Догшин газар
2011-06-26Хар багаасаа барааг нь харж, өвс бэлчээр тэгшхэн хөндий хонхрыг нь түшиж тэмээ малаа  хариулж өссөн нутгийн нэгэн өндрийг бид Хайрхан гэх. Жинхэнэ нэр нь Залаа. Хажуунаас харахад богтос чөмөгний залаархуу хэлбэртэй, чанх хойноос нь бол ембүүтэй төстэй хөөрхөн хар уул л даа. Хавь ойрд нь түүнээс өөр өндөрлөг байхгүй, говьдоо бол өдөрчийн газраас зэрэглээ цахилуулан өндөлзсөн уран гоёмсог хайрхан. Хайрханы хонхорт мал их идээшлэгтэй тогтох. “Миний хүү Хайрханы хонхор руу өнгийгөөрэй.
Хэдэн тэмээ тэнд байгаа вий” гэж ээж минь хэлэх. Арван хэдтэй жаалхүү миний эрлийг энэ хонхор олон удаа мухарлаж байжээ. Харин Хайрханы өмнө хол саахалт орчимд ганц өнчин бор толгой байх бөгөөд мал хуй түүгээр нэг их очоод байдаггүй нь сонин. Сайн ажиглавал өвөр бэлдээ хондтой байсан бололтой, хэдийнээ хулшраад халанхай бор шороо хацрын сорви шиг болсон байдагсан. Бодвол айл буулгүй хичнээн он улирсныг хэн ч үл мэднэ. Мэддэг хүмүүс нь аль хэдийнэ нөгөө ертөнцөд явчихсан гэх. Энэ нутагтаа очиж, хүүхэд багынхаа мөрийг гишгэж, ухаа овооныхоо тоглоомон дээр хэсэг саатаж, уяран суулаа.
Юу эс бодохов. Тээр өмнө Хөх хурууны хэдэн толгод усан зэрэглээн дунд ар араасаа бөмбөрөн цогино. Газрынх нь өнгө хөх сааралдуу болоод л Хөх хуруу нэрийг эцэг дээдсээс минь хайрласан байж таарна. Ногооны униар хөөнгө татаад, тэмээ мал налайн идээшлэх нь өнтэй зуныг илтгэнэ. Бага байхдаа энэ хавьд мөн ч олон өдөр тэмээгээ хариулж, хамар цоргисон агь таанын үнэрт нь умбаж явжээ. Хөх хурууны баруун дэнж дээр хоёр гэр цайвалзах нь Иш бандгайнх байж таарна. Морины хөлс сэврэн салхин дээрээс үнэртэх нь таатай. Мордоод тийш ергүүллээ. Хоёр хөгшин сүйд болж уулзав. Өтлөх тийшээ хандаж л гэнэ. Эцэгтэйгээ улам адилхан болж л гэнэ. Уулзалгүй хориод жил болсон юм байна.
Миний багад энэ Хөх хуруунаас гардаггүй, цөөхөн сайхан малтай, хөөрхөн бор гэртэй, хэдэн сэрвэлзсэн морьдтой тийм л айл байдагсан, тэр янзаараа. Иш бандгай ярьж байна. “За хө, чи хүн аятай нутгаараа нэг ирдэг чинь сайн байна. Хот орон газар овоо яваа дуулддаг. Бид хоёр та нарын сургийг дуулж суудаг улс шүү дээ. Биднийгээ, нутгаа мартаж болохгүй. Юмжид бид хоёр яахав ээ, хүүхдийн буянаар болж байнаа. Энэ зүүн гэр хүүгийнх. Дээр үеийнх шиг нэгдлийн олон малд дарагдана гэх биш. Энэ хэдийгээ бөөцийлөөд жаргаж суунаа, хүү минь. Чи чинь зохиол мохиол бичдэг хүн болсон гэх шив.
Тэр жил багийн өдөрлөг дээр очоод ирсэн том хүү маань айл бүхэнд чамайг номоо өгч байна гээд тэр харагдаж байгаа зузаан номыг аваад ирсэн, бид хоёр хоймроо залчихсан. Бид хоёрын нүд үзэх биш, орсон гарсан багачуулаар хааяа дуудуулдаг юм. Шүлэг мүлэг гэж мэдэх биш, сонсож суухад сайхан юм билээ. Чи хө, нутгийнхаа нэр усыг овоо тогтоосон юмаа, болж дээ хүү минь. Аавтай чинь би ганзага нийлж явсан хүн. Адуу малын арилжаа наймаа, аян жин тээх гээд алийг хэлж барахав”. Өвгөний яриа өрнүүлэх завсар Юмжид эмээ ингэний мэлтэлзсэн нэрмэл гаргаж тавилаа. Иш бандгай хэлж байна.
-Энэ рашааныг хэр хүртдэг билээ дээ, хүү?
-Муухан даа. Хааяа балгана аа.
-Тааруулж зоогловол зүгээр идээ шүү дээ. Одооны хүүхдүүд хэтрүүлээд, золигтоод байдаг сурагтай. Энэ тэлвийзээр сонсож суухад болчимгүй юм мөн их дуулдах юмаа. Чи ч хотын хүн мэдэлгүй яахав. Ооч, ооч хүү минь. Цагийн сайны монгол архи биенд зүгээр.
-Би унаатай яваа болохоор дэмий биз дээ.
-Ваа золиг, ахын чинь муу номхон хээр байх ч билээ. Чамайг аваачаад хаячихаа мэдэх байлгүй. Уухаа л тааруул гэх үес Юмжид эмээ тэндээс:
-За яахнав, хүүг архиар шахаад өөрөө л гудрах гэж тэр. Хань татаж байгаа ухаантай юм байх даа, оочоод унтаад өгнө. Жаал ярьж сууг. Оройтмоор бол хоноод явахгүй юу гэж байлаа. Хоёр бууралтай ийн ярилцаж сууснаа мөнөөх айл буухаа байсан өнчин хондын тухай Иш бандгайгаас асуумаар санагдаад явчихав. Өвгөн жаахан халамцчихаж, ярьж байнаа. “Юм хум бичдэг хүнд сонин байж мэдэх юм шүү.
Бандгай нь ярьж өгье. Аль улирсан цагийн явдал юм гэнэ лээ. Миний эцэг ярьж байснаар бодоход лавтай нөгөө хувьсгалын өмнөх явдал байж таарна. Тэр бор толгойг цээрлээд хэлэхгүй байсаар нэр нь хүртэл мартагдсан гэдэг. Тэнд нэг айл нутагладаг байж гэнэ. Өө золиг, нэр нь бас орж ирдэггүй шүү! За тэр яахав, ер нь дөчөөд насны эр, эм хоёр байсан болов уу. Нөхөр нь ан хийнэ. Манай энүүгээр чинь зээр гөрөөс элбэг, чи мэдэлгүй дээ. Их Цанхид аргаль хүртэл байдаг байсан. Мань эр түүнээс хааяа нударчихдаг байжээ.
Тэр цагт ямар хорио цээр, хууль мууль гэж байсан биш. Харин хө, эрчүүд болгон буу шийдэм гэдэггүй, аль тааралдсанаа хороодоггүй, их учир жудагтай байсан юм гэнэ лээ. Би чинь оготны хамраас ч цус гаргаж үзээгүй амьтан, нарийн юмыг юугаа мэдэхэв. За тэгээд нөгөө нөхөр нэг өдөр анд морджээ. Бүр Хайрхан руу гарч дээ. Тэнд ганц хар үнэг байдаг, түүнийг хааяа нэг хүн үзсэнээс биш, буу шагайдаггүй байжээ. Одооны хэлээр бол дархлагдсан амьтан юм биз дээ. Нөгөө золиг чинь түүнийг өдөржин хөөсөөр, мөрдсөөр Хайрханыг гурав тойрч байж нухсан юм гэдэг. Мөнгөн сортой сугсалзсан хар үнэг байж гэнэ. Цовдлоод л гэрийнхээ гадна өлгөчихөж. Намаршаад сөл тасарч байсан цаг юм гэдэг. Тэр шөнө хонь мал нь үргээд сүйд болж гэнэ.
Хоточ нохой нь хуцаж боргож байснаа гаслаад явчихаж. Мань эр дээлээ ханцуйлаад буугаа бариад гартал улаан нүүрэнд нь чоно асчихаж. Буудахын завдалгүй багалзууры нь тас хазчихсан юм гэнэ лээ. Тэр бүү хэл, тооноор нь үсэрч ороод эхнэрийг нь бас барьчихаж. Ингээд тэр айл орвонгоороо сүйрсэн юм гэдэг. Өвгөчүүл худал хэлэхгүй. Энэ үнэн явдал юм гэнэ лээ. Тэр хавийн өвс ногоо гарц сайтай, сайхан гэж юу хэлэхэв, шүлс гоожмоор. Галт хар үнэгний хараал хүрч, лус савдаг хилэгнэж галзуу чононд хамаг малаа, амь биеэ сүйдлүүлчихсэн нэгийм улирсан домог шиг юм байдаг юмаа. За нэг баримжаа нь иймэрхүү шив дээ.
Түүнээс хойш тэр хавьд айл нутаглахаа больсон юм гэнэ лээ. Догшин газар гэж байдаг, бас алж болдоггүй ан гэж байдаг. Их учиртай үг. одоо ч тэгээд хэн хамаагүй, хаана хамаагүй, юуг ч хамаагүй нударцгаадаг болж дээ. Хайрханы хавьд одоо хэдэн хар сүүлт байдаг байсан, одоо үс ч байхгүй болсон. За ийм шив дээ, энэ өвгөн худлаа залж байна гэж битгий бодоорой. Би аль багад сонссоноо ярилаа. Хүү минь наадхаасаа уу л даа”. Иш бандгайн яриа дуусахад надад нэг хөгийн мөртөө эвгүй юм бодогдоод явчихав. Аймагт байхдаа нэг нөхөр маань “Хоёул анд явъя. Чи мотоцикль сайн барьдаг, би сайн бууддаг, за битгий хомуун зан гаргаад бай, турж үхэх гэж байж. Хилийн мах ч ховордлоо, алив түргэл” гэж шавдуулсаар яг энэ Хайрханы дэргэд хүрээд ирвээ.
Хайрханы зүүн хойд хажууд хэдэн зээр биднийг үзмэгц чанх хойшоо цахилж өгвөө. Мань хүний баярласан гэж яана, “За хө атгаад байгаарай. Хойд хяр хүргэлгүй гүйцээд явбал өвөрт орлоо гэсэн үг. Хоёрыг туучихъя, алив явсхийгээч” гэж бачимдан хашгирах үес юу болсныг бүү мэд. Муу мотоцикль учир зүггүй мурчигнаад, яахын ч завгүй дугуй хадаад явчихав. Мань хүн миний толгой дээгүүр даваад тээр тэнд унаж байна. Би мотоцикльдоо дарагдаад тэлчилж байлаа. Нөхрийн нүүр гэж улаан нялга. Муу буу нь амаараа шороо гудраад тэнд хэвтэнэ. Мань эр хараал тавьсаар намайг татаж авав. Ямар ч бартаагүй газар шүү дээ.
Нөгөө хэдэн зээрийн тана нь гялалзаад хойд гүвээн дээгүүр давж харагдав. Амьд үлдсэндээ баярлаад хоёул буцаж билээ. Догшин газар гэж байдаг ажээ. Тэр эрт үеийн эр, эм хоёр орон гэрээрээ сүйрдэг шиг бид хоёр ч гэсэн амиа Хайрханд өргөчих дөхсөн юм шүү. Хурдны зүү ная өнгөрч байсан санагддаг юм. Нутгийн заяа түшээ биз ээ. Хайрхан минь намайг нэг хашраагаад явуулсан бололтой юм даг аа! Ийн бодмоглож суутал Иш бандгай өөдөөс нэг харснаа “Өө хүү минь, өнжөөд яв. Чи хө хөөрхөн халчихсан бололтой, юмыг яаж мэдэхэв, нүүрэндээ үстэй адгуус! Хөгшөөн, хоолны ая бодно байгаа. Морийг чинь би тавиад ирье.
Энэ жилийн ногоо гэдэг хөлөөр тушиж байгаа. Хүү минь миний л мэдэх хориод жил ийм дэлгэр зуншлага үзсэнгүй” гэсээр өвгөн түмэн насан хээт ширдгэн дээрээ бахим мойног хуруугаараа нужигнатал дараад босож үүд рүү алхав. Нутгийн буурлаар морио тавиулна гэдэг алдас болно хэмээн бодоод араас нь гялсхийн бостол Юмжид эмээгийн тогоотой сүү рүү золтой л ойччихсонгүй, багана түшин тогтдог байгаа. Ингэний цэнхэр ч зальтай бөгөөд хатуухан хайрхан шүү! Даанч нэг нүүр өөд хараад байсан юм. Өвгөн намайг андуурсангүй ээ. |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана 14:45 Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно.
|
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно. »»
|
|
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 хувиар бууруулахаар тусгажээ 14:44 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ. »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
ЭМЯ | Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна 13:01 Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн
|
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн »»
|
|
Өнөөдрөөс бага ангийн сурагчдын өвлийн амралт эхэллээ 12:32 Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд
|
Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт 11:20 Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь
|
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь »»
|
|
Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна 11:00 Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
|
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна »»
|
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 10:55 Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд:
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд: »»
|
|
Галын аюулаас 30 хүнийг эсэн мэнд гаргажээ 10:54 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15)
|
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15) »»
|
|
Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ 10:21 Ховор тохиол
|
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө 09:35 Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар
|
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Г.Уянгахишиг: Оюу толгойтой хэлэлцээр хийх хугацааг нэгдүгээр сарын 31 хүртэл сунгачихсан байгаа 09:04 Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа. »»
|
|
О.Наранзул дэлхийн аварга боллоо 08:47 Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах
|
Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах »»
|
|
УИХ-ын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан 2025 оны Намын Онцлох Улстөрчөөр шалгарлаа 08:28 Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон
|
Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон »»
|
|
БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжилно уу 08:25 Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон
|
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон »»
|
|
Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 08:24 ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын
|
ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын »»
|
|
Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 08:21 БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион
|
БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион »»
|
|
Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|