 |
|
 |
|
Улаанбаатар бол Монголоос чухал |
|
|
 |
|
 |
Улаанбаатар бол Монголоос чухал
2011-10-17Улаанбаатарт хоёр өдөр "томилолт"-оор ажиллалаа. Хүн биеийнхээ дотор юу болж байгааг мэддэггүйтэй адил тийм  мэдрэмж Улаанбаатартай танилцах явцад төрж байв. Эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний хариу мэт сайн муу өчнөөн үйл явдал ажил гэр хоёрын хооронд нэгэн хэмээр гэлдрэх зуур болоод өнгөрчээ.
Хэд хоногийн дараа Улаанбаатар байгуулагдсан өдрийг тэмдэглэх юм байна. Өнөө жилийн тэр өдөр нь тийм чухал, тэгш өдөр биш аж. Уг нь Монгол даяараа үүсэн байгуулагдсаныхаа 90,100 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж буй түүхт жилсэн. Зөвхөн Их Хүрээ л ганцаараа 372 жилийн өмнө "Ширээ цагаан нуур"-т мэндэлсэн юм даг уу. Ядаж Гандан хийд ч ханьсдаггүй. Сонирхолтой нь нүүдэлчдийн хот олноо дагаад мөн л нүүж явдаг байжээ. 28 удаа буурь сэлгээд 156 жилийн өмнө Сэлбийн хөвөөн дээр төвхнөснөөс хойш дахиж хөдлөөгүй аж.
Занабазараас хойших тав дахь Богд: "Одоо энэнээс сайхан газар олдохгүй. Нүүгээд хэрэггүй. Хожим энэ дөрвөн уулын дунд багтахгүй олуулаа амьдарна" хэмээн айлдсан нь архивд хадгалагджээ. V Богдын ерөөл бат оршиж өнөөдөр нүүдэлчид түм буман жилийн түүхэндээ анх удаа сая давсан хүн амтай суурин хоттой болсон юм. Саяхан болтол Улаанбаатарыг Бээжин, Багдад шиг хөл малгай нь төөрөлдсөн нүсэр хот болно гэж Богдоос бусад нь ер төсөөлж байсангүй. Төсөөллөө ч дандаа дутуу тооцоолж, дараа үеийнхэн засахад маш төвөгтэй алдаанууд тунарсан гэж Т.Билэгт дарга хэлж байна. Билэгтийг 1990-ээд оны сүүл үед хот удирдаж байх үед хөдөөнөөс нүүж ирэгсдээс "Яг яах гэж нийслэлд ирж байгаа вэ?" гээд зөвшилцөн нэг нь шилжүүлж нөгөө нь хүлээж авдаг байж. Гэтэл дуртай газраа амьдрах эрхийн тухай Үндсэн хуулийн заалт зөрчлөө гээд шүүхдэлцэн үүнийг болиулжээ. Үүнд тухайн үеийн "Өдрийн сонин" ч багагүй нөлөөлсөн гэлцдэг. Шүүхэд ялагдсан хот хаалгаа нээмэгц хөдөөнийхөн пир хийн ороод ирсэн. Монгол хүний амьдрахад дурламаар газар бол зөвхөн Улаанбаатар гэдэг нь улам тодорхой болсоор байна. Үндсэн хуулинд "дуртай газраа амьдарч болохгүй" гэж өөрчилдөггүй л юм бол монголчууд цаашид энд улам л нэмэгдэж ирсээр байх болно. Сүүлийн гурван жилд хоёр аймагтай тэнцэх хүн бүрмөсөн нүүж иржээ. Буцаж хөдөөлсөн нь тун цөөхөн ба гадагшлахдаа тулбал гадаадыг л зорьдог аж.
Утаатай, түгжрэлтэй, хармайны хулгайчтай орчин цагийн муухай Улаанбаатарт монголчууд цөмөөр цөмөөрөө яах гэж шаваад байдаг юм бол.
Хотыг хичнээн мууллаа ч бодит байдлаа эргээд харцгаая. Хөдөө цэвэр агаарт, ориг цагаан идээн дээр, амар тайван амьдарч буй үе тэнгийнхэн маань биднээс түрүүлж оворжин, өвчилж, тэгээд зогсохгүй амьдрал нь улам доройтож явна. Тэгвэл үе тэнгийн хотын хүүхэн чинь ямар байна. Амьдрах газраа сонгох эхний дур хүсэл эндээс л эхэлдэг байх.
Төрийн түшээд сонгогдсон хөдөө рүүгээ засгийн төсвийг хуу хаман зөөж байхад хотын түшээд улам нэвсийх Улаанбаатарыг додомдох гэж үйлээ үзэж сууна. Эзгүйрсэн хээр болоод байгаа нутагт зам тавьж, тог татаж, сургууль барьж өгсөөр байхад хүмүүс тогтохгүй хаячихаад иржээ. Хотод ирсэн хүн эхэндээ багтаж ядан, багтарч бөглөрч байснаа төд удалгүй олон дунд уусан шингэнэ. Анх удаа ирсэн атигар нүүдэлчин андашгүй. Таадайгаад явган хүний замаар зөрөх зай олгохгүй хазагнан тээглэчихдэг. Цаашид бага багаар суралцан гудамжинд нусаа нийх, хашаа руу шээх хоёроос бусдаар түрүүлж ирсэнээсээ ялгарахаа байдаг. Хотын хүн болж байгаа нь тэр.
Урилгагүй зочноо улаанбаатарчууд хадаг барин тосч аваагүй ч ад үзээгүй шүү. Адаглаад хүүхдийг нь төсвөө танан байж автобусанд хямд суулган зөөхөөс өгсүүлээд ажилтай, амьдралтай, адаг сүүлд нь орон сууцтай болгох гэж байна.
1950-иад оны сүүлээр хөдөөд "Атрын аян" эхэлж байсантай зэрэгцээд нийслэлд суурьшлын аян болсон байдаг. Эцсийн үр дүнд өнөөдөр хөдөө нь атаршиж, хотынхон нь соёлжсон. Гэр хорооллыг хусч "дөч, тавин мянгат"-ын орон сууц боссон. Одоо тэгвэл Г.Мөнхбаяр даргын үед хоёр дахь давалгаа эхэлчихжээ. 2015, 2020 он гэхэд ийм болно гэсэн сайн зураг төсөөлөл гаргасан байна. Түгжрэл ба утааны сэдвээр бүгд чалчиж байхад "Ногоон нуур"-ын шаварт байгаа айлуудтай хотын удирдлага улаан гараараа тулалдаж сууна. Төвд хамгийн ойрхон гэр хороолол, түүнээс олгойдох утаа эндээс эхэлдэг. Эхний ээлжинд энэ утааг холдуулахын тулд "Дэнжийн мянга"-ын доод хүрээс зүүн тийш "Зуун айл"-ын барилгын захын замын баруун тал хүртэлх тойрог дотор байгаа зуух яндантай айлуудтай "наймаа" хийсэн байна. Өнгөрдөг гурван сараас энэ ажиллагаа эхэлсэн гэнэ. Энэ ажлыг нийслэлийн хурлын төлөөлөгч П.Ганбаатар тэргүүтэй хэдэн залуучууд гардан хийдэг аж.
-Газрыг чинь зах зээлийн үнээр худалдаж авъя, дээр нь байгаа байшинг нь бас үнэлнэ. Гэхдээ хашаа, байшин, гэрээ өөрсдөө аваарай гэсэн юм байна.
Газар хааш хаашаагаа метр тутамд 100 мянган төгрөг. Байшин нь мод, тоосго, юунаас бүтсэнээс хамаарч тогтсон жишиг үнэ гаргасан. Тэр дагуугаа зүтгүүлсээр одоо ямар ч байсан зуугаад айлын газрыг аваад торон хашаанд хийгээд авч. Ингэж торлохгүй бол арай гэж авсан газар дээр нь "нэг хөдөө" хүрч ирээд гэрээ барьчихдаг гэнэ шүү. Төлөвлөлтийн дагуух зам, дулаан, цэвэр бохир усны хоолой тавих газраа чөлөөлөх цаг тулчихаж. Тэр зургийн дагуух айлууд ч үндсэндээ нүүгээд дуусч байгаа юм байна. Харин нэг удган бөө хүүгийнхээ хамт гүрийгээд үлдсэн гэнэ. Удган болохоор дээд 99 тэнгэрээсээ асуудаг. Тэнгэр эцэг нь нэмж 90 сая төгрөг аваа гэдэг. Энэ мэт явдал төвөг бол наад захын асуудал.
Ногоон нуурын намгаас нүүж байгаа В.Баттулгынхаар орлоо. Тэднийх хоттой тохиролцож газраа жар, байшингаа гучин саяд үнэлүүлжээ. Тэгээд Х хороололд гурван өрөө байр худалдаж авчээ. Одоогоос 17 жилийн өмнө энд 800 мянгаар хашаа байшин авч төвхнөж байлаа. Уг гарвал Архангайнх. Одоо тогтсон ажил төрөлгүй. Хүүхдүүдээ шинээр авсан орон сууцандаа орхиод өөрсдөө энэ хашаа байшингаа ачаад "Үйлдвэр комбинат"-ын тэнд айлын гадаа зөөж байгаа. Яваандаа хотын захад нэг газар олоод хавраас хашаа байшингаа барьж төвхнөнө гэлээ.
Суваг ухах шугаманд ороогүй ч угаасаа газарт орсон Сүх дүүргийн гэр хорооллынхонд зориулж 15 давхар хоёр орон сууц "32-н тойрог"-ийн урд харалдаа бариад дуусч байна. Барилгын "Бэрэн" гэдэг компани бариад шинэ жилээс өмнө өгчихнө гэж инженер Лхагва хэлэв. Тэр байшин нь дандаа нэг өрөө юм билээ. Энэ хавийн газраа худалдсан айлууд ийшээ түр орогнож жинхэнэ орон сууц хэзээ барьж дуусахыг нь хүлээцгээнэ. "Ногоон нуур"-ын хүр зүүн талаасаа эхлэн өндөр гоё барилга баригдан, сургууль цэцэрлэг, хиймэл нуур, түгжрэлгүй зам тавигдаад эхэлмэгц газраа өгч гийгүүлэгсэд буцаад очих аж. Энэ хавьд "Аман хуур" кинон дээр гардаг шиг юм юм л болж байна. Нэг нөхөр "Мебелийн үйлдвэр" гээд томоо байшин барьчихсан. Тэрнийгээ их өндөр үнэ хэлээд таг хэвтчихсэн. Уг нь шинээр баригдах энэ ҮII хороолол гэдэгт зөндөө олон үйлчилгээний барилга төлөвлөгдсөн нь тодорхой. Тэрнээс давуу эрхээрээ өөртөө таарсан хувь авч болохоор. Чухам тэр цагт "Ардын засаг нь ч ямар байх юм, амбан шараа өгчихөөд хожих уу яахав" гээд ацан шалаанд орчихжээ. Одоо бол одоогийн хотын захиргаанд найдахаас өөр ямар ч сонголт байхгүй. Хотынхон ч дүүрсэн хэрэг гэгчээр гэр хорооллынхон руу ханцуй шамлаад орчихож. Тэдний ярьж байгаагаар бусад бүх дүүрэгт ийм ажиллагаа эхлээд байгаа гэнэ. Бүр Налайх, Багахангайд ч зураг төсөл хийгдсэн. Ирэх жилээс бүх татвараа улсад өгөлгүй өөр дээрээ төвлөрүүлж хотдоо зориулахаар төр засагтай тохиролцож байгаа гэж Г.Мөнхбаяр мэр хэлж байна. Хотоос босдог хамаг татвар улсын нэг тогоонд орж бусад аймгууд руу татаасанд оддог байсныг болиулах гэнэ. Одоо л Улаанбаатар маань хот шиг хот болох гэж байгаа юм байна ш дээ.
Дулаан цаг ирмэгц гудамжаар энд тэндгүй шуудуу ухан шугам траншей солиод эхэлдэг дээ. Тэгвэл "дөчин мянгат" хавиас эхлэн түрүүчээсээ тэгэхээ больж байгаа юм байна. Газар доогуур урт хонгил бариад хананд нь халуун, хүйтэн, бохир усны трубанууд, цахилгаан, шилэн кабелийн бүх утас шөрмөсүүдийг бүгдийг нь тэр нүх рүү чихжээ. Энэ хавьд л лав амар болж. Уугуул оршин суугчдын ярьж байгаагаар 1950 оноос хойш зөвхөн бохирын хоолойг солих гэж дөрвөн удаа ухаж байсан, за тэгээд бусад судас шөрмөсүүдийг мөн тэр тоолонгоор сольж засч байсныг тоолохоор бараг зун болгон л хүүхэд үүхэд нисгэхээ алдсан нүхнүүдтэй байсаар ирсэн гэнэ. Одоо цаашид бүх засварын ажлыг хонгил дотуур сүвлээд, газар сэндчих асуудалтай болжээ. Мөнхбаяр их зөв ажил эхлүүлчихлээ гэчихжээ. Энэ дашрамд бас нэг ажил амжуулсан нь жорлон "паар" хоёроор ундны цэвэр ус гоожуулж тансаглахыг болиулж тусад нь труба татаж байгаа гэнэ шүү. Яваандаа Улаанбаатар цэвэр усны хомсдолд орох цагт энэ нь аминд орох аж. Хожим хот даяараа хонгилтой болоод ирэхийн цагт траншейд амьдардаг хүмүүс орох оронгүй болчих байхдаа. За тэр ч яахав.
Мөнхбаяр даргаас "Энэ Нисэхийн, Налайхын, Долоон буудлаас хойших гэсэн гурван том түгжрэлийг яах гэж байна?" гэхэд
-Сая арай гэж хот доторх донсолгоог янзаллаа. Наад гурвыг чинь "22-н товчоо" шиг өргөн болгоно. Хавар дулаармагц эхэлнэ. Нисэх, Яармагийг нөгөө "Мянганы сорил"-ынхон Америкийн мөнгөөр барихаар шийдчихсэн байгаа гэлээ.
Хот доторхи сонин сонин обьектуудын учрыг сонирхлоо. "Зүчи" гээд зочид буудал байсан өндөр балгас "Буян" Жагаад хэвээрээ байгаа агаад хувийн өмч учир яах гэж байгааг нь мэдэхгүй гэж байна. Харин Х хороолол дахь спорт цогцолбор барих гээд орхисон арзайсан төмөр рамны талыг нь тэр жил зарсан. Одоогийн "UB палас". Үлдсэнийг нь хэзээ мөдгүй дуудлагаар оруулахаар бэлдээд байгаа. Гэхдээ нэг болзол бий. Тэр төмөр рамыг ашиглаж барилга барьж болохгүй. Маралын элэгдэлд ороод аюултай болсон гэнэ. Хотын төвд байгаа нөгөө алдарт хэвлэх үйлдвэрийн барилга мөн дуудлагад орно гэнэ. Гэхдээ дуудахаас өмнө Их Хуралд хандаж нөгөө парламентын ордноо энд барьчихаач ээ. Ордны хойд талын хайран цэцэрлэгийг сүйтгэж байхаар энд бэлэн газар байна гэсэн гэнэ. Их мөнгөөр зураг хийлгэсэн юм чинь одоо яаж буцаж наана чинь барих шийдвэр гаргах юм. Адаглаад л дахиад зураг хөрөг гаргах зэрэг зардлын төвөг гээд зөвшөөрөхгүй байгаа аж. Харин дотор нь байсан "Улаанбаатар таймс" сонины зөвхөн эрхийг сэтгүүлч Дагиймаад зарсан юм байна. Тэрнээс газартай нь өгчихөөгүй юм байна.
Хотын түгжрэлийн хувьд яваандаа гадаадаас зөвхөн шинэ машин оруулж ирдэг жишиг рүү л шилжих сурагтай. Хэн дуртай нь "эксел"-тэй пижигнүүлж явдаг, дурын газраа машинаа зогсоодог зогсоол энэ тэр том төлбөрт үйлчилгээнд шилжих юм байх. Вагоноор орж ирдэг ачаа таворыг хотын зүүнтэйх Хонхорын зөрлөг дээр буулгадаг болох гэнэ. Тэнд буусан ачаа хэрэв баруун зүг тээвэрлэгдэх бол урдуур Төв аймгаар тойрч явах зэргээр том даацын машин ба ачаанууд холдоно. Одооны аварга машинууд зуугаас дээш тонн ачаа ачдаг. Тэрнийг урьд нь тооцож байгаагүйгээс манай социализмын үед барьсан замууд даахгүй шөнөдөө зам эвдээд хаячихдагийг мэдэж авчээ. Нэгэнт ачаа Хонхорт төвлөрөөд эхлэхээр Эрээнээс ирэх бараа ч тэнд бууж "Нарантуул" шиг захууд бий болно. Түгжрэлийн голомт болсон захууд аяндаа тийшээ нүүх нь тодорхой гэж үзэж байна.
Утааг бишгүй л ярьж байгаа. Яг утаатай тэмцэх хөрөнгө төсөв нь Байгаль орчны яам, Эрчим хүчний яам зэрэг бусад байгууллагад төвлөрсөн байдаг болохоос хотод май гээд өгсөн мөнгө одоо хүртэл байдаггүй. Манайх л хамаг муугаараа дуудуулж суудаг. Би өөрөө ч утааны яг голомт Тасганы овооны харалдаа орон сууцанд амьдардаг гэж Билэгт дарга инээж сууна.
Харин маш олон усан оргилуур барьж байгаа. Цаашдаа ч нэмж байгуулна. Энэ нь хотыг бага ч атугай чийгшүүлж машины нагаарыг дарах цаад зорилго давхар яваа юм. Мэдээж гадна тохижилт, соёл амралтад зориулагдсан ажил.
Хаа байсан Манжийн үед сүүлчийн амбан Сандо Их Хүрээнд анх жорлон санаачилж байсан гэдэг. Тэрнээс хойш боловсон бие засах арга хэмжээ авах нь авсаан. Гэхдээ хүн амын өсөлттэйгээ жиших юм бол дандаа хоцрогдож хаягдаж байсан манай нэг ноцтой гажуудал явдаг. Энэ жилээс энд тэндгүй жорлон бариад эхэллээ. "Хааны албанаас хасын алба хэцүү" гэж ярьдаг. Ялихгүй юм шиг атлаа энэ их чухал зүйл байсан байна. Бүр хотын нэн тэргүүнд шийдэх асуудал хэмээн ач холбогдол өгснийг олон нийт сая л анзаарч хашаа руу сарихаа больж, жорлон нэхэх болжээ.
Автобусны эцсийн зогсоол янзын гоё болсныг үзээрэй гэсний дагуу очих зэргээр Улаанбаатарт ямар бүтээн байгуулалт болж буйг хоёр өдөр явж сурвалжиллаа. Монголчууд бараг бүгдээрээ нэг дор амьдарч байгаа энэ их хот маань өөдрөг сэтгэгдэл төрөх зөв өнгөндөө орчихож. Бид одоо хааяа салхинд гарахыг эс тооцвол дахиж хөдөө нутаг руугаа явж амьдрахаасаа өнгөрсөн байх аа. Лав л үр хүүхэд маань юу ч амалсан хөдөө байтугай зуслангийн лагер дээр ч очихгүй юм байна шүү дээ. Тэгэхээр одоо цөмөөрөө хот руугаа анхаарлаа хандуулж эндээ бүрмөсөн тохижиж авах арга бодоцгоох нь дээр биз дээ. Мянга хүрэхгүй хүнтэй суманд маань яасан ч олон төрийн албан хаагч байдаг юм. Арван мянга, хорин мянгуулаа амьдарч байгаа хороо маань энэ их асуудлыг хэдүүлхнээ амжуулж суугаа нь бас бодууштай. Энэ жил ачааллаа дийлэхээ болиод хэдэн хороо нэмлээ гэнэ. Хойтонгоос хоёр гурван дүүрэг ч шинээр төрөх сурагтай. Жилдээ нэг аймаг нүүж ирж байгаа энэ хонхорт тэгэхээс өөр яадаг юм. Нэгэнт бид энэ нутгийн суугуул, уугуул иргэд болж байгаа юм чинь хороондоо дугаар биш нэр өгч тэр нэрээрээ алдаршиж явах нь дээр байх гэж Билэгт дарга хэлж байна. Тэгэхээр нь "Харин ээ. Танай жишгээр тэд дугаар аймгийн төд дугаар сум гэж байвал яасан юм" хэмээн зарчмын санал гаргаж хөхрөлдөцгөөв.
Хотын мэр Г.Мөнхбаяраас " Томцуул голдуу бие хамгаалагчтай олноос далд амьдардаг. Юм гуйна гээд барагтай бол олддоггүй. Гэтэл та заримдаа гудамжинд гараа хармайндаа хийчихсэн явган алхаж яваа харагддах юм. Хүмүүс танаас гэр орноос өгсүүлээд шил архины мөнгө гуйгаад төвөгтэй биш үү?" гэхэд "Яг манай хотын иргэд бол тааралдахаараа гар бариад, одоо хотыг тэгмээр байна гэсэн санал голцуу солилцдог. Улаанбаатарын дундаж иргэд бол өөр ш дээ" гэсэн юм. Монголын хамаг ядуус энд цугларсан хэдий ч ийм л байх юмсан гэх олон мөрөөдлийн зах зухыг Улаанбаатар л үзүүлж эхэлсэний нэг жишээ тэр биз ээ.
Улаанбаатарын хөгжил, амьдрах орчин, засаглал, хууль эрхзүй хойшид ямар байх нь Монголоос ч чухал асуудал болсоор байна.
Ж.ГАНГАА
“ӨДРИЙН СОНИН” |
| Улаанбаатар бол Монголоос чухал |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|