 |
|
 |
|
Цөмийн хаягдал: Бидний тархийг хэн хэрхэн угааж байна вэ? |
|
|
 |
|
 |
Цөмийн хаягдал: Бидний тархийг хэн хэрхэн угааж байна вэ?
2011-06-21Сэтгүүлч: Харанхуйд хулгай хийхэд хялбархан. Нөгөө талаасаа харанхуй өөрөөр хэлбэл,  мэдлэг муутай байгаа хүмүүсийг хуурахад амархан байдаг учраас харанхуй хэвээр нь байлгах сонирхол байдаг, мэдээж улстөрчид эрх баригчдад…?
Р. Энхбат: Хүмүүсийг мэдэхгүй, ойлгож амжаагүй байхад нь эсвэл удаан хугацаанд харанхуйд байлгах нь зарим хүмүүст … маш ашигтай.
А. Алтантуяа. Харанхуй хэнд ашигтай вэ? “Эдмон” компанийн захирал Р. Энхбатын ярилцлага. 2011 оны 6 сарын 10нд http://art.news.mn/content/70205.shtml-аас авав.
Монгол улс АЦС барина, уран олборлож, цөмийн түлш үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр гаргана хэмээн санаархаж байгаа. Сүүлийн үед энэ талаар ярьж бичих нэмэгдсэн ч үнэндээ бол Монголын олон нийт АЦС, уран, цөмийн энергийн тухай дийлэнх мэдээллийг эрх баригчид, тэдний тойрон хүрээлэгсдийн ярианаас сонсч мэддэг гэхэд хилсдэхгүй.
Анзаараад байхад манай сэтгүүлчид энэ талаар бие даан эрэл хайгуул хийх, гадаад дотоод эх сурвалжуудыг судлах явдал нь хангалтгүй санагдлаа. Монголын эрх баригчид Япон, АНУ-тай цөмийн хаягдлын байгууламж байгуулахаар ярилцаж буйг илчилсэн Майничи сонины сэтгүүлчтэй мессенжерээр харилцсан “Өдрийн Сонины” сэтгүүлч Б. Долзодмааг эс тооцвол шүү дээ. Ихэнхдээ л “бусдын амнаас будаа иднэ” гэгчийг хийж, олдсон ганц нэг мэдээгээ олон талаас нь “сэмэрч салбартал” нь бичих юм. Тухайлбал, Фукушимагийн АЦС- ын ослын дараа Япон төдийгүй Герман, Франц, Испани, Швейцарь, Тайвань , Энэтхэг, Малайз, Финлянд, Канад гээд дэлхийн олон оронд цөмийн энерги ашиглахыг эсэргүүцэж, АЦС-уудыг хаахыг шаардсан олон нийтийн жагсаал цуглаан хийж байхад манай сэтгүүлчид таг чимээгүй байж чадсан. Магадгүй, энэ нь цөмийн асуудлаар хэвлэж нийтлэх зориг зүрхтэй сонин хэвлэл, сайт цөөн байдагтай ч холбоотой байж болох юм.
http://golomt.org/2011/04/14/nukeprotests/#more-865
http://www.swissinfo.ch/eng/politics/Antinuclear_protests_attract_20,000.html?cid=30291128
http://www.hs.fi/english/article/Hundreds+take+part+in+antinuclear+protest+in+Helsinki/1135264637615
http://www.cbc.ca/news/canada/montreal/story/2011/04/13/gentilly-2-nuclear-hearings-begin-with-protests.html
(Үүнд өөрийн бичсэн, golomt.org дээр нийтэлсэн мэдээ материалыг тооцсонгүй, учир нь би сэтгүүлч биш, ямар хэвлэл мэдээллийн газрын харъяа бус, Монголчууддаа үнэн зөв мэдээ мэдээллийг хүргэх гэсэн сэтгэлтэй жирийн нэгэн иргэн билээ.)
Нэгэнт хэвлэл мэдээллийнхэнд цөмийн энерги, ураны асуудлаар хийгдсэн судалгаа, баримт мэдээ байхгүй тул олон нийтийн мэдээллийн цангааг дээрээс “зөвшөөрөгдсөн” байдлаар гаргахаар янз янзын арга сүвэгчилдэг бололтой. Ямар сайндаа УИХ-ын гишүүн О. Чулуунбат, П. Алтангэрэл зэргийн хүмүүстэй уран, цөмийн энергийн асуудлаар ярилцлага хийх вэ дээ. Hөгөөдүүл нь ч “бурхангүй газрын бумба” шиг загнаж, санаанд орсноо ярьцгаах юм. Тэдний ярилцлагын зах зухаас нь толилуулья:
1. УИХ-ын гишүүн П. Алтангэрэл

- 2009 оны 4 сарын 13. П.Алтангэрэл: Монгол Улс дэлхийг эрчим хүчээр хангах боломжтой. Д.Цэнгэл. http://news.gogo.mn/r/52268
“Ураныг олборлох гэдэг бол бидний ойлгож, бодож байгаа шиг сүйдтэй юм биш. Ерөөсөө шар нунтаг гээчийг гаргаж авах хүртэлх нь бусад ашигт малтмалыг ашиглаж байгаатай адилхан юм билээ”
- 2009 оны 7 сарын 15. П.Алтангэрэл: Төр ураны зөв бодлого гаргах хэрэгтэй. Б. Долзодмаа http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/5652-paltangerel-tor-urany-zov-bodlogo-gargax-xeregtei-.html?tmpl=component
“Урьд өмнө нь ураныг цөмийн зэвсгийн хэлбэрээр ашиглаж байсан. Цөмийн зэвсгийн түүхий эд мөн үү гэвэл тийм. Энэ талаасаа уран гэдэг их л аймшигтай зүйл гэж ойлгоод байдаг. Өнөөдөр дэлхий дахинд гарч байгаа хамгийн дэвшилттэй техник технологид ураныг ашиглах болоод байгаа. Уран бол эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд. Хамгийн хор хөнөөлгүйгээр хямд эх үүсвэрээр эрчим хүч бий болгож байна”
- 2009 оны 7 сарын 19: П.Алтангэрэл: Яг үнэндээ Оюутолгой, Тавантолгойн дэргэд уран нь өндөр ач холбогдолтой. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/7064-paltangerel-yag-unendee-oyuutolgoi-tavantolgoin-derged-uran-ni-ondor-ach-xolbogdoltoi-.html
“Цөмийн хаягдал гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Манайх цөмийн хаягдал гэдэг аюултай зүйл гэж ойлгоод байгаа юм. Уран олборлодог, цөмийн станцтай Европын зарим улс 1980-аад оны дундуур ОХУ-ын нутагт цөмийн хаягдлаа төлбөр төлж булсан. Тухайн үед олон нийтийн эсэргүүцэл их гарч байсан. Гэтэл одоо нөгөө хаягдлаа булуулсан орнууд чинь ОХУ-аас асар өндөр үнээр булсан хаягдлаа буцаан авч байна шүү дээ. Яагаад гэхлээр цөмийн хаягдлыг буцаагаад цөмийн түлш мэт ашиглах технологи бий болчихсон. Тэгэхлээр ураны орд ашиглаж өндөр зардал гарган малтаж байхаар өмнөх хаягдлаа эргэн ашиглах нь ашигтай болсон. Бид аюулгүй ажиллагааны буюу хяналтын тогтолцоог маш сайн бий болгочихвол ураныг бүх чиглэлээр үр дүнтэй ашиглах боломжтой”.
- 2010 оны 10 сарын 11: П.Алтангэрэл: Ураны салбарт бид гуравдагч, дөрөвдөгч оронтой хамтрах ёстой. Ц. Ургамал. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/16364-paltangerel-urany-salbart-bid-guravdagch-dorovdogch-orontoi-xamtrax-yostoi.html
“Атомын цахилгаан станцууд бидний төсөөлөн бодоод байгаа шиг нүсэр гэхээсээ илүү дунд, жижиг оврын, байгаль орчинд хал балгүй, аюулгүй болсон”.
- 2010 оны 11 сарын 19: П.Алтангэрэл: Шар нунтагаа олборлоно, баяжуулна, цөмийн түлш болгоно гэхэд шоолоод байсан. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/18647-paltangerel-shar-nuntagaa-olborlono-bayajuulna-comiin-tulsh-bolgono-gexed-shoolood-baisan.html
“Уран гэхээр л Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээр төсөөлөөд байдаг. Гэтэл одоо үед техник технологи боловсронгуй болж атомын цахилгаан станц аюулгүй байдалын талаасаа хамгийн найдвартай болсон. Байгаль орчинд халгүй”.
- 2011 оны 6 сарын 3. “Зууны Мэдээ”. П.Алтангэрэл: Цөмийн хаягдлаа Монголд булах сонирхол бусад улс оронд байсныг үгүйсгэхгүй. Ц. Ургамал. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-yarilclaga/25542-paltangerel-comiin-xayagdlaa-mongold-bulax-sonirxol-busad-uls-orond-baisnyg-uguisgexgui.html
“ОХУ, Казахстан зэрэг улс орнуудад цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчид хог хаягдлаа өндөр үнэ төлж булдаг байсан. Тэгвэл сүүлийн үед тэр булсан хаягдлаа эргээд өндөр үнээр худалдан авч дахин боловсруулж түлш үйлдвэрлэж байна гэсэн мэдээлэл бий”.
2. УИХ-ын гишүүн О. Чулуунбат:

Тэгвэл цөмийн хаягдлын наймаатай аль эртнээс нэр холбогдсон, тухайлбал, Н. Энхбаярын тушаалаар 2004 оны 5 сард Тайваньд очиж АЦС-ынх нь цөмийн хаягдлыг Монголд булахаар нууц гэрээ хийж байсан хэмээн сэжиглэгддэг УИХ-ын гишүүн О. Чулуунбат ингэж ярьж байжээ:
- 2009 оны 6 сарын 22: О. Чулуунбат: Уранаа стратегийн орд болгочихвол хөрөнгө оруулагчид үргэнэ. М. Ганцэцэг. http://www.eiti.mn/old/mon/content/view/317/43
“Хамгийн хямд, байгаль орчинд хамгийн халгүй эрчим хүчийг уранаас гаргаж авдаг”.
- 2011 оны 4 сарын 6. “Өнөөдөр” сонин. О.Чулуунбат: Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой байдаг. Го. Энхтөр. http://mongolnews.mn/i/17931
- “Цөмийн хаягдлын талаар хувийн бодлоо хэлье. Хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш шүү дээ. Асар их ашигтай бизнес. Америкт энэ бизнес сайн хөгжсөн. Хаягдлаас цөмийн түлш гарган авч, тодорхой хэсгийг нь Невадад булдаг. Цөмийн хаягдал чинь манай ДЦС-уудын гаргадаг үнс, утаанаас ч бага хортой гэдэг юм билээ. Би энэ талаар бага сага судалгаа хийсэн хүний хувьд ингэж хэлэх байна”.
- “Цөмийн хаягдал тийм ч хор хөнөөлтэй зүйл биш. Манайхан юм болгоныг муу муухайгаар нь харах юм. Улаанбаатарын утаа чинь цөмийн хаягдлаас илүү хортой шүү дээ”.
- Цөмийн хаягдлаас айгаад байх зүйл байхгүй. Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой”.
- Цөмийн хаягдал ашигтай бизнес гэдэг юм билээ. Ашиггүй байсан бол эдийн засгаараа дэлхийн тэргүүлдэг Америк энэ төрлийн бизнес хийхгүй биз дээ”.
3. Aкадемич Б. Чадраа

Тэр бүү хэл, тэтгэврийн насны академич Б. Чадраа гэхэд сардаа дор хаяж нэг удаа хэвлэл мэдээллийн сувгаар АЦС барихыг сурталчилдаг болсныг анзаарсан хүн байна уу? Уг нь бол рекламдсан хүн шагналтай, реклам өөрөө төлбөртэй байдаг бус уу?
Зөвхөн интернет дээр тавигдсан эх сурвалжуудаас харья л даа (Б. Чадраа гуай өнөөх л АЦС-аа ярьсаар цэнхэр дэлгэцээр ч бас цөөнгүй гардгийг та бүгд юу андах вэ)
- 2011 оны 2 сарын 21. “Өнөөдөр” сонин. Б.Чадраа: Улаанбаатарын агаар дэлхийг цочроож буй хүний генийг гэмтээх ПХДД-ээр хордсон. Б. Нацагдорж. http://www.mongolnews.mn/i/16449.
“Нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг атомын цахилгаан станцтай зэрэгцүүлэн судлахад бидний хэрэглэж байгаа станцын утааны хор атомын цахилгаан станцаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулж байна. Энэ бол аймшигтай түгшүүртэй мэдээ юм….Тиймээс бид монгол хүний генид өөрчлөлт орж мэдэх өчүүхэн төдий аюул учрахад л түүнийг нэн даруй таслан зогсоох учиртай….Тиймээс найдвартай, аюулгүй, экологид ээлтэй, бага зардал гаргах эрчим хүч зайлшгүй хэрэгтэй. Тэр эрчим хүчийг өнөөдөр aтомын цахилгаан станцаар хангахаас өөр аргагүй”.
Энэ ярилцлагыг уншсан нэгэн уншигч доoр нь ийм сэтгэгдэл үлдээжээ: Полихлор дибензопара- диоксин Сэтгүүлч: Таны яриад байгаа ПХДД ямар аюул учруулдаг юм бэ? Б. Чадраа: Хорт хавдар үүсгэх цацраг идэвхт бодис Яахлаараа нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, хлорин ийм 4 элементээс тогтсон нэгдлүүд цацраг идэвхтэй байдаг юм бэ? Эдгээр элементүүдэд байгалийн цацраг идэвхит изотоп байхгүй ш дээ. Яагаад ард түмнийг мунхруулаад байнаа? Үнэндээ ч Чадраа гуай Монгол хүний “генд өөрчлөлт орно”, ПХДД гэгч нь “цацраг идэвхтэй” гэж ярьсан нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын цахим хуудаснаа мэдээлcнээс зөрж байлаа. http://www.who.int/mediacentre/factsheets/fs225/ru/index.html
- 2011оны 3 сарын 15. “Монголын үнэн” cонин. Б. Чадраа: Бурхнаас бидэнд уран гэгч атомын цахилгаан станцын түлшийг бэлэглэсэн. Б. Номин. http://sonin.mn/?p=121529
- “Ингэхдээ атомын цахилгаан станцыг сонгож байгаа нь орчин үеийн атомын цахилгаан станц асар найдвартай, өндөр төвшинд технологи нь боловсруулагдаж байгаа экологид аюулгүй явдал. Аваар гарах магадлал нь саяны нэгтэй тэнцүү болсон. Харин монголчууд бид л болдоггүй юм гээд л орилоод сууж байна…”
- “Учир нь нь нүүрсийг шатаахад асар их хэмжээний нурам гарна. Нурманд нь баяжсан цөмийн цацрагийг үүсгэдэг уран, тори байдаг. Бүр их хэмжээгээр шүү. Америк, Оросын судлаачдын хэлж байгаагаар ижил чадалтай атомын болон нүүрсний цахилгаан станцыг харьцуулахад нүүрс атомынхаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулдаг нь тогтоогдсон”.
- “Бид ийм л торгон ирмэг дээр тулчихаад байгаа юм. Монгол уурхайнуудаа ашигласны дараа үйлдвэрүүдээ хөгжүүлнэ. Ажилгүйдэл багасна. Монголчууд их мөнгөтэй болно. Их мөнгөтэй хүмүүс элбэг сайхан амьдарна. Хүчирхэг болно”.
- “Нөгөө талаас бүх дэлхий атомын цахилгаан станцыг сонгочихсон байна. Харин хөрөнгийг Монголын Засгийн газар гаргадаггүй. Гэхдээ атомын цахилгаан станц бариад өгье гэсэн улс орон өдий төдий байна. Атомын цахилгаан станц барихад дэмжих, туслах, хөрөнгө гаргах олон улсын банк, санхүүгийн байгууллага, сан олон бий”.
- 2011 оны 4 сарын 18. “Өдрийн сонины” 098 (3800) дугаарын 17 тал дээр Т. Эрдэнэ гэгчтэй ярилцсан хагас нүүр ярилцлага ч байна. Монгол улс атомын цахилгаан станцгүйгээр хөгжихгүй ээ. http://www.medee.mn/content/26734.shtml
- “Нүүрсний цахилгаан станц АЦС-аас 100-400 дахин цацраг идэвхт бодис ялгаруулна. Нүүрс дотор ихээхэн хэмжээний тоpи байдаг байхгүй юy…Дэлхийн дахин экологи, эрүүл мэндэд аюулгүй атомын цахилгаан станцыг сонгосон. Манай улс хүссэн хэсээгүй энэ замаар явах болов уу”.
- “…атомын цахилгаан станц Монгол улсын ирээдүй мөн. Манайхаас бусад орнууд атомын цахилгаан станцтай болохыг зорьж байна. Европод атомын цахилгаан станцгүй улс байхгүй боллоо. Хүн төрөлхтөн үйлдвэрийн, интернэтийн хувьсгал хийж, одоо атомын эрин үед орж байна”.
- “Ашигласан ураны хог хаягдлыг эргэж ашиглахаар болсон. Тэгэхээр ашигласан ураны хог хаягдал тийм хэрэггүй зүйл биш. Цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байрлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Хэрвээ манай улс цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байршуулах аваас зуун жил цахилгаанаар хангах атомын цахилгаан станц үнэгүй бариад өгөх болно”.
- “Цөмийн хог хаягдалтай улс орон олон бий. Японы 50 гаруй атомын цахилгаан станц тавь гаруй жил ажилласнаас үүдэн асар их хог бий болсон. Үүнийг тодорхой хугацаанд говьд авч ирээд булж хадгалж болно”.
- 2011 царын 5 сарын 24. Академич Б.Чадраа: Монголчууд ухаантай болохоор атомын цахилгаан станц барихгүй бусад нь тэнэг учраас бариад байгаа юм биш. С.Зоригт. http://mass.mn/d/3028
- “…атомын цахилгаан станцын асуудалд бид л их ухаантай хандаад, дэлхийн хөгжиж буй бусад орнууд тэнэгүүд учраас өөрийн улс оронд барьж байгуулах гээд байгаа мэт харагдах гээд байна. Бид өөрсдөдөө дүгнэлт хийж, өөрийн оронд атомын цахилгаан станц барихад тэднээс юугаараа дутуу юм бэ. Манайд уран байна.”
- “Тэд хаягдлаа яаж байна вэ гэвэл дэлхийн эрчим хүчний газар гэж бий. Тэнд эхнээс нь авахуулаад эцсийг хүртэл хянаж байдаг. Хаягдлыг хаана хаяж байна, эрчим хүч гаргаж байна уу, өөр зүйлд ашиглаж байна уу гэдгийг судалдаг. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтний эрүүл мэндийн асуудалд давхар хяналт тавьж байгаа юм. Түлш болох ураныг тухайн улс аваад тэндээ хадгалдаг. Эсвэл манай улсад ч юм уу, хаа нэгэн газар хадгалж болно.”
- “Дэлхий дээр олон зуун атомын цахилгаан станц ажилласны хаягдал гэж асар их юм бий. Америкт асар том хаягдлын газар бий. АНУ 100 гаруй атомын цахилгаан станцтай. Түүний хаягдал их байхаас аргагүй. Японд ч гэсэн хаягдлаа нэг газар цуглуулж хадгалж байна. Бусад орнууд ч ялгаагүй ийм байдлаар хаягдлаа хуримтлуулдаг. Мөн тэд хаягдлаа олон жил хуримтлуулж авч явах зорилго тавихгүй байгаа. Яагаад гэвэл хаягдал нь эргээд атомын цахилгаан станцын түлш болдог. Өөрөөр хэлбэл уран-235 гэдэг бодисыг шатаагаад уран-238 буюу плутон гээд өөр бодис үүснэ. Түүнийг нь буцаагаад реакторт цөмийн түлш болгож хэрэглэх боломжтой. Ийм технологи аль эрт боловсруулагдсан”.
- “Энэ бүгдийг үндэслээд атомын цахилгаан станц маань сэргээгдэх эрчим хүчний салбарт багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нар, салхины энерги дуусахгүй шүү дээ, түүнтэй адил атомын цахилгаан станцыг яагаад сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулж байна гэхээр хаягдлыг буцаагаад атомын түлш болгож оруулдаг цөмийн реакторыг одоогоос арван жилийн дараа оруулна гэж байгаа юм. Плутоноор ажилладаг хурдан цахилгаан станцыг ч гэсэн тун удахгүй тийм хэлбэрт шилжүүлнэ, 20, 30 жилийн дараа гэж дэлхий ярьж байна. Тиймээс цөмийн хаягдал гэдэг ус гоожуулаад алчуур чирээд явж байгаа шиг гадаадад хадгалаад хэдэн зуун жил цацраг цацруулаад байх зүйл биш. Өөрөө маш үнэтэй түүхий эд”.
- Цөмийн хаягдал хадгалахaaс aйх хэрэгтэй л дээ. Аюулгүй зүйл гэж үгүй. Манай ТЭЦ-3, ТЭЦ-4-т ч гэсэн заримдаа аваар гардаг. Тэр нь атомынх байвал аюултай гээд айдаг байлгүй….Сүүлийн үед дэлхий дээр хамгийн их газар хөдлөлт болдог орон Монгол болсон. Миний мэдэхээр 2-3 удаа болсон”.
- -Цөмийн хаягдлыг Mонголд хадгалах боломжтой гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Үнэхээр болно гэж үү?
“Уг нь бол байж болох зүйл. Хог хаягдлыг маш удаан хугацаагаар газрын гүний ус ийш тийш шилждэггүй газар хадгалах ёстой. Монгол шиг тохиромжтой газар дэлхийд ховор. Яагаад гэвэл 200-250 сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын яс хэвээрээ хадгалагдаж байдаг. Түүний оронд цементон бортготой эсвэл ямар нэгэн савтай зүйл хадгаллаа гэхэд 250 жил болоход яах ч үгүй байж л байх нь. Тийм газар дэлхийд байдаггүй байхгүй юу. Далайн ёроолд хадгаллаа гэхэд давстай усанд сав нь цоорч мэднэ.
Нөгөөтэйгүүр саваа цоорохгүй байлгах гэж асар үнэтэй металлаар хийж таарна. Эдийн засгийн талаас нь авч үзвэл цөмийн хаягдлыг хадгалснаар маш их орлого олох боломжтой. Түүнийг хадгалсны төлөө их хэмжээний төлбөр авдаг. Гэхдээ би хаягдлыг Монголд хадгал, хадгалвал хэрэгтэй гэж хэлж байгаа юм биш шүү. Гагцхүү үнэнийг л хэлж байгаа юм. Үнэндээ Монгол тэр хаягдлыг хадгалахад тохиромжтой орон учраас дэлхийн олон орон ханддаг юм. Ялангуяа манай эргэн тойрны улсууд Mонголд хадгалчихвал яасан юм бэ гэж байгаа”.
Эргэцүүлэл Ажиглаад байхад дээрх хүмүүсийн яриа ерөнхий зүй тогтолтой, тодорхой санаа байнга давтагдаж байна. Яг л рекламыг сонсоод байхаар зарим үг хэллэг нь зүрхэнд хоногшooд, нөгөө “худал үгийг мянга давтахаар…” гэгчийн юм болдог доo. Tэгвэл тэр ахин дахин давтаад, олон нийтэд хүргэх гээд байгаа санааг дор жагсаалаа (Энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл golomt.org дээрx “Цөмийн Цуврал 1,2,3” нийтлэлд эд бүгдийг няцаахад хангалттай баримт нотолгоо байгаа):
1. Уран бол хоргүй, хамгийн хямд эрчим хүчний үүсвэр, АЦС бол аюулгүй, хамгийн найдвартай, байгаль орчинд хал балгүй зүйл. 2. Бусад хөгжилтэй байтугай хөгжилгүй орнууд бүгд АЦС-тай болчихоод байна , манайх л хоцорлоо (Б. Чадраа гуай зурагтаар ч, сонинд өгсөн ярилцлагандаа ч өнөө муу ядуу Бангладеш хүртэл болох гээд байна, бусад социалист орнууд бас болчлоо гэж ирээд л рекламдан шавдуулсан нь АЦС барина гэдэг дивангарын социалист уралдаан гэгчтэй ижилхэн гэж санасан юм болов уу) 3. Цөмийн хаягдал гэж аюулгүй, утаа, үнс, нус цэр, ялгадснаас бага хортой. 4. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед цөмийн хаягдлыг дахин боловсруулдаг болсон (эсвэл 10-20 жилийн дараа боловсруулдаг болно), тэгэхээр ирээдүйд цөмийн хаягдлыг авсан улс оронд айхтар ашигтай. 5. Монгол улсаа хөгжүүлэх гэвэл АЦС заавал барих хэрэгтэй.
Одоо та бүхнээс golomt.org-н уншигчийн орчуулж ирүүлсэн цөмийн хаягдлын талаар Германы ТВ-ийн товчхон нэвтрүүлгийг анхаарч үзэхийг хүсье. Харин дотроо дараахь хоёр асуудлыг эргэцүүлэн бодоорой.
- Яагаад манай эрх баригчид бидэнд уран, АЦС, цөмийн хаягдлын талаарх мэдээ мэдээллийг Германчууд шиг ингэж товч тодорхой хүргэдэггүй юм бэ? ЯАГААД?
- ЯАГААД Монголын эрх баригчид Германы ТВ-ийн нэвтрүүлэгт үзүүлснээс ТЭС ХӨНДЛӨН юм яриад байна вэ?
Бидний тархийг ХЭН угааж байна вэ? ЯАГААД?
Амарлин
Эх сурвалж: “golomt.org”
|
| Цөмийн хаягдал: Бидний тархийг хэн хэрхэн угааж байна вэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|