 |
|
 |
|
АНУ-ын нийслэл дэх Монголчуудын наадам /бэсрэг тэмдэглэл/ |
|
|
 |
|
 |
АНУ-ын нийслэл дэх Монголчуудын наадам /бэсрэг тэмдэглэл/
2011-07-18Суусрын гүйдэл салхи шанхаар наадан сэвэлзэж  Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьдоос Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
...Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд жилээс жилд оршин байгаа газар нутагтаа Монголын үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. Орон орны тэнгэрт тэр өдөр мандах монголын далбаа, агаарт цуурайтах монгол дуу хуур, аялгуу эгшиг, тэр л хүрээнд цэцэгс мэт алаглах монгол гоёл, наадам наргиан бүхэн Монголын бахархал болон түгдэг. Энэ л наадмыг ажих ахул сумын наадам мэт өргөн дэлгэр. АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотын монголчууд уламжлал ёсоороо Арлингтоны Barcroft Park-д энэ 7 сарын 10 ны өдөр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн олон бэлэгдэл давхацсан /хэл ээдэрмээр/ ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ. Харь оронд ч гэлээ Монгол наадмын өнгө төрх, сүр жавхаа жилээс жилд өргөжин тэлсээр байгаа нь мэдрэгдэж байлаа.
Наадмын сониноос...
-Наадам болох газраа хүрээлэн буусан олон янзын хэлбэр хийцтэй сүүдрэвч дунд монгол гэр, монгол хээ угалз бүхий монгол асар барьсан нь их л содон харагдаж байлаа. Гэрийн модыг нь үндэсний хээ угалзаар чимэглэсэн, монгол тавилга бүхий энэ гэр Охойяа мужаас нүүж ирсэн аж. Гэрийн эзэн болох бахим биетэй монгол залуу, энэ гэрийг бараг 7 жилийн өмнө Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зүтгэлийг дэмжиж худалдан авсан гэнэ. Өнөөдөр гэрт байрлуулсан ширээ сандлаас гадна иж бүрэн тавилга, давхар бүрээстэй аж. Монгол гэрийг ихэд сонирхон орж гарах наадамчдын нүдийг гэрт байрлуулсан Монголын түүхийн холбогдолтой фото зургийн үзэсгэлэн хужирлаж байв. Энэ сайхан фото үзэсгэлэн нь Вашингтон дахь Монгол-Соёлын төвийн өмч юм.
-Наадмын нээлтэнд Монгол үндэсний хувцсаараа гоёсон олон залуус тал талаас нь өргөж, наадмын талбайг нар зөв тойруулан хүндэтгэл үзүүлсэн маш том хэмжээтэй Монголын Төрийн далбааг нэгэн цагт УИХ-ын гишүүн байж, өдгөө АНУ-д суралцаж байгаа Б.Эрдэнэбүрэн захиалж хийлгэн, Вашингтон орчмын Монголчуудын Холбоонд бэлэглэжээ. Энэ далбааг АНУ-д ажиллаж байгаа дизайнер Туяа урласан аж. Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 7 сарын 10 ны өдрийг Монголын Төрийн далбааны өдөр болгон хүндэтгэл үзүүлж байх болсонтой холбоотойгоор бүтээгдсэн энэ том төрийн далбааны ижил нь Улаанбаатар хотод намирч буй. Ямартай ч Вашингтоны Монголчуудын Холбоо Америктаа хамгийн том төрийн далбаатай болж, хийморь сүлдээ өргөж байх боломжтой боллоо.
-Энэ жилийн Вашингтоны наадмын үндсэн хандивлагч нь Монголын хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн телефоны оператор Мобиком корпораци байлаа. Мобиком корпораци сүүлийн үед Монголын боловсролын салбрын шинэчлэл болон монгол залуусын оюуны чадамжийг дээшлүүлэхэд нилээд анхааран дэмжиж байгаа аж. Лав л www.gogo.mn -ээр дамжуулан цахим номын худалдааг эрхэлж байгааг мэдэх юм. Сүүлийн үед Монголын төрийн, төрийн бус олон ч байгууллага болон аж ахуйн нэгжүүд гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах сонирхолтой болсон нь мэдрэгдэж байгаа. Энэ ч сайн эхлэл төдийгүй өнөөгийн Монголчуудын эв нэгдэл болон хамтын ажиллагаанд их л нэмэр болох буйз. Ямартай ч ирэх жилийн Вашингтоны наадам болон бусад олон ч үйл ажиллагаанд Монголын байгууллага болон аж ахуйн нэгжүүд дэмжиж, хамтран оролцох бол нэг их гайхан цочирдохгүй байж болох нээ.
-Харин наадмын уламжлалт хандивлагчдаас гадна Вашингтон ДС-д байгуулагдсан сайн дурын сонирхлын нэгдлүүд дэмжиж хамтран ажилласан нь талархууштай үйлдэл байлаа. Вашингтон ДС-ийн монголчуудын тулгуур бизнес болох "чулууныхан"-аас Гарваа, Намхай, Мэндээ, Наранбат, Чойжоо, Оргил, Бумбаяр нар болон сагсан бөмбөгийн ДС баг, Марилэндийн сагсчдын баг, волеиволын 5 багийн тамирчид наадмын үйл ажиллагааг дэмжин хандив өргөжээ. Мөн Цагаанаа эгч наадмын хүндэт ширээний идээ, заслыг бүрэн бэлтгэж хандивласан аж. "Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно" гэдэгчлэн алив үйл ажиллагааг дэмжих дэмжлэг багаддаггүй аж. Түүнчлэн United Dental Corp Чинбат, Flover and Dollar store Оюунчимэг, Sara Katering, Poyalty Consalting Өнөрөө, Пяльжи Гямчо, Чингэлтү Боржигэд , Ariel Wyckoff Хандмаа нарын хандив дэмжлэгүүд ч энэ наадмыг илүү тухлаг сайхан болоход нэмэр болжээ.
-Энэ жилийн наадамд шаардлага шахалтгүйгээр 32 залуу бөхчүүд зодоглолоо. Чикаго хотын наадмын үзүүр түрүүний бөхчүүд болох улсын начин Эрхэмбаяр, аймгийн заан Бат-Эрдэнэ нарыг цувуулан хаяж түрүүлсэн сумын заан Одбаярыг таних хүмүүс цөөхөн байв. Учир нь тэрээр Монголоос ирээд төдийлэн удаагүй байгаа бөгөөд Вашингтоны наадамд анх удаа барилдан түрүүлж, сумын цол дээрээ "Aрлингтоны" цол хүртэв бололтой. Харин үзүүрлэсэн аймгийн заан Бат-Эрдэнэ, Вашингтоныхны "олимпийн найдлага" болох Д.Сүлдбаярыг нилээд дээр өргөж гаргаад хаяхад нь харамссан хүн олон. Харин Одбаярыг түрүүлэхэд Вашингтоныхны баярлаж хөөрсөн сэтгэлд "сумын наадмаа гадны бөхөд алдалгүй, дошин дээрээ авч үлдсэн"ий бахархал хамтдаа оршиж байсан байх. Монгол заншлаар түрүүлсэн бөхийн хөлснөөс адис авах хөдөлгөөн багагүй бужигнааны үндэс нь болж харагдав. Дараагийн өдрүүдэд Монголд болсон үндэсний баяр наадмын их шөвөгт болон үзүүр түрүүнд хэн ч тааварлаагүй шинэхэн залуус гарч ирэн , наадамчин олонд сэтгэлийн их цэнгэлийг эдлүүлсэн нь Монголын шинэ үеийн залуус хүч чадал, нөр их зүтгэлээрээ тодрон гарч ирж байгаагийн баталгаа байв. Одбаяр ч тэдний нэгэн байж, магадгүй энэ эхлэлийг нь мэдрүүлсэн байж болох юм. Энэ жилийн түрүү бөхийг Самми авто сервисийн эзэн Сандагаа 5 дахь жилдээ байллаа. Нууцыг задлахад энэ жилийн түрүү бөхийн бай нь 1000$ байсан гэсэн шүү. Үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхийн байг "Сакура" үйлчилгээний төв, Top Master Granite & Marble нар олгож AMEX Cargo өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг гардууллаа. Энэ нь бас л уламжлал болох юм гэсэн.Түрүүлдэггүй юм гэхэд аятай сайнаар, идэвхтэй нь аргагүй ноцолдоод байвал авч болох шагнал аж.
-Гадаадад байгаа монголчууд нас насны хурдан морины уралдаанаа хүүхдүүдээрээ орлуулдаг болсоор энэ нь жишиг болж буй. Хэдийгээр УИХ-ын болон ЗГ-ын гишүүд, улстөрчид бизнесменүүд шиг өөрийнхөө нэр дээр бусдаар морио уюулан, алдар хүндийг нь өөрсдөө хүртдэг муу зуршилгүй ч, хүүхдүүдээ жилээс жилд "хурдлуулан" гаршиж, улмаар туршлагажиж байгаа эцэг эхчүүд олон бий. Хүүхэд нь төдийлэн хурдлахгүй ч ядаж л "баян ходоод" болгож, боломжийн бай шагналаар хүүхдээ баярлуулахыг хүсэхгүй хэн байх ч билээ. Харин энэ жилийн хурдан хүлгүүдийн нэр усыг авч амжаагүйдээ хүлцэл өчье. Ямартай ч нас хүйсээр ялган уралдуулсан хүүхдүүдийн уралдаан, жил жилийн наадмын хамгийн үзүүштэй уралдаан болдог. Ер нь уралдсан хүүхдүүдийн авхаалж самбаа, уяж сойсон эцэг эхчүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн "Арлингтоны ........... уяач" цол олгох талаар Монголчуудын Холбоо бодож байгаа байхаа. Мөн зарим хотууд "Эрийн 3 наадам"-ыг иж бүрнээр нь орлуулахын тулд сурын харвааны оронд шагайн харвааг оруулах болсон гайхамшигтай туршлагаас манай залуус суралцан, санаа авах биз дээ.
-Наадмын нээлтийн ёслол болон хүндэтгэлийн ажиллагаа сайхан болсон. Бөөгийн бүжиг, цамын болон хүүхэлдэйн бүжиг, монгол үндэсний бүжиг, лимбэ, морин хуурын болон Америк хөөмийчийн хөөмийн эгшиг энэ өдрийн Вашингтоны тэнгэрт монгол аялгуугаар дуурсаж байв. Америкт байгуулагдсан "Хөх тэнгэр "хамтлаг, Монголын "Люмино" хамтлагийн мэндчилгээ болон дуучин Жавхлангийн Америк дахь "копи" Ганаа нарын дуулсан дуу ч олны сэтгэлийг хөвсөлзүүллээ. Дуучин Ж.Болормаагийн дуулсан "Монголын Төрийн дуулал" олон ч хүний сэтгэл зүрхэнд Монгол эх орны дуудлага болон эгшиглэв.
-Америкийн монголчууд жилээс жилд үндэсний баяр наадмаа ихэд хүндлэн монгол дээл хувцсаараа гоёх болсон нь зүлэг ногоон дээр алаглан найгах үзэмжит цэцэгсийн хүрээлэн мэт. Хэдийгээр америкт төрж өсч байгаа ч энэ л өдөр монгол хувцсаараа гоёж, монгол наадмын ногоон дэвсэг дээр өөрийн тааваар эрхлэн жаргах бяцxан хүүхдүүд хамгаас хөөрхөн бас өхөөрдөм байлаа. Монголын эртний ноёд, хатадын тэр ч бүү хэл бөхийн бүрэн өмсгөлөөр гангарсан хүүхдүүд энэ л өдөр монголоороо гоёж, монголоороо наадаж байх нь юутай сайхан. Бүтэн жил догдлон хүлээдэг энэ л өдөр гадаадад байгаа монголчууд минь , монголдоо байгаа юм шиг л тухлагхан нааддаг болжээ. Айрагтай хуушууртай, чанасан махтай, нийслэл саладтай, аагтай цай бас боорцогтой монгол наадам сайхан боллоо.
-Өөрсдийн зав чөлөөгүй нөр их ажил хөдөлмөрийнхөө хажуугаар, америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудаа сайхан наадуулж цэнгүүлэх гэж хичээл зүтгэл гаргаж, сайн муу нэрийг хослуулан дуулавч шантрах нь үгүй Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбооныхонд гүн талархал илэрхийлье. Тэд энэ жилийн наадамд зориулан "монгол наадам" энгэрийн тэмдэг хийлгэсэн байсан. Өвөрмөц шийдэлтэй энэ тэмдэгийн загварыг вэбдизайнер Г.Дариа урласан юм билээ. Бид бага гэлгүй бие биенээ дэмжин, чадах зүйлээрээ ч бие биедээ тусалж байхын муу гэж үгүй. Ядахнаа л наадам дуусгаад ойр орчмын хог хаягдлаа саванд хийгээд гарахад л тус дэм болох сон.
Төгсгөл ...Энэ л насанд үзэж өнгөрүүлсэн олон ч наадам дундаас сумын наадам л мартагдахын аргагүйгээр сэтгэлд хоногшин үлджээ. Зүлэг ногоон дээр Монголын төрийн далбаатай хамтад хормой нь дэрвэлзэн хийсэх асар майхнууд тэр л өдөр тэнгэрээс буусан үлгэрийн ертөнц мэт. Хаяаг нь шуусан монгол гэрийн хаалгаар оочирлон байж худалдан авсан хуушуурын амт, амттан амттаны дээд л байж. Хөхүүрээс хулаар аягалан залгилах айрагны амт, ундаа ундааны дээж байж. Агентын худалдаанаас аав ээжийн өгсөн мөнгөөр худалдаж авсан амттан, хүсэл хүслийн оргил нь байж. Хажуугаар тургилах морьдын чимээ, халамцуухан хэрнээ агсам морин дээр дүүхэлзэн аархах монгол эр, хараа булаан нүд хужирлах гоёлоо өмссөн бүсгүйчүүд энэ л өдрийн жавхаа. Өдөржин цуурайтах хэрнээ алжааж цуцахгүй цагаан хоолой, бөхийн өмсгөлтэй хүдэр чийрэг залуус, тэднийг даган хөөрөлхөх бяцxан хүүхдүүд наадмын өдрийн хийморь. Шандас сорих холд цуцаа нь үгүй хурдан хүлгүүд, барианы газарт бусдыг цочоон анирлах гийнгоо, баярласан сэтгэлийн гүнээс нудэнд хурах нулимс энэ л өдрийн уярал. Барилдаж байгаа бөхчүүд нь ч, уралдаж байгаа хүлгүүд, унасан хүүхдүүд ч, харваж байгаа харваачид, уухайлан дэмжих хүмүс ч цөмөөрөө манай сумынх болохоор бүгд л танина. Наадмын тэр өдрүүдэд тэдэн шиг хүндтэй, тэдэн шиг мундаг, тэдэн шиг сайхан хүмүүс хаа ч үгүй. Битүүхэндээ наадмын түрүүгээ гадны хэн нэгэнд алдчихгүй гэж хөөрхөн "жалгархана". Tүрүүгээ нутагтаа аваад үлдчихсэн тэр л хүн, тэр жилдээ нутаг усны хүндлэлийг дааж явах. Тэр жилийн наадмын сонин сайхан, жилдээ яригдах хууч ярианы сэдэв. Харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудын дор бүрнээ хийж байгаа монгол наадам яг л сумын наадам шиг. Аяа монгол сайхан наадам мину зээ. Жил жилийн хийморь лундааг тань тэгшилж байг. Дараа жилийн наадам хол байна даа хол байна.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах |
АНУ-ын нийслэл дэх Монголчуудын наадам /бэсрэг тэмдэглэл/ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

УБЦТС: Заасан байршлуудад хуваарийн дагуу сар дуустал цахилгаан хязгаарлана 17:42 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана.
|
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана. »»
|
|
ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно 17:28 Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 17:13 Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас
|
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас »»
|
|
УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ 16:51 Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр
|
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр »»
|
|
Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ 16:50 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын »»
|
|
"Шилдэг ахлагч" анхны хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа боллоо 15:58 Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл,
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, »»
|
|
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно 15:41 “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
|
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. »»
|
|
Дорнод аймгийн залуу боксчид олон улсын хүүхдийн наадамд 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо 15:26 Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок
|
Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок »»
|
|
Элсний нүүдлийг үр дүнтэй "зогсоожээ" 15:15 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун »»
|
|
Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ 15:09 Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж,
|
Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, »»
|
|
Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна 15:48 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК 14:16 Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл,
|
Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, »»
|
|
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ 13:22 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.
|
Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ. »»
|
|
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 13:19 Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч,
|
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, »»
|
|
Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани 11:15 Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт,
|
Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, »»
|
|
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа 10:27 “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.
|
“Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна. »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ 09:26 2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан
|
2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан »»
|
|
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 09:22 Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан.
|
Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. »»
|
|
Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай 09:20 Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг
|
Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон 08:57 Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.
|
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа. »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 16:53 Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.
|
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ 13:39 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын »»
|
|
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ 11:42 Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс
|
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ 11:40 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны
|
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны »»
|
|
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа 10:16 Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
|
Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. »»
|
|
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ 10:03 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн
|
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна 08:44 Увс аймаг:
|
|
|
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа 08:35 "BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн
|
"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн »»
|
|
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ 16:06 Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч
|
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч »»
|
|
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ 15:37 Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус
|
Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус »»
|
|
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана 14:47 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11:39 Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр
|
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр »»
|
|
Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд 11:24 Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан
|
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан »»
|
|
"Улаанбаатар биенналь 2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ 11:22 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025”
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” »»
|
|
Ходоод яагаад өвддөг тухайд 11:15 Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй
|
Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй »»
|
|
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү 11:14 Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт
|
Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт »»
|
|
Асашёорюү: Би идсэн тогоо руугаа нулимахгүй 10:07 Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ.
|
Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ. »»
|
|
А.Н.Евсиков: "ДЦС-3"-ын турбин агрегатыг хамгийн богино хугацаанд нийлүүлж, ашиглалтад оруулах боломжтой 09:59 ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
|
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж үзэв 18:53 Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын
|
Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын »»
|
|
"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна 18:46 ..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл
|
..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл »»
|
|
Энэ сарын 18-нд эхлэх элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ 16:23 2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ.
|
2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. »»
|
|
Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна 14:56 Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна
|
Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
ЦЕГ: ТҮЦ нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч бусдыг мэсээр гэмтээсэн хэргийг шалгаж байгаа 11:30 Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч мэсээр бусдын биед халдаж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан.
|
Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч мэсээр бусдын биед халдаж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. »»
|
|
|
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна 17:17 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ 10:01 Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа
|
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа »»
|
|
Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ 08:48 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч »»
|
|
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй 15:18 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани »»
|
|
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан 10:55 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв. »»
|
|
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав 12:44 Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын
|
Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын »»
|
|
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ 10:05 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. »»
|
|
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа 09:01 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. »»
|
|
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө 08:52 Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч
|
Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч »»
|
|
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ 17:23 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь »»
|
|
Нидерландын засгийн газар нуран уналаа 13:08 Нидерландын улс төрч Гирт Вилдерс эвслийн засгийн газар нь түүний цагаачлалын хатуу бодлогыг дэмжихгүй байна хэмээн,
|
Нидерландын улс төрч Гирт Вилдерс эвслийн засгийн газар нь түүний цагаачлалын хатуу бодлогыг дэмжихгүй байна хэмээн, »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|