 |
|
 |
|
Н.ЭНХБАЯРЫН СҮҮЛЧИЙН МУХАР НҮХ СҮЙТГЭХ ЗАМ |
|
|
 |
|
 |
Н.ЭНХБАЯРЫН СҮҮЛЧИЙН МУХАР НҮХ СҮЙТГЭХ ЗАМ
2011-06-21Ленин нам хоёр ихэр төрсөн ах дүүс юм. Ленин гэж хэлээд намаа бид дурсдаг, нам гэж ярихаар Ленинээ бид  санадаг гэсэн утгатай нэг шүлгийг социализмын үе цээжлүүлдэг байлаа. Тийм ч байсан байх. Харин МАХН-тай удтал ихэрлэх нигууртай нэгэн “брэнд” 1990-ээд оны сүүлээр бий болсон нь Намбарын Энхбаяр байлаа. Их төлөв Зөвлөлтөд сургууль төгсс өн, ертөнцийг зөвхөн орос цонхоор л хардаг удирдагч ба залгамжлагч на раар бүрдсэн МАХН шинэ тутам бай гуулагдсан намуудын хажууд туршлага ярихаас цаашгүй хөгшин организм харагдаж байсан цаг. Гэтэл хувьсгал шинэчлэл гэдэг нь хуучин туршлагаасаа салах үйл явж гээд байдаг. Энэ үед Зөвлөлтөд орос хэл, утга зохиолын орчуулагчийн сургууль дүүргэсэн Н.Энхбаяр гэдэг залуу, ху вийн оролдлогоороо англи хэл судлаад, ямар ч юм бэ, шугамаар Англид дамжаанд яваад амжсан байв. Эхлээд тэрбээр эхнэрээ дагуулаад, (зарим сурвалжид эхнэр нь түү- нийг дагуулж явсан гэдэг) ард чил сан хүчнийхэн дээр “англи хэл тэй хүн авна гэсэн үү” гэсээр оч жээ. Цаадуул нь дүүрэн англи хэлтэй хүнээр хахаж байсан тул нэг их тоогоогүй гэдэг. Тэгэхэр нь өргөдлийнхөө толгойг солиод МАХН-ын дарга нар дээр очжээ. Тухайн үедээ англи хэлтэй, баруунд тоогдох боловсон хүчнээр жаахан дутагдалтайдаа сүрхий комп лекстэй суусан философич Б.Даш-Ёндон гуай түүнийг таалж, өнөө үлгэрт гардаг шиг “гурван хүслээ хэл дээ, хүү минь” гэж асуусан шиг байгаа юм. Насаараа эрдэм номын мөр хөө- сөн Даш-Ёндон гуай түүний гурван хүс лийн ядаж нэгийнх нь талаар сэдэв цохьсон бол их л өөр шийдвэр гаргах байсан биз ээ? Терминатор ийнхүү мэндэллээ. Энхбаяр бол маргашгүй хүчирхэг хүн, лут бөгөөд башир улс төрч. Хүчирхэг хүн, лут улс төрч гэхээрээ сайн байдаг юм биш. Манайхан л өөрсөндөө зориулсан үлгэрийг өөрснөө зохиохдоо өөрийн талын баатруудаа хамгийн бяртай хүчтэй, лут лут арга баширтай болгож дүрсэлсээр байгаад түүндээ дасчихсан юм. Тэгээд бяртай л байвал “манай тал” гэж шууд хүлээн авдаг болчихсон. Бөх тэх улсаа хайрлаж байгааг нь харахгүй юу? “Юун сүртэй юм бэ? Бөх хүнд ганц алгадуулаа л биз”, “За яахав дээ, бөх хүн. Зөвшөөрч өгөхгүй болохоор нь жаахан түргэдсэн шиг байгаа юм”. “Цаад хүүхний буруу ш дээ, тийм сайхан бөх хүн өөрийг нь тоож байхад яндагнаад байсан нь…” танил хэллэг байгаа биз, за энэ ч яахав. Хүчирхэг улс төрч маань намын удирах эрх мэдэл рүү дөхсөөр 1996 онд УИХ-д орж ирлээ. Ирсэн өдрөө л терминаторын ажлаа эхэлж, Энхсайханы Засгийн газрыг унагаахаа тунхаглав. (нохой засааг нь огтолсон хүнд янаг гэдгийн үлгэр шиг өнөөдөр тэр хоёр тун сайхан хос болсон). Сонгуульд анх удаагаа ялагдаад, өдөр бүр ухрах, ухраагүй үедээ хориглох байрлалд МАХН байсан цаг. Гэтэл Ленин багш нь “Хориглолт бол бослогын үхэл” гэж айлдсан байдаг. Ийм үед МАХН-ынхан давшилт командлах хөөрхөн хархүү (шархүү) гараад ирэхэд баярлан угтвай. Терминатор дахин мэндэлвэй. Терминатор монгол хэлнээ “маань” гэдэг үгийг шинэ хэрэглээнд оруулав. “Америкууд маань Ал- Кайдаг маань дарж Бен Ладенг маань устгахаар…” гэж ярина. Сэтгүүлчид түүнийг нь дуурайсаар байгаад “Баруун зүгийн маань нутгуудаараа маань солигдмол үүлтэй…” Орчин үеийн монгол хэлэнд “маань”, “маани” гэдэг үгийн бичлэгийг их андуурдаг юм. Манай “маань” чамгүй олон юмыг “маани” болгох учиртайг тэр үед хэн ч гадарлаагүй. Терминатор эхлээд МАХНын дайснуудыг ниргэж байлаа. Энэ завшаанд (уучлаарай, зөвхөн Энхбаярын хувьд гэдэг утгаар) ардчиллын удирдагч С.Зориг хөнөөгдөв. Ардчилсан хүчнийхнийг удирдагчаа өөрснөө хөнөөсөн гэдэг утгаар дайралт хийж амжилтад хүрлээ. 2000 онд ардчилсан хүчин засгаас зайлуулагдлаа. Эргэн тойрныхон нь түүнийг улам нягтаар хүрээлэв. Эхний ээлжинд гадаадын дайснаа дарсан терминатор одоо дотоодын дайснаа дарах ажилд оров. Гэвч цадиггүй авир, нураагч чанарыг нь олж харсан намын лидерүүдийн зарим нь түүнд хориг саад тавих гэж оролдлоо. Тэдний дунд Эрдэнэтийн захирал асан Ш.Отгонбилэг, Улаанбаатар хотын дарга асан Л.Энэбиш нар байв. Энэбиш нь парламентын спикер байсан ба парламентын гишүүн Отгонбилэг маргаангүй ерөнхий сайдад яригддаг нэгэн байв. Ер нь ч ойрын үед ерөнхий сайд солигдож Отгонбилэг гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэсэн яриа гарч эхлэв. Гэтэл тэдний нэг нь онгоцны ослоор, нөгөө нь гэнэтийн байдлаар дэс дараатай нас барлаа. Одоо дотоодын дайсныг дарахад садаа үгүй болов. Терминатор үнэнхүү дахин мэндэллээ. Ингэхдээ нам дотроо бүлгүүд бий болгож, хооронд нь алалцуулах зам сонгов. Энэ бол Монголын ялангуяа ХХ зууны түүхээр шалгарсан арга байлаа. Үгэнд бага ордог, магадгүй өргөл багадуулдаг хэсгийг үүгээр дамжуулан залхаасан байж мэднэ. Ямар ч байсан У.Хүрэлсүх гэдэг омогтой гар терминаторын гэргийн үгэнд ороогүй төдийгүй, хурал дээр “Манай орныг та удирдаад байна уу? Танай авгай удирдаад байна уу” гэж ил асууж зүрхэлснээр өөртөө ял заажээ. Тэр дороо л терминаторт шударга сайн хүмүүс олдов. Тэд нар нь Хүрэлсүх гэгч этгээд манай улсын хөгжил дэвшил ба хүн төрөлхтний шударга сайхан амьдралд хэчнээн их садаа учруулж байгааг олж тогтоов. Олж тогтоосон төдийгүй, түүнийг шийтгэж, алдагдсан шударга ёсыг сэргээхийг шаардаж эхэллээ… 2000 онд бараг абсолют ялалт байгуулж байсан МАХН 2004 ба 2008 оны сонгуулиудад сульдан сульдсаар 2009 онд ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан нь магадгүй дотоодын дайсан илрүүлэх кампанид чалх чансаа нь сульдаж ирсний үр болов уу? Нам нь сонгуульд ялагдахын хэрээр терминаторын эсрэг санаатай бүү хэл, үйл ажилтай хүмүүс бий боллоо. Энэ нь дотоодын дайсан дарагдаж дуусаагүйгээгээр барахгүй шинээр нэмэгдэж буй процесс. Иймд терминаторт ажил дуусах яагаа ч үгүй байгаа нь тодорхой болов. Ингээд ерөнхийлөгч болох зам сонголоо. Ерөнхийлөгчийн мэдэлд байгаа шүүх ба шагнах эрх мэдлээр дамжуулан гадаад ялангуяа дотоодын дайснуудаа дарж болох аж. Санасандаа хүрсэн боловч санаагаа гүйцээх яагаа ч үгүй байтал эхний сонгуульт хугацаа дуусав. Харамсалтай нь түүнээс ард түмэн ч, нам нь ч айдаг болчихсон ажгуу. 2009 онд Ардчилсан намын нэр дэвшигч илт давуугаар ялж ерөнхийлөгч боллоо. Терминатор цаашаа дэлбэлэх ажлаа өргөн далайцтай хийх боломж олохын тулд нам дотроо мина булах хэрэгтэй гэж үзжээ. Түүний “намбар ван” дайсан нь нам нь өөрөө болов. Ингээд нам дотроо дотоодын самуун үүсгэх гэж үзлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны буруутан нь саналаа өгөөгүй Монголын ард түмэн ч биш, сөрөг үзэлцсэн ардчилсан нам, нэр дэвшигч ч биш гэнэ. Харин намынх зарим удирдагч, тухайлбал сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан С.Баяр нар үүнд буруутай ажээ. Тэд нэр дэвшигчээ унагаах ажил хийсэн байх юм. Терминаторын төлөвлөгөө ёсоор бол намын хамт олон үүнийг мэдмэгцээ, урвагч нарыг цээрлүүлэх зайлуулахыг шаардах учиртай аж. Урвагч нар удирдлагад байгаа учраас намын шударга ёс мөрөөдсөн хамт олон эхний удаа ялагдах ба тун удалгүй терминатороос тусламж хүснэ. Терминатор “аврагч” улаан армиа дагуулсаар ирж, шударга ёсыг ялуулах ба шанд нь МАХН-ын орой дээр ард түмний хүсэлтээр дахин залрах нигууртай аж. Гэтэл байдал урвуугаар эргэж намын хамт олон нь өөрийн ялагдлаа нам руугаа чихсэн хэмээн түүнээс улам хөндийрч эхлэв. Энэ намд тогтсон уламжлал ёсоор “намын нэр хүнд хамгийн цэвэр ариун бөгөөд түүнийг аврахын тулд гишүүд нь хувийн нэр алдраа золиослох учиртай” ажээ. Терминатор үүнийг яг эсрэгээр нь хийгээд алдав. Удалгүй МАХН дотоод шинэтгэлээ гүнзгийрүүлж, нэрээ өөрчлөн унаган нэрээ эргүүлж сэргээн МАН болов. Энэ нь түүнд шинэ боломж харагджээ. Халж байгаа хуучин нэрийг нь, хуучиндаа үнэнч масстай нь салгаад авна гэж үзжээ. Гэтэл дор хаяж намын “гурван үнэн” зарчмыг тооцохоо мартжээ. МАН болсон МАХН-ын олонх гишүүн хуучинсагт дуртай боловч зөвхөн одоо удирдаж байгаа лидерийнхээ л хуучинсагт дурладаг аж. Мөн энэ намын масс нь удирдаж байгаа хүнээ дагадгаас удирдаж байсан хүнийг дагадаггүй юм. Удирдаж байгаа хүн рүү нь дайрсан этгээдийг бүр ч дагахгүй гэдгийг тооцсонгүй. Ийнхүү терминаторын нүх улам мухардсаар. Хонгилын үзүүрт гэрэл гарах бүү хэл хонгил цаашаа явах эсэх нь эргэлзээтэй болсоор. Одоо түүний зорилго МАХН байгуулах, ерөнхийлөгч болох энээ тэрээ байхаа улам бүр больж байна. Харин МАН-ын хүчийг сулруулах, ядаж одоогийн удирдагч нарынх нь чансааг сулруулах, болж өгвөл дараагийн сонгуульд гаргахгүй байх, тартагтаа тулахад тэднийг бүтэн нойртой хонуулахгүй байх хэмжээнд очсон. Түүний дотоод чанадын программд “болж өгвөл, арга ядахад…” гэхчлэнгийн томъёолол улам олширч байх шиг. ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭС УЛС ТӨРИЙН АРГААР САЛАХ ХОЁР ЧИГЛЭЛ нөөдөр Н.Энхбаярын хувьд улс төрд хийх карьер нь хожим хойтын үйл хэрэг болон алсарч байна. Тэрээр өөрөө нэг их ариун сайхан амьтан аятай царайлан хамтран зүтгэж асан нөхдөө хулгайч, олигархи, ардын дайснаар нэрлэн, алах шудах улсын жагсаалт гарган болчимгүйтэж эхэлсэн юм. Хэдийгээр түүнийг Нинж толилуулж байсан боловч автор нь Энхбаяр гэдгийг цөм л мэдэж байсан. Гэвч тэрээр өөрийнх нь гараар хүмүүжсэн, нэгэн цагт бууны нохойгоо болгож байсан, гараар нь могой барьж асан, үгүйдээ л золиос болж зовж үзсэн “шавь нар”-ын арми МАН дотор үлдсэнийг дутуу тооцжээ. Тэд нар нь авилгын загалмайлсан эцэг хочийг зүгээр нэг зүүгээгүй эзнийхээ бульхайг ухаж гарлаа. Тэгж ч шавар дотроос ганцаараа цэвэр гарахгүй шүү. Ингээд түүний бусармаг, алмаар баян намтар түүхийн зах сэжүүрийг эргүүлж харууллаа. Хуучин хэвлэх, үйлдвэрийн барилгыг хуурмаг нэрээр өөртөө хувьчлан авсан асуудлыг нь сөхөн мөрдлөө. Өнөөдөр түүний гар хөл болж явсан сэтгүүлч Д.Чулуунбаатарыг хориод мөрдөн шалгаж байна. Чулуунбаатарыг хорих гэж ч хорьж байгаа юм биш, Энхбаяр руу дөхөж байгаа юм. Дээр нь өөрөө ерөнхий байхдаа зарлиг гарган онц байдал тогтоосныхоо хариуцлагыг бусад руу чихэж, намайг дарамталж байж онц байдал тогтоолгосон гэх утгатай мэдэгдэл хийснээсээ болж прокурорт дуудагдаж байна. Ардчилсан хүчнээс гарч ирээд хууль цаазанд шинэ шударга дэг ёс тогтоох бөөн хүсэл байгаа шинэ прокурор дуудах цаг нарыг анан хүлээж байхад нь сайхан далим өгсөн ч байж магад. МАН-ын угшилтай, Энхбаяраар өөрөөр нь дайрсан угшилтай бүлэг иймэрхүү юмыг дутуу хийнэ гэсэн тооцоо байхгүй тул маргашгүй ноцтой 3-4 хэргийг цаана нь нөөц болгон боловсруулж байгаа нь дамжиггүй. Тиймээс Энхбаяр бээр шавь нарынхаа, бүр өөрийнх нь аргаар бэлтгэсэн занганаас гарахад үнэн хэцүү. Ядаж л Монгол Улсын хууль ёсны засаг төрийг үндсэн хуулийн бус аргаар унагаахыг ил тод уриалсан бичлэг нь байгаа. Энэ бол хатуу чанд ял шийтгэлтэй зүйл анги юм шүү. Өнөөдөр мөрдөн байцаагч хархүүгийн нэг ааш хөдлөөд “иргэн Энхбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж магадгүй гэж үзэж байгаа учраас түр саатуулах саналтай” байгаагаа прокурорт танилцуулахад л тэр ядах юмгүй торны цаана… Энэ хаврын үйл ажиллагааг нэг талаас нь харахад засаг, төрийг чамгүй зовоож, их л хэцүүдүүлээд байгаа юм шиг харагдаад байсан боловч хэрэг дээрээ огт өөр үр дүн авчирсан. Олон түмэн, монголчууд одоо байгаа байдалдаа, засаг төрдөө сэтгэл хангалуун байгаа бөгөөд эсэргүүцлийн ямар акц, тэр байтугаа өмнөх ерөнхийлөгчөөр толгойлуулсан хувьсгалыг ч дэмжихгүй байгаа юм байна гэдгийг ойлгууллаа. Энэ нь Энхбаяраас ил далд болгоомжилж байсан хүмүүст урам зориг өглөө. Үндсэн хуулийн цэц хүртэл явсан “МАХН нэрийг авах” заргандаа салаавч хүртэв. Тэр ялагдаж байна, тэрийг хэн ч дэмжихгүй юм байна. Гагцхүү зориг дутагдаж байж гэдгийг МАН харав. Өөр нэг үзүүлээс нэлээн эртхэн Энхбаяр руу явсан цалам бол “тагнуулч Хурц”-ын явдал юм шиг байдаг. Түүнийг Шенгений орнуудын алинд ч очсон бариад авна гэдийг хашир тагнуулч мэдэж байсан гэх юм билээ. Бүр битгий яв гэж ятгасан хүн ч дуулддаг. Тэгтэл явж очоод баригдаж л байдаг. Юуных нь чекист байхав? Барууны орнууд, ялангуяа АНУ, Англи сонгуульд МАН ялалт байгуулахад харилцаагаа хүйтрүүлдэггүй боловч АН гараад ирэхээр илт дотносоод ирдэг. 1998 онд Элбэгдорж ерөнхийлөгч болсны маргаашнаас эхлээд АНУ-ын Элчин дээр виз хүссэн улсын бараг 90 хувьд нь өгөөд эхэлсэн гэдэг. Ардчилсан сонголт хийсэн ард түмэнд нь талархаж байгаа хэрэг шүү дээ. Ийм үед ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Аюулгүйн зөвлөлийн ажлын албаны даргыг англичууд виз өгч мэхлэн аваачиж барьж л байдаг. Юуны чинь барууныхан ардчиллыг дэмждэг байхав? Англи барихаа мэдээд урьж, Элбэгдорж бариулахыг нь мэдээд илгээж, Хурц баригдахаа мэдээд очсон гэмээр. Гол буруутгал Франц, Герман улсын хуульт цаазыг доромжлон хүн хулгайлсан явдал. Энэ явдлын дараанаас Германы виз чангарч, үнэхээр хэцүү болсон. Хууль цаазыг үл хүндэтгэдэг этгээдийг сонгож оройдоо залдаг ард түмэнд санамж өгч байгаа хэрэг. Хууль цаазаа доромжлуулсан тэдгээр гүрнүүд иргэдийнхээ гомдлыг барахын тулд буруутныг шүүхийг хүснэ. Энэ шугамаараа Хурцыг баривчилжээ. Тэрбээр гүйцэтгэх ажилтан. Гүйцэтгэх ажилтан даалгавар өгсөн эзнээ хэлж өгөх учиртай. Тэгэхээр Хурц хэрэгтэй ганц үгийг эзэнд нь хэлэхийн тулд очиж зориуд очиж баригдсан байж болох талтай. Энэ ажлыг талууд харилцан үгсэж хийсэн байж болох сэжиг их төрдөг. Хурц яахав тэгж байгаад гараад ирнэ. Харин цаадуул эзнийг нь нацистын хэрэгтний нэг адил хайх болно. Эзэн нь мэдээж манай хэн. Үүнийг зөнгөөрөө мэдэрсэн Энхбаяр өөртөө парламентын гишүүний, төр засгийн тэргүүний халдашгүй дипломат байдал бий болгохын тулд яаралтай улс төр хийж эхэлсэн ч байж болно. Саяхны нэг үйл явдал энэ сэжиг таамгийг улам гүнзгийрүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө Н.Энхбаяр хөл бөмбөг үзэх нэрээр Лондон явжээ. Хөл бөмбөг үзсэн эсэхийг мэдэхгүй. Харин тэнд хоригдож байгаа Хурцтай уулзсан нь бараг тодорхой болоод байна. Хурцад юу хэлэв? Юу санал болгов? Лав л халуун сав цай, чихэр пэчээнээр эргэлт оруулаад буцаагүй нь лав. Ийнхүү олон улсын зүгээс ч, дотоодоосоо улам бүр боомилуулан байгаа Н.Энхбаяр юун нам байгуулах, засагт төрийн эрхэнд гарахтай манатай болоод байгаа. Засгийн эрх авахаа больсон ч юм биш. Илүү аминд тулсан зорилт тулгарснаас тэр. Тэр нь өөр тулгагдаад байгаа болон тулгагдахаар зэхэж байгаа эрүүгийн гэмт хэргүүдийг улс төржүүлэх замаар хар толгойгоо аврах. “Би хэвлэлийн комбинатыг хувьдаа аваагүй. Намайг улс төрийн хувьд дарж авах гэж зохиосон гүтгэлэг”, “Би тэр, бас тэр, мөн тэр, түүнчлэн тэрийг аанай л завшаагүй. Зориуд улс төр хийж байгаа юм” хэмээн ойлгуулснаар чадвал ялаас мултрах, ядвал цаг хожих санаа. Аз болоход үүнд нь хамсаатан олдож байна. Банкинд нь найдаж хадгалуулсан мөнгийг нь идчихсэн Анодын захирлууд, Айлган сүрдүүлж мөнгө нэхэхдээ доозыг нь хэтрүүлж хүн рүү галт зэвсгээр гал нээсэн “байгаль хамгаалагч” нар түүн дээр нэмэгдэж байна. Тэд бүгд л эх орондоо, шударга ёсонд хайртайгаа илэрхийлж яваа болж харагдахыг хичээж байна. Анодынхон банкаа идээгүй, зүгээр л шударга байх гэснээсээ зовж яваа улс гэнэ. Байгаль хамгаалагчид онгон байгальдаа амиа өгч байгааг уул уурхайнхан таашаахгүй гүтгэж буй юм байна. Хөөрхий дээ, хэргээ л улам хүндрүүлж байна. МАНынхан дайсантайгаа нийлсэн улсыг, дайснаасаа долоон дор үзэж зуудаг. Зуудаг төдийгүй зажилдаг юм даа. Нөгөө талаас Н.Энхбаяр өөрийн хэргээ саармагжуулахын тулд, байдаг л нэг луйвар болгож харагдуулахын тулд нөгөө хэдийнхээ “хогийн сав”- ыг ахиухан уудлах болов уу? Өөрөөр хэлбэл одоогийн төр засаг, МАНын удирдагчдын бульхай, хэргийг арвинаар харуулахын хэрээр ард түмэн “Эдний хажууд манай Энхбаярын хэрэг ч хүүхэд нохойн тоглоом юм даа” гэж бодох учиртай. Тэр хэрээр шүүх хууль цааз “адилдаа адил годилуудын хэнийг нь шүүх юм билээ” гэсэн алцан тээнэгт орж “улсын гурав дахь ерөнхийлөгчийн” хэрэг замхрах шатанд орох нигууртайгаар тооцсон болов уу? Гэхдээ Н.Энхбаяр шавийн эрдэм багшаас давдаг сургаалыг сайтар санах учиртай. Цаадуул нь энэ бүхнийг аль хэдийнэ тооцоод давхар давхар бас дахин давхар хариу бэлдчихсэн ч байж болох талтай. Энхбаярын аргагүй хамгаалалттай зэрэгцээд Энхбаяраар хийсэн хамгаалалт бас моодонд орлоо. Аль ч нийгэм ялагдагч руу муу муухайгаа чихдэг тэр жишгээр янз бүрийн хэрэгтнүүд өөрт тохогдсон гэмт хэргийн бурууг Энхбаяр руу чихэх бухах аргад орж эхэлж байна. Нэг нисдэг тэргийг нэг удаа гурван газарт гурав зарж чадсан гэгдэн суу алдраа дуудуулж явсан Оюуны Ундраагийн Отгонбаяр гэдэг хүн Онцгой байдал хариуцсан сайд хийж байхдаа холбогдсон хэргээ “Энхбаярыг шүүмжилсний улмаас учирсан хохирол” болгон сурталчилж явна. Хэлмэгдсэн л болохоос зайлуул, өөрөө бол хорхойд хоргүй амьтан гэнэ ээ. Бас МАН-ын Дондог гишүүн юунд ч юм бэ холбогдсоноо “намынхаа өмнөөс Энхбаяртай заргалдаж Үндсэн хуулийн цэцийн хуралд сууснаас ийм болов” хэмээн тайлбарлаж байна гэнэ. Удахгүй Энхбаяраас болж айл ухсан, хүчин хийсэн этгээдүүд гээд л цуврах нь л дээ… Өдгөө ардчилсан хүчний дэмжигчид, партизанууд Энхбаярт баярлаад ханахгүй байгаа. Тэд МАНыг хуучин дарга нь, энэ намын хүчээр ерөнхий сайд, төрийн тэргүүн хүртэл өсч өндийсэн үр нь эргээд үүрээ эвдэж, эхийгээ хөнөөхөөр мэс далайн босохыг харж буйгаа хувь заяаны бэлэг хэмээн үзэж байгаа. Учир нь МАХНыг бууруулах, цуцлах нь тэдний энэ насны мөрөөдөл байсан юм. Иймээс Энхбаярын сүүлийн үеийн үйлдэл бүхнээс сэтгэлийн их таашаал авч байгаа. Яагаад цэцэг барьж очихгүй, цээжиндээ тэврэхгүй байна гэж гайхна уу? Хэрвээ тэр эх болсон МАН-аа нурааж чадвал дараагийнх нь ээлж АН гэдгийг мэдэхтэйгээ байгаа юмаа.
yanaa |
| Н.ЭНХБАЯРЫН СҮҮЛЧИЙН МУХАР НҮХ СҮЙТГЭХ ЗАМ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин shudrag songuuliig bii bolgsn deer Enhbayar darga hvnii erhiig hamgaalj chadag tiimel hvn bs uls ornoo segen setgelte hvn shvde iim hvnd ard tvmen bid itgej demjij bn 3 in ondorlogiin 1 bhda uls oron min iim yduural bgagvi shvv Elbegdorj garaad uls oron min oor uls oron bltson shvde ols ornoo hamgaalhiin tuld Enhbayar darga demjij bn
2016-06-06 | 10:54:47 | 159.203.33.66 | |
Зочин 5. Санхүүгийн анхан шатны баримтууд
Санхүүгийн бүх төрлийн анхан шатны баримтнуудыг энэ файлнаас харах боломжтой. Бүх баримтнуудыг хэвлэж аваад ашиглах боломжтой.
2011-06-22 | 09:06:32 | 182.160.31.104 | |
Зочин хариуцлага тооцохгүй бол шударга ёс тогтохгүй. монгол улс тусгаар тогтнолоо алдана. төрд ажилласан хугацаанд энэ хүний балагаар монгол улс ард иргэд хохирчихоод байнаа. хэн дуртай нь дарга болно мөнгө тоншино, иргэдийг дарамтлана. гадныханд газар шороогоо худалдаж баяжих юм бодоод байна. буруу зүйл хийвэл хэзээ нэг цагт хариуцлага үүрдэгийг харуулах ёстой. 2009- оноос хойш иргэд хүлээгээд л ... авилгын загалмайлсан эцэг гээд.... 2008-7--1-д ёрөнхийлөгч байхдаа онц байдал тогтоочихоод 5- хүн буудуулчихаад байхад тэр үёд дугараагүй. одоо яриад яах билээ???
2011-06-22 | 08:20:35 | 182.160.20.32 | |
Зочин БАЛАРЧ БАЙГАА НЭГНИЙХЭЭ БӨГСИЙГ БҮҮ УХ,,ТА НАРТ ХҮНИЙ МӨС АЛГА УУ,,,,,,,,,,,КОММУНИСТУУДАА
2011-06-21 | 18:40:45 | 182.160.22.55 | |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|