2011-08-12“Оскар”-ын шагнал хүртсэн анхны өмнөд африк хүн бол Шарльз Терон. Хэдийгээр хангалуун

орчинд өссөн ч аавынх нь эзэрхэг, түрэмгий зан, архинд донтолт түүний хүүхэд насны толбо болж үлджээ. Ээж Герда нь хүчирхийллийг үл тэсвэрлэн, нөхөр рүүгээ буу чиглүүлэх үед Шарльз дөнгөж 16-тай байв. Энэ бүхний дараа Шарльз Терон эх орноо орхиж, Италийн Миланд очин загвар өмсөгчөөр ажиллажээ. Удалгүй тэрбээр балетийн сургуульд элссэн ч хөлөө гэмтээснээс болж бүжиглэхээ больсон гэдэг. Шарльз ээжтэйгээ Лос-Анжелес руу нисэх тасалбар авснаар амьдралаа өөрчилсөн юм. Америкт очсон эхний жилүүддээ тэрбээр тааралдсан бүх л ажлыг хийн жүжгийн сургалтын төлбөрөө олдог байв. Тэгвэл одоо тэрбээр Холливудын шилдэг жүжигчдийн нэг төдийгүй “Оскар”-ын хоёр удаагийн эзэн болсон.
-Шар айраг шимэнгээ Шарльз Теронтой ярилцаж суух нь миний нэг мөрөөдөл байлаа. Шар айраг байхгүй ч миний мөрөөдлийн нэг бараг биеллээ.
-Надад ч мөн тааламжтай байна. Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа, Пирс.
-Та Лос-Анжелест анх ирэхдээ өмнөд африк аялгатай байсан уу?
-Тийм ээ, тэр дундаа жүжгийн сургалтын үеэр миний аялга эрс ялгардаг байсан. Тэр үед би өөрийгөө буланд шахагдсан юм шигээр мэдэрдэг байв. Тэгээд орой бүр дасгал хийсний эцэст америк хүн шиг ярьж сурсан. Гэхдээ одоо ч дүрмийн алдаа гаргах тохиолдол бий.
-Та одоо ч гэсэн африкаар ярьдаг уу?
-Ээж манайхаас холгүй амьдардаг болохоор өдөр бүр африкаар ярих хэрэг гардаг.
-Та голдуу хүчтэй эмэгтэйн дүрд тоглодог. Шарльз 108 нас хүрсэн ч шаргал үстэй, ухаалаг, хүчтэй эмэгтэйн дүрийг гайхалтай илэрхийлнэ гэж би боддог юм.
-Бурхан минь, тэгтлээ хөгширсөн хойноо тийм дүрд тоглож чадахгүй байлгүй дээ. Бидний хэн нь ч төгс биш. Төгс эмэгтэй, төгс ээж, төгс эхнэр гэж хаана ч байхгүй. Харин хүн бүр зан ааш, төрх, хэв маягийн цуглуулга байдаг. Энэ нь ч амьдралыг улам сонирхолтой болгодог биз.
-Нууц биш бол бидэнд ямар дутагдалтайгаа хэлээч.
-Надад дутагдал байхгүй
. -За алив л дээ.
-Хэрвээ дутагдлын тухай ярья гэвэл бидэнд ахиад хэдэн цаг хэрэгтэй болно. Тэгээд ч дутагдлаа мэдэхгүй байх нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн үйлчлэхийн зэрэгцээ амар амгаланг бий болгодог.
-Тэгэхээр та өөрийгөө хөгшин гэж боддог байх нь ээ?
-Би 35-тай. Миний хувьд энэ бол залуу нас. Хэрвээ та үнэхээр мэдмээр байвал би ихэнхдээ ариун цэврийн байцаагч шиг л аашилдаг. Юм бүхнийг цэвэр байлгаж, аливааг тогтсон дүрмийн дагуу явуулах гэж бусдыг хүчилдэг. Заримдаа энэ нь надад үнэхээр залхмаар, дарамттай санагддаг. Гэсэн ч үүнийг өөрчилж чаддаггүй.
-Тэгэхээр шөнө сэрээд бүх зүйлээ зөв хийсэн эсэхэд санаа зовдог гэсэн үг үү?
-Ялангуяа киноны ажлаар гэрээсээ хол явсан үед их санаа зовдог. Амьтдыг маань хооллосон болов уу, гэр рүү хулгайч орчихоогүй байгаа гээд л.
-Та өөрийнхөө тоглосон киног үздэг үү?
-Тун саяхнаас л тоглосон киногоо хөндлөнгийн хүний нь дэлгэц доторх Шарльзийн дуу хоолой, үс, өмссөн хувцас бүгдийг нь үзэн яддаг байлаа.
-Та кинонд тоглосноороо хэр их мөнгө олсноо мэдэх үү?
-Ёстой бүү мэд. Менежер маань л энэ асуултад хариулах байх.
-26 киноноос нийт 800 сая доллар. Муугүй байгаа биз.
-Би бараг л нэг тэрбумыг олчихсон юм байна шүү дээ.
-Хоёр сарын дотор 800 сая доллар олох ч хүн бүрээс шүүмжлэл сонсох кинонд та тоглох уу. Эсвэл кино наадам бүрт шилдгээр шалгарч, хүн бүрийн магтаалыг хүлээх ч мөнгө бага олох кино нь дээр үү. Та алийг нь сонгох вэ?
-Би тэрбум доллар олж чадах кинонд тоглоно.
-Шударга хариулт байна шүү.
-Кино болон шоу бизнесийн ертөнц яаж ажилладгийг би мэднэ.
-Та жаахан байхдаа “Оскар”-ыг үзэж байв уу?
-Алдартай жүжигчид, сайхан залуус, үзэсгэлэнт бүсгүйчүүд улаан хивсэн дээгүүр алхаж, шагнал авцгаан мартагдашг үй үг хэлэхийг харах гайхамшигтай байсан. Би багадаа ганц ч жүжигчний нэр мэддэгг үй байв. Тэгээд л хэн нэг нь шагнал авахаар “Тэр киноны нохойтой залуу байна” гэж танина. Өмнөд Африкт байхад хөрш залуу маань Том Хэнкстэй тун төстэй санагддаг байж билээ.
-Өмнөд Африк гэдэг улс таны хувьд юу илэрхийлдэг вэ. Намтрыг тань уншихад тэнд хэцүү үе өнгөрсөн юм шиг санагддаг.
-Тэнд хар дарсан зүүд мэт байсан нь үнэн ч хүүхэд нас гэдэг хүний амьдралын мартагдашгүй үе. Шоронгийн хашаанд өнгөрсөн ч хүүхэд нас гэрэл гэгээтэй хэвээрээ байх болно. Зүүн Ази, Ойрхи Дорнодод одоо юу болж байгаа билээ, тэр бүхэн намайг хүүхэд байхад Өмнөд Африкт болж өнгөрсөн юм. Тэнд 1994 онд ардчилсан сонгууль анх болсон үеийг би хэзээ ч мартдаггүй. Хэдийгээр тэр үед Өмнөд Африкийн амьдрал хүнд байсан ч аав, ээж маань зам барьдаг компанитай байсан учраас би хангалуун орчинд өссөн. Гэхдээ мөнгө бүхнийг сайхан болгодоггүй гэдгийг та мэдэх байлгүй дээ. Товчхоноор хэлбэл, би асуудал ихтэй ч үзэсгэлэнтэй сайхан оронд төрсөн.
-Өмнөд Африкт өнгөрс өн зун амрах үедээ хүмүүс нь сайхан сэтгэлтэй, ядуус нь хүртэл итгэл найдвараа хадгалсан хэвээр байгааг би мэдэрсэн. Тэдэнд энэ хүчийг Нельсон Мандела өгсөн гэж би сонссон. Та түүнтэй уулзаж байсан уу?
-Тийм ээ. “Оскар”-ын шагналыг 2004 онд анх авахад тэр надад баяр хүргэсэн. Тэгэхэд би өмнөд африк хүн болж төрсөндөө хамгийн ихээр баярлаж билээ.
-Шарльз, амьдралын тань хар бараан сэдвийг хөндөж байгаад уучлаарай. Гэхдээ энэ тухай фэнүүд тань их сонирхдог юм билээ. Аав тань гэртээ согтуу ирээд ээж рүү тань буу чиглүүлсэн гэдэг.
-Энэ бол миний амьдралын хамгийн эмгэнэлтэй үйл явдал. Гэхдээ би ийм зүйлтэй тулгарсан анхны бас сүүлийн хүн биш байх. Ээж маань намайг хамгаалахын тулд бууг булааж, түүн рүү гох дарсан. Шүүх үүнийг аргагүй хамгаалалт гэж үзээд ээжийг маань буруугүйг тогтоосон.
Тийм нөхцөлд орсон хэн ч ээжтэй адил үйлдэл хийх болов уу. Хэдийгээр манай гэр бүлийн хувьд том эмгэнэл ч намайг төрүүлж, өсгөсөн аав, ээждээ би үргэлж баярладаг. Тэр дундаа ээж минь юу юунаас илүү эрхэм, нандин хүн. Хүн бүрийн хувьд ээж нь хамгийн сайхан хүн байдаг. Гэхдээ миний ээж хамгийн онцгой эмэгтэй. Тэр миний амийг хоёр удаа аварсан. Би хоёр настайдаа усанд живэх шахахад ээж л аварсан гэсэн. Би ээжийнхээ тухай бүтэн өдөржин ярьсан ч чадна. Харамсалтай нь тэр өөрийнх нь тухай ярих, магтахад их дургүй.
-Та гоо үзэсгэлэн болон ухааныг ээжээсээ өвлөжээ. Тэгвэл аав тань юу өгсөн бол?
-Тэр байнга л инээж явдаг хүн байсан юм. Тун хөгжилтэй, юунаас ч сайн талыг нь түрүүлж хардаг. Гэхдээ би ээжтэйгээ илүү адилхан л даа.
-Өмнөд Африкт ХДХВ, ДОХ-ын эрсдэл өндөр. Мөн хүчирхийлэл ч их гардаг. Үүний эсрэг идэвхтэй тэмцэгчдийн нэг нь та байх аа?
-Хэдийгээр би АНУ-ын иргэн болж, эх орноосоо хол амьдардаг ч тэдгээр аймшигт явдалд их эмзэглэдэг. Би 12 жилийн өмнө анх Өмнөд Африк дахь хүчирхийллийн эсрэг ажлыг эхлүүлж, 2007 оноос илүү олон хүнтэй нийлж хөтөлбөр явуулж байгаа. ДОХ-оор өвчлөгсдийн тоо сүүлийн 10 жилд 39-75 хувь болтлоо өссөн тухай би сонссон. Хэрвээ чи үнэхээр өмнөд африк хүн мөн бол энэ тоог сонсоод зүгээр суухгүй.
-Таны бодлоор тэнд хүчирхийлэл, өвчний эрсдэл өндөр байгаагийн шалтгаан юу вэ?
-Боловсролын төвшин доогуур байгаагаас хүмүүс гэмт хэрэг, хүчирхийлэл, өвчинд их өртөж байгаа болов уу. Тиймээс ч би хөтөлбөрөөр өө дамжуулан хүүхдүүдэд илүү боловсрол олгохыг хичээдэг. Заримдаа хүмүүс үүнийг үл ойшоож, мухар сүсэг, сохор ёс заншилдаа автахыг харахад гутармаар санагддаг. Бидний байнга хийдэг нэг ажил бол бэлгэвч тараах. Өсвөр насныхнаас судалгаа аваад тэд хүсээгүй жирэмслэлт, элдэв өвчнөөс хамгаалах хэрэгсэл бараг хэрэглэдэггүйг тогтоосон.
Засгийн газар, гэр бүлийнхэн нь энэ тухай ойлгуулж чаддагг үй юм гэхэд бид тэднийг эрсдэлээс хамгаалахыг хүсэж байна. Сүүлийн үед өөрийг өө хамгаалдаг хүн тэнд улам олширсон байна билээ. Саяхан нэгэн 16-тай хүүтэй уулзахад өөрийгөө хэзээ ч ДОХ тусахгүй гэж байсан. Яагаад хэмээн асуутал “Би байнга бэлгэвч хэрэглэдэг” гэж хариулсан. Хамгийн түрүүнд тэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж сурлаа. Одоо амьдралын үнэт зүйл, зорилгоо тодорхойлж сурах хэрэгтэй.
Б.Эгшиглэн