. Муйхар Аргаар Хүчлэх Нам
91. Мөнгө Алтаар Худалдах Нам
92. Монголын Ахуйн Хортон Нам
93. Монголын Алмас Хайгчидын Нам
94. Модон Алх Хүсэгчидийн Нам
95. Миний Алдар Хөгжсөн Нам
96. Миний Авгай Хүчтэй Нам
/Үргэлжилэлийг ард түмэндээ үлдээв/