 |
|
 |
|
Охиноо төрөхөд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн |
|
|
 |
|
 |
Охиноо төрөхөд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн
2011-07-18Төгөлдөр хуурч, дуучин, хөгжмийн зохиолч, “Sweetymotion” хамтлагийн продюссер Б.Чинбатыг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урилаа.  -Юуны өмнө охинтой болсонд тань баяр хүргэе. Ямар нэр хайрласан бэ? -Баярлалаа. Хөөрхөн охинтой боллоо. Мишээл гэдэг нэрийг ээж нь өгсөн. Америкт ч Мишээл, Монголдоо ч Мишээл нэрээрээ байна. Тэр хоёр минь Америкт байгаа. -Эх орондоо хэзээ ирэв. Ажлаар ирэв үү? -“Аравт” хэмээх уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор ажилласан юм. Тэгээд киноныхоо хөгжмийг хүлээлгэж өгөхөөр ирлээ. “Аравт” гэдэг кинонд Өвөрмонголын “Чингис хаан” кинонд тоглосон Баасан гэдэг жүжигчин тоглосон байна лээ. Бас Монголын алдартай олон жүжигчин тоглосон. Удахгүй нээлтээ хийх байх. Бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийсэн их сайн кино боллоо гэж бодож байгаа. Энэ нь Чингис хааны аравт цэргүүдийн тухай өгүүлдэг түүхэн кино юм. -Түүхэн киноны хөгжим бичих, дууны ая зохиох хоёрын хооронд чухам ямар ялгаатай юм бол? -“Аравт” киноны аяыг нэлээд бодож байж зохиосон. Удахгүй киноны цомог гарна. Би киногоор дагнасан хөгжмийн зохиолч байя гэж боддог. Энэ ч утгаараа Холливудад очоод Америкийн алдартай хөгжмийн зохиолч Хан Семир гэдэг хүнтэй дотно танилцсан. Ер нь Америкт хөгжмийн зохиолчийнхоо хувиар маш их зүйл сурч, мэдсэн гэж боддог. Тиймээс Монголын хөгжмийн урлаг тэр дундаа киноны хөгжмийн урлаг нэг алхмаар урагшлах шаардлагатай болов уу гэдэг үүднээс “Аравт” гэдэг киноны хөгжмийг зохиосон юм. Бага хэмжээгээр ч болов урагшлах эхлэлийг тавьсан байх гэж хувьдаа бодож байна. Киноны хөгжим зохионо гэдэг их амаргүй. Кино минут, секунд, долиор хэмжигддэг учир мэдрэмж маш чухал байдаг. Харин киноны хөгжим сайн болсон эсэх эцсийн дүгнэлтийг үзэгчид өгөх байх. -Та бие даасан тоглолтоо ирэх аравдугаар сард хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо талаар ярихгүй юу. Ер нь бие даасан тоглолтоо хийж байгаагүй байх аа? -Ариунаа, Сарантуяа гээд Монголын рок, попын бүх ододтой хамтарч ажилласан. Би Лхагваа ахын дуулсан “Толин хул” дууны хөгжмийг шинэчилж бичсэн. Энэ дуу хүмүүсийн сэтгэл зүрхэнд хэдийнэ хоногшчихжээ. Гэтэл ийм олон дууны ая зохиосон хэрнээ бие даасан тоглолтоо хийсэнгүй. Анх “Цагаан, хар, цагаан” нэртэй дан төгөлдөр хуурын цомог болон дуулсан дууныхаа цомгийг гаргасныхаа дараа Америк руу явчихсан юм. Тэгээд уран бүтээлч болсных өөрийнхөө тоглолтыг хийхгүй бол болохгүй байх гэж бодсон л доо. Өөрийгөө олж авсан, дүгнэсэн он жилүүдээ Америкийн рок попын ертөнцөд нэвтэрч чадсан анхны Монгол хүний хувьд тоглолтоороо илэрхийлье гэж шийдээд, зориод ажиллаж байна. -Тоглолтод тантай хамтарч ажилладаг уран бүтээлчид оролцох уу. Тоглолтынхоо бэлтгэл ажлыг эхэлсэн үү? -Оролцолгүй яахав. Монголын рок, попын чадварлаг, шилдэг уран бүтээлчид оролцоно. Дуучид, хөгжимчид, тайз, гэрэл гээд л бүх зүйл шилдэгийн шилдгээс бүрдэх болно. Тийм тоглолт зохион байгуулахаар зорьж ажиллана. Америк явж ирчихээд тоглолтынхоо бэлтгэл ажилд орно. -Америкийн шоу нэвтрүүлгээс төрсөн “од” нь жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээний “од” болж чаддаг. Манайд ч мөн ийм шоу нэвтрүүлэг хийж байгаа. Эдгээр тэмцээнээс таныхаар жинхэнэ “од” төрж чадаж байна уу? -Монголчууд дууч заяатай, авьяастай ард түмэн шүү дээ. Харин цаанаасаа дуучин байхаар төрсөн хүнийг одоохондоо олж хараагүй л байна. Гэхдээ ийм тэмцээн, наадам зайлшгүй байх ёстой юу гэвэл ёстой. Ялангуяа “Universe best songs” уралдааныг явуулахад UBS телевиз сайн ажилласан. Ийм хэмжээний уралдааныг бид дэмжихгүй бол болохгүй. Иймээс уг тэмцээний хөгжим болон “Зүрхэнд гэрэлтэх од” киноны хөгжмийг би бичсэн. -”Амжилтад хүрэхийн тулд 99 хувийг нь хөдөлмөрлөх хэрэгтэй” гэдэг. Хөдөлмөрлөхийн тулд сайн багштай байх ёстой. Харин та гарын шавьтай болсон уу? -Одоогоор шавьтай болоогүй л байна. -Шавьтай болъё гэж боддоггүй гэж үү? -Ер нь шавьтай болох ёстой гэж боддог. Манай аав гавьяат жүжигчин, хуучирчин С.Батмөнх гэдэг хүн байсан. Монгол ардын дууг тоглох ур чадварыг дээд зэргээр илэрхийлдэг, Монгол төрийн их найрал хөгжмийн гоцлол хөгжимчин, гайхамшигтай хуучирчин хүн байлаа. Монгол Улсыг төлөөлж дэлхийн бүх орноор явж тоглосон. Энэ бүгдийг эргээд харсан чинь миний аавын ур чадвар, тоглолтыг авч үлдсэн хүн байдаггүй юм билээ. Тиймээс л шавь бэлтгэх хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Ялангуяа ардын урлагийг эзэмших талаар залуу үе нь суралцаж үлдэх ёстой. Тэгэхгүй бол Монголын урлаг харамсалтай байдалд хүрнэ. Хэрэв надад чадах, мэдэх зүйл байвал үүнийгээ чөлөөтэй илэрхийлж, зааж сургах бодол бий. -Цаашдаа хөгжмийн сургууль байгуулъя гэж боддог уу. Таниар төгөлдөр хуур заалгах гэсэн олон залуус үүнийг хүсэж байгаа байх? -Их бэлэгшээлтэй асуулт байна. Энэ талаар бодож яваа. Саяхан гадаа алхаж явтал нэг хүн ирээд “Таны хөгжмийг сонсдог. Хөгжмийн сургууль байгуулбал хүүхдээ оруулна шүү. Заавал хөгжмийн сургууль байгуулаарай” гэж захисан. Танихгүй хүн зөрж өнгөрөхдөө ингэж хэлж байгаа болохоор бодож үзэх хэрэгтэй байх. Сургууль байгуулах талаар судалгаа хийх шаардлагатай учир энэ талаар судална. -Та хэдэн хөгжим тоглодог вэ. Хөгжмийн зохиолчид маш авъяастай хүмүүс байдаг шүү дээ? -Альт, хийл, габой, турба зэрэг бүх инструментийг тоглох чадвартай байж киноны хөгжмийн зохиолч гэж хэлэгддэг. Миний хувьд энэ бүгдийг тоглож чадна. Харин Холливуудад томоохон кино хийхэд хөрөнгө мөнгө ихээхэн дутагддаг. Тиймээс Холливуудад софтвэр гаргачихсан. “Аравт” кинонд гэхэд Холливуудын бүх хөгжмийн зохиолчид ашиглаж байгаа софтвэрийг ашиглаж тоглосон. Үүнийг миний арван хуруу л тоглосон. Харин үзэгчдийн чихэнд хүрэхдээ 150 хүний оркестор тоглогдож байгаагаар сонсогддог юм. -Төгөлдөр хуур хөгжим өөрөө хэчнээн хөгжмийн зэмсгийг нэгтгэдэг билээ? -Төгөлдөр хуур бол хаан хөгжим. 88 даралт дотор нь бүхэл бүтэн симфони эгшиглэдэг. Төгөлдөр хуурын 88 даралт бүгдээрээ миний хөгжимд ордог. Ялангуяа кинон дээр янз бүрийн байдлаар орно. Хаан хөгжим тоглохдоо хүн дөрвөн мөчөө салгаж удирддаг. Бас тоглож байгаа хөгжмөө үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдгээ бодох хэрэгтэй болно. Энэ мэт олон зүйлийг зэрэг сэтгэн бодох шаардлагатай. Уг хөгжмийг ном ёсоор нь сурч, тоглож чадвал хүнд амьдрал бэлэглэдэг, байгаль дэлхий, ижий, аавыгаа энэрч, хайрлаж сургадаг. Нэг үгээр хэлбэл хүнийг хүмүүжүүлдэг. Хүн төрөлхтний нандин сайхан бүхнийг төгөлдөр хуур гаргаж өгдгөөрөө хаан хөгжим гэж нэрлэгддэг болов уу. Би багш нартаа их баярлаж явдаг. Ийм сайхан хөгжим рүү хөтөлж орсон хүн бол Монгол Улсын ардын жүжигчин, профессор Цолмон багш минь юм. Монголд төдийгүй Азид нэртэй хүн. Мөн би багаасаа ардын хөгжим дунд өссөн болохоор Бадам ах, Норовбанзад гуайн тоглолт, дуулалт бүгд сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг. -Та дэлхийн хэмжээнд Монголынхоо нэрийг цуурайтуулж байна. Монголоо сурталчилж, таниулж байна гэж болно. Харин таниар киноны хөгжим бичүүлье гэдэг санал Холливуудын найруулагчдаас ирж байв уу? -Ирж байсан. Энэ талаар нэг их ярьж байгаагүй юм байна. Холливуудын найруулагч Бэн баяор гэдэг хүний бүтээсэн баримтат киноны хөгжмийг зохиосон. Энэ кино олон наадмаас шагнал авсан юм. Уг киноны хөгжмийг бичсэн нь Монгол хүнд тохиох аз надад тохиосон гэж боддог. Бас баярладаг. -Та дэлхийн хэмжээний од Арета Франклинтай хамтарч ажилладаг. Америкийн ямар мужуудаар очиж аялан тоглолт хийж байв? -Том, том шоу болдог бүх мужуудаар нь очиж тоглосон. Саяхан өөрийнхөө цомгийг гаргасан. Цомгийнх нь гурван дууг нь би продюсерлэж, хөгжмийг нь хийсэн юм. Үүнийг Монголын рок попын хөгжмийн түүхэн хуудаснаа үлдэх болов уу гэж бодож байна. Арета Франклинтай сүүлийн гурван жил аялан тоглож байна. Тоглолт бүхэн шинэ байдаг. Америкийн кино одууд, хөгжмийн зохиолчид Арета Франклиний тоглолтын дараа хүндэтгэл үзүүлж, уулздаг юм. Энэ үеэр одуудтай халуун яриа өрнүүлэх завшаан олддог. Америкт очоод Нью-Йорк, Пэнсилван, НьюЖерсид тоглолттой. -Арета Франклин Монголд ирэх болов уу. Та юу гэж бодож байна вэ? Тэр хүн ирэхгүй. Би үүнийг яг хэлж чадна. Учир нь Арета Франклин онгоцоор нисэхээс их айдаг. Залуу байхдаа онгоцоор нисэж байгаад айчихсан юм шиг байна лээ. Нэг удаа гадагшаа тоглолт хийхээр бэлтгэлээ хийж байх үед нь аймшигт “Есдүгээр сарын 11”-ий халдага болсон. Үүнээс хойш гадаадын орнууд руу явахаа больсон хүн. Харин Америк болон Канадын бүх хотуудаар аялан тоглодог. -Рок попын залуу уран бүтээлчид дэлхийн хэмжээний болж гарахад юунд анхаарч бас хэрхэн хөдөлмөрлөх ёстой юм бэ? -Монголын рок, попын ертөнцөөс Холливууд руу нэвтэрч орно гэдэг маш хэцүү. “Монгол хүнд аз байдаг юм” гэж продюсер Халиун хэлж байсан удаатай. Түүний хэлснээр нээрээ аз байдаг юм билээ. Миний хувьд зүгээр байж байгаад Холливууд руу орчихсон юм биш. Би Америкт очоод клубын хөгжимчнөөс гараагаа эхэлсэн. “Эмоушн” хамтлагтай гэрээтэй ажиллаж байсан компанитай хамтарч ажиллахын хажуугаар клубт давхар ажилласан. Энэ хугацаанд англи хэл сурсан. Ингэж хөдөлмөрлөсний эцэст хүмүүстэй танилцаж, дараа дараагийн алхамууд тодорсон. -Уран бүтээлчид үр хүүхдээ өөртэйгээ ижилхэн мэргэжилтэй болгохыг хүсдэг. Харин та хүүхдээ хөгжимчин болгоно гэж боддог уу? -Тийм бодол бий шүү. Удам дамжсан уран бүтээлч гарч ирж мэдэх юм. -Охиноо Америкт боловсрол эзэмшүүлж, тэндээ өсгөх үү? -Бүх эцэг эхийн адил хаана сайн боловсрол байна түүнийг л эзэмшүүлнэ гэж бодож байна. Монголдоо хайртай. Тиймээс нутаг руугаа байнга ирж байх болно. -Монгол хэлээ эзэмшүүлнэ биз дээ? -Сарнай бид хоёр монгол хэлээ заавал эзэмшүүлнэ гэж ярьсан. Мэдээж эх хэлээ сургах ёстой. -Олон жилийн дараа аав болсон тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Маш гайхамшигтай байсан. Их сэтгэлийн хөдөлгөөнтэй учир ний нуугүй хэлэхэд уйлсан. Эх хүн, эмэгтэй хүнийг хайрласан. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн шүү. -Барууны орнууд хүүхдээ төрсний дараа адислуулдаг. Барууны жишгээр та хоёр адислуулсан уу? -Монгол хүүхэд учир адислуулаагүй. -Ардын хөгжим рок попын хөгжмийн хооронд асар их ялгаа байгаа байх. Энэ бүх хөгжмийг зохиож байгаа хүний хувьд ялгааг нь хэрхэн олж харж, олон нийтэд гаргадаг вэ? -Үнэхээр их ялгаатай. Би мэдээ орсон цагаасаа л хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулга дээр ардын хөгжим сонсож өссөн. Харин сургуульд ороод долоон настайгаасаа сонгодог хөгжим сурсан. Монгол хүн болоод ч тэр үү миний яс маханд ардын хөгжим шингэсэн байдаг. -Монголчуудын хөгжмийн боловсрол ямар түвшинд байна вэ. Америкчуудтай харьцуулбал шүү дээ? -Хөгжмийн боловсрол сайн шүү. Ялангуяа социалист нийгмийн үед Орост төгссөн гайхамшигтай багш нарын нуруун дээр филармони, чуулгын үйл ажиллагаа өрнөж байна. Энэ багш нар сайн хөгжимчид төрүүлж чаддаг. Гэхдээ төрөөс анхаарч багш нараа гадаадын улс орон руу мэргэжил дээшлүүлж, суралцуулах хэрэгтэй гэж боддог. -Хүн бүрт өөрийн гэсэн шүтэн биширдэг хүн бий. Таны хувьд хайрлаж, хүндэлж явдаг төгөлдөр хуурчид гэвэл хэнийг нэрлэх вэ? -Олон хүн бий. Би хүний нэр тогтоохдоо их тааруу. Миний бодлоор хөгжмийн зохиолч хүн бүр дэлхийн бүх орны үндэсний хөгжмийг сонсож байх хэрэгтэй. Би Тажикстан, Энэтхэг, лалын улсуудын хөгжмийг сонсож, сонирхдог. Мөн шашны хөгжим, хөгжмийн зэмсгүүдийг судалж байгаа. Харьд амьдраад олон жил болсон болохоор өөрийн эрхгүй эх орноо санаж эхэлдэг. Энэ утгаараа шашны хөгжмийг сонсохоор сэтгэл нэг л гоё тайван болчихдог. Мэдээж ээж, аав, гэр бүлийнхээ төлөө залбирдаг. Гэхдээ өөр, өөр арьс, ёс заншил, хэлтэй боловч дэлхий гэдэг нэг гэрт амьдарч байгаа учир дайн дажин битгий болоосой амар амгалан байгаасай гэж би дандаа залбирдаг. -Хэдий нэг гэрт амьдарч байгаа ч Америкт арьс өнгөний үзэл байдаг гэж сонссон. Тийм үү? -Америкт төдийгүй дэлхийд ийм үзэл байхгүй. Арьс өнгөөр ялгаварладаг байх үеийн Америкт Арета Франклиний хийсэн гавьяа их. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр энэ дуучныг л ганцхан дуулуулсан юм. Мөн ёслолын үеэр Арета Франклиний дуулсан дууны хөгжмийг монгол хүний хувь заяагаар би хийсэн. Энэ хөгжмийг дэлхий даяараа сонссон. Миний нэр биш юм гэхэд Монгол Улсын минь нэр гарч байгаа гэж бодохоор их баярладаг шүү. Америкт оюуны өмчийг хэрхэн хамгаалдаг вэ. Манайд оюуны өмчийг төдийлөн сайн хамгаалж чаддаггүй нь ажиглагддаг? -Шинийг сэтгэх чадвартай байж бусдын хөгжмийг хулгайлна гэдэг утгагүй. Энэ бол байж боломгүй асуудал. Би АНУ-ын хөгжмийн зохиолчдын нийгэмлэгийн гишүүн. Мөн АНУ-ын хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн. Жишээ нь “Аравт” киноны хөгжмийг аль нэг улсын радио, телевиз ашигласан тохиолдолд АНУ-ын хөгжмийн зохиолчдын нийгэмлэг хүчтэй арга хэмжээ авдаг. Монголчууд үүнтэй адил оюуны өмчөө маш сайн хамгаалах хэрэгтэй. Уран бүтээлийнхээ төлөө хөгжмийн зохиолчид өөрсдөө ажиллах ёстой.
Ярилцсанд баярлалаа.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин |
| Охиноо төрөхөд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|