 |
|
 |
|
ЭРҮҮЛ ЭХЭЭС ТӨРСӨН ЭРҮҮЛ ХҮҮХЭД ӨВДӨЖ, ЭНДЭЖ БАЙГАА НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ? |
|
|
 |
|
 |
ЭРҮҮЛ ЭХЭЭС ТӨРСӨН ЭРҮҮЛ ХҮҮХЭД ӨВДӨЖ, ЭНДЭЖ БАЙГАА НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ?
2011-09-19Үзэг нэгт андын маань зургаан сартай бяцхан охин менингит тусаад эмнэлэгт хэвтсэн,  амьд үлдэх магадлал бараг байхгүй гэнэ гэсэн мэдээ дуулаад “шинэ хүн”-ийг нь эргэж очих цаг зав гаргаж чадалгүй удсандаа гэмшиж явсан би хэл дуулгасан найзын хамт ЭНЭШТ-ийг зорьлоо.
Биднийг очиход найз маань “Хүүхдээ хөхүүлэх гээд сүүгээ сааж байна” гэсэн тул үүдэнд нь хүлээж зогсов. Тасгийн үүдэнд тавьсан ганц ширхэг модон сандал дээр гурван эмэгтэй сууж байлаа. Мөн тэр хавьд босоогоороо хөлхсөн хэд хэдэн хүн харагдана. Эхэндээ тэднийг эмнэлэгт хэвтэж байгаа нэгнээ эргэхээр ирсэн хүмүүс гэж бодов. Төдөлгүй тэд бол хүүхдээ сахиж байгаа эхчүүд болохыг ярианаас нь гадарлалаа. Эхчүүд эмнэлэгт сахиураар байх зуураа өөр хоорондоо танилцсан бололтой, хүүхдүүдийнхээ хувь заяа болон эмч, эмнэлгийн тухай яриа дэлгэнэ. Хүний яриа хулгайгаар чагнах муухай гэдэг ч хоёр чихээ бөглөлтэй биш. Тэдний ярианаас ээжүүд бүгд л хэн нэгэн хайхрамжгүй эмчид гомдолтой байгаа нь тодорхой байлаа. Төдөлгүй хүлээсэн хүн маань гарч ирлээ. Охин нь ухаангүй, амьсгалын хиймэл аппарат залгаастай байгаа тул саасан сүүгээ дуслаар дамжуулан өгч байгаа гэнэ. Чухам яагаад байдлыг ингэтлээ хүндрүүлж, энд ирсэн талаараа тэр ийн ярив. -Бид хоёр лагерьт байлаа. Охин маань гэнэт халуураад эхэлсэн. Маргааш нь хот уруу орж ирээд, өрхийнхөө эмчид үзүүлэхэд, “хоолой нь өвдсөн байна” гээд хэдэн эмч бичиж өгөв. Тэр эмийг нь авч охиндоо өгсөн ч байдал дээрдсэнгүй тул хоёр хоногийн дараа дүүргийнхээ эмнэлэгт хандахад, өмнөх эмчтэй яг л адил зүйл хэллээ. “Хэвтэж эмчлүүлье” гэсэн ч “Хоолой өвдсөний төлөө ингэж сүржигнэх хэрэггүй” гэж загнуулав. Гэтэл охин маань зүгээр нэг хоолой нь өвдчихөөгүй, менингит тусчихсан байхад эмч нар мэдэлгүй, хугацаа алдуулаад, ийм байдалд хүргэчихлээ. Уг нь менингитийн шинж тэмдэг, халуурах байдал нь ханиад хүрэх эсвэл хоолой өвдөх үед халуурдгаас арай өөр, ялгаатай байдаг юм байна. Гэтэл өрх болон дүүргийн эмнэлгийн эмч нар ийм зүйлийг мэдэхгүй үнэхээр дэндүү юм. Би урьд нь бусдын амаар дүгнэж, эрүүл мэндийн салбарын талаар зөндөө л шүүмжилж бичиж байсан. Гэхдээ эмч нарыг арай ч ийм мэдлэг чадваргүй бас хариуцлагагүй гэж төсөөлж байсангүй ... Түүний энэ үг цөхрөнгөө барсныг нь илтгэнэ. Тэнд байгаа бусад эхчүүдийн хүүхдүүд ихэнх нь “найдваргүй” гэсэн тодорхойлолттой аж. Гэсэн ч “Үхтэл үр харам” гэгчээр “Босоод ирэх болов уу” хэмээн горьдоно. Сар гаруй хугацаанд хүүхдээ сахисан нэгэн ээж “Би эд нарыг бодвол энд ирээд нэлээд уджээ. Өнгөрсөн хугацаанд хүүхдээ тэврээд ирсэн эх ганцаараа буцахыг зөндөө л харлаа. Эхэндээ их цочирддог байсан. Сүүлдээ ч дөжрөх шахаж байна шүү. Ер нь ихэвчлэн найдваргүй болсон хүүхдүүд л энд ирдэг юм байна. 21 аймаг, сумдаас, нийслэлд ч ялгаагүй өрх, дүүргийн эмч нар буруу оношилж, цаг алдуулснаас ямар ч эмчилгээгүй болсон хүүхдүүд энд ирэх юм. Эндхийн эмч нар хичнээн чадалтай гээд эцсийн шатандаа орсон хойно нь хүүхдээ авчирж байгаа болохоор яалтай ч билээ” хэмээн өгүүлэв. Энэ бол бодох л асуудал. Анхан /сум, хорооны өрхийн эмнэлэг/ болон дунд шатлалын /аймаг, дүүргийн нэгдэл/ эмнэлгийн эмч нарынх нь мэдлэг чадвар дутагдаж, алдаа эндэгдэл гаргах нь их байхад ЭНЭШТ-ийн эмч нарын хувьд өдөр бүр өчнөөн олон “судалгааны материал”-тай тулгарч байдаг болохоор туршлага сууж, чадваржихаас өөр яахав гэсэн бодол толгойд орж ирэв. Үүнийг эмч нар нь ч хүлээн зөвшөөрч байна билээ. Тэд эрүүл эхээс төрсөн эрүүл хүүхэд өвчинд нэрвэгдэж, хорвоог орхиход хүрч байгаад дээрх эмч нарыг буруутгадгаа ч нуугаагүй юм. Гурав хоногийн дараа хүүхдээ сахиж байгаа найздаа халуун хоол, цай аваад очтол тэр байсангүй. Утас нь холбогдохгүй байсан тул сувилагчтай нь уулзаж, охины биеийн байдлыг асуутал, “Өнөө өглөө 9 цагт нас барсан” гэсэн мэдээ дуулгав. Сэтгүүлч нөхрийн хэлсэнчлэн, бид эрүүл мэндийн салбарыг хангалттай л шүүмжилдэг. Социализмын үед сонин хэвлэлд гарсан шүүмжлэлийн мөрөөр байгууллагууд арга хэмжээ авч, эргэн мэдээлдэг байлаа. Харин одоо үед шүүмжийн бай бологсод дөжирч, чих нь бөглөрсөн бололтой, байдал дээрдэхгүй, үр дүн муутай болжээ. Ёстой л нөгөө “Илжигний чихэнд тос хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэгч л болоод байгаа. Тэгэхээр энэ салбарт байгаа асуудлын нөгөө үзүүр болох иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр сэтгүүлч бид хувь нэмрээ оруулах нь зүйтэй болов уу хэмээн ухварлаж, менингит өвчний үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл авахаар ЭНЭШТ-ийн “Мэдрэлийн согог заслын тасаг” дахь “Эмч нар” гэсэн хаяг бүхий өрөөнд ороход, гурван эмч сууж байлаа. Мэнд мэдээд, зорилгоо хэлэхэд, “Завгүй байна” гэсэн хариу өгөв. Энэ үед залуухан хоёр эмч өрөөнөөс гарч, ахимаг насны эмч үлдэв. Түүнээс “Хэдэн минут хүлээвэл завтай болох вэ?” хэмээн асуухад “Ер нь зав гарахгүй дээ” гэх нь тэр. Найздаа, түүний охинд тохиолдсон явдлыг хэлж, бусад хүмүүст ийм явдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй учраас мэдээлэл өгөх хэрэгтэй байна хэмээн учирлаж гуйсан ч “Манайх өөрсдөө сайттай болж байгаа. Түүндээ хэрэгтэй гэсэн бүх мэдээллийг тавьчихна” гээд хөдөлсөнгүй. Манай төрийн байгууллагууд вэб сайт ажиллуулдаг нэртэй, доторх мэдээллийг нь бараг шинэчилдэггүй, олон нийтэд сурталчлах ажил хийдэггүй, сард хэдхэн хүн зочилдгийг бид мэдэхгүй биш ... “Ц” гэх энэ эмчид таван хүнд ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгч, тулгарч болзошгүй аюулаас сэргийлэхэд нь тусалъя гэсэн мэргэжлийн ёс зүй, хүн чанар алга аа. 2011 онд шинэчлэн баталсан Эрүүл мэндийн хуулийн 28.4.3-т “Эмнэлгийн мэргэжилтэн нь хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” хэмээн цагаан дээр хараар бичсэн байх юм. Тиймээс би энэ эмчийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү цаг бусаар ээжийгээ орхиод одсон энэ бяцхан охинд тохиолдсон явдал дахин бүү давтагдаасай гэсэндээ эмч мэргэжилтнүүдээс мэдээлэл авах гэсэн оролдлого маань бүтэлгүйтэв. Энэ бол гагц миний биш охины ээжийн хүсэл байсан юм. Өрх бүртэй, тэдгээрийн дотор шинээр мэндэлсэн хүүхэд бүртэй тулж ажилладаг өрхийн эмнэлгүүдэд хүүхдийн эмч байдаггүй нь хачирхалтай. Хүүхэд юу нь хэрхэн өвдөөд байгаагаа илэрхийлж чаддаггүй болохоор тэдэнд мэргэжлийн эмчийн туслалцаа зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр улсын төсвөөс санхүүжилт авч, гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эмнэлгийн зөвшөөрөл авах болзол, шалгуурт нь “Багийн бүрэлдэхүүнд нь хүүхдийн эмч заавал байна” гэсэн заалт оруулаад өгчихвөл яасан юм бэ, эрхэм хууль тогтоогчид оо. Эс тэгвээс хариуцлагагүй, мэдлэггүй эмч нарын тань уршгаар үй олон хүүхэд цагаасаа эрт хорвоог орхисоор байх вий дээ ... ӨРХИЙН ЭМЧ “ХАДНЫ МАНГАА” ЮУ? Зөвхөн хүүхдийн тухайд ч биш, томчууд ч бас өрхийн эмч нарт “дургүй” гэвэл хэтрүүлэг болохгүй. Учир нь тэд өвчтөнийхөө амыг дагуулан эм бичиж өгөх, эсвэл дүүргийн эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх бичиг хийх, хааяа акт бичихээс хэтрэхгүй. Дээрх тухай хуулинд эмч нарын нийгмийн хамгааллын тухай хэд хэдэн заалт оруулсан байдаг. Тухалбал: “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй.” /29.2/ “Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.”/29.5/ гэх мэтчилэн анхан шатны эмнэлэгт ажиллагдсыг дэмжсэн зүйл заалт байх юм. Гэсэн ч энэ нь чадвартай, туршлагатай эмч нарыг татахад хангалттай боломж биш бололтой. Томоохон эмнэлгүүдэд ажиллаж байгаа зөвлөх болон нэр хүндтэй эмч нар ихэвчлэн хувийн эмнэлэг давхар ажиллуулдаг. Эндээс ашиг сонирхлын зөрчил үүсч, үйлчлүүлэгчдээ хувийнхаа эсвэл хамтран зүтгэгчийнхээ эмнэлэг рүү явуулдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлгээс үнэ төлбөргүй эсвэл арай хямд үнээр авчих боломжтой үйлчилгээ /мэс засал ч юм уу ямар нэг эмчилгээ/-г эмчийн “шахаас”-аар өндөр төлбөртэй хувийн эмнэлэгт хийдэг гэсэн үг. Төрийн байгууллагын ачааллыг үүрэлцэж байгаа хувийн хэвшлийнхнийг сайшаалтай ч хэтэвч нимгэн ард түмнээ иймэрхүү байдлаар “шантаажлах” нь эмч хүний ёс зүйд нийцэмгүй санагдана. Нэгэн жишээ дурдъя. Долоон жилийн өмнө жолооч “Б”-д тохиолдсон явдал. Тэрээр осол гаргасны улмаас 16 настай хүүгийн хөлийг хугалж, гэмтлийн эмнэлэгт хүргэж өгчээ. Түүний хөлөнд мэс засал хийж, аппарат зүүж өгөх шаардлагатай болсон байлаа. Эмч нар “Дараалал ихтэй байгаа тул хориод хоног хүлээх шаардлагатай болох нь. Тэр болтол энэ хүүхэд өвдөөд л хэвтээд байх нь дээ. Хэрэв та нар хугацаа алдахыг хүсэхгүй байгаа бол хувийн эмнэлэгт хандаж болно” гэсэн байна. Мэдээж, хүүгийн эцэг эх хаана, ямар эмнэлэгт хандаж болохыг асуусан. Эмч ч Зайсанд байрлах нэгэн эмнэлгийг санал болгосон төдийгүй өөрийн биеэр хүргэж өгчээ. Тэнд очиход гэмтлийн эмнэлэгт харагдаж байсан, зүс таних эмч нар байсан бөгөөд маш шуурхай арга хэмжээ авч, хагалгаа хийсэн байна. Тухайн үед эмчилгээний төлбөр 250.000 төгрөг болжээ. Эндээс улсын эмнэлэг удаан болхи үйлчилгээтэй юу аль эсвэл “мөнгө хийх” гэж зориуд ийм нөхцөл байдлыг үүсгэв үү гэдэг асуулт урган гарч ирж байна. Эмнэлгүүдийн удирдлагууд иймэрхүү байдлыг мэдэхгүй биш мэддэг л байх. Мэдлээ гээд “чадвартай” гэгдэх эмч нараасаа тийм амархан салахыг бодохгүй. Ийнхүү буруутгах бас зөвтгөхшалтгаанууд ар араасаа хөвөрсөөр л. ӨВЧТӨНИЙ АМЬ НАСЫГ “ЗООСНЫ НҮХ”-ЭЭР ХЭМЖСЭЭР БАЙХ УУ? “Ам нээвэл уушиг нээ” гэдэг дээ. Нэгэнт эрүүл мэндийн салбар, эмч нарын хариуцлагагүй, мэргэжлийн ур чадваргүй байдлын талаар хөндсөнийх тэдний ёс зүйгүй байдлын талаар бас дурдахгүй өнгөрч чадахгүй нь ээ. Хэдэн жилийн өмнө ойрын хүнд маань тохиолдсон нэг явдлыг нэхэн саная. Тэр ходоодны хавдраар нас барсан юм. Өдрөөс өдөрт турсаар байгааг нь анзаарсан ээж нь түүнийг шахаж шаардсаар байгаад нэг өдөр эмнэлэг рүү дагуулж явсан гэдэг. Тэгээд дээрх оношийг сонсоод эх, хүү хоёр шоконд оржээ. Дараа нь сэхээ орж, хэвтэж эмчлүүлэн, хагалгаа хийлгэх гэсэн ч тухайн үед 7 дугаар сар буюу ид баяр наадмын үе таарсан тул ихэнх эмч нар амраад, ийш тийш явчихсан, байгаа хэдэн эмч нь мэс засал хийлгэх эсэх талаар санал зөрөлдөж, тодорхой шийдвэрт хүрэхгүй байсаар хоёр сарын дараа хагалгаанд оржээ. Харамсалтай нь “Ямар ч найдваргүй болж” гэсэн шалтгаанаар “нээгээд хаасан” байна. Түүнээс хойш долоон сарын дараа тэр хүн өөд болсон. Хэдийгээр эрүүл мэндээ хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийлгээгүй, өвчнөө хүндэртэл нь эмнэлэгт хандаагүй нь талийгаачийн буруу боловч энэ тохиолдолд эмч нар түүнийг аврахын тулд бололцоотой арга хэмжээ бүхнийг аваагүй гэдэгт хэргийн учир байна. Залууд аврагдах боломж байсан гэдгийг дараах жишээгээр нотлохыг хүсч байна. “Ходоодны хорт хавдар” гэсэн оноштойгоор Дорнод аймгаас нийслэлд ирсэн нэгэн эмэгтэй Хавдар судлалын үндэсний төвд хэвтэж, хагалгаа хийлгэхээр болсон юм. Ар гэрийнхэн нь түүний амийг аварчих санаатай эмч нартай “жич” уулзан, 7 орноор хэмжигдэх мөнгө өгөхөө ч амлаад авч. Энэ бол хавдар судлалын эмнэлэгт эсвэл улсын төсөвт орох төлбөр биш, зүгээр л эмч нарын халаасанд орох мөнгө. “Гарыг нь цайлгахгүй л бол эмч нар олигтой эмчилгээ хийж өгдөггүй” гэсэн хандлага нийт иргэдийн дунд хэдийнэ бий болчихсон болохоор тэднийг буруутгах аргагүй юм. Охиноо, ханиа, ээжийгээ аврахын тулд юу ч хийхэд бэлэн байсан нь тодорхой. Хагалгаа өдөржин, маш олон цагаар үргэлжилсний эцэст эмч нар гарч ирээд “Хагалгаа амжилттай боллоо. Гэхдээ хавдар нь үсэрхийлээд бүх эрхтэндээ тархчихжээ. Тиймээс бусад эрхтнүүдийг нь ч бас тайрсан. Ийм хүнд байдалтай хүнийг урьд өмнө огт харж байгаагүй юм байна” гэж хэлсэн байна. Баярлаж талархсан ар гэрийнхэн нь “авралын бурхдад” амласан мөнгөө ч өгч, нутаг буцацгаажээ. Харамсалтай нь хоёр сарын дараа тэр эмэгтэй нас барсан юм. Мэс засал хийсэн эмч нар түүнийг удаан амьдрахгүй гэдгийг мэдэж байсан ч мөнгө гэдэг “аз зэтгэр”-т татагдаж, түр ч болтугай амьдруулахын тулд чадах бүхнээ хийсэн бололтой. Энэ хоёр жишээнээс эмч нар үйлчлүүлэгчийнхээ өвчнийг “зоосны нүх”-ээр хэмждэг гэдэг нь харагдаж байгаа юм. Хэрвээ эхний залуугийн ээжид мөнгө байгаад түүнээсээ эмч нарт “харамгүй” өгсөн бол залуу аврагдах байж. Учир нь түүний ходоодны хавдар дараагийн эмэгтэйгийнх шиг тэгтлээ дорд ороогүй, ядаж л бусад эрхтэндээ тархаагүй байсан юм. Хагалгааны үеэр ямар ч арга хэмжээ аваагүй хэрнээ харьцангуй удаан хугацаанд /эмэгтэйтэй харьцуулахад/ амьдарснаас харахад, найдвар байсан гэсэн гаргалгаанд хүрч байна. “Илүү хүнд нөхцөлд байгаа өвчтөнийг нэг удаа ч болов яаж ийгээд аварч чадсан эмч нарт жаахан ч гэсэн “хүн чанар”-ын хэлтэрхий байсан бол хүү маань өдийд амь мэнд байх сан” хэмээн ээж нь гомдолтой явна. Энэ явдалд эмч нарын сэтгэл дутагдсанаас гадна тус салбарын “назгай” байдал нөлөөлсөн гэж дүгнэж болох юм. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсдог эмч нар бусадтай барьцаж байгаа юм шиг тийм олуулаа зэрэг амрах шаардлага байсан гэж үү? Иймэрхүү жишээ, түүхийг хүн болгон л хэлнэ. Хэн нэгнээ алдаагүй, өвчин зовлонд нэрвэгдээгүй айл өрх гэж байх биш дээ. Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн боловсрол дутагдсанаас олон хүн өвчнөө даамжруулах нь бий. Үүний хажуугаар эмч мэргэжилтнүүдийн өргөсөн тангаргаа ёсчлон сахидаггүй, хариуцлагагүй, ёс зүйгүй байдал газар авсаар ... Нэг л бишээ ... Э.Ирэхбаяр
|
| ЭРҮҮЛ ЭХЭЭС ТӨРСӨН ЭРҮҮЛ ХҮҮХЭД ӨВДӨЖ, ЭНДЭЖ БАЙГАА НЬ ХЭНИЙ БУРУУ ВЭ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|