 |
|
 |
|
”Булхайгүй сонгууль болно гэж бодохгүй байна” |
|
|
 |
|
 |
”Булхайгүй сонгууль болно гэж бодохгүй байна”
2011-09-23"Тогтолцоог нь өөрчилсөн ч булхайгүй сонгууль болно гэж бодохгүй байна"  “Ярилцах танхим”-ын зочноор УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг урилаа.
-Сайншандад өнгөрсөн хавар шинэ төмөр замын шав тавьсан. Дорноговь аймгийн нутаг дэвсгэр тул танд нэлээд хамаатай болов уу гэж бодож байна. Энэ ажлын явц ямархуу байгааг та очиж харсан уу?
-Салбарын сайд нь санаачлан тийм арга хэмжээ зохион байгуулсан гэж тухайн үед сонсож байсан. Юу хийх гэж байгаагаа тэр үед надад мэдэгдээгүй. УИХ-аас Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэсэн бодлогын шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар эхний ээлжинд ерөнхийд нь төмөр замаа өргөтгөх, үндсэн төмөр замынхаа өргөтгөлийг хийхээр болсон. Сайншандаас Зүүнбаянгаар дайран өнгөрч Оюутолгой, Тавантолгойн чиглэлд төмөр зам барих, мөн Сайншандаас Дорнодын чиглэл рүү Хэнтий, Сүхбаатарын нутгаар дамжуулж төмөр замыг нэмэгдүүлэх гэх мэт ажлууд эхний ээлжинд хийхээр болсон. Үүний дагуу Засгийн газар ажлаа зохион байгуулж байгаа.
Гэхдээ бодит байдал үр дүнгүй байна. Хийсэн ажил нь өнгөрсөн хавар төмөр замын үйл ажиллагаа үзүүлдэг хэдэн байгууллагын техникийг аваачин шоу маягийн юм зохиосон болж таарчээ. Түүнээс хойш газар дээр нь айхтар ажил яваад байгаа юм харагдаагүй. Байнгийн хорооны хуралдаанд Засгийн газар энэ төмөр замын тал дээр төрөөс баримтлах бодлогын гол санаанууд, төмөр зам барьж байгуулах цаг хугацаа заасан график энэ тэртэй тодорхой материал оруулж ирсэн. Түүн дээр нь үндсэндээ 2012 онд 1100 км төмөр замыг барьж, байгуулаад дууссан байна гэж заасан байсан. Одоо ч надад тэр график нь байгаа. Би энэ талаар яамны удирдлагуудаас асууж байгаа. Амлалт нэхнэ гэдэг шиг л энэ нөхдийн “Та нар дандаа ингэж худлаа бичиг баримт гаргахаа болиоч ээ” гэж амлалтыг асуусан.
-Төмөр замын ажил ийм байна. Тэгвэл таны тойрогт нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьсан байх аа. Тэр ёслол бас шоу болоод хоцорч байгаа юм биш биз?
-Ер нь олон хүн эргэлзэж байгаа. Миний хувьд үүнийг биелээсэй, боловсруулах үйлдвэр байгуулаасай гэж хүсэж байна. Ингэж найдахаас өөр арга зам үлдсэнгүй. Гэхдээ энэ ажилд гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөлөл байгаа болов уу. Үнэхээр бодит хөрөнгийн эх үүсвэр байгаа юу, үгүй юү гээд бодох зүйл их. Зарим талаар сонгууль дөхөөд ирэхээр янз бүрийн шоу хийх, тууз хайчлах, шав тавих, нээлтийн ёслолууд олширдог. Гэтэл дийлэнх нь сонгуульд зориулсан шоу болоод л төгсөнө. Би нэг жишээг сайн санаж байна. Дээхнэ дээ, Налайхад нэгэн нэр дэвшигч сонгуулийн өмнөхөн бас л боловсруулах үйлдвэр байгуулна гэж том хашаа хатгаад, хэдэн мянган ажлын байр бий болгох ухааны юм яриад байсан.
Тухайн бүс нутгийнхнийг үнэндээ залуусын ярьдгаар хошгируулж байсан л хэрэг. Түүнээс хойш арван жил өнгөрчихлөө. Ер нь нефть боловсруулах үйлдвэрийн тухайд зайлшгүй стратегийн гол түүхий эд болох шатахуунаа дотооддоо боловсруулж хэрэглэх шаардлага бий. Мэргэжлийн хүмүүсийн ярианаас сонсоход долоон байгууллага боловсруулах үйлдвэр барих зөвшөөрлөө авчихсан гэсэн. Үнэхээр боловсруулах үйлдвэр босгох нь гэсэн зүйл харагдахгүй л байна. Зарим нь дуулиан шуугиантайгаар шав тавьж, нээлт хийж л байгаа харагдах юм. Гэхдээ боловсруулах үйлдвэрийн асуудалд Засгийн газар бодлогын шинж чанартай ажил зохион байгуулахгүй бол тийм амар хялбар бүтэх ажил биш.
-Сайншандын аж үйлдвэрийн парк ч бас үүнтэй адил байх даа?
-Ер нь газар сайгүй, нийслэлийн алслагдсан жижиг дүүрэг хүртэл ойгоо тэмдэглэж байна. Тэр зуураа “Манайх том аж үйлдвэрийн парк байгуулна” гэж ярих нь сонсогдож л байгаа. Гэхдээ ажиллах хүч багатай, цөөн хүн амтай улс оронд аймаг, дүүрэг болгон өөрийн гэсэн парктай болчихно гэж юу байхав. Уул уурхайн бүтээгдэхүүн олборлох, боловсруулах боломжтой бүс нутагт нь аж үйлдвэрийн парк барьж байгуулах ёстой. Дорноговь аймгийн төвөөс холгүй газарт цементийн томоохон үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож байгаа. Энэ бол аж үйлдвэрийн паркын нэг хэсэг л дээ. Бүтээн байгуулалтын том төслүүд дээр анхаарах нь зөв.
Харин энгийн нэг төрийн байгууллагын байр барих гэж баахан зардал гаргаад байхыг нэг их дэмжихгүй байна. Өнөөх том байрууд нь наад зах нь цахилгаан, дулааны зардал өндөртэй эд байна шүү дээ. Гэхдээ аж үйлдвэрийн парк байгуулна гээд байгаа энэ олон санаануудаас яг ажил болох нь ховор байгаа. Тийм учраас “Үүнийг барьж байгуулна” гээд худлаа шоу хийж, ард түмнийг хошгируулаад байх шаардлагагүй л дээ. Ер нь Дорноговийн бүс нутагт бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Эрчим хүчний шинэ эх үүсвэр, төмөр замын барилга байгууламжууд гээд хийх ажил их байгаа. Тэр ч утгаараа ажлын байр нэмэгдэнэ.
-Хошгируулах гэснээс саяхан нэгэн хэвлэлээс таны болон танай намын хөтөлбөр хошгируулалт байсан гэсэн утгатай нийтлэл олж уншлаа?
-Тийм байна билээ. Сайхан гарчиг тавиад нийтэлсэн байсан. “Монгол Ардын нам, УИХ-ын зургаадугаар тойргоос нэр дэвшиж сонгогдсон Ж.Батсуурь гишүүний мөрийн хөтөлбөр хэрэгжсэнгүй” гэж бичсэнийг харсан. Тэгэхээр УИХ-ын 2008 оны сонгуулийн нэг онцлог бол нэр дэвшигч өөрийн бие даасан мөрийн хөтөлбөртэй байгаагүй. Бие дааж нэр дэвшигчдэд л энэ илүү хамаатай байх. Түүнээс аль нэг намаас нэр дэвшсэн хүнд өөрийн мөрийн хөтөлбөр гэж байгаагүй. Яагаад гэвэл тэртээ тэргүй ганц хүн нэр дэвшсэн бүс нутгийг бие даагаад хөгжүүлчихнэ гэдэг түвэгтэй шүү дээ. Манай нам тухайн үед МАХН нэртэй байсан. Намын хөтөлбөр одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод хэрэгжиж байна.
-Засгийн газрын хийсэн ажлыг та “Би хийсэн” гэж хэлдэг тухай бас бичсэн байсан?
-Хамгийн сонирхолтой нь Засгийн газрын хийсэн ажлыг гишүүн “Би хийсэн” гэж яриад байна гэснийг гайхаж байлаа. Ерөөсөө тэр мөрийн хөтөлбөр гээчийг чинь нэр дэвшигч ганцаараа биш намаараа боловсруулдаг. Хэрэгжүүлэх арга зам нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог. Засгийн газар чинь бидний бүтцийг нь хэлж, ярьж байгуулдаг газар шүү дээ. Тэгээд гүйцэтгэх засаглал нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Засгийн газар тэр мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ямар хууль хэрэгтэй байгааг гишүүд бид өргөн барьж байна. Бид ч заримдаа санаачилж хууль гаргах, шинэчлэх, боловсронгуй болгох ажлыг хийдэг. Ерөөсөө зөвхөн нэр дэвшигч л хариуцах ажил гэж ойлгох нь буруу зүйл. Тэр битгий хэл ганцхан Засгийн газар гэлтгүй Засгийн газрын үргэлжлэл буюу хөдөө орон нутагт багийн Засаг даргаас л ажил эхэлнэ шүү дээ. Жишээлбэл, мөрийн хөтөлбөрт тусгасан нэг зүйл бол сум бүрийг хөгжлийн сантай болгоно, жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гэсэн заалтыг 3-4 жил амжилттэй хэрэгжүүлж байна. Хэрэгжилтийг зохион байгуулж байгаа хүмүүс, орон нутгийн зарим удирдлагын алдаа дутагдлаас үүдэн шүүмжлэл дагуулсан жишээ байгаа.
Түүнээс гадна Дорноговь аймагт өмнө огт хийгдэж байгаагүй ажлыг хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Энэ оны төсөвт Дорноговь аймагт гэхэд нэг тэрбум 27 сая төгрөгийг хуваарилсан. Мөнгөө зарцуулахдаа аймгийн удирдлагууд ярьж байгаад аль суманд ямар байшин барилга засах, ямар тоног төхөөмж шаардлагатай талаараа ярилцана. Нэг жилд тэрбум гаруй төгрөг төсөвлөхөд багагүй асуудал шийдэх нь ойлгомжтой. Монгол Улс бол АНУ шиг штатуудтай болчихоогүй. Нэгдсэн төсөвтэй. Тэр төсвөөс нь УИХ-ын гишүүн тасдаж аваад “Би тойрогтоо зарцуулна” гээд давхина гэж байхгүй биз дээ.
-Төсвийн тодотголын талаар эхнээсээ гишүүд ч, эдийн засагчид ч яриад эхэлжээ. “Сонгууль үнэртүүлсэн тодотгол хийх нь” гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна?
-Төсөвт тодотгол хийхдээ ямар арга хэлбэрээр, ямар зардлуудыг тодотгож байна гэдгээсээ шалтгаалж шаардлагатай эсэхийг нь ярина. Миний ойлгож байгаагаар Засгийн газар энэ долоо хоногт Засгийн газар төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих байх. Тэр үед материалыг нь үзэж харж байж, “Энэ тодотгол хийх шаардлагтай зардал байна. Энд хэрэггүй” гэж ярина. Одоогоор хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор тодорхой тооны бонд гаргахыг зөвшөөрсөн. Эдгээрийг зайлшгүй тодотгох шаардлагатай байх. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал дээр тодотгол хийх шаардлагатай болов уу гэж бодож байна.
-Харин ямард нь тодотгол хийх шаардлагагүй бол?
-Баахан хөрөнгө оруулалт ярьж, шав тавих ажил төдий зүйл хийх, мөнгө нь дорвитой батлагдахгүй байшингийн сууринаас хэтрэхгүй зардлуудыг тодотгох шаардлагагүй. Дээр нь жалга довны үзлээр сум болгонд нэг юм барих ёстой гэдэг ч юм уу хөрөнгө тарамдсан ажлуудыг дэмжихгүй. Ингэж тодотгол хийх юм бол утгагүй. Харин энэ жил эхэлсэн гүйцэтгэл өндөртэй яваа, зарим хөрөнгө оруулалт нь дутуу байгаа ажлуудыг гүйцээх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын зарим зардлуудыг тодотгох шаардлагатай. Яагаад гэвэл барилгын материалын үнийн өсөлтөөс эхлээд жил ирэх тусам зарцуулах мөнгө нэмэгдэх барилга, байгууламжууд гэж байна шүү дээ.
-Чуулган эхлэх гэж буйтай холбоотой хэдэн асуулт байна. Сонгуулийн тогтолцооны тал дээр хэдэн сар дамжин ойлгомжгүй байдалтайгаар явлаа. Зөвшилцөх ажлын хэсэг ч ажлаа хийж байгаа эсэх нь мэдэгдэхгүй өнөөг хүрч байна. Тогтолцооны асуудал хэрхэн шийдэгдэх бол. Хуучин тогтолцоог нь авч үлдэх саналууд ч цухалцаж эхэллээ?
-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа парламентын сонгууль болоход голдуу нэг мандаттай жижиг тойргийн мажоритар хувилбарыг хэрэглэж байсан. Пропорционал хувилбарыг ч бас хэрэглэж байсан. Энэ удаа сонгуулийн эрхзүйн орчныг шинэчлэе, өөр арга механизмыг хэрэглье, холимог хувилбарыг сонгоё гэсэн яриа, хөөрөө бий. Энэ бүхнийг тэр тогтолцоогоо солилцсоноор сонгууль булхай луйваргүй болчихно гэж би бодохгүй байна.
Ер нь аль ч тогтолцоо дэлхийн улс орнууд хэрэглэж ирсэн боломжтой л сонголт. Гол нь үүнийгээ хаа хаанаа ёс зүйтэй, шударга үр дүнгээ өгнө гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ нэг их айхтар бачуураад байх зүйл биш. Бидний хэрэглэж ирсэн тогтолцоог муу гэж хаана ч хэлдэггүй шүү дээ. Харин ч тойргийн зарчмыг одоохондоо Монголд тохирох зүйл гэж би хувь хүнийхээ хувьд боддог.
Яагаад гэвэл би тэртээ алслагдсан 1000 километрийн аймгийн төв, түүний цаана 200-300 километрийн зайд байгаа сумд төрийн хууль тогтоох байгууллагын бие төлөөлөгч тойргийн зарчмаар тэндээс сонгогдоод тэндхийн иргэдтэй уулзаад, чуулганы завсарлага болгоноор очиж ажиллана гэдэг чинь зөв. Хэрвээ цэвэр пропорционал гээд “Би Монгол Улсаас сонгогдсон болохоос тэр холоос сонгогдоогүй. Тийшээ очиж иргэдтэй уулзаад яах юм” гэх юм бол болохгүй л дээ.
Улс орны онцлог, тархай бутархай байршил, энэ олон засаг захиргааны нэгж ийм байгаа нөхцөлд тойргийн зарчим нь оновчтой байх. Тойргийн зарчим байхгүй болсон гээд дөрвөн уулынхаа дунд бужигнаад, бүх юм Улаанбаатарт байх ёстой гэж яривал хот, хөдөөгийн ялгаа, алслагдсан бүс нутгуудын ард иргэдийн асуудал гээд нэлээд зүйл орхигдох байх. Гэхдээ холимог тогтолцоог ч бид дэмжиж байгаа. Бид ер нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэж бодож байна.
-Яагаад тэр билээ?
-Тодорхой өөрчлөлт оруулъя гэж ярилцаж байгаа. Засгийн газрын гишүүдийн хэт олонх нь УИХ-аас сонгогдож байна. Үүнийг арилгамаар байна. Дор хаяж гуравны нэгийг нь УИХ-аас сонгож болох юм. Их хурал, Засгийн газар хоорондын ажлын уялдаа, зааг тодорхой байх ёстой. Хэт хоорондоо уусаад байх юм бол УИХ өөрөө Засгийн газартайгаа хариуцлага тооцох, хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавих зарчим алдагдаж байна. Тиймээс Засгийн газрыг нэг талаас мэргэжлийн хүмүүс удирдах шаардлага бий.
Мөн орон нутгийн удирдлага, засаг захиргааны нэгж гээд бодох зүйл их байна. Хот гэдэг статусыг үндсэн хуульд суулгаж өгөх, аймаг, сумын удирдлагыг ямар зарчмаар сонгох вэ гэдэг ч юм уу. Тогтолцооны гажигаас болоод орон нутгийн удирдлага хоорондын харилцаа их алдагдсан. Жишээ нь нэг нөхөр, “Би аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон. Надад Ерөнхий сайд ямар хамаатай юм” гэх хандлага гаргадаг шүү дээ. Тэрнээс гадна УИХ-ыг жаахан өргөтгөх шаардлагатай. Монгол Улс дэлхийн хэмжээний эдийн засгийн асуудалд яригддаг болсон ийм цаг үеийг 20 жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй болсон байна.
Одоо зөвхөн Оуютолгой, Тавантолгой л гэж яриад байна. Гэтэл цаана нь ураны болон нүүрсний маш олон ордуудын асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна. Их хурал дээр одоо долоохон байнгын хороо ажилладаг. Ганцхан эдийн засгийн байнгын хороонд гэхэд үйлдвэр, худалдаа, дэд бүтэц гээд маш олон асуудлыг хэлэлцүүлэхээр чихчихдэг. Хэлэлцэж амжихгүй байх нь бий. Хэлэлцээд хангалтгүй байх тохиолдол ч гардаг. Тиймээс үүнийг өргөтгөж 100 гаруй УИХ-ыг гишүүнтэй болгох ч юм уу эсвэл байнгын хороодыг мэргэшүүлэх талаас нь анхаарвал зүйтэй.
-Ярилцсанд баярлалаа
Т.Есөн-Эрдэнэ
"Улс төрийн тойм" сонин |
| ”Булхайгүй сонгууль болно гэж бодохгүй байна” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|