2011-06-20Дуучин Анугийн "Үдшийн шивнээ" сэтгүүлд өгсөн халуухан ярилцлагыг амралтын өдөрт тань зориулан хүргэж байна.

”Хүүхдийн” гэдэг цолоо хэдийн тайлснаа зарласан дуучин Ану хэсэг хугацаанд чимээгүйхэн байлаа. Гэхдээ түүнийг өөрөөр харж, мэдрэх боломж фенүүдэд нь тун ойртож байна. Энэ удаад Ану том хүнд зориулсан уран бүтээлээ туурвижээ. Ингээд уншигчдынхаа хүсэлтээр Анугийнхаа шивнээг та бүхэндээ шивнэе.
Үдшийн шивнээ: Дуучин бүсгүйгээр сонин сайхан юу байна даа. Шинэ цомгоо өлгийдөж авахдаа зэхээд байна уу?
АНУ: “Үдшийн шивнээ” сэтгүүлээ амтархан гарчиглаж байгаа уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ цомгоо маш удаан хүлээсний эцэст одоо тун удахгүй залуусын маань гар дээр очиход бэлэн болж байгаа. Уран бүтээлч хүний хувьд, энэ цомог намайг олон талаас хөгжүүлсэн. Урьд урьдынхаас илүү их хөдөлмөрийг надаас шаардсан. Дизайн, ая, дуу, өнгө төрх гээд бүх зүйл дээр анхаарч монголынхоо чадварлаг уран бүтээлчдээс гадна гадаадад мэргэжлийн өндөр түвшинд хийлгэсэн уран бүтээл хийе гэж их зорилоо. Энэ зорилгодоо ч хүрлээ гэж бодож байна. Маш олон хүмүүс нэгэн баг болж бүх сэтгэл зүрхээ дайчлан ажилласны хөлс хүч шингэсэн болохоор намайг хөгжүүлж чадсан сайхан уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Ер нь энэ цомог маань залуусн дунд маш их хүлээлт үүсгэсэн байх аа. Хэзээ гарах вэ гэж асуусан мессэж өдөрт бараг 10 гаруй ирдэг. Би ч гэсэн цомгоо тэсэн ядан хүлээж байна.


ҮШ: Уран бүтээлийнхээ өнгө аясыг хэр өөрчилж байгаа вэ. Фенүүд чинь арай өөр зүйлийг мэдрэх цаг болсон юм шиг ээ. Залуус руу илүү хандсан хайр дурлал, эротик өнгө аястай ч юм уу?
АНУ: Ийм асуулт асуугаасай гэж хүсч байлаа. “Гала” хамтлагаас хойш багачуудад зориулсан уран бүтээл дээр түлхүү ажиллаж байсан. Энэ нэг талаасаа хүүхдийн төлөөх үйл хэрэгт хүмүүсийн оролцоог илүү идэвхжүүлэх зориготой байсан. Мөн цаг үеэ мэдэрсэн алхам байсан гэж бодож байгаа.тэр үед хүүхдүүдэд зориулсан уран бүтээлч ховор байсан. Ер нь хүүхдийн оюун ухаан, төлөвшилд дуу хөгжим, хүүхэлдэйн кино, зураг гээд уран бүтээлийн бүх л чиглэл гайхалтай нөлөө үзүүлдэг. Тиймд тэднийхээ оюуны хөгжил, төлөвшилд нь бяцхан ч болов хөрөнгө оруулалт хийе гэсэн үүднээс тэдэнд уран бүтээлээ зориулсан. Харин одоо хүүхдэд зориулсан уран бүтээл хийхгүй гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Яагаад гэвэл би өөрөө залуу хүн, хөгжиж дэвших хэрэгтэй байна. өөрийнхөө дотоод сэтгэл зүрхийг сонсож, энэ шийдвэрийг гаргасан. Гэхдээ хүүхдэд хандсан нийгмийн үйлд уриалгахнаар хандах болно. Бяцхан дүү нар минь битгий гомдоорой гэж хэлмээр байна. Надаас өөр хүүхдийн төлөө уран бүтээл хийх уран бүтээлчид төрөн гарах байхаа.


ҮШ: Уран бүтээлээр ийм сонинтой юм байж. Манай уншигчид өөрт чинь их талтай юм аа. Анутай шивнэлдээч гэсэн санал их ирсэн. Тэгэхээр надтай өөрийнхөө талаар ний нуугүй шивнэлдэнэ гэдэгт итгэж байна.
АНУ: Сүүлийн үед би өөрийнхөөрөө байя гэж бодоод байгаа. Урьд нь уран бүтээлээсээ болоод ч гэх юмуу, юу өмсөж, юу ярихаа хүртэл хүнээр заалгадаг байлаа. Гэхдээ ингэхээс өөр аргагүй байсан гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр одоо бие дааж, дээрээс нь залуустаа зориулсан уран бүтээл эхэлж байгаа болохоор таны асуултат чадах ядахаараа нээлттэй шивнэлдье.
ҮШ: Ану үдшээр шивнэлдэх хүнтэй болсон уу. Багагүй хугацааг ганцаараа тууллаа?
Ану: Шивнэлдэж байгаа /инээв/. Амьдралынхаа туршид хайж байсан хүнээ олсон шүү.
ҮШ: Анугийн сэтгэлийг түүний юу тэгтлээ гэгэлзүүлэв?
Ану: Бүх зүйл нь...Даруухан. Хамгийн гол нь намайг маш их ойлгож, хүндэлдэг. Ер нь яг л надад зориулсан бурхны бэлэг. Түүнтэйгээ байхад нэг л тийм тайван байдлыг мэдэрдэг. Бас их догдолж, түүнрүүгээ маш их тэмүүлдэг. Одоо ингээд бодоод байхад тэр намайг их өөрчилсөн. Урьд нь миний сэтгэл ингэтлээ догдолж, тэмүүлж байсныг санахгүй байна. Юм бүхнийг гэгээлгээр харж ямар ч байсан юманд их тайван ханддаг болсноо мэдэрч байна.


ҮШ:Гайхалтай...үнэхээр хайрлаж, дуралсан хүний үг байна даа?
Ану:Тийм байгаа биз...би үнэхээр дурлалдаа шатаж байна аа /инээв/
ҮШ:Найз залуугийнхаа гадаад байдлыг дүрслээч. Өндөр, царайлаг бас халуухан биз...?
Ану: Мэдээж өндөр, нүд унамаар сайхан эр хүн. Харц, яриа, үйл хөдлөл нь хүртэл цаанаа нэг л нууцлаг, ер бусын. Би түүнийгээ хэт магтаад байх шиг байна аа даа тээ/инээв/. Магадгүй хайртай болохоор түүний бүх зүйл надад гайхалтай санагддаг байх. Ямар ч байсан тэр намайг их өөрчилсөн.
ҮШ: Ярианаас чинь ажаад байх нээ найз залуутайгаа цаашдын амьдралаа зохиох бодолтой байгаа юм байна даа?
Ану: Тэгэлгүй яахав. Миний хань гэдэгт 100 хувь гэдэгт итгэлтэй байна. Бурхнаас өгсөн хувь тавилан минь энэ.
ҮШ: Арай эрт шийдвэр гаргаж байгаа юм бишүү...Өөр сайхан эр тааралдах ч юм билүү?
Ану: Өө үгүй дээ...Надад заяасан ганцхан хайр минь тэр. Бид хоёр бүх талаараа гайхалтай зохицсон хос. Түүнээсээ би өөрийнхөө мөн чанарыг олж харсан.
ҮШ: Ингэхэл та хоёр хэр удаж байгаа билээ?
Ану: Жил хагас болж байна. Бие биеэ таньж мэдэхэд хангалттай хугацаа.
ҮШ: Үеийнх үү... аль эсвэл ах уу?
Ану: Надаас ах. Гэхдаа олон насаар биш.
ҮШ: Ах гэснээс нэг хэсэг Ануг ахмад хүмүүстэй холбож их ярьсан шүү дээ тээ. Сүүлд бас нэг нэртэй шөнийн клубийн эзэнтэй учиртай гэсэн яриа гарсан байсан. Энэ та хоёрын харьцаанд асуудал үүсгэж байна уу?
Ану: Би сонин, сэтгүүл, телевизд ярилцлага өгөх болгондоо энэ талаар онцолж цохдог. Мэдээж хэн өөрийнх нь талаар ташаа мэдээлэл гарсан байхад эмзэглэхгүй байхав. Миний хүндэлж явдаг ах нартай холбоод бичсэн байдаг. Миний санаа их зовдог шүү. Энэ бүхнээс харахад надад таагүй ханддаг хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн үйл ажиллагаа гэж бодож байна. Ахмад хүнийг би огт сонирходоггүй. Надад өөрийгөө хүндлэх сэтгэл гэж бий. Бүх зүйл гэж хэлэхгүй ч надад гоц гойд дутаад байх зүйл байхгүй. Оюун ухаан, мэдлэгээрээ би хэзээ ч хэний доор орохгүй өөрийгөө аваад явж чадна.


ҮШ: Залуусын хувьд ямар бодолтой явдаг вэ. Эрчүүд хэр эргүүлж байна даа?
Ану: Намайг эрчүүд тэгтлээ эргүүлээд байдаггүй л дээ. Харин залуусынхаа талаар ямар бодолтой байдаг вэ гэхээр, манайхан өөдрөг, гэгээлэг, хүсэл зорилготой болсон юм шиг ээ. Хүсэл, тэмүүлэл байхад бүх зүйлийг бүтээж чадна гэдгийг харуулж байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа залуусаа харъя л даа, тэд зөвхөн өөрсдийнхөө хүчээр л амжилтанд хүрч байх жишээтэй. Ер нь манай залуус чадалтай ш дээ.
ҮШ: Өөрийг чинь тачаангуй бүсгүйчүүдийн нэг гэж ярьж байхтай олон таарсан. Үнэхээр халуухан уу?
АНУ: Би өөрийгөө халуухан гэж хэлэхгүй. Гэхдээ эмэгтэй хүн бүр байгалиасаа заяасан өөрийн гэсэн хүнийг татах хүчтэй гэж боддог. Нэг үгээр бол өөр өөрийн гэсэн секси, халуухан чанартай. Надад ч гэсэн бий.
ҮШ: Ану маань их секси хувцасладаг шүү. Үүгээрээ эрчүүдийн анхаарлыг татахыг хүсдэг үү?
АНУ: Тийм юм байхгүй ээ. Өөрийн гэсэн өнгө төрх, имиж маань иэгэж санагдаж болох юм. Түүнээс биш эрчүүдийн анхаарлыг татах гэж хичээгээд байдаг зүйл байхгүй. Ганц урлагийн хүн ч биш хүн бүр тухайн нөхцөлдөө тохируулж хувцасладаг шүү дээ. Илтгэл тавих гэж байж учиргүй секси хувцаслаад ирвэл хүмүүст ямар санагдах билээ дээ, тийм ээ. Гэхдээ хаяа найз нөхөдтэйгээ коктейль уугаад суухаараа секси хувцасладаг. Би залуу хүн, яагаад залуу насаа гоёж болохгүй гэж...Өнөөдөр гэхэд чамтай шивнэлдэхдээ зориулж, дэгжин хар хувцасаар гоёлоо. Тохирсон л байгаа биз дээ /инээв/.

ҮШ: Сексийн талаар ямар бодолтой байдаг вэ. Мэдээж эрүүл л бол хүн болгонд энэ харьцаа маш чухал. Тэгэхээр дуучин бүсгүйд маань секс хэр чухал вэ?
АНУ: Хоёр жилийн өмнө надаас ингэж асуусан бол үгүй ээ, чухал биш гэж хариулах байлаа. Харин одоо бол найз залуутай болохоор чухал гэж хэлнэ. Ялангуяа зүрх сэтгэлээрээ холбогдсон хос зүрхэнд маш чухал нандин холбоо хэлхээ...
ҮШ: Гайхалтаэй халуухан учралаасаа шивнэлдээч?
АНУ: Түүний минь бүх зүйл гайхалтай төгс төгөлдөр. Сүрчиг түрхээгүй, өөрийнх нь үнэр хүртэл гайхалтай. Намайг элж таалж байгаа гар нь намайг энхрийлэх харц нь хүртэл... Тэр зөвхөн надад, би зөвхөн түүнд л зориулагдсан юм шиг ээ. Үнэхээр гайхалтай үдэш олон байлгүй яахав. Үнсэлт нь намайг бүр мансууруулж орхидог. Яг тийм гэж хэлэхэд бэрх юмаа, ямар ч байсан учрал бүхэн минь гал халуун. Магадгүй хайртай болохоор тийм мэдрэмж төрдөг байх...
ҮШ: Удаан хугацаанд харьцаанд орохгүй байх нь эрүүл мэндэд болоод биед ямар нэг өөрчлөлт ордог гэдэг. Ану сексгүйгээр хэр удаан тэвчиж байсан бэ?
АНУ: Найз залуу маань хааяа ажлаар гадаад явдаг. Хэр их удна тэр хэрээр би тэвчиж чадна. Бардам хэлэхэд, хэдий хугацаагаар ч тэснэ шүү /инээв/. Угаасаа эмэгтэй хүн эрчүүдээс илүү тэвчээртэй гэдэг дээ. Эрүүл мэнд талаасаа бүжиг, бассейнд явдаг болохоор тэр тал дээр асуудал үүсэхгүй байхаа.
ҮШ: Нээрээ, өөрийг чинь шүтэн биширдэг залуусаас хэн нэгэн нь дотно танилцах хүслээ яанз бүрийн сонин байдлаар илэрхийлж байсан уу?
АНУ: Найз залуутайгаа хамт байхад иймэрхүү мессэж ирж байсан юм байна. Заяагаа хобох хүнтэйгээ учирсан болохоор энэ саналыг нь би мэдээж хүлээж аваагүй. Харин зүгээр сайхан найзууд болж болох юм. Манай найз залуу намайг их ойлгодог болохоор асуудал үүсддэгүй.
ҮШ: За ингээд халуухан сэдвээр ний нуугүй шивнэлдсэн Анудаа баярлалаа. Аз жаргал хүьсье.
АНУ: Баярлалаа. Та бүхэнд ч, “Үдшийн шивнээ” сэтгүүлийн халуухан уншигчиддаа ч аз жаргал хүсье.
Шивнэлдсэн: С.Ялгуун