 |
|
 |
|
Ц.Шинэбаяр: Н.Энхбаяр бид хоёр бие биенээ ойлгож байгаа |
|
|
 |
|
 |
Ц.Шинэбаяр: Н.Энхбаяр бид хоёр бие биенээ ойлгож байгаа
2011-08-22УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнгөрсөн долоо хоногт МАХН-аасаа гарч буйгаа зарласан. Тэрбээр “Хамуг Монгол  эвсэл” гэгчийг байгуулж, ард түмний төлөө улс төр хийхээр шийдсэн байна. Энэ талаар түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Саяхан л МАХН-ын “түр штаб”-ыг байгуулж байсан санагдана. Гэтэл нэлээд хугацаа өнгөрч. “Түр штаб” нэр хаягаа өөрчилж, Хамуг монгол эвсэл болгожээ. “Хамуг Монгол эвсэл”-ийг яагаад байгуулахаар болсон юм бэ. Заавал ийм эвсэл байгуулах шаардлагатай байсан гэж үү?
-“Хамуг Монгол эвсэл” өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан ч байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй. Яагаад гэхээр МАХН-ын нэрээ бүртгүүлж, намаа үүсгэн байгуулах ажилд авч гол анхаарлаа хандуулж байсан учраас энэхүү эвслийнхээ ажлыг түр хойш тавьсан. Монголын улс төрийн нөхцөл байдлыг харахад эрх баригчид зориудаар хүний эрх, хуулийг зөрчөөд МАХН-ын нэрийг өгөх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг санаатайгаар хязгаарласаар хагас жил шахам сунжруулсан. Зөвхөн эвлэлдэн нэгдэх эрхтэй нь олон сараар зууралдуулж, нийгэмд болж байгаа олон сөрөг зүйлээс иргэдийн санаа бодлыг холдуулах зорилготой ажилласан. Эрх баригчдын зүгээс МАХН-ын үйл ажиллагааг улс төрийн амьдралаас хөндийрүүлж байна. Бидний гол зорилго бол одоо үүсээд байгаа аюултай нөхцөл байдлын эсрэг тэмцэх. Хүний эрх дээд зэргээр зөрчигдөж, байгалийн баялгийг хууль зөрчин олборлож байна. Дээрээс нь авилга, хээль хахууль газар авч, хариуцлага дэг журам үгүй болжээ. Ийм байхад бид намын бүтэц ярьж, сонгуулийн хуулийг хүлээгээд сууж болохгүй биз дээ. Эрх баригчид ирэх сонгуультай холбон намын үйл ажиллагааг саармагжуулахыг оролдож байгаа энэ үед “Хамуг Монгол эвсэл”-ийг байгуулсан.
-“Хамуг Монгол эвсэл”-ийн нэрийн өмнөөс та АНУ-ын дэд ерөнхийлөгчид хандан захидал бичсэн гэсэн. Ингэхэд, Монголын улс төр дэх үйл явдал АНУ-ын дэд ерөнхийлөгчид төдийлөн хамааралтай асуудал биш л санагдах юм?
-АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сард зарлиг гаргасан. Тэдгээр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн / авилга хээл хахууль орно/ хүнийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй гэж зарлиг буулгаж тэдгээр хүмүүсийг илрүүлэх ажлын хэсэг байгуулах тухай зарлиг гаргасан. Гэтэл газар нутгаа худалдах ажлыг гардан хийдэг эрх баригчдын урилгаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах гэж байгааг тохиолдуулан Барак Обама ерөнхийлөгчийн зарлигтай нийцэж байгаа эсэхийг асуусан. Хоёрдугаарт, цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах талаар дэлхийн улсууд ярьж байхад тийм гэрээ хэлэлцээр огт хийгээгүй мэтээр ярьж байгаа эрх баригчидтай албан ёсны айлчлал уулзалт хийх нь зүйд нийцэх үү, хүний эрхийг дээдэлдэг АНУ хүний эрхийг уландаа гишгэсэн орны эрх баригчидтай уулзалт хийх нь ёс зүйд нийцэх үү зэрэг есөн санааг агуулсан захидал бичсэн юм л даа.
-Ард түмний нэрээр улс төр хийх тухай сүүлийн үед байнга ярих болж. Тэгэхээр энэ эвслийг байгуулсан нь шулуухан хэлэхэд таны ирэх оны сонгуулийн тактик уу. Одоогийн эрх баригчид ч сонгууль дөхөөд ирэхээр ард түмэндээ хайртай болдог нь үнэн. Та тэднээс юугаараа ялгаатай гэж ?
-Өнгөрсөн 20 жилийн улс төрийн амьдралыг бид эргэн харж, үр дүнг тооцох ёстой. Ард түмний нэрээр улс төр хийх гэх асуудлыг зарим нэг нь буруугаар мушгиж яриад байгаа юм. Хуучнаа санагалзаж байгаа юм биш. Ардчилсан хувьсгал ялсан 20 жилд хэн юу бүтээв. Цөөн хэдэн хүн хагартлаа баяжаад, маш олон хүн ядуурчихлаа. Гар утастай болсон, жиптэй болсон, өндөр барилга барьсан нь цаг үеийн шаардлагаар бий болсон болохоос нийт ард түмний хувьд ухралт болоод байна. Ухраад байгаагийн гол шалтгаан нь ард түмний төлөө улс төр байгаагүйтэй холбоотой. Харин хэсэг бүлэг фракцийн төлөө, эрх ашгийн төлөө, албан тушаалын төлөөх улс төр цэцэглэсний гайгаар ард түмэн ядуу амьдарч байна. Үүнээс гадна газар нутгийнхаа тодорхой хэсгийг харийнханд худалдчихлаа. Жишээ нь Халх голын сав газраас 280 мянган га талбай газрыг солонгосчуудад худалдсан болохыг дэлхийн хэвлэлээр нотлоод байхад манайхан л тас гүрийж байгаа юм. Бас маш олон лицензийг хууль бусаар ашиглуулж байна. Өмнөговь аймгаар явж байхад ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд энэ газар нутаг бидний эзэмшлийнх гэж хээв нэг ярьж байгаатай таарлаа. Лиценз гэж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болохоос газар нутаг тэдний эзэмшлийнх биш биз дээ. Үүний эсрэг, ард түмнийхээ төлөө ажилладаг улстөрч гэж алга. Энэ байдлын би шүүмжилж, тэмцэж байгаа юм.
-Монгол Улсад болж бүтэж байгаа юм байна уу, тэгээд. Үнэндээ манай төрийн байгууллагууд улс төрчдөөс хараат болчихоод байгаа шүү дээ?
-Тэр үнэн. Цагдаа, шүүх, прокурор, тагнуул, хилийн цэрэг, гааль, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагыг нам, фракцаараа хараа хяналтандаа байлгаж байна. Хяналтандаа авсан учраас түүндээ найдаад дураарай авирлаад байгаа юм. Үүнийг гаргаж тавихаас өөр арга алга. Улс төрчдийн өөрсдийнх нь томилсон хууль хяналтын байгууллагын дарга нар ард түмэндээ бус албан тушаалд томилсон дарга нартаа үйлчилдэг болж. Өөрөөр хэлбэл авилгачдыг ард түмнээс хамгаалдаг байгууллага болсон байна шүү дээ. Тэдэнтэй тэмцэж, хариуцлага тооцохыг л ард түмний төлөөх улс төр гээд байгаа юм. Түүнээс биш сонгуульд зориулж улс төр хийдэг хар бараан тогтолцоонд цэг тавихаар ард түмний улс төрийг явуулж байгаа юм шүү дээ.
-Намаасаа татгалзаж “Хамуг Монгол эвсэл” гэгчийг байгууллаа. Нэр нь эвсэл боловч, бас л таны шүүмжлээд байгаа намтай утга агуулга адил юм биш үү?
-“Хамуг Монгол эвсэл”-ийн үйл ажиллагаа хэрхэн өрнөхийг цаг үе, нөхцөл байдал харуулна. Заавал хэсэг бүлэг хүний далбаан дор, тэдний үгээр удирдуулж ирсэн өмнөх түүхийн дутагдлыг давтах хэрэггүй. Монгол хүн монголдоо төрөө барьж, газар нутаг, эд баялгийнхаа эзэн байх цаг нь ирлээ. Өнгөрсөн 20 жил ардчилал нэрийн дор төрийн бүх өмчийг хулгайлаад дуусаад байгалийн баялаг хошуураад орсон. Бүр сүүлдээ газар нутгаа худалдаж эхэллээ. Манайд үйл ажиллагаа явуулж буй 400 гаруй ашигт малтмалын олборлолт явуулдаг компанийн дөнгөж 76 нь Монголбанкинд ёс төдий алт тушаадаг. Бусад нь хулгайгаар, хууль бусаар гадагшаа гаргаж байна. Үүнийг мэдсээр байж, тагнуулын байгууллага яагаад шалгахгүй нүдээ аниад, чихээ бөглөөд суугаад байгаа юм бэ. Хулгайч, луйварчдыг хамгаалдаг, хаацайлдаг байгууллага болчихоод байгааг хэн илчилж байна. Хэн ч байхгүй. Энэ бүхний эсрэг бид тэмцэх гэж эвсэлээ байгуулсан.
-МАХН-аас нэгэнт гарсан учир ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас эхлээд намын бусад нөхөд тус тусын ажлаа хийж байгаа. Харин саяхан байгуулсан “Хамуг Монгол эвсэл”-д тантай хамт хэн хүчин зүтгэж байна вэ?
-Анх байгуулахдаа л өндөр боловсролтой залуусаар эгнээгээ бүрдүүлсэн. Ойрын хугацаанд “Хамуг Монгол эвсэл”-ийн бүрэлдэхүүн хэн хэн байгаа, ямар үйл ажиллагаа явуулах талаар ард түмэндээ ил тод зарлана. Амин хувиа хичээсэн, албан тушаалын төлөө улиарсан улс төрчдөөс арай өөр өнгөтэй, өөр үзэл бодолтой улс төрд орж ирж буй залуус бидний эгнээнд нэгдэж байна. Заавал олонд танигдсан хүн байх албагүй.
-Дээд шүүх намын нэрээ бүртгэсний дараахан таныг дэд даргаас татгалзлаа, Н.Энхбаярт жийгдлээ гээд л шуугиж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа ганц дэд даргын албан тушаалаас бус намаасаа гарснаа мэдэгдлээ. Үе үе хийх тайлбар мэдэгдлүүд чинь олон нийтийг гайхшралд оруулж байна. Энэ удаа намаасаа гарсан нь албан ёсны мэдэгдэл үү?
-Албан ёсных. Эрх баригчид ард түмнийг төөрөгдүүлэх ажлаа их сайн хийж байна л даа. Ядаж л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэдэн олигархууд хуваагаад эзэмшиж байна. Намын дэд дарга байх, намын гишүүн байх эсэх нь гол асуудал биш. Гэтэл дэмий шахуу зүйлд хүмүүсийн анхаарлыг хандуулж, гол асуудлаас хөндүүрүүлээд байгаа юм. Тиймээс л намаасаа гарснаа албан ёсоор мэдэгдснээ хэвлэлээр мэдэгдлээ.Яагаад гэвэл “Хамуг монгол эвсэл” ард түмний улс төрөө хурдан хийхгүй бол Тавантолгой, Оюутолгойн гэрээг засахгүй байгаа асуудал, цөмийн хаягдал булшлах, Нарийнсухайтын хулгайгаа үргэлжлүүлэх байдал улам л газар авна. Үүнээс олсон бохир мөнгөөрөө улс төрийг санхүүжүүлж, авилгал хээл хахуулийг газар авахуулж, хууль хяналтынхныг энэ мөнгөөрөө угжиж аргандаа оруулсаар л байх болно.
-Намаасаа гарахдаа МАХН-ынхаа цаашдын үйл ажиллагаанд амжилт хүссэн байсан. Харин МАХН-ын нөхөд танд таагүй хандах юм уу. Магадгүй таны ганцаарчилсан тоглолт тэдэнд таалагдахгүй байж болно шүү дээ?
-Улс төрч гэхээр намгүй бол хэн ч биш болдог, намгүйгээр амьдарч чадахгүй юм шиг гажиг тогтолцоо нийгмийн сэтгэл зүйд байна. Намаар дамжиж амьдралаа залгуулдаг, албан тушаалд хүрдэг, авилгалыг хөгжүүлэх энэ тогтолцоон дунд хэдхэн хүн л хожиж байна. Заавал төрийн албанд намын харьяалал, нутгийн зөвлөлөөрөө ярилцаад л чадваргүй, боловсролгүй, сэтгэлгүй хүмүүсийг төрийн байгууллагад ажилд авч, албан тушаалд томилох буруу жишиг тогтжээ. Тийм болохоор л намаас гарах, орохыг гайхалтай сонин зүйл мэтээр хүлээж аваад байгаа юм болов уу. Намаас гарчихаар л шуугиж, зарим нь буруутгаж, гуйвуулах нь ардчилалын хэм хэмжээ биш л дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр та хоёрын харилцаа хэвийн байгаа юу. Та намаасаа гарах шийдвэрээ намын даргатайгаа зөвлөлдсөн үү?
-Уулзаж амжихгүй л байна. Гэхдээ бид бие биеэ ойлгож байгаа шүү дээ. Намаа нэгэнт байгууллаа. Одоо цаашид үйл ажиллагаа явуулах боломж нь бүрдсэн. Н.Энхбаяр дарга ч тийм хэмжээний туршлага,чадвартай хүн. Биднийг нам байгуулах гэсээр байтал Тавантолгойг зарчихлаа. Энэ шийдвэрийг хэн хэдэн сарын өмнө гаргасан юм бэ. Монгол хүний хувь заяатай холбоотой бүхнийг нууцалж байна шүү дээ. Энэ цаг үед манай намууд сонгуулийн хууль хүлээгээд гараа хумхиад суугаад байна. Нам байгуулах асуудлыг ард түмэнд чухал мэтээр харуулаад чоно борооноор гэгчээр араар нь Тавантолгойг зарах ажлаа амжуулж байх жишээтэй.
-Тавантолгойн гэрээнд их шүүмжлэлтэй ханддаг. Иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт та очсон уу. Танд энэ гэрээний талаар шүүмжлэл их байсан? -Төрийн ордны Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг дээр Тавантолгойн гэрээ үнэхээр хариуцлагагүй гэрээ болсныг олон хүн шүүмжилж байна лээ. Нэг хар нүдний шилтэй хүн, хэлтэй хэлгүй нь мэдэгдэхгүй нэг нөхөр хоёр суугаад байдаг. Юу ч хэлж байсан дуугүй л сууж байдаг Тэрбиш ч билүү, Мөнбиш ч гэлүү, Энэбиш ч гэлүү нэг хүн бий. Тэгээд бас хүнд нүүрээ харуулдаггүй хар нүдний шилтэй хүн бий. Энэ хоёр хүнийг золиослоод хулгайгаа хийлгэж байна. Нэг нь хар нүдний шилээ авахаар баригдчих гээд, нөгөөх нь атомын бөмбөг дэлбэрсэн ч дуугарахгүй. Ийм хүмүүсээр яагаад гэрээ хэлцэл хийлгээд байгаа юм бэ.
-Таныг зарим улстөрчид зорьсон зүйлээсээ ухардаг, байсхийгээд л өөр өөр зүйл ярьдаг барьцгүй этгээд хэмээн шүүмжилж байна. Та үүнд ямар тайлбар хиймээр байна?
-Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч давшлах, элдвээр хэлэх асуудал хэрээс хэтэрсэн.Хэвлэл мэдээллийг гартаа авч, ард түмний тархи угааж байгаагаа болоод байна гэж бодоод байгаа юм л даа. Түүндээ бардаад хүнийг тэнэг гэж хэлэх амархан байгаа биз. Тэр байтугай фашист гэж хүртэл доромжилж байна. Дээр нь маш их тагнаж чагнаж, дугааргүй машинаар мөрдөж байна. Энэ бүх үйлдлийг нь зориудаар баримтжуулсан байгаа. Нэг хашаанаас бүгдээрээ зэрэг гараад дагаж явдаг газар хүртэл байна лээ. Үүнийг хэн зохион байгуулж байгааг илрүүлэх ёстой шүү дээ. Биднийг энэ мэтээр боорлох гэж оролдож байна.
-Таныг байнга заналхийлээд, мөрдөөд байна гэлээ. Айхгүй байна уу?
-Айгаад яах юм. Айлаа гээд бууж өгөх хэрэг үү. Одоо бид айх юм бол баялгаа алдаж, харийнхны мэдэлд очно.
-Таны сүүлийн жилд хийж байгаа шийдвэр бусад намынханд ашигтай байж болох уу?
-Нам гэдэг зүгээр л нэр шүү дээ. Албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга. Үнэхээр ардчилсан байж чадсан бол Ардчилсан намынхан авилга хээл хахуулийг үгүй хийх л ёстой байхгүй юу. Хаа сайгүй хавтгайрсан авилгалыг хараагүй юм шиг ярьж явна. Аль ч намынхан ялгаагүй авилгал гэх анархизмийг дэлгэрүүлсэн хэсэг бүлэг этгээдээс хол явахгүй.
-Та намаасаа яагаад гарах болсноо тайлбарлаж байгаа ч хамтран зүтгэх намын дарга Н.Энхбаяр гуай хэнтэй ч нэгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн учраас намаасаа гарлаа гэх нэгэн байна. Үүнд ямар тайлбар өгөхийг өөрөөс тань сонсоё?
-Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй адилхан Монголын өнөөгийн улс төр нэг намаас нөгөөд орох, гарах, нэгдэх зэргээр чанарын өөрчлөлтгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл нэр, хаяг, малгайны дор нуугдсан үл бүтэх этгээдүүдээр дүүрсэн байна. Одоо үүнийг цэгцэлж, шинэ цаг үеийн залуусаар улс төрийг цэвэрлэх цаг болсон. Яахаараа зурагдсан пянз шиг нөхдүүд суудлаасаа буухгүй гээд гүрийгээд байгаа юм. Өнөө цагт чинь CD, DVD гараад бүх юм хөгжсөн биз дээ.
-Та удирдагч хүн мөн үү?
-Би удирдахаас илүү болж байгаа үйл явдлыг шууд ил тодоор хүмүүст хэлэх нь чухал гэж боддог. Үнэн зүйлийг хэлэхийг, худал хуурмагийг илчлэхийг хүсч байгаа учраас ард түмний сэтгэлд хүрэх нь гарцаагүй. Түүнээс би өөрийгөө гаргаж ирэх том амбиц байхгүй. Надаас гадна өчнөөн олон чадвартай залуус, шинэ үе төрөн гарч ирж байхад би заавал дарга болох хэрэг юу байна.
-Та МАХН-ын нөхөддөө амжилт хүссэн байна лээ. Тэд саяхан Төв аймагт ажиллаад ирсэн гэсэн. Таны санаснаар явж чадаж байна уу?
-Ард түмэн хэнд итгэх вэ, хэн энэ нийгмийг өөрчлөх вэ гэсэн хүлээлттэй байна. Тийм ч учраас МАХН-ыг байгуулсан хүмүүс шударга ажиллаасай гэж хүсч байгаа. Үүнийгээ дагаад МАХН-д элсэх хүсэлтэй хүмүүс ч олон байгаа болов уу. Гэхдээ намд хүн элсүүлж болно. Гол нь бидэнд хурд хэрэгтэй. Цаад авилгачид чинь асар хурдтай ажиллаж байна. Ерөнхий сайд Америкт айлчлалаа гэсэн. Юу хийгээд ирсэн юм бүү мэд. Дандаа л хар мөртэй дагуулдаг болохоор Америкт цагаан мөртэй яваагүй нь тодорхой. Зуудаг нохой ирэхээр малгайгаа шидээд зугтдагтай адилхан намтайгаа ноцолдож байх хооронд ажлаа амжуулаад сурчээ. Одоо энэ бүх арга нь илчлэгдсэн, баригдсан учраас хууртахгүй л дээ. Ер нь олны анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн санаархал ганц нэгээр дуусахгүй. Дипломат шугамаар шийдвэрлэх боломжтой байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц баривчлагдсаныг зориудаар олон нийтэд мэдээлж, шуугиан дэгдээлээ. Дээрээс нь Ерөнхийлөгчийн энэ үр дүнгүй олон айлчлалууд байна. Улс орных нь улс төрийн дотоод амьдрал тогтворгүй болохоор өөр зүйлд анхаарал хандуулдаг жишээ юм л даа. Энэ арга одоо явцгүй ээ. Хурдхан шиг үнэнийг хэлэхгүй бол болохгүй. Манай ерөнхийлөгч үнэхээр шударга л юм бол эдгээр булхайг нуух хэрэггүй л байхгүй юу. Өмч хувьчлалын булхай, долдугаар сарын 1-ний хэргийг шалгахыг санаачилж дэмжиж байна уу, үгүй. Мөн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар амнаас нь үг унаж байна уу, Тавантолгойн хувьцааг хамгийн боломжтой хувилбараар түгээх талаар үзэл бодлоо илэрхийлсэн үү, үгүй. Ингээд бодохоор ерөнхийлөгч гэх нөлөөгүй, хүчгүй, шагналын даамал, хаданд хашхирдаг цуурай болж хувирсан. -2012 оны сонгуульд та одоогийн ярьж байгаа байр сууриндаа бат зогсч чадах уу. Эсвэл бас л “гайхалтай” хувилбар гаргаад нэр дэвшихээс татгалзах уу?
-2012 оны сонгуулийг ном ёсоороо болно гэж бодохгүй байна. Манай эрх баригчид бүгд худлаа ярьж байна. Сонгуулийн хуулиар ард түмний толгойг эргүүлж байгаад бушуухан тавантолгойг худалдах тухай л бодож байгаа. Ийм байхад шударга сонгууль болно гэдэгт эргэлзэж байна. Хуулиа баталж чадахгүй байгаад байвал сонгууль болохоос өмнө их хурал нь тарчих байлгүй.
С.Отгонсүрэн /сурвалжлагч/ www.news.mn
|
| Ц.Шинэбаяр: Н.Энхбаяр бид хоёр бие биенээ ойлгож байгаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|