Наадмын наана, цаана...
2011-07-18Жил жилийн наадмын сонин, жиг жугтай яриа жигтэйхэн сайхан хууч үлдээдэг билээ.  Энэ жилийн наадмын хууч яриа ирэх жилийн наадам хүртэл үргэлжилнэ. Сайхан наадмын сайхан, сайхан мэдээг салхи дамжуулан ярьж, гол усаа дамнуулан хөөрч, нутгаас нутагт дуу хууртайгаа хослуулан хуучлах шиг сайхан юм бас үгүй. Урьд жилүүдээс онцгой баярууд давхсан энэ жилийн наадмын наадах, цаадахыг хөнгөн гунигтай, хөөр баясалтайгаа хөвөрдөн учиглахын сацуу хөндөж сануулмаар, хөнтөрч анхааруулмаар юм байгааг зангидан өгүүлсү. Нэг. Сосорбарам гавьяатаа нэг магтъя Наадмын өглөө монгол даяар хүн бүхний царай гэрэлтэн туяарч, тэнгэрт үүлэн үгүй шахам тунгалаг наран цацран мандах нь их баярын хөөр жавхааг хөглөх мэт. Наадмын урд оройноос шавхуурдан орсон бороо шөнөөр ч сэтгэл дэгэлзүүлэн шивэрч байснаа үүр цайхаас өмнө санаа нь амарсан юм шиг онгойж, нам гүмхэн, аяс гүесхэн боллоо. Хураар газар дэлхийгээ угааж, нараар наадмын өглөөг хурайлах мэт ээ. Ийм л тунгалаг өглөө, тийм л тунсаг өдөр наадмын нээлт яруу сайхнаар эхэлсэнсэн. Төв цэнгэлдэхийн дуун цацруулагчаар "Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн баяр хүргэе, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн баярын мэнд хүргэе, Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн халуун баяр хүргэе, Ардын хувьсгалын 90 жилийн баяр наадмын сайн сайхныг хүсье" гэсэн өндөр ойн жилийг улам өндөрсгөсөн гэгээн тунгалаг үгс дөрвөн уулын дунд хангинан цангинан байх нь хавтай бөгөөд бахтай. "Хүндэт наадамчид аа, улсын их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж..." хэмээхүйд "...Энэ жилийн наадам олон жилийн наадмаас онцгой содон юм. Монгол түмний их түүхийн бахархалт мөчлөгүүд давхцаж байна. Эрх чөлөөт, их түүхт, тусгаар Монгол түмний өндөр өвөг дээдсээсээ уламжлан наадаж ирсэн их баяр цэнгэл эхэлж байна" гэсэн үгийг түрлэг нэмэн уухай хадаах нь дөрвөн уулыг өндөлзүүлж, Туулын усыг цалгиулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд голлон залсан Есөн хөлт их цагаан туг Хүннү гүрний ч, Их Монгол Улсын ч сүр жавхааг бүрнээ илтгэн сэр сэр салхинд хүр хүр гэх мэт ээ. Наадмын нээлт олон өвөрмөц тоглолттой, онцгой содон тавилттай байв. 1000 гаруй морьт цэргийн уухай, 999 морин хуурчийн дуухай, 500 гаруй бүжиглээчийн намилзаа, нийтдээ 4000 гаруй хүний ур авьяас шингэсэн тоглолтын үнэ цэнэ, хөдөлмр зүтгэл үзсэн бүхний самсааг шархируулав. Тэр их тоглолтын оргил үе нь "Үлэмжийн чанар" дууг үүлэнд тултал гэгэлзүүлэн хангинуулан дуулсан Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Догмидын Сосорбарамын хийморьлог бадрангуй түрлэг өргөлт байлаа. Говийн догшин, ноён хутагт Данзанравжаагийн зохиогоод 300 шахам жилийн нар салхийг аргадсан "Үлэмжийн чанар" дууны таван мэдрэхүйг нэвт соронзодсон таван бадгийг нэн тод, тун сод уянгалаг дуулахдаа Сосорбарам гавъяат маань тэнгэрт нэг залбирч, газарт нэг мөргөж, төв цэнгэлдэхийг нар зөв тойрон намбалаг алхаж явуут дундаа яруу дуурьслаг аялсан нь өмнийн өмнөхөөс өөр, өнгөрсний өнгөрснөөс шинэ донж төрхийг харуулсан нь монгол хүн бүрийн омогшлыг өргөвэй. Зөвхөн үүнд л Сосорбарам гаъяатаа нэг магтъя. Бас нэгэн оргил үзүүлбэр нь Модун шанью хаан эрхэмсэг их хатантайгаа, Их эзэн Чингис Бөртэ үжинтэйгээ, наймдугаар богд Жавзандамбатан хатан Дондогдуламтайгаа, их жанжин Дамдины Сүхбаатар гэргий Янжмаатай хослон гарч ирж, төрт ёсны цэцэн цэлмэг үгсээ айлдах нь мөнөөх цаг түүхийн нандин хэлхээг бататган гагнах мэт, бахархан зангидах мэт ээ. Ийм л сүрлэг, тийм л сүлдлэг төрт ёстой, нэрт хүмүүнтэй монголчууд билээ бидэн. Өдгөө улам л урьд түүхээ уламжлан гагнаж, ухаант хүмүүсээ алдаршуулан нэгтгэж, дэлхийд хосгүй эе эвээ нийтгэн нийлүүлэх цаг болсныг өрлөг хаад, өмөгт хатад, өндөр өвөг дээдэс өдөр бүр сануулан сануулах мэт ээ. Өндөр ойнуудыг үе түүхээр нь ингэж нэгтгэж, уран сайхан, уян тансаг, уярам сайхнаар зангидаж, тоглолтоос тоглолт, дуунаас дуунд, уухайнаас уухайнд, түрлэгээс түрлэгт холбож чадсан нь ерөнхий найруулагчаар ажилласан Төрийн соёрхолт, СГЗ Сэвжидийн Сүхбаатарын сэргэлэн цоглог бүтээлч үнэрийг нэвт ханхлуулна лээ. Түүний баруун, зүүн гар болж ажилласан Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн нарын тэнгэрлэг авьяасын охь ч сад тавин байсныг тэмдэглүүштэй. Баяр наадмын нээлт ийнхүү нээлттэй сансрын хязгааргүйг даван нэлэнхүй замбативийг уяраасан бус уу . Хоёр. Өсөхөө аваргаа нэг "загная", өвгөрсөн хөлийн цэцийнхнийг "Гөлийн хуц" хэмээн зандарья Энэ жилийн өндөр ойн ач холбогдлыг эрийн гурван наадмын оргил үндэсний бөхийн барилдаан өргөх учиртай байлаа. Өргөхөөс аргагүйн учир нь, өндөр ойн жилд өргөмж сүр нэмдэг дахин давтагдашгүй 1024 бөх барилдуулдаг их хүндэтгэл буюу. Наадмын хамгийн оргил баяр хөөр бол 1024 бөхийн барилдааныг нэгийн даваанаас арвын даваа хүртэл нүд цавчилгүй харж, идэр сайхан эрмэг гавшгай залуу бөхчүүдийнхээ унаа, босоог алдалгүй харах, алгасалгүй хянах торгон агшнууд байлаа. Наадмыг урьд жилүүдээс онцгой содон гэж тодотгосон Ерөнхийлөгчийн үгийн үнэнийг ч энэ 1024 бөхийн барилдаан бүхэн илтгэж байсан юм. Цолгүй ч гэсэн 1024 бөхийн дотор "цулгуй" эр нэг ч байсангүй. 1024 бөхийн манлай болж тодорсон Монгол Улсын дархан, даян, далай аваргуудын бүрэн төлөөлөл болсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх, Дашдоржийн Цэрэнтогтох, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тамирчин, далай даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, гавьяат тамирчин далай даян аварга Агваансамдангийн Сүхбат, гавьяат тамирчин, ардын багш, аварга Одвоогийн Балжинням нар Есөн хөлт их цагаан тугаа тойрон сүсэглэн залбирах нь 1024 бөхийг улам ч омогшуулав. Нэгийн даваа болон гурвын давааны зүүн талын магнайг их аварга Х.Баянмөнх өнгөлөн гарч ирсэн нь ч энэ жилийн наадмын содон өнгө төрх болов. Тэрбээр наадмын өмнөхөн "Манай Увсын бөхчүүд өндөр ойг өнгөлдөг юм шүү. Ардын хувьсгалын 50,60 жилийн ойн түрүүг би авсан. 70 жилийн түрүүг аварга О.Балжинням, 80 жилийнхийг манай хүргэн даян аварга А.Сүхбат авсан. Харин энэ жилийн 90 жилийн ойг манай арслан Б.Ганбат авч болзошгүй шүү" хэмээн цаанаа итгэлтэй мэдэгдээд байсан нь хоосонгүй билэгшээл болж, хорьдол сарьдаг их уулстай Увсын хотгорын хүү, улсын харцага цолтой Сүхбаатарын Мөнхбат гэгч шаавай бөх шоволзон тодорч босоо түрүүг борвидон аваадахлаа. Их аваргын зөн, их наадмыг өнгөлсөн их хаялга ийнхүү олны өмнө онцгой содон биелэл болов. Сүүлийн арав гаруй жил төв цэнгэлдэх хүрээлэн дотор орохгүй хэмээн шүүрс алдтал гунигийн үг хаяад байсан дархан аварга Х.Баянмөнх их ойн өндөр наадмаар төв цэнгэлдэх дотор зүгээр нэг үзэгдээд өнгөрсөнгүй ээ. Зөв л хаялгатай үзэгдээд өнгөрлөө. Үзэгдээд ч бус зодгынхоо нугалааг гаргаж, хөлснийхөө үнэрийг үзүүлээд өнгөрлөө. 70 хүрсэн буурал насандаа даналзаад, гурвын даваанд цолоо дуудуулаад улсын болоод Увсынхаа бөхчүүдэд хийморь нэмээд гарлаа. Х.Баянмөнх аваргаа дахин нэг магтъя. Харин Монгол Улсын далай даян аварга Г.Өсөхбаярыгаа нутгийн ахын хувиар жаахан чимхмээр санагдав. Уг нь алгадчихсан ч гэмгүй, алдаатай барилдаан хийлээ дээ, дүү минь. Монголын ард түмэн чамд хичнээн хайртай билээ дээ. Жил жилийн наадмаар цолоо ахиулж, монгол бөхийн оргил өндөр цолыг гуйж бус гуядаж авна гэж их хүлээн горьддогсон. Тэгтэл дүү минь, олон ч наадмыг гуниг дүүрэн харамслаар гуйвуулж, олон түмнийхээ сэтгэлийг сэрхийтэл санаа алдууллаа даа. Энэ жил дөрөвт өлхөн үлдээд, түрүүлэхээ байг үзүүрлэчихэд л "Дархан аварга" цолыг хүндэтгээд өгчихөөр ам шагнал ард нийтийн дунд тархсан байсан шүү. Тэгтэл яав даа, даанч ? Ер нь Г.Өсөхбаяраар зогсохгүй сүүлийн маань хэдэн аварга нэг л биш ээ. О.Балжиннямаас хойш аварга цолны төлөө улайран тэмцэж байсан зургаан халуун заан маань "зулгуй" цол горьдогсод байсан юм гэж үү? Та нарыг хүндэтгэж тасархай төрсөн их аварга Б.Бат-Эрдэнэ жил жилийн наадмын их шөвгийн босгон дээр барилдалгүй тахимаа өгч байсныг ч мартаа юу? Эхлээд заан П.Цэрэнпунцагт аварга хаялгаа өгсөн. Гарьд цолыг барилдалгүй "цаасан тогтоол"-оор авахдаа чамлаад, чамлахаар барахгүй наадмын дэвжээгээ хаячихсан. Дараа нь, Б.Гантогтох гардаад, бас л гарьд цолоо чамлаад уйлж байсан. Өдгөө дэвжээн дээрээ үзэгдэхээ больжээ. Сүүлд нь Д.Сумьяабазар аваргын хаялгыг хүртээд бас л гарьд цолоо чамлаж суусан. Азаар, 1024 бөхийн барилдаантай жил түрүүлж, аварга цолыг барилдалгүй ард түмнийхээ хөөрлөөр арслан дээрээ нэмж авчихаад наадам алгасалгүй барилдах байтлаа дандаа алгасаж суудаг болчихлоо. Хэрвээ аварга цолыг ард түмэн гуйж авч өгөөгүй бол "арслан"-гаа чамлахын хэрээр аанай өнөөдөр зодгоо чангаруулж зогсох л байсан шүү дээ. Зовж аваагүй аварга цол ийм л хүндэтгэлгүй болчих гэж үү? Даян аварга цолыг ч А.Сүхбат гуядаж бус гуйж л авсан. Тэгсэн даруйдаа зодгоо тайлж наадамчин олноо "шок"-онд оруулсан. Ийм л "цаасан дээрээс цол" ахидаг хэдэн аваргууд цасан дээр ч мөргүй болчих гэж дээ? Г.Өсөхбаяр ганцаардаж байгаа нь үнэн л дээ. Тэгэвч араасаа арсалдан гарч ирж байгаа дүүсдээ гал цогтой барилдаанаараа үлгэрлэж гайхуулах нас, намба аль аль нь байна. Үүнийгээ ер ашиглахгүй өдий хүрлээ. Сайн барилдаарай гэж А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрт "гавъяат" цолыг ч харамгүй өгсөн. Одоо харахад энэ хоёр юугаараа гавьяа байгуулсан юм бэ? Зүгээр л зогсож байгаад цол авчихна, зүлэг ногоон дэвжээгээ хөлөргөхгүй сууж байгаад цол ахина гэж зүүдлэдэг юм бол уу? Өмнөх дархан аваргууд хичнээн их хөлс ,хүч, хөдөлмөр зүтгэл гаргаж байж "дархан аварга" цолоо дархаллаа даа. Сүүлийн үед дархан аваргын буухиаг эд нар л үргэлжлүүлэх байтлаа тасалчихаад явж байгаа нь харамсам. Энэ жил Өсөхөө аварга дэндүү хариуцлагагүй барилдлаа. Түүнийг наймын даваанд унахад тавхан настай жаахан хүү " "Хичнээн ч жил Өсөхөө аваргыг харж сэтгэлээр унав даа" гэж томуулаас гармаар гомдонгүй үг чулуудаад уйлахав дээ. Үүнийг Өсөхөө аварга нэг бодооч. Ирэх жилээс эхлээд ирмүүн бэлтгэлтэй, эрч хүчтэй барилдаач ээ. Энэ их итгэл хүндэтгэлийг бодооч. Унасан наадмаа тоолж үзээд алдсан цолоо нэхэж санаач. Ай, нутгийн дүү минь нулимстай харьдаг зон олныхоо хайрыг нэг даагаач. Эл дашрамд хэлэхэд наадмын бөхийн барилдааны хөлийн цэц гэж ёстой "гөлийн хуц" болсон ухнууд юм даа. Гурав. Санжаадамба заанаа нэг тайтгаруулья Хөлийн цэцийг зүгээр нэг "гөлийн хуц" гэж зандарсангүй ээ. Тэд энэ жилийн наадмыг ёстой нэг бантагнууллаа. Долоогийн давааг ёстой нэг "доголон" болголоо. Шинээр харцага цолны болзол хангасан Ц.Содномдорж, Ч.Санжаадамба хоёр ёстой цол ахихын төлөө яс үзэлцлээ. Харамсалтай нь, хайнцаа ч биш, хагаралцаатай барилдаан үзүүлэв. Хоёр залуу бөхийн буруу биш. Хажуунаас нь харж суусан хөлийн цэцийнхний хайнга, харалган байдлаас боллоо. Хэний ч өмнө илэрхий барьц сонгосон Санжаадамба хав бариад дайрахдаа Содномдоржийг хааш чүгүй газардуулахаар байв. Сандал ч юм уу ширээний булан дайрч, самбаатай Содномдорж булхайцах далим гаргав. Шууд л дахин барьцаар нь барилдуулаад шийдчих юмыг тэгэхгүй, өрсөлдөгч бөхийн гөжүүдэлд хөтлөгдөн бөөн маргаан дэгдээв. Барьцаа өгөхгүй удах юм уу, эсэргүүцэх бөхийг дүрмийн дагуу сануулаад үгэнд орохгүй бол шулуухан хасчихаж болох шүү дээ. Тэгэхгүй талцуулан маргалдуулсаар хайран хоёр цагийг хэрүүлээр догиов. Наадамчдыг бухимдлаар доргиов. Эцэст нь улам ч даамжирсан буруу барилдаан үүсгэж хагас хугас даваатай өндөрлүүлэв. Үүнээс болж залуу заан Ч.Санжаадамбын сэтгэлийн тэнцвэр алдагдаж, наймын даваанд олигтой өрж ч чадалгүй өрсөлдөгчдөө хөлөө хамуулж өвдөглөв. Азын од гүйсэн харцага С.Мөнхбат тэр л эрчээрээ аварга цолонд хүрлээ. Хэрвээ Санжаадамба дарамттай барилдаагүйсэн бол даамай түрүүлэхээр байсныг үгүйсгэх аргагүй. За яахав, дүү минь наадам олон, нас залуу байна. Өндөр цолыг зүгээр хүртдэггүйг ч ухаар. Өө зөөгөө тэгшилж, өндөр цол руу мачийн зүтгэ дээ, дүү минь. Харин Монгол бөхийн холбоо хөлийн цэцээ үндсээр нь өөрчлөх цаг болжээ."Гөлийн хуц" болтлоо доройтсон хэдэн нөхдөө болиул. Монгол бөхийн дүрмээ ч шинэчил. Өндөр бөхөд зориулсан барьц сонгодог арга ч хуучирлаа. Өндөр бөхчүүл өөдөө гарахаа байлаа. Гавъяат Р.Нямдорж ч хүүдээ хадгалаад байсан энэ барьцаа өөрчилж, халгаатай бөхчүүлд зориулсан шинэ дүрмээ боловсруул. Шинэчлэл хийж чаддаг гавъяатад энэ юухан байх билээ? Наадмын наана, цаана ийм л байх шив дээ. Хойтон жилийн наадам холгүй. Ойрхон байна даа? Ж.Батсайхан МОНЦАМЭ |
| Наадмын наана, цаана... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин санжаадамба жудаггуй залуу дахиж барилдаж чадахгуй байх
2011-07-18 | 12:52:39 | 203.91.117.4 | |
Зочин Архангайн хүн гэхэд бас овоо Би Архангайнх гэж үнэнээ хэлээд бодсоноо бичсэнийг нь хүндэтгэж байна.Аврага Өсөхбаяр,Санжаадамба хоёрийн тухай таны бичсэнтэй, тэнэг биш Монголчуудын олонхи нь санал нийлэхгүй байгаа. Хоюулаа адилхан луйвардаж гөрдөж мэлзэж булхайцаж даваа авдаг нутгийн чинь нүүр царай болсон хүмүүс гэж бодож байна.Бөхийн холбооны Нямдоржгүйгээр аль аль нь шалихгүй. Нутаг ус ярьж Монголчуудыг доромжилж ирсэн Мөнхбат аврага Шавь тавын тангад хужаа нарын холимог, та нарыг удаан дэмжиж өргөж чадахгүй болсныг бас ойлгох хэрэгтэй.
2011-07-18 | 12:22:56 | 66.218.47.209 | |
Зочин ****www.computershop.mn***** НААДМЫН ХЯМДРАЛ НААДМЫН ХЯМДРАЛНААДМЫН ХЯМДРАЛНААДМЫН ХЯМДРАЛНААДМЫН ХЯМДРАЛНААДМЫН ХЯМДРАЛ*******АМЕРИКААС******
2011-07-18 | 10:04:21 | 76.21.205.49 | |
|
|
|
|
|

“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд
|
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд »»
|
|
11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв
|
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв »»
|
|
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй
|
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй »»
|
|
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
|
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч »»
|
|
Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын »»
|
|
Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын
|
Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын »»
|
|
"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн
|
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн »»
|
|
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд
|
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд »»
|
|
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
|
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
|
Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »»
|
|
"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »»
|
|
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
|
УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »»
|
|
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
|
Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »»
|
|
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
|
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд »»
|
|
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »»
|
|
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
|
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »»
|
|
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
|
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »»
|
|
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
|
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »»
|
|
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
|
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »»
|
|
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
|
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »»
|
|
12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
|
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »»
|
|
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »»
|
|
Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
|
Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »»
|
|
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
|
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »»
|
|
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|