МОНГОЛ ДАХЬ ЦУНАМИ .
2011-09-30Г.Алтангэрэл Ашигт малтмалын хуулинд заасан харийнханы төлөө шургалуулсан заалтуудыг өөрчлөх “Оюу толгой”н улайрсан луйврыг зогсоох гээд Их хуралд суугаа арай нааштай Б.Батэрдэнэ Н.Батбаяр З.Энхболд нарын хориод нөхөд тэмцэл хийж хирэндээ үзэлцэж буй ч бусад 56 гишүүн нь огт хөдлөхгүй байгаа тул тэдний тэмцэл талаар болох нь илт бизээ.  Монголын төр “Гал үндэстэн” холбооны хэдэн нөхдийг шоронд хийж санаа амарсан билээ. Удирдагчийг нь бүр хэрэг сөхөж шоронд залхааж хашраасан тул Монгол одоо л номондоо орж байна. Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тэднийг буруутгаж “мөнгөний шантаажлагч” “Хөдөөний шивэр хөлс ханхалуулсан нөхөд” “Балиар морьны баас нь цэвэр ариун хотыг маань бохирдуулж дууслаа” эсэн бусаар нь хэлж “ нум сумаар зэвсэглэсэн өөдгүй хог шаарууд” болохыг илчилж чамгүй сайн ажилласнаар эрх баригчдаас бас захиалагчаасаа гайгүй сайшаал шагнал хүртэцгээв. Угтаа гол ус бохироор эргэлдэж цианитийн уусмал болж, намтар түүхтэй Орхон гол хор агуулсан улаан шавраар урсаж суухыг, дээдсийн ундаалж өссөн хатан Туул гол бохирдож хүн мал амьтан амсах ойртох ч аргагүй болж бүх загас нь үхээд “Туулын уснаас амсахыг хориглоно” хэмээн уриалж, цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг, үржил шимт дорнод монголын талыг Солонгосчуудад бэлэглэхийг, Оюу толгой, Таван толгойг дээгүүрээ гадныхантай сүлбэлдэж хэрхэн хувааж идэхийг монголчууд зүгээр л хараад суух хувь заяатайгаа эвлэрчээ. Орхон гол улаан шавраар урсаад бүтэн хоёр жил болоход дуг нойрондоо байсан Байгаль орчны яам сая сэрж ниргэсэн хойно нь хашгирч бүх юм өнгөрсөний дараа арга хэмжээ авсан болж жүжиг тавив. Учир гэвэл сонгууль дөхлөө, сайд нь дахиад их хуралд дэвших хүсэлтэй тул ард түмэндээ хайраа илчилж буцаж ирж буй нь энэ ажээ.
Бас хажуугаар нь аливаа жагсаал цуглааныг, зохион байгуулагчдыг үзэн ядах, шоолох сэтгэл Монголын нийгэмд хэдийнээ хэвшжээ. Баасан эмэгтэйг долоон удаа шоронд хийж номхоруулав. Жагсаал хийдэг Магнай, Бат зандан нарыг Монголын нэг номерийн дайснаар тодруулсан залуус улам хүрээгээ тэлсээр байна. Газар шорооныхоо төлөө үг хэлж ярьсан дуучин Жавхланг ч мэдрэл муутайг нь гайхаж муулсаар байх ажээ. Угтаа Хятадуудтай, харийнхантай нийлээд уулыг нурааж талыг там болгож газрын баялгаа цөлмөж буй ч ард түмэн нь улам л ядуураад үгүйрч хоосроод байдаг нэг үл мэдэхтэй тэгштгэлийг монголчууд бодож бардаггүйдээ. “Пурам” “Монгол газар” “Алтан дорнод” “Сентеро Гоульд” гэх мэт олон компанууд ус мөрний эх дээр үйл ажиллагаа явуулж хууль журам зөрчөөд мөхсөн ертөнц болгоод орхисныг Мөнхбаяр нарын нөхдүүд эсэргүүцэн тэмцээд эцэст нь өөрсдөө тийнхүү шоронд орсноор үйл явдал ерөнхийдөө цэгцэрч авилгачид амар сайхандаа жаргаваа.
Газар шорооныхоо төлөө тэмцсэн монгол залууг хятадууд машинаар дайрч алахад Монголын шүүх түүнд хоёрхон жилийн ял өгөөд нутаг буцаав. Тамсагийн талыг там болгогч Хятадуудыг шалгаж зөрчилтэй үйл ажиллагааг нь зогсоосон ажилтнуудаа мэрэгжлийн хяналтын албаны дарга нь дарамтлаж ажлаас нь халав. Газар шорооны ус голоо хамгаалж тэмцэгчдийг дэмжсэн Давааг шоронд хатаасан хирнээ нэг муу алуурчинг суллаж тавиад нэгэн гэр бүлийг хүйс тэмтрүүлэв. Коммунист засаглалтай Хятадад өвөр монгол залууг дайрч алсан хятадыг олны өмнө цаазалж байх жишээтэй. Монголд хууль хэрхэн дампуурсаныг албан тушаал, мөнгө, авилга ямар хүчтэй монголчууд ёстой нэг мэдрэхээрээ л болж гутаж сууна. Хууль зүйн сайд гэж дүүрчихсэн гар ажлаа хийдэггүй дээ. Тэгсэн хирнээ иргэдийн жагсаал цуглааныг тараахад зэвсэгт хүчнийг ашиглахыг санал болгоод сууж байдаг.
Оюу толгой Таван толгой хэмээх үйлтэй хоёр толгой байнаа. Уг нь Эцэг өвгөд минь дэлхийг донсолгож, ертөнцийг сөхрүүлж байх зуураа үр хойч бидэндээ агуу их өв хөрөнгө үлдээжээ .. Оросуудтай болохоор 51:49 харьцаагаар Эрдэнэтийг эзэмшээд хот тосгон байгуулаад үйлдвэр байгуулаад улс орныхоо хөгжилд тус нэмэр болоод байсан хирнээ Айвенху Майнзтай болохоор болдоггүй тэгээд бүх ашгийн 66 хувийг нь заавал Канадуудад өгөөд үлдсэн хэсгийг нь өөрсдөө худалдаж авах 30 жилийн гэрээ хийчихээд түүнийгээ зөвтгөөд нялх хүүхдийн толгой эргүүлж буй мэт балайрч суугаа манай сайдууд яг Канадын компаны Монгол дахь биет төлөөлөл менежер нь мэт аяглах нь уур хүрмээр. Нэгэнт менежерийн үүргээ онц сайн гүйцэтгэсэн тул цалингаа ч ахиухан авсан нь ойлгомжтой. Уг нь Шинжлэх ухаан техник технологийн өндөр төвшиний эрин үед газар дорхи уул шиг их баялгийг асар богино хугацаанд хэдхэн жилийн дотор ухаж зөөвөрлөн 30 жилийн дотор юу ч үгүй хоосон нүх үлдээгээд арилж одох боломж байгааг захын хүний толгойд ерэн настай чавганцийн ой ухаанд ч орохоор энгийн логик агаад тэнд дэд бүтэц сургууль цэцэрлэг эмнэлэг хот тосгон байгуулах үнэр ч алга байна. Ухаж зөөгөөд ашиг олзоо өвөртлөөд яайжгар эсгий гэрүүдийг нь үлдээгээд нутаг бултах зорилго харваас илт. Өнөөдөр 100 тоннын даацтай 5000 хүнд даацын самосвол өмнөд хязгаарт монголын хар алтыг цаг, нар, минут, секунд бүртэй уралдан монголын баялаг түүхийгээрээ далайн түлхэлт, үерийн давалгаа мэт урьд хилийн бүх боомтоор Монголоос Хятадруу тэрчигээрээ урсан орж байна. Монголын газар шороо цөмийн сүйрэлд орсон там мэт улаан шороо нарыг халхалж өдөр шөнө, тэнгэр газар ялгагдахгүй, хөл толгой нь мэдэгдэхгүй аймшигтай сөнөмөл ертөнц болон хувирч байна. Ойрын жилд дээр нь нэмэгдээд Оюу толгойн их баялаг энэ их урсгал дээр 1000 дахин нэмэгдэнэ.
Нутгийн малчид ард сүйрлээс дүрвээд хоёр зуун км хол дүрвэн одож залуус нь нийслэлд ирж шингэжээ. Зээр гөрөөс нь тал шиг цайвартаж байсан Тамсагийн зүүн хязгаараар, малчид нь дүрвээд эзэнгүй болсон өрнийн их говиор зорчоод үз. Энд эзэн нь юм шиг дураар дургих үй түмэн хятадуудтай л хаа саагүй тааралдах ажээ. Эх орны хойд хилд “Болд төмөр ерөө гол” компани 89 км төмөр зам тавиад төмрийн хүдрийг хятадууд зөөгөөд өдөрт 300-400 вагон хүдэр ургашаа урсаж байхад Эх орны зүүн хязгаарт тамсагийн хязгаарт хятадын 2500 нефт тээвэрлэгч газрын хөрсийг тэр чигээр нь эргүүлээд хаячихлаа. “Бор өндөр” “Хөшөөт, Цайрт менарал гээд хэдэн зуун орд газраас Монголын их баялаг их далайн урсгал болон тэр чигээрээ Хятад хэмээх ёроолгүй гүн савруу урсан орж байна. Монголд ийнхүү цунами болж байна Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард түмнээ ажилтай амьдралтай болгох хүсэл сонирхол төр засагт огт байхгүй.
Учир нь эх орны баялгийг түүхийгээрээ гадагш урсах тутам тэр их урсгалаас унац гаргаж авилга авч, халаасаа дүүргэж, тэр бумтан болох нь албан тушаалтны хувьд алдаж болохгүй алтан агшин ажээ. Сайншандын үйлдвэрлэлийн цогцолбор, нүүрс, нефт боловсруулах, үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт, 5-р цахилгаан станц нэг ч алхам урагшаа хөдөлсөнгүй шав тавихаас хэтэрсэнгүй, явдаггүйдээ. Монголын их баялаг зуугаадхан гэр бүлийн халаасанд орж ард түмний 60 хувь нь ядуурч байна. Зэсийн баяжмалыг нэг тонныг 900-1100 доллараар гадагш нь урсгаж байхад зэс утас хийгээд гадагш нь гаргахад тонн нь 17000 доллар болж байгааг мянга тайлбарлаад нэмэргүй. Хариуцсан сайдыг нь эрх баригчид цээжээрээ хамгаалаад хир ч халдаахгүй ажээ.
Эх орны сөөм газрын төлөө цусаа урсгаж явсан дайчин өвөг дээдэс минь амьд сэрүүн байсан бол тэдний тахир сэлэмний ирэнд өчиггүй өртөх толгой олон байна. Эрүүл саруул УИХ байсан бол Наранцацралтыг Орост явуулсан бичигний ганц өгүүлбэрээс болж яаж хуссан шиг өчиггүйгээр бүх албан тушаалаас нь зайлуулах албан тушаалтнууд олон байна. Хойч үедээ газар доор ортлоо хараалгах үйл хийвэл хожмын хойно хэргийн эзэд тэдний үр удам хэдийгээр гадаадад хаус бариулж мөнгөө гаднын банкруу тэр бум тэрбумаар нь гуйвуулж байгаа ч Монгол оронд гишгэх газаргүй болтлоо зүхүүлэх болно гэдгийг ухаарах сэхээч алга. Түүх хожмоо хэзээ хойно ч гэсэн аймшигт тооцоо бодож эхэлдэгийг Сири Егепет африкийн орнуудын гашуун туршлага харуулаад үзүүлээд байдаг. Алтан дорнод Бороо Гоульдод хамаг алтаа тонуулсан гашуун түүх амьд жишээ өмнө нь дэлгээтэй байсаар байхад ийнхүү зүтгэхийн учир юу вэ. “….Ганга нуурыг маань хэн нэг хүн өмчилж би тийшээ алхах эрхгүй, хөвөөнд нь хэдэн цаг хэвтэе гэтэл өч төчнөөн төлбөр нэхээд байвал Дарьгангынхан яах вэ? Хэрлэнгийн шугуйд хэсэг англи хүн тосгон байгуулчихаад тэр хавийнхан морио ч услах эрхгүй болбол яах вэ? Завханыхан Отгон тэнгэрийнхээ рашаанд очдог.
Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон их газрынхаа чулуунд очдог амеркийн нэг хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог эргэн тойронд нь тор татаад Францын нэг тэр бумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ? Монголын тэнгэрийг,монголын өвс ногоог, монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. Чухам ийм үед л “эх орон, эсхүл үхэл“ гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, ,хөгшид өвгөд,охид хүүхнүүд хэнийч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө чамайг ч хайрлахгүй” гэсэн мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харван орж ирэх бөлгөө” .
Их найрагч Очирбатын Дашбалбар агсан 25 жилийн тэртээ ингэж бичжээ. Энэ нь их найрагчиийн хувьд аймшигт хар дарсан зүүд байсан бол энэ зүүд нэгэнт биелэлээ олжээ. Монгол улсын газар нутгийн 40.758.191.9 га буюу нийт газар нутгийн дөрөвний нэгтэй тэнцэх газар нутгийг леценз нэрээр 60-100 жилийн хугацаагаар харийнханд алджээ. Эртний түүхт гурван гол, Хэрлэн, Онон, Туулын сав нутаг, Хөвсгөлийн хорьдол сарьдаг, Үзэсгэлэнт Арын сайхан хангай, зэрэглээт цэнхэр говь бүгд багтсан.
Дархан цаазат Богд хан уулын ам болгоныг албан тушаалтанууд хуваан аваад тэнд сөөм газар ч үлдээгүй. Одоо тэгээд дархан цаазтай нутгийн хил хязгаарыг нь өөрчлөх хууль гаргах гээд их хурлын гишүүд нь гүйж явдаг гэнээ. Төрж өссөн нутаг нь амьдарч оршин сууж буй газар шороо нь ийм болоход эрхэм алдар гавьяатнууд, эх орон минь газар шороо мину цээжээ балбадаг цуут эх оронч яруу найрагчид нөгөө эх орны тухай дуугаараа түрлэг өргөн дуулдаг тэд хаа байнаа.
Дарьгангын алдарт Жаахан шаргын нутаг хятадуудын хөлд дарагдаад эх орны баялагийг өдөр шөнөгүй урагш зөөж зээр гөрөөс нь тал шиг цайвартаж байсан тал там болоод ундны усны эх дээр хятадууд эзэн суугаад хүн мал тань уух усгүй хатаж хятадын нутагуу монголын тал нутагуу гэж эргэлзэж Францын нэг компани нутгийнх нь 20 хувийг эзэмшээд тахилагат Зотолхаан уулыг нь хүртэл өөрийн болгочихоод байхад нөгөө дарьгангын их найрагч Мэнд-Ооёо нь хаа явна вэ, аялгуу дуундаа ээж, нутаг хоёроо магтдан дуулдаг алдарт Чимэдцэеэ нь хаа явна.Өвөрхангайн Уянга сумын нутаг овоолсон шороо нүх болон үлдэхэд “Миний нутагт өссөн бүргэд хүний газар ясаа тавьдаггүй” хэмээн яруу уншдаг Өвөрхангайн яруу найрагч Ичинхорлоо хаана явна Өвөрхангайн суут хөгжимч Жанцанноров та хаана байна. цогт яруу найрагч ардын уран зохиолч Сүрэнжав хаана байна.
“ Ямар уудам юм бэ Монголын тал нутаг Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл” хэмээн дуулсан Төрийн шагналт Шарав, яруу найрагч гавьяат Загдын Түмэнжаргал хаа байна вэ. “Цэрэг хүн танд хэрэгтэй цаг ирвэл Бэхэнд нялхарсан гэлгүй намайг дуудаарай Цэнхэр эх оронд минь дайсан халдвал Цэцэн буугаа надаар сумлаж буудаарай” хэмээн шүлэглэх их найрагч Бавуугийн Лхагвасүрэн ч чимээгүй
“Алтай их хайрханы мөнх цагаан оргилоос Аврага халимын сэрвээ шиг Буйрын мөнгөн долгио хүртэл Аралт тэргэнд хотойсон монгол шарын даваанаас Алтан элс молцоглосон овоон ингэний ус хүрэл Энэ насанд ганцхан заяах Эх сайхан орон минь” хэмээн дуулсан Бадарч яруу найрагч байгаа болуу. “Морьд эргэсэн наадмын Дурдан доосоор дээлэн гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй Бурхан нэрээр нь дэлхийд гоёдог Би Монголоороо гоёдог Би монгол хүн Бид эх орондоо хайртай” хэмээн үдэш болгон зурагтаар уянга яруу уншдаг соёлын гавьяат зүтгэлтэн Гүрбазар анд хаана байна. Таны гоёдог дэлгэсэн тэрлэг шиг монгол нутаг чинь харийханд талхалуулаад сэмэрсэн,урагдсан тэрлэг болж гүйцлээ. Гэтэл та нар хотын тохьлог хороололд дөрвөн хананыхаа дунд эх орондоо хайртай хэмээн орилж хашгирч, эх орон нутгийнхаа төлөө хэмээн дуулсаар суух ажээ. Ард түмэн шүтэн биширч хүндэлдэг алдар хүндийн эзэн Төрийн шагналт, Сувд морин хуурч Батчулуун Ардын уран зохиолч Галсан та нар яагаад дуугүй байнаа. Шатсан морин хуурны төлөө дусалсан нулимс эх орон газар шорооныхоо төлөө урс ч болоогүй юм уу. Алдар гавьяат тамирчид Алдар цуут аварагууд хаана байна. Олимпийн аварага Төвшинбаярын төрж өссөн Сайхан уулыг чинь Хятадууд эзэлсэн сурагтай.
Чөлөөнд байгаа эрхэм генералууд хурандаа нар, Тамсагт нефт олдоход баярлаад дээлэээрээ мялааж байсан ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатч сураг алга . Байгаль эхийгээ цөлмөн тонож, там болгож орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж хөнжилдөө орох зав үгүй хөнөөлдөн булаалдаж буй ч Энгельсийн хэлсэнээр эх байгаль хожмоо өшөөгөө аймшигтай хатуу авах болно гэдгийг ухаарах сөхөө алга.
Хамгийн сүүлчийн булаг ширгэхэд Хамгийн сүүлчийн шонхор Монголоос зугтан одоход Хамгийн сүүлчийн ой тайрагдаж дуусахад Хамгийн сүүлчийн янгир уулнаас бууж ирэхэд Хамгийн сүүлчийн чоно улихад Хамгийн сүүлд Монголын радио хятадаар мэндчилээд эхэлхэд. Монголчууд алтнаас, уух ус үнэтэйг мэдэж эхлэнэ. Монголчууд авилга ямар үнэтэйг сая л багцаалах болно. Монголчууд нэгдэн нийлж тэмцэж чаддагүйнхээ гашууныг амсах болно Монголчууд таван зуун жилийн настай хэмээх Лев Гумалёвийн алдарт үгийг санах боловуу
|
| МОНГОЛ ДАХЬ ЦУНАМИ . |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин одоо л бид босох болно харж байгаараа яхаараа бид ноомоо байх эстөи гэж
2011-09-30 | 20:03:43 | 49.0.135.197 | |
Зочин Mongolyin Tur ard tumneeree ingej daajignaj bolno gej uu?!
2011-09-30 | 13:41:43 | 202.179.20.148 | |
Зочин Baabar ard tymnii tolgoig xeden jil Oyutolgoin geree shig saixan geree xaan ch baixgyi geed baixaar Ylsiin Ix xyrliin Baabarcad Baabarigaa demjeed l baix shig
2011-09-30 | 13:41:17 | 202.179.20.148 | |
Зочин Yag ingej bodogdog shu. Eh oronch yum bol ene olon gaviyatuud duugarahad jiriin ard irged erh bish negiig bodoh bish u. Getel gants Javhlan l muuluulan baij duugarch bna. Mongol hun iim aminch, zusarch bolson yumu
2011-09-30 | 13:40:56 | 202.179.20.148 | |
|
|
|
|
|

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
ЭМД-аар хөнгөлөлттэй хэвтэж эмчлүүлэх хувийн эмнэлгүүдийн жагсаалт 11:28 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт,
|
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт, »»
|
|
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Монгол улсын шадар сайд Т.Доржханд, "JP Morgan" хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа 11:13 Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
|
Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 10:58 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон »»
|
|
Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав 10:54 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
"ДХИС-ийн нэг өдөр" рийлийн уралдааны шилдгүүд тодорлоо 10:49 Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
|
Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй »»
|
|
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|