 |
|
 |
|
Б.Ууганцэцэг: Манай төрийн өндөрлөгүүд дунд шизотой хүн байсан гэсэн судалгаа байхгүй |
|
|
 |
|
 |
Б.Ууганцэцэг: Манай төрийн өндөрлөгүүд дунд шизотой хүн байсан гэсэн судалгаа байхгүй
2011-08-05Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал “Монголын лектор” төвийн багш Б.Ууганцэцэгийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.  - Таныг сонгогч гэж хэн бэ гэдгийг харуулсан судалгаан дээр ажиллаж байгаа гэж сонслоо. Энэ судалгааныхаа талаар танилцуулна уу? - Монгол хүний сэтгэлзүйн өвөрмөц онцлог гэсэн судалгаа байгаа юм. Сонгогчийн гэхээс илүү ерөнхий зүйлийг нь судалж байгаа гэж ойлгож болно. Ер нь монголчууд яаж сонголт хийдэг вэ, юунд тулгуурлаж сонголт хийдэг юм бэ, юунд түлхүү итгэдэг хүмүүс вэ гэх асуултад л хариулт хайж байна. Түүнээс зөвхөн сонгуульд зориулж хийгээд байгаа ажил биш. Бидний судалгаа бүр 2010 оны зургаадугаар сараас эхэлсэн. Их олон бүтэцтэй судалгаа юм л даа. Тухайлбал энд юуг хамааруулах вэ гэхээр нэгдүгээрт хувь хүний биеэ даасан чадвар ямар байгаа юм бэ, шийдвэр, сонголтуудыг хэрхэн хийж байна вэ, сургууль, хань, ижлээ сонгохдоо хэрхэн хөдөлж байна вэ гээд сонголттой холбоотой нэг бүлэг байгаа. Мөн хүмүүсийн өөрсдийн зан төлөвтэй холбоотой зүйл байна. Яг монголчуудын зан төлөв нь ямар байна, өөрийгөө хэрхэн үнэлж байна гэсэн утгатай өөр нэг бүлэг байгаа.
- Яг сонгуультай холбоотой бүлгийнх нь талаар тодруулахгүй юү? - Сонгууль гэхээр хувь хүн өөрийгөө үнэлэх, бусдыг үнэлэхтэй холбоотой. Энэ хоёрын хоорондын хамаарал нь маш чухал асуудал. Яагаад гэхээр хүн өөрийгөө хэрхэн үнэлдгээс хамаараад бусад бүх зүйлд үнэлгээ өгдөг. Жишээлбэл, хэн нэгэн өөрийгөө дундуур түвшинд үнэлдэг бол эргээд ямарваа нэг зүйлст илүү шүүмжлэлтэй талаас нь хандах хандлага нь түлхүү илэрч болно. Гэтэл өөрийн үнэлгээ тогтвортой дундаж болоод ирэхээр хүмүүсийн хийж байгаа зүйлд анхаарлаа хандуулах нь бий л дээ. Тэгэхээр хувь хүн эсвэл сонгогч өөрийн үнэлгээнээс хамаарч маш олон зүйлийн үр дүнд нөлөөлж байдаг гэдгийг манай судалгаа харуулаад байгаа юм.
- Сонгогчдын боловсрол гэж их ярих болж. Үүнийг ямар өнцгөөс нь харж байна вэ? - Сонгогчийн сэтгэлзүй, сонголт хийх бололцоо гэж сонгуулийн үеэр их ярьдаг. Гэтэл яг судалсан байдаг уу гэдэг нь бас асуудалтай. Яг түүнийг нь гаргаад ирсэн нь байдаг билүү. Бид энгийн тоон үзүүлэлтүүдийг л хардаг шүү дээ. Энгийнээр хэлэхэд энэ сонголтыг ийм замаар хийжээ гэсэн үр дүн л харагддагаас биш яагаад энэ сонголтыг хийчих вэ гэдэг зүйлийг огт судалж байгаагүй гэж хэлэх гээд байна. Дахин хэлэхэд бидний хийгээд байгаа судалгаа сонгуультай шууд холбоотой биш. Монголчуудын амьдралд тохиолдох бүх л төрлийн сонголт тухайлбал, дэлгүүрээс үнэтэй бараа, бүтээгдэхүүн сонгохдоо ямар шийдвэр гаргадаг вэ гэх зэрэг олон талтай ажил. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн сонголт хйиж байна гэдэг чинь нэгжээс авахуулаад амьдралдаа гаргаж байгаа нарийн нийлмэл үйл ажиллагаа байгаа юм. Тэгэхээр энэ зүйл дээр л бид гол анхаарлаа хандуулж ажиллаж байна.
- Сонгуультай холбож ойлгох юм бол нэр дэвшигчийг яагаад сонгож байна вэ гэдэг асуултад л хариулт олох гээд байгаа гэсэн үг байх нь ээ? - Тийм. Товчхондоо энэ ийм байна гэсэн үр дүнгээс илүү яагаад ийм байгаа юм бэ гэдэг нь чухал. Жишээлбэл, манайд үүнтэй холбоотой чанарын судалгаа байхгүй. Яагаад тэр хүнийг иргэд сонгов, юу нь таалагдсан юм бэ гэдэг асуулт хариултгүй байна. Тэр хүний гадаад байдал имиж нь таалагдсан уу, эсвэл плакат дээр авахуулсан хөрөг зураг нь таалагдсан юм уу , эсвэл тэр хүний уриа үг, мессеж нь таалагдсан уу гээд судалчихсан судалгаа алга байна. Одоо маш олон судалгааны төв байна. Гэтэл нэг нь ч ийм судалгаа гараагүй байгаа юм. Уг нь манайд сонгогчдын боловсрол, улс төрийн нам, хүчний судалгаа гээд маш олноороо гардаг ч гол зүйл нь харагдахгүй байна шүү дээ. Тэгэхээр магадгүй бидний хийж байгаа судалгаа энэ зүйлийг бага ч гэсэн гаргаж өгч чадах болов уу.
- Сонгогчдын сэтгэлзүйгээс гадна манай улс төрийн хүрээнээс хальж тархдаг нэг яриа байдаг. Тухайлбал, “Энэ хүн шизотой” гээд л. Их олон улстөрч ийм өвчтэй болчихсон мэтээр харуулдаг. Гэтэл шизо гэж сэтгэлзүйн ямар өвчнийг хэлээд байна вэ? - Шизофрени гээд клиник үг л дээ. Нарийн ярих юм бол сэтгэл судлал гэхээс илүү сэтгэцийн шинжлэх ухааны нэр томъёо. Харин манайхан хэн нэгэн дургүйг нь хүргэсэн, бусдаас арай өөрөөр юмсыг хүлээж аваад байгаа хүнийг ингэж нэрлээд байдаг. Ихэнхдээ яг цаана нь ямар утга байна вэ гэдгийг мэдэхгүйгээр ингэж хэлээд байдаг гэсэн санаа. - Тэгвэл шизофренитэй хүн өндөр амжилт үзүүлээд, төрийн өндөр албан тушаалтан болчихсон байх боломжтой юу? - Жон Неш гээд эрдэмтний тухай хийсэн кино байдгийг хүн бүхэн мэдэх байх. Тэр хүний хувьд паранойд хэлбэрийн шизофренитэй байсан. Гэхдээ их алдартай, эдийн засгийн салбарын нобелийн шагналт хүн. Гэхдээ үүнийг хоёр янзаар ойлгож болно. Мэдээж шизофренитэй хүнийг ухаантай гэж ойлгож болохгүй. Яахав ухаантай хүмүүсийн маш цөөхөн хувь нь ийм өвчтэй байх тохиолдол бий. Ер нь энэ өөрөө их эмзэг ойлголт болохоор шуудхан цөөн өгүүлбэрт тайлбарлах нь учир дутагдалтай. Магадгүй шизотой хүн төрийн өндөрлөгт гараад ажиллаж болно гэх ойлголтыг нийгэмд өгчих ч юм билүү. Тэгэхээр болохгүй биз дээ. Тэгээд ч манай төрийн өндөрлөгүүдийн дунд шизотой хүн байна гэсэн судалгаа байхгүй.
- Эргээд Монгол хүний сэтгэлзүйн талаар ярилцъя. Саяхан би нэг зүйл уншсан юм. Аливаа улсын дэлгүүрүүд дэх барааны байршил тухайн улсын иргэдийн худалдан авах сэтгэлзүйтэй холбоотой байдаг гэсэн. Тухайлбал бид “Цагаан идээ сайн, хэрэгтэй” гэж ярьдаг мөртлөө түүнийгээ дандаа дэлгүүрийнхээ цаад буланд худалдаж байдаг юм байна. Харин шуудхан ороод авчих бүтээгдэхүүнүүд нь элдэв чихэр, согтууруулах ундаа ихээхэн байдаг юм байх? - Энэ маш чухал асуудал. Алив юмст тусгаж буй баримжаа маань монголчуудын сэтгэлзүйтэй холбоотой. Монголчуудын менталитет гэж яриад байгаа юм. Гэтэл үүнийгээ бид монгол сэтгэлгээ гэх зүйлтэйгээ холиод байдаг. Яг үнэндээ монгол сэтгэлгээ, америк сэтгэлгээ гэж айхтар ялгаатай зүйл байхгүй гэдэг. Тиймээс энэ зүйлсийг аль болох холихгүй байхыг хичээх хэрэгтэй. Яах аргагүй монгол хүмүүсийн юмсыг үнэлж, харж байгаа нь онцлогтой байдаг. Жишээлбэл өнгөний сонголт гээд байж байна. Үүнийг улс төрийн сэтгэлзүйтэй холбож тайлбарлая. Нэр дэвшигчийг ямар фоннтой плакат түүнийг нааштай, эерэг имижтэй харагдуулах вэ. Хэрвээ үзмэн ягаан ч өнгөн дээр нэр дэвшигчийн зураг байрлах юм бол түүнд иргэд “Энэ ч нэг тийм хөнгөн хуумгай хүн байна даа. Ямарваа нэгэн асуудлыг бодолгүй шийдчихдэг байж мэдэх юм” гээд өөрөө ухамсарлахгүйгээр цаад суурь сэтгэхүйгээрээ ханддаг. Үүнтэй адилхан дэлгүүрт ямар барааг хаана, яаж тавьсан байна вэ гэдэг нь ч их чухал. Тийм ч учраас том дэлгүүрийн лангуу байршлаасаа хамаарч үнийн ялгаатай байдаг байх. - Сонгуультай холбоотой өөр жишээ байдаг уу? - Монголчууд ер нь тэгш хэмтэй зүйлст их дуртай. Сонгуулийн үеэр нэр дэвшигчийн плакатууд ямар байдаг билээ. Нэр дэвшигчдийн зургууд нь дандаа плакатныхаа төвд байрласан байдаг шүү дээ. Плакатныхаа захад нь зураг нь байсан тийм сурталчилгааны материалыг чи харсан уу. Хэрвээ тийм байх юм бол чамд ямар санагдах вэ. - Магадгүй шахагдчихсан юм шиг харагдаж болох юм? - Монголчууд яг энэ маягаар хүлээж авна. Харин барууны орнуудад энэ зүйл өөр байх нь элбэг. Нэр дэвшигчийн зургийг нэг талд нь байрлуулж, хажууд нь мөрийн хөтөлбөр, уриаг нь тавьсан байдаг. Харин манайд бол ихэвчлэн нэр дэвшигч нь төвдөө тэгш хэмтэйгээр сууж ард нь тэнгэр ч юмуу, туг байх жишээтэй. Энэ тэгэхээр жижигхэн зүйл юм шиг мөртлөө их агуулгатай зүйл байгаа биз. Энд л хүний сэтгэлзүй, психологи яваад байдаг юм. Ерөөсөө сонгуулийн үеийн сонгогчдын сэтгэлзүй гэхээр хүмүүс асар том зүйл, хариуцлагын талаар бодоод байдаг. Гэтэл тийм биш их жижигхэн юмнаас эхэлнэ. Тараах материал, зураг, өнгө гээд жижиг юмнаас эхлээд хүний сонголт хамаарна шүү дээ.
- Монголд сэтгэл судлал яг хаашаа чиглэх ёстой вэ? - Маш их өргөн хүрээний зүйлсийг энд хамааруулах байх. Гэхдээ хийх ёстой зүйл нь нэгдүгээрт монгол хүний сэтгэлзүйн байдлыг судлахаас эхлэх ёстой. Мэдээж сэтгэл судлал хөгжиж байна уу гэхээр хөгжиж байна. Их олон салбарт сэтгэлзүй нэвтэрч байна. Жишээлбэл цэрэг, цагдаагийн салбарт нэвтэрлээ. Мөн боловсрол, эрүүл мэнд гээд сэтгэл судлаачдын орон зай нэмэгдэж байна. Мөн зөвлөгөө буюу практик сэтгэлзүй гэдэг энэ зүйл сайжирч байна. Ялангуяа 2005 оноос хойш иргэд сэтгэлзүйн салбарыг нэлээд ойлгож хүлээн авах болжээ. Нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд ихэнх мэргэжил нас ахих тусам карьер нь унадаг юм байна. Гэтэл маш цөөхөн мэргэжлийн хувьд нас нь ахих тусам карьер нь өсдөг мэргэжил байдаг. Тэдний нэгдүгээрт юу байдаг гэхээр сэтгэл судлаач мэргэжил ордог.
- Монголчууд сэтгэлзүйчдэд хэр нээлттэй хандаж байна? - Бид сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, практик талдаа маш их анхаардаг байсан. Энэ тал дээр нэлээд туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Мэргэжлээрээ хуримтлуулсан арвин туршлага байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ бид Сэтгэл судлалын үндэсний төв гэдэг утгаараа юун дээр илүү анхаарлаа хандуулж ажиллаж байна гэхээр нийгмийн сэтгэлзүйд түлхүү ажиллах ёстой гэсэн чиг баримжаатай болсон. Тэгэхээр нэгж хэсгүүдтэйгээ ажлаад туршлага хурмтлуулчихсан тул илүү том зүйлийг барьж авах нь зүйн хэрэг болов уу. - Би нэг зүйлийг их гайхдаг юм. Монгол омогшил, монгол хүн ба сэтгэлгээ мэт бага зэрэг хийрхлийн шинжтэй уриалгуудыг сурталчилгаа, ухуулгуудаас их хардаг. Энэ нь монголчуудад ойр биш юм шиг санагддаг юм. Үүнийг иргэдийн цөөнгүй хэсэг нь “Худлаа цээжээ дэлдэж байна” гэж ойлгоод байдаг юм биш үү? - Янз, янзаар л ойлгодог байх. Нас, хүйс, эзэмшсэн боловролоос хамаарна. Тухайн хүний юмсыг яаж харж байна, ертөнцийг яаж хүлээж авч байна гэдэг өнцгөөс хамаарна. Үг гэдэг чинь өөрөө дохио шүү дээ. Тэр дохио хүний ой ухаанд янз янзаар реакц өгнө. Заримд нь саатал үүсгэх нь ч бий. Монгол хүнд ойр байдаг үг гээд бодохоор итгэл үнэмшил, сэтгэлийн тэнхээ, өөдрөг байдал гэх гурван зүйлийг авч үзэж болно.
- Танай судалгаагаар нотлогдсон зүйл үү? - Судалгаа гэхээсээ илүү туршлагатай холбоотой. Бид энэ салбарт долоон жил тогтвортойгоор ажиллаа. Манайхан яагаад ийм удаан, заримдаа бүтээмжгүй, хойрго, цаг барьдаггүй вэ гээд л дээрхтэй холбоотой тайлбаруудыг хийж болно. Монголчууд ер нь юмст их найдаад сурчихсан хүмүүс л дээ. С.Жавхлангийн дуун дээр гардаг шиг “Болно доо” гээд л. “Ямар ч байсан болох биз”, “Тэгж байтал нэг болно” гэсэн ойлголттой байдаг. - Энэ нь тэгээд том асуудал уу? - Манайхан нэг номонд нийтээрээ дурлаж байна. “Нууц” гээд ном. Нийгэм тэр чигээрээ уншиж байна. Уншиж бололгүй яахав. Гэхдээ тэрхүү номон дээр гардаг шиг зүгээр хүсээд суугаад байх юм бол болчих юм гэж байхгүй шүү дээ. Унжаад байхаар унаад ирдэг болоосой гэж бодоод байхаар тэр хэзээ ч унахгүй гэдэг шиг л ойлголт. Түүн шиг бодоод суугаад байвал бүтнэ гэдэг ойлголтыг нийгэмд өгөх нь буруу л даа. Энэ өөрөө юу вэ гэхээр чамд бодол төрж байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ чи түүнийг алдаатай ч оноотой ч хэрэгжүүл, эхэл гэж хэлэх гээд байна. Монголчуудын бас нэг онцлог нь нэг юмыг хийхээр төлөвлөвөл түүнийг заавал 100 хувь хийх гээд бодоод байдаг. Олон талаас удаан бодож байх зуур өөр хүн түүнийг нь аваад хийчихдэг. Манайхан долоо хэмжиж нэг огтло гэдэг. Энэ зөв тийм үү. Гэхдээ аливааг хэтэрхий зөв болгох гээд хоцордог. Амьдрал дээр ч тэгдэг.
- Энэ нь нийгмийн амьдралтай нь холбоотой юм биш үү? - Энд бас асуудал бий. Бид болохгүй байгаа юмаа ярьж шүүмжлэлттэй хандахдаа ихээхэн цаг зав гаргадаг. Гэтэл энэ нийгэмд болж байгаа, бүтэж байгаа зүйлсийг дандаа мартдаг. Би боддог юм. Судлаачдыг, бичигчдийг энэ талаас нь бичээсэй гэж. Энэ хотод бүх зүйл болохгүй байгаа юм биш шүү дээ. Мэдээ ч юм уу, гарч байгаа нэвтрүүлгүүдтэй нь ч үүнийг холбож ойлгож болно. Мэдээж үүнээс болж нийгмийн сэтгэлзүй ч өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. - Ярилцсанд баярлалаа.
Т.Есөн-Эрдэнэ "Улс төрийн тойм" |
| Б.Ууганцэцэг: Манай төрийн өндөрлөгүүд дунд шизотой хүн байсан гэсэн судалгаа байхгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|