 |
|
 |
|
Буриад зоны гэрэлтэй, сүүдэртэй амьдрал ба 21 000 |
|
|
 |
|
 |
Буриад зоны гэрэлтэй, сүүдэртэй амьдрал ба 21 000
2011-08-12Хэд хоногийн өмнө нэг танил ахтайгаа тааралдлаа. Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр олон жил ажилласан  манай урдаа барьдаг судлаачдын нэг байгаа юм. Улс төр, аюулгүй байдал түүхийн сэдвүүдээр нийтлэл бичиж байхад минь үнэтэй зөвлөлгөөгөө харамгүй өгсөөр ирсэн түшиг, тулхтай эрдэмтэн. Галсанжамц ах маань энэ жил тэтгэвэртээ гарсан хэдий ч зүгээр сууж чадалгүй бас л нэг байгууллагад ажиллаж байгаа гэнэ. Хэд хоногийн өмнө Дорнод руу яваад ирсэн тухайгаа хуучлав. Нутагтаа очиж байгаагаа ихэд бэлэгшээн урам зоригоор дүүрэн хөлгийн жолоо мушгижээ. Харин явж ирснийхээ дараа сэтгэл нь шаналах болсон шалтгаанаа надад ярьж энэ талаар олон нийтэд дуулгаж өгөхийг хүссэн юм. Элдэв засваргүйгээр түүний ярьсныг толилуулъя.
“Одоо 75-тай ах маань гавъяат багш цолоор шагнуулаад түүнийг нь тэмдэглэхээр ах, эгч нартайгаа хамт нутаг яваад ирлээ.
Миний ах Б.Жаргал гэж бүх насаараа математикийн багш хийсэн ховор хүн бий. Тэтгэвэрт гарсан хүнд гавъяат цол олгохгүй гэсэн шалтгаанаар олон жил дарж байгаад нутгийн зоны хүсэлтээр энэ жилийн наадмаар төрийн хишиг хүртсэн юм. Нутгийнхан маань андахгүй сайн мэддэг. Нэг үйл явдлыг дурдахад, ах маань энэ жил 75 настай мөртлөө Дорнодын Баян-Уулаас Хэнтийн Норовлин уруу 100 гаруй км газрыг дугуйгаар туулаад ирсэн байгаа юм даа. Хүнд хэлэхэд үнэмшмээргүй. Одоо хүртэл хүүхдүүдэд гэрээр хичээл заана, шалгалтанд бэлдүүлнэ. Түүнийгээ үүрэг гэж ойлгоно. Зав чөлөөгөөрөө тоо бодно. Малаа хариулж яваад бэлчээрт тоогоо бодож суусаар сүргээсээ хоцорч, хээрийн боохойд хонио ноолуулж байсан удаатай.
Ингээд Дорнодын Дашбалбар, Баян-Уул сумдаар очив оо. Халхчуудын хэлдгээр, ажилтай, арчаатай гэгддэг хоёр сум шүү дээ. Яах вэ, ажилсаг хэвээр байна. Ногоо, жимс тарьж түүнийгээ боловсруулж, Монголд хаана ч байхгүй амтлаг талхаа өөрсдөө гэрийн нөхцөлд барьж, сүүгээ машиндаж зөөхийгээ идээд сайхан байна лээ. Дашбалбар сум бол миний төрсөн нутаг.
Ер нь энэ жил Дорнодод нэлээд орой зун болж, ногоо хожуу ургасан ч хангай дэлхий өнгө өнгөөр алаглан үнэхээр сайхан зун болж байна. Дөрөв, таван жилийн дараа нутгаараа очиход нутгийн зоны амьдрал өөдөө, амьжиргаа нь сайжирсан олон нааштай төрх харагдах нь таатай сэтгэгдэл төрүүллээ. Урьд нь жийп машинтай очиход хүмүүс сонирхоод байдаг байсан бол одоо өөрсдөө хуучин ч гэсэн жийп авч унадаг болж. Ямар ч айлд орсон шинэ ногоотой, ургацынхаа дээжээс даршлаад эхэлчихсэн байна билээ. Харин жимсээ хураах цаг арай болоогүй, хадландаа ч арай гараагүй байсан. Дээр хэлсэн дээ, буриадууд талхаа бариад, зөөхийгөө буцалгаж иддэг хэвээр байна гэж. Намайг бага байхад манайхан зөөхийгээ машиндаад түүхийгээр нь иддэг байж билээ. Одоо заавал буцалгаж иддэг болжээ. Хэдийгээр ардчиллын жилүүдэд олон сайхан уламжлал, ёс зүйн хэм хэмжээ алдсан ч ямар ч байсан бруцеллёз өвчнөөс сэргийлэхийн тулд буцалгадаг журам хэвшүүлж чадсан нь сэтгэлд үлдсэн сайхан дурсамжуудын нэг боллоо. Дашбалбарын буриадууд Баян-Уулчуудаас арай арчаатай, амьжиргаа дээртэй санагдсан.
Харин Баян-Уулд арай өөр, нөгөө гайтай 21 000-ыг тараадаг өдөр таарснаас болсон ч байж магад, сэтгэл өвдмөөр дүр зураг үлдлээ. Тэнд юу болсон гэж санана. Нэг сумынхан тэр чигээрээ согтуу, хөгшин залуугүй шавар шороонд хутгалдаад хэвтэж байх юм. Үнэхээр нүд хальтирам аймаар, ёстой үндэсний хэмжээний гамшиг гэж үүнийг л хэлэх байх. Хүүхэд, залуучууд тэр чигээрээ согтуу. Тэдний үр удам яагаад ч эрүүл өсөх арга алга. Тэгээд тэр нь цаашдаа хэдэн үе уламжлагдана шүү дээ. Монгол синдром гэж нэрлэгддэг Дауны өвчин яваандаа үнэхээр Монголынх болох гээд байна шүү. Ерөнхийдөө энэ өвчний шинж төрх нь ойр болоод л би тэгж хэллээ. Хүүхдүүд нь арай ч 10 жилийнх биш байх. Гэхдээ над шиг настай хүнд бол нялхаараа амьтад харагдана лээ. 20 орчим насных гэж хэлж болох ч ер нь бүх насныхан нь архинд живсэн гэхэд хилсдэхгүй.
Хөдөөгийнхөн нэг их сүр бадруулж, зарим хүн нь огт тэмдэглээд байдаггүй төрсөн өдөр гээч баярыг алгасахгүй тэмдэглэдэг болж. Дээр нь аймаг, сумын болон аль нэг байгууллагын ой тасардаггүй бололтой юм. Бас ургийн баяр гэж тэмдэглэдэг нэг заншил тогтож. Архи уух шалтаг болгож байгаа нь тэр биз. Бүр аймаг, хотоос хүмүүс ирж тэмдэглэдэг гэнэ. Ургийн баяр гэдэг нь нэг овог, угсааныхан цуглаж "архидах"-ыг хэлээд байгаа гэж ойлгож болно. Дашбалбарт, бусад газар ч адил байх, овоо тахина гэж бас нэг "арга хэмжээ"-г өргөн дэлгэр зохиох болсон байна. Буриадын Хорийн 11 эцгийн омог бий. Энэ 11 омгийн төлөөлөл жил бүр ээлжилж овоогоо тахиж байх журамтай болжээ. Нутгийн шүтээнийг цэвэр ариун байлгах үүднээс уламжлалаа хадгалахыг оролдож байгаа нь зүйтэй мэт. Гэвч уламжлалаа архиар харлуулаад байгаа нь харин зүйд хэр нийцэх бол.
Би ер нь энэ 21 000-ыг эрс эсэргүүцдэг хүний нэг. Ажилгүйдэл, ядуурал ихтэй гэгддэг манай улсын зарим иргэнд тусаа өгч байгаа зүйл байж болох юм. Тэрийг бол би үгүйсгэхгүй. Гагцхүү энэ мөнгийг улс төрийн зорилгоор хавтгайруулан олгож нийгмийн баялгийг архидалт болгон хувиргаж байгааг би буруушаадаг юм. Халамж хэрэгтэй давхаргад зорилго, чиглэлтэй, ядуучуудын амьдралд дэм болох агуулгаар олгосон бол үр өгөөж нь мэдээж дээр. Мөнгөний сонгууль, нам хоорондын тэнэг өрсөлдөөн, алсын хараагүй харалган улс төрчдийн дахин сонгогдохыг горилж, сонгогчдыг худалдан авах зорилгоор хийсэн заваан ажил бол энэ бэлэн мөнгө тарааж эхэлсэн явдал мөнөөс мөн. Бүр хамгийн тэнэг амлалт нь нөгөө гэрлэлтийн мөнгө гэгддэг 500 мянган төгрөг байсан гэж би боддог.
Нутагтаа очоод ирсэн тэр цаг мөчөөс эхлэн дотор юм бугшаад болдоггүй, сэтгэл их хэцүү байна. Сонин, зурагт тэргүүтнээс хавтгайруулан олгож эхэлсэн халамжийн уршгаар залуус архинд живж байна гэх утгатай мэдээлэл үзэж, сонсоод шагширч суудаг байлаа. Гэтэл бүр нүдээрээ хараад ирсэн чинь юун шагширах, тэрнээс илүүтэйгээр сэтгэл минь өвдөж байна. Одоо яавал дээр вэ. Хайран сайхан залуус минь. Ер нь тэднийг архин далайд живүүлэх бодлогыг манай улстөрчид санаатайгаар явуулж байна гэж би шууд хэлнэ. Тэд ямар санаа агуулж ийм харалган, ухвар мөчид, хүн ардынхаа эрүүл мэндийг сүйтгэсэн, улс орны аюулгүй байдалд харанга дэлдүүлсэн бодлого явуулж байгаа юм бол. Энэ хэний эрх ашиг вэ. Ирээдүйг авч явах хүмүүс маань шалбаагт согтуу хэвтэж байхад хөгшчүүл бид чинь урт наслахын төлөө тэмцэхээс аргагүйд хүрлээ. Харсаар байтал эх оронд маань эрүүл залуус үлдэхгүй нь бололтой...
Хол явсан хүнээс сонин дуул гэдэг. Гэтэл чамд муухай зүйл баахан ярьчихлаа. Одоо гэрэл, гэгээтэй нэг сайхан дурсамжаа ярьж өгье.
Баян-Уулаас буцах замдаа Хэнтийн Норовлин сумаар дайрдаг юм байна. Замд түр саатаад цай уунгаа чилээгээ гаргаж байх зуур нэлээд хэдэн хонь туусан морьтой залуу ойрхонуур өнгөрөхөөр нь дуудаж хэдэн үг солив. Хөдөөнийхөн хонио мориор эргүүлэхээ болиод удаж байгаа шүү дээ. Мотоциклоо паржигнуулаад л малаа хөөж яваа харагддаг. Тиймээс мориор хонио хариулж яваа залууг хараад сайхан санагдаж, сайшаан сонирхлоо. Тэгтэл тэр тууж явсан хонь нь "хонь" биш гэнэ. Энэ жилийн эрт төллүүлсэн хурга ажээ. Наадмаар 22-ын товчоонд тууж авчирдаг туранхай төлөгнүүдийн хажууд тэр хурганууд бараг нас гүйцсэн эр хонины дайтай харагдаж байгаа юм чинь. Тэгээд ярилцлаа. Тэгсэн тэр залуу нутгийн мянгат малчны хүргэн гэнэ. Тэр өдөр хурга хариулах ээлжтэй юм байж. Тэдний хонин сүргийг хартал, ямаа тун цөөхөн байгаа нь нүдэнд онцгой тусч харагдана лээ. Ер нь тэр хавийн айлууд ялгаагүй, ямаа цөөтэй юм билээ. Ямаа цөөтэй байна гэдэг чинь сүргийн бүтцээ зөв барих уламжлалт зарчмаа баримталж байна гэсэн үг. Мөн хургаа эрт төллүүлж байна. Мотоциклоор бус мориор хариулж байна. Энэ мэт уламжлал, ардын ёс журам алдаагүй байгаа нь ажиглагдаж тун таатай сэтгэгдэл төрүүлсэн юм.
Тэгж байтал жаахан охин сундалласан 50 гаруй насны эрэгтэй хүрч ирэв. Мэнд усаа мэдэж хаа хүрч яваагаа учирлан яриа өдүүлж, цай, чихэр болж байгаад нөгөө эрийг тэр мянгат малчин өөрөө гэдгийг мэдлээ. Алдар нэрийг нь асуусан хэрнээ одоо мартчихаж. Эвгүй юм боллоо. Ингээд сайхан монгол ёсоо бодоод, мөн замд таарсан хүнээ хүндлэн идээний дээж архи хундаглаад барьтал дөнгөж амсаад буцааж байна. Архи огт уудаггүй гэнэ. Би бүр эвэртэй туулай үзсэний дайтай юм болов. Гайхаад бардаггүй. Ойрхон зэргэлдээ суманд эрүүл хүн олдохгүй байхад Норовлинд таарсан анхны хүн архи уудаггүй. Тэр хооронд түрүүчийн хургачин залуу босоод яваад өглөө. Хадам аав нь ирэхээр ёсыг дагаад явлаа гэж ойлгогдоно лээ. Бас нэг нэмэх үзүүлэлт.
Уул нь намайг анхааралтай сонсох хүн бий гэдгээ санасан бол үзсэн харснаа цэгцтэй, хүн харын нэр устай тогтоож, тэмдэглэл, фото татаж ирдэг байж дээ гэж одоо харамсаж сууна. Гэхдээ шаварт “суусан” нэг бандийн зураг байна:

Буриад зон маань эрээнтэй, бараантай, гэрэлтэй, сүүдэртэй амьдралыг туулж явна. Ер өмнө нь ч тийм л байсан. Тухайлбал, манай буриадууд мөрийтэй тоглоомд дурладаг гэдгээрээ их алдартай зон. Гэрэл гэгээтэй амьдралд нь тэр л муу зуршил хар сүүдэр татуулдаг байсан юм.
Миний хамгийн том ах бас Дашбалбарт насаараа багш байгаад хэдэн жилийн өмнө бурхан болов. Сургуулийн багш болохоор сумынхан бүгд л цуглаж хөдөөлүүлээд, цагаалцгаалаа. Тэр үеэр 2 гэр барьсан юм даг. Тэгсэн бэргэн эгч маань хүүхдүүдэд нэг гэрээ суллахыг шаардаж байна. Сул гэрээр яах гэж байгааг сонирхоход “Манайхан нэг цуглахаараа жаахан карталдаж байгаад тардаг юм” гэлээ. Ёстой гайхмаар. Өөр цаг үед бол яая гэхсэн. Тоглох цаг хэдийд ч олдох байлтай. Гэтэл буяны ажилд явахдаа тэд өвөртөө хөзөртэйгээ явдаг байна шүү. Тэгээд нэг гэрт хэдэн гал болж мөрийтэй муушикдаж байгаад тарцгаана билээ. Би өөрийн нүдээр тийм байдлыг харсан гэхэд хүн үнэмшдэггүй юм. Мөрийтэй тоглоом бараг амьдралын хэв маяг нь болчихсон байв.
Өмнө нь энэ явдлыг үнэн сэтгэлээсээ жигшин хүлээн авдаг байсан бол хачирхалтай нь, нутагтаа сая очоод нүд хальтирам зүйлсийг үзээд ирсний дараагаар энэ бол юу ч биш гэж бодогдох боллоо. Архи хэмээх бузар зүйлээс ямар ч байсан дээр юм биш үү гэж бодож үзлээ. Буриад зон маань бас нэг сүүдэртэй түүхийг туулж явна гэхээс сэтгэл минь шимширч сууна.
Их хотын нүргээн, бухимдал, замын түгжрэлээс холдон хөдөө талын уушиг зүсэм өглөөний цэнгэг агаараар амьгалж, өргөн уудам талаар дуу аялан давхих сайхан сан. Хамаг стресс тайлагдан ёстой л эзгүй хээрийн жаргалыг амсч явах сайхаан. Тэр тусмаа төрсөн нутагтаа очиж өсч бойжсон нуга, тоонот дээрээ хөрвөөн нутгийнхаа шүтээн ууланд мөргөн сэржим өргөөд, Улз голынхоо уснаас амсч ирэхэд хэдэн насаар залуужсан сэтгэгдэл мэддрэгддэг нь юутай үнэн. Нэгэн цагт энэ мэдрэмждээ уярахдаа би
Унасан газрын минь уул толгод татах хүчтэй
Угаасан усны минь ариун дусал эмийн шидтэй
Ухаант багшийн минь эдмийн сургаал номын авшигтай
Уяран санах аав ээж минь бурхан дүртэй хэмээн дөрвөн мөртийг зохиож байлаа.
Гэтэл сая очоод ирэхдээ эсрэгээрээ хэдэн насаар хөгшрөөд ирэх шиг л боллоо.
За, за дүү хүүгээ нэлээд чилээчихлээ. Дотроо бугшаад байсан зүйлээ гаргаж, сэтгэл онгойх шиг боллоо. Урьд ингэж нэг амьсгаагаар бодож санаснаа дэлгэж байгаагүй санагдана. Тэвчээртэй сонссонд гялайлаа” хэмээгээд гар бариад яваад өгөв. Харсаар байтал сэтгэлийн буглаа нь арилаагүй нь илт байлаа...
Бичсэн Б. Уянга |
| Буриад зоны гэрэлтэй, сүүдэртэй амьдрал ба 21 000 |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (8) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин nutgiin zon olondoo ene udriin mend hurgey. ene hunii helsniig sain tungaan bodoh tsag bolson baina shuu. nutgiin zaluuchuudaa shineer setgej uudruguur amidarch nutgiinhaa neriig undurt urguj ybahiig urialj baina. 1998 onii tugsugchuus
2013-03-27 | 21:30:08 | 103.10.22.1 | |
Зочин БУРИАДУУД ЯМАР НЭГЭН ЮМАНД УЛАЙРЧ ,ТЇЇНИЙГЭЭ БАХАРХАЛ ГЭЖ ТООЦДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ АВАХ ГЭЭХИЙН УХААН ДУТАЖ ЯВДАГ ХЇМЇЇС
2011-08-15 | 09:08:01 | 202.72.245.190 | |
Зочин Битгий том том электрoн барааны дэлгuuрээс очиж юм авч бай. Хэрвээ электрoн бараа, жишээ нь гар утас, нөтбuuк энэ тэр авахаар бол интернетээр Монголын онлайн дэлгuuрuuдээс авч бай. Учир нь интернет дэлгuuрuuд хамгийн хямд байдаг. Яагаад гэхээр интернет дэлгuuрuuд олон ажилчидын цалин, том том лангууны тuрээс, халаалтын мөнгө, гэх мэт зардлууд гаргадаггuй. Тэгээд Монголын онлайн дэлгuuрuuд дотроос хамгийн хямд нь 1000захиа ком Манайх саяхнаас $608 -оор DELL -ийн i3 процессор-той нөтбuuк оруулж ирж байгаа. Монголд өөр хаана ч байхгuй хямд uнэ 1000захиа ком
2011-08-15 | 09:03:20 | 71.23.173.156 | |
Зочин Битгий том том электрoн барааны дэлгuuрээс очиж юм авч бай. Хэрвээ электрoн бараа, жишээ нь гар утас, нөтбuuк энэ тэр авахаар бол интернетээр Монголын онлайн дэлгuuрuuдээс авч бай. Учир нь интернет дэлгuuрuuд хамгийн хямд байдаг. Яагаад гэхээр интернет дэлгuuрuuд олон ажилчидын цалин, том том лангууны тuрээс, халаалтын мөнгө, гэх мэт зардлууд гаргадаггuй. Тэгээд Монголын онлайн дэлгuuрuuд дотроос хамгийн хямд нь 1000захиа ком Манайх саяхнаас $608 -оор DELL -ийн i3 процессор-той нөтбuuк оруулж ирж байгаа. Монголд өөр хаана ч байхгuй хямд uнэ 1000захиа ком
2011-08-15 | 09:03:19 | 71.23.173.156 | |
Зочин МАН нэртэй коммунистууд төрд байхад ийм байдал дуусахгүй
2011-08-14 | 19:25:37 | 182.160.0.27 | |
Зочин их гоё бичлэгтэй хүн бн.сонирхолтой бн.байгалийн зураг баахан дарахгуй дээ..
2011-08-13 | 10:37:36 | 220.121.6.104 | |
Зочин Угаасаа халамжийн монго гэж орон даяр болдог архидалтийг л бий болгодог шууд ээ. хун болгон уунийг мэднэ шүү дээ
2011-08-12 | 12:09:26 | 122.201.18.129 | |
Зочин +++++++----******************www.COMPUTERSHOP.mn *********USA aas irsen core i3,i5 i7 processortoi notebooknuud zarna. Utas 99172587 99999019********** АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН**************************-----++++++++++++
2011-08-12 | 09:43:05 | 99.95.181.225 | |
|
|
|
|
|

Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|