 |
|
 |
|
”Н.Энхбаяр бид хоёр доргиод байдаг улс биш” |
|
|
 |
|
 |
”Н.Энхбаяр бид хоёр доргиод байдаг улс биш”
2011-09-15Ардчилсан намын лидер байсны хувьд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэж түүнийг таамаглаж байсан эндүүрэл байсан. М.Энхсайханы “Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлсэн, амласандаа хүрч чаддаг хүн юм байна гэдгийг өөрийн биеэр харж мэдэрсэн учраас энэ удаагийн сонгуульд дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан” гэдгээ тухайн үед хэлж байсан нь түүн рүү олон хүнийг дайрахад хүргэж байлаа. Харин түүнээс хойш багагүй үйл явдал өрнөсөн. Аливаа жагсаал болох тоолонд, ард нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нар байгаа гэсэн хар ч гарсаар уджээ. Тэгвэл одоо тэд ҮШН, МАХН хоёрыг нэгтгэхээр болсон гэх яриа бий. Энэ тухай “Цаг хугацаа бүхнийг харуулна аа” гэх хариултыг М.Энхсайхан хэлнэ лээ. Сүүлийн үед цөөнгүй улс төрийн хүчин нэрээ сольсонтой адил ҮШН ч нэрээ сольжээ. Одоо тэд Монгол Үндэсний ардчилсан нам гэх нэртэй болж буй аж. Үүнийгээ “Бид одоо шинэ нам байхаа больсон” хэмээн тайлбарлаж байна. Ингээд ҮШН-ын анхны дарга, МУ-ын гавъяат эдийн засагч, Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Үндэсний шинэ нам нэрээ солихоор болжээ. Тиймээс ч намынхаа их хурлыг хийж байна. Ингэснээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа юм?
-Нэрээ сольсон нь цаанаа утга учиртай юм. Магадгүй гадныхны нөлөө, явуулсан бодлогоор монголчуудыг үндэсний үзэлгүй болгосон. Таван жилийн өмнө анх энэ намыг байгуулахдаа бид мартагдсан үндэсний үзлийг монголчуудын амьдралд, улс төрд оруулж ирэхийг зорьсон учраас өөрсдийгөө Үндэсний шинэ гэж нэрлэж байлаа. Харин одоо буюу таван жилийн дараа шинэ нам маань хуучин болсон байна гэж хэлэх гээд байгаа юм. Эхний шалтгаан нь энэ. Дараагийн шалтгаан нь, өнгөрсөн жилүүдэд эрх барьж буй хоёр том нам МАНАН хэлбэрээр Монголын төрд засагласан. Нийлж хөрөнгө, мөнгө идсэн тухайг нь ярихаа больё. Хамгийн гол нь Монголын хөгжлийн ирээдүйн асуудлаар эрүүл өрсөлдөөн үгүй болсон. Бүтээлч чанар алга болсон. Үнэндээ өөрийн гэсэн оюун ухаан нь алдагдсан гэсэн үг.
-Тэгээд яг юу болсон гэж та хэлэх гээд байгаа хэрэг вэ?
-Онцгүй сонсогдож магадгүй. Бөгсөөрөө толгой хийсэнтэй ижилхэн л юм болж хувирсан. Өнгө, мөнгө шүтэж, түүгээрээ нэгдэл, нягтрал хийж байгаа нь Монголын ардчилал бөгсөөрөө толгой хийсэнтэй ялгаагүй. Монголын ардчиллыг хамгаалах ёстой гэдэг нь бидний анхдагч санаа. Энэ үзэл, санаа өнөөдөр тулгамдсан учраас бид “үндэсний ардчилсан” гэсэн үзлийг өөртөө авч явах ёстой юм байна гэдэг үүднээс манай намын гишүүд нэрэндээ өөрчлөлт оруул гэсэн. Тиймээс Монгол үндэсний ардчилсан нам гэсэн нэрийг их хурлынхаа гишүүдээр хэлэлцүүлж байна.
-МАХН, ҮШН хоёр нэгдэх нь ээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр эртнээс нууцаар хуйвалдан жагсаалаас эхлээд эрх баригчдын эсрэг бүхнийг хийсэн гээд шуугидаг. Ер нь л бүхний ард та, таны нөгөө мундаг найз байдаг юм биш үү?
-Яараад хэрэггүй. Нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Угаасаа л сүүлийн 20 жилийн Монголын улс төрд М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрын нэргүй юм гэж үнэндээ байхгүй болсон. Алдаа хийсэн бол бидэнд ч холбоотой, амжилт гарсан бол ч бас л холбоотой. Ардчилсан намын амжилтыг ярьвал миний нэртэй, МАХН-ын амжилтын түүхийг гэхээр Н.Энхбаяртай ч холбоотой. Тийм учраас биднийг хардаж, сэрдэх, магтаж, сайшаах нь бишгүйтэй л бий. Тэр болгонд бид хоёр доргиод байдаг улс биш. Гол нь бидний хоорондын хувийн харилцаа чухал биш. Монголын ирээдүй чухал. Түүний төлөө нэгдсэн үзэл санаатай болох нь чухал. Тэр үзэл санаатай хүмүүсийг нэгтгэж зохион байгуулах нь чухал. Тиймээс ч энэ үйл явдлыг харж, ажиглах хэрэгтэй л дээ. Тас тэврэлдчихсэн юм бол байхгүй л гэж хэлмээр байна.
-Тэгвэл Монголын улс төрийн хоёр том лидерийн хувьд санал бодлоо солилцох зүйл байдаг л юм байна, тийм биз?
-Тэгэлгүй яах вэ. Энэ бол байнга болдог үзэгдэл. Хамгийн гол нь өнгөрсөн, ирээдүйгээ харах бидний нүд бол их ойрхон болж байгаа даа гэж хэлье. Ганц бид ч биш. Бидэнтэй үзэл бодол нэгтэй хүмүүс зөндөө байгаа. Монголын нийгэм ч бас өнгөрсөн, ирээдүйгээ шинэ нүдээр харах цаг болжээ.
-Үзэл баримтлал нийлж байна гээд яриад байдаг. Зарим улстөрчдийн хэлдэгээр албан тушаалгүй, эрх бариагүй хүмүүс л нийлээд төр барьж байгаа нэгэн рүүгээ дайрдаг. Иймэрхүү байдлаар л үзэл бодол гэж ярьдаг гэдэг шүү дээ. Үзэл баримтлалын нэгдэл гэж та яг юуг яриад байна вэ?
-Ардчилал олон намгүйгээр оршин тогтнох боломж байхгүй. Олон нам оршин байхдаа төрийн мөнгийг хувааж идэхээр нэгдээд байвал болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл, олон нам байхын утга учир нь намууд улс орны хөгжлийн талаар үзэл баримтлалын өрсөлдөөныг байлгах ёстой. Өнөөдөр өөрсдийгөө том гэж хэлээд байгаа энэ хоёр нам нэгдчихээд бүхнийг мөнгөөр шийддэг болсон цагт хөгжил зөв харагдахгүй. Ирээдүй ч бүдэг харагдана. Энэ байдлыг л өөрчлөхөд манай намын дэвшүүлж буй улс төрийн баримтлал, үзэл санаа маш чухал. Ганц манай намынхан дэвшүүлж, улс төрийг өөрчилж байгаа юм биш. Өөр намууд ч үзэл санаагаа дэвшүүлэх ёстой. Үзэл баримтлалгүй байгаа намуудыг үзэл баримтлалтай болгох, энэ чиглэлд парламентаас гадуур байгаа намууд нь илүү нягтарч ажиллах бололцоотой юм. Тиймээс тэр чиглэлд ажиллаж байгаа нь маш сайн. Илүү үр дүнтэй болоосой л гэж бодож байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ-ын төвшинд яригдаж байгаа. Та ч энэ тухай нийтлэл бичиж, төсөл боловсруулж байсан. Одоо харин хэрхэн энэ асуудалд оролцож байна?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үг, үсгийн жижиг засвараар хөөцөлдөөд хэрэггүй. Яах вэ, тэгэх нь хэрэгтэй үед хэрэгтэй л байх. Гэхдээ бид энэ өөрчлөлтөөр Монголын төрийн тогтолцоо харийнханд бус өөрсдөд нь үйлчилдэг болгох шаардлагатай. Энэ нь юу вэ гэвэл, бүхэл бүтэн системээр нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн үг.
-Одоогийн Үндсэн хуулийг харийнханд зориулсан хууль гэж та хэлэх гээд байна уу. Батлалцсан хүмүүсийнх нь нэг та байх аа, тийм үү?
-Тийм. Нарийндаа би ч өөрөө 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж явсан хүн. Энэ бүгдийг эргэж харах юм бол биднийг гаднаас жолоодсон. Нарийндаа гадныхнын баталж өгсөн Үндсэн хуулиар 20 жил бид амьдраад ирсэн. Хэрэгтэй үедээ хэрэг болсон байх. Одоо бол өөрөө өөрсдийнхөө, Монголын эрх ашгийг хамгаалдаг шатанд гаргаж ирэх хэрэгтэй. Тиймээс манай нам Үндсэн хуулийг системээр нь өөрчлөх тухай асуудлыг тавьж байгаа. Төслөө ч хэлэлцүүлсэн. Одоо өөр шатанд гаргана гэж бодож байна.
-Үндсэн хуулиас болоод Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихаад байна л гээд гомдоллоод байгаа шүү?
-Тийм. Бантан болоод байгаа. Тэрийг зогсооё гэж байгаа юм. Гүйцэтгэх, хууль тогтоох засаглал, эрх мэдэл холилдоод байж болохгүй юм. Хоёрдугаарт, манай Үндсэн хуулиар эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн ийм гуравхан эрх мэдэлд хуваасан. Бид юу хэлээд байгаа вэ гэхээр таван эрх мэдэлд хуваая гэж...
-Энэ гурав дээр хоёр нэмэгдэх нь?
-Энэ гурав дээр нэмэгдээд шалгаруулах эрх мэдэл нэмэгдэнэ. Тэр нь ямар эрх мэдэл байх вэ гэхээр, Төрийн албаны зөвлөл Үндсэн хуулийн эрх, хэмжээнд очно. Төрийн албанд дуртай нь нь биш, аль нэг намд харъяалагдсан нь бус, үүх түүхээ мэддэг, ёс суртахуунтай хүн авдаг байх ийм Үндсэн хуулийн эрх мэдлийн засаглал болгож хувиргая гэж хэлж байгаа юм. Дээр нь шалгах эрх мэдэл.
-Энэ бас яадаг эрх мэдэл вэ?
-Юуг ингэж хэлээд байна вэ гэхээр аудит, мэргэжлийн хяналтын газар зэрэг хяналтын байгууллагууд аль нэг нам, Засгийн газрын дарамтаас ангид, бие даасан байх. Тэгсэн тохиолдолд шалгасан байгууллагууд маань Монголын үндэсний аюулгүй байдалд хортой гэж үзвэл шууд шийдвэрээ гаргаад, тийм үйл ажиллагааг таслан зогсоодог боломжтой болно. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг шалгаад л, шалгаад л байдаг. Ямар ч үр дүнгүй. Хэнтэй ч хариуцлага тооцдоггүй байх нь утгагүй. Энэ бүхнийг хийхийн тулд Үндсэн хуулиа бүтнээр нь өөрчлөхгүй бол болохоо байсан. Ганцхан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл холилдоод байгаа юм биш. Шалгаргуулах, шалгах, хянах гэсэн эрх мэдлүүд Үндсэн хуулийн бие даасан эрх мэдэлд хүрч байж монголын ардчилал зөв болно гэж хэлээд байгаа юм.
- Энэ их хурал хамгийн түрүүнд сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж амласан. Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр ч ярьж байна. Пропорциональ, мажоратори гээд л яриад байгаа. Сүүлдээ өөрчлөх нь худлаа ч болж магадгүй нь. Танай нам аль хувилбарыг нь дэмжээд байна?
-Сонгуулийн хууль бол олон намын тогтолцоог хамгаалахад чиглэгдэх ёстой. Аль нэг намын эрх ашгийг хангахад үйлчлэх ёсгүй юм. Олон намын тогтолцоог хангаж гэж байгаа бол пропорциональ тогтолцоо хэрэгтэй. Харамсалтай нь манай Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг ард түмэн шууд сонгоно гэсэн заалтыг гадаадынхан хийгээд өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хууль пропорциональ тогтолцоогоор гарч болохооргүй заалтыг хийгээд өгчихсөн. Энэ бол 20 жилийн өмнө гадаадын улс төрийн алуурчдын хийсэн ажиллагаа гэж би дүгнэж байгаа. Тийм болохоор Үндсэн хуулиа өөрчлөхөөс нааш энэ тогтолцоог өөрчилж чадахгүй.
-Үндсэн хуулиа өөрчлөхгүй л бол 50:26 энэ тэр гэсэн холимог хувилбарыг ч яриад хэрэггүй л юм даа?
-Үндсэн хуультайгаа зөрчилдөнө.
-Тавантолгойн төслийг Ерөнхийлөгч буцаачихсан тухайгаа мэдэгдсэн. Иргэдэд эзэмшүүлнэ гэж байсан ч магадлал улам багассан гэх боллоо. Та харин хэрхэн харж сууна?
-Стратегийн ордуудаас надад юу наалдах вэ, их байна уу, бага уу гэх нүдээр харах явдал бол нэг их чухал биш гэх гээд байгаа юм. Ер нь хараарай. Стратегийн ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах тал дээр яагаад ийм алдаатай гэрээ хийгээд байна гэдэгт асуудал байгаа юм. Цаад утга нь Үндсэн болон бусад хуульдаа, олон улсын гэрээ хэлэлцээрт орсон байдлаасаа болоод байгаа юм. Жишээлэхэд, Голландтай 1991 онд давхар татварын гэрээнээс татгалзана гээд гэрээ хийчихсэн. Гэтэл энэ гэрээг ашиглаад гадаадын компаниуд Нидерландад бүртгүүлээд манайд ороод ирдэг. Ингээд Монгол Улсад татвар төлөхгүй байх жишээний. Тэгэхээр бид Оюутолгой, Тавантолгой гэж тойрч маргалдахаасаа илүүтэй ийм бололцоо олгодог, өөрт ашиггүй бүх хууль, тогтоомжуудаа эргэж харах, нэгэнт байгуулчихсан гэрээнүүдийг дахин нягтлах шаардлагатай байгаа юм.
-Эдийн засагчийн тань хувьд нэг асуулт асууя. Урд хөршийнхөн иргэддээ хүүгүй шахуу зээлийг маш ихээр тараасан. Түүнийхээ үр дүнд ч эдийн засгийн өсөлт нь нэмэгдсэн. Харин одоо үүнийг дагасан хохирол гарч болзошгүй гэж сэрэмжлэн эсрэг арга хэмжээ авахаар болж байна. Ер нь эдийн засгийн хямралыг авчирна гэж эдийн засагчид нь таамаг дэвшүүлсэн. Манайд ч ялгаагүй уул уурхайгаас олсон их хэмжээний мөнгийг иргэддээ амлалтаа биелүүлэхийн тулд тараагаад байгаа. Удахгүй нэг сая төгрөг олгоно гэсэн. Эдийн засаг ямар нөлөө үзүүлэх бол?
-Мөнгөнөөс татгалзах хүн байхгүй байх л даа. Ер нь бол алсыг харж чадахгүй, олсон мөнгөө тараадаг энэ үзэгдэл бол цаашдаа маш том бэрхшээл, хүндрэлийг авчирна. Тийм учраас манай нам эдийн засгийг арав, арвантаван жилийн төлөвлөлтөнд оруулах шаардлага тавьж байна. Тэгэхгүйгээр олсон мөнгөө зүгээр л тараагаад байвал тэр хэмжээгээрээ иргэдийг муу зуршилд сургана. Тэгээд өөрсдөө үйлдвэр ч үгүй, юу байхгүй болно. Түүний дараа нэг л өдөр дэлхийн эдийн засаг хямарвал дагаад унана. Тэр үед бид зүгээр ч нэг хямрахгүй. Улсаараа, үндэстэнгээрээ устах аюултай. Ийм учраас аливааг төлөвлөгөөтэй хардаг болъё гэдэг санааг зүгээр нэг гаргаад тавьчихсан хэрэг биш.
-ҮШН нэрээ солиод Монгол Үндэсний ардчилсан нам болж байна. Одоо ямар чиг баримжаагаар явах юм бэ. Цаашдаа намуудтай эвсэнэ гэлээ. Жишээлбэл, Н.Энхбаяр даргатай, зүүний чиг баримжаатай МАХН-тай нэгдэх үү?
-/Инээв/. Өнгөрсөн хорин жилд монголчуудын толгойг нэлээд эргүүлсэн зүйл нь наадах чинь. Зүүний, барууны гэж маргалддаг. Тэр бол бас л гадныхнын явуулга. Бид ч өөрсдөө буруу ойлгож явсан. Нарийндаа бол зүүний, барууныхдаа биш Монголынх уу, гадных уу гэж ярилцах ёстой. Монголд монгол намууд л хэрэгтэй байна. Үндэснийхээ эрх ашгийг хамгаалдаг гэсэн үг шүү дээ. Чиг баримжааны хувьд, бид өөрсдийн үзэл, баримтлалыг бусдад тулгаад байхгүй. Монгол хүнд эцэг, эхээс уламжлагдсан суурь үзэл, хүмүүжил байж л таараа. Тэр үзлийг нь л бид дуудан сэрээнэ. Тэгээд бүгдтэй нь хамтарч ажиллахад бэлэн байгаа гэж хэлмээр байна.
-ҮШН уламжлалт сэтгэлгээг дэмжихийг уриалж байсан. Тийм ч байдлаар асуудалд хандаж ирсэн. Одоо үүнийгээ залгамжлаад явах юм уу, эсвэл ардчилсан нам гэдэг утгаараа арай өөрөөр ажиллах уу?
-Анх ҮШН байгуулагдахдаа өөрийнхөө үзэл, баримтлалыг тулгын гурван чулуу гэж зарласан. Тэр нь юу вэ гэхээр үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзэл гэж. Энэ гурвыг тулгын чулуу мэт болгоно гэж тэр шүү дээ. Үүнээсээ одоо ч татгалзаагүй. Нэрээ өөрчилж байна гэдэг татгалзаж байгаа хэрэг биш. Амьдрал дээр ямар асуудал нь тэргүүн зэргийн ач холбогдолтой болж байгаагаас хамаарч байгаа юм.
-Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогыг та хэрхэн харж байна. Ардчиллын төлөө мөр зэрэгцээд явж байсан найзууд шүү дээ, та хоёр?
-Ерөнхийлөгч хүн бол аль ч намаас сонгогдсон бай эцсийн дүндээ Монголын ард түмнийг л төлөөлдөг болдог. Тэр утгаараа өмнөх түүхээ харвал МАХН-аас, АН-аас сонгогдсон бүх Ерөнхийлөгч нар эцсийн дүндээ намтайгаа зөрчилдөөд иргэдийнхээ эрх ашиг дээр бууж ирдэг. Энэ үүднээс харахад, одоогийн Ерөнхийлөгчийн явуулж байгаа олон үйл ажиллагаа үндэсний эрх ашгийн байр сууриас хандаж байна. Энэ нь өөрөө зүй тогтол юм байна гэж харж байгаадаа. -Намынхаа шинэ нэрийг Дээд шүүхэд бүртгүүлсэн үү. Хэзээ бүртгүүлэх бол?
-Бүртгүүлээгүй. Их хурлын гишүүд энэ нэрийг баталсаны дараа бүртгүүлэх юм.
Дугаар шилжих мөчид М.Энхсайханыг Монгол Үндэсний ардчилсан намын даргаар их хурлын гишүүдийн 95 хувийнх нь саналаар сонгосон байв.
Л.НАРАНТӨГС /тоймч/
"Ньюс мн"
|
| ”Н.Энхбаяр бид хоёр доргиод байдаг улс биш” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|