 |
|
 |
|
Ц.Шинэбаяр: Нам байгуулах эрх хэн бүхэнд бий. Гайхах хэрэггүй |
|
|
 |
|
 |
Ц.Шинэбаяр: Нам байгуулах эрх хэн бүхэнд бий. Гайхах хэрэггүй
2011-08-02УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяртай ярилцлаа.  -УИХ-ын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та болоод МАХН-аас ямар ажлыг амжуулж байна даа?
-УИХ-ын чуулган завсарласнаас хойш Дорнод аймаг руу яваад ирлээ. Аймгийн байдал ямар байгааг харж, сонирхсон гэх үү дээ. Харин МАХН-ын хувьд гэвэл намынхаа их хурлыг хийснээс хойш бага хурлыг мөн хуралдуулсан. Миний хувьд намын дэд даргаас түдгэлзсэн учраас намын дотоод ажилд тэр болгон оролцохгүй байна.
-Та ямар учраас намынхаа дэд даргын албан тушаалыг өгөх болов?
-Сүүлийн 20 жил хүмүүс улс төр хийхдээ бүгдээрээ албан тушаалын төлөө, зарим нь амин хувийн эрх ашгийн төлөө, нам бүлэглэлийн төлөө байдаг болсон. Тиймээс үүнийг эсэргүүцэж би ийм жишиг тогтоох нь зүйтэй гэдэг байр сууринаас хандаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Монголд ард түмний улс төр гэж алга байна. Хүн яагаад албан тушаал, сонгуульт ажлаас сайн дураараа татгалзаж болдоггүй юм бэ. Яагаад үүний төлөө мөнгө төлөөд, аминаасаа илүү үнэ цэнэтэй юм шиг зүтгээд байдаг юм. Эдгээр хүмүүсийн эсрэг яагаад байж болохгүй гэж. Ер нь бол дэд даргын албан тушаалыг өгөх болсон маань үүнтэй холбоотой. Ийм жишиг тогтооё гэж бодсон юм. Тэгэхгүй бол одоо манай залуучууд мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн оронд энэ намд ямар ч үнээр хамаагүй ороод, намын тодорхой бүлэглэлд харьяалагдаж ямар ч үнээр хамаагүй албан тушаалд очихын төлөө амь хайргүй зүтгэж байна. Энэ байдал ганцхан МАН-д гэлтгүй АН-д хүртэл бий болж байна. Албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй тийм залуучууд цөөнгүй гарчээ. Үүнд яагаад би хариулт өгч чадахгүй байна. Хэвлэл мэдээллээр хариулахгүй шууд биеэрээ үлгэрлэж харуулъя гэсэн байр сууринаас хандсан маань энэ.
-Таныг ингэж биеэрээ үлгэрлэж үзүүлсэн ч гэсэн энэ байдал арилна гэж бодож байна уу?
-Арилгахын төлөө ажиллах ёстой. Арилахгүй гээд зүгээр сууж болохгүй. Монгол даяар ийм гаж үзэгдэл байсаар байхад хэн нэгэн хүн эхлэх хэрэгтэй. Зүгээр л хараад сууж байх ёстой биш биз дээ.
-Танай намын гурван нарийн бичгийн дарга чинь ажлаа өгөхөө мэдэгдсэн. Үүнд тайлбар хийхгүй юу?
-Энэ бас л эрүүл үзэгдэл юм. Ерөөсөө өнгөрсөн 20 жилд албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй явдаг байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Гэтэл анх удаа нарийн бичгийн албан тушаалаас өөрөө татгалзаж байгаа шинэ үзэгдэл бол МАХН-аас эхэлж байна. Хэрвээ энэ МАН-ынхан нарийн бичгийн албан тушаалаа.өг гэх юм бол оронд нь амиа хорлох нь дээр гэнэ. АН-д ч гэсэн сонгуульт ажлаасаа татгалзчих тийм аавын хүү байхгүй дээ. Тийм зориг зүрх тэд нарт байхгүй. Амь, албан тушаал бодсон хүмүүсийн нэгдэл болчхоод байна. Харин би ийм шийдвэр гаргаж байгаа залуусаар бахархаж байгаа. Энэ хоёр хөгширсөн, ялзарсан, хоцрогдсон намд том жишээ болж байгаа. Магадгүй энэ хоёр намд орох юмсан гэж мөрөөдөж байгаа олон залууст шинэ үлгэр дуурайл болж байгаа байх.
-Танай намынхны албан тушаалаа өгөх болсныг гадуур өөрөөр ярьж байгаа шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн намынхаа нэрийг авуутаа л 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ярьж доод албан тушаалын хүмүүсээ хайхрахаа больсон гэж?
-Ардчилсан нийгэмд оршин байгаа хэн нэгэн өөр бусдаар хайхруулж амьдарна гэж байхгүй. Өөрөө өөрийгөө авч явах итгэл үнэмшил дээр амьдарч байгаа шүү дээ өнөөдөр. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд албан тушаалын төлөө амьд яваа юм шиг ийм яриатай ялзарсан 20 жил ард үлдэх ёстой гэж би үзэж байна. Ийм яриаг "дахиж гаргамааргүй байгаа юм. Бид энэ ялзарсан 20 жилд цэг тавих цаг болчихлоо. Яг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ийм яриа би сонсоогүй.
-Тэгэхээр танай намд үүсээд буй үл ойлголцол, албан тушаалын халаа сэлгээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ямар ч холбоогүй гэсэн үг үү?
-Хамаагүй. Би лав ийм юм дуулаагүй, мэдээгүй юм байна.
-Эдгээрээс хамгийн гол нь Өрнөхбаяр нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын, баруун гарын хүн гэдэг. Тийм байтал яагаад ингэж даргаасаа нүүрээ буруулах болов гэдэг асуудал гарч ирээд байгаа?
-Би Н.Энхбаярын баруун гар нь тэр, тэрний ойрын хүн нь тэр, энэ гэж хэлж мэдэхгүй л дээ. Тийм учраас Өрнөхбаярыг баруун гар гээд зарлачихсаныг би албан ёсоор мэдээгүй байна. Тийм бичиг цаас ч олж үзээгүй.
-Түүнээс гадна Ю.Атар даргын хувьд бас нэг яриа байгаа. Танай дотоодод болсон мэдээллийг МАН-ынханд аваачиж өгч байсан гэж?
-Ер нь бол энэ 20 жилийн хугацаанд МАН дотор ч АН-ын батлахтай хүн явж байгаа, АН-д ч гэсэн МАН-ын батлахтай хүн байдаг. Энэ хоёр ялзарсан намын тогтолцоо МАХН-д орж ирэх хэрэггүй л дээ. Аль ч нам руу орох учиргүй. Энэ зүйлийг л таслан зогсоох хэрэгтэй гэж ард түмэн хүсээд байгаа. Гэхдээ би Ю.Атарын тийм үйлдэл хийснийг мэдэхгүй байна. Ер нь бол энэ МАХН-ыг байгуулах явцад энэ хоёр нам байнга л хүнээ явуулж байсан. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Бид нар үзэл бодол, итгэл үнэмшлээрээ өөрийнхөөрөө баймаар байна. Яагаад заавал энэ хоёр намын гай бусад намд очиж наалдаж байх ёстой юм.
-Сонсоод байхад Ю.Атар дарга тиймэрхүү хандлагатай байсан юм биш үү?
-Би мэдэхгүй. Тийм юм байгаагүй. Ер нь энэ хоёр намаас нэг ийм балиар юм гардаг. Үүнийгээ одоо болимоор байна. Монгол Улс өөрчлөгдөх хэрэгтэй байна ш дээ. Үнэнийг хэлэхэд ард түмэн ч залхаж байна. Одоо энэ Ю.Атартай холбож ярьж байгаа юм бас л нэг зохиомол шоу. Шинэ хүнд муу юм аваачиж наах гэсэн арга Энэ аргыг нь бүх хүн мэдчихсэн байгаа. Одоо энэ муу зүйлд баригдсан аргаа хэрэглэхээ болих хэрэгтэй, эрх баригч намынхан. Толгой нь ажилладаг юм бол арай өөр арга бодож олох хэрэгтэй.
-Та шинэ нам байгуулж МАХН-аас гарах гэж байгаа юм уу?
-Бас л тийм янз янзын явган яриа байна. Ер нь нам байгуулах эрх хэн бүхэнд байгаа. Надад ч байна, чамд ч байна. Тийм учраас Монголын ард түмэн үнэхээр хүсэж байгаа бол хэн ч нам байгуулж болно. Ард түмний төлөө улс төр хийж байгаа хэнд ч нам байгуулах эрх байгаа. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Үүнд гайхаж, эсвэл илт сонин үзэгдэл мэтээр хүлээж авах хэрэггүй. Энэ чинь Үндсэн хуулийн дагуу л асуудал.
-МАХН-ын хурал дээр нэг ийм яриа гарсан юм уу. Шинэ намд хөрөнгө санхүү хэцүү байдаг. Тиймээс намын дарга, дэд дарга, генсек нь энэ удаа нэр дэвшье гэж. Гэтэл залуучууд чинь уурласан гэх юм?
-Сонсоогүй юм байна. Намайг байхад тийм асуудал огт гараагүй. Тэгээд ч хүмүүст хандаж хэлэхэд сонгууль ярьдаг байдлаасаа гарах хэрэгтэй. Монгол хүн сонгуулийн төлөө амьдарч байгаа юм шиг л байх юм. Би эх орныхоо төлөө л амьдрах хэрэгтэй биз дээ. Ард түмнийхээ сайн сайхны төлөө ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй байна. бүтэлгүй хэсэг нөхдийн сонгуулийн компанит ажлын хийрхлийг халах учиртай. Хуулийн хугацаа нь болоогүй байхад улс даяар сонгуулийн сурталчилгааг эхлүүлчихсэн байна. Хөвсгөл аймагт болж байгаа наадмыг бүтэн өдөржингөө ТВ-ээр гаргалаа. Сэлэнгэ аймгийн наадмыг харлаа.
Баахан улсууд оччихсон байж байна. Уг нь ойг угтаж бүтээн байгуулалт явуулаад тэр бүтээн байгуулалтаа тэмдэглэх ёстой шүү дээ. Түүнээс биш юу ч хийгээгүй байж наадмыг хавтгайруулж болохгүй. Үүнийг нь бас улстөрчид ашиглан шоу хийдэг энэ байдлаас салъя. Зарим нь тойргийнхоо ойн баярт 500 сая төгрөг хандивласан тухай мэдээлэл байна. Тэд одоо хаанаас тийм их мөнгө олсон юм. Яах гэж тэгж их мөнгө хандивлаж байгаа юм бол. Тэр 500 сая төгрөг нь илүүдээд байгаа юм бол тухайн аймагт нь хэрэгтэй барилга барьчхаж болоогүй юм уу. Ойд нь аваачаад баахан мөнгө өгчихдөг. Ойн тайлан гэж олигтой юм гардаггүй ш дээ. Хэн ч түүнд хяналт, шалгалт хийдэггүй.
-МАН-ын зүгээс Дээд шүүхийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Танай намын нэрийг бүртгэсэн нь буруу гэж...
-Намын нэрийг бүртгүүлэх гэсэн өдрөөс хойш хуулийн дагуу МАХН-ыг бүртгэх боломжтой байсан. Болохгүй гэж МАН-ын хэдэн нөхөд яриад байгаа юм. Бусдаар бол энэ олон шүүгч өмгөөлөгч хуульчид бусад намын төлөөлөгч зөвшөөрч байсан асуудал шүү дээ. Харин одоо бүртгүүлсэн хойно асуудалд, гайхсан байдлаар хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл Монголын улс торд олон жил болчихсон зурагдсан пянз шиг нөхдүүд хэрэггүй болчхоод байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хоцрогдлыг бусдад тохох гэж оролдоод байгаа нь үнэхээр явцгүй байна. Тэд хариултаа авчихсан. Үнэндээ тэр зурагдсан пянз шиг нөхдүүд хууль эрх зүйн галаар мэдлэг муу бололтой. Манай залуу үеийн шинэ хуульчид гараад ирчихсэн гэдгийг мартах учиргүй. Тэднээс илүү толгойтой хуульчид гарч ирсэн учраас энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдсэн юм.
- "Эх орон шударга ёс. Тусгаар тогтнол" гэсэн хөдөлгөөн гарсан. Энэ дундаас та бүхэнтэй хүч хавсарч байсан зарим "хүмүүс хөдөлгөөнийг орхиж яваад байх шиг байна. Ямар асуудлаас болж салж сарнив?
-Мэдэхгүй. Би яг ямар хүмүүс орхиж гарсныг мэдэхгүй байна.
-Тухайлбал, Д.Нинж нарын хэсэг хүмүүс гарсан биз дээ?
-Бүр гараад явчихсан юм ч байхгүй. Албан ёсоор би гарлаа гэж хэлээгүй байгаа. Миний хэлээд байгаа энэ улс төрийн нам иргэний хөдөлгөөн бол ихэнх нь зохиомол цаанаа эзэнтэй, даалгавар авч ажилладаг юм. Энэ өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Монголын улс төр яасныг би дүгнээд хэлчихсэн. УИХ-д улс төр алга, намд, иргэний хөдөлгөөнүүд дотор улс төр алга. Ард түмэн үүнийг хүлээж авахаа больсон. Тийм учраас энэ талаар бид нэлээд анхаарах ёстой гэж бодож байна.
-МАХН нэрээ бүртгүүлснээс хойш "Эх орон-шударга ёс" хөдөлгөөний үйл ажиллагаа сулраад байх шиг?
-Үгүй. Энэ хөдөлгөөн өөрөө МАХН-тай холбоотой үүссэн учраас тийм асуудал гарахгүй. Сөрөг хүчний орон зайн дээр нэгдэж нягтаръя гэсэн хүсэл эрмэлзэл байгаа. МАН, АН хоёр улс төрд сөрөг хүчингүй парламент бүрдүүлчхээд байна. Монголд болж байгаа бүх муу муухай юм энэ хоёр намаас гарч байдаг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаад авчхаж. Хууль хяналтын байгууллагыг бүрэн хяналтдаа байлгадаг болжээ. Ганц нэгээрээ байгаа нам хөдөлгөөнүүдэд асар их дарамт учруулж байна.Тийм учраас хүчээ нэгтгэж, нэгдсэн хөдөлгөөн болж байж эд нарын эсрэг сөрөг хүчний орон зайд ажиллаж ард түмнийхээ дуу хоолой нь болохгүй бол хэцүүдэх нь. Ард түмэн юу ч мэдэхгүй байна. Мэдээлэлгүй байдаг. Тиймээс муу бүхнийг нь гаргаж ирэх хэрэгтэй болоод байгаа юм.
-Тэгэхлээр энэ хөдөлгөөнийхөн цаашдаа үйл ажиллагаагаа явуулж сонгуульд хамтран орно гэж ойлгож болох уу?
-Сонгууль болтол зай ч байна, лай ч байна. Сонгуулиас наана зөндөө юм бий. Тэр болтол энэ эрх баригчидтэсэж үлдэж чадах юм уу. Энэ их хулгай, луйвраа сонгууль хүртэл ард түмнээс нуугаад байж чадах уу гэдэгт би эргэлзэж байна. Утгагүй болчхоод байна. Нурж унах гээд ан цав үүсчхээд байгааг харахгүй байна уу. Хэнийг дарж унах вэ гэдгээс хүмүүс болгоомжилж байгаа.
-Ан цав яг хаана, хэн дээр нь үүсээд байгаа юм бэ?
-Энэ хоёр намд хоёуланд нь ан цав үүссэн. Оюу толгойн гэрээ, Таван толгойн гэрээ гээд Монголын стратегийн томоохон ордыг байгуулж чадахаа больчихлоо. Энэ хоёр уурхайн гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж "түүхий байна" гэж хэлээд байгаа. Улстөрчид өнөөдөр юу ярьж байна гэхээр гурван улсын эрх ашгийг шийдсэн дахиад хоёр улсын эрх ашигтай холбоотой асуудал байгаа гэх юм. Энэ баялгаа тэдний эрх ашигт нийцүүлэхээсээ илүү өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж харилцан ашигтай гэрээ хийх хэрэгтэй байна, Гэтэл бусад орнуудад найр тавьдаг балай зуршлын энэ Засгийн газар байхад больж чадахгүй нь бололтой Мөн энэ Засгийн газарт төрийн бодлого гэж юу ч алга. Ойрын бодлогогүй. Гадаад бодлого бас байхгүй. Нэг хүн ажлаар ирэхэд манай гурав дахь хөрш гэж хөл алдан гүйнэ.
Өөрсдөө гадаадад очихоороо манай гурав дахь хөрш гээд хэл амаа билүүдээд байдаг. Нэг дэх хөрш нь хэн юм. Хоёр дахь нь аль нь юм. Хичнээн гурав дахь хөрштэй юм бид нар. Энэ олон гурав дахь хөршийн аль нь бидэнд юм өгөх бол. Ийм хачин утгагүй юм ярьдгаа болих хэрэгтэй. Монголд айлчилсан хүн болгоныг гурав дахь хөрш гэж явцуурах хэрэггүй. Тийм учраас энэ хоёр нам нурж унана. Суурь нь байхгүй болчихлоо. Юун сонгууль, тэр болтол тэсэхгүй. Түүнээс гадна нэг зүйлийг нэмж хэлэхэд, улс төрд хамаагүй үг хэрэглэдгээ болих хэрэгтэй. Америкчууд гурав дахь хөрш гэж ярьж байна уу. Өөр орнууд гурав дахь хөрш гэж ярьж байна уу. Ард түмнээ хуурдаг шигээ гадаад орныг хуурна гэж бодож байгаа бол үүн шиг том эндүүрэл байхгүй. Үүнээс болж Монгол Улсын гадаад бодлогод сөрөг нөлөө гарч байна. Энэ гайг дараа нь яаж засах юм. Ард түмэн эд нарын гайг яаж үүсэх юм. Эрх баригч намууд нурж унахаа мэдсээр байж болгоомжтой байх хэрэгтэй.
-МАН-ынхан намын дарга С.Батболддоо сануулга өгөөд байгаа гэсэн. Та сонссон уу?
-Сонсоогүй. Ерөнхийдөө бол Монголын ард түмэн нэг намын дарга буухтай холбоотой зүйлийг сонирхохгүй. Ард түмэн зөвхөн улс төрд байгаа хар мөртэй хүмүүсийг хурдан зайлаасай гэж хүсэж байгаа. Өөрсдөө эргэж мөрөө харах хэрэгтэй байна.
-Хар мөртэй хүмүүсийг нэрлэвэл?
-Шийдвэр гаргаж байгаа хоёр намын голлох хүмүүс бүгд хар мөртнүүдийн тоонд орно.
-УИХ-ын зарим гишүүд таныг муу улстөрч гэсэн байна лээ?
-Нэг л зүйлийг ойлгох ёстой. 20 жилийн дотор хүмүүс хөрөнгө мөнгөтэй болж байгаа. Маш цөөхөн хүмүүс ухаан зарж гар хуруугаа цэврүүтүүлэн эд нар шиг мөнгө олсон. Энэ хүмүүсийг хөрөнгө мөнгөтэй байна гэж зарим хүмүүс шүүмжилж байна л даа. Яагаад тэр хүмүүс компани байгуулаагүй шударгаар хөдөлмөрлөөгүй хүмүүсийг шүүмжлэхгүй, татвараа төлж шударга байсан хүмүүсийг шүүмжлээд байгаа юм. Би бол шударгаар татвараа төлсөн нүүр бардам хүн. Гэтэл 20 жилийн хугацаанд компани байгуулаагүй татвар төлж үзээгүй хүмүүс асар өндөр хэрэглээтэй байна. Би бол тодорхой бизнес эрхэлдэг. Тодорхой хэрэглээтэй. Гэхдээ тийм өндөр хэрэглээ хэрэглэж чадахгүй байна. Яагаад гэвэл өөрийнхөө хөлс хүчээр олсон мөнгийг хүн хамаагүй хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр хууль бусаар хөрөнгөтэй болсон хүмүүс тансаг хэрэглээтэй байдаг. Тийм хүмүүс л намайг шүүмжлээд байгаа юм л даа.
-Ийм яриа гарсныг та эмзэгээр хүлээж аваагүй гэсэн үг үү?
-Яах ёстой юм бэ. Шударгаар хөдөлмөрлөөд олсон юм чинь. Худал хуурмагаар олсон хөрөнгөө бусдын нэр дээр байлгадаг хүмүүс энэ яриаг гаргаж байгаа. Энэ бол ардчилсан нийгмийн ёс биш. Ардчилсан нийгэмд хүн шударга байх ёстой. Айж ичихгүй амьдрах ёстой. Итгэлтэй амьдардаг байх хэрэгтэй. Зарим хүмүүс айгаад зүсээ хувиргаад л, эсвэл өрөөндөө суугаад орсон гарсныг нэг бүрчлэн сонсоод л байж байна. Тайван бай л даа гэж хэлье.
-Сонгуулийн хуульд чих тавьж л байгаа биз дээ?
-Өнгөрснөө эргэж харж явахаасаа илүү урагшаа шинэ юм руу тэмүүлж хөгжих ёстой. Ер нь бид мажоритар тогтолцооны нөөцийг шавхчихсан гэж үзэж байгаа. Пропорциональ Тогтолцоо хүлээгдэж байна. Гэхдээ шууд шилжихэд бэлэн байна уу, үгүй юу. Үүний дунд нэг шат гишгэж орох ёстой юу, үгүй юу гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй байна. Ингэвэл бид алийг нь сонгох ёстой юм. Холимогтоо яг ямар хувилбар нь байвал оновчтой вэ гээд тохиролцох болохоор хоёр тийшээ хараад суучих юм. Шууд 50:26 гээд нэг яриад байна. Эсвэл 24:52 гээд байгаа. Энэ хоёрын яг дундах хувилбар бол 38:38 шүү дээ. Ерөнхийдөө холимог тогтолцоо гэвэл энэ чинь дотроо их олон болчхоод байна. Эсвэл мажоритар давамгайдсан, эсвэл пропорциональ давамгайлсан эсвэл бүр тэнцүү гэсэн гурван хувилбар яригддаг. Миний хувьд тэр дундаж хувилбар нь зүгээр гэж бодож байгаа, Тэгээд алсдаа пропорциональ нь давамгайлсан хувилбарт шилжээд сайжруулаад явах гэсэн бодол байна. Гэхдээ Сонгуулийн систем ямар байхаас илүү улстөрчдийн ёс зүйтэй байх, хуулийг дээдэлдэг байх, шударга 5айх нь сонгуулийн амин сүнс юм. Ард түмэн сонгуулийн систем гэхээсээ илүү шударга байхыг л их хүсэж байгаа.
-МАХН бүлэг байгуулахаар ажиллаж эхэллээ. МАН-аас гишүүд урвуулах гэнэ гэсэн яриа гарсан гэсэн, үнэн үү?
-1990 оноос хойш ийм ялзарсан яриа гараад байгаа юм. Нэг хүн ятгачихаар л хүрээд ирэх юм шиг ярих болж. Энэ чинь бид өөрийн итгэл үнэмшлээ хааш нь хийнэ гэсэн үг вэ. Тийм учраас МАХН-д МАН ч бай, АН-аас ч бай гишүүн ирэхэд нээлттэй. Нөгөө талаас МАХН-аас гарах асуудал бас чөлөөтэй. Харин хүнтэй ярилцаад л хэн нэгнийг ятгахаар нь ирэх чинь тэнэг асуудал, Өөрөө хүсээд ирвэл энэ тухай асуудал яригдана уу гэхээс хүнээр яриулаад ирнэ гэдэг ойлголт утгагүй зүйл юм.
Эх сурвалж: Өдрийн сонин Л.Мөнхтөр |
| Ц.Шинэбаяр: Нам байгуулах эрх хэн бүхэнд бий. Гайхах хэрэггүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|