Эрдэнэт ба Эзэнгүйдэл
2011-09-20Энэ асуудал дэвшүүлсэн сэдвээр төр, засаг болон иргэд, олон нийтэд эрдэнэтчүүд төдийгүй эх орны бахархал  болсон үйлдвэрийн тулгамдсан асуудлыг хөндөж байна.
Нэг. Бүхэл бүтэн хот, улсын том үйлдвэр яагаад эзэнгүйдэх болов?
Асуудлын гол нь түүнийг хариуцаж байгаа албан тушаалтан, тодорхой хүмүүст байгаа нь ойлгомжтой. Анх үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хот одоо ч үйлдвэрээс ихээхэн хамааралтай байгаа нь хэн хүнд ойлгомжтой байгаа. Тэгэхээр хот, үйлдвэрийн хамаарал нь үйлдвэрээс эхтэй болох нь.
Дэд сайд асан Ч.Ганзориг хэл амтайхан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал болсноос хойш эзэнгүйдлийн нэр томьёо эрдэнэтчүүдийн дунд тархсан юм. Адууны тэнгэр, албан тушаалын хэнээ хоёртой нөхөрлөсөн энэ эр яагаад гэнэт улсын том үйлдвэрийн толгойд суув гэдгийг хүмүүс мэдэж байх ёстой л доо. 2004 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутагтаа найдвар тавьж очсон Ч.Ганзориг сонгуулийн кампаниа олигтой явуулж чадалгүй унаж, бөөн санаагаар унаж, уйлж дуулан Улаанбаатартаа буцаж ирсэн түүхтэй, Сонгуульд нь ажилласан хүмүүс, олны өмнө олигтойхон дуугарчихаж чадахгүй, хямсалзаад хүний дургүй хүргээд бүтэхгүй нөхөр байна лээ гэж халаглаж байсан түүх бий. Ийнхүү намдаа, нөхөддөө гоморхсон нэг хүн дэд сайдын албан тушаалыг намынхаа нэг суудлыг алдсаны хариуцлагаа ухамсарлалгүй шалсаар байж авчээ. Тэр үеэс л Ч.Ганзориг “Эрдэнэт-ийн захирлын суудалд суух хүслээ гаргах болсон гэлцдэг. Эзэн эрх баригч намын эзэмшигч Эрдэнэт үйлдвэрийг ажлаа гайгүй сайн хийгээд сайдаар дэвшин ажилласан хуучин захирлын суудал гарснаар Ч.Ганзориг бас л гуйлга, гувшилтаар нэлээд барцадтай тулгаран байж авчээ. Барцад нь гэвэл сүүлд ил тод болсон “Монросцветмет”-ийн асуудал байсан гэдэг. Гэхдээ гол тавьсан хүн нь тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр. Ингээд эзэн харьяатын гэрээгээр хувьсгалын үйлдвэр хувийн болж, эзэнгүйдлийн эхийг тавилаа.
Ч,Ганзориг ирснээсээ хойш зөвхөн гэрээ хэлцэл, санхүүгийн асуудлыг ганцаарчлан шийдэж, бусад асуудлаа эзэнгүйдүүлэв. Үйлдвэрийн ажил урсгалаараа явж, бизнес, хөрөнгө оруулалтынх нь ажил зөвхөн Ч.Ганзориг, түүний хүрээлэгчдийн хэрэг боллоо. Ч.Ганзориг чөлөөт бөх, боксын тэргүүнээр ажиллаж, ойр хавийн морины наадмыг ивээн тэтгэж, бараг бүх орлогчид нь морь уядаг болж, үйлдвэрийн ажлаас илүү наадмын ажил чухал байгааг юу гэж үзэх вэ? Сонгуулийн үнэр үнэртэнгүүт, Ч.Ганзориг хаана дэвшихээ шийдэн байж, дээрээсээ чиглэлтэйгээр Архангай аймгийг сонгон авчээ. Ийнхүү энэ жилээс эхлэн “Эрдэнэт” үйлдвэр тэр чигээрээ Архангай аймагт үйлчлэх болов. Долоо хоногийн тав дахь өдөр бүр үйлдвэрийн хүнд, хөнгөн машинууд Архангай аймгийн сумууд руу гарч, урлагийнхантай хамтран сурталчилгаа хийдэг болов. Зуны дэлгэр цаг ирэнгүүт бүх сумд наадам хийж, морь уралдуулав. Морины медаль хийдэг хэсэг өргөжин үйлдвэрт ажиллагсад ажилдаа дарагдав. Мөн алт, мөнгөн эдлэлийн ажил ундрав. Бай шагнал өндөр наадмууд болж архангайчуудыг ёстой л алмайруулж байна. Үүний ард ганцхан л хүн бий. Архангайчууд 2004 оны сонгуульд таниагүй байсан хүнээ таньж эхлэв…
Энэ үйлдвэрийн их хөрөнгө зарж байгаа үйл явдал нөгөө талдаа үйлдвэрийг эзэнгүйдүүлж байгаа нь ойлгомжтой. Захаас нь дурдахад, эзэнгүйдлийн жишээ нь энэ, тодорхой зүйл гэвэл зөндөө бий…
Эрдэнэт хотын эзэнгүйдэл мөн Ч.Ганзоригтой холбоотой. Аймгийн Засаг дарга Д.Оюунбат Иргэдийн хурлаас нэр дэвшихдээ эндхийн эзэн Ч.Ганзоригт сүү хадаг барин, далайсан газар нь далд орж явахаар тохирон Иргэдийн хурал дээр Ч.Ганзоригийг байлцуулан төлөөлөгчдийг элдэв аргаар шахан байж дэвшжээ. Ийнхүү Засаг дарга хотынхоо ажил төрөл, бүтээн байгуулалт, халаа сэлгээг хүртэл Ч.Ганзоригоос асуулгүй явуулж чадахаа больж, морь унасан толгойгүй албат болжээ. Ирээдүйгээ харсан томоохон бодлоготой хөрөнгө оруулалт хийж чадахгүй, амиа бодсон Засаг дарга хамаг ажлаа хөрөнгө мөнгөгүй хэмээн үйлдвэрээс гуйж гувшин явуулж байгаа нь хотын ажлыг эзэнгүйдүүлэн цалгардуулж байна.
Ийнхүү улсын том үйлдвэр гуравдагч хэмээх том хотын үйл ажиллагаа цалгардан эзэнгүйдэж байна. Хотын иргэд, үйлдвэрийн ажилчид үүнийг харж байгаа. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх билээ, ард иргэдийн хараа, үйл нь хэзээд шударга байдгийг дээрх хариуцлагатнууд ухамсарлаж, зайгаа тавих цаг тун удахгүй биз ээ.
Хоёр: Сонгуулийн тойрог өмчлөх буюу улсын хэрэг эзэнгүйдэх нь
УИХ ирэх сонгуулийн тогтолцоог шийдэж цөхсөн энэ цаг мөчийн ар хударгыг ашиглан ов зальтай нэг нь хэрхэн жүжиг тавьж байгаагийн учрыг иргэд сонгогчид мэдэж байх ёстой болов уу. УИХ сонгуулийн хуулийг өнгө мөнгө, хээл хахуулиас ангид бага ч гэсэн шударга байлгахын төлөө хичээж байх энэ сиймхийг ашиглан зарим хүн сонгуулийг зөвхөн өөртөө ашиглан, жинхэнэ одоо үйлчилж байгаа бохир аргыг даамжруулж байгаа нь орон нутагт ажиглагдаж эхлэв. Тухайлбал, Архангай аймагт хуулийн хугацаа болоогүй байхад сонгуулийн сурталчилгаагаа хэзээний эхлүүлж, нутагтаа халуун хайртай, зүгээр л юм өгөөд байдаг сайн хүүгийн дүрд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг тоглож явна.
Энэ нь тэр том үйлдвэрийн хөрөнгийг ашиглаж байгаа учраас аймгийн төр, захиргааны байгууллага байтугай тэндхийн УИХ-ын гишүүд нь хүртэл ажлаа хийхэд хэт жулдах болжээ. Аймгаас хийгдэх ажлыг тас цохин томрох Ганзориг захирлын хөрөнгө цацалт аймгийн иргэдийг алмайруулж, нэг л том толгой байхад аймаг тэр чигээрээ болчихдог юм байна гэсэн сэтгэгдлийг Архангайчуудад төрүүлж, юун дээр үеийн нам, засаг, юун Ю.Цэдэнбал, харин орчин үеийн шүтээн-заримд нь өглөгч бурхан, заримд нь буг чөтгөр болон хувирчээ.
Өнөөдөр аймагт ирэх тусламжийн гурил будаа, тэжээл тараасан нь Эрдэнэтийн Ганзориг, худаг хашаа баригдсан ч Ганзориг, байшин сав нээгдсэн ч нөгөө Ганзориг, балин гурил босгож, хурал ном хурсан ч Ганзориг, найр наадам хавтгайрсан ч мань Ганзориг гэсэн нэргүй юм алга болжээ. Энэ хүн Архангайд арай л төл бойжуулж, эцэг малыг орлохгүй байх шиг байна. Угаасаа нэр нь гарч, ажил нь тодрох боломжгүй болтлоо Ганзоригдож байгаа болохоор урамгүйн дээр дүрэмгүй болсон ажээ. Архангайд хийгдэж байгаа бүх ажлыг Ганзориг булааж хийдэг, үгүй бол түүний нэрээр буддаг болсон байх юм.
Эрдэнэтээс долоо хоног бүрт цувах машины цуваа Архангайн амин хайртай хүү, Монголын саалын үнээний эзэн Ганзоригийн бэлэг төрсөн нутгаа зорьж байгааг илтгэнэ. Энэ цувааны зардал улсын төсөвт орох мөнгөнөөс хумслагдан хувь хүний сонирхолд үйлчилж байгаа жишээ энэ. Төр, засаг юу харж, хаана явдаг юм бол доо?
Эрдэнэтээс Архангай ордог замыг өнөөдөр хүмүүс Ганзоригийн зам, Эрдэнэтийн өглөгийн зам, Ардын намын ариун зам гэх мэтээр магтаад ч байгаа юм шиг, шоолоод ч байгаа юм шиг ярих болжээ. Архангайн зарим нь, энэ чинь улсын юм аваад дараа нь нэхэгдэхгүй байгаа хэмээн болгоомжилж суугааг эрхэм Ганзориг мэддэг болов уу.
Ганзориг цагдаагийн жийпээр хамгаалуулан эгээ л улсын Ерөнхийлөгч шиг айл айлд бууж морилохдоо, хөгшдөд 100 мянга, хүүхэд багачуудад 20 мянган төгрөгийн хишиг хүртээдэг гэж байгаа. Хэн ч хөлсөө гоожуулж, хүчээ зарж олсон таван цаасаа тал тал руу цацаад байхав дээ. Харин Ганзоригийн нэг гарын үсэг зурах хөдөлгөөнөөр мөнгө ийн урсаж байгаа нь цаанаа учиртай аж. Энэ нь нутаг усныхнаа саналыг худалдан авч, итгэлийг нь хулгайлахаар зэхэж байгаа нь энэ. Тэгээд л баярхаж, малилзаж яваа нь тэр. Яг үнэндээ энэ хүн нутаг усаа тэгж их хайрладаг, нутгийн ард олондоо тийм их хайртай хүн үү гэвэл үгүй. Хэдэн жилийн өмнө Ганзориг нутагтаа ирсэн үгүйг мэдсэн, дуулсан хүн цөөхөн байдаг байж. Одоо харин нутгийн хэн нь ч Эрдэнэтийн Ганзориг гэх болж. Хүмүүс үйлдвэрийн хөрөнгөөр туйлж байгааг нь мэдэж байгаа байх л даа. Тэгээд л аав, ээж, нутаг нугаар нь нэрлэхийн оронд өөр нэрээр нэрлэж байгаа байх. Ганзориг сонгуулийн ажлаа ийнхүү үйлдвэрийг эзэнгүйдүүлэн эхлүүлчихсэн байхад нөгөө хууль сахиулдаг байгууллага, сөрөг хүчин гэддэг намууд тас дуугүй байгаа нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж байна. Урьд сонгуулиуд яаж мөнгө төгрөгөөр болж, тэр нь төр, иргэдийг хямруулахдаа хүрч, дахин ийм зүйл гаргахгүй хэмээн дээр дооргүй ярьж байхад энэ мундаг хөрөнгөтэй хүн тоож байгаа юм алга.
Төрөө ч хүндлэхгүй, иргэдээ ч басамжилж яваа энэ хүн хариуцсан ажлаа эзэнгүйдүүлж явааг таслан зогсоох цаг болсон баймаар. Ганзориг хуулийг яаж эзэнгүйдүүлж байгааг дээрхээс харж болно. Бүр тодорхой болговол, аймгийнхаа бүх сумдад менежер томилон ажиллуулж эхэлжээ. Тэр дундаа Эрдэнэтийн цагдаагийн дарга Д.Амарсайханыг Хотонт, Түвшрүүлэх сумыг хариуцуулан зардлыг нь дааж, хаанаас гэсэн асуултгүй, ажиллуулж байна. Энэ хүн уг нь төрийн албан хаагч, хариуцсан ажилтай баймаар юм. Бас л Ганзориг төрийн ажлыг эзэнгүйдүүлж байгаагийн тод жишээ энэ байх даа. Амарсайхан даргын дүү, үйлдвэрт ажилд ороод удаагүй Боролдой гэгч мөн л сум хариуцаад, менежерийнхээ ажлыг орхигдуулан гүйж явна. Ерөнхий захирал нь ажлаа эзэнгүйдүүлж байхад жирийн нэг менежер ч яалтай билээ, дагаад л гүйхээс. Энэ мэтчилэн Эрдэнэт үйлдвэрээс 18 хүн сонгуулийн ажилд татагдан орж, үйлдвэрийн хөрөнгөөр сонгогчдын санал худалдаж авах аянд морджээ. Үндсэн ажлаа хийдэггүй, сонгуулийн сурталчилгаагаа хийгээд яваа эдгээр хүмүүс үйлдвэрийн жинхэнэ ажлыг амжуулж яваа ажилтнуудаас өндөр цалин авч, хурдан дээшилж, дэвшдэг нь бодит үнэн гэнэ лээ. Хэрвээ мөнгөтэй зальтай нь сонгуульд ялдаг юм бол Монголын манлай үйлдвэрийн захирал мөнгөөр зодоод Архангайд ялах нь тодорхой. Энэ шударга бус явдлыг хална гээд байгаа улс төрчдөд бэлэн бодит жишээ энэ байх л даа. Халсан шиг халахгүй бол ийм л юм юмыг эзэнгүйдүүлэх дуртай эрхмүүд төрд гарч, төрийг бузарлаж байна даа та минь. Одоогийн амин хувьдаа ашиглаж, улсын ажлыг эзэнгүйдүүлж байгаа Эрдэнэтийн хэмээх Ганзориг худал хулгай хоёрыг хослуулж ирээдүйд ирээдүйд түмний төлөө зүтгэнэ гэж байгаад яаж итгэх вэ? Та бүхэн болгооно биз дээ.
Гурав. Төр, улсын байгууллагын эзэнгүйдэл буюу хүний нөөцийн бодлогын алдагдал
Аймаг, орон нутагт төр, захиргааны байгууллага аливаа хамаарлаас ангид байж, ажлаа явуулах ёстой. Үүний эсрэг дүр зураг, Орхон аймаг, Эрдэнэт хотод байгааг манай төр засаг хэр мэдэж байгаа бол, Иргэдийн сонгосон Төрийн байгууллагыг зөвхөн амин хувьдаа ашиглаж байгааг аймгийн Засаг дарга Д.Оюунбат, захирал Ч.Ганзориг нарын үйлдлээс харж болно. 2008 оны орон нутгийн сонгуульд МАХН олонхи болж, аймгийг дөрвөн жил удирдах эрх авчээ… Гэхдээ бас л будлиангүй сонгууль болж чадсангүй. Иргэдийн хурлын гуравдугаар тойрогт хэл ам гарч, сонгуулийн хэсгийн будлианыг илрүүлэн, сөрөг намынхан баахан гомдоллосон ч аймгийн Шүүхийнхэн ялсан намынханд тал засч, хэл амыг чадах чинээгээрээ дарж орхив. Иргэдийн хуралд Засаг даргын тушаал горилогч Д.Оюунбат иргэдийн хуралд баахан барцадтайгаар, Шүүхийнхний дэмжлэгтэйгээр арайхийн орлоо. Ингээд Иргэдийн хурлын үеэр Засаг даргад нэр дэвшүүлэх жүжиг болж, Оюунбат дарга Ч.Ганзориг захирлын хамаг санааг гүйцэлдүүлэх ам өчгөө өгөн байж, түүний хүчээр аймгийн даргад нэр дэвшив. Ганзориг захирал ч хотын амьдралд гар дүрж байх эрхээ авав. Ийнхүү аймаг, хотын амьдралыг ажилдаа цөөхөн үзэгддэг, амин хувиа борлуулагч захирал цаанаас зохицуулан эзэнгүйдүүлэх эрх тавигджээ. Засаг даргаар нийгмийн даатгалын байцаагч асан, цагтаа чамгүй дэггүй, хазаар ч сэлгэдэг, хүн ч нульчихдаг тааруухан намтар түүхтэй Оюунбат томилогдож, эрх ашгаараа нэгдэгч хоёр том дарга аймаг, үйлдвэрийг эзэнгүйдүүлэгчээр 4 жилээр хамтдаа тодров. Хүмүүс жиг жуг хийлцсээр…Засаг дарга толгойгүй байх бас нэг аргыг захирал тун амар олжээ. Энэ нь даргын албан тушаалаар гангарах дуртай Оюунбатад өндөр үнэтэй “Лексус-570″ хэмээх машиныг авч өгсөн явдал юм. Машиных нь үнэ 160 гаруй сая төгрөг гэнэ лээ. Аймгуудын дарга нар байтугай Засгийн газрын сайд нар унаж чаддаггүй дээрх машиныг Эрдэнэт хотын дарга унаж, өндөр хөгжилтэй хот гэж хэлэхээр болохгүй, хөрөнгө мөнгөөр үргэлж дутагддаг аймгийн иргэдийг алмайруулжээ.
Хүний нөөц хэмээх тодотголтой хуучнаар боловсон хүчний асуудлыг эзэн захирал, албат дарга хоёр нам, жалга довоор явуулж, нөгөө завхруулна гэдгийг яруу тод үзүүлэх болов. Эзэн захирал Архангай аймгийг би чирч явна хэмээн сайрхах дуртай. Аргагүй л дээ. Туслах, нарийн бичгээс авахуулаад түүний нутгийнхан нөөц хуулийн хэлтсийн дарга, хэвлэл мэдээллийн дарга, цагдаагийн хэлтсийн офицер гээд л хөвөрнө. Санхүүгээ аль дээрээс чирч яваа аймаг нэгт нөхөртөө даалган, түүнийг нь хариуцсан орлогчоо ажилгүй болгон гомдоож байсан явдал бий. Үүнээс цаадахыг нь нам болон дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг гээд л тавьж орхино. Хангамжийн даргаа мэргэшсэн хүнийг учирлан байж, ерөнхий прокурорын хамаатныг тавьж байсныг хүн болгон мэддэг. Тэгэхэд нь хүмүүс прокуророос айх учиртай юм байлгүй гээд л яриад өнгөрсөн гэдэг. Нөгөө прокурор нь буунгуут намынхаа нарийн бичгийн даргын хүнийг тал засан хангамжийн даргаар тавьжээ. Мөн сонгуулийг будлиантуулан, бараг л хүн амины хэргийн хам хэрэгтэн болж, түүнээсээ зугтсан хүнийг гарын дор хүн хэмээн хүний нөөцийн даргаар тавьжээ. Нөгөө хүн нь ч өөрөө өөрийгөө онигоонд оруулан, онигоогоо өөрөө ярьж, хүн инээлгэн хүний доог болон явахын хамт захирлынхаа томилгоог үг дуугүй биелүүлэгч, шинэ онигооны эзэн болж явах болов. Эзэн захирал аймгийн томилгоонд оролцож, би Ганзоригийн ангийн хүүхэд гэж сайрхдаг Архангайн гэх Нарангэрэл гэгч эмэгтэйг төрийн санхүүгийн хэлтсийн даргаар Засаг даргаа дарамтлан тавьжээ. Засаг дарга нь аргагүйн эрхэнд ингэлээ гээд хүмүүст ярьсан байдаг. Урьд нь хотын автобааз, хивсний үйлвэрт нэр нүүрээ алдсан, ажилдаа муугаар гайхагдсан тэр эмэгтэйг үйлдвэрийн санхүүгийн дарга ахтайгаа холбогдон аймаг, үйлдвэрийн мөнгөний эрх мэдлийг бут авав. Ингээд дарга, удирдлагадаа захирагддаггүй, нийтэд ааштайгаараа гайхагдсан нэг айхтар авгай гарч иржээ. Удалгүй түүний тар танигдаж, Нарангэрэл төрийн санг самарч, мэргэжлийн улсыг нь халж, эрх дураараа авирлажээ. Аймгийн боловсролын салбарт 120 сая төгрөгийн илүү зарцуулалт алдагдал гарч, Эрдэнэт сангийн мөнгөний хүүг өөр дансанд байрлуулж бэлнээр 13 сая төгрөг авч гувчуулав. Энэ нь үйлдэл дээрээ баригдаж, авсан мөнгөө буцааж, хэргээс мултрахыг завдан, бусад зүйлээрээ шалгагдаж байгаа гэнэ. Энэ хүнийг хэн даврааж, аймаг оронд хохирол учруулах нөхцлийг хангав гэдгийг та бүхэн ойлгосон уу.
Монгол ардын алдарт намын нарийн бичгийн даргын нэр барьсан нэгэн залуу үйлдвэрийн орлогчоор гэнэт тодрон, хариуцсан ажлаа гэхээсээ илүү элдэв сурталчилгаа, шоуны ажил эрхэлж, үйлдвэрийн ажиллагсдын дунд хөгжил цэнгэлийн орлогч захирал хэмээн цоллуулах болсон. Ц.Бат-Энх эзэн захирлын хамаг ар талыг даагчаар тодорч, үйлдвэрийн ажилтан, ажилчдыг улстөржүүлэн талцуулж, Ардын намын бүрэн эрхт орлогчоор томилогдсон бололтой. Энэ хүн үйлдвэрийг яаж хөгжүүлэх анхан шатны ч ойлголтгүй, харин өөрийг нь томилуулсан эрхмийнхээ суудлыг зузаалах, шоу цэнгээн, уралдаан наадам зохиохыг хөгжмийн асуудал гэж ойлгосон байна. Энэ эрхэм үйлдвэрийн хөгжлийн асуудлыг хэлтсийн даргаараа Удирдах зөвлөлдөө оруулдаг, өөрөө өрөөндөө ч төдийлөн ордоггүй, морь уяж, мөнгөөр зодон хурдан морь худалдан авч, нэрээ дуудуулан, урлаг, спорт, амралтын дарга нараа байнга цуглуулан загнаж, өөр нэг орлогчоо ажилгүй болгон, нөгөөдүүл нь бид хоёр захиралтай болов хэмээн доог болон сууж байна. Хэн энэ эрхмийг ямар зорилготой энд суулгав гэхээр эзэн захирал нь мөрөө хавчиж, зүүн урагшаа гараа заан суудаг гэнэ лээ.
Эзэн захирал хэдэн орлогчоороо амиа хаацайлан наймаа хийдэг болсныг үйлдвэрийнхэн ярьдаг болжээ. Эхний ээлжинд өөрийн хүнээ гэж шалтаглан хоёр орологчоо хөөх шахан явуулаад, дараа нь шинэхэн ерөнхийлөгч, намынхаа ерөнхий даргад найр тавьж дараагийнхаа орлогчоо өөрчилсөн бол, тун саяхан мөн л намын дарга нарынхаа шахалтаар, ажлаа хийх гэж оролдоод, эзэн захиралтайгаа эв түнжин хагараад байсан орлогчоо хугацаанаас нь өмнө солив. Үүнийгээ тэр би мэдэхгүй гэж хүмүүсийг төөрөгдүүлнэ. Гэхдээ, тэрний оронд та хүнээ өгөөч гэж дарга нарт очиж гуйн тал засдгийг хүмүүс сонсчихдог юм гэдгийг эзэн захирал мэддэггүй л биш баймаар юм.
МАХН Х үгсээ гээж, хүчээр МАН болоод баахан батлах бөөндөх ажиллагаа тун амжилттай явагдсан гэдэг. Энэ үйл явдлын гялбаа “Эрдэнэт” үйлдвэрт тусч, үйлдвэрийн хөгжил цэнгэлийн орлогч Бат-Энх, хүний нөөцийн хэлтсийн орлогчоор тавьсан Мөнхболдтойгоо хамтран намын харьяалалгүй залуусыг ажилтай нь холбож, арай л хална гэх нь холгүй сүрдүүлэн МАН-ын “Ганзориг” фракцид зад бөөнджээ. Мөн хүний нөөцийн ажилтнуудын дунд их цэвэрлэгээ явуулж, дадлага туршлагатай нэгнийг нь хольж солин халж, МАН-ын дор жигдрэн жагсах баг бүрдүүлжээ. Ийнхүү ядахдаа үйлдвэр дотроо улс төржихгүй байх урьд урьдын удирдлагын бодлого бутран унажээ.
Эзэн захирал хайрт намаа харж үзэж байгаа гэвэл бас тийм биш ажээ. Аймгийнхаа МАН-ын байгууллагыг бутарган хоёр талцуулах, сонгуулийн асуудлыг өнгө мөнгөөр шийдэх бузар аргыг аймгийн МАН-ын байгууллагын ажилд анх удаа нэвтрүүлсэн гэх. Ийм намын байгууллага яаж сонгуульд оролцох нь түүнд падгүй. Өөрийн л зорилго биелж байвал болох нь тэр. Энэ хавар болсон шинэ МАН-ын аймгийн удирдах байгууллага сонгох үеэр үйлдвэрийн намын гишүүд мөнгөтэй, баян гэдгээр бяр заан, эзэн захирлынхаа үүргийг биелүүлэн аймгийн намын хороогоо үйлдвэрийн мөнгөтэй орлогчид, хэлтсийн дарга нар, Архангайнхнаар дүүргэж чаджээ. Энэ үйл явдлыг намын гишүүд нь тун таагүй хүлээн авч, ирэх сонгуулийг будлиангүй, цэвэр, өнгө, мөнгө, хахуулиас хол болгоно гэж дээр доргүй ярьж, хичээж байхад Эрдэнэтийн МАН-ын байгууллага нь харин улам цэцэглүүлж байх ч гэж дээ хэмээн халаглах болжээ. Намдаа тус биш ус болж байгаа энэ хүний үйлдлийг МАН-ын дээд удирдлага нь юу гэж ойлгодог бол?
Төр, улсын байгууллага эзэнгүйдэж, өөрсдийгөө тойруулан нам, жалгын үзлээр хүний нөөцийг нааш цааш болгон суугаа эрхмүүдийг томилсон эзэд нь өөгшүүлээд байна уу, эсвэл тэгж байх ёстой гэсэн жишгийг хэн нэгэн хариуцлагатан тогтоох гээд байна уу гэдэг асуулт Эрдэнэтийнхнийг төөрөгдүүлэх болжээ. Хариуг зөвхөн Улаанбаатар л өгөх үлдлээ дээ…
Т.Наран |
| Эрдэнэт ба Эзэнгүйдэл |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|