 |
|
 |
|
Дэлхийн Бурханы шашин сүүлийн хоёр зуунд |
|
|
 |
|
 |
Дэлхийн Бурханы шашин сүүлийн хоёр зуунд
2011-10-15Гавж Д.Нямсамбуу  Таван жилийн өмнө ''Монголын хөгжилд'' анхдугаар чуулганы оролцогч Х.Эрдэмбилэг илтгэлдээ ‘’Монголын бусдаас ялгагдах, бусдад уусахгүй байх нэгэн 'соёлын толбо' нь Бурханы шашин мөн юм’’ гээд, зөвөөр дэлгэрүүлбэл соёл уламжлалаа хадгалах, хөгжин дэвжих, ёс суртахуунт нийгэм байгуулах гээд олон асуудлыг зэрэг шийдэх боломжтойг дурьдаж байв. Харамсалтай нь, түүний бичсэнээр өнөөгийн Монголын Бурханы шашин 70-н жил хөргөгчинд хадгалсан ‘’хөлдөөсөн мах” шиг, цаг үетэйгээ зохицох учраа олохгүй байгаа аж. Юутай ч Монголын Бурханы шашны одоогийн нөхцөл байдал, шинэтгэл, шинэчлэлийн асуудлыг тодруулахад дэлхийн Бурханы шашны сүүлийн хоёр зууны түүх сонирхолтой сэжүүр санаа өгөх болoв уу хэмээн гурван түүхэн жишээ авч энэхүү нийтлэлийг бичлээ.
1.Орчин үеийн Бурханы шашин буюу Теравада Буддизмын рационализм
18-р зуунаас эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгал, технилогийн үсрэнгүй хөгжил нь олон зүйлст шууд болон дам утгаараа нөлөөлж, тив дэлхий, улс үндэстэн, соёл иргэншлүүдийг бие биетэй нь нүүр учруулж өгснөөр ‘орчин үеийн’ гэх тододголтой олон зүйлсийг бий болгожээ. Буддист Модернизм гэх нэр томьёог анхлан профессор Бекерт 19-р зуунд Шри-Ланкийн Бурханы шашинд гарсан шинэтгэлийг нэрлэхдээ ашигласан байдаг. Энэ хөдөлгөөний үүссэн түүхэн нөхцөл байдлийг өгүүлбэл:
Их Британи 1815 онд Цейлоны хуучин нийслэл Канди хотыг эзлэн авч, арлыг бүхэлд нь эзэмшснээр дэлхий дээр оршин буй хамгийн ууган Буддизм Ертөнцийн эзний шашинтай шууд нүүр туллаа. Өмнө Католиг шашинт Португали, Голландын колончлогчид арлын тодорхой хэсгийг эзэлж байсан ч бүхэлд нь хянаж байсангүй. Шашны бодлого нь ч энэ удаагийн шиг шургуу, нягт зохион байгуулалттай байгаагүй юм. Английн миссионерын байгууллагууд Британичуудын арал дээр хөл тависан цагаас буюу 1800-н оны эхэн үеэс уугуул иргэдийг христэчлэх бодлого шат дараалалтай явуулж иржээ. Энэ нь 3-н үндсэн чиглэлтэй байсныг дурдвал:
1. Боловсролын салбар Шри-Ланкийн уламжлалт иргэний боловсролын байгуулал нь лам хуврагуудын заадаг тосгоны сургуулиуд байж. Энэ тогтолцооны ачаар бичиг үсэгт тайлагдах явдал тухайн үеийн Англитай ижил төвшинд байсан ч албан ёсны хичээлийн хөтөлбөр, гэрчилгээ гэх мэт зүйл үгүй байв. Албан ёсны боловсрол олгодог бүх сургууль Христийн шашных байсны дээр хичээлийн хөтөлбөр нь Англи хэл дээр явагддаг тул төгсөгчид нь Засгийн газарт ажилд орохоос эхлээд бүхий л тал дээр илүү боломжоор хангагдана. Христийн сургуулиудын өдөр бүрийн хичээлийн эхний цаг шашны зан үйлд зориулагддаг байсныг 1841 онд эцэг эхчүүд хүсвэл татгалзаж болохоор хуульчилсан ч хэзээ ч хэрэгжсэнгүй. Иймээс удалгүй засгийн газрын шийдвэр гаргах төвшнөөс эхлээд дийлэнхи өндөр боловсролтой иргэд Христийн шашины сургууль төгсөгчид болов. Албан ёсны төрсний гэрчилгээ авахад хүртэл Христийн сүмд Баптизм хийлгэсэн байхыг шаарддаг байлаа.
2. Яриа, цуглаан Ертөнцийн эзэнд үйлчлэгсэд ариун эзний хаанчлал тогтоохын төлөө халширч шантралгүйгээр зүг бүрт сайн мэдээг тараан бэдрэн явцгааж байв. Итгэл үнэмшил дүүрэн байсан нь хожим Буддын лам хуврагуудтай хийсэн цуврал мэтгэлцээнд оролцогч Методист Спэнс Хардигийн ‘’Би ирээдүйн талаар сайхан төсөөлөлтэй байна. Хичнээн удаан, хүнд байсан ч хамаагүй энэ тэмцэл эцэстээ Эзэн хийгээд түүний Христийн эсрэг бүгдийн ичгүүр сонжуураар дуусах нь гарцаагүй юм'' гэснээс харагдана. 1849 онд Кандийн засгийн газрын төв сургуулийн захирал хүртэл өөрийн биеэр "Апостлууд болон Аврагч эзнийн өөрийн жишээг даган, хоёр хөлөөрөө бэдрэн явж” сайн мэдээг тараахаар бие зориг шулуудсан байдаг.
3. Ном товхимлууд Шри-Ланкад анхны хэвлэх үйлдвэрийг Голландийн засгийн газраас Христийн үзэл номлолыг дэлгэрүүлэх зорилгоор 1736 онд байгуулж байжээ. 1815 онд Веслеянчууд, удалгүй Баптистууд, Англиканууд ч мөн ижил зорилгоор хэвлэх үйлдвэрүүдээ байгуулав. Эдгээр хэвлэлээс гаргаж байсан номнууд Оксфордын их сургуулийн Буддын тэнхимийн захирал профессор Гомбрихийн бичсэнээр 'тайлбар гэхээсээ Бурханы шашныг дайран довтолсон' нь зонхилж байсан юм. Зөвхөн 1849-1861 оны хооронд 1.5 сая товхимол хэвлэн тарааж байсан нь тухайн үеийн Шри-Ланкийн хүн амын тоо 3 сая байсантай харьцуулахад (тэдгээрийн 60% нь бичиг үсэгтэй) их тоо байлаа. Веслеяны хэвлэх үйлдвэрийн менежер Гожэрли өөрсдийн зорилгыг тодорхойлон ''хэвлэлээр дамжуулан бүтээх бидний гол зорилт нь энэ урт наст муу ёрын итгэл үнэмшлийг унагаахад чиглэгдэнэ'' гэж бичиж байжээ. Үнэхээр ч Шри-Ланкад мянга мянган жил тэмдэглэж ирсэн Бурхан багшийн дүйчэн өдрөөр тухайлан 'худал шүтээн шүтсэний нүгэл хилэнц'-г илчилсэн товхимлууд олноор нь хэвлэн тараадаг байв. Ингэж байтал Методист Даниел Гожерлы 1849 онд 'Кристияни Пражнапти' буюу 'Христийн Шашны Үнэн Баримт' хэмээх 2 боть, тэргүүн дэвтэр нь гайхамшигт ид шидийн түүх, дараах нь Бурханы шашин болон Христийн шашны үзэл онолыг харьцуулсан номыг Синхал хэл дээр гаргалаа. Энэ хүртэл бүхий л памфлэтүүдэд сэтгэл хөдлөл, итгэл үнэмшлээ тулгалт зонхилж байсан бол энэ удаа, үгүйдээ хоёрдугаар боть нь учир шалтгааны ухаан руу дөхөж ирэв.
Бурханы шашны хариу Профессор Гомбрихийн бичсэнээр өдий хүртэл Бурханы шашны лам хуврагууд алив хариу няцаалт өгөлгүй явж ирсэн нь дээрх хэвлэл, товхимлууд 'хариу өгөх үнэ цэнэгүй' байсанд байв. Олон удаа лам хуврагуудыг олны өмнө мэтгэлцээнд дуудсан болов ч мөн л таг чиг байсанд Методист Спэнс Харди аргаа баран ''тэднийг хөдөлгөх, уурлуулах боломж бараг үгүй...тэдний байдал нь үлбэгэр, бараг л оюуны хомсдолтой төстэй...'' хэмээн бичиж байсан гэдэг. Энэ бол 1850 он юм. Гэвч арав гаран жилийн дараа Хардиг Цейлонд эргэж ирэх үед лам нарын хүлцэнгүйн тэвчээр хязгаартаа хүрсэн шиг байв. Энэ хугацаанд Буддын лам нар өөрийн хэвлэх үйлдвэртэй болж, Кристяани Пражнапти-д хэд хэдэн шүүмж бичжээ. Харин бүр гайхмаар зүйл 1864 оны сүүлээр Англиканы теологийн сургуулийнхан санамсаргүй шахуу орон нутгийн сүмийн лам нарыг мэтгэлцээнд урьтал тэд хүлээж авснаар болов. Ингээд анхны мэтгэлцээн он гаргаад буюу 1865 оны 2-р сард болсон бөгөөд Буддын лам нарыг гэлэн Гунанда, Сумангала нар толгойлон оролцжээ. Хойшид болсон цуврал мэтгэлцээнүүдийг ч энэ хоёр эрхэм тэргүүлэн оролцсон байдгаас хамгийн алдартай, хамгийн том, мөн хамгийн шийдвэрлэх мэтгэлцээн нь ‘Панадурагын’ хэмээн түүхэнд алдаршсан мэтгэлцээн юм. Өмнөд Коломбогийн Панадурад 1873 онд болсон энэ мэтгэлцээний турш цугласан олон (10000 гарай хүн) Буддын лам нарын ялалтад баярлан уухайлж байсан гэдэг. Мэтгэлцээн дариудаа Англи болон Синхал хэл дээр хэвлэгдэн гарав. Үүнээс хойш миссионерууд дахин номын маргаан хийгээгүй юм. Буддын лам нарын энэ ялалт үнэндээ харийн соёл, хүчирхийлэлийн өмнө толгой гудайн асан түмэнд итгэл бахдал авчирсан гэхэд болно.
Бурхан шашны энгийн хүмүүст зориулсан анхны сургуулиуд байгуулагдаж, гайхалтай нь анхны тийм сургуулийн захирал нь миссионерийн сургуульд боловсрол эзэмшсэн, хожим Буддын шашинд орсон хүн байв. 1873 онд Видёдая, 1875 онд Видяламкара гээд эдүгээгийн том сургуулиуд байгуулагдаж, удирдах бүтцэд нь лам болон энгийн хүмүүс аль аль нь ажиллаж эхэлсэн юм. Энэ л хоёр сургуулиас нео-Буддист урсгалын гол төлөөлөгчид гарсан бөгөөд Бурханы шашны сургааль номлол энгийн хүмүүсээс хол байсанд голлон анзаарч, нийгмийн дундаж давхаргад зориулсан ном товхимол гаргахад ихээхэн чармайн ажиллаж байв. Иймээс 1892 онд Коломбогийн Англикан Бишоп тухайн үеийн Шри-Ланкийн Буддизмын талаар бичихдээ ''өнөөдөр Цейлонд 2 өөр хэлбэрийн Бурханы шашин байна. Нэг нь өнгөрсөн зууны уламжлалт Буддизм, голлон алслагдмал бүсд л хүмүүст нөлөөлж байна. Нөгөө нь Европуудын нөлөөгөөр шинэ эрч хүчтэй гарч ирж буй Буддизм юм'' гэж бичиж байлаа. Үнэхээр ч Буддист модернизм Европын оюун санааны дайралтын шууд нөлөөгөөр гарч ирсэн гэхэд болно. Ганц жишээ дурьдахад Шри-Ланкад үндэсний баатрын хэмжээнд хүндлэгддэг Гэнэн Дармапала Католиг болон Англиканы сургуульд олон жил суралцсан байдаг.
2.Энэтхэгийн Буддизмын сэргэлт буюу ''Энэ насны Бурханы шашин''
Шри-Ланкийн Бурханы шашин бол 'одоо оршин' буй хамгийн ууган Буддизм мөн билээ. Учир юу гэвээс өнгөрсөн мянганы эхээр түүхэн том сургуулиуд нь дэс дараалан Муслим Туркын довтолгоонд өртөн сүйтгэгдсэнээс хойш 1891 онд Гэнэн Дармапала жуулчлан ирэх хүртэл 'Хутагтын орон'-д Бурханы сургаал мартагдан мөхсөн байв. Гэнэн Дармапала ч Энэтхэгийн Бурханы шашны байдлыг арай иймээр төсөөлөөгүй байж. Бодьгаяа, Санчи, Саранат гээд Бурхан багш, Бурханы шашинтай холбоотой түүхэн газрууд, хөшөө дурсгал, хамгийн нандин суврагууд хэн ч мэдэхгүй хөсөр хаягдан, зарим нь газарт булагдан дээр нь Хиндүгийн сүм босгосон байхыг хараад сэтгэл шаналан хэд хэдэн шүлэг бичсэн байдаг. Юутай ч энэ Шри-Ланк эрхэм тэр дариудаа дэлхийн нийт Бурхан шашинтнуудад уриалга гарган, улмаар Энэтхэгийн засгийн газарт энэ туурь балгадын үгүйдээ түүхэн ач холбогдлыг ойлгуулж өгсөн нь хожим аялал жуулчлалын томоохон төв болж дэлхийн Бурхан шашинтнуудад эвсэн нэгдэх түүхэн боломжийг өгсөн юм.
Гэнэн Дармапалаг Энэтхэгт очсон тэр жил одоогийн Махараштра мужийн доод кастын нэгэн гэр бүл 14 дэх хүүхдээ өлгийдөн авсан нь хожим Неругийн засгийн газрын анхны хууль зүйн сайд болж, энэ улсын үндсэн хуулийн эцэг гэгдэх Бхимрао Рамжи Амбэдкар байлаа. Энэтхэгт тэр үед Хиндүгийн кастын ялгаа, дарамт асар их байв. Гудамний үсчид үсийг нь засахаас татгалзаж, хүмүүс салхин доогуур нь явахаас хүртэл цэрвэдэг түүний хувьд боловсрол эзэмшинэ гэдэг огт боломжгүй мэт зүйл байв. 1907 онд ахлах сургуулиа дүүргэхэд Амбэдкар тухайн үедээ тийм өндөр боловсрол эзэмшсэн доод кастын 2 дахь хүн болж байв. Гэвч залуу хүүгийн эрдмийн гараа дөнгөж эхэлж байж, 1912 онд Бомбейгийн их сургуулийг улс төр судлалаар, улмаар 1913-1923 оны хооронд Коломбогийн болон Лондонгийн их сургуулиудад 2 докторын зэрэг хамгаалсан нь түүнийг Энэтхэгийн хамгийн өндөр боловсролтой хүмүүсийн нэг болголоо. 1947 онд Энэтхэг улсийн анхны хууль зүйн сайдын ажлыг хүлээн авч, улмаар үндсэн хуулийн эхийг бичих комиссийн даргаар томилогдон үндсэн хуулийн эхийг зохиох ажлыг гардан гүйцэтгэсэн нь гадаадын ажиглагчид болон дотоодын мэргэжилтнүүдийн зүгээс асар их сайшаалыг хүлээсэн байдаг. Хэдийгээр Амбедкар Англиас ирсэн цагаасаа улс орны тусгаар тотнолын төлөө голлон тэмцэгчдийн нэг болсон болов ч Гандигаас яалгаатай нь хувь хүний эрх чөлөө, үл ялгаварлан гадуурхах талаар ч мөн хүчтэй тэмцэл өрнүүлж байв.
1935 онд Еолад хийсэн зоримог мэдэгдэл нь энэ тэмцлийн эхлэл болсон юм. Нийт дарлагдсан кастынханд хандан “...Эрх чөлөөг ольё гэвэл Хиндү шашнаа соль! Тэгш эрхийг ольё гэвэл Хиндү шашнаа соль!..” гэсэн уриа нь Энэтхэг даяар тарлаа. Дариуд бусад шашны тэргүүлэгчдийн зүгээс урилга, болзол олноор ирэх болов. Бомбейн Методист бишоп сар бүр оройн зоогт урьж, шашны сонголтын талаар яриа өрнүүлсэн бол Хайдэрaбадын Низам бүх доод кастынхныг Исламын шашинд оруулбал 50 сая рупий өгнө хэмээн амласан байдаг. Хамгийн даруухан гэмээр санал буюу “Шашнаасаа татгалзах шийдвэрийг тань сонсоод ихэд цожирдлоо. Дахин тунгаан бодоорой... Хэрэв үнэхээр бодлоосоо ухрахгүй байгаа бол манай Бурханы шашинд анги, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах зүйл үгүй бөгөөд та болон таны нийгэмлэгийг дуртай хүлээн авна“ гэсэн захиаг Маха Бодхи Буддист нийгэмлэгээс илгээж байж. Амбэдкар өөрийн дагалдагсдыг зүг бүрт илгээж олон шашнуудын сургаал номлолыг судлуулав. Сонголт хийхэд голлох хүчин зүйлс нь ёс зүй, ухаалаг үзэл баримтлал, мөн Энэтхэгийн онцлог шинжийг хадгалах зэрэг байв. Дийлэнх шашны хувьд рационалист бус буюу хэт догматик байсан нь Амбэдкарт чамлагдах шалтгаан болж байжээ. Хууль зүйн сайдын үүргийг гүйцэтгэж байх үедээ ч оюуны эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр, олон шашныг судласаар байв. 1948 онд Лакшми Нарасугын классик болох “Бурханы шашны мөн чанар“-ын дахин хэвлэлтийн өмнөтгөлд ‘Профессор Нарасу бол 19 дүгээр зууны мятрашгүй тэмцэгч юм. Европчуудын эх оронч төрхтэй ихэрхүү зан, ортодокс Хиндуизмын амгалан дүртэй залхуурал, Христийн шашны ухаалаг төрхтэй дээрэнгүйлэл эд бүгдийн эсрэг агуу Буддагийн сургаалиар урам зориг хийн тэмцсэн юм‘ гэж бичив. Эцэстээ тэр Бурханы шашныг сонгов бололтой, Маха Бодхи сэтгүүлд ‘зөвхөн Бурханы шашин л орчин үеийн хүн төрөлхтны ёс зүй хийгээд оюуны хэрэгцээг хангаж чадна’ гэж бичээд удаагүй байхдаа Шри-Ланкруу эхнэрийн хамт Дэлхийн Бурхан Шашинтны анхдугаар зөвлөгөөнд орохоор явлаа. Коломбогийн онгоцны буудал дээр хийсэн мэдэгдэлдээ ‘одоо олон хүн Энэтхэгт шашин эргэн сэргэх цаг нь болсон гэж үздэг’ гэсэн байдаг. Буцаж ирээд өөрийн үлдсэн амьдралаа Бурхан шашныг судлах, дэлгэрүүлэхэд зориулахаа мэдэгдэв.
Албан ёсоор 1956 (Бурхан багшийн 2500 жилийн ойн жил) оны аравдугаар сарын 14-нд Энэтхэгийн хамгийн өндөр настай хуврагаас гэнэн санваар хүртэж Бурханы шашинд орсон тэр өдөр нь хагас сая орчим доод кастынхан түүний хамтаар Бурханы шашинд орсон байна. Амбедкарын Бурханы шашны онцлог нь энэ л насанд, өөрийн оршин буй нийгэмдээ шудрага ёс, боловсрол, хөгжил дэвшлийг авчрахад чиглэгддэгт юм. Хутагтын 4-н үнэн, 8-н мөр зэргийг гэгээрэлтэй холбохоосоо илүүтэйгээр одоогийн, орчлон хорвоогийн хүмүүнлэг ардчилсан нийгмийг бүтээх арга зам гэж тодорхойлсон байдаг. Одоогоор Амбэдкарын сургаалийг дагагчдын тоо 9-20 сая орчим бий гэж үздэг билээ.
3. Ертөнцлөг Буддизм буюу Чан Буддизмын шинэ идэвх
Сүүлийн үед Ази төдийгүй дэлхий даяар Engaged Buddhism гэж их ярих болжээ. Буддизмын энэхүү шинэ хэлбэр, хөдөлгөөнийг үндэслэгч нь Вьетнамын хувраг Тхич Нхат Хан юм. Анхлан өгсөн Хятад нэрийг (руншэн фузиао) үгчилэн орчуулбал 'Орчлон ертөнцийн Буддизм' гэж буудаг агаад, Өмнөдийн уламжлалт Бурханы шашнаас Мянмарын энх тайвны зүтгэлтэн, Нобелийн шагналт Аунг Санг Суу Кий, Умардын уламжлалаас хүний эрхийн төлөө зүтгэлтэн Нобелийн шагналт Далай лам, Зүүн Азиас Ветнамын дайны эсрэг тэмцэгч Тхич Нхат Хан зэргийг энэ хөдөлгөөний төлөөлчдөөр дурьдаж болох билээ. Гол үзэл баримтлал нь Тхич Нхат Ханы ''Алхам тутамд амар амгалан' номондоо:
''Вьетнамд эргэн тойрон тосгод бөмбөгдүүлж байх тэр л үед номын ахан дүүсийн хамтаар цаашдаа юу хийхээ бид шийдэх хэрэгтэй болсон. Өөрсдийн сүм хийддээ суусаар байх уу эсвэл зовж шаналсан олныхоо төлөө бясалгал бүтээл бүгдээ орхиод явах уу? Удтал эргэцүүлсний эцэст бид сүм хийдээ ч орхье, дурьдал бясалгалаа ч үргэлжлүүлье хэмээн шийдсэн юм. Бид үүнийгээ Оролцоот [Engaged Buddhism-г одоогоор ингэж орчууллаа] Буддизм гэж нэрлэсэн. Дурьдах [зовлон гэх мэтийг байнга дурьдан бодох] бясалгал нь оролцоог дагуулах ёстой. Хэрвээ оролцохгүй бол дурьдахын хэрэг юу билээ?''
хэмээн бичсэнээс харахул: ‘Орчлонгийн үйл хэрэг, бэрхшээлт асуудлуудад Буддизмын өнцгөөс хариулт өгөж, улмаар шийдвэрлэхэд идэвхийлэн оролцох' гэж тодорхойлж болмоор. Бурханы шашин орчлон хорвоогийн өнгөт жаргал бүгд хуурмаг, төгс бус гээд, жинхэнэ амар амгалан эрх чөлөө нь оюуны төвшинд, шуналын хүлээснээс бүрэн ангижрах тэр л үед олдоно гэж үздэг болов ч, өнөөдрийн дэлхийн сайн сайхны төлөө Бурханы шашинтнууд мөн тэмцэх ёстой гэсэн санаа л даа. Үзэл, Үйл хэрэг (арга билэг) хоёуланг нь зэрэгцүүлэхийг чухалчилдаг умардын уламжлалд энэ нь төдийлөн шинэлэг зүйл биш болов ч (нэн ялангуяа нийгмийн төвшний, Гэгээрлийн төвшний гээд ёс зүйн олон төвшин номлодог Богд Зонховын шашинд), ''ердөө л суух'' зэрэг бясалгал дээр төвлөрөгч Чан, Зэн Буддизмд соргог алхам байсан болов уу. Учир нь 8-р зуунд Төвдийн Самяа хийдэд Хятадын Чан болон Хойд Энэтхэгийн Буддизмийн төлөөлөгчдийн хооронд болсон алдарт ‘Самяагийн мэтгэлцээн’-д Чан Буддизм энэ л ‘явдал мөр’-ийн тал буюу бусдад хандсан эерэг идэвхитэй үйл ажиллагаа үгүйгээрээ буруутгагдаж байсан билээ. Ийнхүү өөр өөр уламжлалын, өөр өөр улс орны Бурханы шашны олон лидерүүд даян дэлхий хийгээд бүс нутгийн хэмжээний нийгэм улс төр, эдийн засаг, хүний эрхийн асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн хүчирхийлэл үгүй энэрэн нигүүлсэхүйн арга зам үзэл баримтлалаа боловсруулан дэвшүүлж, нийт Бурханы шашинтнуудыг ч энэ үйлсдээ идэвхийлэн оролцохыг уриалж буйгаараа ' оролцоот' , 'орчлон хорвоогийн' Буддист нэрийг аваад буй юм.
4. Төгсгөлийн оронд
Өнөөдөр Шри-Ланкад мянга мянган лам нар тосгоны тариачдын хамтаар зам харгуй тавин, эмнэлэг, цэцэрлэг байгуулж буйг харж болно. Дайны жилүүдэд Вьетнам хуврагууд ард түмнийхээ энх тайвны төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байв. Дүрэлзэх гал дотор бясалган суугаа хуврагийн зураг хүн төрлөхтний сэтгэл шингэжээ. Энэтхэгт сая сая Бурхан шашинтнууд нийгмийн доод давхаргад хандсан боловсрол эрүүл мэндийн идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар буй бол Японы Бурханы шашинт энгийн иргэдийн Сока Гаккай хөдөлгөөнд 9.2 сая хүн хамрагдаж байна. Ази даяар Буддын эмэгтэй хуврагууд хүйсийн тэгш бус байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн байна. Дэлхийн хэмжээнд нобелийн шагналт Далай Лам, Аунг Сан Суу Киг мэдэх билээ. Далай Лам олон улсын хэмжээний энх тайванч үйлсээсээ гадна Төвдийн бурханы шашинд дорвитой шинэчлэлийг хийсэн юм.
Энэ бүгдээс харахад Монголын Бурханы шашин одоо хэр унтсаар л байх шиг. Ер нь алив үндэстний ёс зүйн талаар суурь ойлголт нь ямар нэг шашинтай шууд холбогдох нь түгээмэл. Монголчууд бидний нүгэл буян, авах гээхийн ухаанд Бурханы шашин хэн ч ажиглам гүнзгий шингэсэн байдаг. Хүүхэд наснаас сонсож өссөн сургаалт үлгэрүүд, сайн үйл рүү тэмүүлэх, муу үйлээс ширвээтэн айх сэтгэлгээ нь дийлэнх тохиолдолт энэ л шашинтай нарийн сэжмээр холбогдоно. Нэгэнт л олонхи хувь нь өөрсдийгөө Бурхан шашинтан гэж үздэг улс орон мөний тул нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд Буддын шашин гол үүрэг хүлээх нь мэдээж. Боловсролын тогтолцоогоо нураалгаж, 70 жилийн турш гүтгүүлсэн нь үнэн боловч одоо эрх чөлөөг олоод 20 жил болжээ. Шашин нь өөрөө шударгуу байж, идэвхи зүтгэлтэй байж бусдыг уриалан дуудах биз. Үүнд лам, сүсэгтэн бүрийн ‘оролцоо’ чухал билээ. |
| Дэлхийн Бурханы шашин сүүлийн хоёр зуунд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 17:48 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах зар 17:10 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь
|
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь »»
|
|
Ханхүү Харригийн эхнэр Меган Маркл Холливудад эргэн ирэв 15:53 Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш
|
Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Хөл бөмбөгийн домог К.Роналду тун удахгүй зодог тайлах нь 12:56 Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа
|
Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа »»
|
|
Дорнод аймгийн засаг дарга малчид, иргэдийг шатахуунаар тасралтгүй хангах чиглэл өглөө 12:34 Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн
|
Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулдаг эсрэг биетийг илрүүлжээ 10:27 БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал
|
БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал »»
|
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, академич, төрийн шагналт Бямбын Ринчений 120 жилийн ой тохиож байна 09:44 “Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах,
|
“Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах, »»
|
|
Ж.Чинбүрэн сайд зангиагүй уулзалт хийлээ 09:41 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ »»
|
|
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гэрэлтуяа яагаад Европод ганцаараа явж байгаа тухай тайлбарыг хүргэе 09:37 Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж
|
Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж »»
|
|
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ 09:26 Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж,
|
Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, »»
|
|
Монголын тамирчид Азийн залуучуудын паралимпын наадамд оролцоно 16:27 Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ.
|
Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ. »»
|
|
320 Мянган тонн нүүрс арилжлаа 16:04 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс,
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, »»
|
|
ЦЕГ: Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ 14:29 Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан
|
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан »»
|
|
Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй 14:27 Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн
|
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн »»
|
|
IEM Chengdu 2025: “The MongolZ” шигшээ шатанд шалгарлаа 13:09 Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
|
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. »»
|
|
Өглөөний байдлаар дөрвөн аймгийн 26 суманд цас орж байна 12:55 Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна.
|
Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна. »»
|
|
5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ 12:17 Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ.
|
Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Зээлийн батлан даалтын сан 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргажээ 10:49 Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
|
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ. »»
|
|
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаа 10:47 Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр
|
Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр »»
|
|
ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10:38 Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн
|
Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн »»
|
|
С.Бямбацогт: Ханиадтай хүнийг хатгаатай, хавдаргүй хүнийг хавдартай гэж оношилж, хуурамч нэхэмжлэл явуулдаг нь тогтоогдсон 10:31 Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум,
|
Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум, »»
|
|
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар тамгаа гардан авч, ажилдаа орлоо 10:28 Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн
|
Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн »»
|
|
Тэсийн голд баавгай орж иржээ 09:43 Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын
|
Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын »»
|
|
Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, борлуулсан байгууллагыг 20 саяар торгожээ 09:41 Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа
|
Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Медведев: АНУ-ын үйлдэл Оросыг цөмийн туршилтын бэлтгэлийн талаар бодоход хүргэлээ 10:24 ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн
|
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|