 |
|
 |
|
Quiza: Залуус Ардын намд ашиг харж элсдэг |
|
|
 |
|
 |
Quiza: Залуус Ардын намд ашиг харж элсдэг
2011-09-23Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Батцэнгэлийг “Ярилцах танхим”-даа урилаа.  -Сүүлийн үед урлагийнхан улс төрд хүч түрэн орж ирэх болсон. Энэ жишгээр та ч бас улс төрд хөл тавьсан байх. Таныг нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүний албыг хаших болсон гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье?
-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагаа нэг хэсэг зогсонги байдалд орчихсон байсан. Тиймээс энэхүү байдлаас гарахын тулд хэдэн сарын өмнө холбооныхоо их хурлыг хийж, тэргүүн, дэд тэргүүнээ сонгож, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон юм. Миний хувьд урьд нь Ардчилсан залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байсан. Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны их хурлын үеэр би орон нутагт ажиллаж байсан. Тухайн үед дэд тэргүүний албан тушаалыг горилж байгаа тухай хүсэлтээ холбооныхонд бичгээр үлдээсэн байсан юм. Энэхүү хүсэлтийг маань гишүүдийн олонх нь дэмжиж, намайг дэд тэргүүнээр сонгосон.
-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг сонгосны дараа нэлээд эсэргүүцэл гарсан. Таны хувьд ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй юу?
-Тухайн үед Хан-Уул дүүргийн Ардчилсан залуучуудын холбооныхон дотооддоо асуудалтай байсан учир аль нэг талыг нь баримтлахгүйн үүднээс төлөөлөгчдийг нь хуралд оролцуулахаас түдгэлзүүлсэн. Хан-Уулынхан тухайн үед асуудал үүсгэж байсан ч шинээр сонгогдсон дарга маань ажлаа сайн хийсний хүчинд Хан-Уул дүүргийн Ардчилсан залуучуудын холбооныхны доторх зөрчил үгүй болж, бүх зүйл хэвийн горимд шилжсэн. Миний хувьд дэд тэргүүн болоход ямар нэгэн эсэргүүцэл гараагүй.
-Урлагийнхан улс төрд хөл тавихдаа Ардын намаар “өлгий”-дүүлэх нь түгээмэл болсон шүү дээ. Гэтэл та Ардчилсан намыг сонгосон байх юм. Ямар учраас тэр вэ?
-Би 1998 оноос буюу аравдугаар ангид байхдаа л улс төр сонирхдог хүүхэд байсан. Тэр үеэс л би ардчилал шударга ёс, эрх чөлөөний төлөөх тэмцлийг өөрийн итгэл үнэмшлээ болгож авсан. Одоо ч тэр итгэл үнэмшилдээ үнэнч байгаа. Миний бодлоор Ардын нам намын гишүүнчлэлд хэтэрхий их ач холбогдол өгдөг. Үүнийг дагаад энэ намаар овоглож, улс төр, бизнесийн карьераа нэмэгдүүлэх ашиг сонирхолтой залуус л уг намд элсдэг гэж боддог. Тэгэхээр Ардын намын Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд нэгдсэн эдгээр залуусаас бусад монгол залуусыг нь Ардчилсан намыг дэмждэг гэж хэлж болох юм. Ардчилсан залуучуудын холбоо бол ямар нэгэн гишүүнчлэлээр овоглох, карьер хөөх байгууллага биш. Залуучуудын итгэл үнэмшил дээр тулгуурласан учир заавал гишүүнээр элсэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, Ардын намд залуус элсэхдээ мөнгө харж, ашиг сонирхлын үүднээс нэгддэг бол манай байгууллага үнэт зүйлсээ эрхэмлэж, ардчилал талдаа зогсдог. Тиймээс ардчилсан залуучуудад илүү давуу тал байгаа л даа.
-“Урлагийнхныг санхүүгийн асуудлаас болж намд элсдэг” гэлцэх нь бий шүү дээ. Энэ яриаг баталж намын захиалгатай дууг бүх оддоороо дуулах нь энгийн үзэгдэл мэт болсон. Гэтэл ингээд зогсчихгүй намынх нь батлахыг гардан авч, гишүүнээр нь элсэх болсныг та юу гэж бодож байна. Заавал ийм зүйл байх ёстой гэж үү?
-Энэ асуудлыг хоёр талтай тайлбарлаж болох юм. Тухайн хувь хүний итгэл үнэмшил байж болох юм. Тухайлбал, миний хувьд хип хоп урсгалаар дамжуулж ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг дуулдаг. Харин хип хоп уран бүтээлчид Ардын намыг дэмжиж дуулах нь үнэмшилгүй сонсогдох байх л даа. Яагаад гэвэл энэ урсгал ардчиллын төлөө тэмцэж үүссэн урсгал. Монголд ардчиллын буянаар л нэвтэрсэн шүү дээ. Тиймээс харин ч үнэт зүйл нь зөрчилдөөд байж магад юм. Нөгөө талаар Монголын шоу бизнест орох орлогын урсгал татарсан гэж болно. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор улс төр рүү хальтирдаг. Гэхдээ энэ бол эрүүл бус биш харин ч эрүүл зүйл гэж боддог.
-Тэгэхээр таныг Ардын намынхны захиалгаар уран бүтээл хийж байгаа хип хопчид өөрсдийн үнэт зүйлийг гээсэн байна гэж хэллээ гэж үзэж болох уу?
-Тэгж ойлгож болно. Хамгийн ойрын жишээ гэвэл “Люмино” хамтлаг байна. УИХ-ын 2008 оны сонгуулиар Ардын намаас мөнгө аваад суртал ухуулгынх нь дууг дуулж байсан. Харин саяхнаас буруу зүйл хийснээ ойлгоод Ардчилсан нам, ардчилсан Ерөнхийлөгчийн тухай дуу хийлээ. Энэ бол алдсан байсан үнэт зүйлээ дахин сэргээж байна гэсэн үг юм л даа.
-Тийм учраас л та УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Х.Тэмүүжин гишүүнийг дэмжиж байсан байх. Тэр үеийг эргэн дурсахгүй юү?
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг “Монголын либертар сан” гэж төрийн бус байгууллагад байхад нь танилцаж, либералр үзэл болон хип хоп урсгалын талаар санал бодлоо солилцдог байсан. Монголын залуус өөрийн хувийн амьдралыг хамгаалсан, эрүүл нийгмийн төлөө ажиллаж амьдрах ёстой гэдэг дээр бид санал нэгддэг. Хип хоп ч гэсэн эрх чөлөөтэй, хэнээс ч хараат бус хөгжмийн урсгал. Түүнээс хойш либерал үзлийг Монголд дэлгэрүүлэхээр хамтарч ажиллаж байлаа. УИХ-ын 2008 оны сонгуульд Х.Тэмүүжин гишүүнийг нэр дэвшихэд өөрийн чадлаар туслахыг маш их хүсч, өөрийн санаачилгаар тусалсан. Миний хүсэлтийг тухайн үед хүлээн зөвшөөрсөнд нь талархаж байдаг.
-Намд гишүүнчлэл тийм ч чухал биш гэсэн. Гэтэл бодит байдал дээр гишүүнчлэл бий болгож чадаж байгаа нам нь илүү хүчтэй харагддаг шүү дээ?
-Тэд өөрсдөө тэгж бодож байж магад. Би бол тэгж боддоггүй. Гишүүнчлэл гэдэг бол асар их мөнгө зарцуулж хүчээр хэн нэгнийг тогтоодог хүчин зүйл. Хуучин социализмын үеийн л систем шүү дээ. Тиймээс бид энэ системийг заавал нэвтрүүлэх шаардлагагүй. Ер нь хүмүүсийн үнэт зүйл нь тэдний эрх чөлөө, ашиг сонирхол нь хувийн амьдралдаа чиглэгдсэн байх л биз дээ. Тиймээс ардчилал хүмүүсийн үнэт зүйлийг хамгаалж байдаг. Тиймээс үүнийхээ эсрэг зүйл хийх шаардлагагүй юм.
-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбоо үйл ажиллагаагаа сэргээхээр зорьж байгаа гэсэн. Үүний тулд ямар ажил хийж байна вэ?
-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбоог улс төрийн байгууллага гэхээсээ илүүтэй залуусын байгууллага байгаасай гэж би хүсдэг. Бид ерөнхийдөө хэрхэн ажиллах талаараа төлөвлөгөөгөө боловсруулсан. Ирэх сараас эхлээд залуус руу хандсан байнгын үйл ажиллагааг явуулна. Сайны хажуугаар саар гэж байдаг шиг манай холбоог Ардын намынх шиг гэж ойлгож, хэлбэрт баригдаж, улс төрийн карьер хөөх гэж орж ирсэн залуус багагүй байна. Тиймээс бид зөвхөн улс төрийн карьер хөөх гэж байгаа залууст бус Монголын нийт залууст хандсан үйл ажиллагаа явуулна гэдгийг эхний ээлжинд ойлгуулж, дотоод дахь асуудлаа шийдээд үйл ажиллагаагаа жигдлэх хэрэгтэй болов уу.
-Залуу хүмүүс ирээдүйгээ харж ямар нэгэн байгууллагад элсэх нь буруу биш шүү дээ. Тэднийг үүнийх нь төлөө буруутгах ёсгүй байх. Тухайлбал, таны нэгэн адил реппер байж байгаад Ардын намын Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа Темон буюу Н.Учрал ч гэсэн энэ л замыг сонгосон шүү дээ?
-Залуус ийм замыг сонгож болно л доо. Энэ бол хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ залуучуудын байгууллагын үйл ажиллагаа тийшээ чиглэгдсэн байх ёсгүй. Залуучуудын байгууллага бол Монголын нийт залуус руу хандсан үйл ажиллагаа явуулах ёстой болохоос улс төр сонирхдог, карьер хөөдөг залууст хандсан үйл ажиллагаа явуулна гэдэг нь өөрөө утгагүй асуудал юм. Энэ хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Монголын залуус улс төрийн карьер хөөнө гэдгийг бүх зүйлээ хаяж, дүрэмт хувцаснаас салахаа болиод л, ярьж байгаа зүйлс нь хүртэл огт өөр болж хувирах явдал гэсэн өрөөсгөл хэлбэрээр ойлгоод байх шиг санагддаг. Би хип хоп дуулж эхлэх үеэсээ л улс төр сонирхдог байсан. Цаашид дуугаа дуулсаар байх болно. Харин Темонд нэг их буруу өгөхийг хүсэхгүй байна. Тэр хүний байгалиас заяасан төрх нь энэ л байсан юм байна. Анх хип хоп гээд жаахан төөрөлдөж байсан байж болох юм л даа.
-Цаашид үүрэгт ажлаа ч амжуулна, дуугаа ч дуулна гэлээ. Дуугаараа дамжуулж, залуусыг холбоондоо нэгтгэх боломж илүү нээлттэй юм шиг санагдаж байна?
-Цаашид ардчилал, эрх чөлөө, шударга бус байдлын тухай үргэлж дуулна. Гэхдээ дуу, ажил хоёр оо хольж, хутгахгүй гэж бодож байгаа. Мэдээж, дуугаараа дамжуулан, “Ардчилсан залуучуудын холбоонд гишүүнээр элс” гэж залуусыг уриалахгүй. Миний ажил, уран бүтээл тусдаа байх болно.
-Таны дуунаас амьдралын чинь түүх нэвт үнэртдэг л дээ. Өөрийн хүчээр одоо байгаа бүхнээ цогцлоон бий болгохын төлөө хэрхэн ажиллаж, амьдарч байснаа дуулсан байдаг шүү дээ. Гадны улс орнуудад олон жил ажиллаж амьдарч байхдаа залуусаас нь сурах зүйлээ сурч л байсан биз. Монголын залуус тэднээс юугаараа өөр санагддаг вэ?
-Олигархиудын хүүхдүүдийг эс тооцвол Монголын залуус бүгд өөрсдийн хүчээр л амьдралаа цогцлоож байгаа. Хамгийн гол нь Монголын залуус өөрсдийн сонирхлоо бүү хөсөр хаяасай гэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр бүжиглэх, хөгжим тоглох, дуулах, жүжиглэх, кино бүтээх сонирхолтой залуус маань амьдралын эрхээр хууль, эдийн засаг, уул уурхай, улс төр сонирхоод явж байна. Энэ бол урлаг үнэ цэнэгүйдэх, урлагийн тэнцвэр алдагдах байдал руу түлхэн оруулах юм. Гэхдээ залуус маань өөрсдийн хүсэл, сонирхлыг дагаад явах гэхээр ямар нэгэн зүйл саад болж, болохгүй байгаа учир манай улсад бухимдал хэтэрхий их бий боллоо. Үүнээс л болж залуус маань өөрсдийн хүссэн зүйлсийг хийж чадахгүй улс төр рүү өнгийж эхэлж байна. Би Чех, Англи улсад ажиллаж, амьдарч байсан. Тэндэхийн залуустай харьцуулахад Монголын залуус хаана ч дасан зохицож, юмыг хурдан сурах чадвартай, үлгэр дуурайл болохоор хүмүүс байдаг юм шиг санагдсан. Миний хувьд тэнд амьдарч байхдаа үлгэр дуурайл болж, “Эд надаас юм суралцаасай” гэж бодон хичээдэг байсан. Тиймээс чадвартай залууст боломж олгох хэрэгтэй. Өнөөдөр мөнгөтэй нь мөнгөөр “зодож” хийж чадахгүй зүйлээ чаддаг мэт харагдаж байна. Гэтэл урлагийн салбарт ямар ч мөнгөтэй хүн хөл тавиад, мөнгөөр “зодож” уран бүтээл хийгээд ч нэмэргүй шүү дээ. Би бүх салбарыг ийм болоосой, эрүүлжээсэй гэж хүсэж байна.
-Залуус өөрийг тань Quiza гэдгээр тань л мэддэг. Гэтэл бодит амьдрал дээр Quiza-ийн ард Б.Батцэнгэл гэж хүн байдаг. Энэ хоёр нэрний ард хувь хүнийх нь хувьд ялгаа бий юу. Зарим хүн нэр тус бүртээ тааруулж өөр, өөр хувь хүн “үйлдвэрлэчихсэн” байдаг шүү дээ?
-Бодит амьдрал дээр Quiza ямар хүсэл, мөрөөдөлтэй байна Б.Батцэнгэл тийм л хүн. Урлагийн хүнд тэр дундаа хип хоп урсгалыг сонгосон уран бүтээлчдэд nick name буюу хоч хэрэгтэй гэдэг утгаар Quiza гэдэг нэрийг сонгож байсан. Би ямар ч байдалд өөрийнхөөрөө л байдаг. Энэ бүхнийг хамтарч ажилладаг хүмүүс болон ойр дотныхон маань мэддэг байх.
-Монголын шоу бизнесийн орлогын урсгал татарсан гэж та дээр хэлсэн. Та ямар нэгэн бизнес эрхэлдэг үү?
-Би гадаадад амьдарч байгаад Монголдоо ирээд дууны үг бичиж эхэлсэн. Дууны үг бичнэ гэдэг миний бас нэг сонирхол. Үүгээрээ би бизнес хийдэг. Түүнээс биш надад ямар нэгэн уул уурхайн компани, хувийн дэлгүүр зэрэг зүйл байхгүй.
-Эрх баригчдыг шүүмжилж, жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа хүмүүс репперүүдтэй ижилхэн юм шиг санагддаг. Таны хувьд тэдгээр хүмүүсийг юу гэж дүгнэдэг вэ?
-Эрх барьж байгаа намуудыг Монголын ард түмэн өөрсдөө сонгосон. Тэд сонгуулийн үед л анхаарлаа төвлөрүүлж, зөв алхам хийх ёстой байсан. Харин бусад үед нь тайван амьдрах ёстой биз дээ. Гэтэл өөрсдийнхөө хийсэн алдаанаас болж, тайван амьдрах ёстой үе дээрээ жагсаал, цуглаан хийж цагаа барж байна. Репперүүд эрх баригчдыг шүүмжилдгээрээ тэдэнтэй ижилхэн. Харин алдаанаасаа болж өөрсдийгөө зовоож байгаа тэднээс аль ч засгийн үед сөрөг хүчин болж чаддагаараа ялгаатай. Тэд талбай дээр жил бүр өлсгөлөн зарлаад үр дүнд хүрэхгүй байхад бид нэг хит дуу гаргаад арай илүү юм бодуулж чадна. Тиймээс бид энэ давуу талаа ашиглаж бас нэг сөрөг хүчин байх ёстой. Гэхдээ тэмцэл хэзээд буруудахгүй. Энэ нь өөрөө нийгмийн тэнцвэрийг бий болгодог гэж боддог.
-Та сая репперүүд бол ямагт сөрөг хүчин байх ёстой гэсэн. Тэгвэл Монголын репперүүд сөрөг хүчнийхээ үүргийг гйүцэтгэж чадаж байгаа юу?
-Хэрэв миний дууны үгийг сонсвол чадаж байгаа гэж бодож байна. Гэхдээ эрх чөлөө байгаагийн зоргоор хэтэрхий их хараал хэрэглэх, бусдыг доромжилж байвал хип хоп биш. Энэ бол хэрүүл. Би хип хопыг Монголын бүх хүн сонсоосой гэж дуугаа хийдэг. Тиймээс хип хоп дуу оролдож байгаа залуус маань ингэж амьдраасай гэж боддог. Хэрэв өөрсдийн гэсэн жижигхэн тогооноос цаашхийг харахгүй бол та нар хэн ч биш болно гэж хэлмээр байна. Мөнгө хамгийн хүчтэй гэдэг. Гэхдээ цаг хугацааны хувьд аваад үзвэл мөнгө хамгийн хүчгүй зүйл гэдгийг залуус маань ойлгоосой. Мөнгөөр амаа бүү таглуулаасай.
Ярилцсанд баярлалаа
Р.САРАНГОО "Улс төрийн тойм" сонин |
| Quiza: Залуус Ардын намд ашиг харж элсдэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (6) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Зов дэмжиж байна.
2012-08-17 | 16:55:17 | 202.9.47.40 | |
Зочин Залуу минь юм мэдэхгүй бол ингэж битгий элдэл юм ярьж бай. хүн амьтны доог болох хэрэг юу байна. Юм их унш.чи бол улс төрийг амьдрах арга хэрэгсэл болгож л яваа хүү байна даа
2011-09-23 | 12:21:14 | 202.179.7.6 | |
Зочин хэ хэ хэ хэ. амьдрах аргаа эрж ядаж байгаа амьтан байна даа. мөнгөний нь хэмжээ Ардын намын залуучуудын байгууллагад орох боломжгүй болохоор Ардчилсан намыг л бараадаж байгаа юм байх даа.Ард түмэн МАНАН г шүүмжилж байхад ардчилсан нам, ерөнхийлөгчийг дуулсан хүн эх оронч ардчилагч болох нь шив дээ хэхэхэх
2011-09-23 | 12:17:38 | 202.179.7.6 | |
Зочин ярьж байгаа зүйл бодож байгаа зүйл нь даанч их зөрөх юм дээ хөөрхий. Аливаа улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага нь тэр намын үзэл бодлыг дэмжигч байх ёстой л доо. Ардчилсан намыг дэмжигч л ардчилсан үзэлтэй байна гэж өөрийгөө бодож байгаа бол даанч том эндүүрч байна даа. Ардчилсан намын үйл ажил ардчиллыг устгаж байгааг мэдэхгүй байгаа болохоор юу ч хэлэхэв дээ
2011-09-23 | 12:13:46 | 202.179.7.6 | |
Зочин ккк энэ одоо ю вэ өөрийгөө од гээд бодчикхсон юм
2011-09-23 | 10:47:07 | 202.180.218.254 | |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|