 |
|
 |
|
“Баялгийн хараал”-ыг дайрч биш, тойрч гаръя |
|
|
 |
|
 |
“Баялгийн хараал”-ыг дайрч биш, тойрч гаръя
2011-10-01Ашигт малтмалын нөөцөөрөө Монгол Улс дэлхийд толгой цохиж явна.  Зэс, алт, нүүрс, уранаас эхлээд газрын ховор элемент хүртэл манайд бий. Гэвч байгалийн баялаг дандаа сайн сайхныг авчирдаггүйг мэргэжилтнүүд сануулдаг. Монголчуудын хөгжилд хүрч чадах, эсэх нь уул уурхайн орлогоо хэрхэн удирдахаас л шалтгаалах юм. Баялгаасаа болоод баяжсан орнууд байхад баларсан орнууд ч цөөнгүй. Аз болж бидэнд бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлах боломж их байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас эхлээд “юм үзэж, нүд тайлсан” олон хүн Чилийг Монголд тохирох загвар гэж ярьдаг. “Эдийн засгаа хэрхэн эрсдлээс хамгаалж, орлогоо яаж зөв зарцуулж байгааг Чилийн туршлагаас харж болно” хэмээн АНУ-ын Глобал засаглал санаачилгын захирал Параг Ханна ч зөвлөж байв. Гэтэл сүүлийн үед тус улсад хүртэл үймээн самуун дэгдээд горьгүй. Товчхондоо, Монгол Улс ямар нэгэн орныг шүтэн бишрээд, дуурайхдаа гол нь биш, улс орнуудын байгалийн баялгаа хэрхэн ашиглаж буй явцаас сургамж авах хэрэгтэй ажээ. Энэ нь Монголчууд “баялгийн хараал”-ыг дайрч биш, тойрч гарахад нэмэртэй болов уу. Тиймээс “Mongolian Economy” сэтгүүл баялагтай орнуудын хөгжлийн түүхээс толилуулж байна. Энэ удаад хил залгаа оршдог хэрнээ улс төр, эдийн засгийн хувьд тэс ондоо замаар явсан Чили, Боливи хоёрын туршлагыг хүргэхийг хичээлээ. Чили Тусгаар тогтносон өдөр: 1810.09.18 Хүн ам: 17.1 сая, үүнээс 11 хувь нь хөдөө амьдарч байна ДНБ: 203.4 тэрбум ам.доллар Нэг хүнд ногдох ДНБ: 11.873 ам.доллар Ядуурлын түвшин: 15.1 хувь Гадаадын шууд хөрөнгө оруулалт: 2009 онд 12.7 тэрбум ам.доллар Гадаад валютын нөөц (алт оролцуулаад): 25.3 тэрбум ам.доллар Үндэсний валют: Чилийн песо Чилид болж буй бослого, ажил хаялт замбараагаа алдлаа. Оюутны холбооны тэргүүн, 23 настай Камила Валлехогийн санаачилсан хөдөлгөөнд өнгөрсөн хавраас зөвхөн оюутан, багш нар идэвхтэй оролцож байсан бол эдүгээ үйлдвэрчний эвлэлүүд хүртэл нэгдээд байгаа юм. Чанартай боловсрол эзэмшихийн тулд их мөнгө төлөх, үгүй бол хангамж муутай улсын сургуульд элсэх гэсэн сонголт оюутнуудын дургүйг хүргэж, боловсролын салбарт зарцуулж буй төсвөө нэмэхийг Засгийн газраасаа шаардаж байгаа юм. Харин ажилчид өндөр татвар төлж байгаадаа сэтгэл дундуур байгаа ажээ. Түүнчлэн босогчид Аугусто Пиночетын үеийн Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага тавьж байгаа юм. Ерөнхийлөгч Себастьян Пиньера тэргүүтэй Чилийн эрх баригчид самгардав. Уг нь өдийг хүртэл энэ орон Латин Америктаа нэлээд тогтвортой, сайн засаглалтайд тооцогдож явсан юмсан. Дэлхийн зэсийн зах зээлийн 30 хувийг дангаараа атгадаг энэ улс төсвийн орлогоо маш чамбай зарцуулж чаддагаараа зартай. 4630 км сунаж, говь хангайг хосолсон энэ нутгийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх агаарын температурын ялгаа нь 10 градуст хүрдэг ажээ. Зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх Чили улсын өнөөг хүртэл туулж ирсэн зам ямар байв? 1535-1550-иад онд испаничууд Чилийн нутгийг эзлэх үедээ ашигт малтмалын арвин нөөцтэйг нь мэдэлгүй, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаардаг байжээ. XVIII зууны дунд үеэс л Чилийн эдийн засагт зэсийн олборлолт чухал байр суурь эзлэх болсон байна. Харин 1810 онд Чилийн ард түмэн испаничуудыг шахаж, тусгаар тогтнолоо зарлажээ. 1837 онд тус улс Аргентин улстай хамтран Боливийн эсрэг дайтсан нь амжилттай болж, Номхон далайн I, II дайны үеэр Өмнөд Америкийн баруун хэсгээр өөрийн байр сууриа бататгав. Мөн энэ үеэс зэс үйлдвэрлэхийн хажуугаар нүүрс, мөнгө олборлох болжээ. Үүний үр шимээр Чилийн эдийн засаг огцом өсөж эхэлсэн байна. Гэвч бүх зүйл амар бүтсэнгүй. 1970-1973 онд Сальвадор Альенде Чилийн төрийн эрхийг барихдаа аж ахуйн нэгж, банкуудыг хувьчилж, хөдөө аж ахуйн салбарт ч шинэчлэл хийж эхэлсэн нь олон улсын томоохон корпорациудын дургүйцлийг төрүүлж байжээ. Энэ шинэчлэл амжилттай хэрэгжээгүйн зэрэгцээ эдийн засгийн уналт, улмаар хямралыг дагуулсан юм. Чилийн нутаг дэвсгэрт эмх замбараагүй байдал ноёлох болж, эсэргүүцэл, ажил хаялт энгийн үзэгдэл болжээ. Чухам энэ үед л Аугусто Пиночет төрийн эрхийг булаан авч, дарангуйллаа тогтоосон байна. 1974-1990 оныг хүртэл Чилийн Ерөнхийлөгч байсан Аугусто Пиночетын үед 30.000 хүн хэлмэгдэн амиа алдсан гэдэг. Гэвч чухам түүний үед л Чилийн өнөөгийн эдийн засгийн баттай, сайн суурь тавигдсан гэж үзэх хүн цөөнгүй. Тэрбээр 1976 онд төрийн өмчит “Codelco” компанийг байгуулсан нь эдүгээ зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй. 1989 онд Чили ардчилсан орон болсон ч Аугусто Пиночетын үед хүчин төгөлдөр болсон Үндсэн хууль одоог хүртэл үйлчилж байгаа юм. Уул уурхайн салбар Чилийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг нь ойлгомжтой. Дэлхийн зэсийн зах зээлийн 30 хувийг эзэлдэг энэ улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр түлхүү анхаардаг аж. Гэвч зэсийн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэхийн хэрээр Чилийн эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болж байлаа. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ унахад төсвийн орлого нь шалдаа бууна гэдгийг тус улсын эрх баригчид эрт ухамсарлажээ. Тиймээс эрдэс баялгийн орлогоо уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхэд зарцуулсан байна. Эдүгээ металлурги, мод боловсруулалт, хүнс болон оёдлын үйлдвэрлэл Чилид чамлахааргүй хөгжсөн. Мөн загаслал болон ойн аж ахуй давамгайлсан хөдөө аж ахуйн салбар нь Чилийн ДНБ-ий долоон хувийг бүрдүүлдэг аж. За тэгээд улаанбуудай, чихрийн нишингэ, усан үзэм, төмс, жимс тариалдаг байна. Үүний хажуугаар үйлчилгээ, ялангуяа технологийн салбар нь үлэмж ихээр хөгжиж буй аж. Тус улсын эрх баригчид боловсрол, эрүүл мэндийн салбарт нэлээд анхаардаг. Тиймээс ч өнөөдөр Чили улс зөвхөн ашигт малтмалаараа биш, уул уурхайн техник, технологийн нийлүүлэлтээр дэлхийд толгой цохиж байгаа юм. Чилийн дэд бүтэц маш сайн хөгжсөн учраас гадаадын хөрөнгө оруулалт асар ихээр орж ирдэг. 2009 онд л гэхэд 12.7 тэрбум ам.долларыг гаднынхан энэ улсын эдийн засагт шингээжээ. 80 мянган км үргэлжилсэн автозам, 8100 км төмөр замын зэрэгцээ усан тээвэр ч Чилийн дэд бүтцэд голлох байр суурь эзэлдэг байна. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалахын тулд 2000 оноос төсвийг тогтвортой байлгах санаачилга гаргаж, уул уурхайн орлогынхоо дийлэнх хэсгийг нөөцөлдөг болсон. Ингэхдээ зэсийн үнийн олон жилийн таамаглал гаргадаг мэргэжлийн тусгай хүмүүстэй болж, улсын төсвөө урт хугацаагаар төлөвлөдөг болжээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын хамгийн хүнд үед буюу 2008 онд хүртэл Чили 44.79 тэрбум ам.долларын орлогыг төсөвтөө төвлөрүүлсэн боловч үүнийхээ 35.09 тэрбумыг нь зарцуулж, үлдсэнийг нь нөөцөлсөн байдаг. Боливи Тусгаар тогтносон өдөр: 1825.08.06 Хүн ам: 10 сая, үүнээс 34 хувь нь хөдөө амьдардаг ДНБ: 19.7 тэрбум ам.доллар Нэг хүнд ногдох ДНБ: 1973 ам.доллар Ядуурлын түвшин: 60.1 хувь Гадаадын шууд хөрөнгө оруулалт: 2009 онд 423 сая ам.доллар Гадаад валютын нөөц 2009 онд (алт оролцуулаад): 8.5 тэрбум ам.доллар Үндэсний валют: Боливийн песо Чилитэй хил залгаа орших Боливи улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд толгой цохидог хэрнээ ядуурлаас хагацаж чаддаггүй нь хачирхалтай. Цагаан тугалга, газрын тос, цайр, гянтболд, мөнгө, төмөр, алтны нөөцтэй нутгийг эзэгнэнхэн төрсөн боливичууд мөн ой, усны баялаг ихтэй. Гэвч тус улсын хүн амын 60 хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж байгаа юм. 1532-1538 онд мөн л испаничуудад эзлэгдэж, колоничлогдож байсан энэ орон 1825 онд тусгаар тогтнолоо зарласан боловч ард иргэд нь тайван амьдарна гэдгийг хэсэгтээ л үзээгүй. “Хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэнэ” гэдэг шиг эцэс төгсгөлгүй үргэлжлэх гадаад, дотоод дайн энэ улсын хөгжлийн тушаа болжээ. 1879-1883 онд болсон Номхон далайн II дайны үеэр боливичууд ялагдал хүлээж, эцэстээ Номхон далайд гарах гарцаа Чилид алджээ. Эдүгээ тус улс Монголын нэгэн адил далайд гарцгүй орон болой. 1952 онд томоохон хувьсгал болсноос хойш бараг жил бүр л хувьсгал гарч, төрийн эрх баригчид нь толгой дараалан солигдож эхэлжээ. Эмх замбараагүй байдал, иргэний дайн Боливийн хувьд өдөр тутмын үйл явдал болсон байна. Сүүлдээ тус улсын иргэний хөдөлгөөнүүд байгалийн хийн салбараа төрийн мэдэлд авахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлсэн гэдэг. Ард түмнийхээ энэ хүсэл, сонирхол дээр тулгуурлан өнөөгийн Ерөнхийлөгч Эво Моралес нь 2006 онд сонгогдон гарч иржээ. Дээд боловсрол ч эзэмшээгүй тэрбээр хийн үйлдвэрлэлийг төрийн мэдэлд авч, Америкийн “ExxonMobil”, Испанийн “Repsol”, Бразилийн “Petrobras”, Францын “Total”, Их Британийн “British Gas” зэрэг олон улсын томоохон корпорацитай хийсэн бүх гэрээг хүчингүй болгоно гэдгээ амласан байна. Түүнчлэн гадаад өрөө төлөхөөс татгалзаж, кокаин гаргаж авдаг кок ургамлын тариалалтыг нэмэгдүүлнэ хэмээн ард түмэндээ тунхаглажээ. Ядуу гэр бүлд төрж өссөн тэрбээр өөрөө энэхүү ургамлын ачаар л ерөнхийлөгч болж чадсанаа бахархан ярьдаг нэгэн. “Энэ навч намайг хүний хувьд, улс төрчийн хувьд төлөвшүүлсэн болохоор би америкчуудын үгэнд орж, түүний тариалалтыг хориглож чадахгүй” хэмээн Эво Моралес мэдэгдэж байсан. Эдүгээ Боливи улс Колумби, Перутэй зэрэгцэн дэлхийн кокаины зах зээлийн гол нийлүүлэгчдийн нэг болсон нь мэдээж АНУ-аас эхлээд бусад орны эрх баригчдын дургүйцлийг хүргэж байгаа юм. 2009 онд Эво Моралес шинэ Үндсэн хууль санаачлан батлуулахдаа улсынхаа нэрийг Олон үндэстний Боливи улс болгон өөрчилсөн байдаг. Түүнчлэн эдийн засгийн тулгуур салбаруудаа төр хянадаг болжээ. Байгалийн хий болон бусад эрдэс баялгийн нөөц ард түмний өмч хэмээн шинэ Үндсэн хуульдаа тусгасан ч боливичууд энэ бүхний үр шимийг хүртсэн гэхэд хэцүү аж. Боливийн нэг хүнд ногдох ДНБ 1973 доллар байгаа нь маш бага тоо ажээ. Латин Америкийн бусад орон дундаас зөвхөн Гондурас, Парагвай, Никарагуа л үүнээс бага үзүүлэлттэй юм байна. Уул уурхайн олборлолт их явагддаг ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддагүй учраас эдийн засгийн өсөлтөд нь төдийлөн нэмэр болдоггүй гэнэ. 2010 онд Боливи улс 6.1 тэрбум ам.долларын экспорт хийсний дийлэнх хэсгийг байгалийн хий, түүхий нефть, цайрын хүдэр, цагаан тугалга эзэлж байна. Мөн хугацаанд тус улс таван тэрбум ам.долларын импорт хийжээ. Бразил, АНУ, Япон зэрэг оронтой худалдаа хийдэг боливичууд эдгээр оронд газрын тосоо түүхийгээр нь өгчихөөд, эргүүлээд тэднээсээ нефтийн бүтээгдэхүүн өндөр үнээр худалдаж авдаг нь өрөвдөлтэй. Уул уурхайн салбар нь улсын төсөвт багагүй хэмжээний хөрөнгө төвлөрүүлдэг ч тэр бүхнээ ядууралтай тэмцэхэд зарцуулсаар юу ч үгүй хоцорно. Ядуурал, ажилгүйдэл газар авсны зэрэгцээ тус улсад авлига, хээл хахууль байдаг л үзэгдэл болжээ. Дэлхийн банк далд эдийн засгийн судалгаа гаргахад Боливи улс 151 орноос хамгийн дээгүүрт цохиж явна. Боливийн далд эдийн засаг ДНБ-ийхээ 68.1 хувьд хүрсэн байна. “Хар аравдугаар сар” гэх хэргээр өмнө нь сайд, генерал, адмирал байсан хүмүүсийг олон жилээр яллах болсон тухай мэдээлэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр цацагдсан юм. Энэ хэрэгт Боливийн ерөнхийлөгч асан Гонсало Санчес де Лосада, Батлан хамгаалахын сайд асан Карлос Санчес Берсаин нарыг ч буруутгаж байгаа боловч хоёул Америкт амьдарч байгаа тул яллаж чадахгүй байгаа гэнэ. 2003 оны аравдугаар сард байгалийн хийгээ АНУ болон Мексикт худалдахыг эсэргүүцсэн эвлэлүүд олон тооны бослого гаргасан. Тухайн үед Эль-Альто хотын оршин суугчид нийслэлдээ хүрэх замыг хаан жагсахад зэвсэгт хүчин гал нээснээр 64 хүн амь үрэгдэж, 405 хүн гэмтсэн нь “Хар аравдугаар сар” хэмээх хэргийг үүсгэжээ. Олон жилийн турш боливичуудыг амраалгүй ирсэн бослого, үймээн өнөөдөр ч байраа тавьж өгөхдөө хойрго байгаа юм. Саяхан л гэхэд нутгийн хоёр хязгаарыг холбох зам тавих ажлыг эсэргүүцсэн хэсэг хүн жагсаал хийсэн. Гэтэл Чилийн эрх баригчид үүнд Америкийн Олон улсын хөгжлийн агентлаг буруутай хэмээн үг хаяж амжжээ. Ер нь Боливийн эрх баригчид америкчуудад дургүйгээ нуудаггүй. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-д айлчилсныхаа дараа Эво Моралес “Хятад бол дэлхийн хамгийн том гүрэн. Тун удахгүй АНУ Хятадын колони болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байв. |
| “Баялгийн хараал”-ыг дайрч биш, тойрч гаръя |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Манай 1000zahia c o m интернет дэлгuuр маань 3 сарын баталгаа бuх бараандаа өгж эхэллээ! Мөн шинэ бараа ирсэн байгаа. DELL -ийн i3 процессортой нөтбuuк 606 доллар, Toshiba -ийн i3 процессортой нөтбuuк 705,000 төг, SONY -ийн i3 processor, 15 inch, 4GB RAM, 500GB Hard -тай нөтбuuк 1,055,000 төг, мөн эмэгтэй хuмuuст илuu тохиромжтой байх ягаан, улаан өнгөтэй 14 инч -ийн DELL , i3 процессортой нөтбuuк 766,000 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа. Бuгд зуун хувь оригиналь. Бuгд uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ. 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!
2011-10-01 | 11:35:55 | 97.64.192.126 | |
|
|
|
|
|

Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|