2011-06-23“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал С.В.Паушокийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх

мэдээлэл сүүлийн хэдэн хоног хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ч итгэх хүн ховор байв. Хуулийг уландаа гишгэсэн тэр этгээдийн гэм буруутай үйлдлийг Олон улсын Арбитрын шүүх шүүж, Монгол Улсын хуулийг зөрчсөн гэдгийг нот лоод өр авлагыг барагдуулахын дээр энэ мэт асууд лаар дахин гомдол гаргах эрхгүйг шийдвэртээ то дорхой зааж өгсөн юм.
Монгол Улсын хууль хяналтын байгууллага зөв шийдвэр гаргасныг Олон улсын шүүх дахин баталж өгснийг монголчууд баяртай хүлээн авч, шүү хийн шийдвэрийг хэрхэн биелүүлэхийг хүлээж, итгэж суусан. Гэтэл итгэл найдвар хөсөр хаягдаж, залилан хийж, мөнгө угаасан гэмт хэрэгт татагдсан С.В.Паушок нэг ч төгрөг төлөхгүй болчихлоо.
Энэ сарын 3-нд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Алтан дорнод Монгол” ХХКийн захирал С.В.Паушокт үүсгэсэн эрүүгийн гэмт хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Яагаад хэрэгсэхгүй болгосон юм бэ, түүнийг Монгол Улсын нэг биш нэжгээд хуулийг зөрчин, татвараас зайлсхийж, мөнгө угаан, бусдыг залилсан болохыг хэний ч хараат бус Олон улсын шүүх нотлоод өгсөн шүү дээ гэсэн асуултын хариуд тэрбээр “Уг компани татварын өрийн асуудлаа компанийнхаа татвар, санхүүгийнхээ баланст тусгаж, татварын байгууллагад хүргүүлсэн юм билээ.
Уг хэрэгт татварын улсын байцаагч, шинжээчид дүгнэлт гаргаж 127.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын татварын байгууллагад төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэвч прокурорын байгууллага уг татвараас зайлсхийсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Учир нь тус компани орлогоо нууж, тайлан балансаа хуурамчаар үйлдсэн нь нотлогдоогүй.
Хуулийн байгууллагад уг хэргийг шалгаж эхэлснээс хойш тус компани татвараас зайлсхийж хуурамч баримт бүрдүүлж, орлогоо нуун дарагдуулааг үй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ” гэв.
Татварын улсын байцаагч, шинжээч нарын дүгнэлт гарсан байхад тэд дахин шинжээч томилон эхний дүгнэлтийг үгүйсгэж байгааг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан юм биш байгаа гэж хардах үндэслэлтэй. Том гүрний нэр нөлөө бүхий эрхэмтэй заргалдана гэдэг манайхны хувьд тийм ч амар байгаагүй нь лавтай. Дарамт шахалт, айлган сүрдүүлсэн өнгө аястай захидал Хууль зүй дотоод хэргийн яамныханд ирсэн гэдэг.
Тиймээс ч Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрт гүнээ талархаж байсан. Гэтэл бид дотооддоо ийм шийдвэр гаргаад, түүнийгээ жишим ч үгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж суух гэж. Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өөрөө хууль бусаар энэ суудалд заларсныг бүгд мэднэ. Тэрбээр хууль хяналтын байгууллагад ажиллах эрх авах хамгийн анхны босго, сонгон шалгаруулалтад ороогүй хүн. Шударга ёс, шүүхийн шинэчлэл хэмээн ам ангайх бүртээ ярьдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг залаад явах байлг үй гэсэн итгэл ард түмэнд байсан байх.
Прокурорын байгууллагын удирдлагуудтай Бямбаа гэдэг хүн холбоотой байгаа сурагтай. Тэрбээр С.В.Паушокийн шийрийг хатааж, “Алтан дорнод Монгол” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр хөөцөлд өж байгаа тухай учир мэдэх хүмүүс ярьж байна. Д.Дорлигжавыг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга байхад тэрбээр баруун гар нь байсан гэх юм билээ.
“Алтан дорнод Монгол” ХХКийн эзэн С.В.Паушок зөвхөн Монголд төдийгүй ОХУ-д ч байж суух газаргүй болсон бололтой. Тэрбээр залилан, луйврын хэрэгт татагдан шалгагдаж байгаа талаар ОХУын мэдээллийн сайтуудад бичжээ. Сибирьт байдаг түүний алтны уурхайн үйл ажиллагааг зогсоосон талаар ч мөн дурдсан харагдав. Монгол Улсын Ерөнхий прокурор, шийдвэр гаргасан хяналтын прокурорууд энэ мэт мэдээлэлд анхаарал хандуулж, хэнийг, ямар хүнийг даврааж байгаагаа эргэж нэг хараасай.
Хууль мэддэг эрхэм дээдсийн ухаанаар бус жирийн иргэний нүдээр харахад эх орон, элэг нэгтнээ хуурч байгаа хүн бидний төлөө сайн сайхан зүйл хийж, бидний эх орныг хайрлана гэж үү. Авлигатай тэмцэх газраас “Үнэт металл хадгалах, худалдах худалдан авах гэрээ”- гээр халхавчлан татварын тайлангаа худал мэдүүлсэн үйлдэлд нь С.В.Паушокийг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар 2007 оны арванхо ёрдугаар сарын 7-ны өдөр сэжигтнээр тооцсон. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу С.В.Паушокийг Монгол Улсын хилээр нэвтрэн гарахыг хориглож, хилийн боомтуудад анхааруулга хүргүүлсэн ч тэрбээр хоёр өдрийн дараа Алтанбулаг боомтоор хил давсан.
Түүнд хэн туслав. Яагаад шалгаж эхэлснээс хойш тус компани татвараас зайлсхийж хуурамч баримт бүрдүүлж, орлогоо нуун дарагдуулааг үй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ” гэв.
Татварын улсын байцаагч, шинжээч нарын дүгнэлт гарсан байхад тэд дахин шинжээч томилон эхний дүгнэлтийг үгүйсгэж байгааг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан юм биш байгаа гэж хардах үндэслэлтэй. Том гүрний нэр нөлөө бүхий эрхэмтэй заргалдана гэдэг манайхны хувьд тийм ч амар байгаагүй нь лавтай. Дарамт шахалт, айлган сүрдүүлсэн өнгө аястай захидал Хууль зүй дотоод хэргийн яамныханд ирсэн гэдэг. Тиймээс ч Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрт гүнээ талархаж байсан.
Гэтэл бид дотооддоо ийм шийдвэр гаргаад, түүнийгээ жишим ч үгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж суух гэж. Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өөрөө хууль бусаар энэ суудалд заларсныг бүгд мэднэ. Тэрбээр хууль хяналтын байгууллагад ажиллах эрх авах хамгийн анхны босго, сонгон шалгаруулалтад ороогүй хүн.
Шударга ёс, шүүхийн шинэчлэл хэмээн ам ангайх бүртээ ярьдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг залаад явах байлг үй гэсэн итгэл ард түмэнд байсан байх. Прокурорын байгууллагын удирдлагуудтай Бямбаа гэдэг хүн холбоотой байгаа сурагтай. Тэрбээр С.В.Паушокийн шийрийг хатааж, “Алтан дорнод Монгол” компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль гадаадын нэг луйварчны өмнө хүчгүйдсээр байдаг юм бэ.
Хилээр гарахад нь байсан ажилтнуудыг торгосон, шалгасан болоод зарим нэг албан хаагчид Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Энэ хэргийг мөн л хэрэгсэхгүй болгох их ажил эхэлсэн дуулдана. Энэхүү ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд АТГ-ын дарга нарыг огцруулах гэж оролдоод, ажлаа өгөхгүй болохоор зохион байгуулалттайгаар хорих ял оноож байгаа гэж хуульчид ярьж байна.
Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч, шийдвэрийг хүлээх хугацаанд манайхан түүнтэй холбоотой нэгэн ноцтой баримт олсон байдаг юм. “Алтан дорнод Монгол” ХХК болон С.В.Паушокийн Монгол дахь “Яхтон” ХХК гэх компани нь “Зоос”, “Анод” банктай аккредитивийн гэрээ байгуулж Японы “Иточү” компаниас машин механизм, тоног төхөөрөмж худалдаж авахаар тохирч, хамтарч ажиллахдаа залилсан болохыг тогтоожээ. Харилцагчдаас ирсэн мөнгийг тоног төхөөрөмж нийлүүлэхэд бус С.В.Паушокийн санхүүгийн чадавхийг сайжруулах, өр төлбөр дарахад ашиглаж байжээ.
Тэд энэхүү хууль бус ажиллагаагаа нуун дарагдуулахын тулд “Иточү” компанид хуурамч баримт, мэдээ мэдээллийг гаргаж өгч, тоног төхөөрөмжийг нийлүүлэгчээс хүлээн авсан мэтээр худал мэдүүлсэн баримт байдаг аж. Гэтэл үнэн хэрэгтээ нийл үүлэгчээс Монгол Улсад оруулж ирсэн гэх машин механизм, тоног төхөөрөмж нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалт, гааль болон замын цагдаагийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлд огт байдаггүй аж. Одоогийн байдлаар “Иточ ү” компани “Зоос”, “Анод” банкнаас 74 орчим сая ам.доллар нэхэмжилж байгаа ч албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандаагүй байна.
Энэхүү үйлдэл нь мөнгө угаасан, бусдыг залилсан болохыг Улсын мөрдөн байцаах газар тогтоосон юм билээ. Хэрвээ гомдол гаргаж, олон улсын шүүхэд хандвал С.В.Паушокийн өмн өөс хэн энэ мөнгийг төлөх юм бэ. Түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж өмөөрч буй хүмүүс хариуцлагыг нь хүлээхэд бэлэн үү. С.В.Паушок болон түүний “Бумбат” ХХК нь Монголын шүүхийн шийдвэрийг огт хэрэгсэхгүй байна. Шүүхийн шийдвэрээр Монгол Улс хохирлоо барагдуулахаар эд зүйлсийг нь битүүмжилсэн аж.
Гэтэл тэд битүүмжилсэн эд хөрөнгө, тусгай зөвш өөрлийг худалдах гэрээг зөвшөөрөлгүйгээр байгуулан “Голомт” банкнаас 15 тэрбум орчим төгрөг авч “Алтан дорнод Монгол” ХХК-ийн аккредитивийн төлбөрт төлсөн нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх мэт хууль бус үйлдэл алхам тутамдаа хийж байна. Хууль, хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажиллаж С.В.Паушокийн гэм буруутай үйлдлийг нотолсныг прокурор шууд үгүйсгэн хэрэгсэхгүй болгочихлоо.
Чоно борооноор гэгчээр прокурорын шийдвэрийг мэдсэн тус компанийнхан шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн эд зүйлсийнхээ аль үнэтэй гэсэн бүхнээ зарж, борлуулж эхэлжээ. Татварын байгууллага, банкууд шүүхэд хандвал асуудлыг шийдэх гарц байгаа ч бүрхэг, бүдгэрсээр байгааг хуулийнхан хэлж байна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт ийм шийдвэр гаргасан Д.Дорлигжав тэргүүнтэй прокуроруудыг шалгаж яагаад болохгүй гэж.
Өмгөөлөөд хамгаалаад байгаа С.В.Паушокийн гэм буруутай үйлдлийг нотлох хангалттай баримт бий шүү дээ.
Х.Оюунсүрэн
onoodor