 |
|
 |
|
“ДАВААНЫ ЦААНА ТӨРСӨН Ч БОЛООСОЙ” |
|
|
 |
|
 |
“ДАВААНЫ ЦААНА ТӨРСӨН Ч БОЛООСОЙ”
2011-06-24Хөвсгөл аймаг 124 мянган хүнтэй, хүн ам болон малынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг.  Бас ажилгүйдлийн түвшин 27 хувьтай байгаа нь улсын дунджаас 60 хувь давдаг. Хөвсгөл аймагт байгаа хамгийн том ажлын байр бол Улаан-Уул суман дахь алтны шороон орд. Энд 15000 орчим хүн хууль бусаар алт олборлож, 15000 гаруй га талбайг там болгосон байна. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн улмаас жилийн дотор 124 хүн амиа алдсаны 15 нь Улаан-Уул суман дахь энэ “отог”-т гарчээ. Тус аймаг 0-5 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдлээр ч мөн л улсдаа толгой цохидог, жилээс жилд улам өсч байгаа. Тэр нь аймгийн төвийн хүүхдийн эмнэлгийг архины үйлдвэр болгож, төрөх эмнэлгийнхээ байранд хувийн коллеж оруулсантай холбоотой гэнэ. Өмнө нь аймгийн Засаг дарга байсан, одоо Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаа н.Дамдинсүрэн гэдэг нөхөр хүүхдийн эмнэлгийг хувьчилж аваад архины үйлдвэр болгосон, одоогийн Засаг дарга н.Цэрэнжавын төрсөн дүү нь төрөх эмнэлгийг авч, “Давай ван” коллежоо оруулсан гээд чих улайж, нүд хальтирмаар зүйл олонтой. Үүнээс үүдээд аймгийн төвийнхөн, “Давааны цаана төрсөн ч болоосой Далай ванг төгссөн ч болоосой” гэж дуулдаг болсон гэж байгаа. н.Цэрэнжав дарга аймгийн төвөөс урагш нутагтай, тэр хавийн гаралтай хүн л ажилтай болдог гэх. Дарьгангачууд хувьсгалаас өмнө, “Тоорой бандийг байхад торгоны сайныг өмсдөг байлаа Тоорой бандиас хойш тостой даавуу ч олдохоо болилоо” гэж дуулдаг байсантай адил хувь заяа энэ аймгийнхантай тулгараад байна. “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг зохион байгуулагчид ч “Хэлэлцүүлэг эхэлснээс хойш 14 дэхь аймагтаа ажиллаж байна. Төрөх эмнэлгээ хувийн коллеж, хүүхдийн эмнэлгээ архины үйлдвэр болгосон ийм аймаг үзсэнгүй” хэмээн гайхшаа барж байлаа. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн сайн хөгжсөн, ажилжааны таван телевиз, хамгийн олон FM-тэй гэгддэг энэ аймагт иргэдийг үзэл бодлоор нь гадуурхах, төрийн албыг хувийн алба, намын алба болгох явдал ч бас хамгийн их газар авсан гэнэ. 2008 онд МАХН засгийн эрх авснаас маш олон хүнийг намын харьяаллаар нь гадуурхан ажлаас халжээ. Сонгодог жишээ нь аймгийн төвийн “Гурван эрдэнэ” дунд сургуулийн захирал н.Эрдэнэбат. Түүнийг Мөрөн сумын засаг дарга н.Халтар 2009 оноос хойш зургаан удаа ажлаас нь халж, шүүхийн шийдвэрээр дөрвөн удаа ажилд нь буцаан тавьжээ. Хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21, 28-нд долоо хоногийн дотор хоёр удаа ажлаас халсан тушаал гаргасан байна.
“Хөвсгөлийг уул уурхайгүй бүс болгоё”
Энэ мэт олон чих дэлдийлгэсэн мэдээлэл дунд Ардчилсан намаас зохион байгуулдаг “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэг тус аймагт болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, УИХ-ын ХХААБХ-ны дарга П.Алтангэрэл, АБГББХ-ны дарга Я.Батсуурь, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан, Төсвийн зарлагын дэд хорооны дарга Ц.Сэдванчиг, Ерөнхийлөгчийн орон нутгийн бодлогын зөвлөх Я.Эрхэмбаяр нар оролцсон. Уламжлал ёсоор намын даргын илтгэлээр хэлэлцүүлэг эхэлж, өнгөрсөн гурван жилийн дотор УИХ, Засгийн газраас хийсэн ажлын талаар танилцуулсан. Тэр 2008 оны сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдал, эрх барьж буй намаас явуулсан сонгуулийн булхай луйвар, үүнээс үүдсэн иргэдийн эсэргүүцэл, долдугаар сарын 1-ний хэрэг зэргийг эргэн сануулж, “тухайн үед сонгуулийг дахин явуулах уу, яах вэ гэх мэтчилэн шийдвэрлэхэд хэцүү олон асуулт байсан. Ардчилсан намын зүгээс хэдий бэрхшээлтэй ч гэсэн улс орны эрх ашгийн төлөө өрсөлдөгч намтайгаа хамтарч ажиллаад үзэх сонголтыг хийсэн. Энэ нь ч улс төрийн зөрчилдөөнтэй, хурцадмал байдлаас гарах нэг гарц болсон. 2004 оны сонгуулийн дараа байгуулсан Ц.Элбэгдоржийн Засгийн газар /Сангийн сайд нь Ч.Улаан байсан/ жил гаруйхан хугацааны дараа огцорсны дараа Ардчилсан намын хувьд МАХН-тай дахин хамтарч ажиллах шийдвэр гаргахад маш хүнд байсан. Тиймээс бид хэн хэдэн суудал авах вэ гэдгээсээ илүү ямар ажлыг хамтраад хийх вэ гэдэг дээрээ маш сайн тохиролцож, хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан. Хамгийн гол уул уурхайн байлгаа эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх гэх мэт маш олон зорилт тавьсны дотроос хийж эхэлсэн ажил ч бий, хийж дуусаагүй ажил ч олон бий” гэдгийг илэн далангүй ярьсан юм. Мэдээж хамгийн эхний ололт нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан явдал. 2012 оны хоёрдугаар хагасаас уг ордын олборлолтыг эхэлж, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, НДШ зэрэг Монголд мөрдөж буй хуулийн дагуу бүх төрлийн албан татварыг авч, татвар төлсөн ашгаасаа 34 хувийн ноогдол ашиг авахад Монголын талд ноогдох цэвэр ашиг 57 хувьд хүрнэ гэдгийг Тэргүүн шадар сайд мэдээлсэн. Мөн Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан гурван сайд хамгийн сүүлд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, хоёр талын хувьцаа худалдах, шилжүүлэх эрхийг хязгаарласнаар Монголын талын эзэмших 34 хувь ямар ч тохиолдолд буурахааргүй болсныг танилцуулсан. Өмнө нь “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээнд уг асуудлыг тусгаагүйгээс хөрөнгө оруулагч тал оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр давуу эрхийн хувьцаа гаргаж, Монголын талын эзэмших хувь буурах нөхцөл байдал үүсээд байсан юм. Тиймээс хөрөнгө оруулагч нартай тохиролцоонд хүрч хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахад Засгийн газар бүтэн зургаан сарын хугацаа зарцуулсан билээ. Мөн удахгүй ашиглалтад орох Тавантолгойн ордын асуудал ч орон нутгийнхны анхаарал татсан асуудлын нэг байлаа. Өнгөрсөн хугацаанд жижиг Тавантолгойгоос олборлосон нүүрсний хэмжээ 10 сая тонн. Харин том Тавантолгойгоос жилд олборлох нүүрсний хэмжээ 50 сая тонн гэж тооцоход батлагдсан хэмжээгээр зургаан тэрбум тоннын нөөцтэй уг ордыг монголчууд 120 жил ашиглах боломжтой аж. Мөн уг ордыг түшиглэсэн нүүрс боловсруулах, зэс боловсруулах болон төмөрлөгийн үйлдвэрүүд, Сайншандын үйлдвэрлэлийн цогцолборын талаар тэрбээр орон нутгийнханд товч мэдээлэл өглөө. Одоогоор дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад, Өмнөд Солонгос, Япон бөгөөд Хятадын нүүрсний гол нийлүүлэгч нь Австрали улс аж. Мэдээж манай нүүрсний хамгийн том хэрэглэгч бас л Хятад улс байх болно. Тус улсын нүүрсний жилийн хэрэглээ хоёр тэрбум тонн, түүнийхээ 768 сая тонн орчмыг Өвөр Монголын өөртөө засах орноос авдаг. Үүний дэргэд Монголоос экспортлох 50-60 сая тонн бол маш өчүүхэн хувь. Гэвч нүүрс гэдэг алт шиг онгоцоор зөөх боломжгүй, төмөр замаар тээвэрлэлтээ хийдэг, бус нутгийн шинжтэй бизнес учраас Хятад улс манай гол худалдан авагч байх болно гэдгийг тэр хэлсэн. Одоогийн байдлаар Тавантолгойн ордод ашиглалт явуулахаар олон улсад нэр хүндтэй гадаадын 15 компани өрсөлдсөнөөс Хятад, Солонгос, АНУ, Япон, ОХУ-ын хөрөнгө оруулалттай зургаан компани, консерциум үлдээд байгаа. Тэд нэгдэж нийлсэн болон аль нэг нь манай талд давуу байдал олгосон тохиолдолд Тавантолгойн ордод олборлолт явуулах эрхтэй болох юм. Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалттай холбоотойгоор үндэсний боловсон хүчин, ажиллах хүчний асуудал ч мөн манайд хурцаар тавигдаж байгаа. Тиймээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөх замаар уул уурхайд ажиллах мэргэжилтэй ажилчдыг төсвийн зардлаар бэлтгэж, жилийн 450 мянган төгрөгийн тэтгэлэг өгч байгаа. Мөн 24-өөс дээш насны мэргэжилгүй, ажилгүй залууст мэргэжил олгох зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу сарын 108 мянган төгрөгийн тэтгэлэгтэйгээр МСҮТ-үүдэд сургаж эхлээд байгаа юм байна. Улсын хэмжээнд 3300 гаруй залууст энэ байдлаар мэргэжил олгосноос Хөвсгөл аймагт 128 хүн суралцаж байгаа гэнэ. Саяхнаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 144 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор үүний зөрүүг төсөвт нэмж суулгах аж. Хэрвээ зам, барилгын салбарт ажиллах дотоодын боловсон хүчин, мэргэжилтэй ажилчин хангалттай бол Уланбаатар-Мөрөнгийн чиглэлийн 300 км, хойшоо ОХУ-ын хил хүртэлх 100 гаруй км замын ажил ч саадгүй хийгдэх болно гэдгийг ч Тэргүүн шадар сайд уулзалтын үеэр санууллаа. Харин иргэдийн зүгээс хөдөө орон нутагт хавтгайраад байгаа архидалттай тэмцэх, архины үйлдвэрүүдийг хатуу хяналттай болгох, ойн түймэр, хорхой шавьжид идэгдсэн ой модыг өмхрүүлж хаях биш, орон нутгийн иргэд, албан байгууллагуудад ашиглуулах, цэвэрлэх эрхийг нь олгох саналыг байгаль орчны хяналтын зөвлөлд дамжуулж өгөх хүсэлт тавьж байлаа. Мөн аймгийн төвийн хажуугаар урсдаг Дэлгэрмөрөний эрэг дагуу Эрдэнэтээс гурав дахин их нөөцтэй зэсийн орд олдсон тухай, уг ордод хайгуул хийж байгаа нэрээр энэ орчмын байгаль экологийг сүйтгэсээр байгааг сануулж, Монгол орны аялал жуулчлалын гол бүс болох Хөвсгөйл аймгийг уул уурхайгүй бүс нутаг болгон зарлаж, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналыг орон нутгийнхан тавьж байна. Харин ахмадын хорооны дарга н.Төмөр гуай “Монголд ахмад настнууд хамгийн хямдхан хүнс хэрэглэж, хямгийн хямдхан, чанаргүй эмчилгээ авч байна. Хөвсгөл аймагт жилд 400 ахмад настан нөгөө ертөнц рүү явж байна, дөрвөн жилд 1600 болно” гээд төсвөөс зүгээр тарааж байгаа энэ их бэлэн мөнгөнийхөө тодорхой хувийг ахмад настнуудын эрүүл мэнд, асаргаа сувилгаанд зарцуулах юм биш үү хэмээн сануулж, дараагийн дөрвөн жил дахиад ийм зүйлийг битгий яриулаарай гэдэг гуйлтыг ч бас хамт дайсан юм.
Жижиг дундчууд жижгэрсээр байх уу?
Хүн амын тоо, малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг, аялал жуулчлалын томоохон бүс нутаг гэгддэг энэ аймагт өнгөрсөн гурван жилийн дотор ердөө долоохон барилга шинээр боссон байна. Үүний гурав нь 40 мянган айлын орон сууц хөлбөлбөрийн хүрээнд эхлүүлсэн зээлийн барилга, гурван давхар нэг их дэлгүүр, дөрвөн давхар нэг зочид буудал гэсгээд бүхэл бүтэн аймгийн хэмжээний бүтээн байгуулалтын ажил дуусч байгаа юм. Тиймээс Хөвсгөлчүүдийг “аймгаасаа баян Засаг даргатай” гэдэг нь үнэний ортой бололтой. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө уулзсан ирсэн хамаатныхаа айлд ажлын далимаар очлоо. Тэднийх гэр бүлээрээ ногоо тарьж, гэрийн эзэгтэй ногоогоо дарж цөөн төрлийн төрлийн салат хийн хүнсний зах, дэлгүүрүүдээр борлуулдаг байсан юм. Амьжиргааны гол эх үүсвэр нь энэ. Хоёр хүү нь МСҮТ-д суралцаж байгаа, ирэх аравдугаар сард төгсөөд аз дайрвал аль нэг уурхайд цөлөгдөнө, үгүй бол аймгийн хэмжээний ажилгүйчүүдийн тоо дахиад хоёроор нэмэгдэнэ. Хамгийн сүүлд очсоноос хойш хашаан дахь хүлэмжийнхээ талбайг хоёр дахин томсгосон ч үйлдвэрлэл нь нэмэгдээгүй хэвээрээ л байна. Салатны жижиг үйлдвэр байгуулахаар гурван жилийн өмнө банкны зээлээр барьсан байшин нь хуучирчээ. Байшингаа барьчихаад тоног төхөөрөмжийн зээл авах гэтэл “барьцаа хөрөнгөгүй” гэдэг шалтгаанаар банк зээл өгөхөөс татгалзсан байна. Шинэ барьсан байшин нь хуучирч, эзэгтэй ялимгүй хөгширснөөс өөр өөрчлөлт алга. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй амьдралтай, хөдөлье хийе гэвч бэл дутаж, банк нь хясдаг олон айлын нийтлэг жишээ. Хөвсгөл аймагт зохион байгуулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийн үеэр хийсэн бас нэг ажил нь Засгийн газраас хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн үр дүн орон нутагт ямар байгааг газар дээр нь үзэж танилцах явдал. Өнгөрсөн гурван жилийн дотор тус аймагт ЖДҮ-ийг дэмжихээр 1,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос 760 орчим саяыг нь сүүлийн нэг жилд өгчээ. Гэвч энэ нь хангалттай бус, аймагт хуваарилсан зээл сумдад хүрч чадахгүй байна гэдэг шүүмжлэл аймаг бүрт ижил гарч байгаа тул энэ жилээс эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулж сум тус бүрт 50 сая төгрөгийн зээл өгөхөөр болсон байна. Гэхдээ ЖДҮ-ийн зээлээс ялгаатай нь сум хөгжүүлэх сангийн 50 саяд банкны шаардлагаар барьцаа хөрөнгө шаардахгүй, хүүгийн хувьд ч харьцангуй бага, сумын ИТХ хурал өөрөө мэдэж зээл өгөх төслийн жагсаалтыг гаргана гэдгээрээ онцлогтой. Гэвч тэр нь хийе, бүтээе гэсэн хүн бүрт хүрч чадах уу гэдэг бас л асуудал. Тиймээс тэргүүн шадар сайд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг ЖДҮ-үүдийн ажилтай танилцсан юм. Эхлээд аймгийн төвийн урд захад байрлах “Хөвсгөл ноолуур” үйлдвэр дээр очлоо. 1,4 тэрбумаар боссон ноос, ноолуур угаах үйлдвэрт “Лидер” компани 900 сая төгрөгийн хөрөнгө оруулж, УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг тойргийнхоо тэрбум төгрөгөөс 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Жилдээ 1500 тонн ноолуур, 2000 орчим тонн ноос угаах хүчин чадалтай /Хөвсгөл аймаг дангаараа жилд 250 орчим тонн ноолуур бэлтгэдэг/, баруун таван аймгийн ноос, ноолууранд анхан шатны боловсруулалт хийгээд байх бололцоотой ч эргэлтийн хөрөнгө буюу түүхий эдээ худалдаж авах мөнгөгүйгээс үйл ажиллагаагаа эхлээгүй байлаа. Дараа нь зургаан ширхэг суурь машин тавьчихаад хүүхдийн форм, аяны хөнжил, майхан үйлдвэрлэж байгаа оёдлын жижиг цех, 37 ажилчинтай хүнсний жижиг үйлдвэрээр орлоо. Сүүний үйлдвэрт нь 5-6 хүн ажилладаг, Өдөрт 650-900 литр сүү болон сүүн бүтээгдэхүүн боловсруулдаг. Аймгийн төвийг тойрсон 17 малчнаас сүүгээ авдаг ч тэд нь зуны хоёр сар л сүүгээ нийлүүлдэг тул бусад үед түүхий эдгүй сул зогсдог байна. Учир нь сүүг үнээнээс сааснаас хойш гурван цагийн дотор үйлдвэрт нийлүүлэх ёстой. Хэдийгээр 20 тонны багтаамжтай хөргөлтийн камертай хэдий ч бас л хүчин чадлаа бүрэн ашиглаж чаддаггүй. Сүүлийн таван жил аймгийн төвийн зарим сургуульд “үдийн цай” нийлүүлж байгаа ч өөр бусад төрлийн олон бүтээгдэхүүнтэй өрсөлддөг учир захиалга нь тогтмол биш. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд “үдийн цай”-гаар дамжуулан 159 мянган хүүхдэд 63 сая төгрөгийн борлуулалт хийжээ.Бас үдийн цайг үдийн хоол болгож өөрчлөх болсон тул борлуулалтаа нэмэгдүүлэх бараг бололцоогүй болсон байна. Сүүн бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 72 цаг байдаг учраас хот суурин газар лүү тээвэрлэх боломж хомс. Хэрвээ улсын том үйлдвэрүүд шиг хадгалалт удаантай тетрафак савлагаатай больё гэвэл зөвхөн тоног төхөөрөмж нь тэрбумаар үнэлэгдэнэ. Хотод ч ховор тааралдах амтлаг зөөлөн тараг, аарц, зөөхий, хорхой ааруул энэ мэтээр зах зээлгүйн үлмаас үйлдвэрлэлээ хумихад хүрч байна. Хөвсгөл аймагт өнгөрүүлсэн хоёр өдрийн туршид олж харсан нэг зүйл нь энд хүмүүс нь бүг д л ажиллах, амьдрах гэж хэр чадлаараа л гүйж байна. Иргэдтэй уулзах уулзалтын үеэр ч, хөтөлбөрийн нээлттэй хэлэлцүүлэг, ЖДҮ-үүдийн ажилтай танилцах үеэр ч гэсэн “ажил хиймээр байна, юм хиймээр байна” гэдэг үг л хүн бүрийн амнаас гарч байлаа. Харин “Надад мөнгө өг, би ядарч байна” гэх хүнтэй нэг ч таарсангүй. Харамсалтай нь тэдний ажил хийх үгүйг, хөрөнгө мөнгө, эх үүсвэр олдох үгүйг тэнд биш, энд Улаанбаатарт шийдэж байна. Тийм учраас очсон хүн болгон, ниссэн шувуу бүрт үг дайх авч тэр бүр эзнээ олж хүрдэг эсэх нь тодорхойгүй. Тэгээд өмнө нь “Ямар ч баялаг бүтээдэггүй, хөгжилд нэмэргүй хөдөөгийнхөн зүгээр суугаад бидний хөдөлмөрлөж олсноос хумсалж байна” хэмээн бухимддаг байсан бол энэ удаа эсрэгээрээ, бид хотынхон тэдний ирээдүйг хулгайлж байгаа мэт санагдсан. Орон нутаг өөртөө төсөвтэй, эрх мэдэлтэй, тэндээ шийдвэр гаргадаг, хуримтлалаа ч бий болгож, хуваарилалтаа ч хийдэг байсан бол төвөөс иргэн хэдэн даргын ам харсан ийм болон хүмүүс ингэтлээ зутрахгүй ч байсан билүү. Аяллын багийнхан ч гэсэн энэ хоёр өдрийн туршид өрөвдөхийг нь өрөвдөж, дэмжихийг нь дэмжихээ амлан чухал царай гаргаад л буцсан. Гэхдээ хүн хүний өмнөөс амьдардаггүй нь үнэн учраас ирээд л мартана, энд ч тэдэнд санаа зовох ажил зөндөөн бий. Б.СЭМҮҮН
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин
|
| “ДАВААНЫ ЦААНА ТӨРСӨН Ч БОЛООСОЙ” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|