 |
|
 |
|
Түүхэнд дуурсагдах бодит үр дүнтэй айлчлал боллоо |
|
|
 |
|
 |
Түүхэнд дуурсагдах бодит үр дүнтэй айлчлал боллоо
2011-06-20БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар Ерөнхий сайд С.Батболд тус улсад албан ёсны  айлчлал хийхээр энэ сарын 13-18-ны өдрүүдэд өргөн бүрэлдэхүүнтэй баг нийслэл хотоос хөдлөн "Чингис хаан" олон улсын нисэх буудалд саатлаа. Гэвч Хонконгийн чиглэлд явах нислэгийн хуваарь бүтэн цагаар хойшилсон нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д хийх айлчлалын нислэгтэй холбоотой байсан талаар зорчигчид шивэр авир хийх болов. Чагнаад байх нь ээ, Ерөнхийлөгчийн айлчлалын онгоцонд техникийн саатал гарч бидний явах ёстой онгоцыг сольсон нь энэ байж. Ингээд зорьсон газраа үүлтэй тэнгэрийн доохнуур хоёр цаг орчим нисч, далайн дунд орших Хонконгод газардлаа. "Энд хамгийн амттай жимс идэж, хамгийн сайхан бодолд умба" гэсэн шиг нам гүм, тансаг тайван, эвлэг найрсаг, нэг л амгалан юм. Гэвч миний сэтгэлд нутгийн минь сэрүүн салхи юутай их үгүйлэгдэнэ вэ. Хонконг бол бүгчим агаартай, хүйтэн салхи нүдний гэм, хүний хөл хөдөлгөөн үл тасрах их хот юм. Өндөр сүрлэг байшин, өртөг өндөртэй амьдралыг жинхэнэ утгаар нь эндээс л харж болно. Энэ нь эх газрын Хятадын "зоосны машин" ажиллаж байхаар заяагдсан хот гэлтэй. Хонконг нь өмнөд Хятадын бүс нутагт банк, санхүү, даатгал, тээвэр, нягтлан бодох бүртгэл, сурталчилгааны салбарын үйлчилгээ үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Эл хот нь Их Британийн колоничлолд 100 гаруй жил байгаад 1997 оны долоодугаар сарын 1-нд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын засгийн газар Тусгай хуулийн дагуу тус хотын эдийн засаг, эрх зүй, нийгмийн байгууллын өвөрмөц тогтолцоог 50 жилийн хугацаанд өөрчлөхгүй байхаар шийдвэрлэсэн аж. Энэ бол "хөшигний цаана" эх гүрний бодлого явагдаж буй. Манай улсаас хүн амынхаа тоогоор тав гаруй саяар илүү ч, нэгж талбайд ногдох хүн амын нягтаршил ихтэй. Хүн амынх нь нэлээд хэсгийг (525 мянган хүн) Хонконгод оршин сууж буй Филиппин, Индонез, АНУ-ын иргэд эзэлдэг. Албан ёсны хэл нь хятад, англи. Гэвч үнэн чанартаа гудамж талбай энэ тэнд явах иргэдийн ихэнх нь англи хэлээр өөр хоорондоо ойлголцох юм билээ. Энэ удаагийн албан ёсны айлчлалын нэгээхэн хэсгийн гол үр дүн яах аргагүй тус хотод манай улсын Консулын газар болон МИАТ-ийн Төлөөлөгчийн газрыг нээж, тууз хайчилсан явдал байв. Өмнө нь 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди тус оронд айлчлахдаа Өргөмжит консулын газрын нээлтэд оролцож байсан. Харин Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жил эл бүс нутагт айлчлахдаа хоёр орны олон жилийн турш аман яриа төдий байсан асуудлыг ажил хэрэг болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан нь энэ удаагийн айлчлалаар биелэлээ олсон нь энэ юм. Тус улсад шинэхэн байгуулагдаад буй манай орны Төлөөлөгчийн газар, консул хоёр хөршлөн байрлах аж. Байр нь хотын төвд орших нэгэн байгууллагын 15 давхарт, цомхон бөгөөд шилэн хашлагат гурван энгийн өрөө юм. Хэдийгээр жижигхэн мэт харагдах боловч байрны түрээс чамгүй өндөр бололтой. Хонконг дахь Консулын газрын ерөнхий консулаар Я.Ариунболд хэмээх залуу томилогдсон. Харин тус хотод айлчилсан бодит үр дүн бол Улаанбаатар-Хонконгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн явдал юм. Нэг үгээр тоймловол, дэлхийн томоохон санхүүгийн төв болох Хонконгод Монголын компаниуд арилжаанд оролцож эхлэв. Мөн Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал манай улсын урд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхэн хуудас нээлээ. Бидний дараагийн "зогсоол" Бээжин хот байв. Мэдээж эл хотод буухад цээж дүүрэн биш ч гэсэн, ямартай ч сэрүү татсан агаараар амьсгалах шиг болов. Эх оронтой маань хил залгаа оршдог болоод ч тэр үү, агаар нь хүртэл танил санагдах шиг болсон. Гэхдээ арван хэдэн жилийн өмнөх миний мэдэх Бээжин хот өнгө зүс нэмээд, их л цэвэрхэн болсон санагдав. Мөн Хонконг загварын өндөр сүрлэг байшин, урт сайхан гүүр гээд дэд бүтэц нь үнэхээр сайжирчээ. Харин эл газраас буцахдаа байгаль нь хойноосоо урагшлах тусам хүн амьдрахад арай таатай болж, агаар нь сийрэгжин нар, салхи үзэхтэй болдог санагдсан... Манай хоёр орны тухайд, эртний найрсаг харилцаатай билээ. Анх 1960 онд Ю.Цэдэнбал, Жоу Эньлай нар "Найрамдал, харилцан туслалцах гэрээ"-г албан ёсоор байгуулж байсан. Мөн 1994 "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ"-г Ерөнхий сайд асан П.Жасрай, Ли Пэн нар үзэглэж байв. Улмаар 2003 онд хоёр орны сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон Ху Жинтао нар тогтоож, хамтарсан мэдэгдэл хийсэн. Харин энэ онд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд, Вэнь Зябао нар хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл хийж, олон жилийн турш найрсаг харилцаатай байсан харилцааг нэг шатаар ахиулсан юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга У Бангуо, БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин нартай тус тус уулзав. Хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо нухацтай солилцож, тодорхой үр дүнд хүрэв. Айлчлалын хүрээнд зохиогдсон бизнес уулзалтад хоёр талын 600-гаад бизнес эрхлэгч оролцов. Циньхуагийн их сургуульд зочилж "Зүүн Хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн асуудал" сэдвээр лекц уншиж, монгол оюутнуудтай уулзалт хийв. Манай улсын экспортын 80, импортын 30 хувийг БНХАУ эзэлдэг. Өмнө нь БНХАУ-аас Монголд хөрөнгө оруулах урсгал зонхилж байсан бол эдүгээ монголчууд хамтарсан компани, үйлдвэр байгуулах гэх мэтчилэн манайхаас тус улс руу хөрөнгө оруулалт хийх урсгал нэмэгдсэн гэж айлчлалын үеэр талууд онцолж байсан. Айлчлалын үеэр сонирхол татсан нэг зүйл бол нефть боловсруулах үйлдвэртэй танилцсан явдал байв. Ялангуяа, манай оронд нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар ид яригдаж байгаа энэ үед. Тус үйлдвэр нь Бээжин хот дахь Яныпань нефть боловсруулах үйлдвэр юм. Тус нефть химийн компани 1970 онд байгуулагдсан. Жилд 10 сая түүхий нефть боловсруулж, 800 мянган тонн этилен үйлдвэрлэх боломжтой, цэвэр шатахуун, дизель түлш керосин гээд нийт 120 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хятаддаа томд тооцогдох үйлдвэр юм. Харин үйлдвэртэй танилцах үеэр манай албаны хүмүүс "Монголдоо ганц сайхан ийм үйлдвэр байгуулчих юмсан. Тэгвэл ч манай улс хурдан хөгжинө дөө" хэмээн ярьж явцгаасан. Ямартай ч тэдний хэлж буйгаар тус улстай гэрээ хэлэлцээ хийж, үйлдвэр байгуулах талаар ярилцахад бэлэн байгаа гэсэн юм. Энд нэг зүйлийг тодруулахад, стратегийн түншлэлийн харилцаатай болсноор талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ нотлосон юм. Харин стратегийн түншлэлийн эдийн засгийн гол агуулга нь зээл тусламжийн тухайд, 320 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг ашиглаагүй байгаа бөгөөд манай талаас уг үлдэгдэл хэсгийг оюутны хотхон, Бээжингийн гудамж байгуулах төслүүдэд ашиглахаар тохирсон. Мөн "Их сургуулийн хотхон байгуулах" төсөлд зарцуулах санал дэвшүүлж, гадаад орнуудаас авсан хамгийн том хөнгөлөлттэй зээл болох 500 сая ам.долларын нөхцлийг талууд тохирсон. Түүнчлэн энэ бүхний ерөнхий хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурав. Тухайлбал хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглах аж. Энэ айлчлалын бас нэг чухал үр дүн бол БНХАУ-аас манайд 60 сая юанийн буцалтгүй тусламж олгосон явдал юм. Мөн Хятадын талтай тохиролцсон арилжааны зээлийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр улсын Хөгжлийн банкууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь зүйтэй гэж тохиров. Харин эрдэс баялаг, эрчим хүчний салбарт талууд баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмаар ажиллахаар болов. Бас нүүрс, цахилгаан эрчим хүч, түлш шатахууны худалдаа өргөжих хандлагатай байгаа тул зарим тодорхой барааны хувьд нөхцөл, үнэ, тээвэрлэлт, байгаль орчинтой холбогдсон асуудал зэргийг зохицуулсан Ерөнхий хэлэлцээрүүд байгуулахыг санал болгосон. Түүгээр ч зогсохгүй уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдгээрийг түшиглүүлэн жижиг, дунд үйлдвэр хөгжих нөхцөлийг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн байгаль орчинд халгүй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг уул уурхай төдийгүй бусад салбарт түлхүү оруулахад ач холбогдол өгөхөө талууд илэрхийлсэн. Эцэст нь эрчим хүч экспортлох, импортлох ерөнхий гэрээ байгуулж, гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэлтийг дэмжихийг санал болгосон. Түүнчлэн газрын тосны салбарт олборлох, боловсруулах, нефть бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх, үйлдвэрлэх асуудалд урт хугацаанд тогтвортой байдлаар хамтран ажиллахаар тохиролцож, газрын тосны бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр боллоо. Тэгэхдээ газрын тос боловсруулах үйлдвэр барихад Хятадын талаас шаардлагатай санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэнд нааштайгаар судалж үзэхээр болсон юм. Энэ үеэр манай талаас БНХАУ руу экспортолж буй газрын түүхий тосны оронд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны багц бүтээгдэхүүн авч байх саналыг илэрхийлсэн. Мөн гуравдагч орнуудаас авах түүхий тосыг Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулж, түүнээс гаргасан газрын тосны бүтээгдэхүүний зарим хэсгийг импортоор авч байх санал тавьсан. Мөн нэг зүйлийг тодруулахад, хоёр орны хооронд тавих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах саналыг манай тал хоёр хөрштэйгөө ярьж байгаа билээ. Энэ дагуу Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын гурван талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэх саналыг дэвшүүлэв. Хятадын тал үүниийг идэвхтэй судлахаар болов. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа манай улс зах зээл, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх ач холбогдолтой гэдэг утгаар нь хөрш орнуудын ашиг сонирхлыг оруулах бодлогыг баримталж байгаа юм. Тэр ч утгаараа Монголын Оюутолгой, Тавантолгойн зэс, нүүрсний хувьд, БНХАУ гол зах зээл билээ. Иймд БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцоог бид дэмжинэ гэдгийг манай тал айлчлалын үеэр онцолсон. Тиймээс тус орны засгийн газрын дэмжиж буй "Шинхуа" группийг Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх олон улсын консорциумд идэвхтэй оролцуулахаар талууд ярилцав. Мөн манай тал Хятадаас эрчим Хүч авах асуудлаар "Оюутолгой" компанид туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тиймээс Оюутолгой төслийг эрчимжүүлэхийн тулд Хятадын талаас эрчим хүч нийлүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудын хооронд яриа хэлэлцээг даруй эхлүүлэхээр тохиролцов. Харин дэд бүтцийн салбарт "100 мянган орон сууц" төсөлд Хятадын талаас хөрөнгө оруулах саналыг дэвшүүлсэн юм. Түүнчлэн нийслэлийн замыг сайжруулах болон Замын-Үүд чиглэлд хурдны зам барих, Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийг талууд хамтран идэвхтэй судлахаар болов. Айлчлалын үеэр яригдсан бас нэгэн чухал асуудал бол төмөр замын тухай байсан. Тодруулбал, ''Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтуудыг талууд тайлбарлан ярилцав. Хамгийн гол нь төмөр замын бүтээн байгуулалтад йдэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тиймээс холбогдох яам, байгууллагууд шаардлагатай бол өмнө нь байгуулсан баримт бичгүүдийг боловсронгуй болгох, шинэчлэх чиглэлээр эрчимтэй ажиллахаар болсон. Шийдэл дагуулсан түүхэн баримт бичгүүд байгууллаа Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, зээл, тусламжийг шийдсэн чухал баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурлаа. Үүнд: -"Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл"-д Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар гарын үсэг зурав. -"БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр"-т монголын талаас Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт, хятадын талаас БНХАУ-ын Экспорт, импорт банкны дэд ерөнхийлөгч Жу Хунзие нар гарын үсэг зурав. -"Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт монголын талаас Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт, хятадын талаас БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучэн нар гарын үсэг зурав. -"Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т монголын талаас Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, хятадын талаас БНХАУ-ын Соёлын өвийн газрын дарга Шан Зисянг нар гарын үсэг зурав. -"Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ хоорондын гэрээ"-нд монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, хятадын талаас БНХАУ-ын Хууль зүйн сайд By Айинг нар гарын үсэг зурав. -"Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр"-т монголын талаас Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, хятадын талаас БНХАУ-ын Зам, тээврийн сайд Ли Шөнлин нар гарын үсэг зурав. -"Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол"-д монголын талаас Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, хятадын талаас БНХАУ-ын Зам, тээврийн сайд Ли Шөнлин нар гарын үсэг зурав. -"Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2011-2016 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө"-нд монголын талаас Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, хятадын талаас БНХАУ-ын Боловсролын сайд Юань Гүйрэн нар гарын үсэг зурав. -"Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд хамтран ажиллах тухай гэрээ"-нд монголын талаас Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, хятадын талаас БНХАУ-ын Экспорт, импорт банкны дэд ерөнхийлөгч Жу Хунзие нар тус тус гарын үсэг зурав. -"Монгол Улсын Сангийн яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Экспорт, импорт банктай хамтран ажиллах тухай санамж бичиг"-т монголын талаас Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, хятадын талаас БНХАУ-ын Экспорт, импорт банкны дэд ерөнхийлөгч Жу Хунзие нар тус тус гарын үсэг зурав. О.Сэлэнгэ
"Нийгмийн толь" |
| Түүхэнд дуурсагдах бодит үр дүнтэй айлчлал боллоо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|